Бичлэг
Бичсэн Mademoiselle » Да 10-р сарын 30, 2023 10:52 pm
Friends-ийг би бараг 20 удаа үзсэн байх өө. White noise шиг байнга л тавьчихдаг, хэллэгүүдийг нь дагаж хэлээд л, үзэж байдаг. Англи хэлний багш гээд хүмүүс зүйрлэж хэлнэ лээ. Надад ч тийм. Би хааяа тэр үед Моника ингэж хэлдэг гээд дуурайж хэлдэг.
Онцолмоор зүйлс ихтэй.
Хоёр хүн ярилцмаар байгааг нь мэдрээд дандаа орон зай өгдөг нь маш гоё соёл шиг санагддаг. Ярилцах хэрэгцээг нь хүндэлж байгаа нь соёлтой хүмүүсийн шинж юм шиг. Манайд яадгийг мэдэхгүй юм. Гэхдээ уучлалт гуймаар байна, хайртайгаа хэлмээр байна гэх зэргээр мэдрэмжээ нэрлээд, хэлээд, ойлголцоод байдаг нь их таалагддаг.
Гол дүрийн 3 эмэгтэй бас л олон янзын карьер, гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтийн талаарх боломжийг харуулдаг. Хүүхэд өргөж авах, тээх, ганц бие ээж гэх зэргээр..
Олон төрлийн хосын харилцаа нь ч хичээл шиг. Хэт залуу, хэт хөгшин, хэт хартай, хэт заваан гээд л..
Хошигнол ойлгохыг ч Мэттю Пэрригээсээ л зах зухтай болсон гэхээр..
Өглөө сэрээд твиттэрээс хараад нүдэнд нулимас цийлэгнээд..
Дахиад цувралаа үзнэ гэхээс гунигтай санагдад байна.
I have no special talent. I am only passionately curious.