Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 4-р сарын 23, 2018 6:17 pm

Nudge гээд номон дээр гардаг шд тэ.
Жижиг хэмжээний зохицуулалтаас хамаараад систем бүхэлдээ тэрчлэн хүний амьдралыг ч цогцоор нь өөрчлөх боломжтой болчихдог гээд..

Төрөөс ерөөсөө л оролцохоо болиод, хувь хүн өөрөө зохицуулаад зохицоод амьдраад байвал тэ нтр.

Гэснээс Лхагваагийн орчуулсан /Монгол Тв-ийн/Амьдралын ханиа хэрхэн зөв сонгох вэ гээд waitbutwhy сайтан дээр гарсан нийтлэлийг уншаад их таалагдсан шүү. Энд хавсаргачихъя. http://ikon.mn/n/ne3

Таалагдсан хэсгүүдээс түүвэрлэвэл:
Хүмүүс салдаг. Гэхдээ чи сална гэж бодохгүй байгаа. Гайхаж байна уу? Чи ганцаараа биш. Залуучуудаас авсан судалгаагаар өөрийнхөө одоогийн болон ирээдүйн гэрлэлтийг насан турш үргэлжилнэ гэж 86% чинь үзсэн байна. Хөгширсөн хойноо өөрөөр хариулна гэж бодохгүй байна тэгэхээр энэ өгөгдөл дээр цаашилъя!
Чи ханиа сонгохдоо өөр олон сонголтуудыг цуг хийж байдаг. Хамт хүүхэд өсгөх хамтрагч, хүүхдийн чинь ертөнцийг үзэх үзэлд хамгийн их нөлөөлөх хүн, 20,000 удаа хамт хоол цуг идэх, 100 гаруй амралтад цуг явах, чөлөөт цаг болон тэтгэврийн бүх хугацаагаа хамт өнгөрүүлэх, ажил мэргэжлийн гол зөвлөгчөө давхар сонгож байгаа… Мөн түүний өдөр хэрхэн өнгөрсөн талаар ойролцоогоор 18,000 удаа сонсоход бэлэн биз?

Нийгэм бидний яаруулдаг.

Бидний нийгмийн гол дүрэм бол “оройтохоосоо өмнө гэрлэ” гэх дүрэм. Оройтох гэдэг хаана амьдарч буйгаас чинь шалтгаан 25-35 насны хооронд юм уу даа.

Уг нь энэ дүрэм “яадаг ч байсан буруу хүнтэйгээ битгий суугаарай” гэдэг дүрэм байсан бол... даанч нөгөө нийгэм гуай ганц бие 37 настай хүнийг өрөвдөөд, аз жаргалгүй гэрлэлтийн 2 хүүхэдтэй 37 настанг бол окэй боломжийн гэж үздэг.
Гэх мэтчилэн. Их таалагдсан болохоор хааяа ч гэж, бараг унших хэрэгцээ нэхэгдэх бүртээ гаргаж ирж уншчихаад тайвшраад цаашладаг юм.
I have no special talent. I am only passionately curious.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Да 4-р сарын 23, 2018 10:10 pm

Tdi бичсэн нь:
Да 4-р сарын 23, 2018 6:13 pm
Мөөжиг яагаад юм болгоныг ОТ болгоод байна. Арай л их биш үү?

Би уурхайчин хүн, ОТ бол дэлхийн хэмжээний том төсөл гэдгийг гадарлана. Зарим хүмүүс ойлгохгүй шүү дээ.
Хэхэ. Бодитой факт, эдийн засагт үзүүлсэн импакт юм чинь ярилгүй яахав, санаанаасаа зохиогоод худлаа юм яриад байгаа биш. Таарсан аргумент бүр дээр эдийн засгийн дам нөлөө байгаа гэдгийг тайлбарлах гэж үзээд байгаа ухаантай.

Би бол айж л байж ОТ-г матарлацгааж байгаад гацаагаад, Рио Тинтог явуулчихвал цаашдаа Монголд ирээдүй бүрхэг гэж харж байгаа.
Шилжилтийн үе гэж 90-2000 оны хооронд боловсролын системээр сэглүүлээд, эцэг эх нарынхаа барааг ховор харж 10 жил өнгөрсөн. Оюутан ахуй цагт суралцаж явахад улс тэр чигээрээ сөхрөөд эхэлж байсан (тэр үед ЭТ байж л байсан саалийн үнээ гэдэг нэрэндээ бардаад хамтдаа сөхрөхөөр байлаа) за 30 дөхөөд ид ажлын ирэн дээр улс орон гаднаас томоохон хөрөнгө оруулалттай, ОУ-д нэр хүндтэй болчихлоо гэж байтал алалцсаар 10 жилийг барсан. Цаашдаа ч 10 жил энүүхэнд манарах бололтой тэр үед би 50 дөхөж байх нь хахаха... Ажилласаар ажилласаар л улс овлигогүй олсон мөнгөө хүч чадал болгож чаддаггүй, боловсрол, ажлын ур чадвар нимгэн ангидаа тарааж өгсөөр... Үндэсний түүхээрээ бахархасаар... за цаашлаад тэр орос, хятадын колони молонь бол бүр яриад ч яахав... Сорри.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Да 4-р сарын 23, 2018 10:59 pm

Сонирхолтой нэвтрүүлэг болжээ. Иймэрхүү боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай залуусын үгийг илүүтэй сонсож, ярилцаж, харилцмаар байгаа юм манай ЕБС, Их дээд сургуулийнхан ялангуяа.

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 4-р сарын 24, 2018 7:45 am

Muujguu бичсэн нь:
Да 4-р сарын 23, 2018 5:49 pm
Энэхүү үзэгдэл болбоос: 2008 онд байгуулагдсан бидний муулаад байгаа гэрээний нөлөөгөөр Монгол улсад итгэх итгэл, бизнесийнхэний сонирхол нэмэгдэж, үр шимд нь манай мулгуу ЗГ-ууд их хэмжээний хөрөнгө бондоор босгож үрэн таран хийж байсан алтан үеийн үр шим. Алтан гахай жил, шинэ төрсөн хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлийн мөнгө гэхчлэн лалартацгаасны гор.
Манай том ч алтан гахай жил төрсөн л дө кк :idea:

Гэхдээ мэдээж халамж харж төрүүлээгүй нь ойлгомжтой. Ер нь ерөөсөө л туйлсан их хайран дундаас гэнэт л хүрээд ирсэн хүү юм л да. Юу юугүй л гэр бүл зохионо гэж яг ч тооцоогүй ч явсан. би ч хөөрхий 23 тай жаахан л байж. Харин хаа очиж эхнэрээ бараг 5 жилийн хугацаанд сайн мэдэлцэх болхоор нээх айхтар хүнээ таних гэж цаг алдаагүй юм. Яахав тэгээд гэнэт л бидэнд хүрээд ирсэн юм хойно ерөөсөө л хамаг бүхний эхлэл миний амьдралын анхдагч бүхнийг аваад ирж байна да гэж бодсон. тэгэж билэгдээд л Анхлан гэдэг нэр хайрлаж байлаа.
За тэгээд тэр нь яг үнэн байсан л да. Нөгөө банди байсан дураараа хөвгүүн чинь тэгээд л гэнэт аав болоод явчихаж байгаа юм. Ерөөсөө тэрнээс хойш маш олон зүйл өөрчлөгдөж яах гэж амьдрах юм, юуны төлөө яваад байгаан, юуг зорилгоо болгох уу, өөрөөсөө юуг өөрчлөх хэрэгтэй гээд олон зүйлс өөрсдөө бараг харваад л шахаад л ороод ирчихсэн юм шиг байгаам.
Энэ л олон зүйлс өөрийг ч яаруулж, хөдөлгөгч хүч мотор нь болоод харин эхнэр чинь үүнийг сулрах үед нь чангалагч, мартах үед нь сануулагч нь болж заримдаа чигээсээ гарах гээд байвал жолоог чинь тэгшлэх гээд байгааг нь базуулах гээд ойлгчуул зүгээр юм шиг байгаамаа. Мэдээж хааяа нэг хамтдаа түр амсхийх, мотороо арчлах, дараагийн даваандаа нөөх зүйлс бол байлгүй л яахав. энэ л жингийн тэнцвэрийг бариад явахад ер нь болдийм шиг байгаам.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн biggy » Да 5-р сарын 07, 2018 10:08 am

Сэтгэлгээний ядуурал, аминч үзэл, би болж байвал бусад нь хамаагүй гэдэг бодол. Нийгэмшиж, нийтээрээ хөгжиж, илүү юм хүртэнэ гэдгээ одоо болтол ойлгоогүй хүмүүс. Өнөөдөр би өөрөө хөдөлмөрлөөд, шэйрлээд, хүндлээд 100 төгрөг олдог бол 2-уулаа нийлээд 300-г олж, бүгдээрээ ингэж зүтгэвэл нэг хүнд оногдох орлого 500 болно гэдгийг ер тооцдоггүй хүмүүс.
Иргэн баян бол улс баян гэдэг үнэн үг шүү. Бие биенээ дэмжиж, хүндэлж, нэр хичээж явбал эргээд ирэх, олдох юм нь ихсэнэ.
Нүүдэлчин соёл гэж тайлбарладаг, тэрнийгээ муулах гээгүй ч тулга тойрсон, өнөөдрөө болгосон хэдэн зуун жилийн юм бас байдаг байхаа. Энийг уншаад гомдох ч шиг.
#Copy Сүүлийн үед Монголчуудын хөдөлгөөн ихээр зүглэж буй Хятадын Манжуур хот, Солонгос Турк Улсуудад Монголчуудын соёл, зан байдал, бие авч яваа талаар үзэж харж, сонссон зүйлээ хэлэхгүй бол бүүр хэл загатнаад уур хүрээд байх юм.

Хятадад төрсөн гутрал:
Сүүлийн үед Монголчууд, байгууллага хамт олон болон ах дүүгээрээ нийлэн Манжуур руу зүглэх нь их болжээ. Хүннү айр компаний нислэгээр явах бол Манжуурт Шангрила буудалд хямд буулгадаг юм байна. Энэ өндөр зэрэглэлийн Буудлын өрөөнд бүх л юм байдаг даа. Тэгсэн миний буусан өрөөнд алчуур, ариун цэврийн зүйлүүд халаад, ус ундаа зэрэг буудлаас хангадаг зүйлүүд байдаггүй. Тавих байлгүй гэж бодоод тэр оройдоо унтахаар хэвтэв. Шөнөжингөө хажуу өрөөнд нэг онгоцоор очсон нэг байгууллагын бололтой нас нь нилээн тогтсон хижээл 2авгай хэдэн хүмүүс архидаад орилоод л хаалга үүдээ байн байн саваад унтуулсангүй. Үүрээр тасарсан уу нэг юм унтлаа. Маргааш өглөө нь буудлын өглөөний цай уухаар ресторанд орлоо. Архины нихуун үнэр үнэртүүлсэн согтуу ч гараагүй баахан залуучууд хүүхнүүд (нэг байгууллага бололтой) орилолдоод хөдөө хээр талд ганцаараа яваа юм шиг байх юм. Бусад хүмүүст садаа болж байна гэдгийг ерөөсөө бодохгүй шүү. Өөрсдөө л болж байвал болно гэдэг тэнэг бодол толгойд нь байсаар л байна.

Өдөр болж хүмүүс манжуурын хэдэн дэлгүүр лүү гүйлдэж наймаагаа хийгээд орой буудалдаа цуглаад за дахин шөнөжингээ орилолдож өгнө дөө. Миний хажуу өрөөний ах эгч нар дахиад ууж, дуу нь чангарсаар.

Өглөө болж бидний буцах өдөр болов. Энэ хугацаанд буудлаас миний өрөөнд халаад ерөөсөө тавьсангүй.
Буудлаас гарахдаа төлбөрөө хийхээр очоод яагаад өрөөнд хэрэглэл тавьсангүй вэ гэтэл. Тэнд ажиллаж буй төлөөлөгчийн газрын Монгол залуу.
Монголчууд ялангуяа байгууллага хамт олноороо ирсэн хүмүүс буудлын өрөөний зүйлийг эвдээд, халаад алчуурыг хулгайлаад, мини баарны архи пиво ундааг хэрэгчихээд төлбөрөө төлдөггүй учраас өрөөнд мини бааргүй, халаад алчуур заримдаа тавьдаггүй гэнэ.
Монголчуудын Манжуурыг байлдан дагуулж нэр хүндээ унагах кампанит ажил эхэлжээ ээ хөөрхий. Уг нь Манжуурын хятдууд эрээний хятдуудын хажууд найрсаг юм байна лээ. Удахгүй Монголчуудын үзэхгүй болох байх даа. Хятдуудыг үзэн ядах бишээ өөрсдийгөө эхлээд нэг харж дүгнэлт хийгээчээ гэж хэлмээр санагдаад байх юм.

Солонгост Монгол гэж хэлэхээс ичих юм. Би ажлаар Со улс яваад өнөөдөр онгоцоор ирлээ л дээ. Сүүлийн үед Монголчууд ажиллах гэж олноор зорьж байна.
Виз гаргахгүй чанга болсон байна гэнэ. Аргагүй шүү дээ тэнд очиж ажиллах гэж яваа Монголчууд гэмт хэрэг, хулгай, хүн амины болон хүчингийн хэрэг хийгээд Монголчуудыг ажилд авах сонирхолгүй болж байна гэнэ шүү. 2 жилийн өмнө Тэр түндэмүнийн ойролцоо өвгөнтийн хөндий шиг архи уусан залуу мөнгө гуйгаад гэртээ харих мөнгөгүй гээд явж байх юм. Би аргаа бараад 1000 вон өгч билээ. Монголдоо ирээсэй. Нэр гутаасан юмнууд. Монгол гэж хэлээсэй ичээд байх юм.

Монголчууд ямар ч ганган чамин хувцасладаг болоов дээ. Тэр хэмжээгээрээ жоохон ч гэсэн соёлтой болмоор юмаа. Ичмээр юм. Жишээ онгоцны буудал дээр илүү ачаагаа жигнүүлэхгүй бариад шалганаар орох гээд чих нь дүлий дүмбэ оригоод л гөлийчихөөд зүтгээд байх юм. Хойноос нь Со хүүхэн орилоод л гүйж очих дагуулаад аваад явах юм. Үүнийг харж байсан 2 залуу Монголчууд байна гээд инээгээд толгой сэгсрээд л хоцров. Урьд нэг хүүхэн өмнө нь 4-5 хүн ачаагаа камерт оруулах гээд дараалалд зогсож байхад хажуугаар нь дайраад л юмаа хийдэг хайрцаг авах гээд зүтгээд байх юм. Яг л лифтнээс буух гэхээр өөдөөс дайраад л гаргахгүй байдаг шиг.
Онгоцонд суух гэж хэн нь түрүүлж орох уу гэсэн байртай. яагаад тэгдэг юм бол доо гэж бодсон чинь хөөрхийс тэд гартаа барьсан баахан ачаагаа суудлын дээд талын багажид түрүүлж хийх гээд зүтгээд байдаг юм байна. Өөрийн суудлаас хол хоосон л зай байвал бусад хүмүүс ачаагаа хийнэ гэж ерөөсөө бодохгүй шүү. Амиа бодсон зан нь гарч байна даа. Солонгосыг мөн удахгү муу нэр хүндээрээ байлдан дагуулах тун дөхөж дээ.

Онгоц нэг юм нисээд Улаанбаатарт буух гэж байна зарлаад гар утас энээ тэрээ унтраана уу гэж зарлаад байхад л зөрөөд л гар утсаа асаагаад л одоо бууж байна гээд яриад байх юм. Би хажуу сууж явсан эгчид. Болохгүй шүү гэж сануулахад тоосон шинжгүй. Нэг хүн бүүр утсаа дээр агаарт онгоц буугаагүй байхөд асаагаад утсаараа одоо 61-ны гарам дээр эргэж байна гэж ярьж байна гэнэ шүү. Энэ одоо юу вэ бүүр амар ямар хотын түгжээд яваад утсаар ярьж байгаа биш дээ. Тэнэг юмаа.

Туркийн нисэх компаний онгоцны үйлчлэгч хүүхнүүд бүүр биднийг муухай хардаг болсон байна лээ. Туркээс ирэх онгоц бол бүүр аймаар Монгол наймаачид илүү ачаагаа жинлүүлэхгүй бариад онгоцонд орно. Ачаагаа дээд талын тээшний хайрцагт багтдаггүй учраас онгоцонд суухаас өмнө хүмүүсийг овортой ачааг нэг залуу цуглуулж авах гэтэл зарим нь өгөхгүй зууралдаад уурлаад байх юм. Энэ одоо юу гэсэн үг вэ. Гэртээ дураараа заганаж байгаа биш дээ. Дүрэм журам гэж юм байдаг юм. Энэ эцсийн эцэст өөрийнх нь аюулгүй байдлыг хангах гэж авч буй олон улсад баримталдаг бодлого гэж бий гэдгийг жоохон ч гэсэн ухаараасай даа.

Ийм сэтгэлгээний ядууралтай, бусдыг боддоггүй аминч, соёлгүй Монголчуудаа Монголын нэрээ бодох цаг болжээ.

Удахгүй дэлхий дахин Монголчуудын бүдүүлэг зангаас болж гаргаж буй бусармаг занг үзэж ядаж эхлэх нь дээ. Дор бүрнээ бодох цаг болсон бололтой. Очсон газар болгоноо завааруулж нэр хүндээ унагаж явах хувь тавилантай улс болжээ. Нэгийг бодох цаг болсон мэтээ. Мөхөл рүүгээ яваад ч байгаа юм шигээ... Монголын нэрийг хайрламаар л байх юм.... Дор бүрнээ дуугүй байх биш болохгүй байгаадаа алдаа хийгээд байгаадаа зөв ойлгуулж хэлж жоохон ч гэсэн ойлгуулах нь зөв юм шиг санагдаж байна.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 126
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 3:44 pm
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн boboZ » Да 5-р сарын 07, 2018 12:39 pm

Ямар азаар 3хан саяуулаа юм.. Тал нь орк гэхээр дэлхийн 7 тэрбүм хүний эсрэг 1,5хан сая орк байгаад дэлхийн өмнөөс баярлах юм даа кк :D
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн biggy » Да 5-р сарын 07, 2018 1:17 pm

boboZ бичсэн нь:
Да 5-р сарын 07, 2018 12:39 pm
Ямар азаар 3хан саяуулаа юм.. Тал нь орк гэхээр дэлхийн 7 тэрбүм хүний эсрэг 1,5хан сая орк байгаад дэлхийн өмнөөс баярлах юм даа кк :D
:lol: :P
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Шинээ » Да 5-р сарын 07, 2018 1:40 pm

boboZ бичсэн нь:
Да 5-р сарын 07, 2018 12:39 pm
Ямар азаар 3хан саяуулаа юм.. Тал нь орк гэхээр дэлхийн 7 тэрбүм хүний эсрэг 1,5хан сая орк байгаад дэлхийн өмнөөс баярлах юм даа кк :D
Ядаж манайханд хань болчихоор оркууд өөр байгаа байлгүй дээ. :x
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 5-р сарын 07, 2018 1:50 pm

Шинээ бичсэн нь:
Да 5-р сарын 07, 2018 1:40 pm
Ядаж манайханд хань болчихоор оркууд өөр байгаа байлгүй дээ. :x
Заавал ингэж хань татахымуу :D
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Шинээ » Да 5-р сарын 07, 2018 1:59 pm

Mademoiselle бичсэн нь:
Да 5-р сарын 07, 2018 1:50 pm
Шинээ бичсэн нь:
Да 5-р сарын 07, 2018 1:40 pm
Ядаж манайханд хань болчихоор оркууд өөр байгаа байлгүй дээ. :x
Заавал ингэж хань татахымуу :D
Тэгэхгүй бол наадах чинь дэлхийн 7 тэрбум хүний эсрэг зөвхөн манай 1,5 сая орк байгаа гээд байна шд :)
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 19 ба 0 зочин