Юу хүссэнээ л бич дээ..
-
otgonbatt
- Хуйлруулан бичигч
- Бичлэг: 163
- Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:56 am
- Байрлал: Яг ард чинь
- Талархсан: 12 удаа
- Талархагдсан: 44 удаа
-
CONTACT:
Бичлэг
Бичсэн otgonbatt » Ба 4-р сарын 19, 2024 2:24 pm
Ч.Х.ГА Чи Хэзээ ч Ганцаараа Алхахгүй.
Клопп-ын сүүлийн улирал гээд Англи явчих санаатай сүүлийн тоглолтын үеэр явах гэж байгаад болихоор шийдлээ.
Цэнгэлдэхэд нь орж тоглолт үзэж чадахгүй, шагийн тасалбарын үнэ бол өчигдөр гэхэд харахад аймар үнэтэй, тэгээд ч энд яг Голден Вийк болоод амралт таараад том үйлдвэрийн дотор ЦДАШ-ын тулгуур цамхаг байрлаж таараад амралтын үеэр ажиллахаас өөр аргагүй тэгээд яг нэг болж өгсөнгүй,
Тэгэнгуултраа шууд намар явая гэж шийдлээ. Ирэх улиралын тоглолтын хуваарь зарлагдангуут нь 9,10сарын үеэр гэртээ хийх тоглолтыг нь очиж үзэхээр болов.
Аа бас энд бичээд үлдээчихмээр санагдаад ганц юм бичэе.
Би гэдэг хүн сүүлийн тоглолтыг манайхан Монголоос ФЭНКЛУБ-ынхан бас явна, тийм учир очоод тэнд бас тааралдаад бас нэг орой ч юм уу ганц 2 пиав нтр уучдаг юм уу санаатай хэд хэдэн хүмүүстэй холбогдлоо. Тэгээд ямар нэгэн групп чат нтр байгаа юу, орж болох уу гээд асуулаа тэгсэн яг тоглолт үзэх хүмүүсийн л групп чат гээд, за тэгхээр нь ойлголоо окэй гээд, тэгээд байж байтал намайг чи яг КОП мөн юм уу гэж ш4сс хахаха, цэвэн цусны нтр гээд... Миланых юм уу жэх шиг ахахха СЦ-ын тэмцээнд Миланаас орсныг л нэг хүн маань одоо хүртэл санаад яваад байдаг юм байна. Яагаад орох болсон шалтгаан нь өөрөө бас сонин шдээ яахав тэрийг бичэе гэхээр хэтэрхий урт болох гээд байна. Тэгээд хамт яваад зүгээр юм уу нтр гээд гоёооо гоё тэр бүүр миний тэр өдрийг бүүр нэг хөгжилтэй болгосон шд.
Би одоо өлөв дөлөв хийгээд тэр хүмүүсийн аясыг хараад, царайчлаад горидоод явах гээд байгаа юм биш шүү дээ. Нэгэнт л нэг газар очих гэж байгаа юм чинь, бас очоод тааралдаад цагийг хамт өнгөрүүлвэл гоё юм болов уу гэж л бодож бичсэнээс тэр тоглолтын тасалбар нтр горидоод байгаа юм хум байхгүй ээ зду... нөгөө Чи Хэзээ ч Ганцаараа алхахгүй гэдэг үг энэ үед их бодогдлоо.
Come oooon... grow up!!! хамт явахад вайб нийлэхгүй нтр байвал яах уу нтр гээд...
Зиа за ямар ч байсан намар ганцаараа чаана даа сайхан. тэгээд нэгэнт явж байгаагийнх сайхан Анфилдэд тоглолт үзээд ирэх бодолтой байна.
тэр үе хүртэл сайхан энд бичээ явчихна аа. эцэст нь ЭМО боой болсон Тоби би
Чи Хэзээд Ганцаараа Алхана гээд бичээд дуусгая даа.
ТҮС ТАС
-
otgonbatt
- Хуйлруулан бичигч
- Бичлэг: 163
- Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:56 am
- Байрлал: Яг ард чинь
- Талархсан: 12 удаа
- Талархагдсан: 44 удаа
-
CONTACT:
Бичлэг
Бичсэн otgonbatt » Лх 5-р сарын 15, 2024 2:56 pm
Ойрын сонин сайхнаас хуваалцахаар ороод ирлээ.
Ууг нь төлөвлөж байснаар бол өнөөдөр өглөө тоглолт үзэх гээд нисэх байж кк,
Даанч бүх зүйл төлөвлсний дагуу явахгүй юм даа.
4сарын сүүлээс 5сарын 12 хүртэл төлөвлөсөн байсан ажил дээр маань осол гарсны улмаас төсөл маань 1жилээр ухрах боллоо. Яагаад вэ гэхлээр төлөвлөсөн ажил нь Косай-Микава хэмээх 275кВ-ын шугамын дэд станцаас 10дугаар тулгуур хүртэл аянгын трассыг солих ажил байсан юм. Үүний 8,9р тулгуур буюу ган цамхаг нь батерей үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрийн хашаан дотор байрлаж байгаа мөн ажил явагдахын тулд энэхүү шугамыг төлөвлөгөөт хугацаанд гүйдлийг таслах юм. Яагаад бүтэн жил ухрах болсон бэ гэх нэг шалтгаан нь энэхүү үйлдвэр энэд голден вик буюу энэ урт хугацааны амралтаар амардаг учир энэ үед нь гүйдлийг хүчдлийг тасалснаар ажил явах боломжтой, тэгтэл осол гарч хугацаа хойшлон олон хүчин зүйлсийн үр дүнгээс болон ийнхүү нэг жилээр хойшиллоо. Эдгээр өдрүүдэд ажиллах цалин болон амралтын өдрүүдээр ажиллах учир эргээд амралт авах зэрэг төлөвлөсөн зүйлс байхгүй болов кк.
За тэгхээр дараагийн төсөл буюу Ёкохама хотд байрлах Китахама шугамын ажил төлөвлөгөөт тог таслалт нь 9сард байгаа тэгхээр тэр хүртэл бэлтгэл ажил хийгдэнэ, ямар нэгэн нэмэлт энээ тэрээ тэр хүртэл байхгүй хаха.
9сарын тэрхүү яг таслалт хийх үеийн мөнгө амралт зэргийг аваад 10сард Анфилд явах төлөвлөгөөтэй байна даа.
Ууг нь шуналаар болдог бол 9сарын 23 буюу төрсөн өдрөөрөө чаачих бодолтой байсан ч үнэхээр яагаад ч амжихааргүй л байна, одоогийн төлөвлөгөөгөөр кк.
За тэгээд сурах зүйлс хийх зүйлс зөндөө байна даа.
Яг ингээд л дулаараад эхлэхээр Монгол-оо их санах юм даа. Хааяа тэгээд яах гэж ч энд ацаа хийгээд байгаа юм ч гэж бодох юм.
Амьдрах орчин, цалин хангамж, хоол хүнс, аюулгүй байдал гээд бүх зүйл нь илүү байгаа ч тэгээд бас нэг л сонин байсаар л байгаад байх юм. Хүний нутагт амьдрана гэдэг бол үнэхээр бас өөр зүйл гэдгийг ойлгож л байна. Удаан амьдарч буй хүмүүсийг бол үнэхээр биширч байна өө. Ямар их тэвчээр, сэтгэлийн хаттай хүмүүс вэ гэж бодох юм.
Гадаадад амьдарч буй хүмүүсийг бол үнэхээр үнэлэх хүндлэхийг ойлгож муу ахыгаа их л ойлгож байна даа. 10аад жил яаж бүх зүйлсээсээ хол өдий болтол байдаг байна аа. Харахад сайхан гадаад улсад амьдарч байгаа ч тэгээд хүний нутаг бол хүнийх л байдаг юм байна даа гэж бодон энэхүү урт замбраагүй бодлоо бичээд энд хадгалаад үлдээе даа.
Чадвал ууг нь нэг зураг нтр хавсаргаад явчих юмсан.
ТҮС ТАС
Энэ форумыг үзэж байгаа: 7 ба 0 зочин