Ла ла лэндийн тухайд..
Мюзикл кинонуудын дунд дээгүүр бичигдэх бүтээл болсон л доо, тиймдээ ч кино урлагийн дээд шагнал өчнөөнийг түүгээ биз. Сайхан хөгжимтэй, хөгжмийн найруулгатай, өнгө үзэмжтэй, дүрслэл, холбоос нь ч тэр.. Мэдээж бас зохиол чухал л даа, мөрөөдөгчдийн тухай өгүүлсэн нь хүн бүрт ойр болсон байх. Би ч олон мюзикл үзээгүй л дээ. Бороон дунд дуулнам л миний ганц дуртай нь. Түүнээс хойших үзсэн хамгийн гоё нь л байсан.
Мөрөөдлөөрөө амьдрахыг барууны оронд илүү боломжтой гэж хэлдэг, хөхүүлэн дэмждэг болоод ч тэр үү, энэ л биелж байвал /нэр алдарт хүрэх/ бусад зүйлс хамаагүй гэдэг амбиц ихтэй хүмүүсийн хооронд үүссэн хайр дурлалыг харуулсан ч юм уу. Жазз хөгжмийн клуб нээнэ гээд л хамаг байдгаа хаяад байгааг нь харахаар тууштай ч юм шиг, тэгснээ гэнэтхэн шал өөр чиглэлээр дуулж хуурдаад явчихдагийг нь бодохоор хувирамтгай ч юм шиг.
Юу ч гэмээр юм, нэр алдарт хүрлээ гээд тэрийгээ мөрөөдөл биелсэн гэж ойлгох уу.
Мөрөөдөл биеллээ гээд аз жаргалтай байж чадаж байна уу гэсэн утгатай ч юм уу.
Бас зөвхөн нэр алдар, эд баялаг мөрөөдөл мөн үү?
Хүссэн зүйлээ хийж байгаа нь мөрөөдлөөрөө амьдарч байна гэж ойлгох уу?
Мөрөөдлөө биелүүлээд аз жаргалтай байж чадахгүй бол яах билээ, биелүүлэхгүй байнга тарчилж явах ч хэцүү ойлголт.
Олон асуулт асуугаад л байвал асуугаад л баймаар.
Тэгээд ердөө ажлын амжилт аз жаргалын туйл биш юм байна гэсэн ганцыг нь авч үлдээд л "дур булаам, хөөрхөн, сайхан Риан Гослин"-оо хөгжимдөж дуулдаг кино гэж бодохоор шийдсэн дээ.
Үгүй бол, дээрх шиг ургуулаад байвал ургаад л байхаар ядаргаатай кино.
Бас би кино театрт кино үзэх маш дуртай, ялангуяа ганцаараа үзэх үнэхээр дуртай.
Сүүлд Данкюрк үзсэн. Цэнхэр саарал давлагаа, манан өөдөөс нүүгэлтээд усан дунд амиа тавьж байгаа цэргүүдийн дүрслэл гоё байсан. Нолан угаасаа ядаргаатай залуу л даа. Тийм болохоор тархиа ядрааж олон юм ухалгүй тухайн мөчийн гайхшралаа авч үлдье гээд нээх ухаж бодоогүй. Тэртээ тэргүй бодох зүйл их байгаа юм чинь..
Аа тэгээд болж өгвөл өөр хүмүүсийн сэтгэгдэл нэг их уншилгүй, яг надад төрж байгаа сэтгэгдлээ бодохыг, хадгалж авахыг хүсдэг болоод байгаа юм байна, тэр хүн тэгж харсан гэсэн гээд тэр нүдээр нь харах гээд.. тэгсэн нөгөө киногоо ойлгохгүй тэ, аягүй хэцүү. Гоё, киноноосоо кайф авмаар байдаг, даанч өөр хүн тэгж харсныг нь би харж чадахгүй сүүлдээ дургүй хүрээд, ядаргаатай санагдаад...
I have no special talent. I am only passionately curious.