Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 129
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 147 удаа
Талархагдсан: 159 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Бя 9-р сарын 28, 5:53

Хөдөлдөг тоонууд.

Чөлөөт эдийн засагт шилжиж, мал хувьд шилжсэнээр огцом өсөлт эхэлсэн юм байна. 2000, 2010 оны үеүдэд зуд нүүрлэж мэдрэгдэхүйц тоо толгойгоор хорогдож байж. Зүй тогтлоор бол ирэх жил зудтай...
Ямаа арай л байна. Бэлчээрийг жинхэнэ тахалдаг нь ямаа. Баянаа бодолцоорой :D .

Гадаад худалдааны дүр зураг дээр олон юм донгосоод байх шаардлага үнэндээ алга.
Их Британи руу алт гаргадаг юм байна. Бусдаар бол Хятадруу нүүрс, зэсийн баяжмал, хүдэр юутай хээтэйгээ гаргаад. Оросоос нефть, уул уурхайн зарим түүхий эд бүтээгдэхүүн авдаг аж. Мөн эрчим хүч. Удахгүй оросруу нүүрсээ зөөгөөд, оросууд нь хятадруу зөөгөөд манай гадаад худалдаанд нэг том түнш ОХУ орж ирэхийн байлгүй :evil: :P

Манай нийт гадаад худалдааны түүхийг харахад 100 жилийн өмнө тусгаар тогтнолоо олж авсан үетэйгээ харьцуулахад 2000-3000 дахин томорсон байна. Гэхдээ гол тэлэлт сүүлийн 10 гаран жилд болжээ. Тодруулбал 2008 оны ОТ-н алдарт гэрээний эхний 3 жилийн шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр тэлж аваад, цаашаа эрчимжиж. Зөвхөн ОТ-н ХО-г хасаад үзвэл (дам нөлөөг тооцохгүйгээр) буцаад 30-40 хувь буурах жишээтэй.

гэх мэт тоо, баримтуудыг хөдөлгөж харах нь илүү сонирхолтой юм. Гол хэлбэлзсэн үеүд дээр тайлбар, мэдээлэл хайж шигтгээд бүр күүл.

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 106
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 124 удаа
Талархагдсан: 63 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Ladykop » Да 10-р сарын 14, 2:42

ингэхэд түрийвчээ олсон уу Мөөжгөө?

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 129
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 147 удаа
Талархагдсан: 159 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 10-р сарын 16, 10:52

Ladykop бичсэн нь:
Да 10-р сарын 14, 2:42
ингэхэд түрийвчээ олсон уу Мөөжгөө?
Олоогүй ээ. Замын үүдээс УБ жижиг тэргээр ирэхдээ унтах гээд унтаж чадахгүй айдастай хаха. 7 цаг гаран давхиж орж ирдэг юм байнал. Яарвал даардагын л үлгэр боллоо. Буухдаа түрийвчээ унагаад буучихдаг, түүнийгээ бүүр маргааш нь мэддэг. Холбогдож магадгүй гэж найдаад байж л байна дөө :evil:


Шинэ ажил,

Олон сар дуншсан тохиролцоондоо хүрээд ажилдаа орсон. 1-4 ажлын 4 өдөртэй, цалингаа боломжийн нэмүүлээд авсан. Гэхдээ энэ жилийн 13 дахь сарын цалин буюу бонус бодуулахгүй болзолтой. Ирэх жил бол ОК.

Энэ жилийн төсөв, төлөвлөгөө хаалтаа хийх гэж байгаа болохоор шинэ төсөв гаргуулахгүй дотоод нөөцөөрөө дотооддоо сайжруулалт, автоматжуулалт, ажлын бүтээмж, хурд нэмэх шийдлүүд дээрээ ажиллана.
Ирэх жил гадагшаа санал болгох технологи шингэсэн бүтээгдэхүүнүүдээ бэлтгээд, төсөв тооцоогоо гаргаад ирэх сараар хэлэлцэнэ дээ.

Сэтгэл санаа сайхан л байна. Тааваараа, сонирхолтой ажлаа хийгээд эхний хэд хоногтоо бол. Сошл дээрээ элийрдэгээ багасгая гэж бодож байсан ч ажлын шугамаар сошлтойгоо нэлээн зууралдах тавилантай. Тэгээд угийн нэг мэдэмхийрч, ярих дуртай зуршлаараа энд тэнд тэсэлгүй сонин сонин юм биччихээд байх юмаа идда. Ямар сайндаа 10000 сунайлт гэж зарлаад тэрнийгээ постолж кайф авч өөрийгөө аргацааж байхав :P

Хувийн төсөл. Ярихад арай эрт байгаа ч явцтай байгаа. Зээл аваад зараад эхэлчихсэн одоо ямар болъё, ухрая гэх биш, дуусганаа оноос өмнө. Нэлээн найдлага тавьсан, итгэл ч буураагүй л яваа. Болоод ирэхээр холбогдох, хамтрал ярилцах хүмүүс Ladykop-оос авхуулаад бий шүү.

Өөр тайвандөө. Түрийвээ олчихвол нэг иймэрхүү болчих гээл байжийна идда дахиад л бодохоор л... Ууж идэж яваад хаяцан бол бас яая гэсэн гэшшш хаха.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 129
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 147 удаа
Талархагдсан: 159 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 11-р сарын 13, 10:55

Салга алаад явж л байна дөө...

Аажуу боловч өгсөж байх нь чухал гэж боддог байлаа. Ухаалаг юм шиг боловч үндсэн шалтгаан нь эргээд унахад, алдаж оноход зөөлөн газардана гэдэг аймхай зан минь аж. Энэ хандлага нь олон олон санаа, шийдлийг биежиж гаргуулахгүй, үзэл бодол болгож хэлүүлэхгүй тархинаас сарниулдаг байж гэдгийг ойлгосон учраас одоо бол бодож санасан, газраасаа шороо атгах нь зөв гэдэг үзэлтэй болж, аливаа бодсон санасан юмнуудаа биежүүлэх, үг үзэл болгож гаргах гэж оролддог болсон нь өнгөн талаасаа их мэдэгч, юм юм руу үсчсэн, нэг л төсөл хөтөлбөр ярьсан нөхөр болж хувирсан мэт харагдуулдаг байж болох.

Юутай ч өөрийн хэрэглэх хүсэл хэрэгцээнд үндэслээд, түүгээрээ мөнгө олох, асуудал шийдэх боломжтой юм байна гэж үзсэнээр спортын статистик мэдээллийн сан үүсгэх, цаашид хялбаршуулсан систем болгох бодол 3-4 жилийн өмнөөс эргэлдэж. Сүүлийн 1 жилд хамтран хөгжүүлэгч олж чадалгүй хий эргэж хугацаа алдсан байдаг. Хэдэн сарын өмнөөс юутай ч эхлүүлээд зугуухан явуулж байгаа ажлын нэг хэсгийн UI загвар боловсруулагдаад явж байгаа маань энэ.
fefefefe.jpg
Stat manager app UI draft
fefefefe.jpg (49.46 KiB) 489 удаа харагдсан
Хэрвээ удирдлагатайгаа зөвшилцөхгүй бол ийшээгээ 100% төвлөрнө гэж байсан ч ажилдаа эргээд орсон тул ийшээгээ 100% оролцох боломжгүй болсоноор хугацаа сунжрахаар болж буй хэрэг. Цаашид яаж компани үүсгэж, өөрөө ямар үүрэг албан тушаалтай оролцох уу?, хаана төвлөрөх үү?, хаашаа тэлэх үү?, надад хэн хэн хэрэгтэй вэ? гэдгээс эхлүүлээд ирэх оны санхүүгийн төлөвлөгөө сар сараар драфтлагдаад, шинээр татах хөрөнгө оруулалт хэд байх?, тэдэнтэй хэрхэн тохироо хийх?, хоорондын харилцаа холбоог ямар бичиг баримтад суурилж хийх, ижил туршлага хаанаас судлах гээд сонирхолтой л явна.
Том үйлдвэрийн машин оруулж ирэхгүй, эсвэл байгууламж барихгүй, биет бараа зарахгүй болохоор мөнгөтэйдүү хүмүүсийн төсөөлөл, ойлголт жоохон хол байнаа. Ихэнх нь банк эсвэл ббсб-ийн зээлийн АПП шиг мөнгө олохгүйн бол гэсэн хандлагатай байгаа нь гунигтай ч шиг. Гэхдээ тэдний буруу биш л дээ.

12 сар завгүй бөгөөд нэлээн ажил урагшлуулсан сар болж, 2020 оны 1 сард туршиж, шалгаж, засварлаж, сайжруулж бас нухацтай үзээд 2020.02.20 өдрийг товлон дайрна даа.

Нээрээ мартсанаас хэтэвчээ олсышт. Бүх зүйлс тоо толгойгоороо буцаад ирсэн. Харин хэтэвчний маань хатуулгыг нэг юм гэж бодсонуу яасан гадна хавтсыг голоор нь цуулж зүсээд нэмэлт таславчтай болгосон байна лэ хаха.
Замын-үүдээс таксинд хамт сууж ирсэн тэр жарвагар хүн яг мөн л дөө. Вокзал дээр буугаад учир битүүлэг тойрч явж байгаад буцаад гарч явжийгаа энэ тэр нь. Даанч царай зүс нь тод харагдахгүй, баталж, нотолж чадахгүй болохоор баярлалаа гээл хэдэн төгрөг өгөөд салсан. Авчирч өгсөн нөхрийн цээжилсэн үгээ, маруухан жүжиглэн ярьж байгаа энэ тэр ч дүүрсэн. Яаж иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, картууд, хамгийн гол нь бүсгүйтэйгээ авхуулсан зураг гээд харамсаж үхэх гэж байснаа огцом оодорсоон хэхэ.

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 391
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 167 удаа
Талархагдсан: 181 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 1-р сарын 23, 1:59

Сая нэг хэсэг Номинжинийн мэдэгдэлд улсаараа жаал агсарлаа. Тэр үед нь бичүүл хүмүүс тогтож ойлгохгүй талдаа байлаа л да. Би хувьдаа тэр хүний үзэл бодлын өнцгөөс бол зарим зүйл дээр буруу байхгүй юм шиг л санагдсан.

Ерөөсөө ямааны тоо толгойны хэт өсөлт нь бэлчээрт учруулж байгаа байгаль сүйтгэж байгаа нь буруу биш шиг л санагдав. Гэхдээ би маханд дуртай мал бол хүний хоол ундны том хэрэгцээ гэдгийг нь дэмждэг хүн. Зөвхөн хэлбэр аргачлал тал дээр. Номинжин уг нь энэ тал дээр гол анхаарал хандуулахыг хүссэн байх. Даанч ноос ноолуур бүү худалдаж ав гээд арай өнцгөө олсонгүй.

Ямааны тоо толгойны асуудал ч арай хэтэрч байгаам даа. Бэлчээрийн нөхцөлд ийм хэмжээний ямааг манай улс лав даахгүй гэдгийг судлаач нар бүгд л хэлдэг. Яваандаа цөлжилт улам гаараад ирхээр нэг их мэддэгүүд гарч ирэх вий. Ямаа түүнээс гарах бүтээгдэхүүн үү эсвэл Байгаль? гэдэг сонголт дээр бид бурууг нь сонгоод байгаа. Хаа очиж хятадууд арай зөв алсаа харсан юм хийж байгаа даа. Бэлчээр байгальаа зөв зохистой байлгаж байгальаа хамгаалах нь илүү 1-р асуудал биш гэжүү.

За тэр мал нядалгаа нтр бол бас л хүн аймар нь үнэн шд. Бид нар дэнжийн мянгаас хөлдүү гулууз их сайхан баяртай аваад харьдаг ч тийм болох дараалал нь малчид нь хүртэл харахын эцэсгүй аймшиг л гэдэг юм билээ. Пабжинд донтсон гаруудад бол бараг их гоё байж магад л юм. Амьтан дээр ажиллаад хаха.

Ноос ноолуурыг бүтээгдэхүүн болгоход гарах цэвэр усны хэрэглээ, байгальд учруулж буй бохирдол нь зүгээр нийлэг эдлэлээсээ илүү гэсэн байдаг байх шүү. Дэлхийн хүний талаас ийм. Монгол хүний талаас бол ямаанаас их ашиг олж, махыг нь идэж, гэхдээ байгалиа сүйдүүлмээргүй л сонголтыг нь сонгомоор байна.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 154
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 133 удаа
Талархагдсан: 97 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Mademoiselle » Пү 1-р сарын 23, 6:55

Маргааш ажил дээрээ очиж байгаад энэ талаар тухтай бичнэ ээ.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Jack
Бичлэг: 3
Элссэн: Да 12-р сарын 04, 1:24
Талархсан: 2 удаа
Талархагдсан: 1 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Jack » Да 2-р сарын 03, 2:15

Chinggis бичсэн нь:
Пү 1-р сарын 23, 1:59

Мах, ноос, ноолуур, арьс шир, өлөн гэх мэтчилэн малаас гаралтай гадагшаа гаргадаг гол түүхий эд, бүтээгдэхүүний боловсруулалт нь манай байгууллагын хувьд хамгийн хэцүү асуудлуудын нэг болоод удаж байгаа. Хүмүүст л сайхан сайхан бүтээгдэхүүнүүд харагдаад байгаа боловч цаанаа маш том бохирдол үүсгэж байгаа. Арьс шир боловсруулалтаас хром, сульфид гэх мэтийн химийн бодисууд, ноос, ноолуур боловсруулалтаас их хэмжээний үс, ноос, хялгас, лаг шавар, мах бэлтгэл, өлөн боловсруулалтаас өөх тос, цус, сэвс хотын ахуйн бохир ус цэвэрлэх зориулалттай цэвэрлэх байгууламж дээр шууд ирж байгаа. Сүүлийн жилүүдэд цэвэрлэх байгууламж дээр, бохир усны худагт хүн хийнд хордож унаж, үхэж байгаагийн цаад шалтгаан нь эдгээр бохирдуулагчаас л шууд хамааралтай. Бохир уснаас үүдэлтэй хүний амь эрсдэж байгаа нь ганц нэг ажилтны хайхрамжгүй алдаа биш цаана нь нэг том салбарын үйл ажиллагаатай холбоотой. Үйлдвэрүүдийг хотоос гаргая гэхээр мөнгө байхгүй, хаая гэхээр хөнгөн үйлдвэрлэлийн том салбарыг таг зогсоочиж болдоггүй... 2018 онд ус бохирдуулагч ААН-үүдэд өөрийн цэвэрлэх байгууламжтай болох талаар ЗГ-ийн тогтоол гаргасан ч хэрэгжилтэнд хяналт тавих ёстой мэргэжлийн хяналт нь юу ч хийгээгүй болохоор бараг л бахь байдгаараа л байгаа. Ганц нэг томоохон үйлдвэрүүд дөнгөж сая л тоног төхөөрөмж суурилуулж эхэлж байна. Үүрэг хүлээсэн мэргэжлийн хяналтын байгууллага нь ажлаа хийдэг болоосой...

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 129
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 147 удаа
Талархагдсан: 159 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Мя 2-р сарын 11, 7:25

Ямаа ба ноолуур уу... хэхэ за энэ сэдэв ч хуучирсан байлгүй.

Аль аль талдаа л асуудал. Ноолуур ашигтай гээд ямаа өсгөөд, үр дагаварт нь бэлчээргүйтэж, цөлжиж хуурайшаад өөрсдийгөө л боомилж байгаа асуудал. Тэрнээс ямааг нээх яргалж, тамлаад байгаа асуудал байхгүй. Энхрий хайрт амьтны эрх ашгийнхан маань хүртэл гэртээ муур тэжээж самнана, усанд оруулж орилуулна, хумс хурууг нь авч тэмцэх чадварыг нь үгүй хийнэ г.м :lol:

За тэр ч яахав. Comfort zone гэх ойлголтын тухай жаахан бичмээр санагдав, мэдрэв ч гэх юм уу.

