Чойном яг тийм төгс яруу найрагч уу гэхэд бас хэцүү байж болох юм. Мэдээж Молор-Эрдэнэ ийн хажууд сэтгэлгээ болоод үг холбох талдаа бараг төгс хүн хэдий ч Молор гуайн уншсан танилцсан олон класс шүлэг найргын дэргэд жулдаад байгаатай нь санал нэг байгаам. Мань хүн гайхалтай хосолмол хүн. Яг тийм хүний дотор байгаа юмыг зүгээр л нээгээд асгаад хаячихдаг юм байгаам. Сийлбэр хийж байгаад л нөгөөхөө бас үгээр шууд шууд л хэлээд явчихна. Нэг шүлгээ харж байгаад л давхар жирэмсэн шүлэг холиол л биччихнэ. Юмыг харах төсөөлөх чадвараар үнэхээр авьяаслаг хүн гэдгийг нь л хүлээн зөвшөөрдөг. Чиглэгдэж чадаагүй дураараа явцан сэтгэлгээ засагдаж чадаагүй байх.Redman бичсэн нь: ↑Лх 6-р сарын 20, 2018 4:22 pmХарин Чойном бол яруу найрагч биш гэж хэлсэн адайр аашт Молор-Эрдэнэтэй санал нийлээд байдаг юм.
Ер нь тэгээд аль ч цаг үед нэг тийм гүдэсхэн, хэлье гэснээ хэлчихдэг, уувал сайхан уучихдаг, давилуундуу нөхөр байдаг шд. Одоо 21 аймгаараа яваад үзвэл хөдөөд ч тийм эрс өчнөөн бий. Энгэрийн дэвтэртэй, тэрэндээ шүлэгтэй.
Чойном агсан хэрвээ одоо цаг үед амьдарч байсан бол магадгүй давгүй рэппэр байх байсан байж магадгүй л гэж бодогддийн. Шүлэг найраглалууд нь гоё оо, шууд уншихад л буухаар... Гэхдээ яруу биш.
Явуухулан гуай чинь орчин цагийн яруу найраг тансаг илэрхийлэлийг үндэслэгч нь гэгдэг гигант юм чинь аргагүй супер. Нэг биш хоёр биш 3 уншиж байж автдаг гээд байгаа биз.
Багадаа төлөвшиж чадаагүй хүн том болоод олигтой төлөвшиж чаддаггүй байхаа. Багадаа сууж сураагүй хүн ч том болоод бас сууж сурахдаа муу гэж сонссон юм байна. Ер нь энэ бага байхдаа олж авсан хүмүүжил, дадал хэвшил, төлөвшил гэдэг хүнийг насан туршид нь дагаж явдаг том хүчин зүйл байх.
Энэ форумыг үзэж байгаа: 2 ба 0 зочин