DEREN FC.... Deren champion with Fair Play

Хөлбөмбөгийн ертөнцийн эргэн тойронд, мэдээ сэлт...
Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 1-р сарын 10, 2019 3:14 pm

Гадаад хүн л тависан нь дээр дээ. Войкан зарчим гэснээс ерөөсөө ажилдаа дуртай тэрийгээ үнэлж чаддаг хүн их зарчимлаг байдийм шүү.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

Бичлэг Бичсэн Redman » Лх 4-р сарын 03, 2019 11:41 am

За 10 хоногийн дараа дээд лиг маань эхлэх нь дээ.

За ихэнх нь мэджага байх, Дэрэн клуб болон Войкан дасгалжуулагчийн зам салсан.
Клубын эзэн Чука ах, энэ шийдвэрийг нэлээд бодож гаргасан лд. Ер нь бол клубээ одоо дахиад шинэ шатанд гарах ёстой л гэж үзсэн байх. Эхний маш том суурийг нь Войкан маань цутгаад өгчихсөн. Ер нь бас их том орон зай эзэлж байсныг нь явсных нь дараа ойлгосон.

Түүний орыг Гарьдаа маань залгамжлахаар болсон. Хүүхдүүдтэй олон жил ажилласан туршлагатай ч энэ жилээс л анх удаагаа насанд хүрэгчдийн багтай ажиллах гэж байна. Амаргүй, бас томоохон сорил болсон жил түүнийг хүлээж байгаа нь тодорхой. Тоглогчийн замналаа албан ёсоор өндөрлөөгүй, өөрийнх нь бодол нь бол зун болох ДАШТ-ний өмнөх урьдчилсан шатны тэмцээнээр л шипигээ хананд өлгөх бодолтой юм билээ. Шалтгааныг нь дараа хэлье хаха

Энэ жилийн дээд лигт Дэрэн клуб 23 тоглогчтой оролцоно. Академиас 4 хүүхэд дээшээ орсон,
Манай эмзэг байрлал бол яах аргагүй хаалгач. Энэ жил 18 нас хүрсэн Мэндээ маань том талбайд хаахад арай л балчирдана, хангалттай боловсроогүй учраас дахиад л гадаад хаалгач авчрахаас өөр аргагүй болсон.
Денис Книга гэдэг "номонд нэвтэрхий" Орос хаалгачтай болсон.
Мөн Монголын лигт тоглож байсан туршлагатай Райн Фанте маань Дэрэнд дахин газардлаа. Уг нь хоёр жилийн өмнө гэрээ байгуулсан юм. Гэсэн ч хуучин тоглож байсан Унаганууд клуб нь визний асуудалтай болгож хаяснаас болоод хар тамга даруулж, Монгол руу орж ирэхээ 2 жилээр бандуулчихсан хаха

Гадаад тоглогчдын хувьд гэвэл ийм л байна. Энэ жилээс шинэ дүрэм мөрдөгдөж, баг бүр максимум 4 легионер /1 нь заавал Ази байх ёстой/ тоглогч бүртгүүлэх ёстой болсон. Лигийн бусад баг бүгд л энэ тоонд тулгаж байх шиг байна. Манайх хоёр гадаадтай л үзэх нь дээ.

Өнгөрсөн өвөл Түмэнжаргал Дэрэнтэй нэгдсэн. Цагтаа бас цалгиж л явсан довтлогч. Нас жаахан хэвийсэн, ясаа Дэрэнд тавих бодолтой, карьерынхаа сүүлийн хэдэн жилд улам хичээж, гялалзах л юм гэсэн. /хэвлэлийн бага хурлын үеэр өөрийнх нь хэлсэн үг шүү хахах/

За нэг иймэрхүү л байх шив дээ,

Эхэнд бичсэн, Дэрэн клуб маань шинэ түвшинд гарах цаг болсон. Дараа дараагийн олон ажлууд хийхээр төлөвлөгдсөн. Ямар ч байсан Цэнгэлдэхийн зүүн талд 82х40 харьцаатай өөрсдийн талбайгаа бариад бараг дуусчихлаа. Энэ намартаа багтаж, битүү дээвэртэй /Air Dome/ болгох ажлаа дуусгана. Ингэснээр өвөл хөлбөмбөг тоглох нөхцөл бүрдэнэ гэдэг бол сайн мэдээ. Мэдээж тэр талбайг бүх л өдөр, өвлийн турш зөвхөн манай клуб өөрсдөө ашиглана гэвэл утгагүй. Лигийн бусад багууд, шигшээ баг ч тэнд бэлтгэл хийх нөхцөл бүрдэнэ.

Хэдийгээр талбайн хэмжээ 11х11 тоглох стандартад хүрэхгүй ч 8х8 ч юм уу 9х9 хангалттай тоглож, бас бэлтгэлээ хийж болно. Өвөлдөө бөөндөө футзал тоглосноос л хамаагүй дээр байлгүй.

Ажлууд ч ар араасаа хөвөрч байна даа,
Өөө нээрээ, 4 сарын 14-нд манай U13 баг Португалийг зорьж, Iber Cup гээд нэлээд том тэмцээнд оролцоно. 6,7 сард уламжал ёсоор Швед явна. Иймэрхүү л сонин хачинтай байх шив дээ... :D

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

Бичлэг Бичсэн Mademoiselle » Лх 4-р сарын 03, 2019 1:39 pm

Лиг эхлэнэ гэхээр сайхан санагдаж байна аа.
Хөнгөн салхитай дулаахан өдөр хөлбөмбөг үзээд суухаар бүр нэг аз жаргалтай санагдаад байдаг юм.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Bobby Sinatra
Шилдэг бичигч
Бичлэг: 123
Элссэн: Ба 1-р сарын 12, 2018 9:55 am
Талархсан: 30 удаа
Талархагдсан: 28 удаа
CONTACT:

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

Бичлэг Бичсэн Bobby Sinatra » Лх 4-р сарын 03, 2019 3:15 pm

Mademoiselle бичсэн нь:
Лх 4-р сарын 03, 2019 1:39 pm
Лиг эхлэнэ гэхээр сайхан санагдаж байна аа.
Хөнгөн салхитай дулаахан өдөр хөлбөмбөг үзээд суухаар бүр нэг аз жаргалтай санагдаад байдаг юм.
Худралт of the year :P
“It’s forever. It’s not just about a football club, it’s about family, how you live.”

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

Бичлэг Бичсэн Mademoiselle » Лх 4-р сарын 03, 2019 3:30 pm

Bobby Sinatra бичсэн нь:
Лх 4-р сарын 03, 2019 3:15 pm
Mademoiselle бичсэн нь:
Лх 4-р сарын 03, 2019 1:39 pm
Лиг эхлэнэ гэхээр сайхан санагдаж байна аа.
Хөнгөн салхитай дулаахан өдөр хөлбөмбөг үзээд суухаар бүр нэг аз жаргалтай санагдаад байдаг юм.
Худралт of the year :P
🖕
I have no special talent. I am only passionately curious.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин