Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 99
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 126 удаа
Талархагдсан: 89 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Да 5-р сарын 28, 2:59

Туршлага...

Ажлын байрны заруудад ихэвчлэн байж байдаг өгүүлбэр бол: 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх.
Маш сайн ур чадвартай залуус хаанаа туршлага хураачихаад ирэх вэ?, ер нь мэдлэг, чадвар байхад туршлагаар яанам бэ? г.м олон асуулт, эргэлзээ, баталгаа, нотолгоо гарч ирдэг. Хүмүүс ч их ярилцдаг, шүүцгээдэг.
Гэвч амьдрал дээр төлөвлөгдөөгүй нөхцөл байдал учирсаар байдаг, тэр үед туршлага тус болдог байх нь. Алдаа гаргахгүй хол явсан хүн нэг алдахдаа том алддаг ч гэлцдэг блабла.

Гэхдээ хамгийн гол нь ТУРШЛАГАГҮЙ гээд үргэлж муу гэсэн үг биш, ТУРШЛАГАТАЙ гээд үргэлж сайн гэсэн үг биш. Спортод хайртай, дуртайгийн хувьд мэргэжлийн лигүүдээс баг сонгон дэмжиж, жил бүр баяр хөөр эсвэл нус нулимастайгаа хутгалдаж, цухалддаг болсон билээ.

2017/18 оны улирал эхэндээ эргэлзээтэй бөгөөд эрт дуусах мэт л санагдаж байлаа. Гэвч эрч хүч, ур чадвар, сахилга бат гурав нийлээд улирлын төгсгөлрүү улам их гэгэлзүүлж, шуналт хүмүүн миний далд шуналыг гүйцэлдүүлэх хэрэгтэй болов. Гэвч азгүйтэл гэж нэрлэж болох ч үндсэндээ туршлагагүйгийн алдаанд бүдэрчихлээ. Ирэх улиралд ахиад л бүгдийг эхнээс нь эхэлнэ.

Одоо харин бодит амьдралдаа эргэн ороё доо. Сайхан ажилдаа төвлөрч, амралтандаа бэлдэх минь.
Баярлалаа Ливэрпүүл
Баярлалаа Бостон Сэлтикс.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 99
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 126 удаа
Талархагдсан: 89 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Мя 5-р сарын 29, 8:58

Илтгэл...

Бэлэн цэцэн үгтэй хүнээс илтгэл биш танилцуулга сонсогддог эсвэл хошигнол ч юм уу. Гэхдээ илтгэлийн төрөлдөө орно. Бидэнд (Today Mongol-д гэдэг шиг) ойлгомжтой, цэгцтэй, үнэн илтгэгчид дутагдаж байгаа. Хууччуул маань энэ чадварыг суралцах цаг болоод хэрэгцээ шаардлага байсангүй, тэд мэргэших, туршлагажих, тогтвортой байх гэсэн хатуу ур чадварууд /hard skills/ дээр төвлөрч өдийг хүрсэн. Тиймдээ ч өнөөдөр өндөрлөгт байгаа Еөк, ЕС, УИХ-н дарга нар болон УИХ, ЗГ гишүүдийн ярих чадвар, үзэл бодлоо бусдад ойлгуулах чадвар өнөөгийн залуучуудад гологддог.

За тэгээд ярихад учир их бий гэж. Ярьж буй зүйлээ мэддэг байх хэрэгтэй/ядаж мэдээлэлтэй, мэдсэнийгээ боловсруулдаг байх хэрэгтэй, боловсруулсанаа цэгцтэй илэрхийлдэг байх хэрэгтэй... Энэ тал даар хамгийн овжин ажиллаж чадсан нөхөр бол Элбэгдорж еөк байлаа. Тэр сайн ярьдаг, сайхан ч ярьдаг гэхдээ хиймэл, цаанаа л нэг манлайлагч/лидерийн сүнслэг чанар дутуу байгаад байдаг. Үүнээсээ ч улбаалаад хошгоруулагч гэж их цоллуулсан. Мэдээж өрсөлдөгч улс төрийнхөний мушгиж гуйвуулсан явуулга хажуугаар нь байсан.

Сая тэр Монголын эдийн засгийн чуулган дээр Еөк, ЕС, УИХ Дарга гурвуулаа хэвлэмэл нийтлэл уншиж, матарлалаа... Уншихдаа бүр алдаж уншиж, бүхэл бүтэн улсын бодлогыг гуйвуулж ч байх шиг идда нээрээ.
Шилдэг залуусаар шалгарсан Нямдорж, Цогзолмаа, Оджаргал гээд бас л бүгд уншлаа, зовоолоо.

Та нараас асууя? 40+ насны бизнес, улс төрийнхөн дотроос яриаг сонсоод нэг тийм итгэл үнэмшил төрдөг, огшдог, буцалдаг эсвэл уярдаг хүн байна уу?

40-өөс доош залуус дотор бол харьцангуй олон залуус бий тэд удахгүй одоо байгаа нөхдийн орон зайд очих болно. Энд тэр залуусаас жинхэнэ манлайлагч/лидер буюу эх оронч, үзэл бодолдоо тууштай, мэдлэг чадвартай нь хэд байхыг бас таашгүй. Туйлбаргүй буюу үзэл бодолдоо үнэнч биш, эх оронч биш, мэдлэг чадвар нь хөнгөн нөхөд өөрийн хүслээр болон өрөөлийн явуулгаар бөгс долоогч, цүнх баригч болцгоосоор байгаа нь нууц биш. Тийм нөхдүүдийг удирдах, чиглүүлэх, үлгэрлэх даргаараа сонгочихоод сууж байгаа ухаант ард бидний л хохь.

Ялгаж салгаж сурах хэрэгтэй. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Ялгаж салгаж дүгнэдэг байх хэрэгтэй.

За сайхан хальтирлаа. Йорданы хаан (ерөнхийлөгч)-ийн тавьсан илтгэл. Тэр уншаагүй, тиймдээ ч үг алдаж хэлээгүй, тэр ярьж буй зүйлээ маш сайн мэддэг, тэр ярьж буй зүйлээ маш сайн бэлдсэн...
Муслим шашинт иргэд, ард түмний талаарх бодол, сэдлийг ЮУ БИЛЭЭ? гэж бодогдтол тэр ойлгуулж чадлаа. Тэр огт эх орон, үндэсний үзэл санаа, дэлхийн томчуудын геополитик яриагүй...
Ингээд харьцуулаад үзэхээр бид үнэхээр жижигхэн байна, бид үнэхээр дутуу байна, бид үнэхээр ахархан байна, бид үнэхээр бусдын гарын үзүүрт тоглуулж дуусаж байна.
Эх орон, газар шороо, эрх чөлөө гэсэн үгсэнд битгий хууртаж байгаасай даа. Хэн нэгний ярьж буй агуулгыг бүтэн ойлгож, илэрхийлэх гээд буй цаад санааг ухаж ойлгочихдог, тэгээд хариу үйлдэл, дүгнэлт үзүүлдэг байгаасай...
Яг өнөөдрийн нөхцөлд бол АН сөнөсөн, МАН базуулсан/сөнөсөн гэсэн л үг, Еөк түүний тамгын газар бол бүр цаашаа сөнөсөн, бусад жижиг намууд идэгдэж, турхирагдаж ялзраад сөнөсөн.
Хаха буцаад л өөрөө хөмөрсөн тогоо руугаа орчихлоо. Монголчууд маань гарч сэтгэж, хараасай л гэж хүсэх байна даа.
Бидэнд үзэл санааны бөгөөд үнэхээр бэлтгэгдсэн, мэргэшсэн манлайлагч/удирдагч дутагдаж байна.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 240
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 228 удаа
Талархагдсан: 127 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн biggy » Мя 5-р сарын 29, 9:08

Muujguu бичсэн нь:
Мя 5-р сарын 29, 8:58
Илтгэл...

Та нараас асууя? 40+ насны бизнес, улс төрийнхөн дотроос яриаг сонсоод нэг тийм итгэл үнэмшил төрдөг, огшдог, буцалдаг эсвэл уярдаг хүн байна уу?
Итгэл үнэмшил төрдөг гэвэл С.Баяр гуай л байна. Ядаж хийсэн зүйлээ хамгаалдаг, тэрэндээ хариуцлагаа хүлээдэг хүн гэж ойлгодог.
Бас Бат-Үүл гуайн нийтлэлүүд таалагддаг.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Суралцан бичигч
Бичлэг: 86
Элссэн: Да 12-р сарын 04, 3:38
Талархсан: 29 удаа
Талархагдсан: 27 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Tdi » Мя 5-р сарын 29, 12:17

Muujguu бичсэн нь:
Мя 5-р сарын 29, 8:58
Илтгэл...

Та нараас асууя? 40+ насны бизнес, улс төрийнхөн дотроос яриаг сонсоод нэг тийм итгэл үнэмшил төрдөг, огшдог, буцалдаг эсвэл уярдаг хүн байна уу?
НН форумын Энхбат гуай байна. Маш цэгцтэй сэтгэдэг, арай өөр класс.

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 275
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 96 удаа
Талархагдсан: 125 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 5-р сарын 29, 12:51

Яг ярих талдаа бол Нямдорж Батзандан Ээбээ Жагаа Женко Сосоо Зика Энкээ ах гээд бүгд л #итгэтэл сайхан ярина. Яг итгэх тухай дээр арай өөр л дө. Нээх тэгэж огшоод байхаар хүн үнэндээ алга ч юм шиг. арай л нэг анхааралтай сонсдог хүмүүс нь:
М.Энхсайхан, Баабар, Баярхүү доктор, Хас Ганхуяг, Бат-үүл
нар юмуу даа. заримдаа Д. Ганхуяг-ын нийтлэлийг харна. их өөр өнцгөөс харна.

Би ч улс төрийн итгэл үнэмшилээрээ бол ч Монгол Үндэсний Ардчилсан намын анхны гишүүн л дэ. Үндэсний шинэ нам нэрээр анх Энхсайхан дарга байгуулж байх үед. Үндэсний язгуур үзэл баримтлалаа төвөө болгосон илүү төрийн тодорхой менежментээ хадгалсан капиталист эдийн засагтай чөлөөт нийгэм эрхэм болгосон гээд заза хадуурлаа хаха
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 93
Элссэн: Да 12-р сарын 04, 11:36
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 24 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Gunbold » Мя 6-р сарын 05, 8:52

Ярьдаг гоё донгоддог гэвэл мэдээж Эби байна.. жинэхнэ гошгоруулна шд... Илтгэл сайн тавьдаг гарууд бас Баабар ч байна.. харин яриаг нь сонсох жинтэй санагдах хүмүүс бол С.Баяр, диполматч Чойнхор гуай, гэх мэт хэдэн хүмүүс бий харин улс төрчийн хувьд хэдий Н.Энхбаяр загалмайлсан эцэг нтр гэдэг ч олон улсад шаггүй сайн тоглолт хийдэг байсан санагддаг.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 99
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 126 удаа
Талархагдсан: 89 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Мя 6-р сарын 05, 7:17

Тоотой хэдхэн хүн дотор эргэлдэж байгаа биз!
Өшөө лавшруулаад:
- Дээрх Йорданы удирдагчийн оронд энэ индэр дээрээс хэний хэлсэн үг нүүр улайлгахааргүй, Монголчууд чинь ийм чадварлаг улс билүү? гэж бодогдтол ярьж чадах бол?
- TedX индэр дээрээс хэн нь илүү ухаарал хайралсан, сонирхолтой түүхийг ярих бол?
- УИХ-ын индэр дээрээс хэн нь итгэл төрөхүйц, хүлээж авахуйц агуулгаар үг хэлэх бол?
- Хэн нь байгууллага хамт олныхоо өмнө огштол үг хэлж чадах бол?
- Спортын арга хэмжээ, баяр наадмын индэр дээрээс үг хэлбэл огших бол?

Эцэст хэн нь энэ бүх нөхцөлд бусдаасаа илүү нийцэж байна вэ?

Өнцөг...
Сүүлд болсон TedX-ийг байгууллагаараа үзэцгээсэн боловч ажлын бачуурлаас болоод үзэж чадаагүй байсан youtube-д тавигджээ. Эхнээс гүйлгээд үзэж л байна, сонирхолтой, бодууштай, авууштай, түгээгүүштэй, ухаарууштай, санаа авууштай, ухамсарлууштай, ойлгууштай, бахархууштай, мэдүүштэй, таниуштай хахаха юм юмтай болжээ.

Адилхан Монгол улс Монголоороо л байцгаая. Хот-хөдөө, байшин-гэр хороолол, Монгол-хужаа этр гээд яагаад дөвчигнөцгөөгөөд байдаг юм бол гэж гашилгадаг, бухимддаг байлаа. Учгийг сайхан тайлжээ. Одоо ойлгоцгоосон бол засч, залруулцгаая.

https://www.youtube.com/channel/UCsT0YI ... -mx7-gSA4Q

Миний хувьд энэ 4 зүйлийг ёсчлон биелүүлж байхын төлөө хичээх болноо.

Золиосны үеийнхэн гэдэгтэй эвлэрсэндээ ерөнхийдөө. Гэхдээ одоо зүрх зориг нь арай дутаад, тайван уужуу сэтгэл маань бас хэртээд байх шиг байдаг. Сэтгэлтэй, зүтгэлтэй, чадвартай бүсгүй юмаа. Сониноос би Булгантуяа дэд сайд гэхээр Зориг сангийн нэг бүсгүй байдагтай андуурч их удаан явсан юм байна лэ хэхэ.

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Суралцан бичигч
Бичлэг: 86
Элссэн: Да 12-р сарын 04, 3:38
Талархсан: 29 удаа
Талархагдсан: 27 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Tdi » Лх 6-р сарын 06, 10:51

Энэ сүүлийн TEDex илтгэгч, сэдвийн сонголтууд их сайн болсон байна лээ. Тагтаагийн Баясгалан, дээд талын Болорсайхан. Тэр Дакарт ордог залуу ч гэсэн. Харин Хас банкны захирал жоохон тааруу ярьчих шиг болсон.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 99
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 126 удаа
Талархагдсан: 89 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 6-р сарын 06, 1:52

Бүгдийг нь эхнээс сонсоод л байна.
Эндээс
- Зарим нь том зорилго тавиад түүнийхээ төлөө хөгжиж, суралцаж, бүтээж амьдрах тухай
- Бас зарим нь зорилгодоо биш өөрөө өөртөө боломж олго, өөрийгөө хай, ол... Боломжийг бүү алд тэр цагт зорилго чинь тодорхой болно ч гэж байна... аль аль нь буруу биш л дээ.

Минийхээр эхний хувилбар илүү эрсдэл багатай. 2 дахь хувилбараас амжилтанд хүрсэн хүмүүс нь тодорч үлддэг, олонд манддаг. Бүгд дууриахыг хүсдэг гэхдээ бүгд тийм байх боломжгүй юмдаа.

Эргэцүүлэл...

Уламжлалаа хадгалж үлдэх, хуучны дурсамжууд хадгалагдаж байх гоё л доо.
Жишээ нь Баянгол зочид буудал. Бидний амьдралтай салшгүй холбоотой яагаад гэвэл намайг төрөхөд байсан, одоо байсаар байгаа.
Харин Shangri-La, Corporate Hotel, Landmark, NCP, Monnis Tower, Business Tower гээд бүгд л сүүлд боссон. Эндээс бодлогын эсвэл ур чадварын ялгааг харуулсан хөгжил явагдаж байна.

Баянгол зочид буудал хэдийгээр хуучны сайхан ч хүчин чадал хэр вэ?, дотроо ямар вэ?, шинэ технологи нэвтэрсэн болов уу?, ажилчдын ур чадвар бүтээмж хэр бол? гээд бодохоор бусадтайгаа харьцуулахад гологдонгүй, хоцронгүй байгаа биз! Яахав ингэлээ гээд дампуурчихгүй үлгэн салган яваад л байна. Хэдэн жудо болон чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулж, тамирчдаар гол зогоогоод байж болно л доо... гэвч нэг л хоцронгүй. Өнөөдөр Монгол улс яг л ийм байна.

Хуучнаа хадгалж үлдэхийн түүс болсон. Гэхдээ муйнхараар. Европууд ихэнх хуучны дурсгалт байгуулажуудынхаа өнгөн талын арьс, доторс хальс хоёрыг үлдээгээд бусдыг бүгдийг орчин цагт нийцүүлж шинэчилдэг, сайжруулдаг. Гэтэл бид бүгдийг бахь байдгаар нь хадгалах гэж оролддог.

Би бол Баянгол шиг зочид буудал, аялал жуулчлал, бааз, хөшөө дурсгалт бүтээн байгуулалт гээд тал тал тийш савчсан хэрнээ амжилтгүй биш Shangri-La шиг дагнасан чиглэлдээ /зочид буудал/ мэргэшсэн, өндөр чадвартай, сахилга баттай, зохион байгуулалттай, нээлттэй, шинэлэг технологийг нэвтрүүлэгч УЛС баймаар байна.

Томоос том газар нутагтай, ихэнхийг нь ашигладаггүй, ашиглуулдагчгүй Монгол улс, томоо хашаатай, ихэнхийг нь ашигладагчгүй, нийтэд ашиглуулдагчгүй Баянгол зочид буудал хоёр нэг л адилхан байгаад байгаамдаа. Ийм байлгасан хүн одоо ийм Монгол улсыг бий болгохоор зүтгэсээр...

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Хуйлруулан бичигч
Бичлэг: 173
Элссэн: Да 9-р сарын 18, 8:43
Талархсан: 61 удаа
Талархагдсан: 88 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Шинээ » Лх 6-р сарын 06, 2:25

Muujguu бичсэн нь:
Лх 6-р сарын 06, 1:52
Томоос том газар нутагтай, ихэнхийг нь ашигладаггүй, ашиглуулдагчгүй Монгол улс, томоо хашаатай, ихэнхийг нь ашигладагчгүй, нийтэд ашиглуулдагчгүй Баянгол зочид буудал хоёр нэг л адилхан байгаад байгаамдаа. Ийм байлгасан хүн одоо ийм Монгол улсыг бий болгохоор зүтгэсээр...
Энэ хэсэг нь их таалагдлаа. :o
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин