1 хуудасны 6 дахь нь

RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 12:07 pm
Бичсэн otgonbatt
Ирэх жилийн дэлхийн аваргын талаар энд хэлэлцээд явцгаая.
ОХУ-руу явж үзэх хүмүүс нь эндээ ярилцах уу? эсвэл тусдаа сэдэв нээх үү? саналаа хэлнэ биздээ.

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 12:33 pm
Бичсэн Chinggis
2018 оны дэлхийн аварга миний хувьд дууссан. Сайхан наадмаа үзэж хуушуураа иднэ хаха. Аззуричууд өөр яалтай :P

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 12:49 pm
Бичсэн otgonbatt
Англиаа дэмжинэ дээ, тэгээд ер нь л ДАШТ гэдэг жаргал юмдаа, аль болох бүх тоглолтыг нь үзэхийг хичээдэг байсан одоо бол үнэндээ сүүлийн 2 ДАШТ олигтой үзэж чадаагүй дээ

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Да 12-р сарын 04, 2017 5:27 pm
Бичсэн Red Joker
энд санал асуулга яаж оруулж байгаа билээ...

хэн хэн хаанахын шигшээ багийг дэмжиж байгааг нэг харчмаар бхын

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Мя 12-р сарын 05, 2017 3:05 pm
Бичсэн Ennio
Английг дэмждэг л байх даа. Даанч явахгүй юм даа ёндоогүй хогнууд. Энэ жил ч бас худ биз дээ бараг. Шөвгийн 8-д бараг Герман эсвэл Бразилтай таарчих юм шиг байна лээ шд

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Мя 12-р сарын 05, 2017 3:26 pm
Бичсэн Nemo
Английг дэмжээд л талаас нь тэмцээнээ дуусгана гэж боджийшд хаха
:lol: :lol: :lol:

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Мя 12-р сарын 05, 2017 8:25 pm
Бичсэн otgonbatt
Английн хэсгийн тоглолт тэгээд цаашлаад чадвал финал хүртэл нь үзчихмээр л байна. Байяаа гэхэд л очоод уур амьсгалд нь ороод цэнгэлдэхэд нь ороод гадуур нь үзсэн ч яахав нэг ёсны маниусын жаргал гэж хараад байгаа шд.

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Лх 12-р сарын 06, 2017 2:41 am
Бичсэн Ennio
Финалын тоглолтын билетийг ер нь яаж авах юм бол?

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Лх 12-р сарын 06, 2017 1:30 pm
Бичсэн Nemo
Уг нь ойр болж байгаа дээр нь нэг үзчих санаа байна. Нэгдсэн маягаар аялал хийх үү эсвэл тус тусдаа ярьцгааж байна уу?

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Пү 12-р сарын 07, 2017 12:48 am
Бичсэн Redman
Nemo бичсэн нь:
Мя 12-р сарын 05, 2017 3:26 pm
Английг дэмжээд л талаас нь тэмцээнээ дуусгана гэж боджийшд хаха
:lol: :lol: :lol:
Сурснаараа юу? хахаха