Liverpool-ын шилдэг No.9 хэн бэ?

Ливэрпүүл миний амьдралын салшгүй нэг хэсэг
Хариулах
Хэрэглэгчийн хөрөг
baaska0395
Бичлэг: 11
Элссэн: Да 12-р сарын 04, 7:57
Байрлал: Anfield,Liverpool,Ulaanbaatar,Mongolia
Талархагдсан: 8 удаа
CONTACT:

Liverpool-ын шилдэг No.9 хэн бэ?

Бичлэг Бичсэн baaska0395 » Лх 12-р сарын 06, 8:29

2007 оны 7 сарын 4 өдөр.Тухайн үед улаануудын дасгалжуулагч байсан Rafael Benitez нарлаг Spain-аас бөмбөгөнд хүрээл гоолдож чадах нэгэн залууг багтаа элсүүлсэн нь Fernando Torres байлаа. Хуучин багтаа ахмадын туузыг зүүдэг байсан залууг 20.2 сая пунтээр багтаа нэгтгэсэн нь Liverpool-ын хувьд диваажинд тоглож буй мэт л байв. Гэсэн хэдий ч түүний гайхалтай тоглолтыг Англи-д харах цорын ганц хувь заяатай хүмүүс нь ганц улаанууд биш байлаа. Torres улаануудын хамгийн өндөр үнэтэй зарсан тоглогч болж Chlelsea-д нэгдсэн юм.Түүний Chelsea-тэй нэгдсэн явдал түүний нэр хүндийг унагахад хүргэж Liverpool-ын тоглогч ахуйдаа хамгаалагчдын шүдний өвчин болж явсан тэрээр төдийлөн сайн тоглолт үзүүлж чадаагүй билээ.
Torres-ын Liverpool-д ирсэний 10 жилийн ой тохиож байгаа энэ үед Premier League -н эрин үед Liverpool-н төлөө тоглож явсан шилдэг довтлогчдын хэдэд жагсаах талаар сонирхож үзэе. Энэ жагсаалтанд Robbie Fowler, Michael Owen, Torres,Suarez гэсэн 4 шилдэг довтлогчдыг харьцуулж байна.
Хэдийгээр Ian Rush өөрийн цаг үедээ шилдэг байсан хэдий ч Premier League-н амжилтаар энэхүү харьцуулалтыг хийж байгаа учир багтсангүй.Daniel Sturridge ихэнх цагаа эмнэлгийн орон дээр өнгөрүүлдэг учраас энэ жагсаалтанд мөн л багтсангүй. Dirk Kuyt хувьд дээр дурдсан 2 тоглогчоос ялгаатай нь бахдам амжилттай хэдий ч Liverpool-д тоглосон ихэнх улиралдаа жигүүрт тоглодог байсан нь түүнийг энэ жагсаалтанд багтахгүй байхад хүргэлээ.

