Энэ жилийн зорилтод 15 ном гэж тэмдэглэжээ.
Одоогоор яг талыг нь уншсан байна.
Сүүлийн 6 номыг 8,9 сард уншиж шуурхайлав.
Өчигдөр Норовын Тэжээврийг дуусгаж, тэр тухайгаа бичих гэж ороод ирлээ.
Зүрхэнд шивнэсэн үг, Ноён Солиот киноны зохиол энэ эрхмийнх гэж номын арын хуудаснаас л мэдэж авлаа.
Хэд хэдэн богино өгүүллэг, 3 туужаас бүрдсэн номыг Тагтаа хэвлүүлж, сонгомол зохиолуудын цомирлог гэжээ.
"Тэжээвэр"-ийн бичлэгийн хэв маяг маш сонирхолтой байлаа. Тэрнээс гадна огт уншиж байгаагүй хэд хэдэн монгол үгтэй тааралдсан. Бүр сонсож ч байгаагүйдээ бага зэрэг урам хугарсан гэхэд болно. Ер нь монгол зохиолуудыг дахин дахин уншиж баймаар юм байна даа гэж бодсон. Одоо Орхан Памукын "Цас", Франц Кафкагийн "Шүүх ажиллагаа", Лазло Блокийн "Ажлын дүрэм" гэсэн 3 ном үлдсэн. Энэ гурвыг уншаад, дунд нь оруулсан байгаа. 10 сард багтаагаад Цасыг дуусгах төлөвлөгөөтэй. Цасыг овоо явуулж байтал Тагтаагийн пэйж дээр Ка үхнэ гэсэн юм уншчихсан чинь бүр сонирхлыг минь унтраачихсан. Бодохоор дургүй хүрэх юм. Шүүх ажиллагааг уншихаар ойлгохгүй, ойлгохгүй байгаадаа уур хүрээд байгаа юм, бас. Нөгөөхийг нь харин хүний нөөцийн төлөвлөлт, сонгон шалгаруулалт хийхэд тус болох юм болов уу гээд авсан ч, одоохондоо хэрэг гарахгүй байгаа болохоор түр хойш нь тавьчихсан. Надад орчуулга нь тийм ч сайн болсон шиг санагдаагүй. Бас Google гэж бодоод уншихаар их холын санагдаад байгаа л даа. За ингээд дараагийн 3 номоо сонгоод уншчихвал энэ жилийн зорилго биелэх нь тэр. Харин юу унших вэ..
I have no special talent. I am only passionately curious.