Books

Ливэрпүүл, спортоос гадуурхи яриаг энд..
Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн biggy » Да 1-р сарын 15, 2018 2:40 pm

Mademoiselle бичсэн нь:
Да 1-р сарын 15, 2018 12:50 pm
Монгол подкаст. https://soundcloud.com/mongol-podcast
Эсвэл podcast addict - аар ороод Unlock mongol гээд бичээд дагах эсвэл татаад авч болно.
Англиар ч сонсож болно. Таны англи хэл сайн биздээ?
Норвегийн ой аль хэдийнэ монголооор гарчихсан шд. https://www.internom.mn/ном/норвегийн-ой гээд хайгаад үзээрэй.
за баярлалаа, англи хэл бол 00, асуух ч юм биш хаха. Хөлбөмбөгийн мэдээ л унших төдийхөнд
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн biggy » Да 1-р сарын 29, 2018 11:21 am

Нөгөө Луун шивээстэй охин гээд ном байдаг шдээ, Шведийн зохиолч Стиг Ларссоны ном. Эхний 3 буюу зохиолчийн өөрийнх нь бичсэнийг уншсан байсан.
Гэтэл нэг нөхөр үргэлжлүүлээд аалзны торонд орооцолдсон охин гээд 4-р боть гаргачихаж, тэгэхээр нь сонирхоод аваад уншаад үзлээ. Ерөнхийдөө сүүлийн үеийн чиг хандлага, компьютерийн хөгжил, хиймэл оюун ухаан дээр хүмүүс хэрхэн төвлөрч байгаа, тэрний хойноос булаацалдаж байгаа талаар байна.
Тэр ч яахав, гол нь унших дадалаа хэвшил болгох гээд бариад дуусгасан юм. Тэгэнгүүтээ аль дээр аваад уншаагүй ӨГЛӨӨНИЙ ХҮН гээд номоо эхлүүлчихлээ. 2008 оны ном юм байна, зохиогч нь интернет орчинд хүн цагаа хэрхэн үрж байгаа талаар жишээ авч л дээ. Гэтэл өнөөдөр Фэйсбүүк, Инста гэх мэт хэрэглээнээс болоод бүр цаг наргүй болчихсон хэхэ. Тэрнийг эхлүүлсэн байгаа, ер нь өглөөний хүн болох сонирхолтой, тэгж байгаад хуваалцнаа. Та хэд бас ном санал болгоорой.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 1-р сарын 29, 2018 11:44 am

Бигги ах, Goodreads дээр нэг хаяг нээнэ байгаа.. :D
Тэндээс сэдэл ч авна, ном ч харна.

Зураг

Бар кодоор нь скан хийгээд уншсан номнуудаа хадгалж болно.
Номын сэтгэгдлээ хадгалаад, бусдад хуваалцаж болно. Хүний бичсэн сэтгэгдэл уншаад унших номоо сонгож болно.
Ном уншдаг хүний хэрэглэх ёстой л апп-ын нэг дээ.
Ер нь уншмаар байгаа номныхоо үнэлгээг харахад бараг л ханатай хэлчихнэ.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 2017 6:50 pm
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн boldbold » Да 1-р сарын 29, 2018 11:48 am

Ном унших арга барил гэж байнаа даа, та хэд ямар арга барилаар яваад байна.
Ном уншихдаа аль болох төвлөрч, чадлынхаа хэрээр түргэн уншихыг боддог. Зарим хүмүүс сайн ойлголттой, маш түргэн уншаад дараагийн номондоо орсон байх юм.
Бас ном дуусгах болгондоо өөрийн бодлоо, сонирхолтой хэсгийг дэвтэр дээрээ бичиж үлдээвэл үлдэцтэй юм болов уу.. 2,3 ном тэмдэглээд тэгээд орхижээ цаашид хэвшил болгохгүй бол тэр болгон үлдээж чадахгүй юм.
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн biggy » Да 1-р сарын 29, 2018 11:52 am

boldbold бичсэн нь:
Да 1-р сарын 29, 2018 11:48 am
Ном унших арга барил гэж байнаа даа, та хэд ямар арга барилаар яваад байна.
Ном уншихдаа аль болох төвлөрч, чадлынхаа хэрээр түргэн уншихыг боддог. Зарим хүмүүс сайн ойлголттой, маш түргэн уншаад дараагийн номондоо орсон байх юм.
Бас ном дуусгах болгондоо өөрийн бодлоо, сонирхолтой хэсгийг дэвтэр дээрээ бичиж үлдээвэл үлдэцтэй юм болов уу.. 2,3 ном тэмдэглээд тэгээд орхижээ цаашид хэвшил болгохгүй бол тэр болгон үлдээж чадахгүй юм.
Бас яг тэр чиглэлээр, хурдан, ойлгож уншихийг боддог. Шаардлагагүй, нуршуу хэсгийг нүд гүйлгээд өнгөрнө.
Тэмдэглэлийн хувьд огт хийж байгаагүй санагдана. Энэ форумын хэсгийг тэмдэглэл болгож бас болох байлгүй, ер нь бол санал бодолоо энд хуваалцнаа гэдэг чинь тэмдэглэлийн нэг хэлбэр л байх даа.
За за хэсэг ажлаа хийлээ шүү гэсс хаха.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 1-р сарын 29, 2018 12:19 pm

Би нэг хэсэг сайн уншдаг байхдаа Goodreads дээр их өндөр үнэлгээтэй байсан. Бүх цаг үеийн шилдэг уншигчдын 10т багтаж байсан санагдана. Тэгээд уншсан номын сэтгэгдэл хүмүүст их хүрээд таалагдаад ирэхээр тухайн номын тайлбар & коммэнт хэсгийнхээ хамгийн эхэнд харагддаг болчихдог.

Тийм болохоор ч тэр юм уу, дуусгасан номоо сэтгэгдлээ дүгнээд бичдэг болчихсон. Болж өгвөл яг л өөрт төрсөн сэтгэгдлээ бичихийг хичээдэг. Үйл явдлыг нь дурдсан сэтгэгдлүүд харагдаж л байдаг юм. Гэхдээ тэрийг уншаад ойлгочих юмыг нуршаад яахав гэж боддог.

Ер нь нэг номыг удаан барих, өөрийгөө хүчлэх дургүй. Бас хурдан уншдаг талдаа орох байх. Хурдан уншингаа гол гол түлхүүр үг харах гэх мэт арга барил хэрэглэдэг. Болж өгвөл цогцолбороор нь хардаг. Гэхдээ заримдаа анхаарал төвлөрөөгүй үед регрэсс рийдин л хийчихсэн байдаг. Дандаа хурднаараа уншина гэж байхгүй. Бараг ойлгоогүй үе ч байдаг. Тэгэхээр бас дадал болж хэвшээгүй л байх. Уншигдахгүй байвал орхичихдог. Өөрийгөө хүчилдэггүй. Бас давхар өөр өөр ном эхлүүлдэг. "Олон ааштай" арга барилтай гэхиймүү.

Гэхдээ Goodreads дээр ямар нэг зорилго тавьчхаар бас хүмүүст өмнөх номуудын сэтгэгдэл таалагдаад ирэхээр нь юутай ч энэ номоо дуусгачихъя гэсэн бодол орж ирээд, унших урам өгөөд байх шиг санагдсан. Хүн бүр адилхан биш ч гэсэн яахав, иймэрхүү зүйлээс мотиваци аваад уншиж л байвал тустай л байлгүй дээ тийм ээ.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Tuvshintugs
Бичлэг: 14
Элссэн: Да 1-р сарын 22, 2018 5:42 pm
Байрлал: Улаанбаатар, Монгол
Талархсан: 2 удаа
Талархагдсан: 12 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Tuvshintugs » Да 1-р сарын 29, 2018 10:54 pm

Яг л өөрийнхөө сонирхолд нийцсэн ном уншихгүй бол цагийн гарз санагддаг. Ялангуяа монгол уран зохиолын номнууд уншихаас залхуу хүрмээр, нэг л их дүрслэл уран сайхан. Үйл явдал нь ч уйтгартай, тааварлах боломжтой, нэгэн хэвийн л яваад байна. Мэдээж бүгд биш, сайн ном ч бас бий нь тодорхой.
Гээл бодохоор намтар, шинжлэх ухааны ном л ихэвчлэн уншдаг юм байна лээ. :D

+ Подкаст. Саяхан iTunes дээр Nyamiin Naim гээд шинэ подкаст нэмэгдсэн байна лээ шүү. Сонирхолтой санагдсан.
]“When I die, don’t bring me to the hospital. Bring me to Anfield. I was born there and will die there.”
- Steven Gerrard

Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:36 am
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 39 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Gunbold » Да 2-р сарын 05, 2018 4:23 pm

Яг байрлуулах хэсэг олдсонгүй.. ном уншдаг хүмүүст хэрэгтэй дараалал байж магад хараг гэж бодоод тавьчихлаа
Хүннү улс (МЭӨ209-46 он)
Түмэн шаньюй (МЭӨ240-209 он)
Модун шаньюй (МЭӨ209-174 он)
Лаошан шаньюй (МЭӨ 174-161 он)
Жюнчэн шаньюй (МЭӨ161-126 он)
Ичиси шаньюй
Увэй шаньюй
Үшүлюй шаньюй
Гуйлиху шаньй
Чэдихоу шаньюй
Хүлүгү шаньюй
Хуанди шаньюй
Хюили Жуанки шаньюй
Уян Гуйди шаньюй
Хуханье шаньюй
Жижи шаньюй
Фүжүлэй шаньюй
Соушиэруди шаньюй
Гуяа шаньюй
Үжүлюй шаньюй (МЭӨ 8- МЭ 13)
Үлэй Руоди шаньюй
Юй шаньюй
Удадихоу шаньюй (46-46)

Умард Хүннү (46-93 он)

Пүнү шаньюй (46-?)
Юйлиу шаньюй (?-87)
Би шаньюй (88-91)
Ючужянь шаньюй (91-93)

Сяньби

Таньшихуай хаан
Күйтү
Кэбинэн

Нирун

Южиулюй Мугульюй
Чэлухуй хан
Тунугуй хан
Бати/Бат хан
Бисуюань хан
Пихоуба хан
Веньхети хан
Мангэти хан
Хэдуохан хан
Жарун, 402-410
Хөхлүд хаан, 410-414
Татар хаан, 414-429
Ути хаан, 429-444
Тогочин хаан, 444-450
Ижин хаан, 450-485
Түлүн хаан, 485-492
Нагай хаан, 492-506
Богд хаан, 506-508
Чуну хаан, 508-520
Амгай хаан, 520-552
Брахман хаан, 521-524
Тибэд хаан, 552-553
Дэнжу хаан, 553
Амаржин хаан, 553-554
Дэншузи хаан, 555

Кидан

Амбагян (901-923)
Даозун хаан (1054-1101)
Тяньзуо (1101-1125)

Хамаг Монголын ханлиг

Хайду хан (1080?-1100?)
Тумбинай сэцэн (1100?-1130?)
Хабул хан (1130?-1148)
Амбагай хан (1148-?)
Хутула хан (?-1160?)
Есүхэй баатар (хан?) (1160-1171)
Тэмүжин Чингис хан (1189-1206)

Их Монгол улс

1. Чингис хаан (1206-1227) — 22 жил хаан суув. Есүхэйн хөвүүн.
Тулуй ноён (1227-1229) — түр чөлөөний 3 жил хэрэг шийтгэв. Чингис хааны IV хүү.
2. Өгэдэй хаан (1229-1241) — 13 жил хаан суув. Чингис хааны III хүү.
Турхан хатан (1243-1246) — түр чөлөөний 3 жил хэрэг шийтгэв. Өгөөдэй хааны хатан.
3. Гүюг хаан (1246-1248) — 3 жил хаан суув. Өгөөдэй хааны хүү.
Огул Каймиш хатан (1248-1251) — түр чөлөөний 3 жил хэрэг шийтгэв. Гүюг хааны хатан.
4. Мөнх хаан (1251-1259) — 9 жил хаан суув. Тулуйн ахмад хүү.
Аригбөх хаан (1260-1264) — Хубилайтай зэрэгцэн хаан болоод эцэстээ ялагдсан. Тулуйн отгон хүү.

Юань улс

5. Сэцэн (Хубилай) хаан (1260-1294) — 34 жил хаан суув. Тулуйн II хүү.
6. Өлзийт (Төмөр) хаан (1294-1307) — 13 жил хаан суув. Хубилай хааны ач хөвгүүн.
7. Хүлэг (Хайсан) хаан (1307-1311) — 4 жил хаан суув. Хубилай хааны гуч.
8. Буянт (Аюурбарбад) хаан (1311-1320) — 9 жил хаан суув. Хубилай хааны гуч.
9. Гэгээн (Шадбал) хаан (1321-1323) — 4 жил хаан суув. Буянт хааны хүү.
10. Есөнтөмөр хаан (1323-1328) — 5 жил хаан суув. Хубилай хааны гуч, Гамала жинь вангийн хүү.
11. Асухиба хаан (1328) — 3 сар хаан суув.Есөнтөмөрийн ахмад хөвгүүн
12. Хүслэн хаан (1329) — 7 сар хаан суув. Хүлэг хааны ахмад хүү.
13. Заяат (Төвтөмөр) хаан (1328-1329, 1329-1332) — 4 жил хаан суув. Хүлэг хааны II хүү.
14. Ринчинбал хаан (1332) — 40 хоног хаан суув. Хүслэн хааны хүү.
15. Ухаант (Тогоонтөмөр) хаан (1333-1370) — 38 жил хаан суув. Ринчинбал хааны ах.

Зүчийн улс

Бат хан (1237-1256)
Сартаг (1255-56)
Улагчи (1257)
Бэрх (1257-1266)
Мөнхтөмөр (1266-1282)
Тодмөнх (1282—1287)
Тулабуга (1287—1291)
Тохта (1291—1312)
Өзбег (1312-1341)
Тинибег (1341-1342)
Жанибег (1342—1357)
Бердибег (1357—1361)
Кульпа (1359-1360)
Наурузбег (1360-1361)
Хидырьбек (1361-1362)
Төмөрхожа (1362)
Абдаллах (1362-1370), бодитоор бол Мамай захирч байв
Мурид (1362-1367), бодитоор бол Мамай захирч байв
Азиз (1367-1369), бодитоор бол Мамай захирч байв
II Жанибек (1369-1370), бодитоор бол Мамай захирч байв
Мухаммед Булак (1370-1379), бодитоор бол Мамай захирч байв
Тулунбек (1370-1373), (засаг баригч), бодитоор бол Мамай захирч байв
Айбек (1373-1376), бодитоор бол Мамай захирч байв
Араб шах (1376-1379), бодитоор бол Мамай захирч байв
Хаанбек (1375-1376), бодитоор бол Мамай захирч байв
Илбани (1373-1376), бодитоор бол Мамай захирч байв
Хажи Черкесс (1375-1376), бодитоор бол Мамай захирч байв
Урус (1376-1378), мөн Цагаан Ордны хан байсан бөгөөд Тохтамышын авга нь байв, ийнхүү Ордуудыг нэгтгэж чаджээ.
Тохтамыш (1380-1395)
Төмөркутлуг (1396-1401), жинхэнэ захирагч нь Эдигу
Шадибек
Болд султан
Төмөр (1410-1412)
Желал Ад Дин
Керим Берди
Кебек (Алтан Орд)
Жаббар Берди
Үлүг Мухаммед (1419-1421, 1428-1433)
Давлет Берди
Борак (1422-1427)
Саид Ахмед (1433? - ?)
Хүчүг Мухаммед (1459-1465)
Ахмед (1465-1481)
Шейх Ахмед (1481-1498, 1499-1502)
Муртаза (1498-1499)

Алтан Ордын Улсын хаад
Цагаан орд

Орда (1226–1251)
Кун Куран (1251–c.1280)
Хүчү (c.1280–1302)
Буян (1302–1309)
Сашибуга (1309–1315)
Ильбасмыш (1315–1320)
Мубарек хожа (1320–1344)
Чимтай (1344–1374)
Урус (1374–1376)
Тогтакия (1376)
Төмөрмелик (1377)
Тохтамыш (1377–1378)
Койричак (1378-1399)
Борак (1423-1428)
Мухаммед (1428-1431)
Мустафа (1431-1446)

Тус ордыг 1446 онд Абулхаир хаан өөртөө нэгтэгсэн.
Хөх орд

Алтан Ордын жинхэнэ захирагчид нь 1361 он хүртэл Бат ханы угсааныхан байв

Бат хан (1227-1255)
Сартаг (1255-56)
Улагчи (1257)
Бэрх (1257-1266)
Мөнхтөмөр (1266-1282)
Тодмөнх (1282—1287)
Тулабуга (1287—1291)
Тохта (1291—1312)
Өзбег (1312-1341)
Тинибег (1341-1342)
Жанибег (1342—1357)
Бердибег (1357—1361)
Кульпа (1359-1360)
Наурузбег (1360-1361)
Хидырьбек (1361-1362)
Төмөрхожа (1362)
Абдаллах (1362-1370), бодитоор бол Мамай захирч байв

Ил Хан улс

Хүлэгү хан (1256-1265)
Абаха хан (1265-1282)
Ахмед Тэкүдэр (1282-1284)
Аргун (1284-1291)
Гайхату (1291-1295)
Байду (1295)
Махмуд Газан (1295-1304)
Өлзийт (1304-1316)
Абу Саид Бахадур (Абу саыд Баатар хан) (1316-1335)
Арпа Кэун (1335-1336)

Арпаг хорлосны дараа, Ил Хан улсын задралын үеэр байгуулагдсан тус бүс нутгийн улсууд өөр өөрсдийн удирдагчдыг хангаар өргөмжилжээ.
Ил Хаадын Улс

Муса (1336-1337) (Багдадын Али Падшахын тоглоомын хан)
Мухаммад (1336-1338) (Жалайрынханы тоглоомын хан)
Сати Бек (1338-1339) (Чобаныханы тоглоомын хан)
Сулейман (1339-1343) (Чобаныханы тоглоомын хан, 1341-1343 онд Сарбадарууд хүлээн зөвшөөрсөн)
Жахан Төмөр (1339-1340) (Жалайрынханы тоглоомын хан)
Ануширван (1343-1356) (Чобаныханы тоглоомын хан)
II Газан (1356-1357) (зөвхөн зоосон дээр л хөрөг нь байсан)

Зүүн Перс (Хорасан)-ээс ханд өргөмжлөгсөд:"

Тугайтөмөр (1338-1353) (1338-1349 онд Картууд; 1338-1339 ба 1340-1344 онд Жалайрууд; 1338-1341, 1344, 1353 онд Сарбадарууд тус тус хүлээн зөвшөөрсөн)
Лухман (1353-1388) (Тугайтөмөрийн хүү)

Цагадайн улс

Цагадай 1226-1242
Хара Хүлэгү 1242-1246 d. 1252
Есөнмөнх 1246-1252
Хархүлэгү (дахин суусан) 1252
Мубарак шах 1252-1260
Ургана хатан (засаг баригч) 1252-1260
Алгуй 1260-1266
Мубарак шах (дахин суусан) 1266
Барак 1266-1270
Никпей 1270-1272?
Бөхтөмөр ?1272-1287
Дува 1287-1307
Кунжик 1306-1308
Талику 1308-1309
Кебек 1309 d. 1325
Эсэнбөх 1309-?1318
Кебек (дахин суусан) ?1318-1325
Илжигдэй 1325-1329
Дува Төмөр 1329-1330
Тармаширин 1331-1334
Бузан 1334-1335
Чанши 1335-1338
Есөнтөмөр 1338-?1342
Али султан 1342
Муххамед Пулад 1342-1343
Казань 1343-1346
Данишменж 1346-1348

Цагаадайн Улсын хаад

Цагадайн улс нь баруун (Мавренахр), зүүн Могулистан гэсэн хоёр хэсэгт хуваагдсан.

Баян Кули (1348-1358)
Төмөр шах (1358)
Туглугтөмөр (Могулистанд 1348-1363) (1358-1363)
Ильяс хожа (Могулистанд 1363-1368) (1363 -1368)
Адил султан (1363)
Кабул шах (1364-1370)

1370 оноос Цагадайн улсын хаад нь Доголон Төмөрийн тоглоомын хаад байв.

Сюргатмишь (1370-1388)
II Султан Махмуд (1388-1402)

Өгэдэйн удам

Өгэдэй хаан (1229-1241)
Гүюг хаан (1246-1248)
Ширэмүн (1248-1251)
Хадан (албан бусаар)
Хайду (1265-1301)
Чапар (1301-1306)
Янгичар
Чапар (дахин суугаад 1310 онд түлхэн унагаагдсан)
Али султан
Данишменж

Улс төрийн бутралын үеийн Монгол

Билэгт (Аюушридар) хаан (1370-1378) — 9 жил хаан суув. Тогоонтөмөрийн хүү.
Усгал (Төгстөмөр) хаан (1378-1388) — 11 жил хаан суув. Аюушридарын дүү.
Зоригт (Есүдар) хаан (1389-1391) — 4 жил хаан суув. Аригбөх хааны хойчис
Энх хаан (?) (1391-1392), Зоригт хааны хүү
Элбэг нигүүлсэгч хаан (Нигүүлсэгч цолтой) (1392-1399), Зоригт хааны хүү
Гүнтөмөр хаан (1400-1402), Элбэг хааны хүү
Үгч хашха хаан (Гүйличи), Өгэдэй юмуу Аригбөхийн удам гэж үздэг.
Өлзийтөмөр хаан (Жинхэнэ нэр нь Буяншир) (1403-1412)
Дэлбэг хаан (1415)
Адай хаан (1425-1438), Хасарын удам.
Тайсун хаан Тодбух (Тогтохбух, Тогтоабух) (Тайсун хаан цолтой) (1433-1452), Элбэг хааны дүү Хархуцаг тайжын хүү Ажай тайжын ахмад хөвгүүн.
Агваржин хаан (Жонон) (1453), Тайсун хааны дүү эсвэл ойр төрлийн хүн.
Эсэн хаан - (Тайш) Ойрадуудын захирагч (1453-1454)
Махагүргис хаан (Үхэгт хаан цолтой) (1454-1465), Тайсун хааны хүү.
Молон хаан (1465-1466), Тайсун хааны Горлосын Алтайхан хатнаас төрсөн.
Мандуул хаан (1472-1479), Ажай тайжын ойрад хатнаас төрсөн.
Батмөнх Даян хаан (Даян хаан цолтой) (1478-1516), Баянмөнх жононгийн хүү.
Барсболд хаан (Жонон) (1516)
Боди Алаг хаан (1516-1547)
Дарайсүн гүдэн хаан (Гүдэн хаан цолтой) (1547-1557)
Түмэн засагт хаан (1557-1592)
Буян сэцэн хаан (Сэцэн хаан цолтой) (1592-1603)
Лигдэн хаан (1604-1634)
Эжэй хаан (1634 - 1635), өргөмжлөгдөж амжаагүй хаан

Зүүнгар улс

Эрдэнэ баатар хунтайж (1634-1668), Хархул догшин ноёны хүү.
Сэнгэ хунтайж (1665-1671), Эрдэнэбаатар хунтайжын хүү.
Галдан бошигт хаан (1671-1697)
Цэвээнравдан хаан (1697-1727), Сэнгэ хунтайжын хүү.
Галданцэрэн хаан (1727-1745)
Цэвээндоржнамжил (1745-1750)
Лхамдаржаа (1750-1753), Галданцэрэнгийн бага хатнаас төрсөн.
Даваач (1753-1755), Их Цэрэндондовын удам.

Хошуудын ханлиг

Гүүш хан Төрбайх (1642-1655), Хасарын хойчис
Даян Очир хан (1655-1669)
Гончиг Далай хан (1669-1698)
Ванжил хан (1698)
Лхазан хан (1698-1717)

Халимагийн хант улс

Хоо өрлөг (?-1644)
Шүхэр Дайчин (Шихир Дайчин), (1644-1661)
Пунцаг хан (1661-1669)
Аюук хан(Аюук, Аюуки, Аюка), (1669-1724)
Цэрэндондог (1724-1735)
Дондог-Омбо (1735-1741)
Дондогдаш хан (1741-1761)
Убаши хан (Убаш, Уваш, Увш), (1762-1771)

Олноо өргөгдсөн Монгол улс
Богд хаан (1911-1919) & (1920-1924)

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн Chinggis » Да 2-р сарын 05, 2018 9:07 pm

Инжинаш -ын Хөх Судар -ыг эхлүүлж байгаа. яг гоё цаг үе нь таарч байна. Жаахан уншиж байгаад нь сэтгэгдэлээ оруулнаа. Гэхдээ би ном -ыг нэг 2 уншиж байж өөртөө хийж чаддаг юм шиг.

Хамгийн олон дахин дахин уншсан ном нь "Хорин жилийн хойно" байх. магадгүй хүүхэд идэр насанд тэрэн шиг ном хамгийн төгс сонголт байх.

Сонгодог зохиол дотроо би бол Дюма -д илүү дуртай. класс нь гэж боддог.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 2017 6:50 pm
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Books

Бичлэг Бичсэн boldbold » Мя 2-р сарын 06, 2018 12:18 pm

Гэснээс 20-р зууны зохиолчдын гаргасан номнуудын эхний хэвлэлт, нэртэйгээ тийм жагсаалт олдох уу.
YNWA

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 17 ба 0 зочин