Надад хэдэн асуулт байгаан.
1. Байгаа гадаргууг ухаж, нүхэлж зам тавих өртөг, байхгүй орон зайд барьж байгуулж гүүр тавих өртөг хоёр адилхан байх уу?
2. Зөвхөн энэ гүүрийг бариад орхичих төлөвлөгөөтэй байгаа юм уу?
3. Замын ачаалал нэвтрэх чадварыг технологи хөгжсөн өнөө үед simulator ашиглаж тооцоолдоггүй гэсэн үг үү Монголд?
4. Багануур руу хурдны зам тавьчихвал Ууганаа, Чингис хоёр тэнд очиж амьдрах уу? хаха
5. Уг нь УБ дундуур өнгөрч буй төмөр замаа Богд уулынхаа урдуур явуулчихвал асуудал томоор шийдэгдэх юм бишүү?
Зам, гүүр, нүхэн гарцын бүтээн байгуулалт хэцүү л дээ. Олон хүний амьдралын хэвшилд нөлөөлдөг болохоор тэр. Хүн бүр л өөрийн сурсан дадсан, эсвэл хэмнэлттэй таатай санагдсан гээд хэвшчихсэн зам чиглэлийг нь өөрчлөхөөр аргагүй.
Сүүлийн 5 жилийн хугацаанд Олимпийн гудамж дагуух суурьшил, нягтрал эрс ихэссэн. Орчлон сургууль, ОУ-н сургууль, Олонлог сургууль, Маршал таун доторх сургууль гээд түр хугацааны зохиомол түгжрэлийн цэгүүд бий болсон.
Нарантуулын баруун урд ТЗ гармыг бас сайжруулах юм яваад байсан. Тэгэхээр үндсэндээ 10-р хорооллоос Чулуун овоо руу хөндлөн нэвтрэх чадвар сайжрах учиртай. Энэ нь параллель замууд болох Энхтайваны өргөн чөлөө/төв зам, хуучин цагаан хаалганаас Дүнжингаравын уулзвар, цаашаа Амгалан орох шинэ замын эрчмийг гоё зохицуулж өгнө.
Босоогоор Энхтайвны гүүрний ачааллаас авна гээд ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН БОЛ УРСГАЛ УС гэсэн байдаг. Аль нэг хэсэгт зай тайлбай гаргалаа л бол тийшээгээ урсчихдаг тэгээд хальдаг, хуучин байсан хэсэг хоосрох жишээний...
ЗЦ-н гүүр мэдээж МИНТ-ийн нөхдүүд тэр сундуй зэрэг нь өөрийн өмчөө аятайхан аваад үлдчих сонирхол байгаа биз. Миний төсөөллөөр бол энэ хэсгийн нэвтрэх чадвар бага зэрэг сайжраад, урсгал усны зарчмаар бүр их таглаа, лай болоод ирэхээр одоогийн HOMEPLAZA-г зүхэгсэдийн арми улам ихсэж, улам хүндрэх байх гэж бодоод байгаа.
Бүтээн байгуулалтаас илүү ухамсар, соёлын довтолгоонд хүч хаях хэрэгтэй. Мөнгө, цаг хугацаа, ухаан, тэвчээр их зарна. Үр дүн удаан боловч урт хугацааны гарц.
Одоо зүгээр л зам дагуу 30 мин зогсоод эсвэл суугаад ажиглаад үзээрэй хоосон шулуун зам дээр ч 2 идда хэрэлдэнэ, бөглөрнө хэхэ.
Бас нарны гүүртэй жишиж яриад байсан. Нарны гүүрийн хувьд:
- 34 сая $ өртөгтэй
- Төмөр зам нэвтэргүй буюу угаасаа урагшаа чиглэсэн хөдөлгөөн явагддаггүй байсан учир бүтээн байгуулалтын ажил бидэнд бага нөлөөлсөн
- T хэлбэрийн уулзвар тул 4 замыг бодвол нэвтрүүлэх, зохицуулах чадвар нь арай бага байна
ЗЦГ гүүрэн гарц.
- 47 сая $ өртөгөөр
- Одоо маш их ачаалал авдаг ТЗ гарцын хөдөлгөөнийг зогсоож бүтээн байгуулалт хийгдэнэ. Олон хүнд нөлөөлнө...
- 4 замын 2 түвшний огтлолцолтой мега уулзвар (Энхтайваны гүүр, Нарны гүүр, Гурвалжингийн гүүр бүгд зөвхөн босоо чигтээ бүтээн байгуулалттай, баруу, зүүн эргэх, буцах чиглэлийн дам бүтээн байгуулалт байхгүй)