Bobby Firmino!

Ливэрпүүл миний амьдралын салшгүй нэг хэсэг
Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн Шинээ » Мя 4-р сарын 24, 2018 10:39 am

Зураг
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн Redman » Да 4-р сарын 30, 2018 2:52 pm

Зураг
The most complete Center-Forward in the World.

Тэр бол эргэлзээгүй Робэрто Фирмино! Яг цэвэр довтлогчийн үзүүлэлтээр бол манай Фирмино хамгийн супер нь биш байх лд. Лигт л гэхэд Харри Кэйн, Сэрхио Агуэро нар гоолын үзүүлэлтээрээ түүнээс илүү гарна.

Гэхдээ хөлбөмбөг хувьсан өөрчлөгдөж, 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хүртэл маш их зөрүү үүсчээ. Тактикын хувьд ч өөрчлөгдөж, олон шилдэг дасгалжуулагчид өөр өөрсдийн арга ухаанаа уралдуулан өрсөлдөж байна. Тактикаас хамаараад том биетэй, хүчирхэг #9-үүд (target man) шахагдаж, илүү олон талт тоглолттой, тактикын мэдлэгтэй, довтолгооны олон байрлалд тоглох чадвартай довтлогч нар моданд орох боллоо. Хэрэв энэ үзүүлэлтээр харах юм бол одоо цаг үеийн хамгийн "төгс" довтлогч бол Бобби Фирмино юм.

2015 оны Копа Америка тэмцээний үеэр Ливэрпүүлийн хуучин СЕО Иан Айэр Хоффенхаймын Бразил тоглогчийг 29 сая паундаар худалдан авлаа гэдгийг анх зарлаж билээ. Фирмино Ливэрпүүлд ирээд шууд гангараагүй ээ, анхны гоолоо оруулах гэж их л удаан хүлээсэн юмдаг. Английн экспертүүд бараг л түүнийг флопоор зарлаж, тоглолт бүрийн дараа Манюгийн Мэмфис Дэпайтай харьцуулан бичиж байсныг одоо ч санаж байна.

Багадаа Атлантын далайн эрэг дээр жижиглэнгийн худалдаа (нэлээд сүртэй нэрлэчихлээ, зүйрлэвэл тамхи ширхэглэж, бохь мохихон зардаг байсан бололтойм) эрхэлж байсан Бразил хүү Европт, тэр дундаа нарийн дэг жаяг, сахилга баттай Германд очсноор хөлбөмбөг тоглох арга барилаа бүрэн олж, тактикын мэдлэгийг олж аввсан гэдэг. Ливэрпүүлд ирээд анхны гоолыг нь харах гэж их л удаан хүлээсэн. Рожэрс халагдаж, Клопп ирсний дараа л Ман ситигийн хаалганд улаан өмсгөлтэй оруулах олон гоолынхоо эхлэлийг тавьж билээ.

Клоппын тактикт Бэнтэкэ гологдож, Ориги балчирдаж, Старриж тохирохгүй байснаар эцэстээ Фирмино дээр тогтож, энэ улирлаас албан ёсоор Ливэрпүүлийн түүхт #9 дугаарыг зүүхээр болсон.

Довтлогч хүн "амиа бодох" ёстой гэсэн үзэл олон довтлогч нарт байдаг байх. Фирмино харин тийм биш. Тэр бүтээлч тоглогчоос гадна бусдадаа найр тавьж, өгч чаддаг нэгэн. Ангид нь шинээр ирсэн сурагчид шуудхан л өөрийнхөө ширээг өгчихсөн. Ангийнх нь хамгийн сайн найз нь өөр сургууль руу шилжихэд урвайж, шалчийж, гутарсангүй. Өөрийнхөө тоглолтоо улам сайжруулж, бэлтгэлээ чамбай хийсээр л байсан. Үнэндээ Коутиньо биш Фирмино өвөл багаас явсан бол Клоппын систем ганхаж, магадгүй нуран унах байлаа. Бобби Ливэрпүүлд байгаа учраас л Мо Салах Ангараг гарагийн хоёр нөхрийн хэмжээнд тоглож байна.

Англи бол Испани шиг шинэ ирсэн тоглогчдоо хөл алддаг орон биш. Ливэрпүүлтэй гэрээ байгуулж, анх удаагаа Анфилдад хөл тавихад ханхайсан хоосон цэнгэлдэх, хэдэн сурвалжлагч-фото зурагчид л угтах байх. Харин тэдний төлөө тоглож, гавьяа байгуулж, итгэлийг нь олж хайрлуулсны дараа тэд чамайг хэрхэн үдэж явуулахаа маш сайн мэднэ.

Famous Red, Bobby Legend гэсэн мосайкыг Анфилдад бүтээлгэж, Ливэрпүүлийг орхиорой....

Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:36 am
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 39 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн Gunbold » Да 6-р сарын 18, 2018 2:11 pm

Бразил яагаад тоглуулахгүй байна... Ямар нэгэн асуудалтай юм хум байсан юм уу... Дасгалжуулагчтай???

Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:36 am
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 39 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн Gunbold » Да 6-р сарын 18, 2018 2:11 pm

Бразил яагаад тоглуулахгүй байна... Ямар нэгэн асуудалтай юм хум байсан юм уу... Дасгалжуулагчтай???

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн Redman » Лх 6-р сарын 20, 2018 4:11 pm

Яах юу байхав

Дасгалжуулагч Титэ нь #9 дээр Фирминог биш Габриэлийг илүүд үзсэн болоод л тэр...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн meesh » Мя 9-р сарын 17, 2019 6:42 pm

Жуниньо: "Бразилийн багийн ахлагч Фирмино байх ёстой. Хэн нэгнийг тойруулж багийг босгох бол хамгийн эхний сонголт тэр байх ёстой. Хэрэв Ливэрпүүлд олон лидер байгаагүй бол тэр багийн ахлагч байх байлаа. Тиймээс ч учраас хүмүүс тэдний тоглохыг үзэн яддаг. Ливэрпүүл бол багийн ахлагчаар дүүрэн баг юм. "
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн meesh » Лх 9-р сарын 18, 2019 1:36 pm

Жоохон онцгүй тоглолт болчихлоо.

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн Бамбууш » Лх 11-р сарын 01, 2023 8:14 pm

Даруухан эхлэл ба оргил өөд тэмүүлсэн хүсэл
Зураг


Аварга далдуу моднууд гүн цэнхэр ус руу бөхийж, наранд гялалзаж буй өндөр зочид буудлууд, далайн эргийн эргийн тансаг ресторанууд хавч, үнэтэй ликёр зарах тул Алагоас мужийн нийслэл Масейо яагаад Бразилийн Карибын тэнгис гэж нэрлэгддэгийг ойлгоход хялбар юм.

Гэсэн хэдий ч тус улсын зүүн хойд зүгийн хөгжөөгүй ихэнх хотуудын нэгэн адил энэхүү ил захидал дээр баймаар дүр зураг түүхийн зөвхөн нэг хэсэг буюу аялал жуулчлалаас хамааралтай метрополис хотын өнгөц төрхийг өгүүлдэг. Цаашаа хэдхэн блок (*Манайхаар хороо гэж хэлж болно) явахад өөр Масейо аажмаар харагдаж эхэлдэг; Бразилийн гэмт хэрэг хамгийн ихээр гардаг хотуудын жагсаалтад үргэлж ордог хот билээ.

Чухам энд л хог хаягдал, бохир усны зам, айлын хашаа байшин дундаас үргэлж инээмсэглэдэг бүрэг ичэмхий хүү гудамжнаас Selecao (* Бразилийн шигшээ баг) руу, Алагоасаас Анфилд хүртэл аялласан байдаг.

Роберто Фирмино Барбоза де Оливэйра нь 1991 оны 10-р сарын 2-нд бохирдсон нуур, ядуурлын гамшигт нэрвэгдэгсдийн дунд шахагдсан ядуу гэрхороолол (* Favela) болох Трапиче да Барра хотод төрсөн байна. Мөнхүү энэ л энгийн дорой оромжинд тэрээр, ойролцоох 20,000 хүний багтаамжтай Эстадио Рэй Пэлэ хөлбөмбөгийн стадионоос сонсдох чимээг чих тавин сонсож тэр зүгрүү өөрийн мэдэлгүй тэмүүлдэг байсан аж. Хөлбөмбөг түүний оюун ухаанаас хэзээ ч хол байгаагүй нь гайхах зүйл биш юм гэдэг нь тодорхой байгаа биз.

Трапич дахь тэр байшин саяхан шинэчлэгдэж, Hotdog зардаг дэлгүүр болсон ч Фирминогийн гэр бүлийн амьдраж байхад байсан арын хана нь хэвээр байх аж. Мөн хүн авируулахгүй гэж албаар хамгаалсан зэвэрсэн металл шонгууд нь хулгайчдыг одоо ч оруулахгүй гэдэг нь илт харагдана. ТМэдээж тэдгээрт бас хоёр дахь шалтгаан байсан - шийдэмгий залуу хүүг гэр дотор байлгах.
Зураг



Фирминогийн бага насны найз Бруно Барбоза дос Сантос "Энд үргэлж хүчирхийлэл, гэмт хэрэг гардаг байсан, Робертогийн ээж түүнийг маш их хамгаалдаг байж билээ."
"Тэр хөл бөмбөгт ухаангүй дуртай байсан ч түүнийг хэр барагтай гадаа гаргадаггүй байсан тул бидэнтэй гудамжинд тоглохоор хана дээгүүрээ харайдаг байлаа. Нэг удаа тэр унаж, өвдгөндөө оёдол тавиулсан. Түүнд одоо ч сорви нь байгаа." хэмээн өгүүлэв.

Бусад найзууд нь Фирминогийн дээвэр рүү чулуу шидэж, түүнийг тоглохыг уруу татдаг байсан, бас анхны клуб Фламенгуиньо-н дасгалжуулагч од тоглогчоо зугтахад хялбар болгохын тулд хананд шат байрлуулж байсныг дурсан ярьцгаав. Мань эрийн хөлбөмбөгийн ур чадвар тэр үед л бүхэнд илт байсан нь өөрөөсөө 6 насаар ах хүүхдүүдтэй тоглоход, мань эр түвшин хол илүү гэдгээ үзүүлдэг байсан гэлцэх.

"Робертогийн ээж нь амьдраж буй хороололоосоо болж түүнийг дээрэмчин, тонуулчин болно гэж цэтгэлээ чилээдэг байсан ч тэр хэзээ ч ийм зүйлийн талаар бодож байгаагүй байхаа" гэж Трапиче хотод амьдардаг өөр нэг хуучин найз Дэдээ хэлэв.

"Тэр дуугүй, ичимхийдүү байж билээ - үргэлж л инээмсэглэн явна - гэхдээ тэр хөлбөмбөгт галзуу дуртай. Тэр хэрэв бөмбөггүй байх юм бол жүрж жимсийг газарт унагалгүй хоёр хөлөөрөө солбин өшиглөж дасгал хийдэг байлаа. Түүний мөрөөдөл бол мэргэжлийн хөлбөмбөгчин болох, гэхдээ бидний хаана амьдраж байгаагаас шалтгаалан, эдгээр зүйлд хүрэх нь маш хэцүү. Тийм ч учраас би түүний өмнөөс маш их баярлаж байтаа. Мань эр энэ бүх амжилтыг хүртэх эрхтэй."

Фирмино эсвэл түүний эцэг эх Мариана Сисэра, Хосе Кордейро нарыг таньдаг хэн нэгэнтэй ярих юм бол бараг ихэнхидээ адилхан хариуг хүмүүсээс сонсох болно. Нэг Португали үг байн байн хүмүүсийн амнаас гарах нь: "humilde". Даруухан. Даруухан хэрнээ зөв сэтгэлтэй хөдөлмөрч тэр гэр бүл энэ мэт зан чанарынхаа ачаар ядуурал гэмт хэргээс зайлан амьдралаа шинээр цогцлоож чадсан бөлгөө.
Зураг

.
Хосе гудамжинд савласан ус хөгжмийн шоу, хөлбөмбөгийн тэмцээний гадаа зардаг байжээ. Энэ нь тэдний гэр бүлийн цорын ганц орлогын эх үүсвэр байснаас гадна Роберто хүмүүсээс мөнгийг нь авч хариулт мөнгө өгч аавдаа тус болон хамт ажилладаг байж. Аавд байгаа ганцхан бодол бол орлого олж гэр бүлээ тэжээх байсан бол, хүүд хамаагүй том мөрөөдөл байсан юм.

