Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 222
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 75 удаа
Талархагдсан: 76 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн Redman » Пү 3-р сарын 22, 7:15

Эхний тоглолт манай талбай гэхээр асуудлын 80%-ийг л шийднэ гэж дайрмаар байгаам.
2:0-ээр нухчихдаг бол болоод явчихна даа...

Бүр муугаар бодоход сайхан хуурай тэнцчих хэрэгтэй.
Фаворит нь мэдээж Ман сити... Энэ нь ч бидэнд ашигтай
Ливэрпүүл андэрдог-р тоглосон үедээ гоё шаадаг бичигдээгүй хууль бий...

Хэрэглэгчийн хөрөг
otgonbatt
Хуйлруулан бичигч
Бичлэг: 157
Элссэн: Да 12-р сарын 04, 11:56
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 12 удаа
Талархагдсан: 41 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн otgonbatt » Ба 3-р сарын 23, 2:18

ТАА Гомез 2 тэгээд яах аргагүй залуу туршлага муу нь мэдэгдэж байна дээ. Овоо гайгүй тоглоод гарааны эрхээ баталгаажуулаад авлаа гэхээт нэг тоглолтонд том том алдаа хийх юм. Гомез сити арсенал дээр алдаа гаргасан дараа нь ТАА манюр дээр хэт их хичээгээд чөөгийнүүдийг үзэн ядаад эцэст н алдаа гаргах шив. Сититэй тоглоход ТАА Санэг барах уу гэдэг л байна. Эсвэл робертсон ввд матип милнер гэж болох юм төвдөө хэндо жан окс энэ нь зөв болов уу даа.
Жини яагаад ойрд тоглолтуудад оролцохгүй байна? Ямар нэгэн бэртэл гэмтэлтэй байгаа юм уу?
ТҮС ТАС

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 265
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 136 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн meesh » Ба 4-р сарын 06, 2:07

Өнгөрсөн тоглолтын зарим түлхүүр статистикууд

Аваргуудын лигийн шөвгийн 8-н эхний тоглолтонд Манчестэр Сити багийг 3-0 хожсон билээ. Ингээд зарим нэг статистикуудыг хүргэе.

Хамгаалалт

Ливэрпүүл хэдийгээр довтолгоо зонхилсон тоглолт үзүүлсэн ба мөн хамгаалалт нягт байсныг дурьдая. Сити нийт 11 цохилт хийсэний 6 нь арван зургаа дотроос, эдгээрийн нэг нь ч хаалгаа онож цохиогүй байна. Энэ нь 2016 оны 10 сард лигийн цомд Маню-тай тоглосноос хойш анх удаа болсон байна. Үүнээс илүүтэйгээр 11 цохилтын 0.6 нь орж болохуйц цохилт байж, энэ нь нийт цохилтын 5 хувь ажээ. Эхний хагаст энэ үзүүлэлт 0.2 байсан бол хоёрдугаар хагаст нэмэгдсэн байна. Санэ 80 удаа бөмбөгөнд хүрсэн бөгөөд гоолын түлхүүр дамжуулалт өгч чадаагүй харин Жесус 25 удаа бөмбөгөнд хүрсэн нь талбай дээрх бүх тоглочдынхоос бага байсан байна. Тэрээр ганц цохилт л мөн гүйцэтгэжээ.Гурван тоглогч тус бүр 1 гоолын боломж, харин Силва 6-ыг үүсгэсэн боловч нэг нь ч оновчтой болж чадаагүй.

Милнэр 5 такл, хоёр жигүүрийн хамгаалагч тус бүр 4, Окс болон Манэ хоёр тус бүр 3-ыг гүйцэтгэсэн нь хамгаалалтанд хэр тусалсныг харуулж байна. Ситигийн эсрэг хаалгаа хуурай манасан нь амархан байсан мэт боловч энэ улирал дөнгөж 3 дах баг болсон байна, (Кристал Палас, Волвэс).

