
За Дэрэн клубынхээ сэдвийг нээчихье.
Энэ багийн фэн болоод 2 жил болж байна.
Лигт өөрийн гэсэн арга барилаараа тоглож, үзүүштэй тоглолт харуулдийм даа манай хүүхдүүд..
Жил ирэх тусам хүүхдүүдийн ур чадвар, туршлага нэмэгдэж, дагаад амжилт ч дээшилсээр яваа.
Лигт тоглосон анхны жилдээ 7-р байр, 2016 онд лигт 5-р байр, түрүү жил 4-р байранд орсон.
Холбооны цомд 2016 онд финалдахдаа Хангарьдад нухуулсан бол түрүү жил шөвгийн 4-т ФС Улаанбаатарын эсрэг 2:0-ээс ганган эргэн ирсэн ч нэмэлт цагт түлээ гоол алдаад, нухуулсан.
Дэрэнгийнхээ талаар мэдээ мэдээлэл оруулаад явж байнаа...