"Тэр үргэлж бусдыг боддог, сайн хүүхэд байсан" гэж Ливэрпүүлийн экс довтлогчтой холбоотой хэвээр байгаа Бруно гэж өгүүлэхээс гадна , тэд WhatsApp-аар хааяа мессеж солилцдог гэж хэллээ. "Саяхан дөө тэр миний эмээг цус харавхад нь тэргэнцэр авч өгч туслаж байсан.

"Түүний мөрөөдөл бол ээж, аав, эгчийгээ эндээс гарган өөр хамаагүй дээр газарлуу авч явах байсан."

__________________________________________________________________________

Фирминогийн бага нас өнгөрсөн гудамжны оройгоос баруун тийш эргэж, нэг минут алхвал шороо босч хог хаягдлаар бүрхэгдсэн тав таваараа болон тоглох зориулттай бетонон хөлбөмбөгийн талбайд хүрнэ. Энд Фирмино ур чадвараа дээшлүүлж, stepover дасгалыг байнга давтан, ойрын бөмбөг эзэмшилтээ сайжруулсан гэдэг.

"Тэр Роналдиньо Гаучо, Роналдо нарыг зурагтаар харж, тэдэн шиг болохыг хүсдэг байж дээ" гэж Дэдэү хэлэв. "Тэр Роналдиньогийн чадварын талаар байнга ярьдаг байв, гэхдээ түүнд ч бас чадвар байсан юм шүү. Тэр бусдаас хамаагүй дээр байснаас гадна мань эр үнэхээр гайхалтай чадварлаг байсан. Тэр маш сайн бөмбөг туудаг (* Dribble) тиймээс ч заримдаа бид нарыг бөгсөөрөө газар унатал хуурч бөмбөг туудаг байж дээ"

Фирминогийн долоон настайдаа анх сурдаг байсан Эскола Эстадуал профессор Тарсисио де Жесус сургуулийн үүдэнд нэгэн жижиг талбай байх бөлгөө. Багшийн хаалган дээрх самбар дээр: "Шаардлагатай зүйлээ хийж эхэл, дараа нь боломжтой зүйлийг хий; гэнэт та боломжгүй зүйл хийж эхлэх болно." Энэхүү үгсийг Ари Сантьяго инээмсэглэн уншина.
Захиргааны туслах ажилтан байсан тэрээр сургуулийнхаа хөлбөмбөгийн багийг үүсгэн байгуулсан гавьяатай, шавь нараа том мөрөөдөлтэй байхыг үргэлж уриалдаг ч тэдэн дундаас нэг шавь нь Бразилийн шигшээ багт тоглоно гэж огт төсөөлөөгүй байсан гэнэ.
Зураг

"Намайг багаа бүрдүүлэхэд нөлөөлсөн зүйл бол нэг жил амралтаараа ирэхэд гурван сурагч амиа алдсаныг олж мэдсэн" гэж тэр дурсана. "Тэр үед энд үнэхээр хүчирхийлэл, гэмт хэрэг гаарч байлаа. Хөвгүүдийн үхэл сэтгэлийг минь маш ихээр өвтгөсөж билээ .Би "За тэгэхээр, бид эдгээр хүүхдүүдэд хүчирхийллээс өөр зүйлийг харуулах хэрэгтэй, учир нь бид үүнийг одоо л хийхгүй бол тэд эцэстээ хүчирхийлэлд оролцохоос өөр замгүй болно" гэж бодсон юм.

Сургуулийн баг бий болсоноор багаас хасагдах вий гэж санаа зовсон сурагчдын зан төлөвийг сайжруулаад зогсохгүй Сантьягод сургуулийн шилдэг тоглогчоор тодорсон 14 настай авъяаслаг хүүхэдтэй ярилцах үндэслэл болжээ. Фирмино бүс нутгийн хүчирхэг клуб Clube de Regatas Brasil (CRB)-д өсвөр насны ангилалд Клубтээ хэдийн гарын үсэг зурсан тул өөр багт тоглох боломжгүй байв. Гэсэн хэдий ч түүнд бэлтгэл хийж, нөхөрсөг тоглолтод оролцохыг зөвшөөрсөн юм.

Сантьяго "Тэр их чимээгүй, маш тайван, гэхдээ үргэлж бөмбөг асуудаг хүүхэд байсан" гэж хэлэв. "Бөмбөлгүүдийг зөвхөн тодорхой цагт хүүхдүүдэд өгдөг байсныг санаж байна. Заримдаа тэр над дээр ирээд гараараа бөмбөг дүрслэн зүгээр л инээмсэглэнэ. Хааяадаа би өгнө, заримдаа өгөхгүй. Тэр инээмсэглэлд үгүй гэж хэлэх ч бэрх байж дээ."

Сургууль орон нутгийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд CRB-тэй таарах үед Фирмино багшдаа түүний эсрэг хийх гэж буй бүх гоолыг гэрлүүгээ авч явахын тулд "цүнх авчир" гэж зөвлөжээ. Мэдээж тэр амлалтандаа хүрч, баг нь 8:0-ээр хожижээ. "Маргааш нь түүнийг ирэхэд би ажлын өрөөндөө байсан" гэж Сантьяго дурсав. "Тэр хажуугаар инээсэн ч юу ч хэлэлгүй өнгөрөв. Хэсэг хугацааны дараа мань эр буцаж ирэн нүүр дүүрэн инээмсэглээд явлаа. Энэ бол түүний инээмсэглэлээрээ өөрийгөө илэрхийлэх арга байсан юм."
Зураг


Тэр жилийн эхээр Фирмино CRB-н сонгон шалгаруулалтанд оролцоход ээж нь түүнийг дагалдан явсан бөгөөд тэдний хөршүүд хүүгийнх нь хөлбөмбөгийн ур чадвар тэднийг Трапичаас нүүх гэр бүлийн тасалбар болно гэсэн итгэлтэй байцгаасан гэдэг. Клубын залуучуудын дасгалжуулагч Гильэрме Фариас тэрхүү хуучирсан хувцастай хүүгийн ур чадварыг хараад гэрээ байгуулах эсэхийг шийдэхэд хэдхэн минут зарцуулжээ.

Зочны өрөө нь цом, Аваргуудын лигийн гурван удаагийн аварга Пэпэ зэрэг хуучин тоглогчдын гарын үсэгтэй цамцаар дүүрэн Фариас "Миний анхаарлыг тэр даруй татсан зүйл бол түүний тоглолтын арга барил байсан" гэж хэлэв. "Роберто дуу муутай ч бөмбөг цохих арга нь онцгой байж билээ. Би түүнийг дауулан талбайд гарган тоглуулсан юм, гурав тоглосны дараа түүнийг зогсоож, "Бичиг баримтаа бэлдээрэй, чи бидний төлөө тоглох болно" гэж хэлсэн.

Мөнгө цаасны асуудал хэцүү байсан ч Фариас болон клубын шүдний эмч Марсэллус Портелла нарын тусламжтайгаар Фирмино хоёр жилийн турш Бразилийн зүүн хойд нутгаар аялж, өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээнд Реал Сосьедад багийн ирээдүйн довтлогч Виллиан Хосетой нэг багт голдуу төвийн хагас хамгаалагчаар (* Deep lying midfielder) тоглодог байсан аж.. Нэгэн удаа тэрээр үндэсний том тэмцээнд оролцохоор Сан Пауло руу автобусаар 120 цагийн аялалд гарсан байдаг; хөлийнх нь тавхай хавдаж хөл нь бүхэлдээ шархалсан ч урам зориг нь хэзээ ч буураагүй байна. "Би олон авъяаслаг хөвгүүдийг бэлтгэн гаргасан" гэж Фариас хэлээд, "гэхдээ хэн нь ч Роберто шиг хичээл зүтгэл гаргаж байгаагүй юм шүү." хэмэээн үгээ дуусгав.
Зураг

Дараа нь Фирминогийн зөвлөх, агент болсон Портэлла: "Роберто үргэлж эерэг, тууштай зан чанартай байсан. Би түүн шиг өөр тоглогчийг хэзээ ч харж байгаагүй. Би: "Нэг л өдөр та нар энэ хүүг Бразилийн багт харах болно." гэж хэлдэг байлаа ' Бүгд лэнэ эмчийг галзуу гэж бодож байсан нь дамжиггүй. Гэсэн ч мань эрийг одоо хар л даа. Би олон хүний ​​амыг тагласан шүү."

Фирминогийн 16 насны төрсөн өдрийн дараахан Портэлла CRB-ийн залуучуудын дасгалжуулагч Тониньо Алмейдаг Бразилийн зүүн өмнөд хэсэгт карьераа дуусгаж буй Алагоас багийн хагас хамгаалагч Лучано 'Билу' Лопэстой холбож өгжээ. Алмейда өөрийнх нь эзэмшилд
буй үнэ цэнэтэй тоглогчынхоо , шилдэг хэсгүүдийг нь түүвэрлэн бэлдсэн DVD- түүнд илгээж. Билү Фирминогийн "Масейогийн муу талбарт ч гэсэн" ур чадвараа алдахгүй тоглож буйг үзээд гүн сэтэгдэлтэй үлдсэн гэдэг. Тийм учраас тэрээр тухайн үеийн дээд лигийн аварга Сан Пауло болон өөрийн хуучин баг Фигейренсе багуудад сонгон шалгаруулалт зохион байгуулаад зогсохгүй Робертог урьсан байна.

Сан Паулу хотод хоёр долоо хоногийн турш байх хугацаанд Фирмино бараг бөмбөг харсангүй, мөн ямар ч санал ирсэнгүй. Тэрээр урам хугарсан ч санаа зовсонгүй, өмнө зүгт Санта Катарина муж руу зүглэжээ. Энэ удаад Фигейренсегийн дасгалжуулагчдын дунд түүний чимээгүй байдлаас болж эргэлзэх байдал үүссэн ч, бөмбөгтэй харьцаад эхлэнгүүт хөл нь энэ эргэлзээг тас цохисон ажээ.

"Роберто 2008 оны дундуур сонгон шалгаруулалтанд ирсэн" гэж Фигейренсегийн 17 хүртэлх насны дасгалжуулагчаар ажиллаж байсан Хэмэрсон Мария дурсав. "Ерөнхийдөө шалгаруулалт дээд тал нь нэг сар үргэлжилдэг боловч тоглогчдоос хамааран хугацаа бага байж болно: хоёр долоо хоног, 10 хоног гэх мэт.

"Робертогийн шалгаруулалт ердөө 30 минут үргэлжилсэн - тэр яриангүй онцгой байсан. Тэр бараг ямар ч буруу зүйл хийгээгүй, техникийн асар их чанарыг харуулж, дээр нь 2 удаа унаж татах цохилтыг гүйцэтгэж гоол оруулсан юмдаг. Дараа нь бүгд түүний тухай ярьцгааж, бид маш онцгой тоглогчтой болж байгааг би тэр үед ухамсарлаж билээ."

Мария тэр даруй Фирминогийн талбай дээрх байрлалыг өөрчилж, довтолгооны байрлалруу ойртуулав. гэр орноо санасан ч өөрт олдсон ховор боломжоо бүрэн дүүрэн ашиглахыг эрмэлзэж буй залуу маань Масейод найзуудтайгаа нийгмийн сүлжээний Orkut вэб сайт болон MSN Messenger-ээр холбогдож, амжилтанд хүрсэн хойноо л буцаж ирэх бодолтой байгаагаа хэлдэг байв. Түүний бүрэгдүү байдал нь санаа зовоосон асуудал хэвээр байж л дээ. Мария түүнийг хоёр долоо хоногийн турш "Альберто" гэж дуудахад түүнийг хэн ч залруулсангүй.

Фирминогийн хуримын шилдэг эрээр хожим тэрхүү гэрлэх ёслолд оролцсон Билу хэлэхдээ: "Би Робертог Фигейренсе рүү аваачиж өгсний дараа удалгүй баазын зохицуулагчаас утасдаж, тэр их дууүгүй байсан тул хэлгүй юмуу гэж асуудаг байгаа. Би түүн рүү залгаад: : 'Роберто, чи ярих ёстой, бөмбөг асууж, ажилтнуудтай ярилц.' Тэр юу ч хэлсэнгүй, зүгээр л инээж билээ."

Хэдийгээр мань эр нам гүм байхыг илүүд үздэг байсан ч түүнийг тойрсон чимээ шуугиан нэмэгдсээр байлаа. 2009 онд түүнийг Фигейренсегийн үндсэн багт тоглож амжаагүй байхад нь Марсельд болох сонгон шалгаруулалтанд урьсан байдаг. Тэрээр Францын өмнөд зүг рүү аялахдаа Испанид түр саатсан нь бүх зүйлийг маш хурдан бруугаар эргүүлж орхижээ. Фирмино зөвхөн нислэгээ сольж байсан ч Мадрид-Баражас нисэх онгоцны буудлын цагаачдын албаныхан түүнийг ямар ч бичиг баримтгүйгээр тус улсад нэвтрэхийг оролдсон гэж буруутгаж түүнийг албадан гаргаахад мань эр нулимас дуслуулан эх орноо зорьсон байна.

Бразилд буцаж ирэхэд Фирминог Мария угтан авч, 17 настай залуугийн сэтгэлийг сэргээн, алдарт Кафуд Бразилын шигшээ багийн ахлагчаар ДАШТ-д оролцон Алтан бөмбөг хүртэхээс өмнө карьерынхаа эхэн үед ийм урам хугаралттай тулгарч байсныг сануулжээ. Сарын дараа тэрээр Марсель руу дахин аяллаа - энэ удаад шууд нислэгээр - Францын клуб түүний 1 сая евро буюу 860,000 фунт стерлингийн төлбөрийг төлөхөөс татгалзав. Марселийн боловсон хүчний дарга асан Жан-Филипп Дюранд 2018 онд "Түүний олсон амжилтыг харгалзан үзвэл энэ нь бидний гаргасан маш том алдаа байсныг хэлэх хэрэгтэй" гэж хүлээн зөвшөөрсөн юм.

Санта Катаринагийн нарлаг орчиныг Германы баруун өмнөд нутгийн цасаар солино гэдэг бэрх байсан ч дасгалжуулагчид нь үргэлж хэлдэг шиг Фирминогийн тууштай зан чанар түүнийг бусдаас ялгаруулдаг. 2 жилийг өнгөрөөн дасан зохицсоны дараа тэрээр Бундеслигийн улирлын шилдэг тоглогчоор шалгарчээ. 2015 оны 7-р сард Ливэрпүүл Манчестер Юнайтед болон Манчестер Ситигийн өрсөлдөөнд ялж түүнийг 29 сая фунтээр авах үед тэрээр Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дөнгөж л дуудагдаж эхэлсэн байлаа. Хоффенхаймын хөлбөмбөгийн захирал Александр Розен 2018 онд World Soccer сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Түүний явахад нь бид нэг нүдээрээ инээлдэж, нөгөө нүдээрээ нулимс дуслуулж байсан." хэмээн дурссан байдаг билээ...

1 дүгээр хэсэг төгсөв.
Бамбууш бантаганав..
Үргэлжлэл бий....

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн Бамбууш » Лх 11-р сарын 08, 2023 7:09 pm

Оргил өөд тэмүүлэх замд

Зураг

Роберто Фирминод 2010 оны сүүлээр Европын мөрөөдлөө биелүүлж, Германы Хоффенхайм клубт нэгдэнэ гэдгээ сонссон даруйд юуны түрүүнд шивээс хийлгэх бодол төржээ.

Роберто оргилд гарах хүнд хэцүү замд нь түүнийг буцалтгүй сэтгэлээр дэмжсэн гэр бүлийнхэндээ баярласнаа илэрхийлсэн зүйл хийхийг хүссэн аж. Экс Ливэрпүүлийн довтлогч өөрийн төрөлх хот болох Масейо хотоос 3000 гаруй километрийн зайд орших Бразилийн өмнөд бүсийн хоёрдугаар дивизоны Фигейренсе багаас карьераа эхлүүлсэнийг бид мэдэх билээ. Тэрээр мэргэжилийн хөлбөмбөгчин болохын тулд бүтэн жилийг ээжтэйгээ уулзалгүй өнгөрөөж байв.

Түүнийг Бразилийн томоохон багууд элсүүлэхээс татгалзаж, Францын Марсельд сонгон шалгаруулалтанд орохоор явах замдаа үл ялиг зүйлээс болж Испаниас албадан гаргадсаны дараа Герман бол амьдралыг нь өөрчлөсөн яггүй том боломж байлаа.

Фирмино шинэ шивээсээ гэр бүлийнхэндээ зориулсаны зэрэгцээ шинэ ажлын орчинд нь хүн бүрт ойлгомжтой байлгахыг хүссэн тул герман хэлээр шивээс хийлгэхээр шийджээ.

Залуу довтлогч энэ хэлээр ганц ч үг мэддэггүй байж таарсан тул Google Translate-д найдаж байв. Эцэст нь мань эр хэдэн үг гүүгл очуулга ашиглан олж аваад онгоцонд суухаасаа өмнө баруун гарынхаа дотор талд шивүүлэхийн тулд ойролцоогоор 50 евро төлжээ.

Сонгосон хэллэг нь "Familie unaufhorliche Liebe" байсан бөгөөд Фирмино үүнийг "гэр бүлийн эцэс төгсгөлгүй хайр" гэж орчуулсан байна.

ТэрээрГерманд хөл тавьсан даруйдаа энэ нь ямар ч утгагүй болохыг олж мэдэж.

"Энэ үнэхээр сайн орчуулга байгаагүй - хэн ч ингэж хэлдэггүй, дээр нь бас алдаатай байсан: "o" үсгийн дээр ö гэсэн тэмдэг байх ёстой. Яг жинхэнэ үг нь "unaufhörliche" гэж бичигдэх ёстой байсан аж. Энэ зүгээр л буруу байсан" гэж Kicker сэтгүүлд Хоффенхаймын талаар мэдээлэл тавьдаг сурвалжлагч Мартин Грюнер Bleacher Report-т тайлбарлав.

Фирмино үүнийг хамгийн анхны боломж гарахтай зэрэгцэн хамгийн эхний тааралдсан орон нутгийн салон дээр засуулах гэж яарсан гэдэг. Ийнхүү тэрээр бага зэргийн будлиантайгаар Бундеслигийн түүхээ эхлүүлж билээ.

Энэ агшинаас эхлэн бүх зүйл түүний хувьд дээшилсэн байдаг.
Зураг


4 хөн сая еврогоор шинэ багтаа ирж жинхэнэ нүдээ олсон наймаа гэдгээ Бундеслиг даяар батласан тэрээр эцэст нь 4 жил хагасын дараа Ливэрпүүлтэй гэрээ байгуулахдаа огт өөр тоглогч болон өсөн дэвшиснээс гадна ,өөрийнх нь хэлснээр талбай дээр гарах бүртээ мань эр өөрийгөө “хагас бразил, хагас герман” хэмээн төсөөлөн боддог байсан гэх.

Түүний сэтгэл зүйл нилээдгүй өөр болсоноос гадна, өмнө нь дасгалжуулж байсан мэнэжэрүүд болон багийнхан нь түүнийг "Зарим нэг Герман хүмүүсээс илүү герман хүн" гэж хэлэх болтлоо өөрчлөгджээ.

"Энэ бол түүнд тохиолдсон хамгийн гайхалтай зүйл" гэж түүний хамгийн дотны найзуудын нэг Билү B/R-д ярив.

Хамгаалалтын хагас хамгаалагч асан Билу Фигейренсе дэх Фирминогийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байсан агаад, сүүлд нь тэд тэр багтаа хамт хүртэл тоглож байлаа. Тэрээр Робертогын хуриман дээр сүйт залуугийн хамгийн сайн эр байснаас гадна хожим охидынх нь загалмайлсан эцэг болсон юм.

"Одоо эргээд бодоход би Германд тоглосон нь түүний карьерт өөрчлөлт оруулсан гэж хэлмээр байна. Энэ бол түүний амжилтын баталгаа байсан юм. Бид сэтгэлзүйгээсээ болоод амжилтанд хүрээгүй ч авьяас чадвартай олон тоглогчдыг харж байлаа, мань эр эдний нэг байж болох байсан, гэхдээ тэр бууж өгөхийг зөвшөөрөөгүй" гэж тэр нэмж хэлэв.

Түүний гайхалтай ур чадварын зэрэгцээ Фирминогийн хөдөлмөрч сэтгэлгээ нь Ливэрпүүлийг 2015 оны Копа Америкагийн үеэр Энфилдэд түүнийг 41 сая еврогоор авчирхаар Чилийн Сантьяго дахь зочид буудалд төлөөлөгчдөө илгээхэд гол түлхүүр болсон аж..

Улаануудын хувьд энэ наймаа маш том өөрчлөлтийнн эхлэл болох нь батлагдсан юм.

Ичимхий, эелдэг зантай Фирмино Бундеслигт нилээд олон удаа өрсөлдөгчийн хувиар таарч байсан Ливэрпүүлийн Герман дасгалжуулагч Юргэн Клопптой тэр даруйдаа дотно холбоос тогтоож эхэлсэн байдаг.
Зураг

Фирмино богинохон хугацаанд өөрийгөө Анфилдын оршин суугчдын хайртай тоглогч болохоо батлан харуулсан юм. Тэрээр энэ улиралд Ливэрпүүлийн гайхалтай хожлын цувралуудад онцгой чухал үүрэг гүйцэтгэж байгаа ба, мөн Ливэрпүүл 30 жилийн дараа ПЛ-д анхны түрүүгээ авахад тун ойртож ирсэн гэхэд болно. Хувь заяа буруугаар эргэхгүй л бол тэд аварга авах нь цаг зуурын асуудал гэдэгт маш олон хүн ах удаа маш их итгэлтэй байгаа билээ. (*Энэхүү нийтлэл 2020-2021 улиралын үед нийтлэгдэж байв)

"Тэр бол [өвөрмөц]" гэж Клопп саяхан хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэв. "Тэр тоглолтонд бүх зүйлийг хэрхэн бүтээж байгаа нь үнэхээр онцгой. Би түүн шиг өөр тоглогч мэдэхгүй."

8-р сард Фирмино Премьер лигт 50 гоол оруулсан анхны Бразил тоглогч болоодхов. Тэрээр өдгөө дэлхийн хөлбөмбөгийн элитүүдийн нэг болсон нь түүний уйгагүй хөдөлмөрлөсний баталгаа гэхэд нээх их буруудахгүй байх.

Хоффенхаймын спортын захирал асан Эрнст Таннер Фирмино дээр бооцоо тавьж, Бразилийн 2-р дивизионд тоглож байсан 19-хөн настай туранхай хүүг Өмнөд Америкийн шуугиантай сонин хэвлэлээс алс хол авчирсан юм.

Холын энэ төвөгтэй аялал гэрээ хийхэд үнэхээр саад тотгор болж байсан ч Таннер 2010 онд Фирминогийн тоглолтыг үзэхээр өмнөд эргийн Флорианополис хотод очсоныхоо дараа энэ гэрээг идэвхтэйгээр хөөцөлдөж эхэлсэн байна.
Зураг

Таннерын хэн ч үл мэдэх тоглогчыг олж нээн, хожим нь тэдгээр тоглогчид нь маш их үнэ хүрсэн сүпер тоглоггчид болгосон рекордыг нь магтахаас яахав. Тэрээр Хоффенхаймд мөн Гулфи Сигурдсоныг авчирсанаас гадна, Рэд Бул Салзбургэд байхдаа Садио Манэ болон Наби Кэйта нарыг багт авчирсан аж. эдгээр 2 тоглогч хожим Ливэрпүүлд ирж Фирминогын багийн нөхөд болсонг хэн хүнгүй мэдэх бизээ.
Тэрээр Фирминогийн араас хөөцөлдөж байсан үеээ бахархалтайгаар эргэн дурсах аж.

"Тэр жил би Бразил руу хоёр ч удаа аялсан. Гэхдээ Фирмино тогтмол тоглодоггүй байсан тул түүний талаар ямар нэгэн эерэг зүйл, бусдаас ямар нэгэн байдлаар онцгой зэргийг олж харахад хэцүү байсан шүү" гэж одоо MLS-н Филадельфи багт ажиллаж буй Таннер , B / R -д(*Bleacher Report) хэлжээ.

"Тэр улиралд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон тул тэд зуны улиралд завсарлага авсан бөгөөд үндэсний хөлбөмбөгийн хуваарь ямар хатуу байдгийг хүмүүс мэдэх байх. Энэ нь ихэвчлэн бямба гаригт, дараа нь лхагва гаригт, дараа нь Бямба гарагт тоглодог гэсэн үг юм.

"Тоглолтоос тоглолтын хооронд тэд өөр өөр хотуудруу зорчих шаардлагатай тул бэлтгэл хийхэд нь хүртэл түүнийг ажиглах хэцүү байсан. Тиймээс бид түүнийг сургуулилж байгааг харахын тулд жуулчдын дүрээр цэнгэлдэхэд ордог байв..

"Нэгэн бэлтгэлийн үеэр би түүнийг- за энэ чинь л бидний хайж байсан тоглогч мөн байна даа гэж хэлж байснаа санадаг юм.. Тэр зөв сэтгэлгээтэй, сурах эрмэлзэлтэй, шаргуу хөдөлмөрлдөг—бидний бэлтгэл дээр харсан зүйл жинхэнэ тоглолтоос хамаагүй дээр байж таарав Тийм л учраас бид ийм шийдвэр гаргасан.Бид бас скаут илгээсэн, гэвч тэр тайлан түүний талаар сөрөгдүү мэдээлэл бичсэн байдаг."

Хоффенхаймд болсон нээлтийн үеэр Фирминог "дасан зохицоход нь хангалттай хугацаа" өгөх "шилдэг авьяастай" тоглогч гэж танилцуулсан байдаг.

Тэрээр Бразилийн хоёрдугаар лигийн улирлын шилдэг одоор тодорч, 36 тоглолтонд 8 гоол оруулсан ч түүний бие бялдарын байдал анхнаасаа л санаа зовоосон асуудал болж, клубээс анхаарал хандуулахыг шаардсан байдаг.

"Түүнийг [Хоффенхаймд] анх ирэхэд нь түүний эрүүл мэндийн талаар бидэнд байсан мэдээлэлийг хүмүүс магадгүй харсан бол. Германд бид ихэвчлэн тэсвэр тэвчээрийн сорил, болон цусны шинжилгээ авдаг. Үр дүн нь нэлээд нарийвчлалтай, үнэн зөв гардаг гэсэн үг.. Миний мэргэжлийн хөлбөмбөгт харж байсан хамгийн муу шинжилгээний үр дүн" гэж Таннер дурсав.
Зураг

"Тэр манай эмээгээц ч дор байсан гэдгийг онцлон хэлмээр байна. Та төсөөлж ч чадахгүй. Тэд маш доогуур байсан тул түүнийг хэзээ нэгэн цагт мэргэжлийн хөлбөмбөг тоглож чадсан гэдэгт итгэхэд бэрх байсан шүү."

Бразилчуудын хамгийн алдартай амралтын газар болох Флорианополис хотоос цастай Хоффенхайм руу явах нь амаргүй байсан ч Фирмино ийм нөхцөл байдлыг үл харгалзан гайхалтай сайнаар дасан зохицож суурьшив.

Хэлний асуудалтай л тулгарч байснаас бус тэрээр Германд зарим нэг нутаг нэгтэн тоглогчидоос хавьгүй хурдан дасан зохицсон юм.

"Анх тэр миний үеэлүүдийн нэг болох Жуниорыг авчиран хамт амьдрасан. Эхний саруудад ер нь хэцүү байсан гэж хэлж байсныг нь одоо ч санаж байна. Тэр бараг бүтэн жилийн турш зун үргэлжилдэг сайхан хотоос хасах 20 хэмтэй жижиг тосгонд очсон" гэж Билу дурсав.

"Энэ бүхэн амар олдсон бялуу биш байсан ч эцэст нь тэр үүнийг даван туулж гарсан юм."

Гурван сарын дотор Фирмино Бундеслигт өөрийн авьяас чадвараа аль хэдийнээ харуулжээ. Эцэст нь тэрээр 2010-11 оны улирлыг гурван гоолтойгоор дуусгасан. Тэрээр бие бялдарынхаа оргилд хараахан хүрч чадаагүй байсан ч Хоффенхаймын удирдлагууд түүнийг энэ улиралын явцад бие бялдараа "50-60 орчим хувиар" сайжруулсан гэдэгт итгэлтэй байв.

Үргэлж инээмсэглэж явдаг өсвөр насны хүү түүний өмнө нилээдгүй урт зам хүлээж байгаа ч мань эр анхны тоглолтуудаараа бусдын анхаарлыг хангалттай татахаар тоглолтыг үзүүлсэн байдаг. Зөвхөн тоглолтын арга барилаас гадна шүү дээ.

Фирминогийн хачирхалтай хувцас загварын мэдрэмж нь аль хэдийн хэвлэлийн анхааралд өртсөн бөгөөд түүний инээмсэглэлийн нэг зүйл нь эргэн тойрон дахь хүмүүсийн анхаарлыг их татсан байдаг.
Зураг

"Эхэндээ тэрээр шүдэндээ заримдаа ягаан чулуутай, заримдаа маш гялалзсан аппарат зүүдэг байсан. Энэ нь одоогийнх шиг олон шивээс хийлгээгүй тэр үед түүний таних тэмдэг болж байлаа" гэж Грюнер хэлэв.

Эхний улиралдаа суурьшсаны дараа Фирмино хэзээ ч эргэж харсангүй. Голдуу 10 байрлал дээр гарч, заримдаа жигүүрт тоглодог тэрээр Хоффенхаймын багийн гол араа болж, сонирхол татахуйц, довтолгооны хөлбөмбөг тоглож, нутгийн зарим том багуудтай өрсөлдөж эхлэв..

Тосгоны баг 2008 онд дээд Лигт дэвшсэнийхээ дараа Бразилтай ашигтай холбоо үүсгэж тэндээс цөөнгүй тоглогч олж ирдэг байв. Фирмино ихэвчлэн нутаг нэгтнүүдээрээ хүрээлүүлж байсан учраас түүний Бундеслигт дасан зохицол илүү хялбар байсан гэсэн үг юм.

