Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
Jack
Бичлэг: 6
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 1:24 pm
Талархсан: 3 удаа
Талархагдсан: 5 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Jack » Ба 3-р сарын 06, 2020 4:42 pm

Muujguu бичсэн нь:
Ба 3-р сарын 06, 2020 1:55 pm
Jack бичсэн нь:
Пү 3-р сарын 05, 2020 6:01 pm
Кэлээд юугхүү. Дотор нь ороогүй ажиглагдаж, дам дамаанаа бужигнуулж яваа хүмүүстэй тааралдаж бариад ирэхээр энэ хотоос, энэ улсаас хөгжил өөрчлөлт хүлээе гэвэл аль нэг талдаа бүрэн шилжих хэрэгтэй гэдэг гаргалгааг би хувьдаа олж харсан. Аль нэг нам нь бүрэн эрх мэдлээ авна гэсэн үг юм уу даа.

За тэр сонгуулийн хууль, намын тухай хууль, орон нутаг, засаг захиргааны юу юу ч гэдэг юм хуулийн төсөл, саналуудыг нь бол судалж мэдэхгүй юм. Өнөөгийн энэ УИХ оролцоо, хамааралтай, том намын нөхдүүд бол тэгэхийг хүсэхгүй л болов уу.

Гунигтай нь одоо энэ ондоо бужигнаад ирэх онд засаг төр хаашаа яаж эргэхээс хамаараад чиний хувь заяа ч бас шийдэгдэх нь дээ.
Нэг үе ээ бодоход нийслэл мөнгөтэй ч болчихсон, гадна дотноос санхүүжилт босгодог болчихсон. Тийм болохоор нийслэлийн удирдлагад нэг намыг дор хаяж 8, 12 жил тогтвортой байлгаж байж үр дүн гарна. Хотын инженерийн дэд бүтцийг сайжруулах гээд Оросоос авах 300 сая $-ийн зээл шийдэгдэх шатандаа яваа сурагтай байсан.

Тэр кабель кар бараг хийгдчих байх аа... Санхүүжилт нь шийдигчихсэн юм ярьж байналээ... Гэхдээ ажлын зургын трассаа манайхтай зөвшилцөөгүй л байна. Ярьсан юм аа ажил болгож оноо авахын тулд орон нутгийн сонгуулийн өмнө ямар ч байсан эхлүүлээд авах байх.

За тэгээд нам солигдоход манайд хэдэн дарга нар л солигдох байх. Манийх нь мээст бол гайгүй дээ...

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 3-р сарын 09, 2020 11:47 pm

Spotify хаягтай хүн байвал зааж өгч, хаягтай болгож өгч туслаарай. Яаж vpn ашиглаад байршил сольж бас paypal ашиглаад төлбөр төлөх вэ? Бүр апп-ыг нь ч суулгаж чаддаггүй шүү. Уг нь овоо л ухаад байх шиг байдын. Худлаа юм гэж байхымаа. :roll: :D
I have no special talent. I am only passionately curious.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Мя 3-р сарын 17, 2020 4:52 pm

Mademoiselle бичсэн нь:
Да 3-р сарын 09, 2020 11:47 pm
Spotify хаягтай хүн байвал зааж өгч, хаягтай болгож өгч туслаарай. Яаж vpn ашиглаад байршил сольж бас paypal ашиглаад төлбөр төлөх вэ? Бүр апп-ыг нь ч суулгаж чаддаггүй шүү. Уг нь овоо л ухаад байх шиг байдын. Худлаа юм гэж байхымаа. :roll: :D
Spotify ашигладаггүй болохоор мэддэггүй. Restricted region юм байна гэшш :lol:
Thunder, Nord хоёрыг их дажгүй гэж жиргээнд явж байналэ. Gamer-үүд сайн мэдэх байхаа.

Хэрэглэгчийн хөрөг
Bobby Sinatra
Шилдэг бичигч
Бичлэг: 123
Элссэн: Ба 1-р сарын 12, 2018 9:55 am
Талархсан: 30 удаа
Талархагдсан: 28 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Bobby Sinatra » Мя 3-р сарын 31, 2020 10:01 am

Mademoiselle бичсэн нь:
Да 3-р сарын 09, 2020 11:47 pm
Spotify хаягтай хүн байвал зааж өгч, хаягтай болгож өгч туслаарай. Яаж vpn ашиглаад байршил сольж бас paypal ашиглаад төлбөр төлөх вэ? Бүр апп-ыг нь ч суулгаж чаддаггүй шүү. Уг нь овоо л ухаад байх шиг байдын. Худлаа юм гэж байхымаа. :roll: :D
Deezer ашигла л даа хаха
“It’s forever. It’s not just about a football club, it’s about family, how you live.”

