Кино клуб.

Ливэрпүүл, спортоос гадуурхи яриаг энд..
Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 126
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 3:44 pm
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн boboZ » Пү 1-р сарын 18, 2018 12:29 pm

meesh бичсэн нь:
Пү 1-р сарын 18, 2018 10:26 am
Бас л үзэж чадаагүй байж байгаад НВО-р үзэв. Сайхан гарууд шүү энэ Американ Италиуд, бодит түүх аж.
Өдий болтол энийг үздэггүй хаагуур явж байдаг байсан юм...
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн meesh » Пү 1-р сарын 18, 2018 1:24 pm

Харин тх, дандаа талаас нь, эхлэчихсэн хойно нь нтр таараад байсан юм. Тэгээд үзэж байсан хэсгүүдээ мартчихаж, саяхан л яг сууж байгаад тухтай үзлээ.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Tuvshinbayar
Бичлэг: 2
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:07 am
Талархсан: 2 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн Tuvshinbayar » Пү 1-р сарын 18, 2018 2:07 pm

meesh бичсэн нь:
Пү 1-р сарын 18, 2018 10:26 am
Бас л үзэж чадаагүй байж байгаад НВО-р үзэв. Сайхан гарууд шүү энэ Американ Италиуд, бодит түүх аж.
Гүй чи чинь овоо л киночин шиг байсан.. Гүүдфэллас, Южуал саспэктс үзээгүй хаана явсан хүн бэ?

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн meesh » Пү 1-р сарын 18, 2018 3:14 pm

Нэг хэсэг артхаус кино нтр үзээд нилээн үзсээн. Дээрх хоёрыг мэддэг ч дараа тухтай сайхан үзье гээд орхичихсон байсан юм. Одоо ч кино гэвэл онигоо болох байлгүй. Чимээгүй л байж байжийя.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
otgonbatt
Хуйлруулан бичигч
Бичлэг: 160
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:56 am
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 12 удаа
Талархагдсан: 41 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн otgonbatt » Бя 1-р сарын 20, 2018 6:34 am

Сүүлд Mother үзсэн. Найруулагч нь Дарон Арновски, найруулагчийнх нь тэр нэг олон утга санаа үйл явдалыг үргэлжилсэн гоё харуулдаг нь таалагдсан (яг олигтой тайлбардаж чадахгүй байна.) Mother ийн тэр сүүлийн байшин дахь үйл явдал, зураг авалт нтр үнэрхэй гоё тасархай л байлаа. Javier bardem-д бүүр илүү дуртай болсон шүү.
ТҮС ТАС

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн meesh » Бя 1-р сарын 20, 2018 12:35 pm

Арновски мундаг.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:02 pm
Талархсан: 125 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн Tungaa » Ня 1-р сарын 21, 2018 1:11 am

Амралтын өдрөөр арай ч хэцүү кино үзчихэв үү гэж харамсан сууна. Сэтгэл санаа ч гэж дагаад навсайтал уначихлаа. Цээжээр хатгуулаад, хямраад тайвшрах юм биш хэхэ. Киноны үйл явдлыг дүрсэлвэл доорх үйл явдал гарна.

Зураг
Loveless (2017)

Арав орчим насны нэгэн хүү сургуулиа тараад гэрийн зүг явахдаа хамгийн тойруу, бартаатай, хотын ойролцоох гол болон ой модтой газраар тэнэж тэнэж гэртээ харьдаг. Энэхүүг Алёша гэнэ. Гэртээ харихыг яарахгүй байх шалтгаан нь эцэг эх хоёрынх нь салалт аж.

Хүүг дөнгөж гэртээ орж иртэл гаднаас танихгүй хосууд орж ирэн гэрийг нь сонжин сонирхоно. Тэр хосод Алёшагийн ээж Женя орон гэрээ танилцуулж байгааг ажваас зарахаар зэхэж байгаа бөгөөд энэ айлыг гэр бүл салалт гэсэн амьдралын хамгийн хүсэмгүй зүйлсийн нэг нөмрөн авчээ. Женя бол гуч гарч яваа, царай зүс сайтай бүсгүй.

Цаг орой болж Борис орж ирнэ. Борис бол Алёшагийн аав. Борисыг орж ирмэгц Женя муу муухайгаар хэлж, хэрүүл өдөж эхэлдэг. Бүсгүй уг үйлдлээ бахтай нь аргагүй, заналтай гүйцэтгэх бол Борис ажлаасаа ядрангуй ирсэнээр шалтаглан аль болох хэрүүл хийхгүйг бодож, зайлсхийхийг хичээх боловч эцэстээ хяналтаа алдаж, чанга дуугаар хэрэлдэж гарна.

Тэр хоёрын хэрүүлийн гол сэдэв хүү нь. Хүүгээ хаана байлгах, хэн нь авах яриа нь явсаар ийм байдалд хүргэжээ. Тэд хүүгээ унтаж байгаа гэж бодох боловч хүү хаалганы цаана эцэг эхийнхээ бүх яриаг сонсож, тэдэнд голдоо ортол гомдон уйлж зогсдог. Хөөрхий Алёша орондоо орсон ч уйлсаар... Эцэг эхийгээ салж байгаад, мөн өөрийг нь ад үзсэн мэт уур амьсгалыг мэдэрсэндээ гомдож байсан байх. Үнэхээр ч салж буй хоёрыг ганц, гэхдээ билэгдэл төдий барьж байгаа зүйл Алёша байсан. Хүүгийнхээ хаана байх зэрэг асуудлыг шийдэхээ л хүлээж, үүнийгээ хэрүүл болгож байгааг нь харахаар л бачимдаад унаж байгаам хэхэ.

Гэснээс Борис бол дөч орчим насны, аятайхан ажил төрөлтэй хүн. Гэхдээ өөрөөсөө нэлээд дүү хүүхэнтэй гэр бүл болох гэж байгаа. Тэр нь жирэмсэн. Тэд аль хэдийн нэг гэрт орчихсон. Залуу эхнэр нь түүнийг хайрлаж халамжлах боловч Женятай байнга хардана. Үргэлж эрхэлж, санаа тавихыг Борисоос шаардаж “Чи надад хэлсэн сайхан бүхнээ өмнөх эхнэртээ хэлж байсан уу” гэж асууж зовооно. Төвөгтэй хаха. Тэгвэл Женя ч бас хоосонгүй. Өөрөөсөө хэдэн насаар ах залуутай уулзаж, салангуутаа түүнтэй амьдрахаар шийдсэн байдаг. Тэгснээ бас түүнийгээ энэ яваа насандаа учирсан цорын ганц жинхэнэ хайр минь гэдгээ давтан хэлж, хэнийг ч хэзээ ч ингэж хайрлаж байгаагүйгээ гайхна. Ядаргаатай хаха.

Ингээд хүүгээ хаясан эцэг, хүүгээ тоохоо больсон эх хоёрын амин хувиа хичээсэн байдлаас залхсан Алёша гэрээсээ явж, ор сураггүй алга болно. Женя Борис хоёрт уг явдал хүнд тусч яаралтай цагдаад мэдэгдсэн ч цагдаа хүүг нь зүгээр л гэрээсээ явсан, хүний наймаа юмуу гэмт хэргийн шинжтэй зүйл, ул мөр алга, хэд хоноод өлсөж цангахын эрхэнд эргээд ирнэ гэж хэлээд тоохгүй хаячихна.

Хувийн жаргалаа хөөж, хоёр биендээ хорссон эцэг эх хоёр хүүгээ таг мартсанаа, хүүгээ энэ хугацаанд анхаарч хайрлаагүйгээ гэнэт ухаарна. Хүний л эцэг эх болсон хойно хүүгийнхээ араас санаа зовж, амьдын хагацал үзэж эхэлдэг. Аз болоход тэдэнд сайхан сэтгэлтэй цагдаа таарч, сайн дурын эрлийн баг гаргаж хүүг нь хайлцаж тусална. Эхлээд хамгийн очсон байх магадлалтайгаар нь Женягийн ээж дээр очсон ч хүү тэнд байхгүй. Женягийн ээж охиндоо "Би чамд хэлж байсан, наад юмтайгаа битгий суу, наад хүүхдээ ч битгий тээ гэж. Гэтэл чи намайг огт тоогоогүй. Хохь чинь" гэж хэлээд хөөж байгаа хэсэг үнэн хөгийн. Буцах замдаа Женя Борисд "Тэр үед ээжийнхээ үгэнд орох минь яаав. Чиний ганган чамин үгэнд итгэхгүй байх минь яалаа. Би энэ хэдэн жилд чамайг хайрлаж байсангүй, ер нь ч хайртай байгаагүй” гэж хэлэхэд нь хайран ч арван хэдэн жил гэж бодоход хүргэв... Өдөр хоног өнгөрөвч хүүгээс сураггүй байсаар л.

Ойр хавийн бүхий л гол мөрөн, ой шугуйгаас аваад дэлгүүр хоршоогоор хайж эцэст нь хүүгийн ангийн найзаас найдвар бүхий мэдээлэл олдог. Найзуудаараа очиж тоглодог хотын гадна байх хаягдсан хуучин хотын нурсан балгаст байгаа гэнэ. Яваад очтол нурсан байрны нэг өрөөнд үнэхээр ч хүн байсны шинж тэмдэг болох хоолны сав, ус ундааны шил, хамгийн гол нь хүүгийн гадуурх хүрэм байв. Хүү өөрөө л байхгүй. Эцэг эх нь шар махтайгаа хатаж, дагаад амрагууд нь ч хямралд орох бөгөөд хамгийн хэцүү нь хүүгийн олдох найдвар багассаар л. Эцсийн олох магадлал нь морг гэж бодоод цогцосыг нь ч болов олохоор моргт очиж, өдийг хүртэл хэн гэдэг нь танигдаагүй байгаа нэгэн хүүгийн цогцосыг үзнэ. Үгээр илэрхийлэмгүй зэрэмдэглэсэн учир таних аргагүй болсон ч Женя энэ миний хүү биш гэнэ. Энэ хэсэг бүр маш хүнд. Аль аль нь уйлаад л байдаг. Харин мэргэжлийн хүмүүс үүнийг нь хүн гүн цочирдохоороо бодит байдалтай эвлэрэхийг хүсэхгүй ийм үгүйсгэсэн хандлага гаргадаг гэсэн ч Женя би хүүгээ танина, энэ биш байна гэж зүтгэнэ. Ингээд үйл явдал солигдоход Борис бяцхан хүүтэй болсон байх бол Женя нөгөө залуутайгаа тансаг байшинд амьдрах боловч тэдний харцанд гүн гуниг суусан харагдана. Хүү нь олдоогүй, ямар ч сураг гараагүй байсаар жил гаран болсон. 😭 Замын дагуух шонд Алёшаг хайж байгаа зурагт хуудас урагдаж хуучирсан байдалтай. Цас бударсаар. Гол горхи, нүцгэн модод зэргийг удаанаар үзүүлнэ. Энэ газар бол Алёшагын гэртээ харихдаа эцэг эхийнхээ хэрүүлийг сонсохгүй гэж албаар сонгож явдаг байсан зам нь л даа. Хоолой зангирам төгсгөл байсаан ёстой нээрээ.

За тэгээд жаахан ухаж сонирхохнээ Оросын кино найруулагч Андрей Звягинцевын энэ бүтээл 2017 оны Канны кино наадмаас Jury Prize шагнал хүртсэн байна. Өөр олон ч наадмуудаас өч төчнөөн шагнал түүсэн байна. Ерөөсөө л 2017 онд гарсан шилдэг киноны нэг болжээ. Миний хувьд л даа. Андрей Звягинцев найруулагчийг энэ цаг үед арт кино сонирхогчдын хүслийг хангаж чадаж байгаагаар үл барам кинонуудынх нь сэдэв орчин үеийн нийгмийн ялзрал, тэр дундаа хүний ёс суртахууны уналтыг зоримог дүрсэлж чаддаг гэж нэртэй кино шүүмжлэгчид дүгнэсэн гэнэ.

Киноны продюсер Александр Роднянски : Энэ кино бол Оросын "нийгмийн өвчний тусгал" гэж хэлсэн байна. Зөвхөн Орос гэлтгүй ерөөсөө орчин цагийн гэр бүлүүдийн харьцаа, тэдний ёс суртахуун болон үүрэг хариуцлага хэр зэрэг хэврэгшиж, гэр бүлийн үнэ цэнийг умартаж байгааг үзүүлэхийг зорьж тэрийгээ ч мундаг харуулж чадсым болов уу. Ер нь урлаг тухайн нийгмийнхээ тусгал гэдэг болохоор Монголд ч ихээхэн ойр юм шиг санагдсан л даа. Ийм харилцаатай гэр бүлүүд хичнээн бий билээ. Ингэж өнчирч хоцорч байгаа хүүхдүүд хэр олон билээ. Бүүр нэг зэвүүн санагдаад байгаам.

Мөн Андрей Звягинцев кинондоо бурхан, шашныг хэзээ ч орхигдуулдаггүй гэсэн байсан. Энэ кинонд эцэг эхийн хүүгээсээ салахын түүс болсоныг нь бурхан сонсоод аваад явчихсан юм уу гэж санагдах ч шиг. Их л юм бодогдлоо. Яахав чин сэтгэлээсээ тэгэж хүсээгүй л байх л даа. Гэхдээ л...

Аа бас кинондоо тусгасан нэг том шүүмж бол гар утас. Женя киноны турш утсаа маажиж, хаа явсан газраа сельфи хийж, үзсэн харсан болгоныхоо зургийг дарж фэйсбүүктээ постлох нь үнэн тэнэг, бачимдмаар. Үнэндээ утас маажмааргүй болтол авсышт хаха. Яахав ер нь бол өөрийгөө таньж мэдээгүй, юмны учир ч ойлгохооргүй насандаа хүнтэй сууж, хүүхэдтэй болоод эргээд өөрт ирэх хариуцлагаа ухамсарлаж, хүлээж чадахгүй байгаа бүсгүйчүүдийг л харуулах гэсэн юм шиг байгаам. Гэснээс Борис киноны төгсгөлд шинэ хүүгээ огт тоохгүй хүйтэн харьцаж байгааг нь харангуут л бүр угаасаа новш байж дээ гэсэн бодол төрж, удирдлагаа шидмээр санагдсан даа. :arrow:

Нэг иймэрхүү. Зав болоод хүсэл байвал үзэх л киноны нэг байна даа. Уг нь их ийзи амьдармаар байхад кино хүртэл ингэж хямрааж чаджийн шүү гэссс хаха. Заза унтлаа. 😴

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 2017 6:50 pm
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн boldbold » Да 1-р сарын 22, 2018 8:19 pm

хмм, үзэж хямрадаг юм уу.. хаанаас үзэв..
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн meesh » Мя 1-р сарын 23, 2018 1:31 pm

Ocean's 8

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 126
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 3:44 pm
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн boboZ » Мя 1-р сарын 23, 2018 1:39 pm

meesh бичсэн нь:
Мя 1-р сарын 23, 2018 1:31 pm
Ocean's 8

Зураг
Хэт солиорсон феминизм кинонд хүртэл нөлөөлж байгаан тод жишээ хэхэ.. Зүгээр ядаж оригинал шинэ кино хийнэ биздээ дан эмэгтэй касттай. Зүгээр л хуучны гоё кинонуудыг орхино биз лол..
He who betrays will always walk alone...

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 25 ба 0 зочин