Хийвэл хийсэн шиг хий, хийвэл бүү ай, өөрийгөө сорь, шинэ зүйл турш чадвараа хөгжүүл г.м үгс нь хэн нэгнийг нэгэн хэвийн эсвэл хүлээн зөвшөөрөгдөж тогтсон харилцаа, орон зайгаа солиод үз гэсэн агуулгатай юм уу даа. Товчдоо comfort zone-оосоо гараа л гээд байж.

Анхнаасаа л comfort zone гэж байхгүй буюу тэнэг хүн зоригтой гэдэг шиг шийдчихсэн алхамууд хийдэг хүмүүс амжилтанд хүрэх нь их, бас бүтэлгүйтэж унтрах нь түүнээсээ их боловч бүтэлгүйтсэн тэднийг нэг их хүн тоодоггүй учир бид анзаардаггүй байх. Гэхдээ тэнд comfort zone-оос гарчихсан risk takers учир дахиад л ямар нэг зүйл сэдээд, босгоод, хөдөлгөөд гараад ирдэг аж.

Fyre Festival гэж галзуу шоу зохион байгуулахаар шулуудсан Billy McFarland гэх нөхрийн тухай баримтат киног үзээрэй. Хаанаас тийм их зориг, санаа, итгэл үнэмшил, бусдыг ятгах чадвар гардаг байнаа гэж бодогдсон доо хаха.

Нөхөр 25-26 настай үед аль хэдийн өөрийн компаниа байгуулчихсан олон нийтээс хөрөнгө босгож, хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулчихсан товчхондоо од нь гийчихсэн явжээ. Улмаар Ja Rule-тэй нийлж, түүнийг дагзадсанаар энэхүү баримтат кино бүтсэн галзуу түүхийг бүтээжээ. Алдарт Pablo Escobar-ын эзэмшилд байдаг (одоо тэдний гэр бүлийнхэн эзэмшиж, аж төрдөг) хувийн арал дээр, 2 долоо хоногийн галзуу шоу парти зохион байгуулахаар шийдсэн байгаа юм. Харамсалтай нь байгалийн давагдашгүй хүчин зүйл түүнд саад болсон болохоос бусад асуудлыг мань эр үнэндээ шийдэх шиг болсон байгаам. Эцэстээ уг парти бүтэлгүйтэж, мань эр шоронгийн хаалга татсан байдаг.

Энийг ярьсан шалтгаан нь өнөөдөр өөрөө старт-ап маягаар юм эхлүүлэх гээд явж байхдаа өөрийнхөө сул талыг маш тодоор хараад зогсохгүй мэдэрч байна. Өмнө хийхээргүй байсан алхам, шийдвэрийг хийгээд ирэхээр аажимдаа comfort zone-оосоо гарч буй мэдрэмж төрөөд гэхүүдээ. Өшөө шийдэмгий, өшөө санаачлагатай байх хэрэгтэйн байна шүү гэж ухаж ойлгох ч шиг.

Эцэст нь сайн сурагч, сайн ажилтан, сайн хамтрагч байхаас дутуугүй сайн санаачлагч, сайн ухуулагч/панаалдагч, өөртөө итгэлтэй буюу бусдад харагдах, итгүүлэх, ятгах дээрээ анхаарч байх ёстой байжээ гэж бодов.

Гэхдээ л энэ баагийг бүр шүтмээр гар байгаамшүү.


Энэ хэсэг шал утгагүй шүү хаха.
Улс төр дээрээс ч харж болж байгаа юм. Оюун-Эрдэнэ, Л.Болд, Батзандан мэтийн нөхдүүд бол risk takers (өнөөдрөөс нь маргааш нь шууд хамааралтай. Өнгөрсөн гэж байхгүй). Ялангуяа Оюун-Эрдэнэ өмнөх УИХ дарга Энхболдтой уулзаж, өргөх бичиж өгч байх мөчид risk taker болж хувирсан (бичлэг үзэхэд маш тод харагддаг. Ер нь сда гээл асаад ирдэг). Харин жилийн дараа гэхэд тэрээ хуучин шударга, тууштай, улс төрийг шинэчилж чадна гэсэн итгэл үнэмшлээсээ салж, дархан эрхтэй атманы дүр орсоноор comfort zone-оосоо гарчихсан байдаг.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин