1 хуудасны 1 дахь нь

Хөрөнгийн зах зээл, цахим/дижитал эдийн засгийн тухай...

Бичсэн: Бя 1-р сарын 20, 2018 1:11 pm
Бичсэн Muujguu
LFC-StockEXCrypto.jpg
LFC-StockEXCrypto.jpg (54.65 KiB) 10117 удаа харагдсан
За нэлээн өргөн агуулгатай нэр бүхий сэдвийг нээчихлээ. Бүгдээрээ нээлттэй, чөлөөтэйгээр мэдлэг, туршлага, мэдээлэл, тохиолдол зэргээ хуваалцаж байя.
Болбол хамтраад, хамжилцаад, суралцаад өөрсөддөө боломж бий болгоцгооё, үгүйдээ л албан тушаал ахиж, үүрэг хариуцлага нэмэгдэхийн хэрээр энэ талын мэдлэг, мэдээлэлтэй байх зайлшгүй болсон цаг үе. Хэрэв энэ талаа сул орхивол та сулхан удирдлага болохнээ, өдийд.

Re: Хөрөнгийн зах зээл, цахим/дижитал эдийн засгийн тухай...

Бичсэн: Да 1-р сарын 22, 2018 11:28 am
Бичсэн biggy
Ойлгохооргүй том сэдэв байна гэснээс VOTE дээр хэд хэдэн сонголт байж болохгүй юу?

Хөрөнгийн зах зээл, цахим/дижитал эдийн засгийн тухай...

Бичсэн: Мя 3-р сарын 13, 2018 6:32 pm
Бичсэн Muujguu
Айхтар судалж, нухаж амждаггүй ээ. Шалтгаанууд нь:
- Зав гардаггүй /ажил ихтэй түүртчихээр юм унших, судлах сэрэл хөдлөхгүй юм
- Өөрөө анхаарал тавьж, барьц алдахуйц мөнгөөр тоглохгүй болохоор мартах, цалгардах юм гарч байна
- Илүү мэдлэг, мэдээлэлтэй нөхдөөс бэлэн будаа идэх сонирхол их байна г.м

Сүртэй ажиглалт хийж stalker-доогүй ч манайхаас Баатар (Reds team) энэ чиглэлээр нэлээн академиктай бичиж харагдана лэ facebook-д. Нөхрийг панаалдаж байгаад ийш нь оруулаад ирвэл их сонирхолтой зүйлс бичих байх.

Ойрын үед гэвэл: LendMN-ийн шуугиан тасраагүй л байна. Анхдагч зах зээлийн захиалга нь төлөвлөснөөс нь хэд дахинч давсан гэчихэв улмаар жигд хуваарьлалт хийхээр 75000₮ хүртэлх захиалга өгсөн хүмүүсийн захиалга 100% биелж түүнээс илүү захиалга өгсөн хүмүүсийн мөнгө буцаагдана гэж ойлгосон, сонин л юм байналэ. Гэхдээ маргааш 3/14-нөөс бодит хуваарьлалт нь хийгдээд хоёрдогч зах зээл дээр арилжигдаж эхлэх юм байх.

Яагаад ч iTools-ийг бодвол тэгэж хүчтэй өсөхгүй хөөсрөөд хагарах мэт санагдаад байх юм. Хүмүүс ч тэгэж яриад байгаа юм. Хүмүүсийн яриа ч бас хэцүү нөхдүүд духлаад аашч байгаад бөөнөөр түүх санаархал агуулж байдаг хойно. Эсвэл гайгүй үнэтэй зарчихаад миалж унагаж байгаад буцааж авах блабла.

Биткойн г.м крипто мөнгөний талаарх шуум арай гайгүй намживуудаа. Нэг хэсэг амтай болгон л биткойн яриад, өнөөх 20к хүртлээ өсч байгаа 8 хүртлээ навс унаад хачин болцгоох шиг боллоо.

Re: Хөрөнгийн зах зээл, цахим/дижитал эдийн засгийн тухай...

Бичсэн: Ба 5-р сарын 11, 2018 12:21 pm
Бичсэн Bobby Sinatra
One Financial Markets-ийн форексийн сургалт эхлэх гэж байгаа юм байна лээ шүү. Хөрөнгийн зах зээл болон валют арилжааны анхан шатны мэдлэг олж авах сонирхолтой хүн байвал энэ сургалтыг сонирхоод үзвэл гэмгүй л байх.