Бичвэрүүд
Бичсэн: Да 10-р сарын 22, 2018 11:22 am
Энэ сэдэвт блог, сайтуудын нийтлэл, хүмүүсийн бичвэрүүдийг хуваалцаж байя.
Э.Лхагваагийн Ikon.mn сайтад орчуулж, нийтлэсэн Тим урбан гэдэг нөхрийн Wait but why гэсэн блогоос "Амьдралын ханиа хэрхэн зөв сонгох вэ" гэсэн нийтлэл 2 жилийн өмнө уншаад үнэхээр их таалагдсан билээ.
Монгол хувилбар нь энд: https://ikon.mn/n/ne3
Блогийн бичигдсэн эх нь энд: https://waitbutwhy.com/2014/02/pick-life-partner.html

Монгол биш гээд хөрсөн дээр буугаагүй нийтлэл юм болов уу гэж таамаглаж байсан ч, эргэлзээг тайлсан. Одоог хүртэл уншдаг бичвэрүүдийн маань нэг. Нэг зав гаргаад уншаад бодлоо хуваалцаарай.Хүний амьдралыг ойртуулагчаар татаад харвал энгийн нэг лхагва гариг давтагдаад л байна. Аз жаргал гэж тухайн долоо хоногийн энгийн ажлын өдрөө л жаргалтай байж сурах тухай асуудал болж таарсан. Гэрлэлтийн талаар бодож үзвэл энэ санаа мөн давтагдана. Холоос харвал гэрлэлт гэдэг ном зохиол дээр гардаг шиг гайхалтай хайрын түүх. Гэрлэлтийг яруу найрагчийн нүдээр харвал уран яруу. Гэтэл хүний амьдрал тийм ерөнхийлөл дунд өрнөдөггүй. Бидний аз жаргал хэдхэн үйл явдлаар цэнэглэгдэхгүй. Өдөр тутмын амьдралын ээдрээнд бидний аз жаргал хэмжигдэн, дэнслэгддэг. Тэгвэл аз жаргалтай гэрлэлтийг хүсч байгаа бол маш жижгээр сэтгэж харж эхлэх хэрэгтэй. Гэрлэлтийг задлаад харвал яруу найргийн сайхан үгс биш жирийн л нэг Лхагва гариг 20,000 удаа давтагдах юм байна гэдгийг ойлгоцгооё.