Довтолгоо

Хамгаалалтыг маш сайн гүйцэтгэсэн бол довтолгоо тэрнээс илүү байлаа. Эхний үед орж болохуйц гоолын боломж 1.7 байсан бол хоёрдугаар хагаст 0.1 болсон. Энэ индексийг 9 цохилтоор (эндээс 3 нь хаалганд орсон) үзүүлжээ. Салах довтолгооны гол хүн байсан бөгөөд 3 түлхүүр дамжуулалт хийсэн бол Манэ 6 дриббл гүйцэтгэсэн бөгөөд 3 чөлөөт цохилт авчирчээ. Үүний зэрэгцээгээр Милнэр СЛ-ын 7 дах дамжуулалтаа өгч, хүснэгтийг тэргүүлж байна. 2012-13 оны Златан болон Нэймар нар л 8 дамжуулалт өгчээ. Клоппыг ирснээс хойш Ситид 17 гоолыг хийгээд байгаа бөгөөд үүгээрээ Арсенал, Ватфорд багуудтай тэнцжээ. Харин энэ улиралд 3 гоол хийсэн анхны баг, хоёр ч удаа 2-с дээш гоолыг оруулаад байна.

Түүх манай талд

Сүүлийн 14 жилд СЛ-ын шөвгийн 4-т эхний тоглолтод 3-0 хожсон бүх баг дараагийн шатанд шалгарчээ (хүснэгт). Харин ганц Барселона л эхнийх 3 гоол алдсан ч дараагийн тоглолтод 6 гоол хийн цааш шалгарч байжээ. Түүнээс өмнө 2004 онд Депортиво Сансирод 4-1 хожигдон гэртээ Миланыг 4-0 хожиж гайхамшиг бүтээж байж. Хэрэв Ливэрпүүл хариу тоглотод 1 гоол хийхэд л Сити 5 гоол хийх шаардлагатай болно. Түүх манай талд.

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 235
Элссэн: Да 9-р сарын 18, 8:43
Талархсан: 114 удаа
Талархагдсан: 113 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн Шинээ » Да 4-р сарын 09, 10:17

Ливерпүүл өмнө нь 13 удаа Аваргуудын лиг (Eвропын цом)-ын шөвгийн 8-д шалгаран тоглож 9-д нь дараагийн шатанд шалгарч байжээ.
  • 2008/09 Chelsea FC L 5-7 (1-3 h, 4-4 a)
    2007/08 Arsenal FC W 5-3 (1-1 a, 4-2 h)
    2006/07 PSV Eindhoven W 4-0 (3-0 a, 1-0 h)
    2004/05 Juventus W 2-1 (2-1 h, 0-0 a)
    2001/02 Bayer 04 Leverkusen L 3-4 (1-0 h, 2-4 a)
    1984/85 FK Austria Wien W 5-2 (1-1 a, 4-1 h)
    1983/84 SL Benfica W 5-1 (1-0 h, 4-1 a)
    1982/83 Widzew Łódź L 3-4 (0-2 a, 3-2 h)
    1981/82 PFC CSKA Sofia L 1-2 (1-0 h, 0-2 a)
    1980/81 PFC CSKA Sofia W 6-1 (5-1 h, 1-0 a)
    1977/78 SL Benfica W 6-2 (2-1 a, 4-1 h)
    1976/77 AS Saint-Étienne W 3-2 (0-1 a, 3-1 h)
    1964/65 1. FC Köln W 2-2, Liverpool won on coin toss (0-0 a, 0-0 h, 2-2 n) (Хаха зоос шидэж хожсон байна шд :lol: )
Харин хасагдах шатанд нийт 5 удаа Английн багуудтай тоглож байжээ.
  • 2004/05 semi-finals: Chelsea FC W 1-0 (0-0 a, 1-0 h)
    2006/07 semi-finals: Chelsea FC W 4-1pens (0-1 a, 1-0 h aet)
    2007/08 quarter-finals: Arsenal FC W 5-3 (1-1 a, 4-2 h)
    2007/08 semi-finals: Chelsea FC L 3-4 (1-1 h, 2-3 a aet)
    2008/09 quarter-finals: Chelsea FC L 5-7 (1-3 h, 4-4 a)
Харин 4 удаа Европын тавцанд торгуулийн цохилтоор ялагч тодруулахад 3 удаад нь хожиж байжээ.
  • 4-5 v Beşiktaş JK, 2014/15 UEFA Europa League round of 32
    4-1 v Chelsea FC, 2006/07 UEFA Champions League semi-final
    3-2 v AC Milan, 2004/05 UEFA Champions League final
    4-2 v AS Roma, 1983/84 European Champion Clubs' Cup final
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 325
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 382 удаа
Талархагдсан: 181 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн biggy » Лх 4-р сарын 11, 10:39

Эхний үе ч эвгүй байлаа, ёстой л бөгсөө хавчаад суулаа. Ядахад айл хурдан гоол оруулсныг ч хэлэх үү :D
Хэд хэдэн эвгүй мөч байсан, айлын хагасууд үнэндээ бүгд класс юмаа, ярих юм алга. Манед тэр жийж ордог дээр улаан өгчих вий гэж их айсан, манай хүний хурднаас болж байна уу, шипинд байна уу хальтраад ороод байна лээ. Сүүлд хөөрхөн биеэ татаад л байсан.
За тэгээд 2 гоол дээр ярих юм алга, Мо Салагын тэр шийдвэр гаргаж байгаа, тайван байдлыг биширье. ФИ-ын таслалт, төгсгөлийг биширье, ямар нарийн цохилт вэ! Хаалгачийг тойруулаад хамгаалагч хүрч амжихгүй, газраар явж, шонгоос ойж орж байгаа цохилт. Дээр нь шүүгчийн дажгүй шийдвэрүүд, ёндоо гээд байсаан байсан.
Гэхдээ нэг чухал юм нь хамгаалалт учраа олж байна шд. Ганц хүн ирээд хамгаалалтыг шийднэ гэж байхгүй гэдэг нөхдүүдэд ВВД бол харуулж байна, үнэхээр класс юм. Ловрен сайн байсан ч яг хамгаалалт ахалдаг лидер биш юм байна гэж ойлголоо, хажууд нь түшигтэй сайн хүн байвал дагаад сайн тоглодог юм байна.
Клопп өмнө нь "би хамгаалалтын талаар ном бичсэн ч болж байна" гэж хэлж байсан нь санагдав. Үнэхээр удирдагч, баг хамгаалалтаа командалдаг хүн байдаг юм байна. Намайг багаа дэмжиж эхэлснээс хойш Карра хамгаалалт баздаг, хажуугаар Аггер гэдэг класс, дагаад Шкртел байсан болохоор тэрийг анзаардаггүй, мэддэггүй байж. Тйим байх ёстой мэтээр сэтгэдэг. Өмнө нь ч Хуупия гэх мэт луугарууд байсан, хамгаалалтын мэргэжилтэн Рафа дасгалжуулдаг байсан болохоор зовлонгүй байсан биз. Тэр үеийн ПЛ яривал чэлсигийн Терри, Манюгийн Рио гэх мэт мундагууд энгийн харагдуулдаг байж. Сүүлийн хэдэн жил манай хамгаалалт толгойны өвчин болоод, нэг хүн ирээд ямар нөлөө үзүүлж байгаад харж байж л илүү мэдэрлээ. Үнэхээр класс юмаа ВВД!
Кариусыг бас магтахаас өөр арга алга, оны дараанаас гарааны тоглогч болоод төрөл арилжлаа. Өмнө нь өгсөн боломжийг салхинд хийсгэж, баахан шүүмжлэлүүлсэн бол одоо өөрийгөө мэдэрч, багийн нэгдүгээр хаалгач гэдэг хариуцлага, боломжоо сайн ухаарч, илүү итгэлтэй байж, хамгаалалтаа хүртэл базаж чадаж байна гэж харж байна. Энэ байдлаараа ДАШТ-д 3-р хаалгачаар явж яагаад болохгүй гэж?
Үлдэх тоглолтуудаас Байерн Реал 2 гараал ирэх байхоо, гайхамшиг нь Рома дээр гарсан. Айлын талбай дээр хожчихсон, дээр нь Рон ийм формтой, Байерн лигдээ түрүүлсэн ийм үед эргэхгүй байх. Тэгвэл 4 өөр улсын баг үлдэх нь.
Сугалаан дээр манайд аль нь ашигтай вэ? чансаа харвал Рома сул юм шиг мөртлөө тас хамгаалаад үзвэл манайд эвгүй байх магадлалтай. Одоо тэгээд ер нь хэн ч байсан ялгаагүй биз дээ, ёндоо мэдэг гээд харж байхаас :D
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 265
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 136 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн meesh » Лх 4-р сарын 11, 12:38

Эхний үе жинхэнэ АЙМААР байлаа, Салахыг шүтье ямар аймар финиш вэ. Багахан зүйлүүд дээр л байдал эрс өөрчлөгдөхөөр байлаа шт.

Одоо хоёулаа миний хүү гэдэг шиг аль нь ч яахав ээ.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 265
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 136 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн meesh » Лх 4-р сарын 11, 8:21

Ловрэн маань "Би эхний үед: Сэрээч Аваргуудын лигийн хасагдах шатанд ингэж тоглож болохгүй, бид хойш хэт суугаад байна гэж багийнхан руугаа баахан орилсон" гэжээ. Гэтэл "Тэгэлгүй яахав дээ, Дайк та хоёр хэт суугаад урагш шахахгүй тул чинь аргагүй" гэж Клопп хэлсэн байна. Гэхдээ үлдсэн 50 минутанд Сити бөмбөг эзэмшиж байгаа үед шахах аюултайг хүн бүр мэдэж байгаа хэдий ч багаа зоригжуулах нь чухал гэдгийг өгүүлжээ. Мөн дараагийн шатанд хасагдах шатны туршлага ихтэй Реалтай таарахаас жийрхэж байгаагаа ч хэлжээ.

Клоппын завсарлааны үг 8-)
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн boldbold » Пү 4-р сарын 12, 11:17

Ювэ гарвал хэцүү гэсэн харин сайхан мултарлаа.. Реал, Байерн 2-той манай тоглолт таарна гэж бодоод байгаа, таарчаасай.. Хагас финал хүртэл явлаа. Хүлээлтэнд хүрчихсэн.. харамсахгүй сайхан алалцаад гараад ирээсэй
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 325
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 382 удаа
Талархагдсан: 181 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн biggy » Пү 4-р сарын 12, 1:40

meesh бичсэн нь:
Лх 4-р сарын 11, 8:21
Ловрэн маань "Би эхний үед: Сэрээч Аваргуудын лигийн хасагдах шатанд ингэж тоглож болохгүй, бид хойш хэт суугаад байна гэж багийнхан руугаа баахан орилсон" гэжээ.
Тэр чинь одоо энд тэндгүй гараад Окс бүр инста стори дээрээ ирээдүйн дасгалжуулагч нтр гэж оруулаад, Ловренийг баннан дотор байхад нь очсон чинь нөгөөх нь доошоо нуугдаж нтр :D марзагнаад байгаа бололтой.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 235
Элссэн: Да 9-р сарын 18, 8:43
Талархсан: 114 удаа
Талархагдсан: 113 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн Шинээ » Пү 4-р сарын 12, 5:45

Аваргуудын лигийн 1 улиралд хамгийн олон гоол оруулсан Английн баг боллоо.

Зураг

Харин Аваргуудын лигийн рекордыг 1999-2000 оны улиралд 45 гоол орууулсан Барселона эзэмшдэг байна. 16 тоглолтонд оролцож энэ амжилтанд хүрсэн ба нэг тоглолтонд дундажаар 3,15 гоол оруулжээ. Харин одоогийн Ливерпүүл 1 тоглолтонд дундажаар 3,3 гоол оруулаад байна.
Мөн Ливерпүүл 1 улиралд 2 тоглолтонд тус бүр 7 гоол хийсэн 2 дохь баг болсон ба эхний баг 2014-2015 оны улиралын Баерн Мюнхен юм.
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин