Бичлэг
Бичсэн Нисдэг Чэстмир » Пү 6-р сарын 27, 2019 2:45 pm
За нөгөө шоктой холбоотой апдэйт:
3 өдөр харшлын эмнэлгүүдээр явж, нэлээд мөнгө үрсний эцэст танай Монгол улсад жоом, ахуйн 2 төрлийн хачигаас өөр харшлын сорил байдаггүйг мэдэж авлаа. Бүр харшлын эмнэлгүүдийн сорилоо худалдаж авдаг, гаднаас харшлын сорил оруулж ирдэг ганц лаборатори луу холбогдоод ч өөр төрлийн шавжны сорил олж чадаагүй учраас хөхтүрүүний харшил байсан гэдэгт итгэхээс өөр зам үлдсэнгүй ... 1 шоконд орсон учраас дахин ийм төрлийн харшлын эс биед нэвтэрвэл шууд шок руугаа явах гээд байдаг учраас бие махбод, мэдрэлийн системээсээ тэр мэдээллийг зайлуулах ёстой гэж Алэрги Мэд эмнэлгийн эмч хэлж байна. Тэгээд хоёулаа янз бүрийн харшлын шинж тэмдгүүд, илэрц болон бас бус онол, логикийн үүднээс ярилцсаар байгаад ургамлын биш, хоол тэжээлийн, нарны харшил биш гэдгийг ямар ч байсан ярилцаад шавжных эсвэл амьтных гэдэг дээр тогтоод, тэр хавьд 500 метрын цаана үхээд өмхийрсөн үнээнээс өөр амьд амьтад зөвхөн шавжнууд байсан дээр санал нэгдээд онош "ерөнхий" байдлаар тодорхой боллоо л доо ... Тэгээд лордэстин гэдэг эм өгч байна. Энэ эмийг 2 сар тасралтгүй өдөрт 1-ийг ууж байх ёстой. Үйлчилгээ нь цусанд үүсч буй харшлын иммуноглобулины хэмжээг багасгаж, харшлын шок болон реакцаас сэргийлдэг гэнэ. Иммуноглобулины талаар мэдлэг муутай байгаа учраас дархлаанд нөлөөлж болох эсэхийг мэдэхгүй байгаа юм. Тэгж байгаад хэсэг юм уншиж хүмүүсээс асууж байгаад мэдчихнэ. Мөн өдөр бүр ууж байгаа ч гэсэн хэрэв дахин харшлын болон шокны өмнөх нөгөө шинж тэмдгүүд гарч эхэлбэл шууд дахин нэг эмийг залги гэнэ. Энэ эм нь ходоодноос маш хурдан шимэгддэг учраас 10 минутын дотор үйлчилгээгээ үзүүлж, шокноос сэргийлэх ёстой юм байх ...
ер нь хөдөө гадаа явахдаа заавал харшлын эмтэй явж бай гэдэг зөвлөгөөг өгч байна ... Машиныхаа анхны тусламжийн саванд хийчихэд гэмгүй бололтой ...
Нөгөө Epipen бол хэцүүхэн юм байна... Австралид амьдардаг найзаасаа асуутал зөвхөн эмчийн бичигтэйгээр 100 австрали доллараар зарагддаг. Амэрикт байсан нэг найзын маань дүү бас нэг харшлын шок болсны дараа 1200 амэрик доллараар авч байсан тухайгаа ярьсан ... заваарсын ... Европт явж байгаа эмч эгчдээ бас судлаад үзээрэй гээд захьчихсан байгаа ... ямартай ч часхийчихээгүй болохоор энэ эмтэйгээ найзлажийтал нахиж харшилсан ч шокондоо хүрчихэлгүй гайгүй өнгөрөх нигууртай болоод байж байна ...