RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Хөлбөмбөгийн ертөнцийн эргэн тойронд, мэдээ сэлт...
Хэрэглэгчийн хөрөг
Tomrookop
Бичлэг: 28
Элссэн: Пү 12-р сарын 28, 1:34
Талархсан: 4 удаа
Талархагдсан: 33 удаа
CONTACT:

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичлэг Бичсэн Tomrookop » Да 6-р сарын 18, 10:01

Германы хожигдлын дараа дахиад баахан тоо бодов ш дээ хэхэ... Хэрэв Герман 2-оор гарах эсвэл мултарчихвал шууд хасагдах шатны нугалаа ёстой эвтэйхэн болох гээд байх шиг. Английн шигшээ маань шууд шөвгийн 4-рүү дайрахаар болчихлоо :D

Ямар ч байсан хэсгээсээ 2-р гарах хэрэгтэй болчихлоо шүү хэхэ. Угаасаа Белгийг барахгүйм чинь...
``You'll Never Walk Alone```

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 273
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 265 удаа
Талархагдсан: 153 удаа
CONTACT:

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичлэг Бичсэн biggy » Да 6-р сарын 18, 11:18

Харин бүр гайхалтай, Герман бол замбараагүй байна. Гэхдээ яван чангарах байх, 2-оор гараад баруун тал руу гарчихвал харин будилах нь.
Эсрэгээрээ англи бельги хол яваасай гэж бодох. 2-оор гарсан нь харин аятайхан болох нь уу дээ. Бразил Сербийг хожихгүй бол 2-оор гарч нтр, таамаг бол тэр чигээрэй зөрөөстэй хаха.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 273
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 265 удаа
Талархагдсан: 153 удаа
CONTACT:

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичлэг Бичсэн biggy » Да 6-р сарын 18, 3:18

Tungaa бичсэн нь:
Лх 6-р сарын 13, 4:59
За бооцооны 10к-уудаа манийхаа данс руу хийчихээрэй. Нэрээ бичээд ДАШТ таавар этр гэчихгүй юу тэ хаха.

Дансны дугаар - 5720699999 (Хаан банк)
Хүлээн авагчийн нэр - Тунгалаг
Шилжүүлэв
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Шилдэг бичигч
Бичлэг: 138
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 55 удаа
Талархагдсан: 105 удаа
CONTACT:

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Ба 6-р сарын 22, 12:18

Энэ Хорхэ Сампаоли гэж хаанаас гараад ирсэн баачка вэ гсн чинь карерын шилдэг улирал нь 2016/17 оны Сэвия юм байна шд ... Ла Лигт 4-р байранд ... яагаад Дибала, Биглиа, Банэга, Ди Мариаг ашиглахгүй байна вэ ... яагаад Аргэнтины лигтээ л гайгүйвтэр тоглосон хүүхдүүдийг чухал тоглолтонд дээр гаргаваа ... Европт лаажийгаа хагас хамгаалагчдын эсрэг бас л Европт лаадаг хагасуудаа л тавьсан нь дээр биз дээ ... мэдэхгүй судлагдаагүй хүүхдүүдээ гаргаж сүрпрайз барих гсн нь өөрт нь сүрпрайз болчив уу яав ... Фэнүүд нь Сампаолиг хараасан гэнэ, нулимсан гэнэ ... аргагүй шд ... энд байгаа би боож үхэх гэж байхад Аргэнтинчуудын зөв ... яагаад Ромэрогоо орхиод Кабальерог гарааны хаалгач болгочив ... яагаад яагаад ... бүхэл бүтэн Аргэнтины шигшээгийн дасгалжуулагч надаас дээр л амьтан баймаар ... тэнэг Сампаоли бэсда ... за тайвширчлаа

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 3:38
Талархсан: 32 удаа
Талархагдсан: 33 удаа
CONTACT:

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичлэг Бичсэн Tdi » Да 6-р сарын 25, 12:19

Дээрийн Пирамидад ингэж үзэх юм бол дороо уух юмгүй болох юм байна

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 319
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 117 удаа
Талархагдсан: 148 удаа
CONTACT:

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичлэг Бичсэн Chinggis » Да 6-р сарын 25, 4:53

Craft ийн шил зүгээр нь нисэлдэх нь байна шд хаха. Уг нь ингэж л үзэж байж кайв авах юм байгаам нь зөв зөв
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 273
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 265 удаа
Талархагдсан: 153 удаа
CONTACT:

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичлэг Бичсэн biggy » Да 6-р сарын 25, 5:31

Мане, Сенегал мултарах нь дээ, Колумб бас эвгүй байна шүү. Сүүлийн тойрогт заавал хожиж байж гарах учраас чичрэх байхаа. Сенегаль бүр бат довтолгоо зохион байгуулж чадахгүй харагдах юм. Японыг хожсон бол амар байхгүй юу, одоо бол эвгүй байна. Дээр нь хамгаалалт найдвартай биш.
Аргентин мултраасай, дуртай дургүйдээ биш, зүгээр л гоё сенсацитай хаха.
Герман мултарвал бас бахаа хангана гэж бодсон, яс юмаа. Одоо ч ийм сэргэлт авсан баг бараг финаль хүртэл явах биз.
Англи бол уг нь 2-оор гарвал бараг зүгээр үү? жоохон яваасай гэж бодох.
За миний ДАШТ нэг иймэрхүү л байх шив хаха
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Шилдэг бичигч
Бичлэг: 138
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 55 удаа
Талархагдсан: 105 удаа
CONTACT:

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Да 6-р сарын 25, 5:41

biggy бичсэн нь:
Да 6-р сарын 25, 5:31

Аргентин мултраасай, дуртай дургүйдээ биш, зүгээр л гоё сенсацитай хаха.
харин ч ингэжугаад хэсгээсээ гараад нохойтсоор яваад финалдвал драмматик юм бишүү ... даанч чадку л байх даа ...

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Шилдэг бичигч
Бичлэг: 138
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 55 удаа
Талархагдсан: 105 удаа
CONTACT:

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Лх 6-р сарын 27, 5:20

Хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу ... нэг ийм юм хийчлээ шүү ... Монголын тамирчин нэрмэлээр биеэ халаасаар гэдэг шиг л юм уу даа гэшш :idea:

Ливэрпүүлийнхэн Дэлхийн аваргын дэвжээн дээр

Жордан Хэндэрсон, Трэнт Алэксандэр-Арнолд нар Английн шигшээ багтайгаа, Дэян Ловрэн Хорватын шигшээ багтайгаа, Симон Минолье Бельгийн шигшээ багтайгаа хамтаар өөрсдийн байр сууриа бататгаж, шөвгийн 16-д багтах нь найдвартай болоод байна.
Эднээс гадна Робэрто Фирмино Бразилын шигшээтэй, Марко Груич Сербийн шигшээ багтайгаа, Садио Манэ Сенегалын шигшээ багтайгаа хамтаар хэсгийн шатны сүүлийн тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа.
Ганц Мохамэд Сала маань Египтын шигшээ багтайгаа ДАШТ-ын тоглолтоо дуусгасан бөгөөд тэрээр сүүлийн тоглолтондоо Саудын Арабын хаалганд гоол оруулж чадсан ч 2 гоол алдсанаар нутгийн зүг жолоо залахаар болжээ.
Бразил
Зураг
Фирминогийн Бразил Лхагва гарагийн үдэш Груичийн Сербийн шигшээ багтай тулах болно. Бразилчууд Швэйцаритай 1:1 –ийн харьцаатай тэнцэж, Коста Рикаг 2:0 –ээр буулган авснаар 4 оноо цуглуулаад байгаа бөгөөд гоолын зөрүүгээр хэсгээ тэргүүлж яваа юм.
Ливэрпүүлийн №9 Швэйцари, Коста Рикагийн эсрэг тоглолтонд аль алинд нь сэлгээнээс орж ирэн маш үр дүнтэй тоглолт үзүүлсэн учраас Москва хотын Открытые Аренад гараанд нэрлэгдэх магадлал өндөр байгаа юм.
Бразилчуудад хэсгээсээ шалгарахад ганц оноо хангалттай бөгөөд хэрэв ялагдал хүлээх аваас нөгөө тоглолт болох Коста Рика, Швэйцарийн тоглолтоос хамаарах юм.
Серби
Зураг
Груичийн Серби шөвгийн 16-д шалгарахын тулд Бразилын багийг заавал хожих даалгавартай талбайд гарах болно.
Нээлтийн тоглолтоо Коста Рикагийн эсрэг хийж 1:0 –ийн харьцаатай буулган авсан бөгөөд тэд Швэйцарит 2:1 –ийн харьцаатай хожигдсон нь тэднийг хэсгийн 3-р байр хүртэл ухраасан юм.
Хэрэв Бразилийн эсрэг тэнцээ авч чадвал тэд Швэйцари, Коста Рикагийн багуудын тоглолтын үр дүнгээс хамаарч шөвгийн 16-д шалгарах эсэх нь шийдэгдэх болно.
Марко Груич одоогийн байдлаар тоглолтонд оролцож амжаагүй байгаа.
Сенегал
Зураг
Садио Манэ Сенегалийн шигшээ багаа ахалж байгаа бөгөөд тэрээр одоогийн байдлаар Польшийн багийг 2:1 –ээр буулган авч, Японы шигшээтэй 2:1 –ээр тэнцээд байна.
Н хэсэгт дараагийн шатанд гарахын төлөө 3 багийн өрсөлдөөн явж байна.
Япон, Сенегал улсууд тус бүр 4 оноотой хэсгээ тэргүүлж, араас нь 3 оноотой Колумбийн шигшээ нэхэж явна. Колумбын эсрэг тоглолтонд Манэ болон түүний хамтрагчид тэнцээ авахад л хэсгээсээ гарахад хангалттай.
Англи, Бельги, Хорват
Зураг
Хэндэрсон, Алэксандэр-Арнолд, Ловрэн, Минолье нарын хувьд шөвгийн 16-д багтах болзлоо аль хэдийн хангасан. Бельги болон Английн шигшээ багийнхан Калининград хотноо хэсгийн аваргын төлөөх өрсөлдөөнд бэлтгэж буй бөгөөд тус бүр 8 гоол оруулж, 2 гоол хаалгандаа алдсан яг адилхан үзүүлэлттэй явж байна. Хэрэв тэд хоорондоо тоглохдоо дахин тэнцвэл шударга тоглолтын үр дүнг тогтоож хэсгээ тэргүүлэх багийг сонгох болно.
Хэндэрсон Английн шигшээ багийн хамтаар хоёр тоглолтонд бүтэн 90 минутын турш талбайд байсан бол Трэнд Алэксандэр-Арнолд, Симон Минолье нар хараахан талбайд гарч амжаагүй байна.
Ловрэн Хорватын шигшээ багийн бүхий л 3 тоглолтын турш багийнхаа хамгаалалтанд тоглож, Аргэнтины хүчтэй баг, Нигерийн эсрэг хаалгандаа гоол алдалгүй хамгаалан тоглосон байна. Мягмар гарагт болсон Исландын эсрэг тоглолтонд дахин хожил авч 3 оноо авснаар тэд хэсгээ тэргүүлэн шөвгийн 16-д шалгарсан билээ.
Хамгийн сүүлд 1 гишүүн Нисдэг Чэстмир нд нийт 0 дахь удаагаа зассан

otgonbatt
Шилдэг бичигч
Бичлэг: 125
Элссэн: Да 12-р сарын 04, 11:56
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 27 удаа
CONTACT:

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичлэг Бичсэн otgonbatt » Лх 6-р сарын 27, 5:33

Хорват Исландыг 2:1ээр хожсон
ТҮС ТАС

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 2 ба 0 зочин