Bill Shankly-гэгч хэн байв?

Ливэрпүүл миний амьдралын салшгүй нэг хэсэг
Хариулах
Хэрэглэгчийн хөрөг
baaska0395
Бичлэг: 11
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 7:57 pm
Байрлал: Anfield,Liverpool,Ulaanbaatar,Mongolia
Талархсан: 2 удаа
Талархагдсан: 9 удаа
CONTACT:

Bill Shankly-гэгч хэн байв?

Бичлэг Бичсэн baaska0395 » Ба 12-р сарын 08, 2017 1:27 pm

Bill Shankly: Bob(Bob praisley) бид 2-ын хооронд ам мурийх зүйл байгаагүй .Бидэнд тийм цаг ч байгаагүй.Бид 2-т хожсон цомнуудаа хаана хадгалах вэ гэдэг төлөвлөгөө л байсан.

1959 оны 12 -р сар Bill Shankly хөлбөмбөгийн багийн хөгжил нь зогсоо байдалд орсон, багийн удирдлага зохион байгуулалт нь сарнисан, цэнгэлдэх хүрээлэн бараг л нурж унах шахсан Anfield цэнгэлдэх хүрээлэнд ирэв.Shankly нэг удаа:Та нар юу гэж хэлэх байсныг би мэдэхгүй гэхдээ намайг анх ирхэд энэ газар Liverpool-ын хамгийн том 00 шиг харагдаж байсан гэж хэлж байжээ. Залуучуудын баг болон өсвөрийн багийн үндэс суурь нь муудсан багт зайлшгүй өөрчлөлт хэрэгтэй үе байлаа. Гэсэн хэдий ч Shakly онцгой зүйлийг харуулж агуу дасгалжуулагчдын хийдэг зүйлсийг Liverpool-д мэдрүүлж Liverpool хот болон хүмүүстэй харилцаж чадсан юм.Тэрээр өөрийн төлөв байдал болон ,Scotland хошигнолороо Liverpool-ын анхаарлыг өөртөө татаж "Liverpool-чууд бардам,биеэ тоосон, бахархалтай хүмүүс.Би багийг яг л ийм болгомоор байнa" гэж хэлж байжээ.Shankly эхэн үедээ баг доторх зүйлд бүс гаднах зүйлд илүү анхаарч хөгжийн дэмчигчид багийн тоглолтыг үзхээр мөнгө төлөхдөө илүү баяр бахдалтай байхад анхаарч ажилладаг байсан.(Одоогийнхоор бол Klopp талбай дээгүүр хөтлөлцөж алхдаг шиг гэх юмуу даа )
Shankly дасгалжуулагчдын багаа Bob Praisley,Joe Fagan гэх эрхмээр бүрдүүлж ажиллаж Liverpool амжилттай тоглоход Shankly тоглогчдоо дэмжих урам зориг өгөх ажлыг голдуу хийдэг байсан бол Bob Praisley тактик хариуцан ажилладаг байжээ. Миний Liverpool-ыг босгох арга бол тэднийг ялагдашгүй хамгаалалттай болгох явдал байсан гэж Shankly ярьж байжээ.
Зураг

Shankly,Anfield-д амжил олохын тулд Melwood-д ажилладаг байв.Тэрээр Melwood-д Boot room -г байгуулж тоглолтондоо оролцохоос өмнө тэнд сууж ярилцдаг байж. Мөн тоглогчиддоо өгдөг шийтгэл нь энгийн бэлтгэлээс илүү удаан хугацаанд хүчлэн гүйлгэж, биеийн хүчний дасгал,техникийн байнгын дасгалууд болон сегментчилсэн дасгалууд их хийлгэдэг байсан нь Liverpool-г бүтээх зам болсон байна.Тэрээр тоглогчдоо бэлтгэл хийлгэхдээ жинхэнэ тоглолтонд оролцож байгаа мэт тоглохыг шаардаг байсан бөгөөд үргэлк “ Чинь сэтгэлийн урам зориг бол хамгийн чухал зүйл.Энэ бол дэлхийн хамгийн гайхалтай зүйл.Чи урам зориггүйгээр юуч хийж чадахгүй,юу ч” гэж бэлтгэл хийлгэх явцдаа үргэлж хэлдэг байжээ. Дасгалжуулагчид pass and move тоглолтын арга барил болон дэг журмыг тоглогчиддоо хэвшүүлэхийн тулд мэргэжлийн арга барил Melwood-д хэрэгжүүлж эхэлсэн.Тоглогчид хоол идэхдээ бүгд нэг ширээнд хамт суух, бэтлгэлээ хатмдаа хийх,хамтдаа гарч явах, тоглолтыг орхихдоо хүртэл хамт явах болж Liverpool FC гэх нэр ямар нэг тоглогчоос илүү нэр алдар нь олонд түгэж байлаа.
Зураг
Shankly,Liverpool-д ирээд өмнө нь ажиллаж байсан багууддаа хийж чадаагүй бүхнээ хийж өөрийн амбиз болон тоглолтын чанараараа Liverpool-ын бүхий л фунцк сасалбаруудтай холбогдож байлаа. Тэрээр багийн хөгжөөн дэмжигчидтэй захидлаар харилцаж багийн талаар болон солилцоо наймааны талаар ярилцдаг байжээ.Shankly удирдлагыг ятгал багийн зүгээс солилцоо наймаанд сайн тоглогчдод мөнгө зарцуулах эрхийг олж авч чадсан байдан.Shankly болон түүний дасгалжуулагчдын баг хамгаалалтын тулгуур болж чадах Ian St John болон Ron Yeats (Копуудыг гайгшруулсан 100 тоглогчдын 33 болон 40-д эрэмбэлэгдсэн) гэх 2 тоглогчыг элсүүлсэн.Мөн хүүхдийн баг болон бэлтгэлийн талбайдаа Tommy Lawrence, Ronnie Moran, Roger Hunt(Копуудыг гайгшруулсан 100 тоглогчдын 16-д) гэх 3нь тоглогчыг багтаа элсүүлжээ.1963 он гэхэд Liverpool хөгжин дэвшиж Tommy Smith, Ian Callaghan, and Chris Lawler (Копуудыг гайхшруулсан 100 тоглогчдын 24,21,64-д) гэх мэт хөлбөмгийн тоглогчдыг бэлтгэн гаргадаг томоохон aкадеми болсон.
Зураг

Үүний дараагааs Liverpool дотоодын тэмцээнээс илүү Европын тэмцээнд (одоогоор бол Аваргуудын лиг) илүү анхаарах болсон. Shankly, Paisley,Fagan гурав ажиглалт дүн шинжилгээ хийсний үр дүнд Anfield цэнгэлдэх хүрээлэндээ илүү тактикын тоглолт үзүллэн хана хэрэм болгож харин зочлон тоглолтуудаа болгоомжтой хянуур тоглох болсон ба энэ нь одоо ч гэсэн орчин үеийн хөлбөмбөгт хэрэглэгдсээр байдаг.Дараагийн жилүүдэд Shankly-гын Liverpool-д бүтээсэн тоглогч эрж хайх,нээн илрүүлэх,чадварыг сайжруулах бүтээл нь John Toshack, Steve Heighway, Ray Clemence,Emlyn Hughes(Копуудыг гайхшруулсан 100 тоглогчдын 41,37,15-д) зэрэг тоглогчдийг бий болгожээ. Carlisle United –г дасгалжуулж байхад нь Shankly гын удирдлаганд тоглож байсан Geoff Twentyman ерөнхий скаутаар ажиллаж ихээхэн ажилтанд хүрж байлаа. Shankly-гын бий болгосон pass and move систем нь ур чадвар өндөр тоглогчдоос илүү цуцашгүй олон талт тоглолт үзүүлдэг байхыг шаарддаг систем байсан.

Bill Shankly-гын бодлого түүний тоглогчдийн сэтгэл хөдлөлд нөлөөлж цааш үргэлжлэн шилдэг тоглогчидыг бий болгож бүтээсээр байна.Түүнгүйгээр Anfield-ын хонгилд “This is ANFIELD”гэсэн бичигдэхгүй л байсан байх болов уу. Мөн дотоодын болон гадаадын тэмцээн уралдаанд авсан олон цом одоо ч мөрөөдөл хэвээр үлдэх байсан.Shankly-гын арга барил нь тухайн цаг үедээ шилдэг нь байж Liverpool-ыг удирдаж байсан үе нь хөлбөмбөгийн түүүхэнд домог болон үлдсэн юм.Маш цөөхөн менежерүүд менехментийн ур чадварыг эзэмшиж,клубын соёлийг бий болгох, олон хүлээн зөвшөөрөгдөх ухаалаг алхмыг хийдэг Shankly тэдний нэг байсан юм.Тэр Liverpool-ыг анх байсан газраас нь илүү сайн газар үлдээсэн нь хамгийн чухал зүйл юм.

Liverpool клуб нь Bill Shankly-гын удирдлаган доор:
League: 609 тоглолтонд оролцож 319 удаа хожиж 152 удаа тэнцэж 138 удаа хожигдож хүлээж байсан. Энэ хуагцаанд 1034 гоол оруулж 622 гоол алдсан
FA Cup:75 тоглолтонд оролцож 40 удаа хожиж 22 удаа тэнцэж 13 удаа хожигдсон.Энэ хугацаанд 103 гоол оруулж 50 гоол алдсан
League Cup: 30 тоглолтонд оролцож 13 удаа хожиж 9 удаа тэнцэж 8 удаа хожигдож байсан.Энэ хугацаанд 51 гоол оруулж 35 гоол алдсан
Europe: 65 тоглолтонд оролцож 34 удаа хожиж 13 удаа тэнцэж 18 удаа хожигдсон байдаг байна. Энэ хугацаанд 114 удаа гоол оруулк 54 удаа хаалгандаа гоол алдаж байжээ.
Other:4 тоглолтонд оролцож 1 удаа хожиж 2 удаа тэнцэж 1 удаа хожигдсон.Энэ хугацаанд 5гоол оруулж 5 гоол алдсан.
League-т 1963-1964, 1965-1966,1972-1973 онд 3 удаа, Second Division-д 1961-1962 онд нэг удаа,FA Cup-т 1964-1965,1973-1974 онд 2 удаа, FA charity shield 164,1965,1966,1974 онд 4 удаа UEFA cup-т 1972 онд нэг удаа тус тус түрүүлж байжээ.
Bill Shankly –гын хийсэн хамгийн анхны наймаа нь 1960 оны 2 сарын 24нд Motherwell клубээс Sammy Reid гэх тоглогчыг үнэгүй авч байсан бол хамгийн сүүлчийн наймаа нь Ray Kennedy-г Arsenall клубээс £180000 авсан байна. Энэ нь мөн түүний хийсэн хамгийн үнэтэй наймаа болж байжээ. Ray Kennedy нь Копуудыг гайхшруулсан 100 тоглогчдын тоонд багтаж 25-д бичигдэж байсан.

“Зарим хүмүүс хөлбөмбөг бол үхэл амьдарлын асуудал гэж ярьдаг.Би энэнд үнэхээр харамсдаг. Учир нь энэ бол үүнээс илүү зүйл шүү дээ” - William "Bill" Shankly
Steve Gerrard Gerrard
He'll pass the ball 40 yards
He's big and hes fuckin' hard
Steve Gerrard Gerrard

Steve Gerrard Gerrard
He'll pass the ball 40 yards
He's big and hes fuckin' hard
Steve Gerrard Gerrard

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Bill Shankly-гэгч хэн байв?

Бичлэг Бичсэн Шинээ » Ба 12-р сарын 08, 2017 4:01 pm

baaska0395 бичсэн нь:
Ба 12-р сарын 08, 2017 1:27 pm
“Зарим хүмүүс хөлбөмбөг бол үхэл амьдарлын асуудал гэж ярьдаг.Би энэнд үнэхээр харамсдаг. Учир нь энэ бол үүнээс илүү зүйл шүү дээ” - William "Bill" Shankly
Бичлэгт :o
Гарчигийн хувьд арай л сонин уу гүй юу? Гэгч гэдэг үг чинь жоохон доромж утгатай юм шиг санагдаад байх юм.
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
Nemo
Бичлэг: 23
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 9:42 am
CONTACT:

Re: Bill Shankly-гэгч хэн байв?

Бичлэг Бичсэн Nemo » Ба 12-р сарын 08, 2017 5:20 pm

:o :o :o Гоё мэдээ байна өө
Зураг

Хэрэглэгчийн хөрөг
baaska0395
Бичлэг: 11
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 7:57 pm
Байрлал: Anfield,Liverpool,Ulaanbaatar,Mongolia
Талархсан: 2 удаа
Талархагдсан: 9 удаа
CONTACT:

Re: Bill Shankly-гэгч хэн байв?

Бичлэг Бичсэн baaska0395 » Ба 12-р сарын 08, 2017 5:38 pm

Шинээ бичсэн нь:
Ба 12-р сарын 08, 2017 4:01 pm
baaska0395 бичсэн нь:
Ба 12-р сарын 08, 2017 1:27 pm
“Зарим хүмүүс хөлбөмбөг бол үхэл амьдарлын асуудал гэж ярьдаг.Би энэнд үнэхээр харамсдаг. Учир нь энэ бол үүнээс илүү зүйл шүү дээ” - William "Bill" Shankly
Бичлэгт :o
Гарчигийн хувьд арай л сонин уу гүй юу? Гэгч гэдэг үг чинь жоохон доромж утгатай юм шиг санагдаад байх юм.
харин тэгж ... тухайн үедээ нээх анзаарч хараагүйм бна ... одоо солиж болдын бол уу?
Steve Gerrard Gerrard
He'll pass the ball 40 yards
He's big and hes fuckin' hard
Steve Gerrard Gerrard

Steve Gerrard Gerrard
He'll pass the ball 40 yards
He's big and hes fuckin' hard
Steve Gerrard Gerrard

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Bill Shankly-гэгч хэн байв?

Бичлэг Бичсэн Бамбууш » Да 10-р сарын 23, 2023 7:00 pm

"Цөхрөлийн харанхуй дундуур"

1959 онд Энфилд хотын дээгүүр маш өтгөн манантай байсан тул алдарт Копын дээвэр бараг харагдахгүй байх үед ,Манчестерд зорчих нэгэн машины арын суудалд итгэл найдварын туяа цацарч эхэлцэн юм. Ливерпүүлийн ТУЗ-ийн дарга ноён Т.В.Уильямс, нэгэн эрхэм болох Уильям Шанклитэй уулзахаар тэнд зорчиж яваа нь эхэ аж. Билл 50-иад оны эхээр Ливерпүүлийн мэнэжэрийн оронд тоонд хандсан боловч удирдах зөвлөлийнхөнд өөрийгөө энэ ажилд орох хүн гэж бүрэн ойлгуулж чадаагүй юм. Бидний хувьд азаар ноён Т.В.Уильямс бусад хүмүүсийн анзаараагүй орхисон "Хөлбөмбөгдөх хамгийн том зүрхнүүдийн нэг"-ийг олж харсан явдал байв..

Тэр өдрүүдэд тоглохоор сонгогдсон багийг зарлахаас өмнө удирдах зөвлөлийн танхимд батлах ёстой байдаг бөгөөд энэ саадыг арилгасны дараа Шанкли албан ёсоор ажилд орох гэрээнд гарын үсгээ зурлаа. Энфилдэд ирэхдээ тэрээр хамгийн түрүүнд одоо байгаагаасаа илүү сайхан өдрүүдийг үзсэн цэнгэлдэх хүрээлэнг олж харав; Салxи онгорхой цоорхой дээврээр нэвт салхилан үлээж, элс шороонд дарагдсан стадионы бүх хэсгүүдээр хэсүүчилж байв. Гэхдээ хамгийн мууг тэр хараахан хараагүй байлаа. Билл Мелвүүд дэх бэлтгэлийн байгууламжийг шалгаж үзэхэд хамгийн том цочирдолд оржээ.
Түүний эхнэр Нэсси "Өө, Нэсси Хаддерсфилдээс явахдаа би аймшигтай алдаа гаргачихав уу" хэмээн Билл хэлж байсанг эргэн дурсдаг билээ. Бэлтгэлийн талбайн нөхцөл байдал Биллийг гүн цочирдуулсан гэхэд болно. Хувцас солих өрөө нь ням гарагийн лигийн тоглолтууд болдог олон Паркуудын хувцас сольдог газраас ч дор байснаас гадна,бэлтгэлийн талбайнууд тоосго, чулуу, хагархай шилээр дүүрэн байж таарч.

Шанкли ,Пэйсли, Беннетт, Фаган, талбайн сахиул (Groundsmen гэж мэргэжил бий) Эли Васс нарын хамт хүнд даалгавар биелүүлэх ажилдаа шамдан орлоо.
Тэд талбайн дундуур аажуухан алхаж, тоглоомын талбайгаас чулуу, бөөгнөрсөн гадны биет бүрийг гараараа түүж аван хаяв. Талбай дээр 12 удаа дээш доош алхсаны дараа Билл эхний өдрийн сайжруулалтад хангалттай гэж шийдэлд хүрчээ. Гэвч тэрээр талбайг Боулингийн талбай шиг ногоон цэвэрхэн болтол нь өдөр болгон уйгагүй ирж цэвэрлэдэг болов. Тухайн үед Шанклигийн бодол нь адармаатай байсан байх, Тэрээр хэрэв тэд сонирхогчын Лийг, ням гарагийн багуудын нөхцөл байдалтай тэнцхүйцээр, эсвэл илүүгээр багаа хангаж чадахгүй бол клуб сайжирна гэж хэн хүлээх билээ? хэмээн сэтгэнэм. Гэхдээ яг ийм нөхцөл байдал Биллийг угтан авсан юм.

Билл мөн гол од, юутай ч зүйрлэшгүй Билли Лидделл зөвхөн хагас цагийн тоглогч болчихсон, нэр хүндтэй карьераа дуусгаж байсан үед Клубд элсэж таарсан байдаг. Тэрээр нилээдгүй тоглогчидыг багтаа элсүүлэх тэр тусмаа тун хурдан элсүүлэх шаардлагатай тулгарсан аж. Тэрээр залуу Жеки Чарлтоныг худалдаж авахын тулд Удирдах зөвлөлд хандсан боловч бүтэлгүйтэв. Тэрээр Шотландын төвийн хагас, олон талтай тоглогч Дэйв МакКэйг худалдаж авахын тулд Удирдах зөвлөлд хандсан боловч бас л амжилт олсонгүй. Шанклид клубын байр суурийг сайжруулахын тулд тэд маш их амбицтай байна гэж Удирдах зөвлөл баталж байсан ч энэ нь үнэн байсангүй.
Биллийн эхний улирал 2-р дивизионд 3-р байр эзэлснээр дууссан нь 12-р сард түүнийг багийг удирдаж эхэлж байхдаа хаана байсныг бодоход тийм ч муу үзүүлэлт биш байлаа.
Шанклийн анхны бүтэн улиралд тэд яг урьд жилийнх шигээ ижил байрлалд улиралаа дуусгасан нь, зорилгодоо дөхсөн шиг боловч бас нилээн зай байгааг түүнд ойлгуулсан жил болов. Хоёрдугаар дивизионд гуравдугаар байр эзэлнэ гэдэг үнэхээр харгис хувь тавилан байсан тул “Цөхрөлийн харанхуй” хэр удаан үргэлжлэх бол гэж гайхах хөгжөөн дэмжигчдийн нүдийг нулимс бүрхэх аж. Шанклид аль хэдийн цөхрөнгөө барж эхэлсэн шинж тэмдэг илэрч элэв - түүнд чэкэнд гарын үсэг зурахаас зугтдаггүй өгөөмөр эзэд хэрэгтэй байсан. Тэд чэкийг бөглөх шаардлагагүй, Билл үүнийг хийж чадна, тэдний хийх ёстой зүйл бол тэд зүгээр л гарын үсэг л зурах байлаа.
Биллийн аз болоход тэр цаг тийм ч хол байсангүй. Littlewood Pools-ийн нягтлан бодогч Эрик Сойерыг, Жон Мүүрес удирдах зөвлөлд нэр дэвшүүлсэн бөгөөд хэрвээ Эрикэд Ливерпүүлд хэрэгтэй нэг ур чадвартай байсан нь түүний гарын үсэг зурах чадвар байсан юм. Ливерпүүлийн босс 1961 оны зуныг Ливерпүүлийг дээд лигт буцаан гаргах арга зам хайж өнгөрөөх боломжтой болсон ч, шинэ улирал эхлэхээс өмнө хувьцаа эзэмшигчидтэй нүүр тулах ёстой байсан нь Биллд үнэндээ таалагдаагүй билээ. Уулзалт хамгийн муу хэлбэрээр эхлэв. Билл энд ирээд ердөө 18 сар болж байсан бөгөөд цөөн хэдэн хувьцаа эзэмшигчид түүний толгойны араас хөөцөлдөөд эхэлсэн байлаа.
Тэр өдөр , Мэнэжмэнтийн удирдлагын "Солли" хэмээгч Биллийг хэрвээ манай баг хоёр гоолоор хожиж байвал тоглогчиддоо нээх хичээгээд хэрэггүй гэж хэлсэн гэж буруутгаж, тоглогчдыг хичээдэггүй, чадах бүхнээ хийгээгүй хэмээн буруушаасан аж. Шанкс түүний зүгт худал гүтэглэг ирэхэд хэзээ ч тайван хүн байгаагүй тул галт уул шиг дэлбэрчээ. "Энэ бол хог, би амьдралынхаа туршид ийм инээдтэй зүйл сонсож байгаагүй" гэж Шанкс хашгирав. "Энэ хурцадмал байдал сүүлийн 18 сарынх биш, сүүлийн 7 ЖИЛИЙНХ"
Түүний хариултанд сэтгэл ханасангүй өөр нэг хурган дарга нядлуулахаар босч, "Бидэнд хэрэгтэй шинэ тоглогчдыг авчирсангүй гэж би чамайг буруутгаж байна" гэж хэлэв. Шанкс дахин тэцрэхээс өмнө Т.В Виллиамс босож Биллийг өмөөрч LFC үнэхээр хэд хэдэн тоглогчтой гэрээ байгуулах гэж оролдсон боловч тэд Лондонгийн хурц гэрлийг илүүд үзэж, Ливерпүүлд ирэхгүй байхаар шийдсэн гэж хурган даргад мэдэгджээ. Гурав дахь хургах дарга босож, "Гүүдисон Лондонд байгаа юм уу, тэд тоглогч авах гэж зүдрэхгүй байх шиг харагдах юм " гэж хариулав.
Биллийн зүрх юуны төлөө энд ирж өөрийгөө ийм байдалд оруулав даа хэмээн шимшрэв.. "Солли" хургануудын удирдагч сэтгэл хангалуун бус байсан тул Билл, ТВ хоёр руу дахин дайралт хийлээ. “Менежер болон удирдах зөвлөл нь тоглогчдыг тоглолтын хагаст тоглохоо зогсохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах ёстой байсан юм. Ямар ч ажил олгогч ажилчдаа хүссэн үедээ тоглохоо болихийг зөвшөөрдөггүй” Энэ удаад Т.В, “Чи дэмий юм ярьж байна, илэн далангүй хэлэхэд та яаж мэдэх вэ дээ” гэж дуу алдах алджээ. Т.В болон Билл дэмжлэгэ авахгүй өнгөрөхөөс хэдхэн минутын л зайтай байв.

Билл нэг зүйлийг ухаарч эхэлсэн нь хэрвээ түүний хамгийн сүүлд авчирсан Еэйтс болон Сент Жон хоёр, талбай дээр үр дүнгээ хурдан харуулж эхлэхгүй бол түүнд асуудал үүсэх нь тодорхой байв. Билл хөгжөөн дэмжигчиддээ бүрэн итгэж байсан ч удирдах зөвлөл болон хувьцаа эзэмшигчид бол өөр асуудал гэдгийг ойлгож эхэлсэн юм. Еэйтс багтаа гарын үсэг үзэглэх нь үнэлж баршгүй байсан ч түүнийг гарын үсэг зурахад итгүүлэх нь хэцүү зүйл байлаа. Бидний мэддэг, хайрладаг Биллд тавтай морил. Том Рон Йейтс "Ливерпүүл Английн хаана байдаг юм бэ?" гэж асуув (тус улсад дотор гэсэн үг).
Shanks: "Бид нэгдүгээр дивизионд байгаа хүү минь"

Еэйтс: "Би Ливерпүүлийг хоёрдугаар дивизонд байгаа гэж бодсон?"

Шанкс: "Хүү минь бид чамайг авах юм бол дараа жил нэгдүгээр дивизионд орно"

Үнэхээр зөнтэй үгнүүд болж таарсан юм. Тоглогчид Шанклигийн хэлсэн үг болгонд итгэдэг байсан нь гайхах зүйл биш юм. Еэйтс ирснээс хойш хэдэн сарын дотор тэрээр клубын ахлагчаар томилогдсон бөгөөд Шанксийн Улаан үлэмж биетэн (Red Collosus) шинэ төрхтэй багаа удирдан талбайд гарч эхэлжээ. Шанкс "Христ хүү минь, чи үнэхээр том болохоор багаа удирдан талбайд гарахад чинь айлын тоглогчид сүнсээ зайлтал айх вий" гэж түүнд байнга хэлдэг байлаа. Шанкс сонсох хүн бүрт энэ баг дээд дивизионруу дэвших болно гэж хэлж байслаа. Ливерпүүл тэр жил 10-р сарын дунд үе хүртэл ялагдлын амтыг амсаагүй бөгөөд зөвхөн энэ нь л шинэ дүр төрхтэй Ливерпүүлийн тэр улиралын ганц нэгхэн бэрхшээл байсан юм.(10 сард тохиосон улиралын анхны ялагдалыг хэлж байна).
1962 оны 4-р сарын 21-нд Саутхэмптоны эсрэг 40,000 баяр хөөртэй Ливерпүүлийн иргэдийн өмнө тэд дээд Лийгт дэвших эрхээ баталгаажуулсан юм. Гэхдээ 40,000 мянган хөгжөөн дэмжигчид улиралын эхэнтэй харьцуулвал бага байлаа. Улиралын эхэнд ихэнхи тоглолтуудыг 50,000 үзэгчид үзэж байлаа.

Тухайн өдөр тоглосон баг (3-2-5):

Furnell
Moran Yeats Byrne
Milne Leishman
Callaghan - Hunt - Lewis - Melia - A’Court

Liverpool 2 - 0 Southampton: Lewis (2)

Тэр шөнө аав болон бусад олон аав гэртээ давсаг нь чимчирсээр ирсэн байдаг. Шөнийг би маш бага санаж байна, гэхдээ аав маань гутлынхаа үдээсийг тайлах чадваргүй байсан гэдгийг санаү байна. Тэр буйдан дээр юу болохыг юу ирж байгааг мөрөөдсөөр дуг хийсэн юм.
Шанкс энэ өдөр "Би Ливерпүүлийг илүү агуу зүйлсийн босгон дээр байгаа гэдэгт итгэж байна" гэж олны өмнө тунхагласан.
Тэрээр мөн "BOOT ROOM" философийн үндэс суурь болцон арын өрөөнийхөө ажилтнууд Беннетт, Пэйсли, Шелли, Фаган нарын хүчин чармайлтыг нхээр магтаж билээ.
Тоглогчид түүний үг бүрд итгээд зогсохгүй фэнүүд, хөгжөөн дэмжигчид нь шинэ Мессиа (Messiah, Аврагч бурхан )ирснийг зарлаж байлаа. Одоо Шанкс хийх ёстой зүйл үлдсэн нь ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийг итгүүлэх явдал байв.
Эдүүгээг (2006 оны үеийг хэлж байна) би өнгөрсөн өдрүүдтэй харьцуулан хэлэхийг хүссэн цорын ганц тайлбар бол Билл гарч болзошгүй нөхцөл байдал бүрт нэг мөр, хурдан хариу арга хэмжээ авдаг байсан. Түүнд бүх хариулт байгаа гэдэгт түүний эргэн тойронд байсан бүх хүн чин сэтгэлээсээ итгэдэг байсан юм. учир нь тэрээр тийм агуу Charasmatic (Өөртөө татах увьдас) хүн байлаа.
Бид ирэх улиралд нэгдүгээр лигт тоглох төдийгүй, Билл биднийг Дээд Лийгт түрүүлнэ гэдэгт бүгдийг итгүүлж чадсан бөлгөө.

Ливерпүүлийн цомын шүүгээний дотор хэзээч үзэгдэж байгаагүй ФА цомд зориулан зай гаргахыг Билл санал болгов. Бахархал, нэр төр, итгэл зэрэг нь Анфилдийн ариун танхимуудын эргэн тойронд шинэ үеийг тодорхойлсон үгс болж, бүгд тэдгээр үгнүүдэд эргэлт буцалтгүй итгэсэн билээ!!!!

"Нэгдмэл байдал, гудамжинд урссан нулимас"

62/63 улирлын эхлэл 1962 оны 8-р сарын 1-нд Ливерпүүл Кондор Клоусын Гарстон Л19-д Эвертонтой тоглосноор эхэлэв. Гарааны бүрэлдэхүүнд доорхи тоглогчид багтсан болно.

Нусан хамарт цэнхрүүд - Гари Уэст, Пол Лабон, Марк Вернон, Мартин Морриси болон зальтай Иан Три Дикс нар

Зальт улаанууд - Анн Лоуренс, Вүүли Хант, Элизабет Еэйтс, Анжела Сент Жон болон миний хайртай Линн Милн.

(Энэхүү бэсрэг бичвэрийг бичигч, өөрийн найзуудтайгаа Ливерпүүл болж, Эвэртонг дэмждэг өөр хэсэг хүүхдүүдийн эсрэг Ливерпүүл, Эвэртон болон тоглож байснаа дурсаж буй нь)

Бид шидэлтэнд хожсон тул бөмбөгийг өшиглөж тоглолтонд оруулав. Ливерпүүл бүх хүчин чармайлт гаргасан ч эцэст нь эхний хагасын дараа 3:0-ээр хожигдов. Үнэнийг хэлэхэд хаалгач Анн Лоуренс тун муу тоглож, итгэл даахгүй хаалгач гэдгээ урам муутай баталсан билээ.

Хоёрдугаар үе эхлэхэд бүх зүйл улам дордож, эцсийн оноо 7:0-ийн харьцаагаар нусан хамарт цэнхэрүүдийн тал хожсон юм. Тоглолтын дараах бага хурал дээр "бяцхан Вүүли" тоглолтын нэгдүгээр үе дуусахад Элизабет Еэйтсийг алдсан нь (цай уухаар ​​дуудагдсан) тоглолтын чухал эргэлт, хожигдох шалтгаан болсон гэж тайлбарлав. Гэвч тэрээр хүн дутуу багийнхаа хүчин чармайлт, сунаж унаталаа гүйснээр бахархаж байгаадаа бусдын анхааралыг тусгахыг хичээж байлаа..

Энэ хооронд Анфилд дээр ...

1962/63 оны улирал Улаануудын хувьд тааруухан эхэлсэн бөгөөд Ливерпүүлийн хожигдол нь 1-р дивизионы "элит" гэгддэг багуудыг Ливерпүүл хэтэрхий хүндэлж байгаатай Шанкс холбон бодож байлаа. Шанкс өөрийг нь Албионы арал даяр хожим алдартай болгосон сэтгэлзүйн арга мэхээ ашиглаж эхлэхээс өөр замгүй болсон юм. Элит гэгдэх эдгээр багууд газрын хөрсөн дээр пад хийтэл унаж ирэх нь цат хугацааны асуудал байлаа. Бид The ​​Drury Lane Fan Dancers, The Southern Softies, The Playboys (Спөрс, Арсенал, Алхнууд тус тус) зэрэг багуудаас айх хэрэггүй гэж Шенкли тайлбарлав. Яг энэ үед Билл өөр нэг суут ухаан ашигласан билээ.
Тэр манай гол өрсөлдөгчдийн Лийдсийн менежер Дон Реви рүү утасдаж, Улаануудын баг бүр ямар мундаг болохыг нэг нэгээр нь хэлдэг байб. Реви "Брэмнэр" (Брэмнэр Лийдсийн тухайн еийн од тоглогч)) гэх мэт үг хэлэхийг оролдоход Билл "Тийм ээ, муу тоглогч биш" гэж дараагийн үгээ хэлэхээс өмнө түүний үгийг таслав. Лийдс ийм дунд зэргийн нээх мундаг биш, хэдэн нусгай тоглогчидтой байж яаж хожсон юм бол гэж Реви утсаа таслах зуураа боддог байсан байж таараа. Энэхүү сэтгэлзүйн дайралт ч үр дүнгээ үгч, мөн багийн тоглолт ч сайжирч эхлэлээ.
Дараа нь есдүгээр сарын 22-нд Улаануудын 1954 оноос хойш хүлээж байсан тоглолт болох Гүүдисонд Эвертонтой хийсэн Дерби тоглолт боллоо. Цэнхэр хамартнууд эхний хагаст булхайтай торгуулийн цохилт авч Вернон гоол оруулав. Яг эхний үе дуусахын өмнө Льюисийн чадварлаг гайхалтай тоглолт "Зальт улаанууд"-д тэнцээний гоолыг авчирав. Урвагч Морриси сохор азаар гэхүй гоолдсоноор тооны харьцааг 2:1 болгож, 90 дэх минут дуустал онооны харьцаа хэвээр үлдэв. Цаг дуусч, шүүгч шүглээ үлээх гэж байхад Алан А’Коурт сүүлчийн удаа хөндлөн дамжуулалтыг жигүүрээс хаяв. Бөмбөг хөөрсөөр 16-д орж ирэхэд Хант бүхнээс өндөр үсэрч бөмбөгийг хаалганд цөм мөргөж гоолдлоо. Олон түмэн уухайлан орлилдож тэр гэхийн тэмдэггүй галзууран баярлалдаж байлаа. Мэдээж Ливерпүүлийн фэнүүд шүү дээ.
Үлдсэн улирал үнэхээр сэтгэл дундуур байсан ч бид Английн цомын тэмцээний хагас шигшээд шалгарч, Бэнкс гэх залуу хаалгачаас бусад нь үнэхээр хогийн байсан Лестерт баг маань хожигдов. . Лестер бол манай хамгийн тоглолт таардаггүй эвгүй баг билээ.

Үргэлжлэл бий.......

Орчуулсан Бамбууш
эх сурвалж https://www.redandwhitekop.com/forum/in ... c=145692.0

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Bill Shankly-гэгч хэн байв?

Бичлэг Бичсэн Бамбууш » Мя 10-р сарын 24, 2023 4:35 pm

"EE-AYE-ADDIO бид лигт түрүүлсэн"


1963 оны зун солилцооны зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарсан билээ Иан Три-Диксийг Спек Роуд Гарденс руу шилжиж, Мартин Морриси болохоор ясны өрөвсөлийн рахит өвчин( Урвагч нарт элбэг тохиолддог өвчин л дөө) . Элизабет Йейтс цэцэрлэгт хүрээлэнг гатлан ​​Элизабет Требл-кок (Гурамсан шодой) болж жинхэнэ дүр төрхөө харуулдаг шүү.Хэдийгээр Элизабетыг 1 ойн баяр, суман шоколад болон тоглолтын хөтөлбөрөөр (тухайн үеийн дамжуулалтын рекорд) Айланд Роудад амьдрадаг Нейл Паунигаар сольж, тэрээр Нил Лоулер (Крис Лоулерыг хэлж байна) болсон нь "Зальт улаануудын" хувьд илүү сайн наймаа болсон юм. Линн Милн (Миний тухайн үеийн краш) зуны турш эрүүл мэндийн асуудалтай байсан, үүн дээр намайг ишлэх хэрэггүй , гэхдээ би түүнийг цээжинд дээрээ дахин нэг өгзөг ургуулж байсан гэж бодож байна (Үүн дээр хөхийг хэлж байгаа бололтой).
Бид хоёр дахь жилдээ зоос шидэлтэн дээр ялж бөмбөгийг тоглолтонд оруулах эрхтэй болсон юм.
Нейл Лоулер мөрөөдлийн тоглогч гэдгээ эхний өдрөөс баталж, Пол Лабоныг тоглолтын эхэнд өшиглөж, ээж нь дахин бэртлээс зайлсхийхийн тулд түүнийг авч явав.(Бааштай байдаг нэг хөх хамарт). Тоглолтын тэр мөчөөс эхлэн бүх зүйл бидний хүслээр өрнөж, Лоулер гоол оруулж,тоглолтын 1,2 дугаар үед хоёр талд Вүүли Хант нэг нэг гоол хийн дабл хийж тооны харьцааг 3:0 болгов. Гэхдээ хамгийн шилдэг агшин хараахан ирээгүй байлаа. Бүтэн цаг дууссаны шүгэл эхлэхийн өмнөхөн Линн Милн (миний крашыг санаж байгаа биз) гурван яардын зайнаас цөм өшиглөж гоолдож бид хэд тэрийг нь тэмдэглэж галзуу солиотой аятай хөөрөн баясалдаж билээ.
Бяцхан Вүүли(Мань эр өөрийгөө хэлж байна)энэ завшааныг ашиглан тэврэх үнсэх гээд бүгдийг нь хийж байлаа. Гэвч Лоулер, Милнэд баяр хүргэхийг хүсэхэд удалгүй баяр хөөр нь уур болж хувирав. Бяцхан Вүүли том шийдвэр ггазар дээр нь гаргах шаардлагатай болов, энэ бол бидний баяраа тэмдэглэдэг (өөрийнхөө сайн оxинийг харамлаж байгаа царай нь) арга биш. Маргааш өглөө нь Лоулерыг шилжүүлсэн бөгөөд тэр дахин хэзээц бидэнтэй тоглож үзэгдээгүй билээ... Энэ хооронд Энфилд дээр ...
62/63 улирлын тоглолтууд дуусахаас өмнө Шанкс хоёр чухал тоглогчыг гарын үсгийг зуруулж амсан билээ. Кенгуругийн ( Австрали ) нутгийн Didgereedoo багт тоглож байсан шотланд хүн (Вилли Стивинсон) ба бидний анхны "Real Twisty-Turny ( Үүн дээр их холбирхог, шаламгай тоглогчыг хэлж байна) Питер Томпсон . "Зальт улаанууд" гэсэн хоч нэгэнт эрчийг авчээ.. Шэнкли "Ажлыг дуусгаж чадах" ( Лийгт түрүүлэх гэдгээр хэлж буй бололтой) багтай болсон бөгөөд түүнийгээ ч нуухыг хүсээд байдаггүй тул "Энэ бол бидний жил байх болно" гэдгийг өөрийг нь сонсох бүх хүмүүст зарлахаар шийджээ. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бид 1-р дивизионы бүх багтай тэнцүү юмуу илүү сайн гэж бодож байна, хэрэв бид энэ бодлоо улирал дуустал хадгалж чадвал, бид хамгийн шилдэг нь байх болно" гэжээ.

Мелвүүдэд Шанкс тоглогчид өөрсдийн бие бялдар, хүч чадлаа хөгжүүлдэг нэр хүндтэй бус "Хөлсний хайрцаг"-ыг барьжээ. “Ямар ч баг энэ Ливерпүүлийнх шиг тэсвэр хатуужилтай байж чадахгүй” гэсэн нь ирэх улиралд олон удаа үнэн болох нь батлагдаж билээ
Тэр улиралын муу зүйл нь гэвэл улиралыг гурван дараалсан талбайдаа хожигдсоноор эхлэв, үүний дараа Шанксбагагүй суудалд орцон юм. Тэр Удирдах зөвлөлийн хурал болж байгааг сонсоод шатаар өгсөж, хаалгыг онгойлгож, бүх захирлуудын сууж байсан ширээ рүү хараад
"Ноёд оо, бид энэ улиралд Энфилдэд хожих болно гэдгийг баталж байна."
гэж тэр хэлээд өрөөнөөс гарахын өмнө эргэн нэг харж хаалгаа хаажээ. Тэр өдөр захирлуудын ярих гэж байсан бүх зүйлс одоо бидний хувьд нууц хэвээр үлдэж, тэд бүхэлдээ цочирдсон самгардсан байж таараа, учир нь тэд бүгд босч, өөр өөрийнхөөрөө замаар хаашаа ч юм явсан сурагтай байдаг.
Дараагийн тоглолт нь долоо хоногийн дундуур "Вүлвес"-тэй талбай дээрээ тоглох тоглолт байж таарав. Шанкс бүх тоглогчдоо цуглуулж, ярилцсаны дараа гол асуудал нь тоглогчдын сэтгэлзүй, Копийн өмнө тоглоход санаа зовсонд байгааг ойлгосон гэдэг.
Тэр орой Шанкс бүх тоглогчиддоо юу гэж хэлсэн нь баримттай бус ч Ливерпүүл талбайд гарч, Чононуудыг 6:0-ээр буулгаж авсан тул энэ нь тэр л хэлж чадах "Цэцэн үгс" байсан байх.
Хоёр долоо хоногийн дараа бид хөх хамрыг (Эвэртонг хэлж байна) 2:1-ээр ялж, Иан Каллаган ховор 2 гоол хийсэн бөгөөд үүний нэг нь Билли Лидделл хүртэл бахархахмаар цөм цохьсон гоол байлаа. Дараа нь 9 тоглолтоос 8 хожил авав. Тэр хурал дээр Билл юу гэж хэлсэн билээ?
Энэ бол 1963 оны Зул сарын баяр болж байхад Копууд Битлзийн дуунууд болон тухайн үеийн шилдэг хит дуунуудыг дуулж эхэлсэн юм.
Тэр жилийн Боксын Дэй ( Баячууд болон язгууртнууд Зул сарын баяраар үйлчлэгч болон өөрсдийн ажилчиддаа хайрцагласан бэлэг өгдөгөөс уламжилсан Зул сарын баярын салшгүй нэг хэсэг) 12 сарын 24 ны Анфилд дахь уур амьсгалыг нүдээрээ үзэж чихээрээ сонсохоос нааш үүнийг уншиж буй хүмүүс итгэхгүй байсан буй заа.
Хөлбөмбөгийн талбай өмнө нь ч, дараа нь ч ийм зүйл харж байгаагүй гэхэд болно. (нотлох баримтыг алдарт Панарама баримтат киноноос үзнэ үү).

https://www.youtube.com/watch?v=L7jcB_v5inc


1963 оны Христийн Мэндэлсний Баяр бол "Энфилдийн ариун Талбайд"-д зочилсон бүх хүмүүсийн хувьд онцгой цаг байсан бөгөөд Сток, Шеффилд нарыг тус тус 6:1 буулгаж авсан нь Зул сараар Оймснуудаа дүүртэл чихэх хангалттай том бэлэг болсон юм. Бүгд багтаа нэг мөр бүцалтгүй итгэж буйгаа харуулах цаг иржээ.
1964 оны сайн баасан гаригт Улаан өндөгний баяр болж, бүх "сайн католикууд" цугларах үеэр Сэр Рожер Drury Lane Fan dancers( Үүнд Тотэнхам Спорсийг хочилж буй аж) эсрэг хет-трик хийжээ.
Тэр өдөр Хойд Лондонд хэдэн "сайн католик" ариун ёслол үйлдсэн бэ ( Holy Communion гэж сүмд цугларсан бүх хүн Христийн золиосыг дурсан санаж талх болон Вино хуваалцдаг уламжлал юм) гэж би үргэлж гайхдаг юм. Гэр лүүгээ харих замдаа (Бямба гарагт) бид Лестер ээр орж, тэдний хаалганд дахин гурвыг (тэр үед хоёр өдрийн дотор хоёр тоглолт болодог байв) чихэж орхисон юм . Ням гараг бол бүх "сайн католикчууд" та нарт Эзэний өдөр, амралтын өдөр гэж хэлдэг тул Ливерпүүл хөлөө жийн хойш тухлан суусан болно.
Гурав дахь өдөр (Улаан өндөгний баярын даваа ГАРАГ) Их Эзэн амилахад (Христ 3 өдрийн дараа амилсаныг дурдаж байна) Иан Сент Жон 2 гоол, Альф Арросмит нэг гоолийг The Drury Lane Fan Dancers-ийн эсрэг хийж дахин 3 гоолын зөрүүтэйгээр Спөрсийг Анфилдэд буулгаж авав.
4 хоногт 3 тоглолт, 3 тоглолтонд 9 гоол. Улаан өндөгний баярын залбиралын нөлөө байсан уу эсвэл гэрт ойрхон шинэ Мессиатай (Шанклийг хэлж байна) илүү холбоотой байсан уу? Ямар ч байсан хэдхэн хоногийн дараа бид Бест, Чарлтон, Лоу нарын хур авьяастай тухайн үеийн шилдэгийн шилдэг баг байсан Юнайтэдыг 3 гоолоор буулгаж авсан ч хамгийн шилдэг агшин хараахан ирээгүй л байлаа.
1964 оны 4-р сарын 18-нд Ливерпүүл Southern Softies ( Арсэналыг хэлж байна) багтай тоглож, 5:0-ээр буулгаж авснаар бид аварга эрхээ баталсан юм!!

Баг: Лоуренс, Бирн, Моран, Милн, Йейтс, Стивенсон, Каллаган, Хант, Сент Жон, Арросмит, Томпсон

Бүгд Шэнксийг магтан сайшааж байхад тэр тэднийг зогсохыг хүссэн юм. Яг энэ үед тэрээр Скаусэрүүдын сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх хэллэгийг хэлсэн байдаг. "Бид бол ажилчин ангийн баг, ажилчин ангийн хүмүүсийн төлөө тоглодог, бидэнд гоёмсог хөлбөмбөгчдийг багтаах зай байхгүй, зүгээр л итгэл үнэмшилтэй, миний тавьсан шаардлагыг 100% биелүүлэх ажилчид, тоглогчид хэрэгтэй"
Хүчирхэг хүчтэй үгс Билл, чи намайг итгүүлсэн анд минь, би Биллийн хэлсэн үг бүрт итгэхэд бэлэн байснаас гадна чамайг дагаад Дэлхийг эзэлэхэд ч бэлэн байсан юм.
Дэлхий ертөнц хөл бөмбөг шиг бөөрөнхий хэлбэртэйг чи мэднэ л биз дээ?. Өнгөрсөний зарим суут хүмүүсийн хэлж байсан шиг хавтгай биш л дээ. Тэр өдрийн цорын ганц таагүй зүйл бол бид цаасан хайрцагаар зүсэж хийсэн Цомыг барин баярын жагсаалаа Паркт хийх байсан билээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн нөгөө талын Хорсогч хөх хамартнууд цомоо ( Жинхэнэ цомыг дууриалгаж хийсэн дууриамал цом) өгөхөөс татгалзсаныг та нарт хэлэх нь зүйтэй байх. Тэгээд бидний хөгшин хүмүүс яагаад тэднийг "Хорсогч, атаархагчид" гэж дууддагийг та гайхаж байна гэж үү дээ?

ИТГЭЛ, ЗАЛБИРЛУУД бол тухайн үеийн гол түлхүүр үгс байсан. Та манай агуу багт хэр их итгэдэг вэ? Та хамгийн сүүлд хэзээ ялалтын төлөө залбирсан бэ?

2 дугаар хэсэг төгсөв. Үргэлжлэл бий

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Bill Shankly-гэгч хэн байв?

Бичлэг Бичсэн Бамбууш » Лх 10-р сарын 25, 2023 6:57 pm

" Шаналал ба сэтгэл хөөрөл эсвэл бардамнал ба нэр төр"

1964 оны улирлын гамшигаар эхлэв. Бяцхан Вүүли хэрх өвчин тусаад Алдер Хейд ( Орон нутгийн эмнэлэг ) байсан бөгөөд Иан Сент Жон мөн эмнэлэгт хэвтсэн сураг дуулдав. (Мань эрийн хувьд тэрээр болзоон дээрээ чулуу залгисан бололтой, түүнийг авахуулах мэс засал хийх шаардлагатай болсон). Ревматизм халуун үнэхээр шок байсан бөгөөд бэлхүүсээсээ доошоо саажилттай тусч ухаан алдаж, дотогш гүйлгэх нь төрсөн өдөр, Христийн Мэндэлсний Баярыг өнгөрөөх тийм ч сайн арга биш байв. Би тэр орон дээр 5 сар гаруй хадагдаж, гадаад ертөнцөд болж буй үйл явдлыг ний нуугүй хэлэхэд санахааргүй байсан, гэхдээ үүнээс ч муу мэдээ хараахан ирж амжаагүй байлаа.

Эмнэлгээс гарахдаа дахиад 4 сар гэртээ хорьсон. Энэ улиралд ямар ч тоглолтонд оролцохгүй гэсэн бодолд үнэхээр сэтгэл дундуур тайлбарлахад бэрх санагдаж байв . Дөнгөж тоглолтуудыг үзэж эхлээд л үлдсэн бүхэл бүтэн улиралыг өнжинө гэж таньд хэлвэл яахыг нэг төсөөлөөд үз л дээ. Яг л тийм юм болсон.
Лоуренс, Лоулер, Бирн, Милн, Йейтс, Стивенсон, Каллаган, Хант, Сент Жон, Смит, Томпсон нараас бүрдсэн баг бол миний амьдралд одоог хүртэл харсан шилдэг тоглогчд цугларсан баг байснаас гадна би дбүх тэмцээнд ялах хүчирхэг чадвартай баг бүрдүүлсэн байлаа. Энэ үед миний хувийн дуртай тоглогч Вилли Стивенсон байсан агаад тэр цэвэр Класс тоглогч байлаа, хожмын жилүүдэд Рэй Кеннедигийн тоглож өөрийн болгосон байрлал дээр тоглодог байж. Гэвч Стивенсоны бөмбөг дамжуулалтүнэхээр нь хэнээс ч дутахгүй байв. Хэрэв та Соунесс, Кеннеди хоёрыг нийлүүлвэл үр дүн нь Вилли Стивенсон байсан гэхэд болно.

Ноён Шанклигийн хэлснээр бид энэ жил бүх фронтоор довтлох болно, бид аварга цолоо хадгалж, Английн цом, Европын цомд түрүүлэхийг хичээж байсан агаад энэ нь аль ч клуб урьд хожид хэзээ ч хүрч байгаагүй гурамсан цомыг авах явдал байсан юм. Сэлгээний системийн тухай бодоод ч хэрэггүй, тэр үед 40 тоглогчтой ( Скуадаа хэлж байна) баг битгий хэл сэлгээний бүрэлдэхүүн ч гэж байдаггүй байлаа.

БиднийЛ Лиг дэх форм одоо санахад ер нь маш тогтворгүй хүснэгтэнд дээш доош хэмээн хэлбэлзэж байснаас гадна аваргын цом энэ улиралд Энфилдэд үлдэхгүй нь бараг тодорхой болж байсан үе, гэхдээ удахгүй ирэх шаналал, цөхрөл хөөрөл нь ямар ч шүтэн бишрэгчдэд хангалттай байсан бизээ. Бид Европүн цом-д Көлнтэй зочлон тоглотонд 0:0 тэнцэж, талбай дээрээ дахин 0:0-ээр тэнцсэний дараа гурав дахь тоглолтын үр дүнгээр тэнцээг хагалах ёстой болов. Ливерпүүл энэ үед Лиг, ФА цом, Европын цомын тоглолтуудаас болоод долоо хоног бүр хоёр тоглолт хийж байсан тул манай залуус Роттердамыг зорьсон билээ.

2:2-оор тэнцсэний дараа хөгжөөн дэмжигчид хямарч эхлэсэн юм. Тэдгээр өдрүүдэд үр дүн нь дахин тэнцээ байх юм бол зоос шидүүлж тоглолтыг шийддэг байсан үе, тэр үед торгуулийн цохилт гэж ухагдахуун хөлбөмбөгт хараахан нэвтрээгүй байсан л даа. Рон Еэйтс гараа ташаан дээрээ тавиад талбайн голд зогсоно. Эсрэг багийн ахлагч Еэйтстэй нүүр тулан бас зогсож харагдав.. Шүүгч юуг сонгож байгааг асуухаас өмнө Йейтс "Би сүүлийг нь сонгож байна" гэж хэлэв.( Англид зоос шидэж азаа үзэхдээ Толгой эсвэл сүүл гэж 2 талыг ангилдаг. Бидний ойлголтоор Толгой нь сүлд, Сүүл нь тоо гэж илгож болно) Шүүгч толгой дохин "Ливерпүүл"-ийн сонголт сүүл, Көлн толгой гэж хэлээд зоосоо агаарт шидлээ.....

Стадионд байсан бүх хүний зүрх зоос газар унах үед бараг зэрэг зогссон байх энэ үед шүүгч, ахмадууд бие бие рүүгээ гайхан ширтэж байв. Цуст зоос зүгээр л хажуу талаараа газарт зоогдож орхиж, Еэйтс газар зааж, миний хажуугаас сүүл юм шиг харагдаж байна гэж хэлсэн ч энэ нь хангалтгүй байсан тул дахин шидэхээр болов.. Зүрхцээжиндээ багтаж чадахгүй оволзох агаад минутанд 150 хэмнэлээр цусыг зүрхрүү шахаж, зоосыг хоёр дахь удаагаа агаарт эргүүлэх үед бүх л биеэр адреналин урсаж байлаа. Еэатс баярласандаа агаарт үсрэх үед, Стадион даяар ойронд санаа алдацгаасан нь өмнөх дуулж байсан шигээ хүчтэй сонсогдсон юм

Еэйтс талбайг орхин явах үед Шэнкли Йейтс рүү очин: "Сайн байна, том залуу минь, юу сонгосон бэ?"

Еэйтс "Сүүл босс" гэж хариулав.

Шанкс "Сайн залуу, би ч өөрөө тэр талыг сонгох байсан" гэж хэлэв.

Еэйтс түүнд баяр хүргэхийг хүлээж байсан ч Шанкс бусадруугаа очиж өөрийг нь сонссон бүх хүнд тэр ч гэсэн сүүл сонгох байсан талаар хэлж явсан нь мань эрийн урмыг хугалж орхисон гэдэг. Гуравхан хоногийн дараа Ливерпүүл Английн цомын хагас шигшээд Челситэй (Лигийн тэргүүлэгч) таараж тоглох ёстой байв. Долоо хоногийн дундуур Көлнийн эсрэг хийсэн тоглолтын дараа хүмүүс Ливерпүүлд бага боломж өгч байсан юм. Хүмүүсийн дунд бид тэдэнд арчуулна гэсэн ерөнхий ойлголт байлаа. Гэхдээ Шанклигийн залуус тэдний бодсоноос хамаагүй хүчтэй бүтээгдэж. Бид хөлбөмбөгийн хамгийн хүчирхэг баг байсан агаад долоо хоногт хоёр удаа тоглоход асуудал огт байхгүй байсан юм

Ливерпүүл эхний хагаст Чэлсиг сан тогтоон тоглож гоол оруулах боломжтой байсан ч эхний хагасын цаг дуусахад тооны харьцаа 0:0 хэвээр өндөрлөв. Аав маань "Ливерпүүл" талбайг орхиж явахдаа үнэхээр цуцсан мэт харагдсаныг дурсаж, нагац ах Герри руу эргэж хараад "Хоёрдугаар хагаст бидэнд маш хэцүү байх болно" гэж хэлдэг юм байна. Гэвч хоёрдугаар хагаст Ливерпүүл хурдаа ахиулж, Томпсоны гоол, Стивенсоны пэналт нь бидний хүссэн ялалтыг авчирсан. Бид Уэмбли рүү явах болж, энэ нь түүхэндээ анх удаагаа Английн цомын аварга болсон улирал энэ жил болж чадах болов уу???

Лийдс нөгөө хагас шигшээд хожиж, цомын финалын тасалбар тэр өдөр л зарагдаж эхэлсэн юм. Хүн бүр тасалбар авахыг хүсч байсан ч ердийнх шигээ Финалд тоглож буй багуудад хуваарилагдсан тоо харамсалтай нь маш бага байсан юм.Тухайн үеийн дүрмээр английн бүх клубт тасалбар хуваарилагдсан ч Лийдс болон Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчид сэтгэл дундуур байцгаасан нь зүйн хэрэг байв. Баг бүрт ердөө 15,000 тасалбар хуваарилагдсан бөгөөд үлдсэн 70,000 тасалбарыг бусад клубуудад хувиаралсан аж. ЭНЭ БОЛ ТЭР ҮЕДЭЭ ГУТАМШИГ БАЙСАН, ӨНӨӨДӨР Ч НЭЭХ ДЭЭРДСЭН ЮМ АЛГА Л БАЙНА.( ФА цомын финалд олгогддог тасалбар хувиарлалт ерөнхийдөө жаахан сонинг хэлж байна ) Хуваалт нь финалд тоглож баг бүрт үргэлж 45% байх ёстой, 10% нь зөвхөн үлдсэн хэсэгт, 50/50 биш бол төмсөгнүүдийг цохиж унагаах хэрэгтэй.

1965 оны цомын шигшээ тоглолтын талаар намайг нэмэхгүйгээр хангалттай бичсэн байсан ч тун яахав дээ тоглолтод Вилли Стивенсон манан дунд сүрлэгээр зогсож буй гэрэлт цамхаг шиг гялалзаж байсныг хэлмээр хэрэгтэй. Финалд ялсаны дараахи баяр тэмдэглэлтийг "Ecstacy on Speed (Ecstacy болон Speed нь 2 улаа Класс Б төрөлд хамаарагдах мансууруулах бодисууд юм) хольсон шиг аймар байсан гэж хэлж болно. Бид цомын эзэн болоод Ливэрпүүлд ирэхэд хөгжөөн дэмжигчид байшингийн дээвэр, гудамж тохой болгоны булан, тэр бүү хэл гэрлийн шон дээрээс биднийг угтсан дүр зураг хүлээж авав.Мэдээж хөх хамартнууд тийм сүртэй зүйл болоогүй гэж маргах ч тэдний бодол нохойн гуяны үнэ цэнэ байхгүй билээ. Гудамжинд тэмдэглэсэн баяр бол миний харж байсан хамгийн том тэмдэглэлт явдал байсан. Гэхдээ фэнүүд сэтгэл ханах яагаачгүй байлаа. Дараагийн зогсоол бол Европын цом.

Шанкс биднийг ялагдашгүй, Европыг байлдан дагуулна гэж хэлэхэд бид түүнд үг үсэггүй итгэсэн юм. Цуцаж унамаар Английн цомын финалаас гуравхан хоногийн дараа бид тухайн үеийн Европын шилдэгт тооцогдож байсан Интер Милантай таарсан байдаг билээ. Бөрн (Gerry Byrne) хүзүүнийхээ эгэмийг хугалсан ч цомын финалд маш их хатуужил зориг тэвчээр гаргасныг нь юутай ч зүйрлүүлэх аргагүй бизээ. Түүнтэй хамт бас Милн бэртэл авсны зэрэгцээ ийм том тоглолтонд ийм хоёр чадварлаг тоглогчид байхгүй байсан нь бидэнд гашуун цохилт болсон юм. Интер Миланы домогт дасгалжуулагч Хеленио Херрера энэ хоёрыг алга болсонд "Магнайгаа хагартал баярласан" ба "Ливэрпүүл"-ийн хүч Уэмблигийн цуутай хэцүү талбай дээр нэмэлт цагт суларсан нь түүнд урам зориг өгсөн байх.
Үнэн хэрэгтээ манай хөгжөөн дэмжигчид хүртэл Интер шиг шилдэг багийг хожих найдвар багатай байсан ч Уэмблигийн дараахан бидэнд нэг нууц зэвсэг байсан юм. Шанкс дахин нэг мэргэн санаа сэдэв.! Тоглолтын өмнө фэнүүдийг сэргээхийн тулд Бирн, Милн нарыг FA цомын хамт цугларсан олон дэмжигчидрүү явуулжээ. Тэр шөнө газрын Уэмбли стадион дахь дуу чимээ үнэхээр дүлийрмээр байлаа.Бид тэдний эсрэг эн тэнцүү тоглоод зогсохгүй тэднийг тасчин хаясан юм.

Интерийн тоглогчид итгэлгүйхэн бие бие рүүгээ харж байв. Тэдэнд Ливэрпүүлийн тоглогчид маш их ядарсан гэж хэлсэн ч 4 минутын дотор Хант гоол оруулсан ч тэд тооны харьцааг тэнцүүлэв. Гэвч үүний дараа Ливэрпүүл хурдны араандаа шилжиж , Каллаган, Сент Жон нарын гоолууд тооны харьцааг 3:1 болголоо. 3:1-ийн харьцаатай ч сэтгэл хангалуун бус Ливэрпүүл довтолгоогоо үргэлжлүүлж, KOP-ынхон "ДОВТОЛ, ДОВТОЛ, ДОВТОЛ" гэж хашгиран тоглогчидыг дараагийн түвшинд аваачиж билээ. Бид энэ шөнө илүү олон гоол оруулах боломжтой байсан ч 3:1-ээр тэргүүлсэн маань дараагийн тоглолтод ороход хангалттай байсан нь гарцаагүй, тийм үү? Найман хоногийн дараа бид Сан-Сиро дотор орж ирсэн юм.

Өмнөх долоо хоногийн өмнө Анфилд цэнгэлдэхэд болсон чимээ чих дүлийрмээр байсан ч манай хөгжөөн дэмжигчид болон тоглогчдыг угтан авсан зүйл бодит бус байв. Төмөр хайснууд шатаж байгаа бололтой, бараг бүх хөгжөөн дэмжигчид галт гэрэлтэй (Flare), Интэрийн фэнүүд талбай болон тоглогчдын зүг пуужин харваж байлаа.. Тоглогчдын харсан тэр галт үззэгдэл нь тэдэнд там ямар байдгийн хамгийн ойрын зургийг өгсөн байж таараа. Гагцхүү чөтгөр л дутагдаж байлаа........
Ортиз Дэ Мэндиболс-той танилцахтун ( *Тэр тоглолтыг шүүсэн шүүгч. Жинхэнэ нэр нь Мэндибил боловч үүнийг бичигч түүний нэрийг Мэндиболлс хэмээн дооглон бичиж буй нь энэ. Үгчилвэл Төмсгөн Мэнди гэсэн утга гарна )

Тоглолт эхэллээ. Тоглолтын эхний 5 минутад Интэрд 10 орчим торгуулийн цохилт өгсөн бөгөөд такл хийх болгонд шүгэл дуугараж тэд чөлөөт цохилт авч байлаа. Бидний хийсэн такл болгон цагийг нь яг тааруулж хийсэн төгс таклууд байсан ч шүүгч шүглээ үлээн тэдэнд бөмбөг шилжиж, улмаар Интэр торгуулийн талбайн гадна талд чөлөөт өшиглөлт( Indirect free kick) авдаг юм байна. Ливерпүүлийн тоглогч бүр эсрэг талын дугаартай тоглогчдоо марк хийв, Чөлөөт цохилт байсан тул бөмбөгийг хөндлөн хөөргөж өгнө гэдгийг бүгд мэдэж байлаа.

Корсо гүйж ирээд шууд торонд бөмбөгийг зоож орхив. Мэндиболлсын хариу үйлдэл юу байв? "Гоол" (эсвэл испани хэлээр ярьдаг бол "Гол"). Еэйтс, Смит хоёр шүүгч Мэндиболлс руу гүйж очсон цаадах нь гараараа дохиод тэднээс холдон одсон юм. Тоглолтын нийлбэр дүнгээр 3:2-оор тэнцлээ. Бүх зүйл улам дордохгүй байх, тийм үү?
( *Тухайн үед хэрэв чи indirect free kick авах бол шууд хаалгаруу биш харин кросс буюу хөндлөн дамжуулалт хаях ёстой )

Хоёр минутын дараа Лоуренс бөмбөгийг барьж аваад бөмбөгийг гаргахаар 16 зураасруу гүйв. Гэтэл Пьеро, Томмигийн араас гүйж ирэн гараас нь бөмбөг өшиглөн торонд оруулчихав. MENDIBUSSTARD (* Мэнди Зулбасга) -ийн хариулт? "Гоол".Стадионд болон гэртээ зурагт үзэж буй манай фэнүүд гайхширч, аймшитайгаар харааж зүхэж эхлэсэн нь Смит, Еэйтс, Лоуренс нарын хэлсэнтэй бараг дүйцхүүц муухай байсан биз. Гэвч Гоол хэвээрээ үлдэв. Одоо нийлбэр дүнгээр 3-3 оноотой боллоо.

Ливэрпүүлийн тоглогчид юу ч хийсэн хаашаа ч зайлах боломжгүйгээ мэдэж байлаа. Ливэрпүүл дараагийн 35 минутыг тоглолтонд эргэн ирэхийг хичээж , бишэрмээр шийдэмгий байдлыг харуулан тоглосон ч дахин такл бүр алдаа авчирч, алдаа бүр Интэрт торгуулийн цохилт бэлэглэж байсан юм. Хэтрүүлэлгүйгээр хэлэхэд 35 такл Интэрт 34 тчөлөөт өшиглөлтийг авчирсан. Харин тоглолтын хагас цагт бид нийлбэр дүнгээр 3-3-р тэнцэж талбайг орхисон юм.

Хоёр дахь хагас нь үүнээс илүү муу байж болохгүй, тийм үү? 62 минутын дараа бид хариултаа авлаа. Баруун жигүүрийн хамгаалагч алдарт Жиасинто Факчетти гоолдож орхилоо. Үнэнийг хэлэхэд энэ бол гайхалтай гоол байсан бөгөөд Лоуренс үүнийг зогсооно гэсэн найдваргүй байсан бөгөөд хэрэв тэр үүнийг яаж ийгээд хаасан бол бол шүүгч айлд пэналт өгөх байсан нь дамжиггүй биз! Скаусэр бүрийн Европыг байлдан дагуулах мөрөөдөл нуран унаж билээ.

Шанкс тоглогч бүрийн адил тоглолтын талаар тайлбар хийсэн ч "Барселонагийн новш" биднийг нэгэнт маш сайн чадаж орхисон билээ. Би энд бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байхыг үнэхээр хичээж, гарсан аливаа хэлсэн хараалдаа уучлалт гуйж байгаа ч манай түүхэнд тохиолдсон энэ үйл явдал Пап ламыг хүртэл хараал хэлэхэд хангалттай байсан бөгөөд мань Поп ч тэгсэн байх. Олон сайн католик шашинтнууд тэр ням гарагт гэмээ наминчлахаар сүмийг зорьсон гэдэгт би эргэлзэлгүй итгэлтэй байна.

Тоглолтын дараа Смити талбайгаас гарч явахдаа шүүгчийн шилбэ рүү өшиглөсөн түүх байдаг бөгөөд цаадах нь үүнийг огт үл тоомсорлосон нь нилээдгүй зүйлийг хэлж буй хэрэг бизээ. Ортиз Де Мэндибилийн энэ гутамшиг нь 40-өөс дээш насны ямар ч Улаануудын дурсамжинд удаан орших нь лавтай. Хэрэв та эргэлзэж байвал энэ явдалыг хангалттай санах гэр бүлийнхээ нас тогтсон хүнээс асуугаарай.

Ингээд улирал дуусч, бид бардамнал, нэр төрөө хадгалсан бөгөөд энэ нь ирэх жилийн гурван фронтын довтолгоонд итгэл найдвар төрүүлж билээ. 1965/66 онд Улаануудын хувьд шаналал ба хөөрөл үргэлжилсээр. Лигийн аваргын цом Анфилдэд эргэн ирж , хөх хамартнуудыг 5-0 ээр бут цохисон ылалатууд тэр улиралын онцгой агшинууд байлаа. Английн цомын тэмцээнд хожигдож урам хугарсан ч бид ямар ч байсан нэг удаа энэ цомыг хожсон. Шинэ сорилт бол Европын цомын аварга шалгаруулах тэмцээн байв. Мэдээж энэ жил бидний Европыг байлдан дагуулах жил байх болов уу? Эхний тойрогт "Юве", "Льеж", "Хонвед"-ийг хожсоны дараа хагас шигшээд "Сэлтик"-тэй тулсан юм. Их Британийн төлөөх тулалдаан 1966 оны 4-р сарын дундуур товлогдов.

Эхний тоглолтыг Сэлтик 1:0-ээр манай залуусыг буулгаж авсан ч Ливерпүүл Анфилд цэнгэлдэхэд үр дүнгээ эргүүлж, нийлбэр дүнгээр 2:1-ээр хожиж чадсан. Кэльтүүдийн ( Celts гэж Шотланын өвөг дээдэс байсан үндэстэн) гомдолын хувьд бол Бобби Лэннокс офсайд байсан бөгөөд "Тайвшир, Тайвшир, Тайвшир"-хэмээн Анфилд даяараа дуулах нь бүрэн үндэслэлтэй байсан гэдгийг би танд баталж чадна.
"Сэлтик" хэмээн орилолдох Кэльт болгоны хариуд "Рэйнжэрс" хэмээн хашгирах олон олон скаусэрүүд байсан, энэ байдал олон жилийн дараа ч үргэлжилсэн. Зөвхөн энэ удаа Копууд хуваагдаж, бие бие рүүгээ шашин шүтлэгтийн үзэл бодлоор хашгирч байсанг би мартаж чаддаггүй юм.
(* Ливэрпүүлд Католик, Протэстант гэсэн Христийн 2 урсгал хоюул хүчтэй орхсдог байсан агаад, тэдний хооронд шашин мөргөлийн зөрчил багагүй гардаг байсанг үүнийг бичигч дурдаж байх шиг байна )

Эцсийн тулаан Гласгоу (* Шотландын 2 дахь том хот, өв соёлын маш том төв) хот дахь Хампдэн цэнгэлдэх хүрээлэнд товлогдож өдөр судрын хуваарь гарав. Бүх Кэльтүүд өөрсдийнхөө талыг дэмжих нь баарангүй байлаа. Британийн багийг дэмжих гэж үү? Та нар хошигнож байгаа байх, тэнд байсан Кэльтүүд бүгд Дортмундыг дэмжсэн болохоор тэр цагаас хойш би Рэйнжэрст үнэнч байж ирсэн юм. Дортмунд үнэхээр сайнгүй баг байсан ч миний оюун ухаанаас давсан шалтгаанаар тэд биднийг ялж орхидог байгаа Тэд бүхэл бүтэн тоглолтын турш бөмбөгний ард 11 хүн зогсоон (* Одоогоор Автобусдах гэсэн тактик) тоглож, хоёрхон удаа довтолсон нь амжилттай болж хоёр ч удаа гоолдоодхов.. Европын мөрөөдөл дахин нурж уналаа.

Шанкс Евро цомыг хүртэхийн тулд өөр тактик хэрэгтэйг ойлгосноос гадна, бидний бүгд довтолгоонд гэсэн Лигийн стратэгийг Европын талбар дээр зайлшгүй өөрчлөх шаардлагатайг ухаарсан юм. Ийнхүү ирэх 2 жилийн хугацаанд улаанууд Лиг тайтлд дахин түрүүлж мөн 2 дахь удаагаа ФА цомыг Анфилдын алдарын танхимд нэр төртэйгээр залсан билээ.

Гэвч дараагийн зургаан жилийн шаналал биднийг Анфилдэд ямарч цом авчраагүйн гэрч болсон билээ. Олон хүмүүс Шанклигийн хаанчлалын энэ үеийг мартахаар шийдсэн бол тухайн үед төрөөгүй байсан хүмүүс энэ эрин үеийн тухай олж мэдэх уншихаас зайлсхийдэг ч , ийм шаналал, цөхрөл нь Тайтл эсвэл Цомд ялсан баяр хөөрийг оргилд нь хүргэдэг билээ.. Мастер Барилгачин маань "шинэ эрин"-ийн төлөө "шинэ баг" байгуулах ёстой болжээ..

3 дугаар хэсэг төгсөв.
Үргэлжлэл бий...

Бамбууш
Эхлэн сурагч
Бичлэг: 40
Элссэн: Мя 10-р сарын 17, 2023 9:53 pm
Байрлал: London, England
Талархсан: 14 удаа
Талархагдсан: 31 удаа
CONTACT:

Re: Bill Shankly-гэгч хэн байв?

Бичлэг Бичсэн Бамбууш » Ба 10-р сарын 27, 2023 10:41 pm

"Элдэвтэй хууз ба сахалууд"

Шанкс амжилтдаа сэтгэл ханасангүй, 60-аад онд түүний бүтээсэн баг, агуу тоглогчид, карьераа дуусгах дөхөж байгааг ойлгож эхэлжээ. Тэрээр Европт амжилтанд хүрэхийн тулд түүний довтолгооныхоо тактикийг өөрчлөх ёстой гэдгийг ойлгосон юм. Ингээд шинэ багийг сэргээн босгох ажил эхэллээ.

Эмилин Хьюзийг Блакпүүлээс авав, Галзуу морины (* Эмилин Хьюзий хоч) талбай дээр зогсолтгүй гүйж харайн такл хийх эсвэл довтолгоог дэмжих зэрэг нь Копыг үнэхээр гайхшруулав, 90 минутын турш өөд уруугүй гүйн талбайн бараг бүх л өвсийг тахлаад тоглолт дуусахад дахиад ч 90 минут тоглож чадахаар харагдах нь үнэхээр гайхалтай.

Коп: чи Хүчит Эмилин шиг толгогч нэгийг ч хараагүй

Кэвин Кийган яг л адилхан байсан бөгөөд Мэлвүүдэд тэдний сургуулилт хийж хуваагдан тоглох нь тоглолтын өдрүүд шиг л ширүүн дориун байсан тул бэлтгэл дээр энэ хоёртой хослохыг бүгд үзэн яддаг байв. Кэвин халаасны динамо (* түүний цуцашгүй энэргийг зүйрлэн хэлж байгаа аж) байсан, магадгүй төрөлхийн хөлбөмбөгчин биш ч гэсэн шаргуу бэлтгэл тууштай хөдөлмөрийнхөө ачаар олж авсан бүх магтаал сайшаалыг хүртэх эрхтэй.

Коп: Кэвин Кийган усан дээгүүр алхаж байна, тра ла ла ла ла

Рэй Клэмеэс нь Кийган шиг бас Скунторпоос "пенни"-ээр (* Тун хямдхан гэсэн үг) ирсэн бөгөөд өөрийгөө Дэлхийн шилдэг гэдгээ хурдан баталж, миний бодлоор Элиша Скоттоос хойших хамгийн шилдэг хаалгач бол тэр байлаа.

Коп : Английн №1

Ларри Ллойд Еэйтс шиг агуу тоглогч биш байсан ч түүний зүрх сэтгэл, шийдэмгий байдал нь түүнтэй ойролцоо байв. Тошак миний харж байсан хамгийн том довтлогч байх, тэр адаглад л 7' өндөр байх ёстой. Газар дээр суутан биш ч, харин агаарт дийлдэггүй, тэр ч байтугай их сургуулийн эрдэмтэд телевизийн туршилтын үеэр телепатик гэж үзсэн хослолыг Кийгантай үүсгэсэн байлаа. ESP дээр туршилт хийснээс хойш олон жилийн дараа Тошак Кийган камерын линз дээр тусгагдсан хөзрийн моуудыг уншсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч тухайн үед туршилтанд байсан бүх хүмүүсийг үнэхээр гайхшруулсан байдаг.

Мөн энэ хугацаанд Алун Эванс багт ирээд бас буцсан байдаг юм. Түүнийг гарын үсэг зурахаас өмнө Ливэрпүүл хотын хэн ч түүний тухай сонсож байгаагүй ч нэг шөнө Байерн Мюнхэний эсрэг хийх зүйл нь ардын аман зохиолд үлдэхээр гавьяа байсан билээ. Үндсэндээ Германы шигшээ багийн эсрэг тоглож байхдаа тэр хамгаалалтыг сэтэлж миний харж байсан хамгийн шилдэг хат-трикүүдийн нэгийг хийсэн. Питэр Кормак ирэх жилүүдэд миний хамгийн дуртай тоглогч болсон, шавилхан биетэй боловч тэр үед миний харж байсан нилээдүги чадварлаг тоглогч байв. МакДермотттой гэрээ байгуулах хүртэл түүний орон зайг бид нөхөж чадаагүй байсан гэж хэлж болох юм.

Алек Линдсэй зүүн хөлөөрөө жүржийн хальс арилгах чадвартай байснаас гадна, 2 дугаар багт тоглож байхдаа мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байсан. Тэрээр хэсэг хугацааг нөөц багт зарцуулсны дараа Шанкс түүнийг1 дүгээр багт оруулаад зогсохгүй өнөөг хүртлэх хамгийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагч болгосон бөлгөө. Стив Хайвэй (профессор) мөн их сургуулиасаа шууд бидэнтэй нэгдсэн, тэр зөвхөн тоглож чаддаг байсан төдийгүй нэрнийхээ ард товчилсон үсэгтэй байв. Стив Хайвэй "FMW" (' Fucking Magic Winger ). Дашрамд хэлэхэд, Вүүли ч бас товчилсон үсэгтэй байв: Олонд нээх сайн танигдаагүй ч Вүүли бол MBE (Хатагтай Бродрикийн ахмад).

Хуучин сургуулийн Лоулэр, Смит, Калли нартай хамт (тиймээ Калли одоо ч тоглож байгаа, тэр дор хаяж 70 настай байх ёстой) бид Европыг байлдан дагуулахаар хөдөллөө. 1971 онд Кийган Анфилд хотын гадаа хогийн саван дээр суун, Шанкс түүний гарын үсгийг зуруулахыг хүлээж байх үед ямар нэгэн хууз нүүрэнд нь (* Кийган хачирхалттай үсний засалт болон хуузаараа копуудын дунд алдартай) харагдсангүй, марзан үсний засалттай байсан байх магадлалтай, гэхдээ удахгүй ургуулах хууз болон, сахалууд хараахан ирээгүй байв. Би Шанклигийн түүхийн энэ хэсгийг 1971 оны 3-р сарын сүүлээр хөх хамартнуудын эсрэг хийсэн Английн цомын хагас шигшээ тоглолтоор эхлүүлье..

Үүнээс илүү сайн эхлэлийг бодоод олсонгүй - тэд бид тухайн үед тулгарч байсан, магадгүй урьд өмнө нь хэзээ ч нэг багт цугларч байгаагүй хамгийн шилдэг хагас хамгаалагчдын эсрэг тоглосон юм. Кэндалл, Харви, Болл нар үнэхээр онцгой байснаас гадна шударгаар хэлэхэд тэд энэ тоглолтонд хожих фаворит байсан гэж би бодож байна. "Урвагч" Морриси " Эвэртон"-ын төлөө тоглосон хэвээр байсан бөгөөд Боллтой хамтран эхний гоолыг оруулав. Хагас цагт 1:0-ээр тэргүүлж байсан цэнхэрүүд Уэмблигийн тасалбараа хэдийнэ захиалсан байсан гэдэгт би итгэлтэй байна (эргээд бодоход тэднийг Чарли Жоржтой тааруулах нь ухаалаг хэрэг байсан болов уу), гэхдээ энэ нь Ливеэрпүүлийн арга биш билээ. Эванс, Холл нарын хоёр дахь хагасын гоолууд нь хотын Улаан хагас дахин "Өмнөд Анфилд" гэгддэг Уимблид дахин зочлох болно гэдгийг баталгаажууллаа

Би финалын талаар юу ч хэлэхгүй, Чарлиг зүлгэн дээр өнхөрч байхад нь би талбай дээр байсан бол түүний өгзөгийг зад өшиглөх байсан даа!! Би хэрцгий хүн биш ч Смитийг хэдхэн метрийн зайд байхад тэр баяраа тэмдэглэн цовчиж байсан юм. Үйл лайг өөр дээрээ тэр бараг л дуудах шахав. Ливэрпүүл рүү буцаж ирэхэд сэтгэл санааны байдал муу байсан ч хотод ороход тэднийг угтсан олон зуун мянган хүн хөлбөмбөгийн түүхэнд бүх 2-р байр эзэлсэн тоглогчдын хувьд хамгийн сайхан мэндчилгээ болон үлдсэн билээ. Шанкс хайртай шүтэн бишрэгчиддээ энэхүү бараан агшинд урам зориг өгөх хэрэгтэй байслаа;

Шэнкс цугласан олонд хандан: "Ноёд хатагтай нар аа. Өчигдөр Уэмбли-д бид цомыг алдсан ч Ливэрпүүлийнхэн та нар бүгдийг хожсон. Та Лондонгийн цагдаа нарын хайр хүндэтгэлийг хүлээсэн. Мөн та нар Лондонгийн олон нийтийн хайр хүндэтгэлийг бас хүлээсэн.."

Илтгэл үүгээр зогссонгүй. Энxүү агшин нь Шанксийн хамгийн алдартай ишлэлүүдийн нэг тохиолдол болсон билээ. Шохойн гудамж руу автобусаар явахдаа Шанкс их сургуулийн боловсролтой тоглогч болох Брайан Холл руу хандан ийн асууж.

"Хүү минь" гээд "Чи олон юм мэддэг биз?, тэр улаан номтой, олон үгтэй дарга хэн бэ? Хятад хүн, хэн гэдэг билээ?"

Брайн Холл: "Та Мао даргыг хэлж байна уу?"

Шанкс: "Тийм ээ, хүү минь, Мао дарга, тэр мөн"

Холл үүнийг сонин асуулт бэ гэж бодсон ч бүх зүйл зүйл удахгүй илчлэгдцэн билээ. Хагас сая хүртэлх хөгжөөн дэмжигчид Гэгээн Жоржийн танхимын гадаа цугларч, Шанкс болон тоглогчдыг тагтан дээр гарч ирэхийг хүлээж байв. Шанкс гараа атган дээш өргөхөд, нам гүм дор зогсох улаануудыг нөмрөн авах тэр мөчид, гайхалтай нээлтийн мөрүүдийн нэгийг хэлэв:

"Мао дарга улаануудын хүч чадлын үүн шиг агуу үзүүлбэрийг хэзээ ч харж байгаагүй"

Ингээд "Мао дарга"-ын илтгэл "Уран илтгэгчийн танхим"-д оров.

Тэрээр хоёр гараа дэлгэн олны өөдөөс зогсоход олон түмэн хөөрөлдөн хашгиралдав. Хэрэв мань хүн ялагдалдаа ийм эерэг байж чадаж байгаа юм чинь түүнд итгэх хэрэгтэй. БИД ИТГЭСЭН !!

1971/72 оны эхээр Кэвин Кийган ирсэн нь дутагдаж байсан тэр холбоос болсон юм, тэр яг л галзуу хүн шиг бэлтгэл хийж, солиотой юм шиг тоглож, эргэн тойрныхон нь хүртэл түүний амжилтанд хүрэх тэр их тэмүүлэлд нь автсан аж. Улирал хангалттай сайн эхэлсэн ч ECWC (* Европын цомд түрүүлсэн багүүдийн хоорондох цомын тэмцээн) -ийн 2-р тойрогт Байерн Мюнхентэй тэнцсэн нь бидэнд ямар ч ашиггүй байж таарсан, бид нийлбэр дүнгээр 3:1-ээр хожигдож тэмцээнийг орхив. Лигийн төгсгөлийн 16 тоглолтонд 13 хожил авсан бид Дэрби тоглолтонд хожигдсон ч бидний хамгаалалт үнэхээр чанга байж, бүтэн улирлын турш ердөө 30 гоол хаалгандаа алдсан байдаг.

Довтолгоо, довтолгоо, довтолгооны тактикийг бага зэрэг сайжруулан хамгаалахдаа олуулаа хамгаалж, довтолохдоо мөн олуулаа довтлож байсан маань ,өгөөжтэй үр дүнг хүртэх шинж тэмдэг харагдаж байв. 1972/73 онд Шанксийн шинэ баг лигт түрүүлж (дахин), УЕФА-гийн цомыг мөн авав.эргээд бодоход FA цомыг мөн хожсон бол энэ нь Шанксийн хувьд зодог тайлах хамгийн тохиромжтой үе байх байсан гэдэгтээ маргах аргагүй билээ.

Шанкс "Ёроолд хэвтэх" багийг Их Британи, магадгүй Европт хамгийн шилдэг баг болгон босгон ирсэн билээ.. Шанкс 1973/74 оны сонгуулийн кампанит ажилд бүх тэмцээнд маш их итгэл найдвартайгаар орсон (Шинэ зүйл биш л дээ!) Гэхдээ Европт Red Star-тай тааран хожигдож тэмцээнээс гарсан бол , Лигт тэр улирал тун тогтворгүй дээш доош болсон тоглолт үзүүлсэн нь түүнд болон бүх шүтэн бишрэгчдэдийн хувьд том урам хугармаар хэрэг болсон билээ . Гэвч баг болон Шанкс улирлыг ямар нэг зүйл хожиж дуусгахын тулд байдгаараа хичээж, бүх хүч чармайлтаа гаргасан.

Холбооны цомын тэмцээн нь бидний цорын ганц найдвар байсан бөгөөд хагас шигшээд манай "Boogie" Лестер багийг хожиж, финалд шалгарлаа. Шанкс фэнүүдийн тасалбарын асуудлыг дахин хөндөж тавьсан юм. Цомын финалд, Шанкс болон, бүх тоглогчид нэмэлт тасалбар авах гэж хичээсэн ч үр дүн нь юу ч шийдэгдээгүй хэвээр үлдсэн юм. Хэвлэлээр дүүрэн "Том амт МакДоналд" -н (* Ньюкастл Юнайтэдын тухайн үеийн довтлогч, од тоглогч) тэд финалд биднийг яаж хожих, хэдэн гоол хийх зэрэг чалчаа ярилцлагууд бичигдсэнбайлаа. Томми Смит хэрэв түүний ойр байсан бол аманд нь үлдсэн хэдэн шүдийг нь хоолойд нь зоогдтол түүнийг болгож тавих байсанбиз Бид Уэмбли дээр ГУРВАН-гоолыг тэдний хаалганд зоосны дараа түүнд ярилцлага өгөх хүсэл, шинж тэмдэг маш бага харагдсан юм. Тэр өдөр би Уэмблигийн эргэн тойронд марзан үстэй 17 настай олон фэнүүдийн нэг байсан. Та намайг харсан байж магадгүй, би үсээ "Шуудангийн хайрцгийн улаан" өнгөөр будаж, дээд уруул дээрээ жижигхээн живэртэй байж билээ, гэхдээ би бас удалгүй 18 настай, насанд хүрэгчдийн сахалтай, марзан ХУУЗТАЙ хүүхэлдэйнүүдийн нэг болон өсөж торних болно.

Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчид багийг Сант Жоржийн танхимд угтан авахаар дахин цугларав. Энэ удаа бол ялалтын парад тэднийг угтаж авсан бөлгөө.

Шанклийн он жилүүд төгсгөлрүүгээ ойртсоор байв. 8 долоо хоног гаруйн дараа агуу хүн сайн дураараа ажилаа хүлээлгэн өгөх агаад энэ мэдээ гарахдаа зэрэгцэн Ливэрпүүл дэх амьдрал цочирдмоор, зогсолтонд орж билээ. Агуу хүн биднийг орхисон ч, биднийг 2 дивизионд шал арчин цөхрөлийн мананд будилж явахад тэрээ хүрч ирэн хөлбөмбөгийн ертөнцийн атаархлыг төрүүлэхээр баг болгон босгож өгсөн юм. Мөн энэ нь зөвхөн ирээдүйд ирэх агуу зүйлсийн эхлэл байж дээ гэдгийг тэр болгон хүмүүс таамаглаагүй бизээ.

Бидний тэр үед хайж байсан хүн бол Шанксийн үлдээсэн асар том өв дээр эзэнт гүрэн байгуулах "Мастер Барилгачин" байлаа. Тэр яг бидний хамрын доор байсан гэж бид яаж сэжиглэх вэ? Үгүй ээ, тэр тийм муухай сахалтай биш, харин Хантс Кросс өргөн чөлөөний ойролцоох бяцхан генерал, Теско Вултон тосгонд дэлгүүр хэсч, хуучин машин бариад явж байх нь олонтаа харагддаг шидэт хөвөнтэй эр. Боб Пэйсли, Шанксийн арын өрөөний(* Boot room) багийн нэг хэсэг. Багийг орхихдоо ч зөнч Шанкс маань ливэрпүүл хэний ч өмнө бөхийхгүй, түүнийг залгамжлаад цааш явах найдвартай гарт багийг үлдээсэн билээ.

Шэнклигийн ямар ч түүх тэр хүний ​​мэргэн ухааны сувдгүйгээр хэзээ ч төгс байж чадахгүй, миний дуртай заримыг энд оруулав.

Шанкс (ерөнхий):
"Зарим хүмүүс хөлбөмбөг бол үхэл амьдралын асуудал гэж итгэдэг. Би ийм хандлагад маш их сэтгэл дундуур байна. Энэ нь үүнээс хамаагүй илүү чухал гэдгийг би танд баталж чадна.

Анфилдын зүлэгний талаар
"Тэр өвсийг хар л даа хөвгүүдээ, энэ бол гайхалтай өвс, энэ бол мэргэжлийн өвс юм. (Би энэ үгэнд яагаад ч юм үргэлж инээд хүрдэг байв. би тэр үед хэдэн тоглогч тамхи татаж болох уу гэж асуусан бол гэж сониучирхан боддог юм)

Удирдах зөвлөлийн талаар Шанкс:
"Хөлбөмбөгийн клубт тоглогчид, дасгалжуулагч, дэмжигчид гэсэн ариун гурвал байдаг. Захирлууд үүнд оролцдоггүй. Тэд чэк дээр гарын үсэг зурахын тулд л байдаг, Чэкийг хийх биш. Бид үүнийг хийх болно. Зүгээр л гарын үсэг зур.

Шанкс фэнүүдтэй харилцах харилцааныхаа талаар:
"Би зүгээр л тэдэнтээ адил тал дээр зогсож байгаа хүмүүсийн нэг. Тэд надтай адилхан боддог, би ч бас тэдэнтэй адилхан боддог. Энэ бол бие биедээ дуртай хүмүүсийн гэрлэлт юм."

Шанкс:
Чамаас гарах бахархалл, хожих тэмүүлэл бол Ливэрпүүлийн гал улаан өмсгөлийг өмссөнөөс үүдэлтэй. Бид тоглогчдыг урамшуулах шаардлагагүй, учир нь тоглогч бүр багийнхаа хэр тоглохыг толгойгоороо хариуцдаг. Ливэрпүүлийн тоглогчид гэсэн статус тэдэнд асар их урам зориг өгдөг юм"

Шанкс:
"Хөлбөмбөг бол дамжуулалт өгөх, авах, бөмбөгийг хянах, чи өөрийгөө дамжуулалт хүлээн авах боломжтой болгох дээр суурилсан энгийн тоглоом юм. Энэ бол маш энгийн."

Шанкс Ливерпүүлийн нэгэн фэнээс;
"Чи хаанаас ирсэн бэ?"
"Би Лондонд амьдардаг Ливэрпүүлийн фэн байна"
"За залуу минь... Диваажинд байх ямар байдаг вэ?

Шанкс:
"Мэдээж би эхнэрээ Рочдейлийн тоглолтыг гэрлэсний ойн бэлэг болгон үзүүлэх гэж авч аваагүй. Энэ бол түүний төрсөн өдөр байсан. Би хөлбөмбөгийн улиралд гэрлэх байсан уу? Санах юм алга. Нээрээ тэр тоглолт Рочдейлийн 2 дугаар баг байсан юм."

Отон дүрмийн талаар Шанкс:
"Хэрэв тоглогч тоглолтонд саад болохгүй эсвэл давуу талыг олж авахыг эрмэлзэхгүй байвал яах бэ? тэр эдгээрийг хийх ёстой."

Шанкс Эвэртоны талаар:
"Хэрвээ Эвэртон цэцэрлэгийн доод талд тоглож байвал би хөшгөө татах байсан."

Шэнкс Томми Смитэд:
"Хүү минь, чи оршуулгын газарт ч үймээн самуун үүсгэж чадна."

Шанкс, Иан Сант Жонтой гэрээ байгуулсан өдөр:
"Хүү минь, чи хоёр зүйлийг санаж байвал эндээ ер нь гайгүй байх байх. Хэт их идэж болохгүй, нутгийн аялагаа бүү гээгээрэй."

Шанкс түүний хөлбөмбөгт хамгийн дургүй хэсэг нь юу вэ гэж асуусан сэтгүүлчээс:
"Улиралын төгсгөл"


Шанкс Кэвин Кийган руу:
-Хүү минь, гараад хаа сайгүй хэдэн гар гранат хаячих.

Брайан Клоугийн тухай Шанкс:
"Тэр Манчэстэрийн борооноос ч долоон дор. Адаглаад л Манчэстэрт бороо хааяа зогсдог."

Шанкс Томми Смитэд хандан боолттой өвдөг нь гэмтсэн гэж тайлбарлахыг сонсож байхдаа:
"Наад хөлийнхөө боолтыг тайл. Тэгээд чиний өвдөг гэж юу гэсэн үг вэ? Энэ бол Ливэрпүүлийн өвдөг!"

£100,000- багийнх нь ямарч тоглогчыг худалдаж авахад хүрэлцэхгүй гэх Томми Дохертид Шанкс:
"Тийм ээ, би 100,000-ын нэг чинь байна."

Шанкс Ливэрпүүлийн хүндрэлтэй асуудлын талаар асуусан сэтгүүлчид:
"Өө, бид лигийг тэргүүлж байхад ч асуудал байна шүү."

Шанкс Италийн сэтгүүлчдийн эргэн тойронд байх үед орчуулагчдаа:
"Би тэдний хэлсэн бүх зүйлтэй огт санал нийлэхгүй байна гэж тэдэнд хэлээрэй!"

Шанкс "Энэ бол Энфилд" самбарын тухай:
Энэ нь манай залууст хэний төлөө тоглож байгааг сануулахын тулд, мөн өрсөлдөгчдөө хэний эсрэг тоглож байгааг сануулахын тулд энд байгаа юм” гэжээ.

Шанкс Эвертонтой саяхан гэрээ байгуулсан Алан Болл:
"Баяр хүргэе хүү минь. Чи маш сайн багийн ойролцоо тоглох юм байна."

Үсчин Шанксаас орой дээрсс авах зүйл байна уу гэж асуухад
"Тийм ээ, Эвэртон." (*Тухайн үед Эвэртон лигийг тэргүүлж хүснэгтийн оройд байсан аж)

Нэг скаут Ливерпүүлд шалгуулж байсан залуу тоглогчийнхоо талаар Шанкст ярьжээ
"Тэрний цусанд хөлбөмбөг бий" гэж сонгон шалгаруулалтанд нь сэтгэл дундуур байсан скаут гомдолложээ. "Чиний зөв байж магадгүй" гэж Шанкс хэлэв, "гэхдээ энэ нь түүний хөлөнд хараахан хүрээгүй байна!"

Дикси Диний оршуулга дээр Шанкс:
"Энэ бол гунигтай үйл явдал гэдгийг би мэдэж байна, гэхдээ Дикси үхсэн ч Бямба гарагийн үдээс хойш Эвэртоноос илүү олон хүмүүсийг цуглуулж чадна гэдгээ мэдсэн бол гайхах байсан даа гэж бодож байна."

Шанксыг хэзээ ч дэрбид тоглож байгаагүй гэж хэлэхэд:
"Дэмий юм! Би бөмбөг бүрийг өшиглөж, хөндлөн дамжуулалт болгоныг мөргөж байсан. Би нэг удаа хат-трик хийсэн; Нэг нь азтай байсан ч бусад нь гайхалтай гоол байсан шүү."

'1971 оны цомын хагас шигшээд Эвэртоныг хожсоны дараа Шанкс:
"Үхлүүт өвчин ч намайг энэ тоглолтоос холдуулж дийлэхгүй байсан болов уу. Хэрвээ би үхсэн байсан бол миний авсыг Анфилдэд авчирч, Коп дээр тавиад авсны таглааг цоолж нүх гарга гэж би хэлэх байсан"

Брайан Клоуг илэн далангүй гэж санал болгосон гэрэл зурагчинд Шанкс:
"залуу минь, тэр хүн 270 тоглолтонд 200 гоол оруулсан нь гайхалтай амжилт юм. Тэр дасгалжуулагч байхдаа цомоос цомын дараа цом хүртэж байсан. Түүнийг ярих юм бол чихээ том цоол."

Шанкс:
"Хөлбөмбөгийн олон амжилт нь оюун санаанд байдаг. Та өөрийгөө хамгийн шилдэг нь гэдэгт итгэж, дараа нь өөрийгөө шилдэг нь гэж батлах ёстой. Би Ливэрпүүлд байхдаа бид Мерсисайдад шилдэг хоёр л баг бий. Лиэерпүүл болон Ливэрпүүлийн нөөц баг гэж үргэлж хэлдэг байсан."

Шанкс:
"Хэрвээ та нэгдүгээрт байгаа бол нэгдүгээрт, хоёрдугаарт орсон бол хэн ч биш."

Шанкс:
Шүүгчдийн асуудал бол дүрмээ мэддэг мөртлөө тоглолтыг мэддэггүйд оршдог.”

Шанкс Томми Смит дээр:
"Хэрэв түүнийг оны шилдэг хөлбөмбөгчөөр нэрлэхгүй бол хөлбөмбөгийг зогсоож, өөр тоглогчийг сонгосон хүмүүсийг Кремль рүү илгээх ёстой."

Шанкс 60-аад оны сурвалжлагчдаа:
"Тийм ээ, Рожер Хант цөөхөн алддаг, гэхдээ тэр тэднийг алдахын тулд зөв газартаа очдог."

Шанкс Рон Еэйтстэй гэрээ байгуулсны дараа:
"Түүнтэй хамгаалалтад гарсан байхад бид Артур Аскейгээр хаалгаа мануулж тоглох боломжтой." (*Артур Аскэй нь 152 см өндөртэй алдартай хошин шогч байлаа)

Шанкс 1:1-ээр тэнцсэн хүнд тулааны дараа:
"Хамгийн шилдэг баг нь тэнцсэн."

Анфилд цэнгэлдэхэд 0:0-ээр тэнцсэн Шанкс:
"Чи 11 хаалганы шонгийн эсрэг тоглоод юу хийж чадах вэ?"

Лоу Макаритай гэрээ байгуулж чадаагүйнхээ дараа тоглогчдод хандан Шанк:
"Би түүнийг зөвхөн нөөцөд авахыг хүссэн."

Жок Стейн Шанкс дээр:
"Би Биллийн надад тоглогчдынхоо тухай хэлсэн болгонд итгэдэггүй. Хэрэв тэд ийм сайн байсан бол тэд зөвхөн Европын цомд түрүүлээд зогсохгүй Райдерын цом, завины уралдаан, тэр байтугай Их үндэсний тэмцээнд түрүүлэх байсан!"

Шанкс Ливэрпүүлийн дасгалжуулагчтай ярьж байна:
"Хүү минь, чиний асуудал бол чиний бүх тархи толгойд чинь байгаа юм."

Шанкс Иан Сант Жонн дээр:
"Тэр бол Британийн арлуудын шилдэг төвийн довтлогч төдийгүй цорын ганц тоглогч."

Шэнкс өөр дээрээ:
"Би Британийн хамгийн шилдэг менежер байсан. Учир нь би хэзээ ч хэн нэгнийг хуурч мэхэлж байгаагүй. Би эхнэрийнхээ эсрэг тогловол түүний хөлийг хугалах байсан байх, гэхдээ би хэзээ ч түүнийг хуурахгүй байсан."

Шанкс өөрийн санаагаа:
"Миний санаа бол Ливэрпүүлийгхэнд ч ялагдашгүй баг болгох байсан. Наполеонд ийм санаа байсан. Тэр дэлхийг байлдан дагуулахыг хүссэн. Би Ливэрпүүлийг хэн ч дийлэхээргүй баг болгохыг хүссэн. Сайжирсаар сайжирсаар сүүлдээ бүгд бууж өгөхөөс аргагүй тийм баг бүтээхийг хүссэн."

Шанкс Иан Каллаган дээр:
"Тэр хөлбөмбөгт буй сайн сайхан бүхэнг биеэрээ үзүүлдэг, тэр хэзээ ч өөрчлөгдөөгүй. Та Иан дээр амьдралаа дэнчин тавьж болно."

Нэсси Шанксын талаар:
"Ливэрпүүлийг ялагдах болгонд Билл үргэлж зуухаа цэвэрлэдэг. Тиймээс бид Лигийн хамгийн бохир зуухтай."

Шэнкс огцорсон тухайгаа:
"Клубын захиралд тэтгэвэрт гарах тухайгаа хэлэхээр очиход энэ хорвоогийн хамгийн хэцүү зүйл шиг санагдаж билээ. Яг л цахилгаан сандал руу алхаж байгаа юм шиг л. Тийм л санагдсан"

Хүмүүс дээр Шанкс:
"Ливэрпүүлийнхэн бол миний төрлийн хүмүүс гэдгийг би мэдэрсэн. Анфилд клубт хийсэн бүхнээ би тэдгээр хөгжөөн дэмжигчдийн төлөө хийсэн. Бид хамтдаа Ливэрпүүлийг нэг том гэр бүл болгон амьд, эрч хүчтэй, халуун дулаан, амжилттай болгосон. Мерсисайдын ард түмэний өмнөөс би Бурханд талархаж байна. Хүмүүсийн надад болон манай гэр бүлийнхэнд хандах хандлага өмнөхөөсөө илүү хүчтэй болсон. Би тэднийг хэзээ ч хуурч байгаагүй, тэд миний урмыг хэзээ ч урам хугалж байгаагүй."

Миний аав Шанксын тухайд
:
Жижигхэн биетэй ч түүнд зааны төмсөг, АРСЛАНГЫН зүрх байдаг.

Wooly on Shanks:
Би түүний хэлсэн үг бүрт итгэсэн.
Бид урьд өмнө байгаагүй хамгийн агуу тал байсан гэж тэр хэлсэн бөгөөд түүний зөв байсан.
Тэр "Ялагдашгүй багийг" босгоно гэж хэлсэн, тэр хийсэн.
Тэр хэлэхдээ хөгжөөн дэмжигчид бол клубын амин сүнс гэсэн, үнэхээр бид тийм билээ.
Тэр биднийг ялахын тулд Ангараг гарагаас баг илгээх ёстой гэж хэлсэн, энэ бол түүний ярьж байсан цорын ганц худал зүйл, бид Ангарагчуудыг 8:0-ээр хожсон.

Эх сурвалж https://www.redandwhitekop.com/forum/in ... c=145692.0
2023 оны 10 сарын 27
Лондон, Брентфорд
Орчуулангаа аядсан Бамбууш

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 15 ба 0 зочин