Хэд хоногийн өмнө бичсэн нийтлэлээ дуусгах гэсэн чинь зав гарахгүй юм байна. Суонсиг ярьж байхаар энийг ярилцаад сууж байя.
70-аад оныхон амьд уу гэдэг үгс сүүлийн жилүүдэд түгээмэл хэрэглэгддэг шоглол байжээ. Гэвч одоо цаг үе эргээд өнөөх 70-аад оноо шоглодог Милленаль үеийнхэн ч хоцрогдож байгааг илтгэх Z generations буюу 2000-аад оныхон хүч авах цаг айсуй.
Үе буюу generation гэж юу вэ?
Тодорхой нэг цаг хугацааны үечлэлд төрсөн, амьдарч буй хүмүүсийн бүлгийг хэлнэ.
Үе буюу generation -г ойлгох яагаад чухал вэ?
Дэлхий дээр одоогоор 5 үеийн хүмүүс амьдарч байна. Тэдгээр хүмүүстэй та өдөр тутамдаа харилцахаас эхлээд нийгмийн бүх төрлийн холбоосоор холбогдож байгаа. Та өөрсдийн үеийнхэнтэйгээ илүү хялбар харилцдаг ч дээд үеийнхнээ үгүйсгэж эсвэл доод үеийнхэндээ удирдах зааварлахыг хүссэн хэв маягаар хандсаар л байгаа байх. Гэвч таны үе л биш бол ойлголцох хэцүү гэх нь шударга бус хэрэг.
Үе тэнгийнхэнтэйгээ ойлголцох мэдээж хялбар. Учир нь чиний сонсдог хөгжмийг сонсож, үздэг нэвтрүүлгийг үзэж, өмсдөг хувцсыг өмссөн болохоор..
Хэрэв шугаман удирдлага буюу зэрэгцээ нэгж хэлтсийн инженер, мастерууд миний үе байвал ажил хэрэгт албан бус байдлаар маш их нөлөөлдөг. Бидний ойлголцол хурдан, бид бие биедээ ойлгомжтой байдлаар ярилцаж, өөрсдийн үеийнхэндээ л ойлгогдох тэр хэлээр ярьж чаддаг мэт байдаг.
90-ээд оноос хойш төрсөн /хүүхдүүд/ хүмүүс их сургуулиа төгсөөд ажлын дор хаяж 5 жилийн туршлагатай болсон байна. 80-аад онд төрсөн хүмүүс шиг картын бараанд оочерлож үзээгүй. Тэдэн шиг байнга ном уншиж, уран зохиол ярилцдаг үеийнхэн биш.
Бид багаасаа л интернэт ашиглаж, Pc тоглож, чатаар танилцаж үзсэн үеийнхэн.
Бидний давуу тал өөртөө итгэлтэй, сошиал харилцааг бүх талаар ашиглаж чаддаг.
Гэтэл.. Миллиенал үеийнхэн 70,80-аад оныхныг хоцрогдсон, амьд уу? гэж шоглох хооронд Z үеийнхэн тэдэнд ажиллахаар эхнээсээ сургуулиа төгсцгөөж байна. Хэрэв та 80-аад оных бол Миллиенал + Z үеийнхэнтэй хэрхэн харилцахаа бодох болсон байна гэсэн үг.
Z үеийнхэн гэж хэн бэ?
97 оноос хойш төрөгсөд.
Гар утас тэвэрч өссөн үеийнхэн гэсэн үг.
Тэд өөртөө Миллиенал үеийнхнээс хэд дахин итгэлтэй.
Миллиенал үеийнхэн өөрийн дуртай ажлаа хийдэг бол Z үе өөртөө ажил бий болгох "энтерпренэрүүд" гэсэн үг.
Тэдний үеийнхэн болохгүй, бүтэхгүй, биелэхгүй гэсэн хязгаарлагдмал нөөцөд хашигдсан өмнөх үеийнхэн шиг биш. Тэд хүссэн бүхнээ хийж, бүтээж, байгуулах боломжтой гэсэн өөдрөг үзэлт үеийнхэн. Хамгийн бага нь 6 нас, хамгийн хөгшин нь 23 настай. Миний үед "ийм байгаагүй" гэх үзлээ хойш нь тавиад Z үеийнхнээ хүлээн ав. Магадгүй таны хүүхэд ч байж болох юм.
I have no special talent. I am only passionately curious.