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Мя 3-р сарын 31, 2020 10:18 am

Bobby Sinatra бичсэн нь:
Мя 3-р сарын 31, 2020 10:01 am
Mademoiselle бичсэн нь:
Да 3-р сарын 09, 2020 11:47 pm
Spotify хаягтай хүн байвал зааж өгч, хаягтай болгож өгч туслаарай. Яаж vpn ашиглаад байршил сольж бас paypal ашиглаад төлбөр төлөх вэ? Бүр апп-ыг нь ч суулгаж чаддаггүй шүү. Уг нь овоо л ухаад байх шиг байдын. Худлаа юм гэж байхымаа. :roll: :D
Deezer ашигла л даа хаха
Одоо ер нь радио ялангуяа дууны хөгжмийн радиог тэгэж тусад нь төлбөртэй сонсон ач холбогдолтой юу?, шинэ уран бүтээлүүдийг л эрт сонсох гэхээс өөрөөр юу нь гоё байгаад тодорхой хэмжээний subscription төлж байгаа вэ?

Подкастс, юүтүб лайв гээд над мэтэт бол зовлонгүй болчихсон дөө :D

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Мя 3-р сарын 31, 2020 11:32 am

Тахлын үеийн манаралт...

Бизнесмэн болон энтрепренёр хүн гэдэг өөр юм байнаа. Өөр гэдэг нь тусгай загвартай, тусгай бүтэцтэй гэсэн үг биш багаас суусан суурь хүмүүжил, өсвөр насандаа олж авсан бусадтай харилцах ур чадвар аж. Хэт гүнзгий мэдлэгтэй эсвэл хэт уран фантааз нөхдүүд бол энэ салбарт бүткү. Гэхдээ бүткү гэдэг нь огт боломжгүй гэсэн үг биш суралцаж болно, жаахан хугацаа бас чармайлт хэрэгтэй байх гэсэн шүү ойлголт, ухаарал суусан шээг л явна. Худлаа гэвэл манай төрийн өндөрлөгүүдээ хараад бид мэдлэггүй, чадваргүй, поп гэж ихэнхийг нь дүгнэж байгаагаар батлагдана. Тэд манлайлах чадвартайдаа тэнд очсон. Тэдэнд манлайлж чаддаггүй, мэддэг, мэргэшсэн туслахууд байх ёстой. Тэд энэ хэсэг дээрээ л алддаг.

Сүүлийн жилүүдэд Монголд гэлтгүй олон улсад зөөлөн ур чадвар, харилцааны ур чадвар, манлайллаар хүнийг чиглүүлэх, удирдах ур чадвар гэх мэтээр хүний академик мэдлэг, чадвараас илүү бусдыг хөдөлгөж, бусдаар үйлдүүлэх сургалт, хөтөлбөрүүд их эрчийг авч, хүн бүр л энэ ур чадварт суралцах гэж хичээж, сургалтуудад хамрагдаж байгаа харагдах болсон. Онцлогтой нь ихэнх нь сүртэй сургалтанд суугаад юу ч олж авсангүй гэх хандлагатай байсан. Тэр буруу дүгнэлт биш л дээ. Манлайллын ур чадвар хүнд суудаг, зан төлөв хандлага болдог, хүн өөрөө өөрчлөгддөг тэр нь авч буй өгөөж, хүн түүнийгээ эхэн үед тэр бүр анзаардаггүйтэй холбоотой биз.

Зэ зэ энэ хэсэг ч яахав бүгд л мэдэж байгаа. Старт-ап-ын ертөнц руу орчих гээл энэ том далайн эргээр эвээ олохгүй тойрч алхана. Монголоосоо прайд бий болгох гэсэн залуус үнэхээр юмсыг хийсээр байгаа аж. Сингапурт, АНУ-д бүртгэлтэй Монгол залуусын компаниуд ч зөндөө болж (зах зухаас нь гадарладаг байсан). Дараагийн шатанд Монгол залуус өөрсдөө хөрөнө оруулагчид болж хөрөнгө оруулалтын сан үүсгэж Монголын гэлтгүй манайтай түвшин ойролцоо болон сул байгаа улс орнуудын старт-ап компани, бизнесүүдэд хөрөнгө оруулах, эзэмших чиглэл рүү орцгоож байгаа аж. Үүнийхээ идэвхижүүлэлт, зах зээлийн нэвтрэлт болгож олон улсын PITCH арга хэмжээнүүд зохион байгуулаад гоё ч яваа аж.

Судалж үзээд өөрийнхөө хувийн бодолтой харьцуулаад дүгнэхээр би бас хуучинсаг сэтгэхүйтэй талруугаа эсвэл бизнесмэн бус айдас хүйдэстэй комфорт зоони гар юм.
Банк, банк бус гэхгүйгээр хэдэн найз эсвэл танилуудаасаа мөнгө зээлэх эсвэл хамтран эзэмших байдлаар шийдэх нь хамгийн ажиллагаа багатай бас эрсдэл багатай хувилбар гэж үзэн эхэндээ ийн зорив.
Яваандаа хэд хэдэн хүнтэй уулзаж хэлэлцсэний дараа энэ бизнесийг ойлгож, юм олдох нь уу гэсэн горидлого тээж чадаж байгаа эсэхээс хамаараад бас би л ганцаараа юм сэдээд яваад байдаг юм биш, найзуудад маань ч бас мэргэн санаа байх бөгөөд харилцан санал тавиулаад удах янзтай.
Арай бичиг цаас багатай, санаа шийдэл алдах эрсдэл багатайгаар ББСБ-тэй найзлав. Яахав өгнө гээд авсан болохоор өгч л таарна. Ажлын тодорхой хэсгээ дажгүй ч явуулав.
Одоо харин хамгийн гоё хэсэг нь: бизнест, бараа бүтээгдэхүүнд, хүнд гээд бүх л зүйлд уналт, босолт, сэргэлт, мандалт, уналт, төгсгөл гэж байдаг гэдэг. Яг өдийд дэлхийн зах зээл өөрөө нэгэн уналтын үе дээрээ ирж таарав. Хэзээ сэргэхийг таашгүй, сэргэхэд бид дагаж хэзээ сэргэхийг таашгүй (уг нь бол хэцүү биш ОТ, ЭТТ, ЭР, ЭТ энэ хэдийг зүгээр явуулчихад л болоо). Бизнесүүд эргэлтийн хөрөнгөгүй болж, улмаар тогтмол зардал, төлбөрүүдээ төлөх боломжгүй болж эхлээд улмаар ажилтнуудаа цомхотгох талруугаа орж байна. Энийг дурандаа хийгээгүй л дээ.

За хадуурчихлаа. Тэгээд oasis.irbis.sg гэх venture capital-ын вэбсайтад бүртгүүлээд орхичихсон байсан юм. Гэтэл холбогдож байна. Очоод уулзлаа. Энэ постын эхлэл хэсэгт бичсэн мэдээллүүдийг олж авав. Спортын салбарт, тэр дундаа дата аналитикийн чиглэлийн стар-ап байдаггүй, сонирхолтой л юм. Хөрөнгө оруулагчид маань гоё санаа гэхээсээ илүү хүнийг нь, багийг нь чухалчлах хандлагатай болсон. Маш олон старт-ап компаниуд, янз бүрийн санаа, шийдлүүд гардаг ч тууштай биш, туршлагагүй багтай тохиолдолд дэмжлэг авдагүй г.м яриа өрнөв. Ер нь бол та сайхан мэдээллээ гүйцэт болгоод оруулчихаарай, тэгээд ярилцая л гэв. Нэгэнт зогсонги байгаа юм чинь хийгээд, оруулаад үзье гэж шийдээд one pager, pitch deck юмнуудаа бэлдээл суужийна даа ажлын хажуугаар.
Onepager - Нэг нүүр хуудсанд багтаан бизнесийн гол онцлог, давуу тал, өгөөж, зорилтот зах зээл г.м бизнес санаагаа илэрхийлэх
Pitch deck - Жаахан дэлгэрүүлээд хэзээ эхлэх, хэр хөрөнгө хэрэгтэй, хэн хэн оролцох, хэзээ эхлэх г.м-тээр төслийн танилцуулга.

Уг нь гоё хийчихээд нээлт хийгээд гэнэтийн бэлэг барих бодол байсаан байсан хаха. Одоо ч нэг улиг болсон, бүтэх бүтэхгүй нь мэдэгдэхгүй мэт сэтгэгдэл төрүүлж эхэлж байх шиг байна. Күэ тэгээд болгоод, бүтээгээд сайхан өдрүүд ирнэ дээ энэ корона гуайн дараа. Хүн бүр л хөшиж, дасгал сургуулилт, хөл, гар, сагсан бөмбөгүүдээ санагалзаж байна гэдэг нь учиртай.

Хэрэглэгчийн хөрөг
Bobby Sinatra
Шилдэг бичигч
Бичлэг: 123
Элссэн: Ба 1-р сарын 12, 2018 9:55 am
Талархсан: 30 удаа
Талархагдсан: 28 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Bobby Sinatra » Лх 4-р сарын 01, 2020 11:11 am

Muujguu бичсэн нь:
Мя 3-р сарын 31, 2020 10:18 am
Одоо ер нь радио ялангуяа дууны хөгжмийн радиог тэгэж тусад нь төлбөртэй сонсон ач холбогдолтой юу?
Үгүй ээ яах вэ, зарим хамтлаг дуучдын youtube-д ороогүй цацагдаагүй дуунуудыг сонсох, шинэ цомгийг нь цаг алдалгүй сонсох гээд гоё шдээ хаха
“It’s forever. It’s not just about a football club, it’s about family, how you live.”

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 4-р сарын 01, 2020 3:23 pm

Өчигдөр улаан бал харсан л байх зарим нь. МАХН-ны Эрдэнэжамаян ерөнхийдөө өнөөдрийн байгаа эдийн засгийн хөрс суурыг сайн ойлгоод асуудлууд цаашаа энэ маягаар яваад юунд хүрэх вэ гэдгийг өөрийн харсан байна. Гарц гаргалгаа тал дээрээ, яаж хийх тал дээрээ цэвэр улс төрийн байр суурьтай байгаа нь харагдлаа. гэхдээ тун #сайн ярьсан.

Тэр бол улс төрч хүн. тэр дундаа сөрөг хүчин талын улс төрч. Түүний хэлсэн нь таалагдаж байгаа, бүр яг гол руу орж байгаа иргэд ч маш их байгаа. Учир тийм хүмүүст зориулсан бодлогорохуу юм яриад байгаа болхоор. Мэдээж хэлж ярьж өгсөн хүн нь Ганбаатар. Нөхөр сая нэвтрүүлэгт ороод оноо нь буурах биш харин ч өссөн байх. Ерөөсөө гарааны бизнесээ эхэлж байгаа, эхлээд алдсан, эхлэх бодолтой яваа гээд олон хүмүүсийн хувьд өнөөгийн байдлыг нь яг адилхан өнцөгөөр хэлчихсэн. бараг залуус их #өөрөөр харж хэлэсэн дээ.

5 сая төгрөг, үнэгүй байр гэдэг нь зүгээр л нийгмийн тодорхой анхааралыг буруу ч бай өөр дээрээ авах, дараа нь зөөллөж залруулж улс төрийн бодлогоо таниулах ПиАр. Монгол ялна гэдэгтэй нэн төстэй. АН ч гэсэн яг ийм байдлаар 3 сая ярьсан ч тоо нь багадчихсан. Ерөнхий улс төрийн хувьд оноо авах тактик маш сайн явчихлаа гэж харсан. Харин эндээс ганц таалагдсан бөгөөд ер нь цаашдаа энийг хүлээн зөвшөөрөөд байх ёстоймуу гэдгийг бодох хэмжээнд хэдэн зүйл хэлсэн шүү. Хувийн болон төрийн хэвшлийн сургулийн багш нар, 100 топ аж ахуй нэгж, Хадгаламжын 95% ийг 5% нь эзэмшдэг, Төв банк нь өөрөө мөнгө хүүлэгч болсон гээд. Зарим тун #чухал.

Сүүлийн хэдэн сонгуульд 2 гол нам ийм юмаа байнга л ярьж засна гэж гардаг ч өнөөдөр улам л эсрэг зүйлс хийсээр л байгаа. Бид ч тэрийг нь мэдсээр байж сонгосоор л ирсэн. Цаашдаа ч бараг сонгох байх. Тэтгэвэрийн реформ, боловсролын реформ, эрүүл мэндийн реформ, даатгалын реформ, эдийн засгийн реформ бүгдээрээ л бидэнд хэрэгтэй байгаач гэсэн чадаж болох хийж болох зүйлсээ дандаа хойшлуулдаг. Би бол үүнийг албаар санаатай тодорхой хэмжээнд #захиалгатай хийж буй ажил гэж харах болсон.

Сайпан арал дээр ажиллаж байгаа 100 гаран монгол барилгачин залуус, Япон Австралид зам барилга дээр ажилладаг залуус, Со-д байгаа үйлдвэр үйлчилгээнд ажилдаг залуус, европ америкаар тархсан гэр бүлээрээ гарцан олон залуус тэгээд байгалийн шалгарлаараа, дуртайдаа, илүү хүчирхэг монголыг бүтээнэ гээд явсан гэвэл ёстой нөү л гэе. Манай одоогийн шинэ үеийн залуусийн хамгийн том алдаа нь энэ. Монголыг гоё болгоно, гоё болох л байх хүсдэг боддог гэхдээ бид оролцохгүй, бид өөрсдийн онцлогтой гээд хойшоо суучихдаг. тодорхой хугацааны гараад гараад явчихна. сүүлийн 20 жил яг ингэж гаргаж явуулаад дорой монголыг улам дорой болгох бодлого дотор гаднаас хамтдаа хийгдсэн. одоо ч үр дүнг ирэх 2 жил улам их харна даа.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Ба 4-р сарын 03, 2020 1:09 pm

Chinggis бичсэн нь:
Лх 4-р сарын 01, 2020 3:23 pm

Та гэхдээ бүр яаг кино зохиол шаачжээ. Хартай хартай гэхэд бас арай арай :lol:

Зиа хүмүүс чинь сайхан хэлж, зарлаж байгаад сонгуульдана. Тэгнэ ингэнэ гэдэг юм байна. За болио өгшөөн гэх ч бас чанга юм байна. Харьцуулалт л хийх юмдаа. Тэр жагар магар, батзандан мандан, жавхлан мавхлангийн хажууд энэ нөхдүүд дээр байж чадах уу?, хотод ч аймагт ч байж чадах уу гэх мэтчилэн.
Ер нь бол барилга, үл хөдлөхтэй орооцолдсон бизнестэй нөхдүүд сүлжээрхүү болоод явцан байдгиймуудаа гэж л төсөөлөгдлөө. Бизнест хэлхээ холбоо, харилцаа сайтай байж явдаг хойно тэр утгаараа л нэгдэж, нийлээд, эхэлсэн, эхлүүлсэн хамтарсан хүмүүс тал талд өөдөлж, дэвшиж явсаар энэ түвшинд очицгоодог юм уу даа гэж бодсон.
Яг төрийн хар хүн гэхиймүү зарчимч, бизнес хөрөнгө биш, зохицуулалт, хууль журам, нийтийг хамарсан өөрчлөлт, өсөлтийг бодож, түүний төлөө эрх ашгаасаа татгалзаж, дундаж орлоготой, дундаж түвшинд амьдарч чадах хүн ер нь Монголд хэд байдаг юм болоо? би тэгэж чадах болов уу? гэх мэт асуултууд бол дагаад л явж байдаг болж. Би лав чадахгүй. Гэхдээ дөхүүлж бол чадна. Харин хүсэл минь өөр зүгт юмдаа.

Яг энэ цаг үед үндэсний ТВ-ээр House of cards гаргамаар ч санагдаж байна. Бүгд энэ новшийн улс төр гэж юу байдгийг нэг баримжаалаад авна биз. Тэр усан оргилуур муур бол ердөө л нэг анхаарал таталт л байхдаа.

За жаахан өөр юм ярий. Ийшээ орохоор тэгээд дуусдаггүй. Балай хэрүүлтэй сэдэв. Чингисээ.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Да 6-р сарын 08, 2020 4:07 pm

Зиак Ховдоос Харвард явах нэг нь байхад Хотоос Ховд орох нэг нь бас байнаа 🤣

Жаахан кодолсон маягтай бичихгүй бол нээлттэй газар бас дэмий байх.

Сүүлийн хэдэн жил тасралтгүй хийгдэж буй судалгааныхаа хамрах хүрээг тэлэх зорилгоор аймгууд руу томилолт гарахад нь амарч, газар үзэнгээ яваад ирье гэж бодоод Хөвсгөлийг онилсон боловч, тухайн газраараа хүнд олдож зардал хэмнэгдсэн тул Ховд руу яваад ирэв. Ажил сайхан бүтэмжтэй, амжуулаад бас жаахан тэнэчихлээ.

Алаг нүдэнд ахын гэргий бас нэг алаг нүдэн бүсгүйтэйгээ танилцлаа, дахиад нэг алаг нүдэн охинтой ч танилцаад амжлаа.
Булгансайхан уулын хаяанд байрлах Булган сум төсөөлж байснаас гоё ногоон, оршин суугч ихтэй, хилтэй ойр тул наймаа панзын хөл хөдөлгөөн ихтэй байдаг нь ч илт байв. Ковидтой үе тул арай бага хөдөлгөөнтэй байгаа нь энэ аж.

Аргагүй л олон ястны өлгий юм. Ховд хот гэж заншсан Жаргалант сумыг бүтэн тойрч, самнахад янзан бүрийн л ахуй амьдрал, ажлын хэмнэл, харилцааны ялгаа, аялага ажиглагдаж сонирхолтой байлаа.

Гойд таалагдсан зүйлс нь далайн түвшнээс дээш 1400 гаран метрийн өндөрт, алтайн салбар уулсын дунд, сүрлэг уулсаар хүрээлэгдсэн байдал. Өглөө сэрээд харах, орой наран жаргахыг харах, өдөр нь уулсын бараа ажихад үнэн гоё амралт юм байналэ.

Гэр хорооллын айлуудын хашаа нь намхан байгаа нь бас таалагдсан. Нэг тийм дотно гэхиймүү, итгэлтэй ч гэхиймүү, тайван ч гэхиймүү ондоо мэдрэмж төрүүлдэг юм байналэ.

Булган сум далайн түвшнээс дээш 2000 гаран метр байхдаа. Өндөрлөгт учир салхи ихтэй, хурц нартай халуун, агаарын даралт сийрэг устай л ойр байхгүй бол бас чанга санагдсан сураагүй над мэтэд.

Жаргалантаас - Булган орох авто зам бол үнэндээ янзын юм билээ дээ. Ялангуяа тэр Үенч, Бодончийн хавцал дундуурх зам тасархай гоё. 7, 8 сард ид ногоорсон үеэр тэр хавцлаар дахин дахин давхимаар санагдсан даа.

Ах нутагтаа сайхан зохижээ. Танихгүй, мэдэхгүй хүн гэж алга. Ярзайгаад л ахаа, эгчээ, ахын дүү, андаа болоод явчих юм. Гэр бүлийн бизнес эхлээд удаагүй ч гоё тохижичихсон, барааны нэр төрөл сайтай, цэвэрхэн дэлгүүр байна лэ.

Цаг агаарт бол үнэн тархидуулсаар байгаад л 7 хоногийг өнгөрөөлөө. Өглөө нэг л бүүдгэр, зэврүүн дүү бороошиж магадгүй мэт харагдахаар нь жаахан дулаалаад гарахаар өдөр нь ёстой хуурай гамбир шиг л наахын билээ хаха.
Ямар сайндаа гэр хорооллын захын гудамжуудаар нь явахдаа дээгүүрээ нүцгэн чаахав. Таних хүн байх биш гээл гуссандаа 🤣

Ахын ээж, аавтай давхцаж таараад сайхан танилцаад авсаан. Ах, эгч хоёр сайхан яриа хөөрөөтэй, зочломтгой гэж жигтэйхэн. Би харин очихдоо шамирч очоод ядарсан амьтан нүд гархилаад урт удаан ярилцаж чадаагүй байх.

Өөрийн төрсөн өдөр, хүүхдийн баярын өдөр, ахын төрсөн өдөр давхцсан нэг л их адал явдалтай 7 хоног сар гаран болсон мэт л санагдлаа. Хотын агаарт дасахгүй даараад байна 😂

Намар нэгэн сайхан мэдээ, сураг чимээ Булганаас ирэх юм байна гэж таасан. Гэхдээ та нарт хэлэхгүй. Бэр, охин хоёрыг би зөндөө харсан, зургийг нь дараагүй, та нар өөрсдөө очиж танилцаарай 😂

Зургийн цомог дотроос оюутан цагийн зургийг олж харав. Бас л аргуун жаалууд байждээ.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 15 ба 0 зочин