Reds' league! (2018)

Calling all Liverpool FC supporters! Come and paint the Mongolian RED!
Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:36 am
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 39 удаа
CONTACT:

Re: Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн Gunbold » Да 6-р сарын 18, 2018 2:06 pm

Сайхан Лиг бас гоё дурсамж үлдээдэг шүү... Энэ жил ч өөрийн гэсэн өнгөтэй, асуудалтай лиг болсон гэж харж байгаа... Сүүлийн тойргийн өрсөлдөөн үнэхээр гоё цус үзсэн сэтгэл сэргээсэн байлаа... Үнэндээ манай багт Хүрэл Мөнгө нээх ялгаа байсангүй тайтлийн төлөө өрсөлдөе гэж ирсэн тэгээд чадаагүй боломж гараагүй болохоор нээх хамаагүй бол эхэлсэн мөн РэдМонголз багтай фрэндли харьцаатай хамтдаа бэлтгэл хийдэг их найрсаг тул асуудалд чухал хандаагүй болно. Хамгийн таалагдсан зүйл нэг бодлын хэцүү хүндрүүлж байсан ч БОРОО байлаа. Их ч олон зүйл тайлсан хур байлаа. Мөн бороонд тоглох үнэн кайфтай байсан 8-)
Ямартай ч сэтгэл хангалуун зүүж байгаа хоёр дах медал минь билээ... Дараа жилийн наадам даанч хол байна даа

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 6-р сарын 21, 2018 3:41 pm

Лиг дажгүй болсоон. 6-р байранд орсондоо ч биш л дэ хэхэ. Бобоз-ын урд нь гарсандаа юм хаха. Манай баг уг нь их давгүй бүрэлдэхүүн цугласан боловч уламжлал ёсоороо драфтын №1 нь тэмцээнээ эрүүл мэндийн шалтгаанаас орхиж тэгээд жаахан байрлалаа мэдэхгүй, дээр нь азгүйтсаар байгаад тиймхэн юм болсон.
Гэхдээ хамгийн гол зүйл нь болох НэгБаг болох үйл явцаа маш сайн хийж ёстой гоё хамт олон байлаа. Тэр ч утгаараа 6-д орсондоо гутрах харамсах багтаа туних ганц ч хүн байхгүй байгаа нь хүндлэмээр санагдсан.
Рэдс Монголз, Киев 18 хоёр их дажгүй сайхан оролцлоо. бүх талаараа юм л да. тэмцээний амжилтаараа ч нэг баг болсон коллек талаа ч харсан найс байсан.
Рэд Волвес ч нэг л тийм жилийн жилд хөндлөнгийн хүмүүс шиг бусдад санагдаад байдаг тэрүүгээрээ ч явёихлаа хэхэ. Бүгд нийлж бүүлж нтр гомдоосон байх. Олон хүний санаа ижил байна гэдэг ч ортойн л шинж л дэ хэхэ :D
Ливерпүүл ФС, Фараон 2 уг нь тэр чигтээ манай талынхан ч гэсэн бас томоохон өрсөлдөгч байсаар олигтой холбоотой байсангүй. Уг нь бараг нийлж шоудана гэж байгаад амжаагүй болуон улсууд л да. :idea:
Рэдс баг хамгийн тиймхэн нь байлаа. үнэндээ хэддүгээр байрт байхаасаа илүү нэгбагаараа байсан нь дээр байсийм л да. Ахлагч болоод зарим нь хүмүүс туршлагүйтчихсан байх.

Батсүмбэрийн ногоон дээлтэнгүүд ч тэгээд эхнээсээ л шилдэгүүд түүцэн байлаа, нас сүүдэр ч өндөр улсууд болхоор ёндоо нь ч их юм хаха. Бадка Бигги Хашаа Мээш Саки хэд маань нэг медалын тэр дундаа Алтыг авч нэг санаа амарсан байх :D . Бусад нь ч бараг медальд цангах гэхээсээ зүгээр оодрох гэсэн улс байна лээ :P

Энэ жил элдэв хэрүүл уруулгүй, мапаангүй сайхан болж өнгөрлөө. ЗБ гэхээсээ бас бас оролцогчдын маань хандлага сайжирч, төлөвшил ч давгүй болж байх шиг байна. Тидай урилгаар ирж шүүлтийг самарч өгөхгүй болхоор бас нэг давс багатай ч юм шиг санагдсанаа нуух юун хаха :lol:

Ирэх жил ч гэсэн онлайн бүртгэлээр deadline тай явагдах байх. Болвол тойрог болгонд копуудын сэтгэгдэл нийтлэл мэдээ маягын юм оруулаад түүхжүүлээд явуул илүү гоё санагдлаа. 8-)

Ирэх жилийн наадам ингэж байгаад л болчихно до. Цаг хугацаа гэж сүнгэнэж байхад :ugeek:
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн biggy » Пү 6-р сарын 21, 2018 4:00 pm

Chinggis бичсэн нь:
Пү 6-р сарын 21, 2018 3:41 pm
Тидай урилгаар ирж шүүлтийг самарч өгөхгүй болхоор бас нэг давс багатай ч юм шиг санагдсанаа нуух юун хаха :lol:
:lol: хөөрхөн чимхээд л авч тээ :lol:
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн biggy » Пү 6-р сарын 21, 2018 5:53 pm

Хашаа гоё гарчээ. Тийн Баянаа ч гэсэн :D

Зураг
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн Chinggis » Ба 6-р сарын 22, 2018 12:22 pm

Эрэгтэй хүүхэд эхний 40 жилдээ их хөдөлгөөнтэй байдаг гэдэг Хашаа бол эхний 70 жилдээ л юм билээ хаха
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:02 pm
Талархсан: 125 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн Tungaa » Ба 6-р сарын 22, 2018 1:02 pm

Лиг гоё болсоон. Бороо ч их чимсэн сүүлийн өдрийг тэ. Энэ жил дандаа бараг танихгүй шахуу залуустай нэг баг болсон. Хааяа мэндийн зөрүүтэй өнгөрдөг, гэхдээ дийлэнх нь анх удаа фк-ийн үйл ажиллагаанд орж байгаа хүмүүс байж таарсан. Хөөрхөн сэтгэлээрээ залуучууд байналээ. Манай багийн групп чинь зүгээр тэр чигээрээ айлтай жүү, заваан амьтад минь гээ л явчдышт хаха. Тэгээд Гангэтэй бас ойлголцоход их амар байсан болохоор бүр нэг сайхан л байлаа.

Гангэ, Ээгий 2-с нөлөөлөөд манай 2 баг лаг фрэндли байсаан ер нь. Тэдний багийн залуусыг ч гэсэн бүгдийг нь таньдаг болсон. Хөөрхөн ч ааштай юм байналээ хэхэ. Ямарсайндаа тэдний багийхан суух гэжийснаа Лхагваад Тунгаагын багийхантай нэгдэе гэсэн гэж байгаан. Тэгээд дурны хонгионууд яваад оччихож байгаан бас хахаха.

Өөрсдөөс шалтгаалсан жаахан жаахан алдааг гаргасаныг эс тооцвол манайх бараг тайтл өргөхөөр байлаа л даа ер нь бол хэхэ. Гэхдээ яахав. Сайхан тоглож мөнгө авсан. Мөнгөн медалийг дандаа хожигдож л авч байсым билээ. Амттай медаль байсаан. Бүгдээрээ ч сайхан танилцаж авсан. Цааш цаашдаа өөр эвэнтэд ирлээ гэхэд таних хүнгүй гэх зовлонгүй, нүүр хагарч чадсан байх л гэж найдаад байна.

За тэгээд Рэтрогийхантай юу ярихав. Угаасаа сахилга бат, дадал гэдэг юмыг зүгээр үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим шиг харуулсан. Рэспэкт.

Ер нь л бүгд багууд их жигд хуваагдсан алалцаантай лиг боллоо доо. Зохион байгуулалт ялангуяа энэ жил үнэхээр мундаг байсныг бас цохон тэмдэглэмээр байна аа этр.

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 122
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 3:38 pm
Талархсан: 43 удаа
Талархагдсан: 49 удаа
CONTACT:

Re: Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн Tdi » Лх 7-р сарын 04, 2018 4:56 pm

biggy бичсэн нь:
Пү 6-р сарын 21, 2018 4:00 pm
Chinggis бичсэн нь:
Пү 6-р сарын 21, 2018 3:41 pm
Тидай урилгаар ирж шүүлтийг самарч өгөхгүй болхоор бас нэг давс багатай ч юм шиг санагдсанаа нуух юун хаха :lol:
:lol: хөөрхөн чимхээд л авч тээ :lol:
Та нар энэ дэлхийн аваргын шүүлтийг харж байгаа биздээ. Гар болгонд 11 өгөхгүй. Бага зэргийн контактыг явуулж байгаа биз. Над шиг :D. Шүүлт ер нь энэ талруугаа л явж байна лдаа.

Тухайн үед ВАР байгаагүй л болохоос

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн Mademoiselle » Мя 4-р сарын 19, 2022 8:34 am

За лиг эхлэх нь ээ. Эхнээсээ жижиг сажиг маргаан гарч байгааг уншлаа, өчигдөр. :D
Очиж хааяа үзнээ. Сайхан арга хэмжээнүүдийн нэг шүү. ;)
I have no special talent. I am only passionately curious.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 15 ба 0 зочин