би нэг юм их тод санадын. Хүүхэд байхад, амралтын өдөр гэрээрээ нэг тийшээ явах гээд автобус хүлээгээд зогсож байсан байхаа. Би яг аавын тэлээгээр татаж байсын. хэхэ. аавынхаа хагас нь гээд аав өхөөрдөөд. Ер нь би аавын охин л доо. Тэгсэн өчигдөр миний охин яг өвөөгийнхөө талаар өндөртэй байна хэхэ.Нисдэг Чэстмир бичсэн нь: ↑Мя 9-р сарын 18, 2018 11:13 pmКино үзжийсан чинь ээжийн гар гээд ярьсан чинь гэнэт аав санагдаад... Би байсгээд л хоолой нь өвдөөд халуурчихдаг хүүхэд байсын ... тэгэнгүүт аав халуун үзэхдээ духан дээр алгаараа дарж үздэг нь гэнэт бодогддог байшд ... аавын гар үргэлж хуурай, халуун байдаг ... тэгээд дух бүхэлд нь алгаараа барьж үзээд тэр үе нь надад нээх гоя санагддаг байж билээ ... эцэг хүнээс тийм л мэдрэмж хүүхдэд нь очдог байх ...
Энэ л их чухал байдаг юм шиг санагддаг. Хүүхэддээ амлалт өгсөн бол бас тэрэндээ хүрэх гэж хичээдэг байх хэрэгтэй байх.Нисдэг Чэстмир бичсэн нь: ↑Лх 11-р сарын 21, 2018 11:57 amхүүхэд шуухадтай болбол тиймэрхүү гоя дурсамжууд олныг бүтээж өгмөөр юм байна даа гээл ...
Энэ форумыг үзэж байгаа: 5 ба 0 зочин