3 хуудасны 3 дахь нь

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичсэн: Мя 10-р сарын 09, 2018 11:30 am
Бичсэн Admiral
Намайг тэгж л яриад байдаг хүн дээ.. БИ тэгмээргүй л юм хаха

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичсэн: Ба 10-р сарын 19, 2018 12:21 pm
Бичсэн Chinggis
Сая ойрноос алба амины аль аль ажил ихсээд ер нь энэ он дуустлаа нээх гадуур хэмжээгүй уулт хийж гарахгүйгээр гэртээ жаахан цаг гаргахаар болсон. Дээр нь саяны фэн клубуудын тэмцээний их уултын тасралт ч нөлөөлсөн хаха. :evil: :evil:
Манай хуучны ч гэхүү нөхдүүд зарим нь гэнэт таг чиг болоод л бас хөөрхөн зай нтрхэн аваад л бас хувийн юмандаа анхаараад байгаа нь ер нь хараад байхнээ жаахан сонирхолтой өнцөг юмуу гэж бодоод байгаа шүү хаха. Аварга Чимдээ Муужгуу Тачаал гээд л нэрс бас хөврөөд л гараад ирж байна. Эхлээд жаахан эвгүй байжийгаад сүүлдээ их гоё болоод бараг дасчихаараа хэдэн хачин юм нартай уулзалдаад байх ч ер нь онцын хэрэг байдаггүй юм байна дөө гэсэн бодол шунк гэж ороод ирдэг юм шиг байгаамаа хаха :D яг өөрөө сайн мэдэхгүй байгаа болхоор 2 сарын хугацаанд мэдрэлций гэж бодлоо хаха

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичсэн: Ня 10-р сарын 21, 2018 10:26 am
Бичсэн boldbold
хуцдаг шүү хаха

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичсэн: Да 10-р сарын 22, 2018 11:20 am
Бичсэн biggy
Chinggis бичсэн нь:
Ба 10-р сарын 19, 2018 12:21 pm
Аварга Чимдээ Муужгуу Тачаал гээд л нэрс бас хөврөөд л гараад ирж байна. Эхлээд жаахан эвгүй байжийгаад сүүлдээ их гоё болоод бараг дасчихаараа хэдэн хачин юм нартай уулзалдаад байх ч ер нь онцын хэрэг байдаггүй юм байна дөө гэсэн бодол шунк гэж ороод ирдэг юм шиг байгаамаа хаха :D яг өөрөө сайн мэдэхгүй байгаа болхоор 2 сарын хугацаанд мэдрэлций гэж бодлоо хаха
:lol: :lol: :lol: бас л янзын чимхэж байгаам шүү

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичсэн: Да 10-р сарын 22, 2018 3:08 pm
Бичсэн boldbold
biggy бичсэн нь:
Да 10-р сарын 22, 2018 11:20 am
Chinggis бичсэн нь:
Ба 10-р сарын 19, 2018 12:21 pm
Аварга Чимдээ Муужгуу Тачаал гээд л нэрс бас хөврөөд л гараад ирж байна. Эхлээд жаахан эвгүй байжийгаад сүүлдээ их гоё болоод бараг дасчихаараа хэдэн хачин юм нартай уулзалдаад байх ч ер нь онцын хэрэг байдаггүй юм байна дөө гэсэн бодол шунк гэж ороод ирдэг юм шиг байгаамаа хаха :D яг өөрөө сайн мэдэхгүй байгаа болхоор 2 сарын хугацаанд мэдрэлций гэж бодлоо хаха
:lol: :lol: :lol: бас л янзын чимхэж байгаам шүү
Уулзаж сууяа гэдгээ чимхэж барин хэлээд байна шдээ, хөдөө явахаар болж байгаа тэрнээс өмнө өвгөчүүл нэг уулзалдья

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичсэн: Да 10-р сарын 22, 2018 3:13 pm
Бичсэн biggy
boldbold бичсэн нь:
Да 10-р сарын 22, 2018 3:08 pm
:lol: :lol: :lol: бас л янзын чимхэж байгаам шүү
Уулзаж сууяа гэдгээ чимхэж барин хэлээд байна шдээ, хөдөө явахаар болж байгаа тэрнээс өмнө өвгөчүүл нэг уулзалдья
[/quote]
хаа хүрэх нь үү? нутаг явах уу, бүр суурьших юм уу, түр үү?

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичсэн: Да 9-р сарын 16, 2019 1:59 pm
Бичсэн Chinggis
Эр хүн гэдэг их тэнэг амьтан. Хэзээч үхэхгүй юм шиг амьдрана. Айхаа мэдэхгүй, даархаа мэдэхгүй, өвчин тусахаач мэдэхгүй.
Түрүү булчирхайд асуудал гарахаас нааш эмнэлэгт очно гэж бараг л худлаа.
Идэр залуу насандаа ай мөн хөөрүүдээ. Эхнэрээсээ илүү сайныг олохгүй гэж мэдсээр байж эхнэрээсээ дор юмтай сээтэгнэнэ. Мээсээжээ устгахгүй тэнэгтэж явж байгаад л эхнэрүүддээ алуулнадаа. Хийсэн гэм нүгэл нь ойрхондоо хөөрхий.
Өтлөхгүй юм шиг явсаар тавь хүрээд өвгөн болохын цагт өнгөрсөнд хийсэн өчүүхэн алдаандаа хүлүүлж амьтан болнодоо хөөрхий.
Хүүхнүүддээ хэлэхэд бид чинь тавин нас хүрээл бэлгийн чадвар доголдоод та нартай ахиад нэг эмэгтэй хүн амьдраал явчихдаг гэж байна.
Воршийлоовын мэргэн бууч, эсвэл Пушкаревагийн аав шиг цамцныхаа хүзүүний товчийг хүртэл товчлоод, өмдөө гэдсэн дээгүүрээ татчихсан амьтад л явнашдээ.
Өвөө нар өдөр тутам өмсдөг фоором болчихсон дамран малгай, өмд цамцнаас өөр өмчгүй шахам байхад ээжүүд зүгээр хуруу хумсаа будаад, алт мөнгө ээмэг бөгжөө шажигнуулаастай.
Тэтгэвэр буулаа эхнэрт хураалгалаа. Мөнгө төгрөгний мэдэл байхгүй ээ чааваас. Тэтгэвэрээс үлдээснийг нь аваад л ач зээ нартай зайрмаг энэ тэр дөхүүлээстэй. Үр хүүхэлд ач зээ нарынхаа гар хөлийн үзүүрт мөнхөд зарагдаастай. Хороо хорин, талх маханд тувт яваастай.
Хөгшнийхөө өгсөн хоолыг нь идээд л, зассан оронд унтаа д л хүний гарт орнодоо.
Хааяа бухимдаад эмгэнтэйгээ муудалцах гэхээр хүүхдүүд “аав дуугай, аав дуугай” гээл болоо.
Гэр бүлийн хүрээнд өрнөж буй аливаа асуудлыг ээжүүд хүүхдүүдтэйгээ яриал дээгүүрээ шийдчихнэ. Маниуст мэдэх юм гэж нэгээхэн ч байхгүй.
Цагаан сар боллоо үр хүүхдүүд алтан ээмэг, торго дурдан, чихэр шихлаад, аль өнгөтэй өөдтэйгээ ээждээ бариастай. Хөөрхий муу аавд ганц шил архи тэгээл болоо. Түүнээсээ зоргоороо уух эрхгүй ээ. Эмгэнийхээ нүдийг хариулж мариулж хэл амтайхан ганц нэг татна.
Аавд өгөх мөнгө төгрөг тувт ээжийн гараар дамжаастай. Май энийг аавд өгчих, тохируулаад бага багаар өгээрэй ч гэх шиг.
Ээжүүд өвчин хэллээ бөөн сүр бадарч үр хүүхдүүд нь цуглаад маргааш нь эмнэлэгт эхэвтүүлээ.
Аавууд өвчин хэллээ даралтны эмээ уулаа өглөө нь цоглог гар босоод ирлээ.
Ээжүүд тувт өөрсдийгөө эрхлаамдаастай. Алтан хэвлийдээ тээж, ангир сүүгээ хөхүүлсэн шүү ээж чин гэж мэгээд л. Тэгж бүүвэйлээд л тэгж , хуурайлаад л гэж яриад л. Аав чинь ажил ажил гээд явчихдаг байсын. Ээж чинь л чамайг өсгөх гэж зовсон гэж ярих жишээний. Үр хүүхдүүд нь тувт ээжийгээ хүрээлээстэй.
Аавуудад ярих юм байхгүй ээ. Санах ч юм байхгүй. Алдаа нь ил оноо нь далд. Хар өглөөгүүр бослоо гэж хамаг амьтанд ад болно. Улс төрийн тойм үзэх гэхээр таньд тэрнээс хэрэггүй юм байхгүй гээд удирдлага олдохгүй.
Эцэг хүний эр хүний тавилаан гэж энэ дээ. Идэр залуу насандаа мандаж явсан эр хүн өтөл буурал насандаа гундаж амьдранадаа хөөрхий.
Тийм болохоор эрчүүддээ хэлэх хэдэн үг байна.
Одоо бидэнд эрх дураараа, эр зоргоороо байх богинохон хугацаа үлдэж байгаа тул цөм урагшаа...

Ирээдүйн гэхээсээ одоо үеийн дүр зураг ийм л байна хаха. Ирээдүйд ч нээх өөрчлөгдөхгүй дээ. Монголчууд бол энэ дэлхий дээрх хамгийн их Эхийн эрхт ёстой ард түмэн гэж байгаа шүү.

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичсэн: Да 9-р сарын 16, 2019 5:58 pm
Бичсэн Ladykop
Хэхэ. Арай үгүй байлгүй дээ.

Re: Гэр бүл - Аав - Чи өөрөө

Бичсэн: Мя 9-р сарын 17, 2019 9:36 am
Бичсэн biggy
Chinggis бичсэн нь:
Да 9-р сарын 16, 2019 1:59 pm
Эр хүн гэдэг их тэнэг амьтан....
Тийм болохоор эрчүүддээ хэлэх хэдэн үг байна.
...
:lol: :evil: :cry: