Мохамед Салах Хали - Египет Арслан

Ливэрпүүл миний амьдралын салшгүй нэг хэсэг
Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Мохамед Салах Хали - Египет Арслан

Бичлэг Бичсэн Бамбууш » Ба 10-р сарын 27, 2023 3:48 pm

Мо Салах хэрхэн хөлбөмбөгийн шинэ хаан болсон бэ!

Оливер Франклин-Уоллис бол Англид амьдардаг сэтгүүлч юм.

Энэ түүхийн хувилбар анх 2022 оны 2-р сарын дугаарт "Хүлээж буй хаан" гарчигтай гарчээ.

"Мохамeд Сала бол яг одоо дэлхийн шилдэг тоглогч. Дэлхий нийт үүнийг хараахан хүлээн зөвшөөрөөгүй байна"

Ливэрпүүл хотын дарга хотын дарга сандарсан инээмсэглэлтэй, хааны гэр бүл болон гадаадын эрхэм дээдсийг угтан авахдаа өмсдөг тавагны хэмжээтэй алтан гинж зүүсэн нь зохимжтой хардана, учир нь өдөр болгон чи Египетийн хааныг хүлээж авахгүй шүү дээ. Хотод намрын үүлгүй өдөр болж, Ливерпүүлийн од довтлогч Мохамэд Сала Египетийн нэгэн телевизийн сувагт ярилцлага өгөхөөр хотын захиргааны байранд иржээ. Продюсерууд өөрсдийн үндэсний баатартаа зохицсон, урам зориг дүүрсэн тийм нэг газарт ярилцлагыг хийхийг хүсэж байсан бөгөөд үнэнийг хэлэхэд тэд үүнээс илүү газар сонгож чадахгүй байсан буйзаа. Барилга нь гайхалтай үзэсгэлэнтэй, хожуу Жоржийн үеийн хэв маягтай, бүх Коринтын багана, алтан шаргал хийцтэй, болор танхимдд нл гоёмсог лааны тавиурууд эгнээстэй, Мэри хэмээх бяцхан эмэгтэй надад тэднийг тус бүр нь нэг тонн жинтэй гэж мэдэгдсэн билээ.. Хажуугийн өрөөнд камер эргэлдэж байхад ажилтнууд сандран шуугиж, намуухан дуугаар ярина. Сала! Эвэртоны хөгжөөн дэмжигч, улмаар Ливерпүүлийн хамгийн үзэн яддаг өрсөлдөгчдийг дэмжигч Мэри хүртэл сэтгэл догдлон байх аж. "Би атаархуу Цэнхэр биш" гэж тэр шивнэв, учир нь бүх өрсөлдөөн тэмцэлийг хажуу тийш нь тавиад харахад Мохамед Салаг хэн хайрлахгүй байна гэж?

Египтэд түүний амьдралын түүхийг сургуулиудад заах агаад түүний хоч нь Аз жаргалыг бүтээгч юм. Энэ нь түүний талбай дээр үзүүлсэн гавъяатай яах аргагүй холбоотой бөгөөд- тэрээр сүүлийн таван жил сэргэж буй Ливерпүүл багийг Премьер лиг болон Аваргуудын лигт түрүүлэхэд түүчээ болж, оргилд хүрэх замдаа олон тооны дээд амжилтуудыг эвдэж байсан нь- мөн талбайн гадна түүний хийсэн олон сайн үйлстэй зайлшгүй холбоотой Тэр сая долларын инээмсэглэлтэй; афро сахалтай хослол; эрүүл саруул, хөдөлмөрч, гэр бүлийн хүний дүр төрхтэй. Салагын өссөн Кайраас хойд зүгт урсах Нил мөрний бэлчирт орших Нагриг тосгонд түүний өгөөмөр зан нь домог болон яригддаг. Тэр тэнд сургууль, ус цэвэрлэх байгууламж, түргэн тусламжийн станц барихад мөнгө төлж, сар бүр түүний сангаас хоол хүнс, эм тариа гэх зэргийг мөнгөн тусламжаар хэлбэрээр ядууст зориулдаг байна.

Салагын ач тусын тухай ярианууд маш тогтмол гардаг тул хаяа хүн итгэхэд бэрх түүхүүд яригддаг бөгөөд энэ нь хэдийгээр үнэн биш боловч Салах бараг хэзээ ч ярилцлага өгдөггүй тул тэднийг худал гэдгийг батлах хүн байдаггүй байна. Бусад нь үнэн боловч Ливэрпүүлийн шатахуун түгээх станцад хэдэн новшнууд орон гэргүй хүнийг дээрлэхэж байхдаа таарсан үе гэх мэт дүрс бичлэг ба/эсвэл гэрэл зургийн нотлох баримттай үйл явдал биш л бол тун итгэмгүй гайхалтай санагдана. Тэрээр Бэнтлитэйгээ хүрч ирэн нөхцөл байдлыг намдаасанаас гадна орон гэргүй залууд хаа нэгтэй хорогдох мөнгө хүртэл өгсөн байдаг (Үнэн.) Эсвэл хулгайч Салагын аавын машинаас 30,000 египет фунт буюу ойролцоогоор 1,900 доллар хулгайлсан ч удалгүй ,цагдаа нар гэмт этгээдийг баривчилж, Сала эцгийгээ гомдол гаргахгүй байхыг ятгаснаар барахгүй, дараа нь хулгайчдаа тэр мөнгийг өгч түүний амьдралыг эргүүлэхэд тусалсан байдаг. (Мөн үнэн.) Стэнфордын их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар Сала 2017 онд Ливэрпүүлд ирсэн нь тус хотод үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг 18.9 хувиар буурсантай холбоотой хэмээн тайлбарлдаг. Египетэд түүний засгийн газрын хориотой эм тарианы эсрэг кампанит ажилд оролцсон нь тусламжийн утасны дуудлагыг дөрөв дахин нэмэгдүүлэхэд хүргэсэн байна. Энэ үед 2018 онд болсон Египетийн ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчид Сала нэр дэвшихгүй дэвшээгүйг мэдэж байсан ч саналын хуудсаа сүйтгэж, түүний нэрийг бичсэн тухай мэдээлэл гарсан нь таныг нээх гайхшруулахгүй байж магадгүй юм. Энэ бол үнэн явдал билээ. Яг тийм юм болсон.

Эцэст нь бүжгийн танхимын давхар хаалга онгойж, хар Haculla юүдэнтэй цамц, жинсэн өмд, MGSM пүүз өмссөн Сала орж ирэхэд, шүтээнтэйгээ сельфи хийх гэж оролдсон кино багийн хорин хэдэн хүн түүнийг тойрон шамбааралдан байв. Тэрээр энэ бүхэнд үл төвөгшөөсөн маягтай инээмсэглэн найрсаг зан гаргаж байлаа. Хөндлөнгийн нүдээр надад ч гэсэн жаахан төвөгтэй санагдсаныг хэлэх юун.Эцэст нь түүний төлөөлөгч (*Агентийг нь хэлж байна) хөндлөнгөөс оролцож, түүнийг салган аваад бид хурим хийхээр тохижуулсан өөр нэгэн гайхалтай өрөөнд орогнов. Сала гараа халаасандаа хийж, энэ бүхнийг үл тоомсорлон сууна. Тэр энэ бүх шүтэн бишрэлтэд аль хэдийн дассан. "Энэ бол миний хүссэн зүйл" гэж тэр хэлэв. "Гэхдээ тийм ч их биш!"

Түүнээс гадна энэ юу ч биш. Хэрвээ тэр яг одоо хөл бөмбөгчдөө Битлз шиг хүндэлдэг Ливерпүүл хотын гудамжинд гарвал тэр даруй хүмүүс түүн дээр шавааралдах аж. Нью-Йоркт тэрээр буудалд ажилладаг Египет ажилтан өрөөнийх нь дугаарыг олж мэдээд, унтах гэж байхад нь өөрт нь мэдэгдэлгүй хүндэтгэл үзүүлэхээр өрөөнд нь ирэх тул буудалд ч байрлахад хүнд.(Үнэн.) Тэгбэл Египетэд яадаг байх уу ? За, захууд нь гэр ахуйн бараа болгон дээр зургийг нь тавьж зардаг, гудамж, сургуулиуд түүний нэрэмжит нэрээр нэрлэгдэж буй улс оронд Сала хэр их хайр хүндэтгэл хүлээдгийг би үнэндээ хангалттай илэрхийлж чадахгүй байна. Түүнтэй ярилцлага хийхээр ирсэн Египетийн телевизийн хөтлөгч Амр Адиб "Салах бол мөрөөдөл" гэж надад хэлэв. "Тэр бол үлгэр дууриалал юм. Энэ бол амжилтын түүх юм: чи яаж тэгээс эхэлж, дэлхийн номер нэг болох вэ." Арав гаруй жилийн өмнөх “Арабын хавар” бослого гарснаас хойш хөл дээрээ босох гэж тэмцсэн тус улсын хувьд Сала тамирчнаас илүү нэгэн: Тэр хэрхэн амьдрах тухай үлгэр жишээ болсон.

Энэ их хайр хүндэтгэлийг дааж гарах нь бас асар их тэвчээр юм.Хэсэг хугацааны өмнө Сала гэр бүлээ буюу эхнэр Мэги Садек болон хоёр хүүхэд болох 7 настай Макка, 1 настай Каян нарыг Нагригт баяр ёслолоор гэртээ авчиржээ. "Би гэр бүлийнхэнтэйгээ зүгээр л алхаж, залбирахаар явсан. Гэтэл гэнэт гурав, дөрвөн зуун хүн гадаа цугларсан байхыг харлаа" гэж тэр хэлэв. Бөөтнөрсөн олон маш олуулаа байсан тул тэд гэрээсээ гарч чадахгүй байв. Салах тэр үед энэ тухай жиргэжээ; олон нийтийн өмнө уурлаж байсан цөөхөн тохиолдлын нэг. “Би маш их ууртай байсан. Ээж уйлж, эгч уйлж, эхнэр уйлж байсан, учир нь тэд намайг тэр өдөр явахыг хүссэн" гэж тэр хэлэв. “Аав маань маш сэтгэл дундуур байсныг ойлгож ядах юмгүй. Би тэдэнтэй хамт үнэхээр баймаар байсан."

Гэсэн хэдий ч тэр хайр хүндэтгэл хаанаас ирдэг гэдгийг мэддэг. “Би үнэхээр ойлгож байна. Хүмүүс таныг хараад сэтгэл хөөрч байна. Угаасаа ийм л байдаг, чи үүнтэй дасан зохицох л хэрэгтэй." Тэр ямар ч зүйлгүйгээр өсөж торних нь ямар байсныг санана.. Би Салагаас хулгайчтай болсон явдлын талаар асуухад тэр өөрийнхөө буяны талаар ярилцаж, бүдүүлэг мэт санагдахыг хүсээгүй бололтой дарууханаар асуултаас бултахыг оролдов. Би ч шахаж гарав: Тэр яагаад түүнийг явуулсан юм бэ? "Би [хулгайлахыг] дэмжээгүй дэмжихгүй" гэж тэр хэлэв. "Гэхдээ түүнд хулгай хийх илүү том шалтгаан байсан гэдэгт би итгэлтэй байна. Би түүнийг ямар нэг шалтгаанаар үүнийг хийсэн гэж бодож байна. Аавыг асуухад цагдаа нар үнэхээр ядуу залуу, амьдралдаа юу ч байгаагүй гэж хэлсэн. Тиймээс би түүнд "Түүнд туслаач, зүгээр орхи" гэж хэлсэн. Мохамед Сала амьдрал хэрхэн шууд өөрчлөгдөж болохыг мэддэгээс гадна хоёр дахь боломжийн хүчинд жинхэнэ итгэдэг хүн билээ.

Талбай дээр тэрээр довтлогчийн байрлалд тоглодог жигүүрийн тоглогч, гайхалтай чанартай, ер бусын гоолыг баруун зүүнгүй оруулдаг билээ.. Сала 2017 онд Ливерпүүлд ирснээрээ 38 тоглолтын турш оруулсан гоолын амжилтыг эвдсэн; дараа улиралд тэрээр багаа Аваргуудын лигт зургаа дахь удаагаа түрүүлэхэд чухал тоглогч байв; хойтон жил нь тэрээр клуб 30 жилийн дараа анх удаа Премьер лигийн аварга болоход бас түүчээ болсон юм. Өнгөрсөн улирал Ливэрпүүлд урд хожид тохиолдож байгаагүй гэмтэл бэртэлд баг тэр аяараа өртөж , энэ улиралыг мартахаас аргагүйд хүрсэн байдаг билээ (Гэсэн ч тэд яаж ийгээд гуравдугаарт орсон юм). Харин энэ улиралд Сала дараагийн төвшинд хүрсэн юм. Энэ нийтлэлийг бичиж байх үед тэрээр ердөө 20 тоглолтод 19 гоол оруулж, есөн гоолын дамжуулалт өгсөөд байгаа, тэрээр өөрийнхөө тогтоосон амжилтыг эвдэхээр чармайж байгаа нь энэ. Яг одоо Салагын тоглолтыг үзэх нь манан арилж буй уулын оргилийг харах лугаа адил тамирчин хүний тэр тусмаа хөлбөмбөгчний хамгийн оргил үеийг бид нар үзэж буй явдал юм. Ливэрпүүлийн дасгалжүүлагч Юргэн Клопп надад цахим шуудангаар хэлэхдээ: "Одоогийн байдлаар Мо дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин гэсэн алдарыг зүүхэд буруудахгүй гэж би бодож байна."

Карьерийнхаа туршид Сала ер нь дутуу үнэлэгдсээр ирсэн байдаг, Челсид үл тоогдож, 2 ч удаа түүнийг Улиралын хамгийн шилдэг багт дэвшүүлээгүйгээр барахгүй 2018-2019 онд мэргэн буудагч авахад нь ч түүнийг бэлэгдэлийн багт багтаагаагүй байдаг. Түүнийг хувиа хичээсэн, хэт их цохилт хийдэг, эсвэл багийн амжилтын төлөө бус хувийн алдар нэрээ хөөдөг гэсэн үндэслэлгүй ойлголт гадуур явдаг. Үүнийг тоон үзүүлэлтээр амархан үгүйсгэж болно: Ливерпүүлд ирснээсээ хойш лигт Салагаас илүү оновчтой дамжуулалт өгсөн довтлогч байхгүй, түүний Алтан бөмбөгийн өрсөлдөгч болох Садио Манэ, Рахим Стэрлинг, Харри Кэйн биш. "Тэр бол хамгийн шилдэг шуналтай хүн" гэж Клопп хэлэв. “Тэр багийнхаа төлөө илүү ихийг хүсч, өөртөө илүү ихийг хүсдэг ч үүний эхний хэсэг нь түүнийг хөдөлгөдөг. Тэр биднийг, багаа хамгийн түрүүнд ялаасай гэж хүсэж тоглодог." Тэрээр Премьер лигт түүхэн дэх ямар ч Африк тоглогчоос олон гоол оруулсан бөгөөд Ливэрпүүлийн бусад тоглогчдоос 100 гоолд хамгийн хурдан хүрсэн тоглогч юм. Гэсэн хэдий ч тэрээр хөлбөмбөгийн хамгийн хүндтэй хувь хүний шагнал болох Ballon d'Or-ын шилдэг гуравтч багтаж байгаагүй гээд бодоод үз. Энэ нь зарим талаараа энэ спортод төрөн гарсан хамгийн агуу хоёр тоглогчидтой зэрэгцэн оршсоор ирсэн бага зэрэг азгүй явдалтай бас холбоотой байж мэднэ Гэхдээ түүний тоглолт зохих ёсоор хүлээн зөвшөөрөгдөөгүй гэсэн мэдрэмж бас байдаг.

Энэ нь түүнд нээх нөлөөлдөггүй гэж Сала хэлэв. “Олон хүмүүс миний хийж буй зүйлийг үнэлдэг гэдэгт итгэлтэй байна. Би нээх тоогоод байдаггүй. Сэтгэлзүй султай хүмүүс л тэгж бодох байх. Би бол тэгдэггүй” гэж хэлэв.

Ямартай ч энэ нь жил түүнд эргэлзэгчид түүнийг дэлхийн шилдэг гэдэгт эргэлзэхээ болих нь гарцаагүй. Хамгийн гол нь мэргэжлийн тамирчдад Highlights гэдэг нь шашны номлогчидод бурханы дуулал мэт чухал байдаг, учир нь мань эр гайхалтай гоолуудыг баруун солгойгүй хийдэг билээ. Түүний 10-р сард Манчэстэр Ситигийн эсрэг хийсэн гоолыг аваад үзээрэй. Сала торгуулийн талбайн гадаа бөмбөгийг эсрэг багийн гурван тоглогчийн дунд хүлээн авч, нэгийг нь мөрөөрөө түлхэн холдуулаад , нөгөө хоёрыг нь бөмбөгөө чадамгаар удирдан залж хуураад бөмбөгийг 16-д аван оров. Та түүнийг үргэлж хийдэг зүйлээ хийнэ гэж бодцон байх, энэ нь зүүн хөлөндөө бөмбөгөө аваад зүүнээрээ цохьдог —гэхдээ энэ удаад бол үгүй, тэрээр Цитигийн төвийн хамгаалагчыг бөмбөгний чиглэлийг огцом өөрчлөн хуураад баруун хөлөөрөө бөмбөгийг хаалганы урдуур цаад буланруу өшиглөхөд бөмбөг алсын буланд шурхийн орсон юм. Орохоосоо өмнө хаалганы хөндлөвчийг цохисон гээд л бод.
Эсвэл арваннэгдүгээр сард Португ 2:0-ээр хожиход түүний гоолыг аваад үз: Эхлээд тэр Ливэрпүүлийн ахлагч Жордан Хэндэрсон руу өсгийгөөрөө дамжуулалт өгөөд, дараа нь Хэндэрсоны буцаан дамжуулсан бөмбөгт хүрэхээр 16 руу гүйв.. Бөмбөг хаалга руу перпендикуляраар хөөрөн, Портогийн хамгаалагч руу чиглэн эргэлдэж байх үед Сала микро агшинд цохилт хийхээр биеийн байрлалаа өөрчлөхөд, хамгаалагч түүнийг хаахын тулд газарт тэрийн хадан такл хийв. Сала бөмбөгөнд ч хүрээгүй байлаа. Зөвхөн яг тэр агшинд тэр бөмбөгийг өөрийн чадварлаг мэдрэмжээр тосон аваад хурдаа өөрчлөөгүй бөмбөгийг чадамгаар бөмбөгийг хаалганд цохиж оруулсан билээ.

Энэ бол Салагын хамгийн том зэвсэг: Юу гэсэн үг вэ гэхээр тэр бодит байдлыг биднээс илүү хурдан холболтоор мэдэрдэг шиг байгаа юм. Тэр шоуддаггүй, харин эсрэгээрээ хамгаалагчид руу гүйж, өчүүхэн төдий алдаа эсвэл хурдны шилжилтийг хүлээж, үл ялиг алдаа гарангуут бөмбөгийг аван тэдний хажуугаар салхи татуулан гардаг. Сала "Энэ бол миний багаасаа тоглож ирсэн арга барил" гэж хэлэв. Бид Портогийн тоглолтын дараа түүний тасалгаанд суув, Сала Nike-н цамц Yeezy брэндийн пүүзтэй, нэрсний чанамал болон Вита Коко идэж байв. "Би бөмбөг авлаа, би чамруу ирж байна. Би чамруу ирж байна!"

Портогийн тоглолтын шөнө, Анфилдийн үзэгчид долоо дахь минутад түүний нэрийг дуулж эхэлсэн бөгөөд эцсийн шүгэл дуугарсны дараа ч ойролцоох уушийн газруудаас сонсогдсоор байлаа. Ливэрпүүл бол олон талаараа Салад төгс тохирсон баг. Түүний царай цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талыг чимж, домогт Kop дээртүүний зурагтай туг далбаа намирна. Клоппын удирдлаган дор баг нь өрсөлдөгчөө өөрсдийнхөө хагасаас гарч амжаагүй байхад бүчин авч бөмбөгийг таслан довтолгоо эхлүүлдэгээрээ алдартай болсон бөгөөд gegenpressing гэгддэг энэхүү аргын хэрцгий үр нөлөөг зөвхөн биеэр үзэж байж л бүрэн үнэлэх боломжтой юм. Тэд багаараа бөмбөгийг ангуучилахад, Сала багийнхандаа улам шах гэж хашгирна, эсрэг баг алдаа хийн бөмбөгөө алдсан алдаанууд нь хурдан гоолын боломж болон хувирах бүрэн боломжтой. Эдгээр боломжууд нь уран гоёмсог дамжуулалт тоглолтоор бус харин хүсэл зоригийн хүчээр бий болдог ба Сала тэднийг гоол боглохдоо өөр ямар ч тоглогчдоос илүү.

Салагын тухай хамгийн алдартай түүх бол хүүхэд байхдаа бэлтгэлдээ явахын тулд өдөр бүр автобусаар есөн цаг хоёр тийшээ явдаг байсан явдал юм. Энэ бас үнэн. Тэрээр 13 настайдаа Египтийн дээд дивизионы баг Аль Мокавлуд элсэх хүртэлээ, Нагригийн эргэн тойронд орон нутгийн залуучуудын лигт болон, гудамжинд Египет маягаар тоглож өссөн. Сала Арабын гэрээлэгч гэж англи нэрээр нь дууддаг Аль Мокавлун нь түүний төрөлх хотоос өмнө зүгт 82 милийн зайд орших Каир хотын захын Наср хотод байрлана. Тиймээс Сала өглөө бүр 7 цагт сургуульдаа явж, хоёр цагийн дараа (клуб түүнд зөвшөөрлийн хуудас өгсөн) гараад мэлрэг цэцгийн талбайн хажуугаар нэг миль алхаж автобусны буудал ордог байв. Тэнд тэрээр микро автобусанд суун, гурваас дөрвөн эгнээ суудалтай тэрхүү жижиг оворын тухгүй унаагаар ойролцоох Басёун руу явна. Басёоноос тэр Танта руу өөр нэг унаанд шилжин сууна; Тантагаас Каирын хөл хөдөлгөөн ихтэй Рамсес талбай хүртэл; эцэст нь Наср хотын бэлтгэлийн талбай руу дөрөв дэх нь. "Хагас цаг, нэг цаг, дараа нь хоёр цаг, сүүлд нь хагас цаг эсвэл 45 минут" гэж Сала өөрт нь огт мартагддаггүй тэр дурсамжаа хуваалцав.

Бэлтгэл өөрөө хэдхэн цаг үргэлжилсэн ч Сала тэнд аль болох эрт очиж, оройтож тарахыг хичээх агаад Бэлтгэл 18:00 цагийн орчимд тарахад гэр рүүгээ явах хол замд гардаг байв. Тухайн үед Аль Мокавлун түүнд сар бүр 125 евро буюу ойролцоогоор 20 долларын цалин өгдөг байсан бөгөөд энэ нь долоо хоногийн автобусны төлбөрт ч хүрдэггүй байсан тул мэлрэг цэцгийн худалдаа эрхэлдэг аав нь үлдсэнийг нь даадаг байж.

Маш олон сэтгүүлчид Салагын автобусны аяллыг дахин бүтээхийг оролдсоны дараа тэдний илгээсэн материал эссений цуглуулга шиг их болсон байна.. Энэхүү аялал ямар хүнд бэрх хэн ч ойлгож эсвэл мэдрэж чадаагүй нь ойлгомжтой: уйтгартай нэгэн хэвийн аялал, нийгмээс тусгаарлагдмал байдал, энэ бүхэн нь 14 настай хүүгийн мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байсан мөрөөдөлтөө холилдоно. Сала хэлэхдээ "Есөн цаг зарцуулдаг гэж хэлэхэд галзуу мэт сонсогдох байх, гэхдээ би үүнд дуртай байсан учраас үүнийг өдөр болгон дуртайяа хийдэг байлаа" гэв. "Би одооны байдалдаа хүрэхийг хүссэн болохоор тийм ч хэцүү байсангүй."

"Танд хоёр сонголт байгаа: Хүмүүс чамайг сэлгээний сандал дээр суулгах нь зөв гэж хэлэх эсвэл тэдний бурууг нотлох. Би тэдний бурууг нотлохыг сонгосон"

Эцэст нь Сала, Аль Мокавлоны дасгалжуулагчдад хангалттай өндөр сэтгэгдэл төрүүлснээр тэд түүнд бэлтгэлийн талбай дээр өрөө гаргаж өгсөн бөгөөд 17 настайдаа тэрээр үндсэн багт оржээ. Хуучин бичлэгүүдээс түүнийг ирээдүйд ямар тоглогч болох талаар харж болно. Асар хурд бай амжилтын төлөөх цангасан байдал. Тэр яг тийм тоглогч болсон өсөн өндийсөн билээ. 2012 оны 2-р сард Порт Саид хотод болсон Египетийн лигийн Аль Масри болон Аль Ахли багуудын тоглолтын дараа цэнгэлдэх хүрээлэнд үймээн самуун дэгдсэн аж. Далан дөрвөн хүн амь үрэгджээ. Энэхүү гамшгийн хариуд Египетийн эрх баригчид лигийг түр зогсоож, бүх тоглолтыг хоёр жилийн турш хаалттай явуулахыг тушаасан тушаал гарч, үүний дараа Салагын төлөөлөгчид Швейцарийн хамгийн том клубүүдийн нэг болох Базэль руу шилжих эрхийг олж авсан юм.

Салахын хувьд Базэльд ирэх нь мөстэй усанд живэхтэй адил байлаа. “Цаг агаар хүйтэн, англиар ярьж чадахгүй, [Швейцарийн Герман] хэлээр ярьж чадахгүй. Багт хэн ч араб хэлгээр ярьдаггүй байсан” гэж Сала хэлэв. Эхлээд тэр зурагт үзэж, сонин уншиж, тэр ч байтугай хоол захиалж ч чаддаггүй байв. “Үнэхээр хэцүү байсан. Гэхдээ би үүнд дасан зохицох эсвэл буцах гэсэн 2л сонголттой. Надад гурав дахь сонголт байхгүй”. Талбай дээр түүний авъяас чадвар харин опрчуулга шаардлагагүй байв. Хоёр дараалласан улирал тэрээр Базэлийг лигт дараалан түрүүлэхэд тусалж, лигийн шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн аж.

Дараа нь юу болох нь хувь тавилангийн хэрвээ тэгсэн бол ингэсэн бол гэсэн сониуч мөчүүдийн нэг байв. 2014 оны өвөл Салад Ливэрпүүл нэгдэх санал тавьсан ч оронд нь Чэлси рүү шилжихийг зөвшөөрсөн байдаг. Энэ нь тухайн үед түүнд тэгэх учир байсантай холбоотой: Чэлси илүү амжилттай баг байсхыг хэлэх нь зүйтэй. Тухайн үед Чэлси од довтлогчидоор дүүрэн байснаас гадна үндсэн бүрэлдэхүүнээ барагтай бол сэлгэдэггүй гэдгээрээ алдартай дасгалжуулагч Жозе Моуриньогоор удирдуулж байлаа. "Эргээд бүхнийг харахад надад тухайн үед муу зөвлөгөө өгсөн байж" гэж Салах хэлэв.

Лондон бол Швейцараас ч илүү том өөрчлөлт. Ирсэн даруйдаа Мэги анхны хүүхэд болох Маккаг төрүүлэв. Египетэд харин Салагын алдар нэр олонд аль хэдийн түгсэн байв. Тэр үед ч одоо ч Египет тоглогч Премьер лигийн топ багт элсэх нь бараг сонсогдож байгаагүй мэдээ. Гэвч тэрээр Чэлсид тоглох минут авах гэж зүдэрч байсан бөгөөд ихэнхдээ сэлгээндц х багтдаггүй байв. Шүүмжлэгчид түүнийг хэтэрхий эрт Англид ирсэн, Премьер лигийн бие бялдрын хувьд тохиромжгүй гэж бичицгээж эхлэв. Салах мэдээ уншихаа больсон аж. "Сэтгэл санааны хувьд надад маш хэцүү байсан. Гаднаас ирж буй шүүмж болон хэвлэл мэдээллийнхний дарамтыг би даван туулж чадаагүй” гэж Сала өгүүлэв. “Би бараг л тоглодоггүй байсан. Би "Үгүй ээ, би явах хэрэгтэй" гэдгээ тэр үед мэдэрсэн.

Дараагийн жил, Чэлси Салаг Фиорентина руу зээлээр явуулав Түүнд Итали таалагдав, сайн тоглосныхоо ачаар 2015 онд Рома багруу шилжив. Энэ үед түүнтэй ижил хэмжээний авъяаслаг тоглогчид хэдийн хүрсэн амжилтандаа ханаж ихийг хүсэх хүсэл зорилгогүй болсон байж мэдэх юм: За тэгэхээр, чамд дээд түвшинд тоглох боломж байсан, магадгүй энэ бол чиний түвшин.

Гэхдээ Чэлсид бүтэлгүйтсэн нь түүний дотор ямар нэгэн зүйлийг задалж орхиж, яг л гүний усыг өрөмдөгчөөр цоолж гаргахтай адил. Түүний дээд түвшинд тоглох хүсэл 2 дахин нэмэгдсэн аж.. "Танд хоёр сонголт байна: Тэд таныг сэлгээний сандал дээр суулгах, эсвэл тэдний буруу гэдгийг нотлох"
"Би тэднийг буруу гэдгийг батлах хэрэгтэй байсан."

Чэлсид сэлгээний сандал дээр сууж байх хооронд Салах илүү их жин өргөж, биеийн дээд хэсгийн хүч чадлыг нэмэгдүүлж эхэлжээ "Тоглохгүй гэдгээ мэддэг байсан ч би өдөр болгон зааланд бэлтгэл хийдэг байлаа (Хэрэв та Салахийн цамцгүй гоолын баяраа тэмдэглэхийг харж байсан бол эсвэл түүний Instagram-г дагадаг бол түүний гэдэсний булчин сайтар болгосон оройн хоолны бөөрөнхий махнууд шиг гэдгийг олж харах юм.
Тэрээр Марк Мэнсоны "Юунд ч санаа зовохгүй байх талаар урлаг" гэх мэт өөртөө туслах номуудыг уншиж, Тони Роббинс, Зиг Зиглар зэрэг амжилтын дасгалжуулагчдын YouTube-ийн видео бичлэгүүдийг нэг дор олон цагаар үзэж эхэлсэн.
"Миний бодлоор намайг хамгийн их өөрчлөсөн зохиолч бол Наполеон Хилл," гэж Сала хэллээ. "Тэр бол өөртөө итгэх итгэлийн талаар үнэхээр чухал зүйлс ярьсан гол залуусын нэг юм. Миний хувьд түүнээс хойшхи ном бүхэн түүний хэлсэн үгнээс ишлэдэг байх гэж боддог."
(Хачирхалтай нь, 1937 оны "Бод, баян бол" гэх мэт шилдэг борлуулалттай өөрөө өөртөө туслах номыг бичсэн Хилл өөрийн амжилтын тухай үлгэр зохиосон гэж одоо үед олон хүн үздэг. Амжилтанд хүрэх хүртлээ тийм юм шиг дүр эсгэ гэсэн Английн хэллэг бий.)

Өөртөө туслах нь инээдтэй сонсогдож магадгүй - Эерэг бай өөртөө итгэ- гэсэн ч яг л энэ үгсүүд Салад асар их тус болсон юм. Одоо ч бас түүнтэй яриад суухад нэг тийм урам зориг өгөх лекцэнд сууж буй мэт санагдана. "Таны хийж чадах хамгийн сайн зүйл бол өөртэйгөө нухацтай ярилцах явдал юм. Зүгээр л кофе ууж, ингэж суугаад юу хүсч байгаагаа асуугаарай, " гэж тэр хэлэв. "Зарим хүмүүс өөрсөдтөөгөө зөв тулж чаддаггүй. Гэхдээ надад энэ асуудал биш. Хэрвээ би жаахан зүдрэх л юм бол би зүгээр л өөртэйгөө нүүр тулан, би хаана байгаагаа мэдэрдэг. "

Ромд Сала хотод тусдаа байшин түрээсэлж, бэлтгэлээс гадуур өшиглөх бэлтгэл хийх боломжтой болохын тулд арын хашаандаа хувийн бэлтгэлийн талбай байгуулжээ. Тэр ч бас оюун санаан дээрээ ч ажиллаж эхэлж. Тэрээр өдөр бүр бясалгал болон төсөөлөх дасгал хийн дараагийн тоглолтын бүх дэтайлыг нарийвчлан үзэж, төсөөлөлдөө тэрээр тайлбай дээр юу хийхийг хүсч байгаагаа төсөөлөн боддог байж, Майкл Фэлпс үүнийг хийдэг гэж уншсан тул юу л буруу болов гэж. "Зарим нөхцөл байдлыг болохоос өмнө тулгарах хэрэгтэй, тэгээд ийм зүйл тохиолдоход та үүнийг аль хэдийн туулсан байх болно" гэж Сала хэлэв. Тэрээр энэхүү сэтгэцийн дасгалыг Рома дахь хоёр дахь улиралдаа эхлүүлсэн бөгөөд энэ нь тухайн үед түүний карьерын хамгийн шилдэг формтой давхцаж байгаа юм. Тэрээр 15 гоол хийж, 11 оновчтой дамжуулалт өгч багаа Сери А-д 2-р байрт оруулж, эцэст нь Ливэрпүүлтүүний гарын үсгийн араас дахин хөөцөлдөхөд хүргэсэн аж. Энэ удаад тэр эргэлзсэнгүй.

Гэсэн хэдий ч төсөөлөн бодох чинь хүртэл таныг бэлтгэж чадахгүй агшинууд байдаг. Салагын хувьд энэ нь Ливэрпүүлийн 2018 оны Аваргуудын лигийн финалд Реал Мадридтай хийсэн тоглолт байсан юм. Энэ тоглолт нь Салагын Премьер лигт эргэн ирсэн анхны улирлын дээд амжилтын төгсгөл байх ёстой байсан юм Харин 25 дахь минутад Мадридын алдарт хамгаалагч Сэржио Рамос Салагын мөрийг нь мултартал, суга татан газар чирэв. Сала нулимстай талбайг орхихоос аргагүй болсон юм. Ливэрпүүл харагдахуйцаар суларч энэ тоглолтод 3:1-ээр хожигдлоо. (Энэ үр дүнгийн дараа нэгэн Египет хуульч нь Сала болон Египетийн үндэстэнд “бие болон сэтгэл зүйн хохирол учруулсан” хэмээн Рамосоос 1 тэрбум евро нэхэмжилнэ гэж сүрдүүлсэн юм.)

Хамгийн муу нь Сала гэмтлийн улмаас 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтод оролцох боломжгүй болсон байдаг. Энэхүү тэмцээн нь Египетийн шигшээ баг сүүлийн 28 жилийн дараа ДАШТ-д гурав дахь удаагаа шалгарсан тэмцээн байв. Сала өөрөө Конгогийн эсрэг нэмэлт цагт торгуулийн цохилтоор шигшээг нь шалгаруулсан гоолыг хийжээ. Египет Уругвайн эсрэг хийсэн эхний тоглолтод Сала бүрэн эдгэрээгүй байж таарав. "Би автобусанд уйлж, дараа нь тоглолтын өмнө бие засах газар орж, бие засах газарт уйлсан, учир нь би тоглож чадахгүй гэдгээ мэдсэн" гэж тэр хэлэв. Египет 2:0-ээр хожигдсолоо. Сала дараагийн хоёр тоглолтод хоёр гоол оруулсан ч хожилгүй багаа хэсгээсээ мултрахаас нь сэргийлж чадаагүй билээ.Сала бэртэлтэйгээ эвлэрэхээс өөр аргагүй байдалд хүрсэнээ онцоллоо.. "Чи үнэхээр гэмтэл бэртэлийг хянах боломжгүй " гэж тэр өгүүлсэн юм. "Бүх зүйл тодорхой шалтгааны улмаас тохиолддог, чи үүнтэй дасан зохицохоос аргагүй гэдэгт би одоо бол итгэдэг."
Эцэст нь тэр энэ золгүй явдалаас илүү их хүчийг авсан билээ.. Дараа жил нь Ливэрпүүл дахин финалд шалгарч, энэ удаад аваргын цомүг Анфилдэд авчирсан билээ.
Салагын Ливэрпүүлтэй байгуулсан гэрээ 2023 оны зун дуусах бөгөөд тэр үед тэрээр чөлөөт агент болох юм. Сала үлдэхийг хүсч байгаагаа байнга хэлдэг; Гэсэн хэдий ч Ливэрпүүлийн эзэд болох Fenway Sports Group-тэй (мөн Бостон Рэд Соксыг эзэмшдэг) Салагын цалингийн асуудлаар хийсэн шинэ хэлэлцээ нь мухардмал байдалд орсон агаад түүний шаардаж буй цалин нь одоогийн гэрээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцхүйц хэмжээтэй нь түүнийг хөлбөмбөгийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын тоонд оруулах юм. (Сала одоогийн байдлаар жилд 13,8 сая долларын цалин авдаг гэсэн мэдээлэл лавтай үнэн биш боловч хэлэлцээрийн талаар тайлбар өгөхгүй гэж Салагын төлөөлөгчид хэлж байна.) “Би үлдэхийг хүсч байгаа ч энэ миний гарт байхгүй. Энэ бол тэдний гарт" гэж Сала хэлэв. "Тэд миний юу хүсч байгааг мэднэ. Би галзуу юм гуйгаагүй шүү дээ." Түүнээс гадна бохирын станц, түргэн тусламжийн машин хямдхан үнээр ирэхгүй..

Салагын хувьд энэ нь мөнгөнөөс илүү чухал зүйл юм. Энэ нь хүлээн зөвшөөрөгдөх тухай юм. "Юу вэ гэвэл чи ямар нэг зүйл асүүлаа тэд чамд энийг өгч чадна гэдгээ харуулахад л тэд клубын төлөө хийсэн зүйлийг чинь үнэлдэг юм байна гэж би ойлгож байгаа" гэж тэр хэлэв. Би энд ирээд тав дахь жилдээ болж байна. Би клубыг маш сайн мэднэ. Би хөгжөөн дэмжигчидэд хайртай. Фэнүүд надад хайртай. Гэхдээ удирдах зөвлөлд хүсч байгаа зүйлээ хэлсэн. Энэ нь тэдний гарт байгаа” гэж хэлэв.

Хэрэв Ливэрпүүл түүний цалингийн шаардлагыг хангахыг хүсэхгүй байгаа бол - FSG Ливэрпүүл болон Рэд Сокс хоёрын аль алинд нь супер оддын цалин өгөхөөс татгалзаж байгааг харгалзан үзэхэд тийм байх боломжтой - дэлхийн хөлбөмбөгт тэр хэмжээний цалин өгч чадах цөөхөн хэдэн клуб байдаг. Барселона санхүүгийн нилээн хүнд байдалтайг хүн болгон мэдэж байгаа. Реал Мадрид Франц довтлогч Килиан Мбаппэг сонирхож байгаа бололтой. Катарын хэмжээгүй санхүүжүүлэлттэй Парис Сент-Жерман гэж баг бий , бусдаар бол жинхэнэ өрсөлдөгч нь Манчестерийн хоёр клуб эсвэл Челси ба тэдгээрийн аль нэгэнд шилжих нь Салагын Ливэрпүүлийн домогт тоглогчийн статусыг үгүй хийх болно. (Би энд 20 жилийн турш Ливерпүүлийн шүтэн бишрэгч байсан гэдгээ мэдэгдэх ёстой байх. Тиймээ, би түүнийг үлдэхийг хүссэн. Үгүй ээ, энэ нь тус болоогүй.)

Сала өөрийнхөө үнэ цэнийг мэддэг бөгөөд түүний дараагийн гэрээ нь их мөнгө олох сүүлчийн боломж нь ч байж магадгүй юм. Мөн Сала брэндийг анхаарч үзэх хэрэгтэй: Тэрээр Adidas, Oppo, Uber, Pepsi зэрэг брэндүүдтэй ивээн тэтгэх гэрээ байгуулсан ба тус бүр Салагын имижэний төлөө сайн мөнгө төлдөг. (Арабын телевизийн MBC суваг тэр өдөр хотын захиргааны байранд Салагаас ярилцлага авахын тулд 650,000 доллар төлсөн гэж мэдээлсэн.)

“Би дэлхийн шилдэг тоглогч болохыг хүсч байна. Гэхдээ би Ballon d'Or аваагүй ч сайхан амьдрах болно. Заримдаа энэ бол зүгээр л улс төр юм шиг санагддаг."

Тэр одоо 29 настай. Уламжлалт бодлоор бол хөлбөмбөгчид 30 орчим насандаа тоглогчынхоо хувьд хамгийн дээд түвшин хүрдэг гэж үздэг ч спортын шинжлэх ухааны сүүлийн үеийн дэвшил үүнийг өөрчилж байна: Жишээлбэл, Златан Ибрахимович АС Миланд 40 настайдаа гоол оруулсаар л байна
"Зөвхөн ч Златан биш" гэж Сала хэлэв. "[Криштиану] Роналдо 36, [Карим] Бэнзэма, 34. Одоогийн байдлаар бүх шилдэг тоглогчид, [Роберт] Левандовски, Месси, бүгд 34, 35 настай." Сала өөрийн байшиндаа cryotherapy усан онгоц, сэргэлтийн тасалгаа (* Recovery suite) hyperbaric өрөө зэргийг бариулсан гэнэ. Энэ бүхнийг зөвхөн хамгийн сүүлийн үеийн тенлогоор өвч зэвсэглэсэн сургалтын бааз эсвэл эмчилгээний төвүүдэд л харж болно " Надад бүх зүйл гэртээ байгаа. Энэ бол бараг л эмнэлэг" гэж Сала хэлэв.

"Тэр бол порлон шиг бүгдийг шингээж авдаг юм. Тэр илүү сайн байхын төлөө тасралтгүй зүтгэдэг" гэж Клопп хэлэв. "Тэр хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй. Тэр багт хэрэгтэй гэж үзвэл түүнээс юу гуйж байгааг маш анхааралтай сонсдог. Гэхдээ үүнтэй зэрэгцэн өөрийгөө сайжруулахад тууштай ханддаг нь гайхалтай. Фитнесс, биеийн тамирын дасгалжуулагч, хоол тэжээлийн мэргэжилтэн эсвэл хэн ч бай, тэр жижиг зөрүүг хайж олж сайжруулахыг үргэлж хичээж байдаг."

Сала олон нийтийн өмнө бараг ярьдаггүй, улс төрийн талаар бол бүр огт ярьдаггүй. Энэ нь зарим талаараа өөрийгөө хамгаалж байгаа хэрэг гэж та бодож байх: Салах Египет болон Ойрхи Дорнодод асар нэр хүндтэй тул түүний хэлсэн эсвэл хийсэн улс төрийн аливаа үйлдэл бүхэн шууд олон улсын мэдээ болно гэсэн үг юм. Ойрхи Дорнод болон цахим ертөнцөд түүний үг үйлдэл нь заримдаа ёс суртахууны цагдаа нарын аазгайг хөдөлгөдөг дургүйг нь хүргэдэг билээ: Салах гэр бүлийнхээ Зул сарын баярыг тэмдэглэж буй зургийг Инстаграмдаа хийх үед энэ үйлдэл нилээдгүй хараал зүхлийг олны зүгээс түүнд авчирсан байдаг. Гэхдээ олны хэл ам бол анхаарал сарниулах зүйл учраас тэр үүнийг амьдралаас нь хасахыг хичээдэг байна. Тэр үдэшлэгт гардаггүй, эсвэл видео тоглоом тоглодоггүй, харин гэртээ хүүхдүүдтэйгээ байхыг илүүд үздэг. "Хүмүүс үнэхээр алдар нэр, мөнгөтэй болсоныхоо дараа өөрчлөгддөг тул би ийм байхыг хүсдэггүй, тогтвортой байхыг хичээж байна" гэж тэр хэлэв. Энэ нь бас зориудаар өөртөө хийж буй хөрөнгө оруулалт бөгөөд түүнийг өөрийн боломжоо дээд зэргээр ашиглаж, том формоо аль болох удаан хадгалаж үлдэхийг баталгаажуулж байгаа аж.

Арваннэгдүгээр сарын сүүлээр, бидний уулзалтаас хэдхэн хоногийн дараа France Football жил бүр Парис хотноо Ballon d'Or шагналыг гардуулах ёслол болсон юм. Хөл бөмбөгийн элит тоглогчдын оролцсон хар зангиатай гала шагнал гардуулах ёслол урьдын адил үргэлжилж: Мэсси шагнал хүртэснээр дуусав.. Сала долдугаар байрт орсон нь үл ойлгогдох ч, гайхаад байх зүйл биш буй байв. Сала энэ үдшийг Монакод өнгөрүүлж, Холливүүдийн алдарын гудамжинд одууд гарынхаа хээг үлдээдэгтэй адил гэж хэлж болох хөлбөмбөгийн шагнал болох Golden Feet-г хүртэх ёстой байсан ч маргааш нь Ливэрпүүл тоглолттой байсан тул эртхэн гэртээ харих онгоцонд суун Мэрсисайдын зүг нисжээ. Мэги түүний шагналыг өмнөөс нь хүлээн авчээ.

Хувь хүний ​​​​шагнал түүнд урам өгөхөө больсон гэж тэр хэлэв.
"Би үүнд үнэхээр санаа зовохоо байсан."
Энэ нь түүнийг дэлхийн шилдэг тоглогч болохыг хичээхээ байсан гэсэн үг биш: Тэр зогсоогүй Салатай хамт цагийг өнгөрөөхдөө тэр бүх амьдралаа тэрхүү онцгой зорилгынхоо хүрээнд өөрчилсөн нь тодорхой харагдаж байсан юм. "Хэрвээ та надаас энэ шалтгаан намайг энд байх тэмүүлэл мөн үү гэж асуувал? Тиймээ мэдээж. Би энэ талаар огт бодоогүй гэж үнэндээ худлаа хэлж чадахгүй. Үгүй ээ, би энэ тухай боддог. Би дэлхийн шилдэг тоглогч болохыг хүсэж байна. Гэхдээ би [Алтан бөмбөг] аваагүй ч сайхан амьдрах болно. Миний амьдрал сайхан байна, бүх зүйл сайхан байна." Хотын захиргааны цонхоор гадагшаа харан гараа халаасандаа хийн зогсохдоо мөрөө хавчин өгүүлрэн "Заримдаа би үүнийг зүгээр л улс төр гэж боддог."

Тэр өөр амбицтай хэвээр байна. "Би дахин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохыг хүсч байна, Африкийн цомд түрүүлэхийг хүсч байна" гэж тэр хэлэв. 1-р сард Сала 2021 онд Камерунд болох AFCON тэмцээнд эх орноо манлайлан талбайд гаргахаар төлөвлөж байна. Египет фаворитуудын тоонд багтсан нь голчлон Салахтай холбоотой..
Тэр сайн аав байхыг хүсдэг. Макка, Каян нар Англид суурьшсан; Макка аль хэдийн англиар Scouse аялгаар ярьдаг. Хааяа тэр хоёр хамтдаа хашаанд бөмбөг өшиглөж байгаагаа, Маккад шатар зааж, тэр хоёр Диснейн баатрууд шиг хувцасласан зургуудаа нийтийн сүлжээнд тавьдаг байна. "Тэр үнэхээр дайчин" гэж тэр инээмсэглэн хэлэв. "Охин маань надад "Дашрамд хэлэхэд, би таниас илүү алдартай, учир нь биднийг гадуур гарахад хүмүүс надтай хамт зургаа авахуулахыг хүсдэг" гэж хэлдэг. " Түүний хүүхдүүдийн хувьд Салагын алдар нэр нь энгийн зүйл юм. Ливэрпүүл талбай дээрээ Арсеналыг 4:0-ээр хожсон тэр тоглолтонд би Салагын хайрцагт (* Тоглогчдын суудаг хэсгийг box хэмээн нэрлэдэг) сууж байсан бөгөөд хүүхдүүд тоглолтыг тэгтэлээ сонирхохгүй байгаа нь илт байв.: Макка хүүхдүүдийн талбайд тоглохоор явсан ба Каян өндөр сандал дээр суугаад баяр хөөртэй инээн жимс шидэлж байлаа, . , 50,000 шүтэн бишрэгч нь аавынхаа нэрийг цэнгэлдэх даяар цууриатуулан дуулалдана.

Чэлси Салаг зарахдаа тун том алдаа гаргасан, түүнд өөрийгөө батлах боломж дутуу олгосон гэсэн ойлголт түгээмэл байдаг. (Тэр ганцаараа байсангүй. Дэлхийн шилдэг хагас Ливэрпүүлийн хүчтэй өрсөлдөгч Манчестер Ситигийн Кэвин Дэ Брайнь ч бас Чэлсигээс жийгдэж байв.) Гэсэн хэдий ч үйл явдлын энэ хувилбар гол санааг мартдаг: Сэлгээнд суусан тэр өдрүүд түүний хувьд хамгийн сайн зүйл болж хувирсан юм.
"Мөрөөдөл чинь алга болж байгааг мэдрэх үед та түүнд хүрэхийн тулд бүх зүйлийг хийхийг хүсдэг" гэж Сала хэлэв. “Би хохирогч болохыг хүсээгүй. Би "Тэр Чэлсид очсон ч түүнийг араб болохоор нь ч юмуу эсвэл ямар нэгэн зүйл өөр зүйл байсан болохоор түүнд боломж өгөөгүй" гэж хэлүүлэхийг хүсэхгүй байна. Надад энэ хамаагүй. Амжилтанд хүрэхийн тулд би юу ч хийх болно."

Тийм ч учраас хулгайч, орон гэргүй хүнтэй холбоотой түүний сайн үйлсүүд хүмүүсийн сэтгэлийг ихэд татсан байх: Хүн бүр дахин шинээр эхлэх эрхтэй. Бусад хүмүүс үүнийг олж харахгүй байсан ч бид бүгд би дотроо байгаа авьяас, чадвараа нээн гаргаж чадна гэсэн санаа бидэнд тайтгарлыг олгодог билээ. Онцгой аз ба бидний хооронд зогсох зүйл бол шаргуу хөдөлмөр юм. “Хүмүүс байгаа газартаа үргэлж сэтгэл хангалуун байдаг. Хүмүүст өөрийн гэсэн хэв маяг, ая тухтай бүс эсвэл үүнийг юу гэж нэрлэхийг хүснэ тэр бүх зүйл бий. Тэд өөрчлөгдөх дургүй. Хүмүүс бид ийм л шүү дээ” гэж Сала хэлэв. “Хүмүүс өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаа учраас олон жилийн турш зовдог. Гэхдээ миний хувьд: Үгүй ээ. Би өөрчлөгдөх хэрэгтэй байсан."

Хэрэв энэ ямар ч өөртөө туслах номноос олж болох поп философи шиг сонсогдож байгаа бол үнхээр тийм юм. Гэхдээ бидний хэд нь амжилтын нууцын тухай эдгээр номыг уншиж, бодитоор дагаж мөрддөг вэ? Хэн хөлбөмбөг тоглох гэж автобусанд есөн цаг зарцуулдаг вэ? Сала тэгсэн. Тэр маш олон цагийг энэ мөчийг мөрөөдөж өнгөрөөсөн бөгөөд одоо нэгэнт ирсэн болохоор тэр энэ мөчийн үнэ цэнэтэй бүхнийг амтархан хүртэж байгаа билээ.

"Одоойнгээд энд чамтай яриад суухын тулд би чадах бүхнээ золиосолсон" гэж тэр хэлэв. "Би бүх зүйлийг өгсөн. Миний бүх амьдрал зөвхөн хөлбөмбөгийн төлөө байсан." Нар цонхоор нэвт тусахад, мань эр нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан зогсоно, магадгүй энэ нь бидний байгаа лааны суурь эсвэл алтан өрөөтэй холбоотой байж магадгүй, гэхдээ тэр гэрэлтэж байгаа мэт харагдаж байв

Тэр бэлтгэлд орох хэрэгтэй. Одоо ч тэр тэнд эрт ирж, хамгийн сүүлд явах дуртай. Сала зураг авалтын багийнхантай салах ёс гүйцэтгээд гудамжинд гарч, түүнд зориулан илгээсэн тансаг BMW-ийн ард суув. Хажуугаар өнгөрч буй хэд хэдэн хүмүүс "Тэр хэн байсан уу?. хэмэн дахин сайн харахыг оролдсон ч Гэхдээ хэтэрхий оройтсон, тэр аль хэдийн явчихсан байлаа.

Оливер Франклин-Уоллис
2022 оны нэгдүгээр сарын 11
: Source https://www.gq.com/story/mohamed-salah- ... er-profile

Энэхүү бэсрэг ярилцлагыг хайртай хуурай дүү Баярмаагынхаа хөөрхөн хүү Мэндсайнд зориулав. Учир нь түүний хайртай тоглогч Мо Сала
Билгийн тооллын 14, аргын тооллын 2023 оны 10 сарын 27, Намрын адаг хар нохой сарын 4 ногоон шар морь өдөр чадан ядан орчуулж дуусгав..
Лондон, Брентфорд

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 12 ба 0 зочин