2 хуудасны 5 дахь нь

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Мя 1-р сарын 16, 2018 10:39 am
Бичсэн ger8
Энд надад ямарч эрх алгаа админаа эрхгүй л байж байг уу

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Мя 1-р сарын 16, 2018 12:10 pm
Бичсэн Muujguu
ger8 бичсэн нь:
Мя 1-р сарын 16, 2018 10:39 am
Энд надад ямарч эрх алгаа админаа эрхгүй л байж байг уу
:P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P :P

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Мя 1-р сарын 16, 2018 6:02 pm
Бичсэн Chinggis
ger8 бичсэн нь:
Мя 1-р сарын 16, 2018 10:39 am
Энд надад ямарч эрх алгаа админаа эрхгүй л байж байг уу
Хөгшөөн яг ямар эрх яриж байгаа вэ. Бүх гишүүдтэйгээ адилхан л эрх эдэлж байгаа да :P . Андынхаа эрхийг арай хаах дээрээ тулаагүй шүү :P .
Muujguu бичсэн нь:
Мя 1-р сарын 16, 2018 10:32 am
Мэндээ... шинэ жил сайхан болсон шүү. ЗБК-даа баярлалаа.
Улаан буландаа мэдээний админаа томилоогүй байгаа юм уу?
Мэдээний админыг Том Админ Улаан жокертой ярилцаад хэдэн хэдэн хүнийг сонгосон.
Улаан булан Сайт 2 тус тусдаа хэдий ч хамтад нь админаар Жахирал, Бадруул, Бобоз, Лосо гэсэн хүмүүс байж болхоор.
Хэрвээ дээрх хүмүүсээс ажлын ачаалалтай байнга орж байх боломжгүй бол
Сайт дээр: Баянжаргал, Баганаа
Улаан булан дээр: Бигги, Муужгуу нарыг нэмж болох юм.

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Мя 1-р сарын 16, 2018 8:53 pm
Бичсэн Muujguu
Аан ок.
Chinggis бичсэн нь:
Мя 1-р сарын 16, 2018 6:02 pm
Улаан булан дээр: Бигги, Муужгуу нарыг нэмж болох юм.
Өө юүгхэв юүгхэв. Нүүр хуудасны мэдээллүүд шинэчлэгдэж орсон дараалал хугацаанд нь жаахан дасахгүй асуух гэж байсан юм.
Шинээр юм нэмэгдсэн гэдэг нь нэг тодорхой харагддаг байвал гоё байна. Ороод ирэхээр хуучин хэдэн мэдээлэл харагдаад, тэгсэн мөртлөө гүйлгээд үзэхээр шинэ юмнууд орсон байгаа юм.

Лигийн хүснэгт, өмнөх, дараагийн тоглолтын хуваарь энэ тэр бол хийгдэж байгаа байх тэ?

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Ба 1-р сарын 19, 2018 2:11 pm
Бичсэн biggy
Төрийн бус байгууллага нь үйл ажиллагааныхаа тайланг 2 дугаар сарын 15-ны дотор гаргаж, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Эс бөгөөс Зөрчлийн тухай хуулийн дагуу 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулахаар байгаа.

Төрийн бус байгууллагын тухай хууль

23 дугаар зүйл.Төрийн бус байгууллагын тайлан

1.Төрийн бус байгууллага нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцлийг гаргаж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор Татварын албанд өгнө.

2.Төрийн бус байгууллага үйл ажиллагааныхаа тайланг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх бөгөөд түүнд дараахь асуудлыг тусгана:

1/төрийн бус байгууллагын хаяг;

2/үйл ажиллагааны тухай товч мэдээлэл;

3/жилийн орлого, зарлагыг дор дурдсан ангиллаар:

а/ хандивын;

б/ дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагааны;

в/ өвлүүлсэн эд хөрөнгө.

4/700000-аас дээш төгрөгийн хандив буюу өвийн хөрөнгө өгсөн байгууллага, иргэний нэр, зүйлсийн жагсаалт;

5/удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирлын нэр, хаяг.

3.Төрийн бус байгууллагад өргөсөн хандивыг хэрхэн зарцуулсан тухай хандивлагчдад тайлагнах эсэхээ тэдгээртэй байгуулсан гэрээнд тусгана.

4.Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны тайланг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тус байгууллага нь 10-аас доошгүй жил хадгална.

/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Зөрчлийн тухай хууль
11.7 дугаар зүйл.Төрийн бус байгууллагын тухай хууль зөрчих

1.Төрийн бус байгууллагын орлогоос:

1.1.ногдол ашиг хуваарилсан;

1.2.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг төлсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, ажилтнаас тухайн байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн, эсхүл аж ахуйн үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хуульд заасан хугацаанд үйл ажиллагааныхаа тайланг холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж өгөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэсэн заалттайг анхаарна уу.

Ноднингийн бүх гишүүдийн хурлаар баталсан дүрмээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байх гэж найдаж байгаа шүү.

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Ба 1-р сарын 19, 2018 4:44 pm
Бичсэн Mademoiselle
biggy бичсэн нь:
Ба 1-р сарын 19, 2018 2:11 pm
Төрийн бус байгууллага нь үйл ажиллагааныхаа тайланг 2 дугаар сарын 15-ны дотор гаргаж, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Эс бөгөөс Зөрчлийн тухай хуулийн дагуу 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулахаар байгаа.

Ноднингийн бүх гишүүдийн хурлаар баталсан дүрмээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байх гэж найдаж байгаа шүү.
omg. Энэ талаар ерөөсөө яригдаагүй байх шүү. Амараа ахад хэлээд бэлдэж л байхгүй бол.

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Ня 1-р сарын 21, 2018 7:31 pm
Бичсэн Chinggis
Эртнээс хөөцөлдөхгүй бол цагаан сар гээд хүмүүсийн цаг тулаад яваад өгөх олдохгүй болж мэднэ шүү.

Би ч удахгүй иймэрхүү асуудлаар "Эрүүл мэндийн чиглэлээр шинэ төрийн бус байгууллага байгуулж байгаа" нилээн явна. юмнуудаа бүрдүүлээд өгчүүл хөөцөлдөөд өгч болноо.

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Да 1-р сарын 22, 2018 9:50 am
Бичсэн Red Joker
Mademoiselle бичсэн нь:
Ба 1-р сарын 19, 2018 4:44 pm
biggy бичсэн нь:
Ба 1-р сарын 19, 2018 2:11 pm
Төрийн бус байгууллага нь үйл ажиллагааныхаа тайланг 2 дугаар сарын 15-ны дотор гаргаж, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Эс бөгөөс Зөрчлийн тухай хуулийн дагуу 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулахаар байгаа.

Ноднингийн бүх гишүүдийн хурлаар баталсан дүрмээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байх гэж найдаж байгаа шүү.
omg. Энэ талаар ерөөсөө яригдаагүй байх шүү. Амараа ахад хэлээд бэлдэж л байхгүй бол.
Гүйцэтгэх жахирал чинь энд орж ирсиймүү...🤔
Тэр хүний л ажил бн даа 😎

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Лх 3-р сарын 14, 2018 8:20 pm
Бичсэн otgonbatt
Энэ жилийн лиг хэзээгээр эхлэх вэ?

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Пү 3-р сарын 15, 2018 10:36 am
Бичсэн Chinggis
otgonbatt бичсэн нь:
Лх 3-р сарын 14, 2018 8:20 pm
Энэ жилийн лиг хэзээгээр эхлэх вэ?
5-н сар гараад эхэлнээ. 6-р сарын 20 гэхэд дуусцан байна