Тэрээр зочлон тоглолтоор явахдаа Германд карьерийнхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн, Герман нэр шиг сонсогддог, Бразилийн нутаг нэгтэн болох туршлагатай Крис Хенингтэй ихэвчлэн нэг өрөөнд буудаг байв.

"Фирмино миний хувьд хүү шиг л байж дээ" гэж Хенинг B/R-д хэлэв. "Хоффенхайм бол миний сүүлчийн баг, би аль хэдийн 35 настай, зодог тайлах дөхсөн байлаа. Мөн клубт өөр нэг Бразил ажилтан Сэзар Тиер (хуучин хаалгач, одоо удирдлагын багийн гишүүн) байдаг байсан. Мань эр гадаад тоглогчдод тусалдаг гайхалтай залуу шүү.

"Пүрэв гариг ​​бүр манай гэрт оройн хоол идэж, хөгжилддөг байв. Манай хамтлаг үндсэндээ Фирмино, [Хейрелью] Гомес [Уотфордын хаалгач], Игорь де Камарго [Бразил гаралтай Бельгийн шигшээ багийн тоглогч], Сеэар, Хоселу [Испани довтлогч] болон надаас бүрддэг байлаа.

"Намайг Хоффенхаймд ирэхэд Фирмино аль хэдийн тогтмол гараанд гарч тоглодог болсон байв - тэр нээх удахгүй хөлбөмбөгийн ертөнц дэх хамгийн шилдэг тоглогчдын нэг болох нь түүнийг харахад л тодорхой байсан.

"Би түүнээс маш их зүйлийг шаардна, мэргэжлийн өндөр сэтгэхүйтэй байх, зөв ​​хооллох, сахилга баттай байхын чухлыг хэлж байлаа. Тодорхой түвшинд хүрэхэд нарийн ширийн зүйл бүр уялдаа холбоотой. Би өөрөө энэ бүгдийг даван туулсан тул түүнд би туршлагаараа тус болохыг би хичээсэн билээ.

Фирминогийн дуу хөгжимд дуртай зан чанарыг Хенинг тийм ч таатай хүлээж авдаггүй байв.

"Түүнтэй нэг өрөөнд суух нь хар дарсан зүүд" гэж хошигнов.

"Би аль хэдийн 34, 35 настай, дээр нь тоглолтын өмнө өглөө есөн цаг хүртэл унтахыг хүснэ. Тэр долоон цагт сэрж, Axе [Бразилийн алдартай хөгжмийн төрөл] сонсож өдрийг эхлүүлнэ. Би түүнийг урвайж уйтгарлаж байхыг ер нь хараагүй дээ."

Фирмино Бразил баяр баясгаланг өөрийн тоглолтдоо шингээж чадсанаар барахгүй хилийн чанадад амжилт олохын тулд Герман сэтгэлзүйг үүнтэйгээ хослуулж чадсан байдаг.

2013-14 оны улиралд тэрээр 16 гоол, 12 оновчтой дамжуулалт мөн хэд хэдэн гайхалтай тоглолтын дараа Бундеслигийн улирлын шилдэг тоглогчоор шалгараадхав. Тэр жилийн сүүлээр түүнд Бразилийн шигшээн анхны дуудлага ирсэн нь гайхмаар зүйл биш юм.

Энэ бол хоёр орны өөр өөр шинж чанарыг хослуулсан довтлогчын хувьд маш том амжилт байсан юм. Яг л Таннер түүнийг шилдэг тоглогч болж хамгийн дээд түвшинд хүрч чадна хэмээн зөгнөж байсан зөгнөл биелэлээ олсон нь энэ.

"Би түүнийг Бундеслигийн шилдэг тоглогч болно гэдэгт итгэлтэй байсан. Бид хэрхэн скаутын тайландаа тоглогчыг үнэлдэгийг хүмүүс мэдэх байх, би 10 онооноос, 9, эсвэл 10 -г авч байвал эдгээр нь дээд түвшин, олон улсын зэрэглэлтэй тоглогч гэж боддог юм. Тэгээд би түүнд оноо өгсөн гэхдээ яг хэдийг өгсөн гэдгээ санахгүй байна. 8, эсвэл 9 ч байж магадгүй гэхдээ энэ нь нэлээд өндөр байсан гэдэгт би итгэлтэй байна" гэж Таннер хэлэв.

"Тэр үед [Хоффенхаймд] хүн бүр үүнд бага зэрэг гайхаж байсан байх. Тэгсэн ч би түүний чадварт маш их итгэлтэй байсан, гол зүйл бол түүний хандлага үнэхээр онцгой байсан тул би түүнд нэлээд өндөр үнэлгээ өгсөн юм.

Зураг

"Дасгалжуулагч түүнийг [Фигейренсетэй хийсэн бэлтгэл дээр] хэрхэн шүүмжилж байгааг харж байхад тэр яг л сургуулийн хүүхэд шиг зогсож, багшийнхаа үгийг сонсож байсан. Тэр зураг одоо ч санаанд минь хадгалагддаг.

"Хэрвээ тэр дасгалжуулагч Герман тоглогчийг ингэчихвэл шууд л хувцас солих өрөө рүүгээ уурлаж бухимдан орно доо гэж цагийн дараа дотроо бодсон ч Фирмино шүүмжлэлийг сайн хүлээж авсан. Тэр өөрийгөө сайжруулж, илүү ихээр өөрийгөө дайчилж билээ. Үнэхээр магтууштай гэж хэлэхээс яахав

Өнөөдөр Фирмино Европ болон Клубуудын дэлхийн аварга багийг түүчээ болж байгаа тул түүнийг шүүмжлэх шалтгаан бараг л олдохгүй дээ.

Англи хэл дээр ч бай, Герман хэлээр ч бай Клопп энэ өдрүүдэд "Бобби"-гэж ихэвчлэн дууддаг хайртай тоглогчоосоо ямар нэгэн сул тал бараг л олж харахгүй дээ.

Түүнд тулгарах ганц аюул нь гэвэл түүнийг магтах магтаал дуусах вий л гэдэг байна.

2 дугаар хэсэг төгсөв.
Үргэлжлэл бий...
3rd part
"The rise of the Kopites" comig soon......

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн Redman » Да 11-р сарын 20, 2023 12:34 pm

Зайлуул аав нь өөд болжээ :twisted:

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 9 ба 0 зочин