Red Notes:::!!!

Юу хүссэнээ л бич дээ..
otgonbatt
Шилдэг бичигч
Бичлэг: 123
Элссэн: Да 12-р сарын 04, 11:56
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 26 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн otgonbatt » Ба 3-р сарын 23, 2:42

Өнөөдөр Монгол2:2Малайз тоглолтыг хальт гүйлгээд үзлээ. Хамт тоглож явсан хүн улсын шигшээ болоод бүүр гоолын пасс хаяаад гоё л санагдлаа. Бахархлаа шүү бас.
Энийг бодохнээ хэрэвээ би хөлбөмбөгийг жаахан илүү тууштай явсан бол гэж бодол орж ирэв. Тэр үедээ гадаа шороон дээр тоглоо в алалцаа л зааланд ч тоглоод явж байхдаа өөрийгөө хайрлаж мэдэхгүй л гусдаг байж. Тэр үед биеийн тамирын багш л гэж байснаас яг хөлбөмбөг байсангүй л дээ манай сургуульд хэрэв байсаа бол бие халаалт бэлтгэлийг утгаар нь ядаж хийх байсан биз кк. Даанч тэгээд гэмтэл гэдэг зүйл аймар юм даа хэрвээ гэмтээгүй хөмбөгөө нүдээд явсан бол Монгол улсын шигшээ гэх нь ч хаашайн ямар ч байсан лиг энээ тэрээ гээд явах байсан гэж бодогддын. Яг эрчтэй тоглож байх үедээ гэмтээ л одоо бол нээрээ ачаалальай упаан тоглохлээр л хүндүүрлээд байдаг болсон байна лээ.
Манай шигшээ сайхан улам хөгжинө гэдэгт итгэж байгаа даа
ТҮС ТАС

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 282
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 97 удаа
Талархагдсан: 132 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 3-р сарын 27, 12:44

31-ний жагсаалд таминээ очих гэж байгаа хүн байна уу. Очихоор "та бидний дунд хүчиндэгч банйа" гээд ярих юм. Очихгүй болхоор "Энд ирээгүй нь бараг хүчиндэгч" гэхийн. Ямарч сонголтгүй хүчиндэгч болчоод. Ер нь бол энэ асуудлыг арай өөр өнцгөөс хууль эрх зүйн үнэхээр бүрдээгүй байна уу. аль эсвэл бүрдсэн боломжтой байгаа нөхцөлөө хариуцсан хүмүүс нь журам дүрэм гээд өөрт дараа болохгүйгээр орхиод байна уу. Ерөөсөө танин мэдээлэх боловсролын хувьд орхигдоод байна уу гэлэг тал дээр шийдэл хайсан тэгээд эрх баригч төрийн түшээддээ "анхаарал тавь" гэдэг үүднээс л жагсах ёстойн бусуу. Тэгэхгүй болхоор улс төрийн хар пиарын нөхдүүд тайзан дээр гарч зүгээр хаврын синдром л болгоод хаях шинжтэй.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 250
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 242 удаа
Талархагдсан: 134 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн biggy » Мя 3-р сарын 27, 4:16

Chinggis бичсэн нь:
Мя 3-р сарын 27, 12:44
31-ний жагсаалд таминээ очих гэж байгаа хүн байна уу...

