Red Notes:::!!!

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Шинээ » Лх 2-р сарын 21, 2018 11:02 am

Tdi бичсэн нь:
Лх 2-р сарын 21, 2018 10:53 am
boboZ бичсэн нь:
Лх 2-р сарын 21, 2018 10:38 am
Тэрэнд толгойгоо чилээгээд яахав.
Урсгалараа, аядуу зөөлөн хүн шиг санагдчлаа. :D
Таны энэ аядуу зөөлөн зан чанар чинь цонхын форумд бусад багийн фенүүдтэй алалцахад арай зөөлддөггүй юу? :D
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 126
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 3:44 pm
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн boboZ » Лх 2-р сарын 21, 2018 11:37 am

Шинээ бичсэн нь:
Лх 2-р сарын 21, 2018 11:02 am
Tdi бичсэн нь:
Лх 2-р сарын 21, 2018 10:53 am
boboZ бичсэн нь:
Лх 2-р сарын 21, 2018 10:38 am
Тэрэнд толгойгоо чилээгээд яахав.
Урсгалараа, аядуу зөөлөн хүн шиг санагдчлаа. :D
Таны энэ аядуу зөөлөн зан чанар чинь цонхын форумд бусад багийн фенүүдтэй алалцахад арай зөөлддөггүй юу? :D
"Би эцэг эхээс заяасан аядуу зөөлөн хүн. Эвдрэлцэж яваа хүмүүсийг эвлүүлчих юмсан гэж боддог. Асуудлыг чанга ярьснаараа шийддэг ч юм биш" :D
He who betrays will always walk alone...

Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:36 am
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 39 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Gunbold » Лх 2-р сарын 21, 2018 12:17 pm

Ер нь тэгээд хааж хоридог байсан баяр буцаж эргэн ирэхдээ дураараа зохиомол олон сонин шинэ дүр төрхтэйгээр ирдэг юм шиг.. Золголт бол Чингис хаан маань Тоорил ванд булган дахтай л золгодог.. ер нь ангийн ховор нандин үслэгээ барьдаг байсан юм шиг байгаан тухайн үеийн үнэ цэнэтэй зүйлс бас хүндлэл шүү дээ... Хадаг бол орчин цагт хүндлэл болоод байгаа ч надаа бол таалагддаггүй... Бас тэр япончууд шиг шууд мөнгө бага хэмээжний мөнгө өгч гар цайлгадаг л бол амар юм шиг... Бид баярлах гэж бүүр ядардаг болж дээ... Баярлаж цэнгэх биш зовиуртай баярлах нь цаад утгаа алдаад л байх шиг... Сайхан үндэсний дээл, хоол, цунларалт тэгээл болоо тэ... амар хялбар л баярлавал

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 126
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 3:44 pm
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн boboZ » Пү 2-р сарын 22, 2018 11:33 am

Totally random facts цуврал - 1

1. Сансар огторгуй дизел түлш, барбекью хоёрын хольц шиг үнэртдэг гэж сансарын нисгэгч нар хэлсэн бөгөөд энэ нь мөхөж буй одноос үүсдэг үнэр гэнэ.

2. Бүрэн боловсорсон жүрж (orange) нь уг нь ногоон өнгөтэй байдаг. Эрдэмтэд Хойд Америкийн хэрэглэгчдэд илүү тааламжтай харагдуулахын тулд жүржин дэхь хлорофилл (ургамалд байдаг ногоон өнгийн пигмент/будаг) -ийг устгадаг байна.

3. Хүн дунджаар амьдралынхаа явцад дэлхийг 5 тойрох хэмжээний замыг алxаж туулдаг

4. Иран улсын инженер болон шинжлэх ухааны оюутнуудын 70% нь эмэгтэй.

5. Хеиделберг Их Сургуулийн эмч нар архи нь тархинд 6 минутанд нөлөөлдөг гэдгийг тогтоосон.

6. Жилд дунджаар 29,000 резинен нугас далайд алга болдог ба эдгээр нь дэлхийн хаа нэгтээ байнга гарч ирдэг байна.

7. Нью-Жерсид амьдардаг нэг эр тус дүүргийн хуулийн сургуулиа хаяж гарсан өдрөө тус сургуулийг өөрийг нь хуулийн ангид тэнцүүлж авсан гэдэгт гомдолтой хэмээн шүүхэд өгсөн.

8. 1895 оны Америкийн машин уралдааны хамгийн хурдан рекор үзүүлэлтд нь 11 км/ц байсан.

9. Эрнест Врайт (Ernest Wright)-ын 1939 оны зохиол Gadsby-д нэг ч “e” үсэг ороогүй байдаг.

10. Энгийн эрэгтэй хүний дундаж өндөр 170см (надаас даруй 19.999 см намхан... )
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 3-р сарын 01, 2018 3:23 pm

8-н хувь-ын ипотекийн зээлийг зогсоох уу үргэлжлүүлэх үү гэдэг хэлэлцүүлэг үзсэн байх зарим нь.
Миний хувьд одоо бараг ингэж үлгэн салган байхаар зогсоогоод биржээр компаниуд нь өөрсдөө хийгээд явсан нь дээр шиг. Хэдий болтол арилжааны банкуудыг ингэж харж үзэж өмнөөс нь ашиг өгөх гэж ажиллаж байдгийн. Арилжааны банкууд өөрсдөө барилгын бизнест хутгалдаж манай байрыг авуул ипотек өгнө гэж иргэдийг сүрдүүлдэг болсон. Хэдий нийгэмд харахад гоё юм шиг байгаа ч цаанаа бизнесээ буруу явуулсан дампуурах эсрдэлээ үүрэх ёстой хэсгийг үүрүүлээгүй орхиж байгаан нь шударга биш байгаам л да.

Ардын нам 20 онд, эсвэл Женко удахгүй 21 онд борлогдохгүй байгаа орон сууцыг төрийн албан хаагчдад ажилсан жилээр нь гэрээлж үнэгүй олгоно гээд төрөөс бүх байруудыг худалдаж авах ажил хийнэ. Наанаа нийгэмд сайхан эерэг харагдавч цаанаа төсвийн мөнгийг хэдэн нөхөд өөрсөддөө ашигтайгаар хуваарилаад л дуусна. Бүх зээл авилга өр төлбөрийн алдагдалыг нөгөө ипотек төлсж байгаа иргэд 20 30 жилээр төлөөд дуусна. Ингэхээр л бүүр нэг Монголд баймааргүй гадагшаа гармаар болоод дургуй хүрээд байдгийм шд.

Хүмүүс төр зарим зүйлдээ татаас өгч нийгмээ авч явах, хуримтлал үүсгэх тогтолцоог бүрдүүлэх нь зөв гэж харж магадгүй. Гэхдээ бид нарын эрх зүйн орчин байгаа байдал тэр үлгэрлээд байгаа Норвеги Финляндаас тэс өөр шүү. Хөөрхий 2013 оноос хойш Ипотек авсан ихэнх хүмүүс тэр 2001 оноос эхлэлтэй 2013 хүртлэх бүх газрын наймаа албан тушаалын хээл хахууль авилга арилжааны банкны найдваргүй зээлийг далд байдлаар төлөөд явж байгаа гэхээр хэцүү хэцүү. Үсрээд л 30 сая төгрөгөөр боссон Мансардны 2 өрөө 75 сая гэхээр яалтачгүй дээрэм байсан байгаам шүү. харин цөөн тооны мэдээлэлтэй байсан, контакттай улс нь эндээс бас хожоод явчихсан ч байдаг.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 3-р сарын 06, 2018 1:28 pm

Миний бодлоор улсыг ингэмээр байна. Татварыг ингэмээр байна нтр гээд өөрийн бодол яридаг субект бол дандаа манлайлагчид, тэргүүлэгчид оюун санааны лидерүүд байдаг гэнэ.
Монголчуудын энэ бөөрөнхий худлаа зан хөгжлийг ерөөсөө хориод байдаг юм бишүү. Ийм зүйл байна. энийг хуулая. энийг хуулахгүй. Энийг ингэж ойлгоно гээд түс тас байхгүй аливаа юмыг дандаа харьцангуй хэлбэрт манарсан байдалд байлгаж байгаад дандаа дундаас нь эргэж буцах өөрчлөх дуртай. Энэ нь бүүр бүх зүйлд нь шингэцэн юм шиг. яг үнэндээ бидэн дотор ганц нь лидер хүн байхгүй юм чинь зүгээр л бусдын бүтээсэн бий болгоцонг маш сайн дагаж ягштал хийгээд хэрэгжүүлээд явуул дээр юм бишүү.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн biggy » Лх 3-р сарын 07, 2018 2:27 pm

Chinggis бичсэн нь:
Мя 3-р сарын 06, 2018 1:28 pm
Миний бодлоор улсыг ингэмээр байна. Татварыг ингэмээр байна нтр гээд өөрийн бодол яридаг субект бол дандаа манлайлагчид, тэргүүлэгчид оюун санааны лидерүүд байдаг гэнэ.

яг үнэндээ бидэн дотор ганц нь лидер хүн байхгүй юм чинь зүгээр л бусдын бүтээсэн бий болгоцонг маш сайн дагаж ягштал хийгээд хэрэгжүүлээд явуул дээр юм бишүү.
Миний бодлоор нэгэнт өөрсдөө хийж чадахгүй бол гадаадад туршагдсан маш сайн туршлагыг шууд хуулаад хэрэглэчихмээр байгаан :lol:
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 126
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 3:44 pm
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн boboZ » Бя 3-р сарын 17, 2018 2:20 pm

Хаяаа (кк) энд дундад иргэн улс эдийн засаг, дэд бүтэц, хүмүүсийн амьдрал нь тасраад алга болжээ. Юмны үнэ ч өсөж дагаад иргэдийнх нь амжиргаа ч дээшилж. Компаниуд нь ер нь дэлхийн түвшингээс дээгүүр гарчихаж. Шанхайд 3 өдөр ажиллаад 3н компанитай уулзлаа. Аймар өндөр түвшинд хүлээж авч байна. Бүхэл бүтэн улс төлөөлж очиж байгаа болохоор давуу тал нь гэх юмуу даа. За тэгээд найрсаг угталт, хүлээн авалт дууссаны дараа яг ажил хэргийн тоо цифр яриад эхлэхээр Монгол улс болон өөрсдийгөө ямар жоохон гэдгээ мэдэрж байна лээ.

Хятадын зах зээл Америкыг 20 он гэхэд гүйцээд бүр илүү гарахад гайхах юм алга. Дотоодын зүгээр муж юмуу томхон хотын зах зээл нь манай улсын жилийн төсвөөс хэдэн мянга дахин их байх юм. Бид хэд амьхандаа бас эд нарын албан ёсны эрхийг нь авчих гээд том тоо ярихаар бэлдэж очсон юм. Яриа ид дундаа орлоо.. Тэд нар асууж байна? За тэгээд танай компанийн жилийн худалдан авалтын төлөвлөгөө чинь хэд орчим бэ гэв. За 1-2 сая доллар бол шаанаа л гэлээ (яс юман дээрээ энэ нь бараг боломжгүй тоо л доо бид нарын хувьд).. Царай нь сонин болоо л, нөгөө менежерээсээ хятадаар тоог нь лавлаж асууж байна. Бодвол зөв сонссон байгаа даа гэж эргэлзэж байх шиг байна. Менежер нь 1-2 сая гэлээ л гэж байна. Дарга нь гайхаад, бид жилдээ зөвхөн энэ бренд дээр дотооддоо 1 тэрбүм 500 сая (236 сая доллар) юанийн борлуулалт хийдэг. Энэ дээр бусад барууны компаниуд OEM хийлгээд жилдээ 2 тэрбүм (316 сая доллар) юанийг тэд нараасаа авдаг гэж шааваа хөөрхий.. Энэ зүгээр Шанхайд байдаг дундаж үйлдвэр жилдээ нийт 500 гаруй сая долларын борлуулалттай байдаг болж таарав. Тэгээд цааш нь яриж байна. Танайх бол тусдаа бүхэл бүтэн улс биздээ? 1 сая доллар бол манай бүс нутгийн томоохон дэлгүүрийн борлуулалтын тоо байнаа. Бүхэл бүтэн улсын хувьд бага байна гэв. Яриа цаашаа нилээн халуухан үргэлжилж бид нар нэг тоон дээр тогтоод тэр тоог маань удирдлагууддаа танилцуулан эцсийн шийд гарахаар болоод буцлаа..

Буцах замдаа бодов. Монголд жилд 500 сая долларын борлуулалт хийдэг компани юу билээ гэж? За оюу толгой, эрдэнэт 2 дөхөж магадгүй гэхдээ бараг бага байх. Тэгээд Монголын том том групп компаниудын эргэлтийн хөрөнгийг ерөнхийдөө нилээдтэй нь уузалж хамтран ажиллаж үзсэн хүний хувьд багцаалахад 10-20 сая долларт байдаг. Зөвхөн гадаад худалдаа хийдэг миний хуучин ажиллаж байсан монголд салбартаа эхний 5т орох компанийн эргэлтийн хөрөнгө нь тэр үедээ 2 сая доллар байсан. Тал нь банкны зээл. Ингээд бодохоор бид энэ хотдоо л том том компани болж групп гэж тоглодог юм байна гэж бодов кк.. Монголд 2-3 сая доллараар эргэдэг компанийн захирал бол энгийн хүнтэй ярих яриагаа мартсан том машин унасан нэг намд харьяалагдсан 3-4 оюутан охин тэжээсэн морь мал уясан гоё сда шааж явдаг нийтлэг төрх нь хахах. Тэгэхэд энэ 500 сая долларын эргэлтийг хийж байгаа Шанхайн үйлдвэрийн даргыг гаднаас нь харах юм бол нэг тосгоны хужаа өвгөн. Юу нь чухал вэ гэдгийг эд нар ойлгодог хүмүүс юм.

Оюутан байхад нэг хятад найз маань хэлж байсын. Манай улсад 3н төрлийн баян хүмүүс бий гэж.

1. Энгийн баячууд (1-9 сая доллартай) - Ихэнх нь зүгээр том компаниудад олон жил ажилласан эсвэл жижигхэн үйлдвэртэй тэр нь зөвхөн орон нутаг хотдоо бараа бүтээгдэхүүнээ зардаг. Шанхай, Бээжин, ХонгКонгд ихэнх нь амьдардаг.

2. Дундажууд (10 гаран сая доллартай) - Гадагшаа бараагаа зардаг үйлдвэртэй хүмүүс. Олон улсын худалдааны салбарынхан. Банк санхүү, үл хөдлөхийн салбарынхан мөн энд орно.

3. Том боссууд (100 саяас дээш) - Олон хот юмуу үндэстэн дамжсан компанитай хүмүүс.

Эд нар дээр нэмэгдээд шинэ цаг үеийн дэлхийн тэрбүмтанүүд байх шиг байна тээ. Жек Ма шиг онлайн худалдаа болон үүрэн телефон үл хөдлөхөөс босож ирсэн аймар амьтад кк..

Намайг 10 онд энэ Шанхайд байхад 2,378,000 долларын саятан Хятадад байна гэж байсан. Одоо энэ тоо хэд болсын бүү мэд. Яг элэг бөөрөөрөө нийлээд хажууд нь байдаг манай шиг улс энэ их баялаг эдийн засгийг ашиглаж чадахгүй монгол ялна гээд дундад зуун руу гаа шаагаад байгаа нь энэ цагийн эмгэнэл ажгуу...
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн biggy » Да 3-р сарын 19, 2018 8:44 am

Гайгүй юм хийх сонирхолтой хүмүүс нь орос хятад руу ямар нэгэн байдлаар гарах хүсэлтэй болчихож.
Оросод нэг гэм нь хуучин нөгөө хэдэн Стан улсуудын нөхдүүд оччихсон, хамаг ажил руу үнэ голохгүй ордог гэнэ. Бусдаар бол элс рүү ус асгаж байгаа юм шиг шингэж байна гэнэ дээ. Дандаа ажил гүйцэтгэх гэрээгээр очдог,нөгөө энд хийгээд байгаа өрөм тавих, барилгын ажлын гүйцэтгэл гэх мэт зүйлсээ хийх сонирхолтой, ямар ч үнэ хэлсэн тоохгүй байна гэнэ. Энд зовох хэрэг алгаа гэчихсэн хүмүүстэй таарсан.
Хятадууд бол за ярих юм биш, монголд орж ирж байгаа мөнгийг тэндээс л авч байна, үнэндээ тэр мөнгөөр л манай улс амьдарч байна шдээ. Худлаа биш дээ. Тэнд харин мэргэжлийн байхгүй бол өөрсдөө ажиллах хүч ихтэй, гэхдээ бас хямд байхаа больсон л гэнэ. Ямар сайндаа л нөгөө хэдэн хувцасны компаниуд бүгд гараад явсан байна. Том зах зээл болохоор өөрсдөд нь зарах зүйлээ л тэндээ хийж борлуулдаг болсноос учиргүй хийгээд зөөгөөд байдаг нь багассан гэх юм. 2 талаа дагаж, харж явахгүй бол маниус үнэндээ хэн ч биш шүү.
Монгол ялначууд маань мэддэг л байгаа даа, Чингисийн монгол гээд цээжээ дэлдээд шаагаад байдаг, үнэндээ гадагшаа гараад хэнд ч хамаагүй шд. Хувь хүний талаас нь боловсрол мөнгөтэй юу, хамтрах уу гэдэг ганц асуудал, тэгээд л болоо. Ямар Монгол улсыг төлөөллөө гээд хүн тоох биш, үнэндээ Бобозын хэлж байгаа эмгэнэлтэй үнэн дээ.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 126
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 3:44 pm
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн boboZ » Да 3-р сарын 19, 2018 10:47 am

Харин юмны үнэ харин аймар өссөн байна лээ. Ажиллах хүчний зардал өсөж байгаа учраас үйлдвэрүүд нь хүний хүчээр асуудлаа шийддэг байсанаа болиод компьютер автоматжуулалт ороод эхэлсэн.

Жишээ нь энэ доор зурган дээр байгаа үйлдвэр 20000 м2 үйлдвэр. Яг хүмүүс нь зөвхөн савлах хэсэг дээр л олуулаа байна лээ. Бусад нь бол зүгээр комьпютерийн ажиллагаагаа хянадаг хүмүүс тэгээд миний харсанаар ийм том үйлдвэрт 50 хүн л ажиллаж байсан. Тэгэхээр хүний хүчээр зоддог байсан улс маань инноваци, технологийг утгаар нь хэрэгжүүлээд тоонд биш чанарт анхаардаг болсон байна.

Зураг

Зураг
He who betrays will always walk alone...

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 23 ба 0 зочин