Шүлэг, яруу найраг

Ливэрпүүл, спортоос гадуурхи яриаг энд..
Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 153
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 126 удаа
Талархагдсан: 94 удаа
CONTACT:

Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 1-р сарын 15, 12:58

Гүнээ ахын сэдвийг өөрөөс нь түрүүлээд нээчихье.

Буковскигийн шүлгээсээ бичнэ ээ.

Цэнхэр шувуу

Хөндий чээжийг минь зад татан
Хүчирхэг жигүүрээ дэлгэхийг хүсэгч
Үзэсгэлэнт нэгэн цэнхэр шувуу
Өр зүрхний минь мухарт буй.
Харин би түүнд хэтэрхий хатуурхаж
Хамаг итгэлийг нь нугачин дараад
Наанаа байж бай, би чамайг
Наранд гаргаж харуулахгүй гэнэ.

Хөндий чээжийг минь зад татан
Хүчирхэг жигүүрээ дэлгэхийг хүсэгч
Үзэсгэлэнт нэгэн цэнхэр шувуу
Өр зүрхний минь мухарт буй.
Харин би түүний тэргүүн дээрээс
Хундага хундагаар нь виски цутган
Тамхины утааг араас нь угсруулж
Тархи толгойг нь манартал утна.
Завхай хүүхнүүд, уушийн газрын үйлчлэгчид
Замын дэлгүүрийн худалдагчид хүртэл
Зайлуул, түүнийг мэдэхгүй ээ.

Хөндий чээжийг минь зад татан
Хүчирхэг жигүүрээ дэлгэхийг хүсэгч
Үзэсгэлэнт нэгэн цэнхэр шувуу
Өр зүрхний минь мухарт буй.
Харин би түүнд хэтэрхий хатуурхаж
Доошоо суу, намайг баллах чинь дутаа юу
Дорвигүй ажлуудаас минь халуулчихаад
Хэдэн номын минь борлуултыг Европоор нэг
Хий хөөргөдөхийг хүсээ юу, чи? гэж загнана.

Хөндий чээжийг минь зад татан
Хүчирхэг жигүүрээ дэлгэхийг хүсэгч
Үзэсгэлэнт нэгэн цэнхэр шувуу
Өр зүрхний минь мухарт буй.
Гэвч би түүнээс ухаантай болохоор
Гэрэлгүй шөнөөр хаяахан гаргаж
"Дотор минь байгааг чинь мартаагүй ээ.
Дорой царайлахаа одоо боль" хэмээн
Амьтан хүний хурхиралдах чөлөөнөөр
Аргадаж тайтгаруулсан хэдэн үг хэлчихээд
Буцаагаад байранд нь хийчихнэ.

Өнөөх маань тэндээ жаахан жиргэх аядсанаа
Өрөвдмөөр царайлаад дуугаа хураачихна.
Үхүүлчихгүй шиг тэгсгээд байлгаад байхаа
Үнэндээ би сайн мэднэ. Тэгээд л,
Нууцхан гэрээгээ чанд сахиж
Нугдайгаад хоёул хамт нойрсоно.
Эр хүнийг уйлуулж дөнгөх шиг
Элдэвтэй таашаал үгүй биз.
Харамсалтай нь би уйлдаггүй юм аа.
Харин та яадаг вэ?

Б.Баясгалан
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 153
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 126 удаа
Талархагдсан: 94 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 1-р сарын 15, 12:59

Чарльз Буковски

"Яг одоо миний бичиж чадах хамгийн сайхан хайрын шүлэг"

Хөөе,
Миний өгзөгний нүхэнд
Чи хэлээ хүргэх үү
Гэж би
Түүнээс асуув
Тэр татгалзлаа.
Би хэлээ
Чиний өгзөгний нүхэнд
Хүргэх юм бол
Чи миний
Өгзөгний нүхэнд
Хэлээ
Хүргэх үү?
Гэж би асуув
Тэгэхээс дээ, тэр хэлэв
Би толгойгоо доошлуулж
Нээгдэж буй хэсгийг
Хараад
Хэлээ
Урагш сунгав
Тэнд биш ээ,
Тэр хэлэв.
Хахахаха
Тэнд биш гэм,
Наана чинь биш
Швейцар бяслагийнхаас ч
Олон нүх
Эмэгтэйчүүд та нарт
Байх юм
Би чамайг
Ийм зүйл хийгээсэй
Гэж хүсэхгүй байна
Яагаад?
Хүсэж байвал чинь би араас л
Хийнэ
Дараагийн үдэшлэг дээр
Чи намайг
Өгзөгний нүхийг
Чинь долоосон
Гэж хүмүүст хэлнэ
Би хэлэхгүй гэж
Амлах ёстой юу?
Чи согтоно
Чи хэлнэ
За яах вэ,
Эргээд хар
Гэж би хэлэв
Хэлээ өөр газарт
Би наая
Би хэлээ нөгөө өөр газарт наасан
Бид бие биедээ хайртай байв
Бид бие биедээ хайртай байв
Үдэшлэг дээр
Бид бие биедээ хайртай
Гэж хэлдэг ч
Бид биеийнхээ
Өгзөгний нүхийг
Хайрладаггүй байлаа
Тэр надаар
Хайрын шүлэг
Бичүүлэхийг хүссэн ч
Хүмүүс бие биеийнхээ
Өгзөгний нүх,
Өмхий хий,
Өтгөн ялгадас
Өөр бусад балиар зүйлийг
Сайхан бүхнийг нь
Хайрладаг шигээ
Хайрлаж чадахгүй
Юм бол
Бүрэн хайр биш
Гэж би боддог
Хайр буцдаг шиг
Бид ч буцна
энэ шүлэг
үлдэнэ.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 153
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 126 удаа
Талархагдсан: 94 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 1-р сарын 15, 1:01

Чарльз Буковски

Ээж

Энд би
газар дор
эрүү амаа ангайчихсан
ээжээ ч гэж дуудаж чадахгүй
хэвтэж байна.
хажуугаар гүйх нохой хүртэл
булшны маань чулуу руу сарьчихаад
харайлгаж одох юм.
нар үзэхгүй болохоос биш
надад дутах юм алгаа.
хувцас маань үжирч муудаад
хэргээ алдаж байна.
өчигдөр
зүүн гар маань тасарч унаад
мөргүй шахам үлдсэн би
хөггүй ятга шиг
хөгийн юм болчихоод байна.
тамхи амандаа зуусан
хэвтэрийн архичин хүртэл
тавын таван галын машиныг
гучин гурван эртэй нь бажгадуулж дөнгөнө дөө.
харин надад
чадах юм гэж
даанч алгаа.
нэмж хэлэхэд
хажуугийн булшинд
Хектор Ричмонд бий.
жаран хөлтийн дүрстэй зөөлөн чихэр,
Моцарт хоёроос өөр юм боддоггүй энэ хүн
муу хүүд нь хань болноо гэдэг
юу л бол доо.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 125
Элссэн: Ня 12-р сарын 03, 3:44
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн boboZ » Мя 1-р сарын 16, 9:48

“Underneath my outside face
There's a face that none can see.
A little less smiley,
A little less sure,
But a whole lot more like me.”

― Shel Silverstein, Every Thing on It

фанни мөртлөө эмо юм бодогдуулсан 5н мөрт хэхэ..
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 323
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 367 удаа
Талархагдсан: 177 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн biggy » Мя 1-р сарын 16, 10:11

Mademoiselle бичсэн нь:
Да 1-р сарын 15, 12:59

Тэнд биш гэм,
Наана чинь биш
Швейцар бяслагийнхаас ч
Олон нүх
Эмэгтэйчүүд та нарт
Байх юм
:lol: ёстой хуцныз :lol:
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 153
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 126 удаа
Талархагдсан: 94 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Mademoiselle » Мя 1-р сарын 16, 10:13

Ийм л билэг танхай хүн дээ. :lol:
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 125
Элссэн: Ня 12-р сарын 03, 3:44
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн boboZ » Мя 1-р сарын 16, 10:17

Mademoiselle бичсэн нь:
Да 1-р сарын 15, 12:59
Чарльз Буковски

"Яг одоо миний бичиж чадах хамгийн сайхан хайрын шүлэг"
Өглөө сэрээ л порно уншчихлаа хахах :P
He who betrays will always walk alone...

Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 11:36
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 39 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Gunbold » Лх 1-р сарын 17, 4:09

Шинэ он гарчихлаа, энд юу ч алга
Ширээн дээр хоёр хундага, нэг нь хоосон...
Шилэн болор дээр гялалзан гялтагнавч
Шинэхэн цамц шиг цаанаа л нэг биед тухгүй...
Хуучин он одчихож, тэнд л миний бүх юм бий...
Хундага дүүрэн нэг дарс ерөөлийн үг нэхнэ...
Хулжсан нойр он тооллыг эсэргүүцэн ээрэвч
Хуучируулж холдуулж надаас бүхнийг авахыг нь зүгээр л ажихаас өөрцгүй...
Нойр хүрэхгүй ч би орондоо...
Ном уншихгүй ч шагайгаастай...
Тэнд хавчуулаастай зураг бүхнийг ажиглана...
Тэгээд би энэ шүлгийг бичнэ...
Үгүй, үгүй тэр зураг бичүүлнэ
Үг нэхүүлж сэтгэл илбэнэ
Үнэндээ өөр байх газаргүй өнөөх зурагыг
Үзэсгэлэнтэй хэвээр нь үлдээхээр номынхоо голд хавчуулаад хадгаллаа, хаалаа...
Шинэ он гарчихлаа, энд юу ч алгаа
Ширээн дээр хоёр хундага, нэг нь хоосон...
Шилэн болор дээр гялалзан гялтагнавч
Шинэхэн цамц шиг цаанаа л нэг биед тухгүй...
Хуучин он одчихож, тэнд л миний бүх юм бий...
Хундага дүүрэн нэг хэн нэгнийг л хүлээсээр...
Хулжсан нойр он тооллыг эрэгцүүлэн дүгнэвч
Хуучируулж холдуулж бүхнийг надаас алслуулсаар...
Ш.Д.Г
Хүн чулууны хөндий

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 378
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 172 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 1-р сарын 17, 9:02

boboZ бичсэн нь:
Мя 1-р сарын 16, 10:17
Mademoiselle бичсэн нь:
Да 1-р сарын 15, 12:59
Чарльз Буковски

"Яг одоо миний бичиж чадах хамгийн сайхан хайрын шүлэг"
Өглөө сэрээ л порно уншчихлаа хахах :P
Гүнээгийн маань сайхан эмо сэдвийг ор хөнжлийн сэдэв болгочихож байгаамуу нтр хаха :P :P
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 153
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 126 удаа
Талархагдсан: 94 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Mademoiselle » Пү 1-р сарын 18, 8:30

Шүлэг заавал утга уянгын, толгой холбосон, "эмо" байх албагүй юм л даа :D
Тэгээд ч та хэд яг тэр өргөлтөт хэсгийг орхигдуулаад байна.
Mademoiselle бичсэн нь:
Да 1-р сарын 15, 12:59
Чарльз Буковски

"Яг одоо миний бичиж чадах хамгийн сайхан хайрын шүлэг"

Бид бие биедээ хайртай байв
Үдэшлэг дээр
Бид бие биедээ хайртай
Гэж хэлдэг ч
Бид биеийнхээ
Өгзөгний нүхийг
Хайрладаггүй байлаа

Тэр надаар
Хайрын шүлэг
Бичүүлэхийг хүссэн ч
Хүмүүс бие биеийнхээ
Өгзөгний нүх,
Өмхий хий,
Өтгөн ялгадас
Өөр бусад балиар зүйлийг
Сайхан бүхнийг нь
Хайрладаг шигээ
Хайрлаж чадахгүй
Юм бол
Бүрэн хайр биш
Гэж би боддог
Хайр буцдаг шиг
Бид ч буцна
энэ шүлэг
үлдэнэ.
I have no special talent. I am only passionately curious.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 4 ба 0 зочин