Жордан Хендерсон

Ливэрпүүл миний амьдралын салшгүй нэг хэсэг
Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Жордан Хендерсон

Бичлэг Бичсэн biggy » Ба 5-р сарын 04, 2018 5:11 pm

Магадгүй энэ жил цом өргөх бол багийн ахлагч өргөнө.
Жеррардаас хойш багийн хэцүү хатуу үед ахалж явсан энэ хүнийг үл тоовол КОП, YNWA гээд яах билээ!
Daily Mail дээр нэг нийтлэл гарсан байна. ЧЛ-ийн финалд үлдэхэд Хендерсоны үүрэг хамгийн өндөр байсан. Талбай дээр ч талбайн гадна лидерийн үүргийг маш сайн биелүүлсэн. Багийн уур амьсгалыг маш сайн байлгаж, Жеррард Карра нарын адилаар шинэ ирсэн тоглогчдыг багт уусгахад хамгийн их нөлөөлдөг гэнээ. Тиймдээ ч Сала шагнал авахаар Лондон явах үед түүнтэй хамт хамгийн ойр байдаг Мане, Ловрен нар биш, Хендэрсоныг явуулсан гэнэ.

Одоогоор тэрээр 104 удаа багаа ахалж талбай дээр гараад байгаа нь 6-д орох үзүүлэлт бололтой. Хэдий тэр Жеррард биш ч энэ үүргийг сайн гүйцэтгэж байгаа, магадгүй Английн шигшээг ч ахлах боломжтой /Кейн байх магадлалтай/ гэж дүгнэж байгаа гэнэ.
Сайн ахлагч гэдгээ харуулж дэлдэн чихтийг аваад ир залуу минь. Тэр цагт чиний талаар муу хэлсэн бүхний аманд салаавч чихнээ :D :idea:
Зураг
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Жордан Хендерсон

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Да 5-р сарын 07, 2018 12:20 pm

Дэйли Мэйлийн нийтлэлийг орчуулнаа

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Жордан Хендерсон

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Да 5-р сарын 07, 2018 3:06 pm

Ливэрпүүлийн Аваргуудын лигт үзүүлж буй амжилтын түлхүүр нь Жордан Хэндэрсон – Ахлагч бол талбайн гадна ч, дотор ч багийн залуусынхаа удирдагч нь байдаг.
• Ливэрпүүл, Ромаг 7-6 –ийн харьцаатай буулган авч Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд шалгаран үлдлээ.
• Улаанууд Ла Лигийн аварга Реал Мадридтай, 5-р сарын 2-ны өдөр Киев хотноо Европын аварга хэмээх эрхэм цолны төлөө халз тулах болно
• Жордан Хэндэрсон, Стадио Олимпико цэнгэлдэхэд 10 дахь удаагаа Ливэрпүүлээ ахлан талбайд гарсан.
• Эдүгээ Хэндо улаануудын хувьд үнэлж баршгүй чухал хүн болжээ.

Мэлвүүд дэх бэлтгэлийн баазын Юргэн Клоппын өрөө руу очих хонгилын дагуух хананд онцгойлсон хэдэн зургууд өлгөөтэй буй.
Ливэрпүүлийн агуу домгуудын бэлтгэлийн талбайд авахуулсан, эсвэл гоолын баяраа тэмдэглэж буй гэх мэт улиг болсон зургууд тэнд үгүй. Энэ хана бол Ливэрпүүлийн ахлагчдад зориулсан хана билээ.
Бүхий л агуу ахлагчид энэ ханан дээр тус тусын байраа эзлэн заларсан байдаг. Стивэн Жэррард (473 тоглолтонд ахлагчийн туузтай гарсан), Эмлин Хьюз (337 тоглолтонд багаа ахалсан), Алан Хансэн (195 тоглолтонд ахлагчийн тууз зүүсэн), Грэм Сунэсс болон Фил Томпсон (хоёул 147 тоглолтонд багийн ахлагчаар тоглосон). Эдгээр домог болсон эрхмүүдийн араас хонгилын төгсгөлд Жордан Хэндэрсоны зураг байх бөгөөд эдүгээ тэр 106 тоглолтонд Улаануудаа ахлан ногоон талбайд гараад буй.
Зураг
Зураг. Жордан Хэндэрсон Аваргуудын лигийн финалд шалгарсан баяраа тэмдэглэж байна.
Зураг
Зураг. Стадио Олимпикод шүүгчийн эцсийн шүгэл дугарсны дараа Хэндэрсоны баярлаж буй байдал
Түүний хэрхэн энэ өндөрлөгт хүрсэн зам тийм ч дардан бус. Ливэрпүүлийг Аваргуудын Лигийн 8 дахь финалд хүрэх замыг багаа ахлан туулж ирсэн түүний талаар хөгжөөн дэмжигчид хоёрдмол байр суурьтай байдаг.
83 тоглолтонд улаануудыг ахалж, Клоппын өрөө рүү очих хонгилд өөрийн байр суурийг эзэлсэн Ронни Уэлан: “Тэр фэнүүдийн анзаардаггүй онцлог тоглолтыг байнга гаргаж байдаг юм” хэмээн өгүүлжээ. “Миний Ливэрпүүл дэх замналын эхэн үед ч иймэрхүү зүйлс тохиолдож байсан учраас би маш сайн ойлгож байна. Хэрэв би одоо ч тоглох боломжтой байсан бол яг л Жордан шиг тоглох байсан” хэмээн улаануудын домог хэлж байна.
2015 оны 10-р сард Клопп ирсний дараа Хэндэрсон шинэ мэнэжэртэйгээ уулзжээ. Тэр Гэрман мэнэжэр багийн ахлагчийн талаар өөр бодолтой бол түүнийг шийдвэрийг хүндэтгэн хүлээн авахад бэлэн байв. Гэвч тийм зүйл болсонгүй.
Түүнээс хойшхи 2 жил хагасын хугацаанд Хэндэрсон, Ливэрпүүлийн хувьд нөхөж болшгүй чухал дүр болсон юм. Тэр Уэланы нэгэн адил, тоглолтонд талархал хүлээлгүйгээр үлэмж нөлөө үзүүлэн тоглохдоо, эрсдэлтэй тулаанаас хэзээ ч зайлсхийж байсангүй.
Зураг
Зураг. Жордан Хэндэрсон, Стадио Олимпико -д багаа манлайлан ногоон талбайд гарч байна.
Түүний талбайн гаднах нөлөө ч маргашгүй чухал байсан юм.
Улирлын турш, хувцас солих өрөөний найрсаг харилцааны гол шалтгаан нь Жордан Хэндэрсон байсан бөгөөд тэр багийн тоглогчдоо хооронд нь эвтэй найртай байлгаж, ямар нэгэн үл ойлголцол, хагарлыг багтаа үүсгэх нөхцлийг бүрдүүлэх боломжийг хааж байв. Виргил Ван Дик, Алэкс Окслэйд-Чэмбэрлэйн нарыг багт хурдан уусч, чухал хэсэг болоход ахлагчийн үзүүлсэн нөлөө үлэмж билээ.
Хэндэрсон, Сандэрландаас 2011 онд 16 сая паундын шошготойгоор Ливэрпүүлд ирэхэд нь Стивэн Жэррард, Жэйми Каррагэр нарын домгууд түүнд хэрхэн хандаж, яаж тусалж дэмжиж байсныг хэзээ ч мартаагүй юм. Мохамэд Сала, Мэргэжлийн тоглогчдын холбооны Шилдэг тоглогчийн шагнал авах үед ийм нэгэн явдал болжээ.
Ёслолын ажиллагаа Ням гарагийн үдэш буюу Аваргуудын Лигийн хагас шигшээн эхний тоглолтоос 48 цагийн өмнө байсан учраас Клопп багаа тэр чигээр нь Лондон руу аялахыг зөвшөөрөхгүй нь тодорхой байжээ.
Зураг
Зураг: Эдүгээ 27 настай хагас хамгаалагч ногоон талбайн гадна ч, дотор ч маш том үүрэг гүйцэтгэдэг юм. (Тэр 2017-18 оны Аваргуудын Лигийн улиралд бөмбөгөнд 655 удаа хүрсэн нь Ливэрпүүлийн тоглогчдыг тэргүүлэх үзүүлэлт бөгөөд 22 такл, 14 бөмбөг таслалт хийсэн нь ч мөн багийн бусад тоглогчдоос илүү үзүүлэлт юм)
Мэдээж Мо Сала үүнд гонсгор байсан учраас Клопп түүнийг Жордан Хэндэрсоны хамтаар Лондонд болох ёслолд оролцохыг зөвшөөрөв. Египт залуугийн дотны андууд нь Деян Ловрэн, Садио Манэ нар хэдий ч Мо Сала ёслолд хамт явахыг хүссэн хүн нь ахлагчийн хувиар хүндэтгэдэг Жордан Хэндэрсон байжээ.
Клопп ч мөн ялгаагүй бодож байсан учраас зөвшөөрсөн байна.
Хэндэрсон Ливэрпүүлийн Киев хүрэх болсон баярыг нэг шил жүржний фантагаар л тэмдэглэсэн гэдэг. Клопп Жорданд бүрэн итгэл үзүүлдэг бөгөөд Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарэт Саутгэйт ч мөн ялгаагүй. Шигшээ багийнхаа тоглогчдоос удирдах, ахлах чадвараар нь түүнийг үнэлсэн учраас ахлагчийн туузаа Ливэрпүүлийн ахлагчид зүүлгэж байсан.
Эдүгээ Орост болох Дэлхийн аваргын шалгаруулах тэмцээн дөхөх тусам Гарэт Саутгэйт, Хэндэрсоныг улам ойроос ажиглах болсон юм.
Магадгүй Харри Кэйн, Английн шигшээ багийн хамгийн шилдэг нь байж болох хэдий ч Хэндэрсон бол багийн уур амьсгалыг дулаацуулж, нэг болгон зангидахад хамгийн тохиромжтой хүн нь байх болно. Энэ залуу өөрийн хувь хүний үзлээ гээж, багийн амжилтанд гол анхаарлаа хандуулж чадах хүн юм.
“Тэр Стивэн Жэррард биш учраас л хааяа бусдаас шүүмж хүртэж байгаа хэдий ч тэд тэс ондоо тоглогчид учраас тэднийг хооронд нь харьцуулна гэдэг шударга бус хэрэг” хэмээн Уэлан хэлжээ.
“Тэднийг багаа эн тэргүүнд тавьдаг чанараар нь харьцуулж бол болно. Ливэрпүүлийн ахлагч байна гэдэг байнга хашгирч, гуугачиж байна гэсэн үг биш. Чи сайн тоглогчдоор хүрээлүүлсэн бол “Миний хийж буйг хий, би тэргүүлнэ, та бүгд араас минь дага” гэсэн мэссэжийг өгөхөд л болно.
“Энэ бүгд миний Жорданаас хардаг зүйлс. Тэр Клоппт таалагддаг учраас л багийн ахлагч байгаа юм биш. Тэр энэ ажлыг хариуцаж чадах зөв хүн нь учраас л ахлагч байгаа юм” хэмээн Ливэрпүүлийн домгуудын нэг Ронни Уэлан хэлж байна.
Тэр Ромд зөв ахлагч байж чадсан шигээ 5-р сарын 26-нд ч мөн адил Киевт зөв ахлагч байж чадна. Европын цомыг өргөсөн 5 дахь ахлагч болох ч бүрэн магадлал байгаа. Үүнийг эс тооцсон ч Жордан Хэндэрсоны зураг Ливэрпүүлийн бүх цаг үеийн Ахлагчдын зураг бүхий хонгилд үргэлжид байраа эзлэсэн хэвээр байх болно.

Доминик Кинг -ийн нийтлэл

Хэрэглэгчийн хөрөг
otgonbatt
Хуйлруулан бичигч
Бичлэг: 160
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:56 am
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 12 удаа
Талархагдсан: 41 удаа
CONTACT:

Re: Жордан Хендерсон

Бичлэг Бичсэн otgonbatt » Ба 5-р сарын 11, 2018 2:41 pm

Асуулт дээр энэ хүнийг өмөөрч их хэрэлддэг байсан даа. Урхгшаа довтолгоо дэмждэггүй үргэлж хойшоо хаяна, ахлагчийн зангараг байхгүй гээд л одоо ч дургүй үзэн яддаг хүмүүс бол зөндөө байдаг. Миний бодлоор бол их дуулгавартай дасгалжуулагчийн хий гэснийг яг таг хийдэг юм болов уу л гэж боддог. Брэнданы үед довтолгоо сайн дэмждэг байсан харин клоппын үед илүү ард тоглоод тоглолын темпийг барих гол хүн шиг санагддаг шд яаж ч сугарсан өмөөрөөд байгаанмаа :D
ТҮС ТАС

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Жордан Хендерсон

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Ба 5-р сарын 11, 2018 3:58 pm

Ахлагч гэхээр л хавиар нэг хашгичаад л, ширүүн дориун царай гаргаад явна гэж юу байхав дээ ... Тэгээд Жэррардыг ч юм уу Карраг дуурайвал хэн ч биш болышд ... Хэндо өөрийн гэсэн онцлогтой ахлагч, онцлогтой тоглогч гэдгийг л хүмүүс сайн ойлгож өхгүй байгаам ...

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 106
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 6:34 pm
Талархсан: 124 удаа
Талархагдсан: 63 удаа
CONTACT:

Re: Жордан Хендерсон

Бичлэг Бичсэн Ladykop » Ба 11-р сарын 16, 2018 4:07 pm

Багийн баланс, хувцас солих өрөөний уур амьсгалыг авч явж байгаа хүн ш д манай муу ахлагч чинь

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Жордан Хендерсон

Бичлэг Бичсэн Redman » Пү 12-р сарын 06, 2018 12:26 pm

2011 оны зун ирж байлуу?
Одоо багт хамгийн удаж байгаа тоглогч болж дээ. Ардаас нь 13 оны 1 сард ирсэн гэдгээрээ Старриж орж байх шиг байна

Гэснээс манайхан нээрээ муу ахлагчийгаа арай л дэндүү миалахиймаа... Жаахан эмо үед бол өмнөөс нь бүр гомдоод шаачмаар. Манай багийн хамгийн шилдэг хагас хамгаалагч уу? Миний хувьд лав биш. Дэлхийн шилдэг хагасуудын тоонд орох уу? Миний бодлоор тэр жагсаалтад арай л жулдах байх.

Шүүмжилж, үзэл санаагаа хуваалцаж бололгүй яахав. Гэхдээ тэр групп дээр зарим нөхдийн зүгээр л доромжилсон байгааг харахаар тэсэлгүй бүр ямар ч логикгүйгээр сөрмөөр санагдаад байдаг юм. Хэндогийн улаан хамгаалагч аятай л хэдэн жил шаалаа даа... Ливэрпүүлийнхээ тоглолтоо бараг үздэггүй Дэрмээ мэрмээ л сохроор үзэн ядаад байхаар бүр нэг игзаар хөдөлдөг шүү хахахах

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 122
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 3:38 pm
Талархсан: 43 удаа
Талархагдсан: 49 удаа
CONTACT:

Re: Жордан Хендерсон

Бичлэг Бичсэн Tdi » Пү 12-р сарын 06, 2018 1:51 pm

Аа гэхдээ урагш нь явуулчих юман дээр хажуу тийшээ өгчихөөр бас хэцүү л байдаг шд

Хэрэглэгчийн хөрөг
otgonbatt
Хуйлруулан бичигч
Бичлэг: 160
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:56 am
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 12 удаа
Талархагдсан: 41 удаа
CONTACT:

Re: Жордан Хендерсон

Бичлэг Бичсэн otgonbatt » Пү 12-р сарын 06, 2018 1:57 pm

Хялалзах тусам гялалзана гэдэг билүү хаха тэрэн шиг хүмүүс муулах тусам л уур хүрээд сөрмөөр байдаг шүү.
Фабиньо тэхдээ үнэхээр илүү гараад сайн байгаа бол харагдахгүй байна лээ. Ер нь тэгээд иймэрхүү тоглолтууд дээр Хэндо хэрэгэтй л дээ, арагшаа дамжуулдаг л гээд байдаг яг үнэндээ багийнхаа тактикаа харахлээр тоглолтоо харахлэр зүгээр л байгаан өчигдөр бол надад Хэндо сайн л бас гэж бодогдож байна эвэртон дээр Фабиньо харин ёстой олигтой байгаагүй дээ гайгүй бие хаатайн бол уу гэхээр бас тийм биш юм байна лээ шд, олигтой биедэлцээд гар нтрээрээ хашаад тоглодоггүйн байна лээ. кк
ТҮС ТАС

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Жордан Хендерсон

Бичлэг Бичсэн meesh » Да 6-р сарын 03, 2019 9:21 am

Тэр хүртэх эрхтэй.

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 16 ба 0 зочин