3 хуудасны 21 дахь нь

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичсэн: Лх 2-р сарын 21, 2018 8:03 am
Бичсэн Chinggis


Манай синглүүд ийм өөдрөг явдаг гэж итгэдэг шүү. :D :lol: :P

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичсэн: Лх 2-р сарын 21, 2018 10:04 am
Бичсэн boboZ
Chinggis бичсэн нь:
Лх 2-р сарын 21, 2018 8:03 am
Манай синглүүд ийм өөдрөг явдаг гэж итгэдэг шүү. :D :lol: :P
гөлөг гэж хахах :P :P

хайж л байна шдээ тээ Бадруулаа?

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичсэн: Лх 2-р сарын 21, 2018 2:00 pm
Бичсэн boldbold
boboZ бичсэн нь:
Лх 2-р сарын 21, 2018 10:04 am
Chinggis бичсэн нь:
Лх 2-р сарын 21, 2018 8:03 am
Манай синглүүд ийм өөдрөг явдаг гэж итгэдэг шүү. :D :lol: :P
гөлөг гэж хахах :P :P

хайж л байна шдээ тээ Бадруулаа?
Шалдан зөнөгөрлөө, түй май, бурхан намайг хэн нэгэнд хаха....

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичсэн: Лх 2-р сарын 21, 2018 2:10 pm
Бичсэн Tdi
Манай синглүүд цагаан сараар яаав, иймэрхүү юм болсон уу? Би ч энэ жил цагаан сараар хөдөө чих амар байлаа :D

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичсэн: Лх 2-р сарын 21, 2018 2:47 pm
Бичсэн Bobby Sinatra
boboZ бичсэн нь:
Лх 2-р сарын 21, 2018 10:04 am
хайж л байна шдээ тээ Бадруулаа?
Та найз охинтой болцон гээд томроод байсан худлаа байсан юм уу? хаха

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичсэн: Лх 2-р сарын 21, 2018 3:24 pm
Бичсэн Gunbold
lsxoftw бичсэн нь:
Лх 2-р сарын 21, 2018 2:47 pm
boboZ бичсэн нь:
Лх 2-р сарын 21, 2018 10:04 am
хайж л байна шдээ тээ Бадруулаа?
Та найз охинтой болцон гээд томроод байсан худлаа байсан юм уу? хаха
Хандаа найз охинтой болсон юм уу

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичсэн: Лх 2-р сарын 21, 2018 3:36 pm
Бичсэн Bobby Sinatra
Gunbold бичсэн нь:
Лх 2-р сарын 21, 2018 3:24 pm
Хандаа найз охинтой болсон юм уу
Хаха үгүй ээ. Зүгээр Жулдыз, Балжидмаа нтртэй нууцаар үерхээд байгаа юм :D

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичсэн: Лх 2-р сарын 21, 2018 5:54 pm
Бичсэн Redman
Tdi бичсэн нь:
Лх 2-р сарын 21, 2018 2:10 pm
Манай синглүүд цагаан сараар яаав, иймэрхүү юм болсон уу? Би ч энэ жил цагаан сараар хөдөө чих амар байлаа :D
Энийгээ мэдээд айлд очоогүй хаха

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичсэн: Да 2-р сарын 26, 2018 11:18 am
Бичсэн Muujguu
#Бодрол #зүгээрл

СОЁЛ гэдэг нь өөрөө харьцангуй ойлголт юм уу, оноосон тодорхой ойлголт юм уу?

Бага байхад хөгшчүүл сургааль соёлд сайн суралцаарай гэлцдэг байсан. Одоо ч хөдөөгүүр сургууль соёлын бараа харах тухай ярилцдаг. Тэгээд тэр соёл нь бидний суурьшаад байгаа Улаанбаатар болоод хот болох санаархал өндөр Дархан, Эрдэнэт-д байгаа юу? гэдэг асуулт томроод. Угаас СОЁЛ гэдгээ нэг ойлголцохгүй бол хэрээ хэрээнийхээ харыг гайхахын үлгэр болох янзтай.

Хотын соёл?, Чатлах соёл?, форумдах соёл?, Байгууллагын соёл?, Урлаг соёл?, Хэл, бичгийн соёл?, Харилцааны соёл?, Хувцаслах соёл?, Замын хөдөлгөөний соёл?, Утсаар ярих соёл?, Хооллох соёл?, Ази соёл?, Европ соёл?... блабла цаашдаа бүхий хэрэглээ, харилцаанд соёлын тухай хэсэгчлэгдэн хэрэглэгдэх болж.

Би яаж СОЁЛ-той болох вэ? туслаарай! :D

Та хэдийн сүүлийн бичлэгүүдээс үндэслээд ГАНЦ БИЕ АМЬДРАХ СОЁЛ гэж юу вэ?

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичсэн: Да 2-р сарын 26, 2018 12:10 pm
Бичсэн biggy
#гэнээ
Bumochir Dulam докторын ярианаас хүн бүр заавал энэ хэсгийг уншаасай гэж хүсч байна.
Хамгийн гол нь тэр НИЙГЭМ, СОЁЛ нь юу билээ гэж бодохоор гол зурах юм ...

“ЦЭВЭР МОНГОЛ ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙХГҮЙ”

"Өнөөдрийн Монголын ард түмэнд бүгдэд нь Чингис хааны удмын хэв шинж байх албагүй шүү дээ. Чингис хааны Монгол овогтон Их Монгол Улсыг байгуулаад тив дэлхийн олон улс үндэстнийг захирч, тэдний олон төрлийн цус холилдож, янз бүрийн удмын хэв шинжтэй хүмүүс бий болж төлөвшсөн.

Чингис хаанаас өмнө Хүннү гүрэн хүртэл маш их холилдсон хүн амтай байсныг дээр дурдсан. Тэдний үр хойчис нь бид. Тиймээс “ЦЭВЭР МОНГОЛ ҮНДЭСТЭН ГЭЖ БАЙХГҮЙ” гэж манай МУИС-ийн угсаатаны зүйч С.Бямбадорж багш нэг ярилцлагадаа хэлсэн байдаг. Энэ үнэн. Ганц С.Бямбадорж багш ч ингэж үзсэн юм биш. Дэлхий дээр цэвэр үндэстэн байхгүй гэдгийг шинжлэх ухаан нотлоод байна шүү дээ.

Бид их бага хэмжээгээр заавал холилдсон байгаа. Ялангуяа Түрэг, Төвөд, Манж, Уйгар, Узбек, Киргиз, Казахтай магадгүй Хятадтай ч холилдсон байж таараа.

Хэрвээ Монголд мөнгө төлөөд удмаа тодорхойлох үйлчилгээ нэвтэрвэл олон хүн гутрах байх. Багахан хувиар Хятад холилдсон байхад л манайхан хүлээж авахгүй хэцүүднэ. Азаар гэх үү дээ бид түүнийг шинжлүүлэхгүй, мэдэхгүй, цэвэр Монгол гээд л явцгааж байгаа. Өнөөдрийн хүмүүсийн хандлагыг харвал мэдэхгүй нь ч дээр.

“Монгол гарал угсаа бидний цусанд байдаг” гэж хэлээд байна л даа. Гэхдээ Монгол угсаа цусанд байдаг юм биш. Антропологийн ухааны үүднээс авч үзвэл, хүний угсаа гарал тухайн хүний цусанд бус, нийгэмд нь, соёлд нь байдаг.

Өнөөдөр өндөр хөгжсөн генетикийн шинжлэх ухаан бидний дунд цэвэр үндэстэн байхгүй гэдгийг хүссэн, хүсээгүй нотолж байна. Бид өнөөдөр өөрсдийгөө Монгол цустай гэж цээжээ дэлдээд явж байтал нэг л өдөр тэрхүү итгэл үнэмшлийг маань үгүйсгэж болох нь. Ингэхээр Монгол угсаатан гэдгийг хэн, юу, яаж хэмжих вэ? Цус биш болж таарлаа.

Жишээ нь, Турк гаралтай хүүхдийг Монголд авчраад багаас нь “Чи Монгол хүн” гэж хэлээд өсгөе. Тэр Монгол хүн болж л өснө. Түүнд турк удам хэчнээн байлаа ч, сэтгэхүй нь Монгол л болно.

Тэр ч битгий хэл хүнийг “чи хүн биш, нохой юм аа” гээд өсгөчихвөл тэр хүн өөрийгөө “нохой” л гэж бодож өснө. Үүний тод жишээ амьтантай өссөн хүүхдийн (feral child) тухай судалгаа олон байна.

Украйны Оксана Малаяа (Oxana Malaya) гэдэг нохойтой өссөн охины тухай мэдээлэл интернэтэд бий. Монгол болох байтугай, хүн ч болж чадахгүй тохиолдол байна. Тиймээс, хүнийг өсгөдөг орчин хамгийн чухал.

Нийгэмшил гэдэг ийм хүчтэй юм бол Монгол гэдэг хэв шинж цусанд мянга байгаад нэмэргүй. Таны хүмүүжил, төлөвшил л таныг Монгол болгоно.

Хүн болох багаасаа гэдэг шиг угсаа гарал нь багаасаа л төлөвшинө. Тэгэхээр ерөөсөө бидний угсаа гарал бол бидний нийгэм, соёлын дотор олж авч байгаа төлөвшил юм гэдгийг хэлье"

Ярилцлага бүрэн эхээрээ - http://www.ikon.mn/n/y3c