Фен Клубын УЗ-ын үйл ажиллагаа, санал хүсэлт

Calling all Liverpool FC supporters! Come and paint the Mongolian RED!
Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Фен Клубын УЗ-ын үйл ажиллагаа, санал хүсэлт

Бичлэг Бичсэн Redman » Да 10-р сарын 22, 2018 3:43 pm

Харин тэхх,

Би бас ийм саналтай байгаа. Бид ч тэгээд их хурдтай дайрчихсан юм шиг байгаам.
Анх төсөөлөхөд хол байсан тэр бүх зүйл рүүгээ хүрчихсэн болохоор хууччуулаасаа авахуулаад жаахан ханах маягтай
Бүр нэг унагаачихгүй, энерциэр нь хэсэг явуулсан нь бараг зөвдөх байх даа.
Хөлбөмбөгтэй холбоотой том ү/а-аа авч үлдээд, бусдыг нь ирэх жилээс ер нь завсарласандаа зүгээр гэж ярилцаад л байгаа юм.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Бичлэг Бичсэн biggy » Да 10-р сарын 22, 2018 3:53 pm

Mademoiselle бичсэн нь:
Да 10-р сарын 22, 2018 2:11 pm
Бүтээгдэхүүний хөгжлийн үе шат шиг л зүйл байх. Boom хийж тэсрэлт авсан үе нь өнгөрөөд одоо сонирхол буурах шатруугаа орж байгаа болов уу. Одоо үүнээс ихсэнэ гэж худлаа. Тийм болохоор бид ч ихсээсэй гэж хүсээд, хүчлээд байх дэмий байх. Цөөхөн хүн ирлээ гээд гомдоллох ч утгагүй хэрэг. Харин ү.а-гаа цөөлөөд, хүсч хүлээж байж ирдэг, зохион байгуулагддаг хэдхэн ү.а-тай болчихвол зүгээр байх аа.
Баянаагын хэлдэг үнэн. Ихсээсэй гэж хүчлэх, цөөхөн байна гэж гомдоллох ёстой утгагүй. Гэхдээ офишл ФК-ын хувьд байх ёстой зарим нэг зүйлсийг заавал гэж харж байгаа.

Миний хувьд байнга хамтдаа тоглолтоо үзнэ гэдэг бол хамгийн том Эвент. Тэгэхийн тулд аль ч талаасаа очсон амар, дээр нь дэлгэц дажгүй аятайхан том заал байхад болно. Мэдээж тэр газар нь фанатуудад зориулсан жижигхэн меню нтр гаргачихсан. Тэр меню уг нь их юм биш шдээ, зүгээр л пиво зарахдаа 3+1 гэдэг ч юм уу, эсвэл шарсан төмс, тахианы мөчтэй сет гэдэг ч юм уу, нээх их хямдралдаа биш, энгийн юм хийчихсэн байхад болно. Хөлбөмбөг үзэх хүмүүс олон янзын юм захихаас илүү тэр сет идэж уудаг, нөгөө газар нь ч тэрийгээ ахиухан бэлддэг бол хаа хаанаа амар. Уг нь Сант Асар, сүүлд үзсэн газар 2 бол хаанаас ч очиход амар, ялангуяа тэр Ленин клубын ар бол зогсоолтой амар л байсан. Тэгээд хэвшчихвэл чиг нэгтэй залуучууд хоорондоо бичээд бие биендээ дайгддаг, аргалаад ирчихдэг санагдана. Энэ жил хүлээлт өндөртэй байгаа, тиймэрхүү зүйлс дээр хүмүүс ирнээ. Тэмцээн уралдаан гэхээс гадна ийм зүйл дээр ирж л хүмүүс танилцдаг даа, угаасаа бүгд спортын авъяастай биш юм чинь тэр болгон хамрагдахгүй, тиймээс энэ хамгийн чухал гэж боддог. Аятайхан суудал, хаанаас үзсэн тоглолтоо саатахгүй үздэг дэлгэц, дажгүй сайхан үйлчилгээ байхад гоё.
Дээр нь энэ үйл ажиллагааг идэвхжүүлдэг зүйл бол "тоглолтын өмнөх" болон тоглолтын тойм мэдээ гэж хардаг. Тэрнийгээ бичээд, стат оруулаад, гарах суваг, цагаа тавиад, бид хаана үзэхээ зарлаад байхаар аяндаа идэвхждэг шүү. Ер нь энэ бол хамгийн том эвэнт, идэвхтэй үйл ажиллагаа. Мэдээж тоглолтын тоймыг Амараа ахын хэлдгээр тоо ч болтугай оруулаад, хажууд нь хүснэгтийн байдал болон, ирэх тоглолтын хуваарийг оруулчихад хангалттай. Хэрвээ сонирхолтой бичсэн хүмүүсийн сэтгэгдэлийг давхар оруулаад байвал нөгөө хэд маань ч урамшина шүү. Сүүлд ганц нэг удаа тоглолт үзэх газар тодорхойгүй байгаад байсан, эртнээс зарлаад байвал ажлаа зохицуулаад очих, багийнхаа хожлыг бөөндөө үзэж мэдрэх, дуугаа хамт дуулах, баяр хөөр, харууслаа хамт хуваалцаад, ярилцаад суух нтр гээд их л гоё байдаг даа.

За дараагийн зүйлс бол бусад арга хэмжээ гэж харж байгаа. ФК-ын зорилгод нийцсэн буюу ЛФС-г дэмждэг залуусыг танилцан нөхөрлөх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, идэвхтэй, эрүүл зөв амьдралын хэв маягт уриалах гэдэг зорилгодоо тааруулаад спортын тэмцээн уралдаан зохион байгуулах, ФК-ын ой болон Монголын хэв маягт тааруулсан зуны цугларалт, шинэ жил зэрэг бол дажгүй сайхан үйл ажиллагаа шд. Энэ зүйлсийг бол зохион байгуулалт тал дээрээ л анхаарна. ФК-ийн гишүүнчлэл, хураамжийг байнгын төлөлттэй болгохын тулд хөнгөлөлт, идэвх гэдэг зүйлийг энэнээс л гаргаж авна. Тэгж байж ФК өөрөө амьд байна. ФК-ийг Монголд таниулах зүйл бол тоглолтоо үздэг арга хэмжээ болон гишүүдэд чиглэсэн үйл ажиллагаа юм. Нэгэнт ФК-уудын дунд тэмцээн уралдаан хийгээд байгаа учраас шигшээ багтай байх, дотоодын лигийг дэмжиж оролцох нь яг хөлбөмбөгийн ФК-ийн зорилгод таарсан нийгмийн хариуцлагын хэлбэр гэж харж байна.

Буяны үйл ажиллагаа, мод тарих, ууланд явах,хог цэвэрлэх, нийгмийн хариуцлагад чиглэсэн бусад үйл ажиллагаа зэрэг бол хамгийн сүүлийнх гэж харж байна. Бид буюу ФК зорилгодоо нийцсэн, багаа дэмжиж тоглолтоо үзэхээс гадна залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, спортын боловсрол олгоход чиглэсэн үйл ажиллагаа чинь өөрөө нийгмийн хариуцлага гэж ойлгож байгаа. Тиймээс сар болгон үйл ажиллагаа явуулах гэхээс илүү цаг үеэ олсон арга хэмжээг л тааруулан хийх нь зөв байх. Олон байх албагүй, тогтсон хэдэн гоё үйл ажиллагаа хэрэгтэй гэж харж байгаа.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Фен Клубын УЗ-ын үйл ажиллагаа, санал хүсэлт

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 10-р сарын 25, 2018 3:53 pm

Угаасаа ч тэгээд эхний хэдэн жил эхлэл гарааны шатандаа байсан болхоор янз бүрийн л юм хийж үзэцгээлээ. Буруудчихсан юм лав гарсангүй. одоо тэгээд ханацан шатруугаа орчихсон болхоор илүү өөр амьдрал ахуй руугаа анхаараад эхэлсэн. зарим нь өөр төрлийн сонирхол хоббируугаа налж байгаа нь тэгээд жам ёсны л үзэгдэл юм. Манайх шиг ийм багавтар хүмүүсийн хүрээлэлтэй улсад бол фэнклубээр дамжаад олон олон найз нөхөд танилтай болж байгаа нь бараг хамгийн том давуу тал нь болж байгаа гэж хардаг. Ер нь тийм ч санаагаар эхнээсээ нэгдсийм дөө хэхэ
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Фен Клубын УЗ-ын үйл ажиллагаа, санал хүсэлт

Бичлэг Бичсэн Redman » Лх 11-р сарын 07, 2018 10:53 am

Монголын хамгийн шилдэг, үлгэр жишээ фэн клубт төрсөн өдрийн мэнд хүргэе!

8 жилийн өмнөх энэ өдөр 20 гаруй Ливэрпүүлийн дэмжигчид МҮОХ-ны хурлын танхимд цуглаж, дүрэм журмаа хэлэлцэн фэн клубээ байгуулж байлаа. Хамгийн эхэнд "Ливэрпүүл уу, Ливерпүүл үү, эсхүл Оросуудыг даган Ливерпуль?" гэж бичих үү хэмээн ярилцаж, тайлбарлагч Батзаяагийн тайлбарлаж, санал болгосноор ЛИВЭРПҮҮЛ гэж бичихээр болсныг тодхон санаж байна.

Улмаар цугласан 20 гаруй залуус анхны бүх гишүүдийн тэр хурлаар О.Амарсайхан ахыг фэн клубынхээ тэргүүнээр сонгосноор албан ёсоор манай фэн клуб үүсэн байгуулагдсан түүхтэй.

Багийнхаа тоглолтыг тогтмол үзэх, Ливэрпүүлийнхээ тухай мэдээ мэдээллийг тогтмол оруулдаг вэб сайттай болох, Анфилд руу аялал хийж хайртай багийнхаа тоглолтыг үзэх, хүнд үед нь бие биедээ туслаж чаддаг хүнлэг энэрэнгүй нөхдийн нэгдэл болох, Монголынхоо хөлбөмбөгт боломжит хэлбэрээр дэмжлэг үзүүлэх гээд олон ажил төлөвлөж, тэр бүгдийнхээ үр дүнг үзэж чадсан нь өнгөрсөн хэдэн жилийн ололт байлаа. Ололт ч юу байхав, бидний чин зорилго ч энэ байгаагүй, бид зүгээр л сонирхлоороо нийлсэн хүмүүсийн л клуб.

Өнгөрсөн 8 жилийн хугацаанд фэн клубынхээ буянаар амьдралын олон сайхан найз нөхөд, ах дүүстэй болсон. Олон гайхалтай дурсамжийг хамтдаа бүтээсэн, амьдралын минь салшгүй нэг хэсэг болсон ЛИВЭРПҮҮЛИЙНХЭН-дээ төрсөн өдрийн мэнд хүргэе.

Яагаад ч юм, Би Ливэрпүүлийн фэн гэж хэлэхдээ цаанаа л нэг итгэл дүүрэн, омог бардам байдаг.

Liverbird upon my chest!

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Фен Клубын УЗ-ын үйл ажиллагаа, санал хүсэлт

Бичлэг Бичсэн meesh » Лх 11-р сарын 07, 2018 12:35 pm

Баяр хүргэе.

Хамгийн анхны уулзалтын талаар дурсаач :D Байгуулж байхад би байхгүй арал руу явсан байлаа.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 5 ба 0 зочин