1.Toxteth-ын сүйтгэгч “Бурхан” хочит Robbie Fowler
Зураг
Robbie Fowler зөв газар зөв байрлалаа эзэлж чаддаг гайхалтай довтлогч байв.
Fowler-т Owen шиг хурд байгаагүй,Torres шиг биеийн хөгжил байсангүй, Suarez шиг тэмцэгц чанар ч байсангүй. Энэ жагсаалтанд багтсан хүмүүсээс түүнд илүү байсан зүйл гэвэл тэр боломжийг бүрэн ашиглаж чаддаг байв. Хэрвээ чи хаалгачийн эсрэг one vs one гараад найдвартай гоол болгож чадах тоглогч дээр өөрийн амь насаар бооцоо тавих бол Fowler дээр тавих нь зөв сонголт болно.
“Fowler тийм ч өндөр биш, харагдах байдлаараа булчинлаг ч биш, инээд хүрэм жижиг хөлтэй, ихэнх хугацаанд гүзээ суусан харагддаг, орчин үеийн тоглогчиддтэй харьцуулахааргүй биеийн хөгжилтэй байсан. Гэсэн хэдий ч хэн ч бүр хэн ч түүн шиг гүйцэтгэл үзүүлж чадахгүй” гэж түүний хуучин багийн хамтрагч Jamie Redknapp Sky sport-н Adam Bate-д өгсөн ярилцлагандаа дурдаж байв.
Everton-г дэмжиж өссөн бяцхан Liverpool-ын домог болж дууссан юм. Тэрбээр хурдан хугацаанд гайхалтай тоглолтыг харуулж 1993 оны 1 сард Liverpool-ын нэгдүгээр багт багтаж, улирал дууссаны дараа Английн u-18-г Европын аварга, 1993 оны Лигийн цомын тэмцээнд нэг тоглолтонд 5 гоол, Arsenal-ын эсрэг 4 минут 33 секундэнд hat-trick хийж олныг гайхшруулж байлаа.
165 тоглолтонд 107 гоол оруулсан гэсэн гайхалтай амжилтыг 3 улирал тоглохдоо үзүүлсэн нь Ian rush-н үзүүлсэн амжилтаас ч гайхалтай зүйл болсон юм. Гэсэн хэдий ч гайхалтай эхэлсэн Fowler-н замналд бэртэл гэмтэл дараа болох болсон юм. Owen-ны гайхалтай тоглолт, Gerard Houllier дасгалжуулагчаар ирсэн явдал зэрэг нь түүнд дарамт шахалт болж 2001 онд Leeds -тэй нэгдэх үр дүнг бий болгож Robbie Fowler гэгч гайхалтай эрхэм Liverpool-г орхин одсон. Түүнээс хойш 5 жилийн Robbie Fowler өөрийн гайхалтай амжилт үзүүлсэн нэр нүүрээр Liverpool дээ эргэн ирж Liverpool-с нэр төртэйгөөр явах боломж түүнд олдсон юм. Robbie Fowler улаануудын дунд дурсан яригдаж God хэмээн хүндлэгдэх болсон билээ.
2.Гайхамшигт хүү Michael Owen
Зураг
Michael Owen эхний тоглолтоо гоолдож Liverpool-д шууд үр нөлөөгөө үзүүлж эхэлсэн.
Michael Owen анхны мэргэжлийн тоглолтондоо оролцхоосоо өмнө өөрийн нэрийг олонд түгээж чадсан нэгэн байлаа. Баг болон улсын хэмжээнд залуу тоглогчын хувьд мэргэжлийн түвшний гоол оруулагч болж 1996 онд Liverpool -ын анхны FA youth cup-ын цомыг авчирсан түүхтэй.Өөрийн 17 насны төрсөн өдрөөрөө мэргэжлийн тоглогчийн гэрээгээ байгуулж Liverpool-ын төлөөх анхны тоглолтондоо сэлгээгээр орж ирэн Wimbledon эсрэг гоол оруулж өөрийн нэрийг онооны самбар дээр гаргаж чадсан. 1997-1998 оны улирлаас хойш 7 улиралын 5-д нь 20 эсвэл түүнээс дээш гоолыг өөрийн нэр Michael Owen бичүүлж чадсан.
2001- оны Fa cup final-д Arsenal-н Tony Adams,Lee Dixon нарыг ганцаарчилсан тоглолтоор ардаа үлдээн 2 ч удаа гоолдож чадсан нь түүх болон үлдсэн. Мөн тухайн жилдээ 1979 оны Kevin Keegan-с хойш Ballon d'Or -ын шагнал хүртсэн анхны тоглогч болсон. Тэрээр тухайн үедээ оддын оршуулга гэж нэрлэгдсэн Realmadrid-д нэгдэж Raul, Ronaldo(Brazil) нарын дараа супер-сэлгээ болох хүртлээ Liverpool-ын төлөө 158 гоол оруулсан байдаг. Owen тайван, гайхалтай, хаанаас гоолдож болохыг сайн тооцдог нэгэн байсав боловч түүнд Fowler шиг Liverpool-дээ эргэн ирж зодог тайлах хувь байгаагүй юм. Хэрвээ Manchester United-н төлөө тоглоогүй байсан бол түүний Liverpool-д өнгөрүүлсэн он жилүүдийн талаар fan-үүд нь илүү их ярих байсан.
3.Spain мэдрэмж буюу Алтан жаал хочит Fernando Torres
Зураг
Torres -н Anfield-д ирсэн явдал тухайн үед маш их дэмжлэг болсон юм. Учир нь түүнийг ирхээс нэг сар өмнө Olympic- цэнгэлдэхэд болсон Ав.лиг -ийн шигшээ тоглолтонд улаанууд AC Milan клубт хожигдоод байсан юм. Улаануудын дэмжигчид түүнийг ирсэн явдалд маш их баярлаж өмнөх ялагдал гунигаа бүрэн мартаж тэдний ирээүй гайхалтай харагдаж байв.
Тэр бол дарамт шахалтыг даван туулах чадвартай гэдгээ харуулж чадсан нэгэн байв.Бага нас, өсвөр нас, насанд хүрэгчид зэрэг өөрийн тоглож байсан хуучин багтаа бүх насны багийг ахалж байв. Vicente Calderon-ны сахиус болсон хүүхэд царайтай довтлогч итгэл үнэмшил дагуулсаар хүнд цаг үеийг мартуулан Spain хөлбөмбөгийн 2 дахь үе болон ирсэн нь энэ байлаа.
“ Би баярлалаа гэж хэлмээр байна. Намайг энд ирсэн анхны өдрөөс л намайг харах гэсэн маш олон хүмүүс Melwood-д байсан. Би заримыг нь онгоцны буудал байхдаа ч харсан. Тэд миний арийг сайн дааж чадах юм шиг харагдаж байсан” гэж Liverpool-н хамгийн анхны ярилцлагандаа хэлсэн.
Torres-н зөв байж fan-үүд нь маш хурднаар түүний сэтгэлийг булаан,Европ даяарх хамгийн гайхалтай дууг түүнд зориулж эгшиглүүлж чадсан юм.Хамгийн чухал нь түүнд гайхалтай багийн хамтрагч байсан бөгөөд Anfield -д өөрийн нэрийг эгшиглүүлэхэд Steven Gerrard маш их тус болж боломжийг тавган дээр тавиад түүнд өгдөг байсан нь хамгийн гол зүйл байсан. Atletico -д энгийн гоол оруулдаг тэрээр Liverpool-д ирээд “El nino” гэх нэрийг зүүж мэргэжлийн түвшнийх болсон.
Эхний улиралдаа л гэхэд ямар нэг асуудалгүй 33 гоолыг өөрийн нэр дээр бичүүлж улиралын дараа Spain-ны шигшээ багаа европын аварга болход том тусыг үзүүлж шигшээ тоглолтонд цорын ганц гоолыг оруулсан. Fowler-ын адилаар бэртэл гэмтэл түүнийг даган Spain залууг зогсоосон. Гэсэн хэдий ч Torres хамгийн хурдан хугацаанд Liverpool-ын төлөө 50 гоол оруулж чадсан тоглогч болсон.
“Би Liverpool-ын төлөө тоглохдоо Benitez- ын хамтаар өөрийн хэзээ ч мөрөөдөж байгаагүй түвшинд хүрч чадсан” гэж 2016 онд Spain-ны Cadena Cope radio-д өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.
Torres-н төрөлхийн тэмцэгч чанар нь түүнийг Premier League-д амжилтанд хүргэж чадсан. Түүний тоглолтын хэв маяг нь хурд хүчний тоглолт байсан ба өөрийн physical биеийг хэрхэн зөв гайхалтай үр дүнтэй ашиглахыг мэддэг байв. Түүний энэ тоглолтийн арга барил нь бэртэл гэмтэл авхад хүргэдэг байсан болов уу.
Түүний талаарх хамгийн таагүй зүйл гэвэл багийн муу амжилтаас болж Chelsea клубтэй 50 сая пунтээр нэгдэж record тогтоосон явдал байх. 2011оны 1 сарын 27нд 40 сая пунтын санал тавиад буцаагдсан Chelsea 50 сая пунт санал болгосноор Torres-г өөрийн болгосон юм.Liverpool-ын fan-үүдэд хайрлан хүндлэгдэж байсан тэрээр Chelsea-тэй нэгдсэн явдал нь нэр хүндийг нь унагахад хүргэсэн гэдэг нь гарцаагүй.
Liverpool-ын фанатууд үргэлж Fernando-г санах байх. Түнийг Anfield-д хийсэн анхны тоглолтондоо Chelsea-гын хаалганд оруулсан гоол, Blackburn Robers-н хаалганд эргэж хараад гуядаж оруулсан гайхалтай нэгэн гоол, Nemanja Vidic г тамлан тарчлаан гайхалтай нэгэн ялалтыг Old Trafford- байгуулж 4:1 -р хожил байгуулахад оруулсан гоол гэх мэт гайхалтай цаг хугацааг мартахгүй гэдэгт итгэлтэй байна.

4.Хайр хүргэсэн муу хүү Luis Suarez
Зураг
Luis Suarez зан чанар,сахилга батын асуудалтай байсан хэдий ч Liverpool-ын fan-үүд түүнийг гайхан биширдэг байв.
Torres-г зарж өөрсдийн халаасаа мөнгөөр дүүргэж чадсан Liverpool-ын төлөө гайхалтай тоглогч үзүүлж чадах тоглогч авах хэрэгтэй болов.Тэд нэг биш 2 тоглогчыг авсан нь олныг гайхшруулсан байх. PSV -гын эсрэг тоглож байхдаа Otman Bakkal -г хазсан учраас Suarez 7 тоглолтоор торгуулаад байв. Түүний торгуулын хугацаанд Ajax 2011 оны 1 сарын 28нд европын багтай гэрээ байгуулж 22.8 саяар зарсан нь Liverpool клуб байлаа. 2011 оны 1 сарын 31нд Liverpool Torres-г Chelsea рүү үдэж түүний оронд Luis Suarez,Andy Carroll хэмээх 2 залууг танилцуулсан билээ. Энэ өдөр ялагч байж чадсан баг нь Liverpool байсан юм.
Эхний тоглолтондоо л Stoke city гын эсрэг гоолдож түүнээс хойш нэг ч удаа эргэж харалгүй үргэлж урагшаа тэмүүлсэн тоглогч бол Luis Suarez юм. Manchester United -н эсрэг хийсэн тоглолтонд гайхалтай тоглолтыг үзүүлж улаануудын зүрх сэтгэлийг бүрэн эзэмдсэн юм. Үүний дараагаар Evra-г доромжилсон гэж торгуул хүлээн Ivanovic-г хазсан хэргээр ban хүлээсэн хэдий ч эдгээр нь түүнийг зогсоож чадаагүй юм. 2013-2014 оны улиралд 33 гоолыг оруулж олныг гайшруулсан билээ.
Түүний хамтаар Liverpool Ав.лиг-т эргэн ирж premier league гэж нэрлэгдэх болсон цагаас хойш өргөж чадаагүй цомоо өргөхөд хамгийн ойрхон очсон билээ. Одоогийн бидний нэрлэж сурсан MSN довтолгооны гурвалыг бүрдүүлхээр Barcelona клубт Liverpool-ын хамгийн өндөр үнээр зарсан наймаа болон явсан билээ.
Сонголт: Жагсаалтанд сонгогдсон 4 тоглогч тус бүр өөрийн гэсэн арга барилтай өөрсдийн цаг үедээ fan-үүдэд хүлээн зөвшөөрөгдөж чадсан шилдэг тоглогчид. Та нар төсөөлөөд үздээ Owen шиг хурдтай, Fowler шиг мэдрэмжтэй, Torres шиг биеийн хөгжилтэй, Suarez шиг ур чадвартай тоглогч байна гээд.
Хэрвээ LFC History, бичигдсэн тоо баримтыг авч үзвэл Torres хамгийн шилдэг амжилтыг үзүүлсэн довтлогч болно. Тоо мэдээллийг хараг аваас Torres шилдэг гэдэг нь харагдаж байна.Одоо өөрсдийн гаргаж буй жагсаалтаа танилцуульяа.
1. Suarez
2. Torres
3. Fowler
4. Owen
Яагаад Suarez гэж? Учир тэр гоол оруулхаас гадна өөр маш олон зүйлийг fan-үүдэд өгсөн. Мөн эдгээр тоглогчид багийг орхих үеийг хархад хамгийн хэцүү байсан нь Suarez байсан байх. Бусад тоглогчид нь оргил үеэ Liverpool-д өнгөрөөсөн бол тэр одоо ч шилдэг тоглолтоо үзээлсээр байгаа билээ.
Чи өөрийн хувийн бодолдоо тэднийг хаана ч байрлуулах байсан гэсэн нэг л зүйлд санал нийлэх байх. Тэр нь тэдний гоолдхыг хараад чи баярладаг байсан явдал.Torres-н хувьд шарх хуучирхаараа эдгэдэг гэдэг шиг цаг хугацаа бидэнд туслах биз ээ.Зарим нэг нь түүнийг Stamford Bridge рүү явсан явдлыг хэзээ ч уйчлахгүй байж магадгүй ч өнгөрсөн 2015оны 3 сард болсон хандивын тоглолтын үеэр түүнийг дэмжин түүний тухай хуучин дууг дуулж байгаа харагдсан. Нэг цаг үед тэр Liverpool-ын цорын ганц No.9 байсан.
Бүх статистак мэдээллийг LFC History-с авсан болно. Bleacher report-ын тоймч Rob Lancaster -ын нийтлэлийг орчуулан хүргэлээ.
Steve Gerrard Gerrard
He'll pass the ball 40 yards
He's big and hes fuckin' hard
Steve Gerrard Gerrard

Steve Gerrard Gerrard
He'll pass the ball 40 yards
He's big and hes fuckin' hard
Steve Gerrard Gerrard

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 50 удаа
Талархагдсан: 41 удаа
CONTACT:

Re: Liverpool-ын шилдэг No.9 хэн бэ?

Бичлэг Бичсэн Redman » Лх 12-р сарын 06, 9:58

Эргэлзээгүй Луисито!
Миний харсан хамгийн супер #9

Бусад шилдэг 9-үүд шиг торгуулийн талбай дотор боломж үүсэхийг хараад зогсохыг тэр үзэн яддаг
Тоглолтын турш эцэж цуцахаа мэдэхгүй, билэг танхай тоглодог түүн шиг тоглогчийг лав харж байгаагүй.
Гоолдоно, пасслана, хуурна, хэний ч санаанд оромгүй үйлдэл хийнэ, хаалттай цохилт мундаг цохино. Толгойгоороо ч муугүй тоглодог. Түүн шиг ийм олон чадварыг эзэмшиж чадсан довтлогч лав байхгүй ээ...

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 240
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 228 удаа
Талархагдсан: 127 удаа
CONTACT:

Re: Liverpool-ын шилдэг No.9 хэн бэ?

Бичлэг Бичсэн biggy » Пү 12-р сарын 07, 10:52

хамаг тоглолтыг үздэг болсон үед цэнгэлийн манлайд хүргэсэн хүн маань Суарез юм байгаан, яалт ч гүй.
Орсгойгоос болоод Евра цаашлаад франц тоглогчдыг үзэж чадахаа байсан шд. Авъяастай ч нэг тийм хогийн зантай, Бенз, Рибери нтр нь хүүхний хэрэгт орооцолдоод шүүхэд дуудагдсан, нэгнийгээ бичлэг хийж сүрдүүлсэн нтр гээд, манайд байсан Сако хүртэл сахилга батгүй хэхэ.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 125
Элссэн: Ня 12-р сарын 03, 3:44
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Liverpool-ын шилдэг No.9 хэн бэ?

Бичлэг Бичсэн boboZ » Пү 12-р сарын 07, 11:10

Яг натурал финишэрүүд төрцөн номер 9-үүд бол 2 урвагч шдээ яах аргагүй. Одоо ч дургүй учраас өшөө юм бичмээргүй байна :evil:
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
baaska0395
Бичлэг: 11
Элссэн: Да 12-р сарын 04, 7:57
Байрлал: Anfield,Liverpool,Ulaanbaatar,Mongolia
Талархагдсан: 8 удаа
CONTACT:

Re: Liverpool-ын шилдэг No.9 хэн бэ?

Бичлэг Бичсэн baaska0395 » Ба 12-р сарын 08, 1:13

boboZ бичсэн нь:
Пү 12-р сарын 07, 11:10
Яг натурал финишэрүүд төрцөн номер 9-үүд бол 2 урвагч шдээ яах аргагүй. Одоо ч дургүй учраас өшөө юм бичмээргүй байна :evil:
Би Torres-г хувьдаа урвагч гэж харьдаггүйшд .... тэгсэн хэрнээ Owen-г урвагч гэсэн нүдээр хараад бгам даа ... Өгөр ману-д тоглосон болхоор нь тэгдэг юм бол уу даа ... Шилдэгүүд иржил байдаг явжил байдаг домгууд л багтаа үнэнч үлддэг 8-)
Steve Gerrard Gerrard
He'll pass the ball 40 yards
He's big and hes fuckin' hard
Steve Gerrard Gerrard

Steve Gerrard Gerrard
He'll pass the ball 40 yards
He's big and hes fuckin' hard
Steve Gerrard Gerrard

Хэрэглэгчийн хөрөг
Nemo
Бичлэг: 23
Элссэн: Мя 12-р сарын 05, 9:42
CONTACT:

Re: Liverpool-ын шилдэг No.9 хэн бэ?

Бичлэг Бичсэн Nemo » Ба 12-р сарын 08, 5:29

Надад лав Суарез л хамгийн шилдэг нь санагддаг. Гэхдээ Торрес ч бас л ганган байсан даа. Бусдыг нь хайлайтаар л харж байсан, нэмээд сурагийг нь сонсож байсан болохоор яг сайн мэдэхгүй юм. Явсаных нь дараа бол Суарез үнэхээр багийг чирдэг л байж дээ гэж бодогдсон шүү.
Зураг

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 74 удаа
Талархагдсан: 43 удаа
CONTACT:

Re: Liverpool-ын шилдэг No.9 хэн бэ?

Бичлэг Бичсэн boldbold » Мя 12-р сарын 19, 7:09

Шилдэг №9 Торрес, класс тоглогч байсан. Хийдгээ л хийдэг. Торресээс илүү гарсан нь Суарэз. Нүд гүйцэхээргүй, тархи нь яаж ажилладаг юм бэ гэмээр хууралтууд, багтаа нөлөөлж байгаа нөлөөлөл, багийнхаа төлөө гэсэн сэтгэл нь зэвүүн лдээ.
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Шилдэг бичигч
Бичлэг: 125
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 44 удаа
Талархагдсан: 97 удаа
CONTACT:

Re: Liverpool-ын шилдэг No.9 хэн бэ?

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Ба 6-р сарын 22, 3:54

baaska0395 бичсэн нь:
Ба 12-р сарын 08, 1:13
boboZ бичсэн нь:
Пү 12-р сарын 07, 11:10
Яг натурал финишэрүүд төрцөн номер 9-үүд бол 2 урвагч шдээ яах аргагүй. Одоо ч дургүй учраас өшөө юм бичмээргүй байна :evil:
Би Torres-г хувьдаа урвагч гэж харьдаггүйшд .... тэгсэн хэрнээ Owen-г урвагч гэсэн нүдээр хараад бгам даа ... Өгөр ману-д тоглосон болхоор нь тэгдэг юм бол уу даа ... Шилдэгүүд иржил байдаг явжил байдаг домгууд л багтаа үнэнч үлддэг 8-)
яалт ч гүй төрцөн №9 -үүд л дээ ... Торрэс муу ванди алцганаж алцганаж яг цонх хаагдах өдөр явъя гэж нтр ... тэр өдөр бол яалт ч гүй хар өдөр байсан .. олон ч газар бичжийн дөө ... баачкаагаас болж төрсөн сэтгэлийн хөдлөлөөрөө унтаж чадку наймааны цонхын лайв блогийг манаж хонож билээ ... Суарэз Торрэс хоёр гослоод лаана гэсэн итгэлийг маань сүйрүүлсэн учраас, доройтож явах үед завинаас үсэрсэн учраас урвагч л гэж харна ... хайртай хүүхэндээ араараа тавиулцым шиг заваан мэдрэмж авсан ... тухайн үеийн сэтгэл хөдлөл одоо намжчихсан учраас гайгүй ... Гэхдээ л цаанын цаана битүүхэн хорсол яваад байдын ...

Оуэн сайхан гар МанЮ -д л очихгүй байх байсын ... ядаж байхад Фэрги бэсда шийдэгдцэн тоглолтон дээр сэлгээнээс оруулж ирж нтр ... тэгээд бас л нэг ёозгүй санагдах болсым даг ... тэрнээс биш аль аль нь л Ливэрпүүлд үгүйсгэж болшгүй ажил хийж, гавьяа байгуулжийсан лгайчууд ...

Одоо яая гэхэв ... өөрсдийн бүтээснээ өөрсдөө нураасан хүмүүс ...

Хэрэглэгчийн хөрөг
baaska0395
Бичлэг: 11
Элссэн: Да 12-р сарын 04, 7:57
Байрлал: Anfield,Liverpool,Ulaanbaatar,Mongolia
Талархагдсан: 8 удаа
CONTACT:

Re: Liverpool-ын шилдэг No.9 хэн бэ?

Бичлэг Бичсэн baaska0395 » Пү 6-р сарын 28, 7:44

Энэ нийтлэлийг орчуулж суухдаа Фирмино-г энэ 4-н хэмжээнд хүрэх 9 номер болох болов уу? яах бол? гэж бодож байлаа
baaska0395 бичсэн нь:
Лх 12-р сарын 06, 8:29
Та нар төсөөлөөд үздээ Owen шиг хурдтай, Fowler шиг мэдрэмжтэй, Torres шиг биеийн хөгжилтэй, Suarez шиг ур чадвартай тоглогч байна гээд.
Одоо бол нэмээд Фирмино шиг хичээл зүтгэлтэй дайчин тоглодог гэж хэлэх байна
Steve Gerrard Gerrard
He'll pass the ball 40 yards
He's big and hes fuckin' hard
Steve Gerrard Gerrard

Steve Gerrard Gerrard
He'll pass the ball 40 yards
He's big and hes fuckin' hard
Steve Gerrard Gerrard

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин