Бичлэг
Бичсэн biggy » Лх 4-р сарын 11, 2018 10:52 am
Энэ жилийн аяллын төлөвлөгөөгөө хальт сонирхуулах уу? Баян-Өлгий явна гэж бодож байгаа.
1. УБ-Өвөрхангай- Баянхонгор. Шаргалжуут ч юм уу орж хонох санаатай. Үзэх зүйл багатай байна.
2. Говь-Алтай. Тайширын усан цахилгаан станц, Хасагт хайрханы хойд энгэрээ үзэж цаашаа Ховд руу орох.
3. Ховдын Булган сум. Үенч БОдончийн хавцал, Булган гол. Гэхдээ энэ урагшаа 2, 3 зуун км хазайх учраас яг эцэслээгүй, хэтэрхий их явдал болж магадгүй. Хэрвээ энийг алгасвал шууд Өлгий. Замаараа Толбо нуур, цохион дээр нь очих гэх мэт.
4. Өлгий дээрээ хонож, бүрэн цэнэглэж аваад Даян, Хотон, Хурган нуур, хойшоо Алтай 5 богд, Потанины мөсөн гол, Цагаан /сүүн/ гол гэх мэт тэр хавиар тойрч 3-5 хонох.
5. Буцаад өлгийд ирж цэнэглээд Увс аймаг Ачит нуур, Гоожуурын хүрхрээ. Тэндээсээ магадгүй Хяргас нуурын Хэцүү хадны бааз дээр очиж 1-2 хоног амрах.
6. Завхан Тосонцэнгэл, тэр хавиа Хожуулын гол юмуу, ойрхон байдаг рашаан дээр нь амрах, эсвэл бүр Тэрхийн цагаан орж амрах.
7. Тэгээд УБ юм уу даа. 12-14 хоног тооцож байна. Одооноос бэлдэж эхэлж байгаа. Өмнөх аяллын маршрут зургаа оруулна гэсэн мартаад, залхуураад байгаа хэхэ.
It's not just a club, it's way of life!