Тэгэхгүй болхоор улс төрийн хар пиарын нөхдүүд тайзан дээр гарч зүгээр хаврын синдром л болгоод хаях шинжтэй.
Ер нь бол очно гэсэн бодол тун их байсан. Өмнөх олон олон иймэрхүү жагсаалд эхнэртэйгээ очиж байлаа.
Гэхдээ энэ удаагийнхийг их л будилуулах гээд байгаа санагдсан. Яг л чиний хэлж байгаа улс төрийн хар пиар!
Хүчирхийллийн эсрэг тэмцэх гэж байж өөрсдөө хүчирхийлэлд уриалсан нөхдүүд. Цаана нь цаазын ялыг сэргээе гэсэн санаа яваад байгаа юм шиг. Цаазын ялтай байснаар хэзээ гэмт хэрэг буурдаггүй, харин ч бүр гэрчгүй байлгах гэдэг үүднээс зөвхөн хүчирхийлэл биш, хүн амины хэрэг гардаг үр дагавартай. Энэ талаар хуульчид их л бичиж, хэлж байгаа. даанч тэр нь хүнд хүрэхгүй юм. Нөгөө массыг хамарсан хар бичээчдийн юм л хүн хүрээд. Яалтай вэ, жагсаалтыг эсэргүүцэлтэй биш, очиж шийдэл санал болгох ёстой ч юм шиг хэхэ.

Манай хүн бол байр сууриа ингэж илэрхийлсэн байна лээ
"Хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн үйчилгээ, хамгааллын, үндсээрээ боловсролын ч асуудал гээд байхад л ялын асуудал гээд дайраад байх юмаа. Тэгж бужигнуулах сонирхол бас байх шиг байна. Манай #1 сайхан далим болгох биз.
Боловсрол, нийгмийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар доройтож, өнгөрсөн 20 жилд хаягдсаны үр дагавар гэж иймэрхүү ухамсар, сэтгэцийн гаж хөгжилтэй хүмүүсийг гаргаж ирсэн. Цаашид нийгмээ эрүүлжүүлэхэд энэ салбарууддаа анхаарах хүүхдийн хамгаалалд олон байгууллага анхаарч, хамтарч ажилладаг, зохих үйлчилгээ үзүүлдэг баймаар байна. Эмнэлэгт амьдралын боломж муутай эх төрөх гээд ирэхэд нь эрсдлийн үнэлгээг нийгмийн ажилтан хийдэг байхаас эхлээд бодитой алхмууд ярихгүй бол энэ эсэргүүцэж байна гэж 1000 хашгираад яах юм" гэсэн байна лээ.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 282
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 97 удаа
Талархагдсан: 132 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 3-р сарын 29, 8:35

Шинэ гүүрний талаар хүмүүс их саналаа уралдуулж байна.
Миний бодлоор бол яг одоогийн замын нөхцөлөө харвал бүүр илүү асуудал дагуулна гэж ойлгож байгаа.
Яагаад илүү түгжрэх вэ гэхээр Минтийн тойрог Шангрила уулзвар 2тоо баригдаад босоо тэнхлэг улам л ачаалал авна. Дээр нь Элчинийн уулзвар дээр нь Блюскайн уулзвар нь 1 кмт хүрэхгүй зайтай. Минтийг нурааж урагшаа шулуун болгож гэрлэн дохиогүй дахиж гүүр баривал бас өөр. гэхдээ л Оргилын уулзвар хүртэл явуулахын тулд ийм арга хэмжээ авах гэж байгаа бол цөөн тооных хүмүүст л зориулсан арга хэмжээ юм даа.

Хэвтээ чиглэл нь ч гэсэн баруун талдаа арай гайгүй ч зүүн тийш хэд хэдэн жижиг гэрлэн дохиотой уулзвартай. Зүүн талдаа 1 км ийн харалдаа Захын том уулзвар бий. Ер нь энд байгаа гэрлэн дохиотой уулзвар харин ч бүүр таг болгочихгүй явуулаад байдаг юм бишүү гэж ойлгодог шд. уг нь гүүрэн гарц хийгээд иргэд нь гэрлэн дохиогоор биш замын хажуугаараа чөлөөтэй явдаг болчуул зүгээр юм шиг байгаан. заавал зика ийн нүхэн биш гэхэд дээгүүрээ явган хүний гүүртэй байсан ч болно. Тэгээд хараад байхнээ гүүр тавихаар дагаад баахан хүн явдаггүй мөртөө тэнүүл дээрэм хийдэг нөхдөд далим болсон газрууд бас их гарах шинжтэй. Тэр нүхэн гарцанд үер болдог гэдэг бол тавих мөнгийг нь идчихсэнээс биш огт болдоггүй ч зйүл биш байна лээ шүү
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 99
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 126 удаа
Талархагдсан: 89 удаа
CONTACT:

Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Muujguu » Ба 3-р сарын 30, 10:24

Надад хэдэн асуулт байгаан.
1. Байгаа гадаргууг ухаж, нүхэлж зам тавих өртөг, байхгүй орон зайд барьж байгуулж гүүр тавих өртөг хоёр адилхан байх уу?
2. Зөвхөн энэ гүүрийг бариад орхичих төлөвлөгөөтэй байгаа юм уу?
3. Замын ачаалал нэвтрэх чадварыг технологи хөгжсөн өнөө үед simulator ашиглаж тооцоолдоггүй гэсэн үг үү Монголд?
4. Багануур руу хурдны зам тавьчихвал Ууганаа, Чингис хоёр тэнд очиж амьдрах уу? хаха
5. Уг нь УБ дундуур өнгөрч буй төмөр замаа Богд уулынхаа урдуур явуулчихвал асуудал томоор шийдэгдэх юм бишүү?

Зам, гүүр, нүхэн гарцын бүтээн байгуулалт хэцүү л дээ. Олон хүний амьдралын хэвшилд нөлөөлдөг болохоор тэр. Хүн бүр л өөрийн сурсан дадсан, эсвэл хэмнэлттэй таатай санагдсан гээд хэвшчихсэн зам чиглэлийг нь өөрчлөхөөр аргагүй.

Сүүлийн 5 жилийн хугацаанд Олимпийн гудамж дагуух суурьшил, нягтрал эрс ихэссэн. Орчлон сургууль, ОУ-н сургууль, Олонлог сургууль, Маршал таун доторх сургууль гээд түр хугацааны зохиомол түгжрэлийн цэгүүд бий болсон.

Нарантуулын баруун урд ТЗ гармыг бас сайжруулах юм яваад байсан. Тэгэхээр үндсэндээ 10-р хорооллоос Чулуун овоо руу хөндлөн нэвтрэх чадвар сайжрах учиртай. Энэ нь параллель замууд болох Энхтайваны өргөн чөлөө/төв зам, хуучин цагаан хаалганаас Дүнжингаравын уулзвар, цаашаа Амгалан орох шинэ замын эрчмийг гоё зохицуулж өгнө.

Босоогоор Энхтайвны гүүрний ачааллаас авна гээд ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН БОЛ УРСГАЛ УС гэсэн байдаг. Аль нэг хэсэгт зай тайлбай гаргалаа л бол тийшээгээ урсчихдаг тэгээд хальдаг, хуучин байсан хэсэг хоосрох жишээний...

ЗЦ-н гүүр мэдээж МИНТ-ийн нөхдүүд тэр сундуй зэрэг нь өөрийн өмчөө аятайхан аваад үлдчих сонирхол байгаа биз. Миний төсөөллөөр бол энэ хэсгийн нэвтрэх чадвар бага зэрэг сайжраад, урсгал усны зарчмаар бүр их таглаа, лай болоод ирэхээр одоогийн HOMEPLAZA-г зүхэгсэдийн арми улам ихсэж, улам хүндрэх байх гэж бодоод байгаа.

Бүтээн байгуулалтаас илүү ухамсар, соёлын довтолгоонд хүч хаях хэрэгтэй. Мөнгө, цаг хугацаа, ухаан, тэвчээр их зарна. Үр дүн удаан боловч урт хугацааны гарц.
Одоо зүгээр л зам дагуу 30 мин зогсоод эсвэл суугаад ажиглаад үзээрэй хоосон шулуун зам дээр ч 2 идда хэрэлдэнэ, бөглөрнө хэхэ.

Бас нарны гүүртэй жишиж яриад байсан. Нарны гүүрийн хувьд:
- 34 сая $ өртөгтэй
- Төмөр зам нэвтэргүй буюу угаасаа урагшаа чиглэсэн хөдөлгөөн явагддаггүй байсан учир бүтээн байгуулалтын ажил бидэнд бага нөлөөлсөн
- T хэлбэрийн уулзвар тул 4 замыг бодвол нэвтрүүлэх, зохицуулах чадвар нь арай бага байна

ЗЦГ гүүрэн гарц.
- 47 сая $ өртөгөөр
- Одоо маш их ачаалал авдаг ТЗ гарцын хөдөлгөөнийг зогсоож бүтээн байгуулалт хийгдэнэ. Олон хүнд нөлөөлнө...
- 4 замын 2 түвшний огтлолцолтой мега уулзвар (Энхтайваны гүүр, Нарны гүүр, Гурвалжингийн гүүр бүгд зөвхөн босоо чигтээ бүтээн байгуулалттай, баруу, зүүн эргэх, буцах чиглэлийн дам бүтээн байгуулалт байхгүй)

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 282
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 97 удаа
Талархагдсан: 132 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Chinggis » Ба 3-р сарын 30, 12:15

Хятадаас 47$ оор буюу 112 тэрбум-ийн зээл. Тэр нь хөнгөлттэй ч буцаагаад төлөх дүн нь 150 орчим болж нэмэгдэнэ. гэтэл ийм мөнгөөр яг тэнд гүүрэн зам гарц барина гэдэг зүгээр л улс төр гэхээс өөр юм харагдахгүй л байгаам даа.
1. Яаж ч бодсон нүхэн гарц нь хямд дээр нь дээр нь илүү актив байх боломжтой, ногоон байгууламж бүхий
2. Ойрын хэдэн жилдээ зөвхөн гүүрээ бариад л орхино. хотын төврүүгээ ийм гүүрэн хэд давхарлсан замтай аятайхан хот хаана байгаан. Вашингтон Ниоркд хүртэл ийм юм төвдөө хийдэггүй л гэж байдаг улс нь бичээд байна.
3 Замын ачаалал үнэндээ нэг эгнээ нэмэх гэрлэн дохио аваад хаячихдаа биш багтаамжаа, машины нэмэглдэлт, ухамсартаа байгаам бишүү
4 Багануур бол Ууганаагийн жишээ. гэхдээ надад хотын хөндлөн бус тойрсон хэлбэрийн хөдөлгөөн илүү хэрэгтэй л гэж хардаг.
5 Төмөр замын асуудал бол ойрын 20 жилдээ худлаа шүү тэр бол үлгэр. Тэрэнд ёстой итгээд хэрэггүй шд хэхэ

Ер нь бол яг энэнээс илүү чухал шийдэх асуудал урд нь байгаам л да. Хөрсний бохирдол, Хог бол найгаа алдлаа, Туул Сэлбэ голоо хамгаалах асуудал, Тэгээд цэцэрлэг сургууль эмнэлэг бол зүгээр л там шиг байгаа шд.

Мэдээж иймэрхүү асуудлаа шийдчихээд нэмээд хөрөнгө нь суувал аятайхан замаа тэлээд байж болох талтай.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 125
Элссэн: Ня 12-р сарын 03, 3:44
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн boboZ » Ба 3-р сарын 30, 12:43

Одоо үнэндээ мянга зам гүүр бариад 4н уулаасаа халихгүйгээс хойш түр зуурын л шийдлүүд шдээ. Тэрний оронд дугуйны зам хүн алхах замаа хөгжүүлвэл арай хямд үр дүнтэй. Бас нийтийн тээврийг шинэчлээд гоё болговол хүмүүс суух нь нэмэгдэнэ. Одоо зарим чиглэлд автобус нь хоосон машинтайгаа түгжрээд явж байгаа харагддаг.

Тэгээд эцэстээ метрополитон хот болмоор л байгаам бол метро л тавих хэрэгтэй шд. УБ метро 18 билүү 20 онд ашиглалтанд орно гээд хэн ч билээ хэзээ ч билээ шааж л байсан. Метро барих үнэ км нь 60-280 сая доллар байдым байна. Манайд бол тийм аймар үнэтэй нь шаардлагагүй босоо хөндлөн хоёрхон лайнтай 20 зогсоолтой метро барихад 3-4 тэрбүм доллард босохоор л харагдаад байна. Манайд бол шууд гаргаад өгөх боломжгүй мөнгө. Гэхдээ хэсэгчлээд сурсанаараа төсөл, бондоо бичээд гаргавал хөрөнгө оруулагч нар олдож л таарна. Энэнд гай болж байгаа хүмүүс нь цавчаагаа оруулах гэсэн нөгөө л улс төрч нар.. УБ жинхэнэ орчин үеийн хот болох амбиц тавиад метрогоо баричихвал жинхэн утгаараа хотжил (urbanization) эхэлнэ. Заавал хол явах гэж машинд түгжрээд нервтээд байхгүй хурдан цэвэрхэн бас хүмүүс ч дуртай үйлчлүүлнэ шдээ. Тэгээд 40 онд олимп, 50нд дашт гээд хуцахаасаа өмнө нийтийн тээвэр, метроны асуудлаа шийдэхгүй бол мянга уриа лоозон тавиад бүтэхгүй л гэж бодном..

https://www.citylab.com/transportation/ ... ymore/456/
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 137
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 75 удаа
Талархагдсан: 43 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн boldbold » Ба 3-р сарын 30, 1:35

Буруу зүйл..
1. Давхар замтай байх нь томоохон хотын төвшинд очино гэсэн ойлголттой хүмүүс их байна.
2. Хотын төврүү урсгал чиглэнэ, чихэлдэнэ.. Урсаад гарч байгаа бол яахав
3. Хотын дизайн загвар, хийцэд сөрөг нөлөөтэй... Тэнгэр тулсан машин барьж чадахгүйгээс хойш 4,5 давхараа янзлаад байвал.. Давхар гүүрэн зам дунд л амьдрах нь дээ..
4. Өгнө, зээл нь гэснийг аваад баймааргүй байгаа юм. Бүтээн байгуулалтын цаана хятадын томоохон бизнесмэн улс төрчид явдаг. Тэд бүтээн байгуулалт гэх өр болох зүйлсэд зээл өгөхөөс үйлдвэрт зээл өгөх нь бараг үгүй..

Хотын төвийн ачаалал зэргийг дагуу хот болгох замаар л багасгамаар байгаа юм.. тэр чиглэлд зам харгуй хийгээд өгчихвөл хүмүүс чирэгдэл үүсгэхгүйгээр бүс үүсгээд явчихна даа
YNWA

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 99
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 126 удаа
Талархагдсан: 89 удаа
CONTACT:

Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Muujguu » Ба 3-р сарын 30, 2:07

Хэдүүлээ харьцуулалт хийж ярихдаа хэдэн хэдэн зүйл анхаарах хэрэгтэй байнаа.
1. Сэдвийнхээ цар хүрээнд ярилцах
2. Цаг хугацааны харьцуулалттай байх
3. Хариуцах эзэн, шийдэх боломжтой гэдгийг илэрхийлэх

1. Дагуул хот, метро барих асуудлууд угаасаа яригдсаар байгаа том цар хүрээний асуудлууд. Энийг шийдтэл ингээд хэвээрээ байж байя гэж байгаа юм уу?
Мөн дугуйн зам, явган хүний замыг тавих хэрэгтэй юу? гэвэл мэдээж хэрэгтэй.
Гэхдээ боломж нь хаана байна вэ? бүгд нэг шугам дээр огтлолцож буй цагт, өнөөдрийн Улаанбаатарын алсаа хараагүй төлөвлөлттэй үед бүтэшгүй. Харин автомашиныг нэг бүр болбол 2-3 түвшин дээгүүр аль болох ихээр явуулж чадвал газар дээрээ бид дугуй, явган хүний замын асуудлыг тавихад биелэх боломжтой.

2. Энэ гүүрний ажил тодорхой хугацаатай ирэх жилийн намар гэхэд бид ашиглаад эхэлнэ. Магадгүй жаахан хоцорч 2020 он эхлэхэд бэлэн болсон байна байх...
Харин метро хэзээ?, дагуул хот хэзээ?...

3. Та бүхний гаргаж байгаа, дэвшүүлж байгаа санаанууд гоё уу? гэвэл ГОЁ. Хэн хийх вэ?, хэзээ бэлэн болох вэ?, хаанаас санхүүжих вэ?...

Нэгэнт 4 уулын дунд хашигдсан тэлэх боломжгүй бол (Япон, Солонгос, зүүн өмнөд азийн орнууд шиг) аль болох олон давхар нийтийн тээврийн болон автозамын шийдэл гарц нь биш гэж үү?
4 уулын дунд байрладагтай холбоотой бүх л усны урсац төврүү (төмөр зам тавьгсан хэсэгт) төвлөрдөг байхад тэнд нүхэн гарц?!?!?!?!
Тэндээс ус зайлуулах шугамаар хааш нь зайлуулах гэж?!?!?!

Одоо бидний яриад байгаа яг энэ гүүрэн уулзварын тухай асуудал дээр өглөөдөө төврүү, оройдоо төвөөс буцаад гарах гэж алаан болдог.
Шалтгаанууд:
- МИНТ (Homeplaza)
- Төмөр замын хөдөлгөөн
- Зам дагуух сургуулиуд
- Ажил эхлэх, тарах, сургууль эхлэх тарах цагийн нөлөөтэй ачаалал (10-12 цаг, 15-17 цаг, 20+ цагаас хойш ямарч асуудалгүй байдаг)

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 99
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 126 удаа
Талархагдсан: 89 удаа
CONTACT:

Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Muujguu » Ба 3-р сарын 30, 3:02

Токиод нэг иймэрхүү юм байж (Улаанбаатараас хамаагүй олон хүн амтай, машинтай газар аргагүй л гэх байх. Бээжинг, Шанхай, Бангкок, Сингапур, Куалалумпур, Манила гээд бүгд л ийм)


Уг нь бол төмөр замынхаа хойноо байгаа шиг урдаа бас Т уулзвах шийдэх ёстой ч манай тохиолдолд тэр цэг дээр нь алдарт Homeplaza байгаамдаа. Хүмүүс тэгээд Mint-г муулаал үйлчлүүлээд байдаг насссс...


Уг нь гоё амьдарцгааж болно л доо гэхдээ бидэн шиг эрх чөлөөт, омог бардам, ноён зантангууд ингэж амьдарна гэж юу байхав.


Парист бас ийм юм болж л гэнэ. Гүүрэн зам тавиж хотынхоо өнгө үзэмжийг муутгахгүй гээд газар доогуур явган зорчигчийн гарц шийдсэн л юм байна...
Гэхээр зөвхөн соёлтой жолоодлоо гээд асуудал шийдэгдэхгүй янзтай


Иймэрхүү бүтээн байгуулалт хийх санал тавьбал бүр 3-4 жил хаах нь хорих нь гээд явуулахгүйлдээ хахахахаха


Хамаагүй цөөхөн машинаар хямдхан хийж болох байсан ч цаг хугацаа нь илүү чухал учир өндөр зардалтай ч хамаагүй шийдэх л хэрэгтэй...


За тэгээд хямд юм чинь ухаад шийдчихье гэсэн жишээ хайгаад олдохгүй л юм байна. Бүгд л түвшин дээшлүүлж, дэгүүр шийдэж байна. Нэг хотхоны, нэг гудамжны түвшинд жижиг (Баянмонголын нүхэн гарц шиг) бол байж болох л юм...

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 0 ба 0 зочин