Бамбуушын баруунд зорчсон тэмдэглэлээс......

Юу хүссэнээ л бич дээ..
Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Бамбуушын баруунд зорчсон тэмдэглэлээс......

Бичлэг Бичсэн Бамбууш » Да 10-р сарын 23, 2023 10:16 pm

За хөө олон жил юм хум бичиж сэтгэл санаагаа онгойлгосонгүй түгжиж ирлээ.
Одоо нэгэнт цаг нь болжээ монголруугаа буцья больё
Монголд ирээд товхинож авлаа гэрээ чимье Элбагаас нтр....

Энэ жил онцгой сайхан жил байлаа. Эх нутагтаа 19 жилийн дараа очиж нээрээ ханаталаа (яг ханаагүй юм байна) сайхан хөдөөгөөр аялсан. хар багын найзууд, дээд доод үеийнхэн гээд баахан л хүмүүстэй уулзаж санасан сэтгэлийн цангаагаа тайлах шиг болсон.
Бичиж үлдээмээр багагүй зүйл толгойд эргэлдэх аж. За тэгээд нэг нэгээр нь бичнээ хөө..

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Бамбуушын баруунд зорчсон тэмдэглэлээс......

Бичлэг Бичсэн Redman » Мя 10-р сарын 24, 2023 11:30 am

Бамбууш бичсэн нь:
Да 10-р сарын 23, 2023 10:16 pm
За хөө олон жил юм хум бичиж сэтгэл санаагаа онгойлгосонгүй түгжиж ирлээ.
Одоо нэгэнт цаг нь болжээ монголруугаа буцья больё
Монголд ирээд товхинож авлаа гэрээ чимье Элбагаас нтр....

Энэ жил онцгой сайхан жил байлаа. Эх нутагтаа 19 жилийн дараа очиж нээрээ ханаталаа (яг ханаагүй юм байна) сайхан хөдөөгөөр аялсан. хар багын найзууд, дээд доод үеийнхэн гээд баахан л хүмүүстэй уулзаж санасан сэтгэлийн цангаагаа тайлах шиг болсон.
Бичиж үлдээмээр багагүй зүйл толгойд эргэлдэх аж. За тэгээд нэг нэгээр нь бичнээ хөө..
Монголд нийт хэд хонов?
Хэдэд нь уув даа? этр

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Бамбуушын баруунд зорчсон тэмдэглэлээс......

Бичлэг Бичсэн Бамбууш » Мя 10-р сарын 24, 2023 2:05 pm

2 сар болсон шүү. Лав эхний 40 хоног өдөр алгасалгүй уугаад хүмүүс гайхаад чи чинь ямар төмөр биетэй юм бэ нтр гэж гайхаад л.. Монгол архи чинь тэгээд уух тусам даах нь багасаад л дээр нь эхэндээ шартахгүй байсан чинь аймар шартаж эхлээд л ер нь бол сайн уусөөн..

Хэрэглэгчийн хөрөг
Admiral
Эхлэн сурагч
Бичлэг: 33
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 1:44 pm
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 14 удаа
CONTACT:

Re: Бамбуушын баруунд зорчсон тэмдэглэлээс......

Бичлэг Бичсэн Admiral » Ня 10-р сарын 29, 2023 5:23 am

Би бас түрүү жил 5 жилийн дараа очсон. Бамбууштай харьцуулахад ч нээх их хугацаа биш юмдөө кк. Хөдөөгүүр яваад, ёстой л өдөр болгон ууж идэж явсаар байгаад бараг ядаргаанд орсон доо.. Гэхдээ янзын байсаан
За Бамбуушийн бичлэгүүдийг уншихдаа бэлдээд хүлээгээд байж байядаа
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 150 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Бамбуушын баруунд зорчсон тэмдэглэлээс......

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 10-р сарын 30, 2023 8:41 am

Admiral бичсэн нь:
Ня 10-р сарын 29, 2023 5:23 am
Би бас түрүү жил 5 жилийн дараа очсон. Ёстой л өдөр болгон ууж идэж явсаар байгаад бараг ядаргаанд орсон доо..
Хоёуланд нь очиж уусан ч байх шиг :D
I have no special talent. I am only passionately curious.

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Бамбуушын баруунд зорчсон тэмдэглэлээс......

Бичлэг Бичсэн Бамбууш » Да 10-р сарын 30, 2023 6:59 pm

19 жилийн дараа нутагттаа очсон нь
2023 оны зургаан сарын 24-ны 18:30 минутанд Heathrow-н явагсадын танхимаар хүүгээ тэргэн дээр нь түрээд ачаа бараагаа барин алхах халзан Бамбууш ,түүний эхнэр гоёмсог буржгар үстэй Мойлхон бас түүний хүү сахилгагүй Сүбээдэй 3 өвөг дээдсийнхээ өлгий нутгийг зорихоор яаран сандралдан онгоцруугаа гүйх дайны явж буй нь энэ (юманд явахаар л яагаад ч юм дандаа нэг сандарч эсвэл яарч явдаг хүн гээч амьтан уу!!!)
Онгоцны тикэтийг уг нь аль 3 сард авсан юм. Гэхдээ нисэх өдөр хүртэл надад ямар сэтэгдэл төрж байсныг хэлэхэд хэцүү. Хэт хүний нутагт удсаныг ч хэлэх үү, шахалгаат хүлээлт догдлол нтрийг үнэнээ хэлэхэд явах өдөр хүртэлээ нээх мэдэрсэнгүй. Манай эхнэр ч бас Албионд 10 жилийг гэр бүл, охин үрээсээ хол үдсэн болохоор намайг бодвол бас ч гэж их бага догдлолтой. Сүбээдэй баатрын хувьд түүнд бодож санаж байгаа зүйл гэвэл хэдэн Динозавран тоглоом(Түүний хамгийн дуртай зүйл нь энэ хэдэн үхэж үрэгдсэн үлэг гүрвэлүүд гээд бод доо. Яаж ч байсан хэзээ ч уйддаггүй ганц зүйл нь Үлэг гүрвэлүүд). Төрсөнөөсөө хойш өвөө эмээ, ах дүүс ( Эхнэрийн маань хамгийн бага дүү Лондонд амьдрах бай 2 дэггүй хүүтэй. Сүбээдэйгийн үеэл ах нар) 2 үеэлээ эс тооцвол өөрт нь аав ээж л гэж 2 хүн байдаг байх гэсэн ойлголттой хүү минь энэхүү 18 гаран цагийн аялалыг хэрхэн даван гарах талаар мань 2т ямар нэгэн ойлголт байсангүй. Яг тэгээд нисэх буудлын явагсадын танхимаар онгоцруугаа зорчиж явахад сэтгэлд олон зүйл эргэлдэж байх юм. Юуны түрүүнд Будант Албионд тэртээ 2004 онд яг энэ буудалд газардаснаас хойш, энэхүү жимээр ижил дасаж, ах дүүс шиг болтолоо энэгшин дассан багагүй хүмүүсийг гаргаж өгч байсан санаанд оров. Тэдгээр хүмүүсийг гаргаж өгөхөөр явж байхад сэтгэлд : Би ч гэсэн удахгүй хэн нэгнээр гаргуулаад ингээд Монголруугаа нисэх өдөр ирнэ дээ гэж боддог байлаа. Он цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэхүү бодол минь жижиг жижгээр үгүй болсоор (үүнд магадгүй гаргаж өгөх хүмүүсийн тоо, нөлөөлсөн байж болох юм.) нэг мэдэхэд л нутаг буцах бодол минь харанхуйд алсаас сүүмэлзэх зулын гэрэл шиг л бүдгэрсэн аж. Зүгээр л хэзээ нэгэн цагт хэмээн өөрийгөө хууран бодох үл ялигхан сэтэгдэл л үлдсэн байж билээ.
Ийнхүү өнгөрсөн, одоо 2-н зааг дээрхи бодолдоо төөрөн зогсоход зүрх ойрын хэдэн жилд байгаагүйгээр булиглан догдлох аж. Нас яваад, ухаан суугаад, бага зэрэг намбатай болоод ирэхээр хүн тэр тусмаа эр хүн, хэрийн юманд догдлож сэтгэл хөөрч, эсвэл айж эмээх нь багасдаг байна. Гагцхүү үнэхээр чухал, амьдралыг чинь өөрчлөх хэмжээний үйл явдал л хүнийг тэр гэхийн тэмдэггүй догдлуулж мөн шаналгах бөлгөө. Энэ үйл явдал бол яг тийм үйл явдал байлаа Бамбуушын хувьд.
Манай эгчийн найз болох хүүхний аав ээж 2 мөн тэр өдөр бидэнтэй хамт Туркийн нислэгээр Монгол зорих байв. Мань 2 ч бидэнтээ ачаа бараагаа өгдөг цэг дээр уулзалдав. Булгаа ах (Эгчийн найзын аав) надаас - За сэтэгдэл хэр байна хэмээн инээмсэглэн асуув. Бамбууш 19 жил хүний нутагт гацсанг Булгаа ах битгий хэл олон хүн мэддэг байх. Тийм ч учраас миний сэтэгдэлийг асууж байгаа нь тэр. Маш их догдлож байгаагаа хэлээд маниус ачаа бараагаа тушааж орхиод онгоцондоо суух зүг бөөнөөрөө гэлдрэв. Сүбээдэй баатрын талаар дурдах ганц 2 зүйл байна. Мань эр үнэхээр өрөмний өт шиг хөдөлгөөнтэй (Би багадаа яг л ийм сахилгагүй өрөмний өт шиг хөдөлгөөнтэй хүү байсан гэж ээж андгайлан хэлэхийг яана..) хүүхэд. Тэргэн дээрээ цаашид явах сонирхолгүй болсон мань бууя хэмэн тэрэгнийхээ түгжээтэй ноцолдож эхлэв. Мань эрийг буулгах юм бол нэг бол ээж нь үгүй бол би араас нь заавал дагахгүй бол мань эр хүссэн зүгтээ алхаж , санасан зүйлээ үйлддэг нөхөр юм. Бидний нислэг оройн 20:45-д хувиартай. Би гар ачаагаа барин ээж нь хүүтэйгээ хөөцөлдсөөр нэг мэдэхэд онгоцондоо орох цаг болсон байв. Туркийн нислэгийн компанийн талаар товчихоон хэдэн зүйл дурдахад, тав тухын хувьд бол асуудал байхгүй өндөр зэрэглэл, үйлчилгээ нь ч гэсэн тун давгүй, хамгийн гол зүйл гэвэл нэг хүнд оногхдох ачааны нийлбэр нь 40 килограмм. нэг нь 19 жил, нөгөө нь 10 жилийн дараа очиж буй эхнэр мань 2-т авч явах бэлэг сэлтээс эхлээ өөрсдийн хувцас хунар, Сүбээдэйгийн хувцас хунар ганц нэг овор ихтэй Динозаврын тоглоом гээд багагүй зүйл байсан тул Туркийн нислэгийн бидэнд олгосон ачааны хэмжээ тун их тус болсонг тэмдэглэх хэрэгтэй. За тэгээд 19 жилийн өмнө энэхүү нисэх буудалд эх нутгаа ардаа хийсэн 19 настай Бамбууш анх удаа Англид хөл тавиж байсан бол 19 жилийн дараа мань Бамбууш 3 уулаа болчихсон тэрхүү нисэх онгоцны буудлаас хүлгийн дөрөөг эх нутгийн заг залахгаад зогсож байв. 19 жил энэ хараал идсэн арлын улсын булан тохой болгонд ажиллаж амьдрасан байна. 19 жил эх нутгийн шившээ салхи, хивс шиг ярайх зүлэг ногоо, өргөн уудам тал нутаг, Албионы довуудын хажууд жинхэнэ уул шиг хөгөлгөр хөх уулсынхаа барааг харсангүй салхийг үнэрлэсэнгүй, даанчиг иx уджээ. Аз болж бидний тикэт цонхон талдаа байж таарсан. Яг онгоцонд орж суугаад онгоц хөдлөхийг цонхоор ажих тэр агшинд сэтгэл дахиад л хөөрөөд тэр гэж хэлэхийн аргагүй сэтгэл догдлов. 19 жил Монгол гэж Азийн цээжинд орших тэрхүү мөнх тэнгэрийн орноос даанч хол байсан би онгоц агаарт гарахтаа зэрэгцээд хүрэх цагаа тоолж эхэлсэн билээ.. Бидний нислэг транзит нислэг байсан тул эхлээд Туркын Истанбулыг дайрах ёстой байв. Истанбул хүртлэх нислэг 3 цаг гаран л аж. Шөнө болж эхэлсэн тул эхнэр хүү 2 нойрондоо цохигдон унтаж орхив. Харин сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрээд доош нь буухгүй байсан тэр хөөрөл бага сагаар буусаар одоо нэгэнт ядарсан биеэ минь нойрондоо дийлдэн унтаж билээ...

To be Concluded.....
Till next time

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Бамбуушын баруунд зорчсон тэмдэглэлээс......

Бичлэг Бичсэн Бамбууш » Мя 10-р сарын 31, 2023 7:00 pm

Истанбулын нисэх буудал дээр шөнийн 3 цаг болж байхад бууцгаасан билээ. Би чинь Heathrow-г л хамгийн том онгоцны буудлуудын нэг гэж боддог асан истанбулын нисэх буудал намайг тэр бодолдоо эргэлзэхэд хүргэж билээ. Аймшигта том байгууламж байлаа. Хэл ам хэрүүл тэмцэлгүй хилийн шалганг өнгөрөөд дараагийн 8 цагийг өнгөрөөх тэр том буудлын танхимд орж ирцгээв. Замдаа жаахан нойр авсан хүү маань сэргэснийг ч хэлэх үү тэрэгнээсээ бууна гэхээр нь буулгачихсан чинь тэрхүү онгоцны буудлыг түйвээхээр гуяа алгадаад л гүйдэг юм байна. Эхнэр бид 2 ээлж ээлжээр хүүгээ харж бие биендээ унтах цаг өгнө гэж тохиролцоод эхнэр эхлээд жаахан харахаар болов. Наашаа ирэх 3 цаг гарангын нислэгийн үеэр эхнэр бага ч гэсэн дуг хийж харин би Creed 3 үзсээр дуусгахад буух цаг бараг болчихсон байсан. За тэгээд гар ачаануудаа дэрлээд нэг урт сандалууд дээр хөлөө жийн хэсэг дуг хийх гэж оролдов. Нэг мэдсэн унтчихсан зүүдлэж өгч байнаа. Би урд нь явах өдөр хүртэл сэтгэл догдлол, хөөрөл ерөөс төрөхгүй (эсвэл явна гэдэгтээ итгэхгүй байсан гэх юмуу) байж байгаад яг онгоцонд суухдаа л учир зүггүй догдолсон гэж дурдаж байсан. хэт их хөөрсөнөөс болоод ч тэр үү онгоцонд Creed 3 үзсэнээс болоод ч тэр үү нээх тийм зодоон нүдээнтэй адал явдалтай сонин зүүд зүүдлэдэг юм. Монголд л очсон шиг байгаа юм. Нэг гэр хороололын хашаан дотор рингзасчихсан манай 10-хан хоорондоо ээлж ээлжээрээ боксын бээлий өмсөөд зодолдоод байх шиг байгаа юм. Гэтэл манай Өлзий (хархан багын минь хайртай найз л даа) над дээр хүрэж ирээд ингэж байна шүү. -За Сүбээдэй энэ Раундэд ялчих юм бол 10 дугаар хороололын undisputed аварга болохгоод байна гэж авдаг юм. Би болохоор өөрөө л рингэн дээр гарна гэж бодож байсан чинь 3 нас дөнгөж хүрээд сар болоогүй хүү минь зодолдоно гэхээр гайхахгүй юу. Тэгсэн нээрээ рингэн дээр улаан өмсгөлтэй (Улаан өмсгөлтэй шүү бүүр) нас биенд хүрсэн Сүбээдэй гарчихсан зогсож байна. Нэг мэдсэн би буланд нь оччихсон түүнд яаж зодолдох талаар зөвөлгөө өгөөд зогсож байлаа. Нөгөө гэр хороололын хашаа нтр байхгүй болж оронд нь гэрэл цацарсан том танхимд орлилдон чарлалдах олны дунд рингний гадаа зогсож байлаа. Сүбэйдээгийн өрсөлдөгч нь мэргэжилийн боксын 3 холбооны бүсийн эзэн нэг хар Америк байна (Тэр нөхрийг яаж Америк гэж мэдсэнээ би өөрөө ч мэдэхгүй байна) За тэгээд тоглолт эхлэхэд бэлэн болж хөтлөгч микрофоныг аваад - Далгижа сумпраду кааш Туркиш нтр гээд эмэгтэй хоолойгоор учир нь үл ойлгогдох хэлээр (Турк байж л дээ) яриж гарав. тэгээд байж байсан эхнэр хажууд ирчихсэн - Хайраа хүүгээ сайн харж байгаарай би жорлон орох хэрэгтэй байна гэж байна. Юу болж байгааг ойлгож амжаагүй би нэхнэрийнхээ хайраа сэрээрэй гэж 2 дахиа хэлэхэд нь л нүдээ нээгээд эргэн тойрноо харвал зүүдлэж байсан нь тод болов. Заримдааа нэг тэгдэг шд ээ. Аймар бодитоор зүүдлэж байгаад сэрээд хэсэг хугацаанд зүүд, бодит байдал хоёрын ялгааг хэсэг ухаарахгүй пааник шаадаг. яг л тэгж хэсэг мангууран суухад эхнэр-- хүүгээ харах ээлж чинь болсон би бие засаад жаахан хажуулья гэж байна. Цагаа хараад хэдэн цаг унтсан юм бол гэтэл үсрээд л нэг 1 цаг л дуг хийж. Тэр хоорондоо харин бүр бодит юм шиг аймар зүүдлэсэн аж. За тэгэд эхнэр миний хэвтэж байсан сандал тэр хэвтэж миний Сүбээдэй баатрын хойноос гүйх ээлж ирэв. Эхнэр мань 2 болж өгвөл хүүд бага утас үзүүлж байя гэж шийдсэн учраас утас үзүүлэх гэхээсээ аль болох өөрөөр нь гүйлгэж харайлгаж саатуулахыг хичээдэг. Хэлэхэд амархан ч хийхэд тун хэцүү зүйл. Ялангуяа манай дайсны цэрэг бол next level сахилгагүй жаал билээ. Энийг би ч хэлж байгаам биш. төрсөнөөс нь хойш, хөлд орсоноос нь хойш мэдэх хүн болгон толгой сэгсрэн хэлдэг зүйл. Манай нислэг Туркийн цагаар өдрийн 14:30д товлогдсон байсан тул дахиад дор хаяж 6 цаг тэр аварга том онгоцны буудалд хүлээх шардлагатай. Маш олон хэсгээс бүрдсэн тэр асар том байгууламжинд хүү минь хүссэн газраа ирлээ гэсэн шиг хаашаа толгой нь эргэнэ тэр зүгрүүгээ гүйн одох агаад хойноос нь хөөцөлдөх намайг өөртөө нь тоглож байна гэж бодоод бүүр инээд алдан надаас зугтаана. Мань эр бид хэд хол газар явж байгааг мэдэж байгаа эсэх нь нээх мэдэгдсэнгүй. хамгийн баярлаж байгаа зүйл нь хүссэн зүгтээ гүйж хүссэнээ хийх болсон явдал шиг байгаам. за тэгээд цаг хэртээ нөхрийн хойноос хөөцөлдсөн би бага зэрэг ядардаг юм байна. Буцаад сандал дээрээ ирэхэд эхнэр ёстой хавь ойрд сонсогдтол ээзгий буцалган унтаж байх. За тэгээд эхнэрийгээ сэрээгээд хэдүүлээ нөгөө 2 тойгоо уулзан, юм идэхээр боллоо. Бөөнөөрөө Burger king-ээс юм авч идчихээд тэрүүгээр үргэлжлүүлэн хүүгийнхээ хойноос хөөцөлдөн хэсэг цагийг өнгөрүүлэв. Хоюул ээлжлэн дуг хийж хүүхдээ харсаар нэг мэдэхэд 13:00 цаг болсон байлаа. За тэгээд D танхимын 16 дугаар Gate- дээр суух онгоцондоо суух хүмүүс цугларч байхдаа зэрэгцэн тэнд очлоо. Харваас Монгол хүмүүс нь илт нилээдгүй хүмүүс аль хэдийн байраа олж суудаг хэсэг сандалуудыг эзэлсэн байлаа. Удалгүй хагас цагийн дотор маш олон монголчууд нэмэгдэж ирэв. Би үнэндээ Лондонд болдог том үдэшлэгүүд дээр л 100-аас дээш Монгол харж байснаас хойш нутаг нэгтнүүд минь ийм олуулаа цугларсаныг ойрын хэдэн жилдээ оогт хараагүй байсан. Тэгж байтал Миатын онгоц 1 цагаар хойшлосоныг чанга яригчаар мэдээллэв. Хүмүүсийн урам хугарсан, уцаарласан (тэр нь би байсан) сонсдов. Яг ингээд тэр онгоцонд суугаад 19 жил барааг нь хараагүй эх нутгаа харна гэж бодохоор нэг цаг битгий хэл 1 минут ч тэнд зүгээр суухыг тэсэхэд бэрх байсан нь ойлгомжтой бизээ. Энэ зуур хүмүүс (Монголчууд) нэмэгдэж ирсээр л. Би ерөнхийд нь хүмүүсийг харан эргэн тойрноо ажиглаж байтал нээх танил царайнууд нүдэнд тусдаг юм байна. Хэн билээ хэмээн толгойгоо гашилгах зуур мань 2-г дахин сайн ажиглав. 50 аад насны 2 нөхрийн нэг нь нүдний шилтэй энгийн хувцастай нөгөөх нь ч нээх ялгараад байхааргүй аж. Гол нь нэг л зүс үзсэн царай. Тэгээд эхнэрлүүгээ хараад - Энэ нөгөө шил Ганаа гээд ах хүү бас Монгол явж байгаа юм шиг байна гэхэд эхнэр эргэн хараад- хайраа юун шил ганаа вэ энэ чинь нөгөө Анандбазар (УИХ-н гишүүн) байна шдээ гээд намайг дооглон инээв. Бидэнтээ хамт зогсож байсан ах эгч 2 (Эгчийн найзынх нь аав ээж) эхнэрийн хэлэхийг батлав. Ах- нөгөөдөх нь Үйлдвэр худалдааны сайд Сүхбаатар байна гэхэд нь нээрээ саяхан нэг ярилцлагыг нь үзэж байснаа санаадхав. тэр Сүхбаатар ч сонин биш нөгөө Анандбузар нь харин жаахан сонин байсан. Манай эхнэр Бритайнд ирэхээсээ өмнө Өргөө 2-н бүх үйлчилгээний салбарт ажиллаж байсан бөгөөд Анандббурыг ямархуу бузартай нөхөр болох талаар надад хангалттай ярьж байсан юм. Гол нь би түүнийг Лондонд байдаг шил Ганаа ах хүүтэй (ядаж байхад шилтэй ойролцоо насны мөн нуруутай) андуурсан нь эхнэрийн болон нөгөө 2-н их л инээдийг хүргэв бололтой намайг дооглон инээлдэцгээв. Би хөөрхий яхав дээ үнэндээ Лондонгийн хэдэн Монголчуудын дунд л өчнөөн олон жил эргэлдсэн тул нэг танилзүс үзэгдэхээр л Лондонгийн Монголчуудын хэн нь билээ хэмээн боддог болтолоо төсөөрсөн ажээ. За ингээд 1 цаг битгий хэл 2 цаг гаран хүлээсэн биднийг онгоцонд оруулж эхлэв. Энэ зуур хангалттай сэргэж авсан бид хэд ч дараагийн 13 цагийн нислэгтээ бие сэтгэлээрээ бэлэн болчихсон байсныг хэлэх юун. Энэ удаад аз таарсангүй дунд талын 3 суудалд мань 3 зэрэгцэн сууж ах эгч 2 биднээс нилээн хойно цонхон талдаа зэрэгцэн суулаа. Миат-н онгоц хэрнээ кабины зөөгчдын тал нь цагаан арьстанууд байж таарав. Онгоцны ахмад нислэгийн өмнө өөрийгөө танилцуулаад аялах хугацаа, бас аюулгүйн үед яах ийх талаар зөвлөгөөг Англи, монголоор зарлалаа.
За ингээд Анатолийн нутаг дэвсгэрээс тал нутгийг зорин 19 жил харьд гацсан халзан Бамбуушыг гэр бүлтээ нь аван МИАТ-н онгоц хөдөллөө...

Үргэлжлэл бий
To be concluded

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Бамбуушын баруунд зорчсон тэмдэглэлээс......

Бичлэг Бичсэн Бамбууш » Ня 11-р сарын 05, 2023 5:27 pm

За тэгээд Монгол хүртэл нисэх хугацаа маань бараг 10 гаран цаг байсан санагдана. Ямартаа ч энэ аялал надад тэрнээс ч урт санагдаж билээ. Суудал болгоны хойно нэгэн дэлгэц байх хүсвэл чи онгоцоо хаана явж байгааг харж болохоос гадна кино, хөгжим, тоглоом нтр хүртэл тоглож болох аж. энийг ч одоо хүн болгон мэддэг биз дээ. Гол нь би 19 жилийн өмнө л Англи орох гэж олон улсын нислэгээр нисч байснаас (*Солонгосоор ирж байлаа) өөрөөр онгоцонд сууж байгаагүй тул бага зэрэг хөдөөний зан гаргаж, соёлыг гайхсандаа хүлцэл өчмүй. Сүбээдэй баатар зүгээр суухгүй урд нь суусан хүний суудлын хойноос жийж өшиглөж янз янз болж явлаа. Харин хаа очиж нэг 20 хэдэн нас ч хүрээгүй бололтой монгол охин (*Онгоцны зорчигчдын 90% Монголчууд) байснаас гадна бас гэж тэвчээртэй бас хүлээцтэй хүүхэд байж таарсан тул нэг ч удаа дургүйцэж эсвэл уцаарлаж юм хэлсэнгүй. Эхнэр мань 2 ч чадлынхаа хэрээр мань дайсны цэргийг саатуулах гэж оролдон явлаа. За тэгээд яст мэлхий шиг хөдлөх цагийн зүү хүссэн хүсээгүй шөнө дундыг заах мөчид онгоцны ихэнхи зорчигчид дуг нойрондоо дугжирч явлаа. Унтах хүртэлээ бөгс нь загатнасан аятай 5 минут ээжийгээ зүгээр суулгаагүй Сүбээдэй хорвоогийн хуулинд захирагдан хөөрхөн тэрүүхэндээ хурхирах аястай унтаж байв. Эхнэр маань ч ялгаагүй хүүтэйгээ хөг ийлүүлэн хурхирах аж. Миний нойр нэг хүрмэр болохоор нь 5 минут дуг хийчихсэн чинь сэргээд, буцаж унтах бүр ямарч хүсэлгүй болсон байлаа. Үе үе дэлгэцэн дээр оноц яг хаана нисэж байгааг харж явлаа. Казакстаны нутгийн дээгүүр нисэн Монголын хилтэй ойролцоо л яваа харагдана. Мэдээж тэр үед орон нутгийн цагаар шөнө дунд өнгөрчихсөн байсан тул цонхнуудаар харагдах зүйлгүй аж. Ийнхүү Монголын хилийг онгоц минь давах орж ирэхийг дэлгэцэн дээр хараад би өөрийн эрхгүй л өнгөрсөн 19 жил, мөн тэртээ 19 жилийн өмнө эх нутгаа орхин онгоцонд сууж одоо яваа зүгийнхээ эсрэг зүгт явж байсан өдрөө, найзууд минь намайг гаргаж өгч байсан тэр уйтай намрын 10 сарын 05-ны өдрийг дурсаж эхлэв. Онгоц Англиас хөдөлхөд айхтар догдлож байсан тэр хөөрүү мэдрэмж дахиад л сэтгэл зүрхийг эзэмдэн авах нь тэр... Үе үе нэг тийм тавьж туухгүй мэдрэмж хүн авдаг шдээ яах учраа олохгүй хэрнээ нэг байран дээрээ тогтож чадахгүй болтолоо сэтгэл хөөрдөг тэр агшин. эй дээ тэр чинь л яг нахиад тохиолдов. Босмоор санагдаад босч нойл ороод морь харчихаад нүүр нэг хүйтэн усаар шавшиж үзэв. Хөөрсөн сэтгэл арай гайгүй болохтоо зэрэг буцаад суудалдаа очин суугаад, Монголоос арлын Анлийг зорин гарсан тэр өдрөө дахин тод томруунаар дурсаж эхлэв.

________________________________________________________________
Тухайн үед эмээ маань хагас харваад хэвтэрийн байдалд шилжиж үр хүүхдийнхээ гарт орчихсон байсан үе. Тэр өглөө нь би эгчтэйгээ гадуур гарч дэлгүүр хэсэн ганц нэг хувцас хунар, авч явах чемодан нтрээ бэлдсэн юм. хувцас хунар баглах боох зэргийг эгч болон эгч нартай үлдээгээд хэсэг хугацааг ч гэсэн найзуудтайгаа өнгөрүүлэхээр гадаа гарав. Манай тойргийн (* Манай 10 дугаар хороолол намайг байх үед 2 тойрог болон хуваагддаг байсан) ихэнхи нь намайг явах гэж байгааг мэдэж байв. Доод үеийн дүү нар маань нэг архи барьчихсан надтай ууна гээд хүрж ирэв. Нислэг 10 цагаас байсан дээр нь тухайн үед бас уувал уучихдаг байсан тул авчирсан юмнаас нь нэг 100 татсанаа санадаг юм. Доод үеийнхэний маань ийм хүндэтгэлтэй хандаж байгаа нь надад тухайн үед маш сайхан санагдаж билээ. Мэдээж тухайн үеийн нийгмээсээ шалтгаалан бид болон бидэнтээ өссөн доод дээд үеийнхэн, аль багаасаа л бие биенээ дээрлэхэж, дээрэмдэж, зодож нүдэж өсдөг байсан нь нууц биш. Тухайн үед миний өцсөн орчин (1992-2004), өөрөөр хэлбэл 10 дугаар хороолол маш их бужигнаантай, үймээнтэй, битүү адал явдалтай орчин байж билээ. 86 Онд ашиглалтанд орсон цэнхэр 9 давхарууд болон хуучин Соц стилээр баригдсан цагаан 5 давхарууд тэгээд 56, 43 гэх 10 жилийн бүрэн дунд боловсрол олгодог 2 сургууль мөн 2 цэцэрлэг зэргээс бүрдсэн авсаархан хороолол байлаа 10. Гэхдээ хүүхэд маш олоон байж. байр битгий хэл орц болгон атмаантай. Нөгөө тойрогруу очиж видео пракатлах гэж үйлээ үзэж үсээ зулгаахаас наахнуур юм болдог байж. Намайг өсч байхад манай тойргоос лав хэд хэдэн бүлэглэл нэрийг олон гарч ирж байв. Жаалууд, Биби 18, Мөсөн сондор, Мистэр Киборг, Бундын 10. Ихэнхи манай дээд үеийнхэн л дээ. Зарим нь бол биднээс арай ч үе мултарсан гэх нь юу юм гэхдээ лав 7-8 насаар ах байсан тул биднийг өсөж том болоход аль хэдийн үе нь мултраад явчихсан байсан.
За тэгээд ах нар биднийг яаж өсгөнө (* Тухайн үед үнэхээр гэр орон, эцэг эх гэхээс илүү байрны дошны дээд үеийнхэн ах нар эгч нар бидний өсөлтөнд илүү нөлөөлдөг байсан гэж би бат итгэдэг) бид яг тэр байдлыг нь доод үеийнхэндээ гаргана. Ингээд тэдний үеийнхэн доод үеийнхэнтэй гэх мэтчилэн нэг тийм бичэгдээгүй хууль хөвгүүдийн дунд байдаг байлаа даа гэж.. За тэгээд яг тэр явдаг жил 2004 онд манай найзууд болон бидний үеийнхэн ер нь 10 дугаар хороололд хаанчилж байсан гэх нь ч хаашаа юм гэхдээ дээд үе гэж нөгөө сүртэй нөхдүүд ажил амьдрал гээд алга болсон, аан алга болоогүй, зангаа тавиагүй заримийг нь хүчээр зодог тайлуулж алга болгосон, байсан тул дошин дээрээ бол хөндлөн алхаж, шулуун гүйдэг байлаа даа гэж... За тэгээд дүү нартай нэг юм ууж байхад найзууд нэг нэгээрээ манай байрны урд цуглаж эхлэв. Горбун, Шар, Хамар 3(* Нэрсийг нь хочоор нь орлуулсан болно) эхэлж ирсэн тул бид нэг юм ууж хэдэн хуушуур идэхээр 4 дүгээр байрны доод талын гуанз ороод би явах гэж байгаа учраас гөөнгөтэй байсан тул 20 хуушуур захиаллаа. Горбын мань 2-н талаар хэдэн үг хэлэх нь зүйтэй. Мань эр 4 дүгээр байр, би 3 дугаар байранд байсан болохоор мань 2 байнга л хамт байж байх нь олон байж. Манай хүн бие жижиг ч бэлчээр том гэж ярилцдаг шиг үнэхээр цөстэй хүү билээ. Зодооны эвсэлд сайнаас гадна хэр баргийн хүнээс айж жийрхэнэ гэж байхгүй, халзганавал шууд халзганадаг гар. Бид 2 нийлж байгаад нэг бус удаа дээд үеийнхээ атаман гэсэн гаруудтай цохилцохоор барахгүй дийлж гардаг байв. Ер нь би Горбунтай (* Горбун гэдэг нь бөгтөр гэсэн орос үг. Мань эрийг маниус Нотр дамын бөгтөр гэж хочилдог байснаас Горбун нэр гарч ирсэн юм) хамт байхдаа хэр баргийн хүнээс эсвэл хүмүүсээс айгаад байх нь ховор байж. Ялангуяа 18-19 настай тэр үед Дэлхий цээжинд багтдаг байсан гэхэд тоглоом биш шүү. Мань эрийг багаас нь мэдэх болохоор тэр өдөр нэг л дуугай байгааг нь ойлгож байсан. Мань эр байнга л бараг хамт байдаг хар багынхаа найзыг гаргаж өгөх гэж байгаадаа гуниглаж байгаа нь надад маш илт харагдаж билээ. Магадгүй мань эр намайг 19 жил нутагтаа эргэн ирж тэр хэдтэйгээ байж чадахгүй гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн ч байж болно. Коби маань жилийн өмнө Япон явчихсан байсан, би харийг зориж байгаа 2 дахь нь болж байгаа аж. Горбын мань 2 гуанзны гадаа тамхи татан зогсож байхдаа би эртээрээс хойш хэлье дээ гэж бодож байснаа мань эрд хэлж орхив.
-Манай бамбууш бацаан харагдах юм бол маныхаа өмнөөс ах чинь баяртай сайн сууж байгаарай гэж хэлүүлсэн шүү гэж дамжуулж өгөөрэй.
- за тэгнээ. Гэхдээ Баярмаа чинь эндээс нүүчихсэн юм чинь мань бараг л тааралдахгүй байх даа. Үүрээ хааяа явж байдаг юм Үүрээд л хэлчихье гэж мань эр хэлж байсан тод санагдана. Бамбуушыг харж чадахгүй, эсвэл баяртай гэж хэлж чадахгүй болсондоо нилээн сэтгэл дундуур байснаа маш тод санадаг юм. За тэгээд байж байтал манай дээд үеийнхэнээс ганц нэг нөхдүүд хүрж ирэн сайн яваарай гэж хэлж байв. Манай байрны урд байдаг саравчинд нэг мэдэхэд манай тойргийн үе үеийн төлөөлө болсон багагүй нөхдүүд намайг явах далимаар цуглараад ганц 2 юм явуулан, чанга чанга ярин марзагнаж, намайг шар хүүхэн дагуулж ирээрэй нтр гэцгээн битүүхэндээ л хөөрхөн бужигналдсан байдаг билээ.
Явах цаг болоход намайг гаргаж өгнө гэсэн дор хаяж 4 машинтай нилээд олон гарууд байлаа. Аав болон нагац ах нар 2 машинтай, найзууд болон дошныхон маань 4 машинтай Буянт Ухааг чиглэн бид хөдлөв.

Хүлээлгийн танхимд ороод эргээд шилэн ханаар тусгаарлагдсан гадаа байгаа найзууд тэр бүлээ нэг харлаа. Найзуудынхаа хамгийн захад зогсох Горбун нүдэнд хамгийн сүүлд өртөв. Би гараараа онгоц хийн нисч байгаа дүр үзүүлэн нөхдүүдрүү инээхэд Горбун инээх биш , харин гуниглачихсан зогсож байхыг хараад гэв гэнэт ингээд хамгийн дотны хайртай, жил дасаж болж өвөр түрийдээ унтаж өссөн багуудыгаа ингээд хаяж явж байгаагаа, дараа магадгүй хэзээ уулзах нь тодорхойгүй нөхцөлд салж байгаагаа бүүр түүрхэн ухаарч сэтгэл ёг хийгээд л явчихсан даа.. Онгоцонд ороод хамт явсан ахтай жорлон орлоо гэж хэлээд жорлон ороод хэнгэнтэл уйлж билээ.... Чухамхүү яагаад тэгж уйлсан яагаад тухайн үед тийм гуниг төрсөнийг
би өөрөө ойлгож чадаагүй ч гэсэн , магадгүй 19 жилийн дараа л тэр хэдийгээ дахиж харах болно гэдгийг хараал идсэн зөв совин тэр үед надад битүүхэн шивнэж байсан ч юм билүү....


________________________________________________________________

6 сарын 26 ны үүрийн 04:00 цаг дөхөж байхад бидний онгоц Улаанбаатрыг чиглэн нисч байв.
Одоо дэлгэцэн дээр онгоц маань аль хэдийн Монголын нутагт ороод зогсохгүй , улсын маань нийслэл Улаанбаатарт тун дөхчихсөн явж байгааг хараад саяхан л эморон хуучнаа дурсан явсан намайг дахин дэнслүүлж орхидог байгаа. 19 жил бол тоглоом биш. Хүний амьдралын нэг бүхэл бүтэн үе өсч өндийх хугацаа. намайг явахад төрж байсан хүүхдүүд 19 настай эрийн цээнд хүрсэн охид хөвүүд болчихсон байгаа. Намайг явахад хүүхэд битгий хэл найз охингүй явсан дүү маань 3 сайхан хүүхэдтэй том нь 16 хүрж байгаа гэх. Нутгаа орхисон тэр жил ганцаараа байсан найзууд маань бүгд л эхнэр хүүхэдтэй болж өрх толгойлон тусдаа гарцгааж. (*Шар Бямбаа маань л үр хүүхэдгүй хэвээр).
За ингээд эхнэр ч сэрэхдээ зэрэгцэн унтаж байсан ихэнхи хүмүүс сэрж эхэлцгээв. хажуу талынхаа 2 цонхоор халит харахад манан татаад юу ч эс үзэгдэх ажгуу. Уг нь аль хэдийн гэгээ орчихсон байсан ч бороо орох тул битүү манантай байх бөлгөө. Будант Албионд усан бороог уйдатлаа үзсэн мань 2т бороо нээх онц санагдсангүй ч хувьтай хүн хур борооноор гэдэг ардын минь зүйр цэцэн үг байдгыг санан сэтгэлдээ бэлэгшээж авав..
Онгоц буух цагаасааа 1 цаг 30 минутын дараа Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудал дээр буулаа...

Тийм ээ би эх орондоо 19 жилийн дараа эргэж ирж байгаа маань энэ...

Үргэлжлэл бий...

To be concluded soon..

Till next time

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Бамбуушын баруунд зорчсон тэмдэглэлээс......

Бичлэг Бичсэн Бамбууш » Мя 11-р сарын 07, 2023 10:39 pm

Буух ёстой цагаасаа лавдаг цаг хагас хоцорч буусан бид, хилийн хянан шалгахыг зүглэв. Бидний ирсэн онгоц тэр чигээрээ Монголчууд байсан гэхэд болно. Хянан нэвтрүүлэх цэгрүү дөхөх тусам алга хөлсрөн нойтон оргих нь сонин байлаа. Эхнэр бид 2 -н нүүрэнд томоос том инээмсэглэл тодрох нь биднийг таньдаг ах эгч 2т битгий хэл таньдаггүй хүмүүст тод байгаа бололтой, Зарим нь гайхасхийх бол зарим нь үнэхээр харьд удсан байж магадгүй гэж таамагласан бололтой сэтгэлд дулаахан мань 3-г харан мөн ганц 2 үг солилцож байлаа. Тэгээд яг хянах танхимруу ороход гэр бүлээрээ хүмүүс нь өөр нэг хүн бага оочерлож зогссон хэсэгрүү явсан бол ихэнхи хүмүүс урт дараалал үүссэн хэсэгрүү зүглэх нь харагдана. Мань 3 ширээний ард суусан 30 эргэм насны залуу дээр очлоо.
Мань эр бид 3-н гадаад паспортыг аван шалгах зуураа албаны ганц 2 юм тодруулан асуух аж. Тэгээд миний цоо шинэ ов онгон гадаад паспортыг эхний хуудаснаас нь нэг бүрчлэн хянамгай үзээд ямар нэгэн гарсан орсон тамга тэмдэг, визний штамп хайгаад олоогүйдээ гайхсан уу яасан (* Царай дээр нь гайхсан гэхээсээ илүү сонирхсон аяс үзэгдсэн билээ) надад хандан- Хэдэн онд Монголоос гарсан бэ? хэмээн асуув. Би огтхон түгдрэлгүй- 2004 гэхэд мань эрийн сониуч царайнд намайг өрөвдсөн маягын зүйл тодрох шиг болоод(* энэ нэг балайг сда чинь хөөрхий хэтэрхий удаж гэсэн маягын юм толгойд нь эргэлдэж байсан нь лавтай гах гах) надруу нухацтай харан - Эх орондоо тавтай морил гэж чангаар хэлээд паспортон дээр минь нэвтрэх тамгаа чанга гэгч дараад буцааж надад өгдөг юм байна. Ингээд олон таван үг ч асуулгүй бид хэдийг ачаа бараагаа авдаг танхимруу нэвтрүүллээ.
Гэхдээ түүнийг тавтай морил гэж хэлэх агшинд надад үгээр хэлэхэд бэрх тийм сэтэгдэл төрдөг юм байна. Одоо ч энэхүү бэсрэг дурсамжыг бичиж суухад тэрхүү залуугын хэлсэн- Эх орондоо тавтай морил гэдэг үг ой ухаанд тодхон байна.
За тэгээд ачаа бараагаа авах танхимд орон хэдэн ачаа бараа чемодан саваа хүлээцгээв. Энэ хүлээх агшин миний хувьд лав тэсэхүүеэ бэрх байсан гэхэд болно. Ядаж байхад ачаа бара урсдаг зам удаан явах агаад бидний хэдэн пэндийтэл чихэж, километрын цаанаас ч таниж чадах ачаа нар минь хэсэгтээ гарч ирсэнгүй. Энэ зуур би хүүгээ тэргэн дээр аван ачаа бараагаа аваад гардаг сүүлийн хянан шалгалтын цэгийн хавьцаа эргэлдэв. Ингэх нь ч учиртай юм. Ачаа бараагаа авч сүүлчийн шалганыг давсан хүмүүс хаалгаар гарахад цаана нь ирэгсдийг тосон авч буй хүмүүс хаалга онгойхдоо зэрэгцэн үзэгдэнэ. Би хадам ээж аав болон хадам дүү нарыгаа хаалга онгойгоод хаагдах агшинд харж амжлаа. мань хэд ч гэсэн Сүбүүка мань 2-г харав бололтой инээж харагдацгаав. За тэгээд нэгэнт тэд нарыг харсан би чинь бүр тэсгэл алддаг юм байгааздээ. Байн байн ачаагаа хүлээх эхнэр дээрээ буцаж очин гарж ирж байна уу гэх улиг болсон асуултаа асуугаад буцан хүүгээ түрэн хаалганы зүг явж байлаа.

Бараг 1 цаг гаран (*яарч адгасан надад цаг тэгж удсан юм шиг санагдсан) болсоны дараа 3 том ачаа минь гарч ирлээ. За тгээд ачаагаа сүүлчийн удаа шалгуулчихаад ирэгсдийн танхимын хаалгаар Олимпод яваад алтан мэдал зүүсэн тамирчин шиг таахалзан гарч ирлээ шүү. Биднийг хүлээгээд хадам аав ээж хоёр, хадам дүү Мөөжиг (*манай эхнэр 3 охинтой айлын том) тэгээд манай охин (*дагавар охин гэж бичих гэсэн эвгүй санагдаад, дээр нь үнэхээр л манай охин юм чинь) Мандуухай, эцэст нь мийи найз Шүргэн зогсож байв. Шүргэн бол намайг 19 жилийн өмнө нутгаа орхиход намайг албаар гаргаж өгөөгүй (*өөрөө бол өөрт нь их хэцүү санагдсан гэдэг бол би харин зүгээр цаанаа шоудаж яваад ирээгүй хэмээн харддаг) хар багын минь хам билээ.

___________________________________________________________________________

Мань 2т бас бусадтайгаа хуваалцаж байгаагүй нандин дурсамжууд болон адал явдал байдаг л даа. Жишээ нь Баярмаа (*форумын минь нэрний эзэн) миний хуурай дүү албан ёсоор болоход эгч нь болох Үүрээ манай хүний хуурай дүү болж байлаа. Тэгээд хүн амьтантай муудалцах хэрэлдэх, хүнд дээрлэхүүлэх бол миний ч юмуу Шүргэний утасруу Үүрээ мсж бичдэг байв.- Энэ Ууганаа (*Үүрээгийн ангийнх нь банди, манай тойргийн бацаан) унадаг дугуйг нь уная гэж гуйж авчихаад өгөхгүй зугтаад байна гэж нэг удаа мсж ирэв. Тэгэхэд Шүрээ- Очиж байгаад цовдолно гэж хэл..
Тухайн үед дээр дурдсанчилан бид хэд тойрогтоо битгий хэл хороололдоо нилээд нэртэй (*муу нэртэй луу данстай байсан гэвэл үнэнд илүү ойртох байх) болчихсон байсан тул бидний хэн нэгэн нь өөр бас хэн нэгнийг ална тална, үсдэнэ чирнэ, хазна сорно гэсэн л бол тэрийгээ үйл хэрэг болгодог байв.
Үүнийг дагаад маниусын хуурай дүү, дошны дүү, байрны дүү гээд л дүүрэн ах гэж дууддаг доод үеийнхэн минь ялих шалихгүй хэрэг болонгуут л хүрж ирэн хэн тэднийг гомдоосон дээрлэхсэн, дээрэмдсэн, цохьсон гээд л гомдолуудыг маниуст хэлдэг байв. Мэдээж аяганы хариу өдөртөө агтны хариу жил дээ. Дүү нар маниусын үгэнд хэр орж хэр их мөнгө төгрөг, архи дарс өгнө тэр хэмжээгээр өөрсдөө бас хамгаалагддаг байсан юмуу даа гах гах. Бид хэд ч гэсэн тийм л замналаар өссөн. Үүнд нээх буруу гээд байх зүйл байхгүй байсан гэж би одоо ч боддог билээ.
Шүргэн, Үүриймаа 2-н ах дүүсийн харилцаа гэхдээ ориг Бамбууш мань 2-н хоорондын ах дүүсийн харилцааг гүйцээгүй л дээ. Цагийн явцад мань 2 -н харьцаа бусад бүх хүмүүсийн (*манай хэд) хэн нэгэнтээ үүсгэсэн ах дүүсийн харьцаанаас хамаагүй илүү гэдгээ баталж билээ. Одоо ч бид 2-н харьцаа нандин бөгөөд бат хэвээрээ......

___________________________________________________________________________
Хадам аав ээжид үнсүүлээд Мандуухайг тэврэх гэхэд мань охин эвгүйцсэн үү бантсан уу биеэ барихаар нь тэврэх оролдлогоо болиод өгсөн цэцгийг нь авав. Сүбээдэй харин эмээ өвөөдөө тэврүүлчихсэн хүн болгон өөрийг нь гээд байгаад асар дуртай байгаа бололтой гол дүрд тоглож байдаг байгаа. Эхнэр минь нулимадас дуслуулж харагдав. Би хадам дүү Мөөжгийгөө тэврэж үнсчихээд түрүүнээс хойш намайг хүлээн зогсох хар багын найзтайгаа тэврэлдэв.
Миний 19 жилийн гомдол минь тэгэхэд тайлагдаж билээ. Анх тикэтэй авчихаад Шүрээд албаар - за мань очиж байгаа шүү чи тосно гэснэээрээ тосоорой гэж хэлж байсан бүхний түрүүнд. Манай хүн ч надад урд нь нэг удаа ярихдаа- мань чамайг гаргаж өгч чадаагүй одоо болтол гэмшдэг, найз нь ирэхэд чинь тосч заавал авна гэсэн юм.
19 жилийн дараа уулзаж байгаа учир мэдээж найз минь бага зэрэг нас нэмж бас жин нэмсэн байлаа. Жин бол бага зэрэг биш шүү. Нилээн гэж хэлж болно.
За тэгээд намайг уг нь бас давхар хамар тосно гэсэн байсан ч урд өдөр нь баахан уугаад лагэр дээрээ эхнэрийнхээ гарт орчихсон байсан тул ирж чадсангүй гэнэ. Шүрээ овоо зайтай том тэрэгтэй ирсэн байсан тул эхнэр хүү бид 3 ачаа бараагаа хадам аав тэр 2-н машинд хувааж хийгээд Шүрээгийн машинд суун манай ээжийнхрүү хөдөллөө. Онгоц буудлаас гарч ирэхэд нилээн шивирч байсан бороо бага зэрэг намдан их л алгууханаар орж байсан нь миний баярласан сэтгэлийг дагасанаас үүдсэн байж болох юм. Бүгд л хувьтай хүн хур борооноор гэдэг үгийг хэлж байв. Миний хувьд бороо гэгчийг хангалттай гэхэд дэндүү хангалттай 19 жил үзчихсэн байсан тул Монголынхоо тэрхүү билэгшээлтэй зүйр үгийг ч эерэгээр хүлээж авахаа больсон шиг байсан үгүй аж. Залхталаа усан бороо харсан надад эх нутгийн минь шившээ бороо, салхи нтр даанч өөр санагдсанг нуух юун.. За ингээд шинэ нисэхээс хотруу машинд суун манаргаж өгөв. Юуны түрүүнд нүдэнд туссан зүйл гэвэл шинэ нисэх орох зам байв. Үнэхээр барууны стандартаас дутахааргүй сайхан засмал зам тавигдсан байснаас гадна шинэ нисэхийн хороололууд хэмээх гоёмсогдуу загварын өндөр өндөр орон сууцнууд дундуур давхин явахдаа Шүрээ энэ нь ч тэр тэр нь ч энэ хэмээн тайлбарлаж явав.
Би байтугай эхнэр минь хүртэл зарим зүйлд гайхаш нь тасарч харагдана. Хадамууд болон охин , дүү нтр хадмын машинд суугаад түрүүлээд манай ээжийнх байдаг 21-н Орчлон хороололруу түрүүлээд хөдөлсөн бид хэд хойноос нь удалгүй хөдөлсөн юм.
Тэгж явах зуураа Шүрээ надаас -За 19 жилийн чинь гомдол тайлагдав уу гэхэд нь би - За тайлагдлаа тайлагдлаа гэсэн билээ. Үнэхээр гомдол минь тайлагдсан билээ.
Ийнхүү явсаар нүдний өмнө Улаанбаатар хэсэг хэсгээрэээ харагдаж эхлэв. Хуучин яармагаар дамжин хотруу ордог байсан өөр болж намайг байхад эзгүй тал байсан газарууд дээр өндөр өндөр luxury барилгууд ярайхаас гадна том том Сүпермаркэтүүд энэ тэнд харагдах аж. Шүрээ ч эхнэр мань 2т сүүлийн үеийн хотын талаар мэдээг өөрийн мэддэгээр танилцуулж явсаар 21 оров. Орчлон хороололын 45 дугаар байрны гадаа ирэх тэр мөчид намайг үнэхээр алмайруулсан зүйл бол бөгс эргэх зайгүй болтол чихэж тавьсан баахан машинууд байлаа. Зөвхөн машин арай ядан гарах завсар гаргаж энэ тэндгүй машин битүү зогссон харагдана. Шүрээ чадварлаг жолооч болсон гэдгээ харуулж тэр дундуур тун чадамгаар сүлжин явсаар ээжийн байрны гадаа ирж зогслоо. Эгч ээж 2т би тосох хэрэггүй олон хүн байгаа гэж хэлсэн тул мань 2 хоол хийчээд хүлээж байсан нь энэ. Эгч болохоор байрны гадаа маниусыг хүлээж байлаа. эгчийгээ хамгийн сүүлд 2015 онд, манай үеэл Америкаас Лондонд ирэхэд нь уулзаж байснаас хойш уулзалгүй байсаар эгч 2016 оны намар Монгол явсанаас хойш хараагүй байж байгаад ийнхүү уулзаж байгаа нь тэр. За тэгээд хадамууд аль хэдийн ирчихсэн байсан ээжийнд (*ядаж байхад 10 давхарт юм билээ) ордог юм байна. ээж намайг тэврэн үнсэхдээ хөөрхий нулимас гаргаж байна шүү. Би харин оогт сэтгэл хөдөлж нулимас гарахгүй байгаагаа бага зэрэг дотроо гайхаж билээ. 19 жил болчихоор ийм тоосго шиг сэтгэл хөдлөл үгүй болдог юм шигээ.. Сүбээдэй л жинхэнэ од болдог байгаа. Хөөрхий төрсөнөөсөө хойш аав ээж гэж 2 хүн л мэдэхээс эмээ өвөө, ах эгч нар гээд байх хүн байсангүй. Ааа үгүйм байна. Манай эхнэрийн бага дүү (*Мөөжгийн доод талых) Зулаа болон тэдний 2 хөөрхөн дүрсгүй үеэлүүдээ мэдэх юм байна. Тэр хэд Лондонд амьдрадаг билээ.

За тэгээд 1-2 цаг биднийг ирсэн гээд ээжийн 3 өрөө байранд хэсэгтээ л бужигнав. удалгүй Мандуухай болон хадам аав ээж 2 явахаар болж бид 3 нэг хэсэг унтаж нойрны зөрүүгээ арилгахаар болов. Тэр хэдийг бужигнаж байх зуур Шүрээд би авчирсан T-shirt-г нь өгөв. Яг явдаг өдрөө би дэлгүүр орж багын найзууддаа дурсгал болгож хүн бүрт нэг нэг T-Shirt авсан юм. Манай хэд тэр өдөр угаасаа өдөр бүгд 10 таа дошин дээрээ цугларна гэж тохирсон байв. Шүрээ ч эцэст нь өдөр уулзья хэмээн хөдөлж би болохоор ээжийн хийсэн тасархай банштай цай, ногооны салад болон бас бус зүйлийг амаа олохгүй идсэнийхээ дараа горыг нь айхтар амсав. Над шиг гадна бараг 20 жил болчихсон хүний ходоод монголын бэлчээрийн малын тэр тослог хурц махыг идээд шингээж чадахгүй нь шууд тодорхой болов. 1 цагийн хооронд 2 ч удаа жорлон орж шингэнээр бурхан биш буг бүтээдэг юм байна. Тэгсэн ч сэтгэл цадсангүй дахиад нэг жоохон банштай цай уугаад нэг мэдсэн буйдан дээр унтаж орхиж. эхнэр хүү хоёр, эгчийн бидэнд өгсөн өрөөнд нь орон дээр нь хурхиралдан сайхан унтацгааж байлаа.

За тэгээд нэг цаг л өнгөрсөн байх. манай хамар лагер дээрээс эхнэрээсээ бүхэл өдрийн виз аваад (* өөрийнх нь хэлсэн үг) намайг авч 10 орохоор орж ирдэг байна. 10 жилийн хүүхэд байхдаа аргагүй л охидын битгий хэл эгчмид бүсгүйчүүлийн нүд байтугай сэтгэлийг умбагануулдаг байсан мань эр жаахан жин нэмж бага зэрэг өтөлсөнөөс биш нөгөө янзын янзага шиг нөхөр бараг л хэвээр байна шүү. Мань 2 халуунаар тэврэлдэв. ээж харин тосно гэчээд тосдоггүй хулхи гар гээд манай хүнийг донгоддог байгаа. нэ зуур би хувцасаа солиж өмсөөд эгчийн өрөөрүү шагайхад эхнэр хүү 2 үхэр буугаар буудаж, үдийн цайны хэнгэргэ дуугарсан ч сонсохооргүй гүн нойрсоцгоож байв. За тэгээд Хамар бага сага хоол идэж ээжтэй мар мар хийн хэсэг суугаад мань 2 10 дугаар хороололыг зорихоор гадагш гаран машинд нь суун хөдлөсөн бөлгөө........

Till next time..............

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Бамбуушын баруунд зорчсон тэмдэглэлээс......

Бичлэг Бичсэн Бамбууш » Пү 11-р сарын 09, 2023 10:22 pm

Хамар намайг аван 21 ээс 10 хүрэхээр машинтайгаа хөдлөв. Олон жил уулзаагүй мань 2т ярих юм бишгүй л байлаа. Гэхдээ дурсамж ярихаас илүү хот хэрхэн өөрчлөгдсөнг хуучилж явлаа. Мань эр байсхийгээд л за энийг санаж байна уу тэрийг таниж байна уу гэж явав. Надад үнэндээ улаанбаатрын тодорхой зураглал толгойд ер нь байгаад байдаг байсан. Би ч тэрүүгээрээ баримжаалаад хотод бол огт төөрөхгүй байх гэж өөртөө итгэлтэй боддог байсан юм. Гэтэл яг ингээд ирчээд явж байхад таньдаг барилга, хороололууд, дүүргүүд танигдахгүй (*танигдахгүй гэхээсээ илүү шинэ байшин барилгууд энд тэнд нь баригдчихсан байсан) шахуу болжээ. Мань эр 1 дүгээр хороололын Саппоррогын араар 10 руу зүглэв. Учир нь төв зам нилээн түгжрээтэй байж таарсан. Нөгөө бүх монголчуудыг бухимдуулдаг түгжрээг нь хальт мэдрээд авдаг шүү. Сапоррогын ар зам ч ялгаагүй жаахан түгжрээтэй байж таарлаа. Энэ зуур мань 2 эсэн бусын л юм хүүрнэж явлаа. 10 дугаар хороололын ард далан байсан замаар мань эр намайг авч явахдаа за -За танил байна уу гэв.
Би эргэн тойрноо харахад миний таньдаг байсан 10 дугаар хороолол харагдсангүй. Битүү шинэ барилгууд, буудал, караокэ өөр эсэн бусын юм нэмэгдэж. Хүүхэд байхдаа далан дээр чулуугаар аймар байлддаг байсан тэр далан маань чулуун байлдааны тулааны талбар байхаа аль хэдийн больсон аж. Яг ирмэг дээр нь хаус маягын барилгууд нилээн их баригдсан байна. Тэгж явтал нүдэнд анхны танил дүр зураг үзэгдсэн нь X тойрог байв.

X Тойрог гэж бидний нэрлэж заншсан тойрог маань 6,7-н цагаан өнгөтэй таван давхараас бүрдэх агаад хүүхэд байхад ийшээ орж ирнэ гэдэг бол бас л амь сөрсөн хэрэг шахуу юм болдог байлаа. Учир нь яг тэр үед Жаалууд гэх бүлэглэл энэ тойрогт үүсээд, 10 дугаар хороололыг түйвээж эхэлж байсан үе. Бид нараас бол дор хаяж 5-6 ах тэр гарууд тухайн үед эд мандаж байсан (*90 ээд оны дунд үе) Хар Сарнай хамтлагыг дууриасан урт үстэй савхи өмссөн, нилээн гангстэр гарууд байдаг байв. Шорон оронд ч хэд хэд нь ороод гарч байсан нь мань мэтийн жаахан хүүхдүүдэд домог мэт санагддаг байлаа.
Гэхдээ хувь заяаны сонин шоглоомоор сүүлд нь энэ Домогуудаа бид хэд дээд үеийнхэнтэйгээ (*84 оныхон, Манай ихэни нь 85 он түүнээс доош) нийлж байгаад мулталж билээ.
За тэгээд Хамар бидний өссөн тойрог болох цэнхэр 9 давхаруудруу зүглэв. Тойрогтоо ирж ирээд мөн тойргоо бүрэн таньсангүй. Осолдохгүй байрнууд нь хуучин байран дээрээ байж таарав. Жижиг сажиг онгорхой орон зай болгонд барилга барьсанаас гадна муу хуучин байруудын минь өнгө нь нилээн гундсан үзэгдэнэ. Мань 2 машинаа 7А байрны (*манайхаас Хамар л бууриа сахиж 10 таа үлдсэн аж) 2 орцны үүдэнд тавиад , миний хуучин амьдраж байсан 3 дугаар байрлуу зүглэв. 2004 оны 10 сарын 5-ны тэр нэг уйтай намрын өдөр энэ байрнаас нулимас, гунигаа өвөртлөн эмээдээ үнсүүлж (* эмээ минь хагас цус харваад орондоо хүний гарт орчихсон байсан, мөн тэр шөнөдөө бурхан болсон билээ) өвөөгөө үнсээд гарч байсан яг л шинэхэн орсон цас шиг ой ухаанд тод хадгалагдан үлджээ. Манайх 3 дугаар байрны 1 дүгээр орцны 4 тоотод байсан. Нэг давхарт наашаа харсан цонхтой. Ийнхүү Хамар мань 2 манай байрны өмнө зогсоод хуучнаа дурсан миегнэлдэж байхад үлдсэн нөхдүүдийн эхнийх болох Коби маань хүрж ирэв. Монголын Рагбигийн шигшээн тамирчин багийнхаа ахлагч хийдэг мань эр бусдыгаа бодвол хамаагүй сайхан нас нэмсэн нь харж мөн барихад мэдэгдсэн юм. Манай хэдээс хамгийн спортллог, сагс хөлбөмбөг, бөх нтр гээд спортын төрлүүдэд бид нар дундаа хүүхэд байхад ч толгой цохьдог байж билээ. 7 дугаар байрны ард намайг байхад байсан апетик, тийшээ ордог улаан хүрэн өнгөтэй цэмэнтэн шат харин байдгаараа байх аж. Бид ч гэлтгүй манай доод үеийнхэн энэ шатан дээр их сууж хууч хөөрөн эсвэл зүгээр л chill хийдэг байж. За тэгээд Коби мань 3 тэнд очоод байж байтал Жамбаа (*жинхэнэ нэр нь) маань ирлээ. 10 дугаар хороололд анх нүүж ирээд 43 дугаар сургуульд ороход Жамбаа болон шар Бямбаа-н ангид орсон цагаас эхлэн найзласан унаган багын минь найз. Багаасаа биерхүү дээр нь маш их чадалтай, дийлдэхгүй унаган бяртай хүүхэд байсан юм Жамбаа. Дээр нь гэрт нь орж (* эсвэл манайд) VHS систэм дээр тухайн үед хит болж байсан кинонуудыг үздэг байлаа. Анх Матрикс-г Жамбаагийнд 1999 оны өвөл үзчээд, маргааш нь анги дээрээ очоод мань 2 ам уралдан ангийхандаа Матрикс-г ярьж өгч байв. Тухайн үед орчуулга нтргүй орос хэл дээр үзсэн ч гэсэн ерөнхий ухагдахуун концептийг нь ойлгосон байж. Гүй ээ бас яахвээ тээ.
За олон үг ч яахав. Цааш явцгаая!!!
За тэгээд мэдээж тэврэлдсэн. Мань эр намайг хараад- Яг л хэвээрээ байна шд. Ядаж байхад Яакны (*миний өмссөн жийнсэн jacket) улаан фэн юмаа гэдэг байгаа. Ийнхүү 4 үүлээ боллоо. Өглөө нь бороо орж байсан ч үдээс хойш сайхан нар гарч, ёстой л 10 дугаар хороолол минь гэрээ мартсан хүүгээ ирсэн гэсэн шиг сайхан зуны өдөр байж таарсан юм.
Тэгж байтал маниусын хамгийн ахмад нь болох шар Ганаа хүрэлцэб ирдгийм байна.
Шар Ганаа гэж........ Биднээс 3 ах гэхээр мань эр 82 оных байх ёстой. Мань 2 нэг тийм Love, hate, нөхөрлөлтэй байв. Би мань эрд багаасаа л дургүй байдаг байсан, бидний үеийнхэн бол мань эрд бас чамгүй дээрлэхүүлж байсан ч би мөчөөгөө өгөхгүй мань эртээ хэрэлддэг байлаа. Яахав нэг 2 удаа зодолдох гэж үзсэн ч мань эрд бялба нүдүүлсэн гах гах. Гэхдээ бууж өгдөггүй байсан болохоор тэр үү намайг бас бага зэрэг хүндэлдэг байсан юм шиг байгаан. Уг нь Түрэмгийлэгч (*яаая бас л сүртэй нэр бодож олсон байдаг шүү) бүлгийг үндэслэсэн хүн бол яах аргагүй би өөрийгөө гэж боддог. Манай хэд ч дараа нь хүлээн зөвшөөрсөн байдаг юм.
Жаалууд гэж дээр дурдсан ах гангэстэрүүд Рэп бүжгийн тэмцээнд орохдоо өөрсдийгөө Дарангуйлагчид гэж нэрлэдэг байсан дээр би амьндаа үндэслээд Түрэмгийлэгчид гэсэн нэр бодож олсон ухаантай гах гах. Анхны Түрэмгийлэгчдийн бүлэгт Ганаа оогт байдаггүй байлаа. Тэр бүү хэл манай Хамар, Шар, Ганаа нтр сүүлд бидэнтэй нийлсэн (* Хамар, Шар Жамбаа, сахал Батнасан бид хэд нэг анги). Анхны хэд бол Горбын Дөөлөө, Шүргэн Шүрээ, сахал батнасан, Нус Жамбаа онигор Жавхнаа, талийгч Буугий андын дүү Бааткаа, Шүд Төмөрөө (*одоо бол цахиур Төмөр болсон)тэгээд манай дүү болон би байсан. Энэ талаар дараа нэг тусдаа жижиг юм бичье гэж бодлоо. Тэгэхгүй бол ийш тийшээ үсчисээр байтал бичиж байгаа юмны утга алдагдах нь..
За тэгж байтал Төмөр, Хосоо хэмээх бас нэг найзыг дагуулж ирэн нэмэгдэв. Хосоо бид хэдтэй хэсэг нийлж байгаад өөр жаахан мөнгө төгрөгтэй боломжтой айлын хүүхдүүдтэй нийлсэнээр биднээс холбоогоо нэг хэсэг тасалсан байсан. Гэхдээ мэдээж манай тойрог найзлаж байсан учраас бид хэд найзуудын холбоотой хэвээр байсан билээ. Ингээд 7 уулаа болчихсон зогсож байтал Ганаа гэнэт- Хүүш Номико юу хийж яваа юм гэж машинаа зогсоолд тавиад бид нарлуу харсан нэг хүүхэнд хандаж хашгирлаа.10 жилийн минь охин, одоо бол Баянгол дүүргийн ямар нэгэн албаны хэлтэст ажиллаж байгаа гэх ангийн охин минь дүрээрээ зогсож байдаг байгаа. Номико маниусыг тойруулж харж байснаа над дээр нүд нь тусахдаа зэрэгцэн царайд нь гайхширал тодрох нь илт харагдав.
Номикогын 10 жилийн аймар краш би байсан. Би байтугай анги даяараа л мэддэг байлаа. Би бол найз л гэж хардаг байснаас өөр нүдээр мань бүсгүйг ер харж байгаагүй гэдгээ андгайлан өчмүй. Мань охин бол маньд жинхэнэ утгаараа умбаганадаг байлаа. Тэр бол гэхдээ хүүхэд насны гэнэн томоогүй шохоорхол юм даа.
Номико намайг таниж ядан ирээд тэврэлдэв. (*Ер нь уулзсан болгонтойгоо л тэврэлдэж байсан учир байнга тэврэлдэв гэж бичиж байгааг уншаад бүү гайхаарай) тэгсэнээ утсаа гаргаж ирэн намайг багтаан сэлфидээд 10 жилийн грүп дээр постлож орхидог байгаа. Би ирнэ гэдгээ найзууд, гэр бүлийхэндээ л хэлсэнээс бусдаар өөр хэн нэгэнд хэлээгүй тул хүмүүс их гайхаж хүлээж авсан байдгийм.
Тэгцэн яг хорооны захиргаа орж явсан манай доод талын үеийн , бас л хар багын байрны найз Жаабаа , хорооны байр орж явахтаа таардаг юм байна. Мань эр хоосон хаалга мөргөөд - Аа сда хэмээн хараагаад эргээд харахад нь бид хэд Аптекийн тэнд зогсож таарсан юм. Мань эр бас Номико шиг бүгдийг гүйлгэж харсанаа над дээр харц нь тогтоод мөн гайхсан царай гарган таниж яддаг юм. Жаабаа маниусаас 3 дүү 88 оных. Тэгсэн ч нэг дошин дээр өсцгөөсөн бас ч гэж өөрөө болон тэдний найзууд нь (*Акулууд гэсэн сүртэй нэртэй бүлэг байсан эхэн эхэн) гайгүй нэр хүндтэй дээр нь маниус бие биенээ багаас мэдэх тул биднийг ах гэж дууддаггүй байв. Үеийнх нь өөр гарууд бол мэдээж ах юмуу та гэж дууддаг байсан л даа маниусыг.
Жаабаа итгэж ядан байгаа бололтой- Төрөөнөө хэзээ ирвээ хэмээн уулга алдан мэндлэлээ шүү. За тэгээд 8,9 үүлээ чанга чанга ярин инээлдэж, хуучнаа дурсан, ялангуяа бие биенийхээ онигоотой явдалыг ярилцан савж унаталаа инээлдэцгээв. Яг энэ үед манай өвгөн Монхой бас ирж нэмэгдэв. 1998 оноос 1999 оны хооронд 10 дугаар хороололын далан дээр байлдаж байсан үе үеийнхэн манай Монхоог мэднэ гэдэгт би 110% итгэлтэй байна. Хар багаасаа л бидэн дундаа бие бялдарын хөгжил сайтай хүү байв шд. Чулуугаар байлддаг байх үеэс найзлаж эхэлсэн мань хэд. Монхоогийн нэг азгүй зүйл нь манай хүн нөгөө тойрогт 40 хэддүгээр байранд амьдрадаг байсан. Юу гэсэн үг вэ гэхээр намайг байхад 10 дугаар хороолол 2 хэсэгт хуваагддаг байв. Ертөнцийн зүгээр Хас (*одоо Номин сүпермаркэт болсон байна билээ)-с баруун талруу нь манай тойрог зүүн талруу нь нөгөө тойрог байх агаад энэхүү жижиг ялгаанаас болж мань хэд үе үеэрээ хуваагдан нөгөө тойрогтоо алалцдаг байж. Энэ нэг өш хонзон ч гэх юмуу эсвэл дош дошоороо нийлэн нэгнийхээ дээр гарах гэсэн балай сэтгэлзүй намайг 10-т нүүж очиход л байсан нэг тийм бичигдээгүй хууль байдаг байлаа. Манай тойргийнхон ихэвчлэн 43 дугаар сургуульд сурдаг бол нөгөө тойргийнхон ихэвчлэн 56-д сурдаг байв. Тэгээд Эрдмийн Өргөө болоод хоорондоо 2002 онд нэгдэж билээ. Сда гэж тэр жил эхний 1,2 сар өдөр болгон зодоон болдог байлаа. Тэр үед яг 9 дүгээр ангид орж байсныг ч хэлэх үү. Тиймээс Монхоод ер нь манай тойрогруу ирэх болон гэртээ ороход нь жаахан хэцүү байдаг байсан шиг байгаа юм. мань эр ч тэгээд нээх тоож харагддаггүй л байсан. тойрог тойргоос нэг тийм өөр тойргийхонтой нийлдэг хүүхдүүд үе үед нэг бус байж л байсан дөө.

Одоо бол Шар Бямбаа болон Горбун Дөөлөө хоёр л дутуу байлаа. Нэг анд минь болох Буугий маань тэртээ 2012 онд цаг бусаар бусдын гарт амиа алдсан юм. Шар, Горбун 2 орон нутагт ажиллаж таарсан тул бид хэд уулзаж байхад хотруу ирж явсан байна. Ингэж байх зуураа би ч дошин дээрээ зургаа ганцаараа авахуулж, мөн бөөнөөрөө 5 дугаар байрны өмнө зогсоод, зарим нь сандал дээр суун Номикоогоор зургаа татуулцгаалаа. Номико тэгсгээд гэртээ орохоор болж явахынхаа өмнө надад хандан - Надаас өөрийнхөө зурагнуудыг нээрээ аваарай. Манай нөхөр энэ залуугийн зураг чамд ямар их байдаг юм бэ гээд байдаг юм гэж байна. Би ч за дараа ирэхдээ авнаа гэж хэлээд дараа ангиараа уулзахаар товлоод салцгаасан юм.
Манай хэдийн зарим нь өлсөж байсан тул хэдүүлээ 5 дугаар байрны ард байрлах (*намайг байхад энэ орон зай хов хоосон байдаг байсан) Намуун гэх аятайхан цэвэрхэн хоолны газар ороод доод танхимыг нь тэр чигээр нь хөлслөв. Тэнд ганцхан Намун ч баригдсан юм биш. Тоймгүэй олон Буудал , Зоогийн газар, Караокэ(* энэ Каракокэ нээрээ хаа сайгүй шааж байлээ дээ). Бидний орсон доод талын танхим нь зай эхтэйгээс гадна ширээ суудал нь захиалсан юм шиг бидний тоонд тохирдог юм байна. За тэгээд нэг хэд хэдэн цагаан архи хоол унд захиалаад гангар гунгар хийж байтал манай Шар, Горбун 2 цагийн дараагаар орлилдсоор орж ирэв. Горбун мань 2-г тэврэлдэхэд гарууд Горбунд хандан одоо уйл нтр гэж дооёолов. Мань 2 аав нартайгаа их адилхан болсон харагдана. Ялангуяа Горбуныг харсан талийгч Жагаа ах нүдэнд шууд бууж ирдэг юм. За ингээд бужигналдаж эхлэв шүү. Эхлээд бидэнд тохиолдсон адал явдалууд, зуслангийн зугаатай өдрүүд, байрны крашууд, хүн болгоны ичиж үхмээр онигоонууд гээд л санаанд орсон бүгдийг ярилцав. ярилцав гэж хэлэхээр бас биш юмаа. Орлилдов гэвэл үнэнд илүү ойр очих аж.Миний сэтгэл хөөрөөд хэр удсан яасан ийсэнг мартаж орхиж. Энэ зуур ээжийнд үлдсэн эхнэр хүүхэд 2 сэрээд Сүбээдэй тэргэн дээрээ суун гэрлүүгээ явья гэж нэг уйлсан байна. Тэгээд арай гэж гайгүй болонгуутаа аав аав гэж нилээн уйлсан гэнэ. Хөөрхий чааваас урд нь ийм олон хүнтэй байж үзээгүй дээр нь балчир ч гэсэн амьдрадаг газраасаа шаал өөр газарт ирчээд байгаагаа мэдсэн юм шиг байгаан. Зогсолтгүй уйлж ээжийгээ зовоосон юм байх. Тэгэээд манай ээж Хамарлуу залгаад надтай ярья гэсэн юмуу даа. Би шал согтсон би завгүй байна гээд утсыг нь авахгүй хэсэг тойрч гүйсэн гэнэ. Аргагүй ухаан тасартал ууснаас гадна тун бага нойр авч дээр нь сэтгэл хөдлөлийн зүй хамгийн дээд цэгтээ тулчихсан байсан үе. Маниус Караокэдэж, бүжгээр өрсөлдөж мөн гар ч барилдав. Гар барилдаан дээр жамбааг барах хүн битгий хэл адгуус ч маниусын дунд байсангүй. 16-17 жил мужаан хийж өөрийн гараар амьдралаа босгосон Жамбаа элдэв мод чулуу, төмөртэй ноцолдсоор угаас байгалиас заяасан унаган бяраа улам аймар болгосон байлаа. Өдөр эрт уулзсан бид орой тэр газрыг хаагдтал суусан санагдана. Санагдана гэдэг нь үнэндээ санахгүй байгаа илэрхийлж байгаа ухаантай. Ямарч байсан Жамбаа 21-т манай ээжийн байраас тун холгүй байранд амьдрадаг байж таарсан тул нөхдүүд түүнд намайг хүргэж өгөхийг даатгаад ганц 2 оороо гэрийн зүг гэлдэрсэн болно. Харин би Горбун, Жаабаа,Жамбаа, Монхоо < Шүрээ мань хэд үлдээд даварч нахьсан нэг юм шөнийн дэлгүүрээс аваад тойрогийнхоо нэг сааданд суун ганц юмаа гангар гунгар хийсээр дуусгасан юм.

Нэг мэдсэн тэнгэрийн хааяанаас гэгээ татаж байлаа. цагаа харсан шөнийн 04:00 өнгөрчихсөн явна. Шил юм ч дуусч би бусадтайгаа тэврэлдэн (*нэг л их тэврэлдсэн сда гах гах) Жамбаагаа даган таксинд суугаад ээжийнхрүүгээ эхнэр хүүхдрүүгээ талийж өгвөө гэж. Жамбаа намайг орцонд оруулж өгөөд мань 2 орцон дотор нэг тамхи хувааж татаад саллаа. Мэдээж яасан байх уу тэврэлдсэн байх нь...
За ингээд гэртээ орж ирэхэд бараг үүр хаяарч байв. Согтуу би гуйвсаар эхнэр хүүхдийнхээ унтаж буй орон дээр хэвтэх биш өнхөрөөд унасан гэнэ...
Тэгээд ёстой ойрын хэдэн жил унтаагүйгээрээ ээзгий буцалган нам унтсан байдаг байгаа.

Халзан Бамбууш эх орондоо эцэст нь нэг юм жинхэнэ утгаараа иржээ......


Till next time

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 31 ба 0 зочин