Тоглолтоо хамтдаа үзэцгээе

Calling all Liverpool FC supporters! Come and paint the Mongolian RED!
Хариулах
Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 380
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 176 удаа
CONTACT:

Тоглолтоо хамтдаа үзэцгээе

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 11-р сарын 08, 2:50

Тоглолтоо хамтдаа үзэх талаар ...
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 380
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 176 удаа
CONTACT:

Re: Тоглолтоо хамтдаа үзэцгээе

Бичлэг Бичсэн Chinggis » Ба 3-р сарын 02, 11:46

Он гараад 2-р сараас хойш хэд хэд тоглолтоо гадуур үзэв ээ. Хачин гоё байна гэж жигтэйхэн.

Тот дээр уг нь их гоё байсан ч сүүлийн мөчид шүүгч завааруулсан. Дараа нь Сот дээр их сайн хожил байгуулсан. ВэстХэм дээр бүүр сайхан хожил байгуулж, хожлоо 3 шил цагаанаа, 4-н бакал борхоноор тэмдэглэж хэтрүүлэх дөхсөн кк. Үр дүнд сард 1 тоглолт гадуур хэтрүүлэх шинэчилсэн визний журам гарсан :evil:

Гэхдээ хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд үүнийгээ ядаж 2 болгох талаар ярилцаж байна :idea: .

Сант асарт үздэг ер нь их зүгээр сонголт байжээ. Унаа тэрэгтэй явахад ч ойр, яг голдоо дээр нь бас үргэлжлүүлэх, караоке нтр гээд даврах ч сонголттой хэхэ. Ер нь тоглолтоо үзэх нь гадны цэн клубуудын хамгийн чухал ажил нь байдаг юм билээ. Очиж тоглолт ганцхан үзэх бус фэнүүд уулзах ярилцах болоод 7 хоногт цуглуулсан элдэв стрессээ тайлах, хүссэнээрээ байдаг ганц боломж нь юм шиг байгаан. Тэгэхээр бид хэд хуучин тоглолтоо үздэг байсан арга барил бол буруу биш байжээ л гэж бодогдоод байна. нөгөө юу муутай найзалсан шиг юмыг л яриж байгаам :P
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 380
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 176 удаа
CONTACT:

Re: Тоглолтоо хамтдаа үзэцгээе

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 5-р сарын 23, 3:08

Аваргуудын лигийн финал виз авах гэж бас л хэд хоногийн өмнөөс үнээрийн даруу төлөв хүн шиг л цагаа бүртгүүлж бурханлаг явна. Уг нь болч одоогоор ч хар даруулсан л нөхцөлтэй гэрээс тодорхой хугацаанд өөр тийш жалиртахгүй байх шүүхийн захирамжтай байгаа. Ямар нэгэн аргаар хар жагсаалтаа цэвэрлэх бүхий л аргаа сүвэгчлээд боломжит хувилбар бүрийг ашиглаад завгүй л явна хаха :D . Ганц тоглолт үзэх гэж ингэж байснаа ч бараг санхгүй байна шүү :evil:

27 -ний өдөр нь ууг нь эхнэр бид 2 ийн хуримын 11 жилийн ой болхоор бас зүгээр байж болохгүй байдаг. Тэгээд шөнө унтаж байхийн хооронд тоглолтоо үзэж байвал надад ядаж эрүүл мэндийн хувьд зүгээр байдаг хаха. Дээр Рома дээр л тасарчихдаг ёстой буруу юм боллоо. ууг нь золиг бараг л халах төдий байна да шахуу өөрийгөө дөвийлгөцөн байжийтал нэг мэдсэн маргааш өдөр нь гэрт сэрж байх жишээний. Тоглолтоо санаж байгаа юм алга хаха :P сайн бодхоор инээдэм биш гэдгээ мэдээд байгаам. нас явж литр юмны ард чадахгүй болсон бие тэнхээгээ бодож нэг өөрийгөө өмөөрч бас үзлээ. хэрэг алгаа ха :( даанч нэмэргүй байлаа.

Нөхдүүд аваргын баяраа тэмдэглээд явхаар бас л муухай сэтгэл санаа татагтаад л нөгөө нуурандаа ганцаар үлдсэн хун шиг л юм болох байх гэж бодогдоод байдаг :( . Гэр бүлийнхээ ойгоо тэмдэглэсэн шиг бас элгээ гэмтээхгүй амрана гэхээр бүүр сайхан ч юм шиг байгаамаа :lol: :idea:

Ер нь бол яааг сайхан бүх зүйлийг тааруулчих л хэрэгтэй ганц өдөр ирж байгааг бие хаа хүртэл мэдрээд гэгэлзээд л байна шүү 8-) :ugeek:
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 222
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 75 удаа
Талархагдсан: 76 удаа
CONTACT:

Re: Тоглолтоо хамтдаа үзэцгээе

Бичлэг Бичсэн Redman » Лх 5-р сарын 23, 4:59

Тэр өдөр чамд их хэлсэн дээ...
Хэлсэн биш зад загнуулаал таарсан хаха

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 380
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 176 удаа
CONTACT:

Re: Тоглолтоо хамтдаа үзэцгээе

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 3-р сарын 06, 10:59

Сүүлийн үед ер нь тоглолт үзэх асуудал нэг тийм сонин байдал руу шилжчихлээ шүү миний хувьд. Бараг хөлбөмбөг үзэх гэхээсээ хүмүүстэй юм яриж буу халах, ойр зуурын сонин хачин сонсох, жаахан халаалт авангаа хөгжилдөх гэх мэтийн зүйлс нь илүү чухал болчихож. Гоол орвол сайхан юм даа. бусдаар бол нээх учиргүй анализ хийгээд л тэрийг оруулахгүй, тэр ч тэгэж цохихгүй гэж стрессдээд байх нь бараг ямарч хэрэгцээгүй л зүйл шиг санагдаад байх боллоо. Зүгээр л тэр орой нь сайхан хөгжилдөөд тоглолт үзэж байгаа байдлаасаа кайф авах нь надад хамгийн хэрэгтэй юм байна лээ. Гадны фэнүүдийн тоглолтоо үзэж байгаа эд нар ч ер нь нэг иймэрхүү юм шиг байгаам. Тийм болоод ч фэнклубын х нь хамгийн чухал арга хэмжээ нь тоглолтоо үзэх асуудал юм шиг байгаам.
Хөлбөмбөгийг яг үзэхдээ бол дараа нь ганцаараа сайн гэгч нь анхааралтай хараад хувьдаа анализаа хийчихсэн нь хамаагүй дээр юм байна. Хуучин чинь нөхөх бүү хэл заримдаа ч тоглолт гардаггүй болхоор бушуухан л тэр дор үзэж байхгүй бол болохгүй байдаг байж.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 0 ба 0 зочин