13 хуудасны 14 дахь нь

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Ба 5-р сарын 24, 2019 3:17 pm
Бичсэн biggy
Chinggis бичсэн нь:
Ба 5-р сарын 24, 2019 1:17 pm

Финал дээр арын 4, урд гурвал хэвээрээ гараад төвдөө бараг Хэндо Фабино Жини гэвэл яаах уу.

Тотын гарааг хувьдаа таамаглахад:
Лорис, - Триппер, Тоби, Вертонген, Роуз, - Сисоко, Ваняама, Алли, Эриксон, - Моура, Кэйн
гэж гарах байх гэсэн таамаглал гаргалаа. Кэйн хэдийгээр гэмтсэн байсан бэлтгэлдээ гараад зүгээр болсон дээр нэр бас нэр хүндээ дараад гарах байх. Поч тэгээд Сон, Ламела, Янсен нтр ээ нөөх байх. Аяакс бараг хамаагүй зөөлөрцөн гэрийн боорцог байсан юм байна хэхэ
Манайх бол бараг л ингэж гарах болов уу. Хамгийн байж болох хувилбар, Кейта бэртлээс ирсэн ч аз сорихгүй, Окс ч тэр. Милнэр магадгүй, гэхдээ бараг л Жини гарч ирж, Майли эхний сэлгээ байх магадлалтай.
Тот-ын хувьд хатуу боорцог гэж харж байгаа, бие биенээ сайн мэдэх багууд таарсан, эвийг нь тааруулаад аваад залчихъя л гэж бодож байгаа байх. Гарааны хувьд Сон эхнээсээ л гарах болов уу, гэмтэл бэртэлгүй бол бас сайн баг болжээ.

Адилхан довтолж тоглох нээлттэй тоглолт болох учраас хагас дээр л алаан болох байх. Манайх ч тэгээд бас л адилхан бүтэн багаараа татаж, хамгаалж, пасслаж, бүтэн багаар урагшлах байх даа.

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Да 6-р сарын 03, 2019 9:14 am
Бичсэн meesh
Зураг

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Да 6-р сарын 03, 2019 9:51 am
Бичсэн meesh
Чухал гоолууд хийсэн дээ.

Divock Origi’s European goals for Liverpool

⚽️ Dortmund A
⚽️ Dortmund H
⚽️⚽️ Barcelona H
⚽️ Tottenham N

Зураг

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Да 6-р сарын 03, 2019 3:13 pm
Бичсэн Chinggis
Оригийн тэр цохилтууд бас их гоё хүчтэй, техниктэй цохих юмаа. Би Ориги сэлгээгээр орж ирээд гоол хийнээ гээд л үглээд суугад байсан. Аварга Дархаа нтр за за харжийя гээд байсан. Яг гоол орсоны дараа за за маргаангүй хийчихлээ гээд л. Ориги ч бүүр нэг цаанаа ундарсан ёндоотой нөхөр юмаа. Одоо мань хүн нэг тийм сэлгэл зүйн гоё сэргэлттэй болчихсон юм чинь ирэх жил гоё байх юм шиг санагдаад байна. Багт байх ёстой хүнээс гадна бас байлгах хэрэгтэй хүн гэдэг бол Ориги л байна.

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Мя 6-р сарын 04, 2019 8:40 am
Бичсэн biggy
Chinggis бичсэн нь:
Да 6-р сарын 03, 2019 3:13 pm
Би Ориги сэлгээгээр орж ирээд гоол хийнээ гээд л үглээд суугад байсан. А
За бүр яалт ч гүй хэлсэн шүү. Бадруул бол 1-0, ингээд дууссан тоглолт гээд байсан, Чингис бол бараг орж ирэхээс нь өмнө хэлж байсан байх :o

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Да 6-р сарын 10, 2019 9:48 am
Бичсэн meesh
Зураг

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Мя 6-р сарын 18, 2019 2:01 pm
Бичсэн Chinggis
Ингээд хархаар Барса, Байярн 2 хамгийн тогтвортой зэвүүн багууд нь байгаам. Энэ 2 ийг батираад байж чаднаа гэдэг чинь тэгээд ирэх жилүүдэд хангалттай хэд хэд финалдах боломжтойг харуулж байна. Риал ирэх жилээс буцаад байрандаа ирэх гэж үзнэ. Тэгэхээр Манай Сити Барса Риал гэсэн 4 аягүй бол шөвгийн 4-т үлдэх вийдээ.

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Мя 6-р сарын 18, 2019 2:17 pm
Бичсэн Шинээ
Chinggis бичсэн нь:
Мя 6-р сарын 18, 2019 2:01 pm
Тэгэхээр Манай Сити Барса Риал гэсэн 4 аягүй бол шөвгийн 4-т үлдэх вийдээ.
Сити наана нь 8-д ч юм уу нэг санамсаргүй багт бүдэрчих байхөө :D

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Пү 10-р сарын 24, 2019 7:18 pm
Бичсэн meesh
Гангарлаа гангарлаа.

Зураг

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичсэн: Пү 1-р сарын 23, 2020 2:31 pm
Бичсэн Chinggis
Жил бүр л гайхалтай тоглогчид зодог тайлаад хөлбөмбөгөө орхиод байдаг. Тэр бүр нь дандаа мэддэг улсууд. Хөгширч байна даа золиг хаха