Хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу ... нэг ийм юм хийчлээ шүү ... Монголын тамирчин нэрмэлээр биеэ халаасаар гэдэг шиг л юм уу даа гэшш
Ливэрпүүлийнхэн Дэлхийн аваргын дэвжээн дээр
Жордан Хэндэрсон, Трэнт Алэксандэр-Арнолд нар Английн шигшээ багтайгаа, Дэян Ловрэн Хорватын шигшээ багтайгаа, Симон Минолье Бельгийн шигшээ багтайгаа хамтаар өөрсдийн байр сууриа бататгаж, шөвгийн 16-д багтах нь найдвартай болоод байна.
Эднээс гадна Робэрто Фирмино Бразилын шигшээтэй, Марко Груич Сербийн шигшээ багтайгаа, Садио Манэ Сенегалын шигшээ багтайгаа хамтаар хэсгийн шатны сүүлийн тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа.
Ганц Мохамэд Сала маань Египтын шигшээ багтайгаа ДАШТ-ын тоглолтоо дуусгасан бөгөөд тэрээр сүүлийн тоглолтондоо Саудын Арабын хаалганд гоол оруулж чадсан ч 2 гоол алдсанаар нутгийн зүг жолоо залахаар болжээ.
Бразил

Фирминогийн Бразил Лхагва гарагийн үдэш Груичийн Сербийн шигшээ багтай тулах болно. Бразилчууд Швэйцаритай 1:1 –ийн харьцаатай тэнцэж, Коста Рикаг 2:0 –ээр буулган авснаар 4 оноо цуглуулаад байгаа бөгөөд гоолын зөрүүгээр хэсгээ тэргүүлж яваа юм.
Ливэрпүүлийн №9 Швэйцари, Коста Рикагийн эсрэг тоглолтонд аль алинд нь сэлгээнээс орж ирэн маш үр дүнтэй тоглолт үзүүлсэн учраас Москва хотын Открытые Аренад гараанд нэрлэгдэх магадлал өндөр байгаа юм.
Бразилчуудад хэсгээсээ шалгарахад ганц оноо хангалттай бөгөөд хэрэв ялагдал хүлээх аваас нөгөө тоглолт болох Коста Рика, Швэйцарийн тоглолтоос хамаарах юм.
Серби

Груичийн Серби шөвгийн 16-д шалгарахын тулд Бразилын багийг заавал хожих даалгавартай талбайд гарах болно.
Нээлтийн тоглолтоо Коста Рикагийн эсрэг хийж 1:0 –ийн харьцаатай буулган авсан бөгөөд тэд Швэйцарит 2:1 –ийн харьцаатай хожигдсон нь тэднийг хэсгийн 3-р байр хүртэл ухраасан юм.
Хэрэв Бразилийн эсрэг тэнцээ авч чадвал тэд Швэйцари, Коста Рикагийн багуудын тоглолтын үр дүнгээс хамаарч шөвгийн 16-д шалгарах эсэх нь шийдэгдэх болно.
Марко Груич одоогийн байдлаар тоглолтонд оролцож амжаагүй байгаа.
Сенегал

Садио Манэ Сенегалийн шигшээ багаа ахалж байгаа бөгөөд тэрээр одоогийн байдлаар Польшийн багийг 2:1 –ээр буулган авч, Японы шигшээтэй 2:1 –ээр тэнцээд байна.
Н хэсэгт дараагийн шатанд гарахын төлөө 3 багийн өрсөлдөөн явж байна.
Япон, Сенегал улсууд тус бүр 4 оноотой хэсгээ тэргүүлж, араас нь 3 оноотой Колумбийн шигшээ нэхэж явна. Колумбын эсрэг тоглолтонд Манэ болон түүний хамтрагчид тэнцээ авахад л хэсгээсээ гарахад хангалттай.
Англи, Бельги, Хорват

Хэндэрсон, Алэксандэр-Арнолд, Ловрэн, Минолье нарын хувьд шөвгийн 16-д багтах болзлоо аль хэдийн хангасан. Бельги болон Английн шигшээ багийнхан Калининград хотноо хэсгийн аваргын төлөөх өрсөлдөөнд бэлтгэж буй бөгөөд тус бүр 8 гоол оруулж, 2 гоол хаалгандаа алдсан яг адилхан үзүүлэлттэй явж байна. Хэрэв тэд хоорондоо тоглохдоо дахин тэнцвэл шударга тоглолтын үр дүнг тогтоож хэсгээ тэргүүлэх багийг сонгох болно.
Хэндэрсон Английн шигшээ багийн хамтаар хоёр тоглолтонд бүтэн 90 минутын турш талбайд байсан бол Трэнд Алэксандэр-Арнолд, Симон Минолье нар хараахан талбайд гарч амжаагүй байна.
Ловрэн Хорватын шигшээ багийн бүхий л 3 тоглолтын турш багийнхаа хамгаалалтанд тоглож, Аргэнтины хүчтэй баг, Нигерийн эсрэг хаалгандаа гоол алдалгүй хамгаалан тоглосон байна. Мягмар гарагт болсон Исландын эсрэг тоглолтонд дахин хожил авч 3 оноо авснаар тэд хэсгээ тэргүүлэн шөвгийн 16-д шалгарсан билээ.