16 хуудасны 18 дахь нь

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Пү 1-р сарын 31, 2019 5:29 pm
Бичсэн Tdi
Талбай их нөлөөлсөн байх.

Өнөөдөр, өчигдөр 2 Английн морин тойруулгуудын уралдаанууд цуцлагдлаа. Шалтгаан нь зүлэг зам нь хөлдсөн аюултай гээд.

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Лх 2-р сарын 20, 2019 12:52 pm
Бичсэн Лхагва21
Сайхан тоглолт боллоо. Алдсан хэдэн боломжоо ашигласан бол хожих ч боломжтой тоглолт боллоо. Аргагүй ВВД байхгүй нэг хүн дутуу мэт л байлаа. Анзаараад байхад ТАА, Роббо хоёр довтолгоонд биш хамгаалалтандаа илүү анхаарч тоглох шиг боллоо. Зарим довтолгоон дээр хагасууд жигүүр лүү гаргах гэхээр ТАА, Роббо хоёр хойноо үлдчихсэн хойшоо дамжуулахаас өөр аргагүй болж байх жишээний л харагдлаа. Босс илүү эрсдэл гаргахыг хүсээгүй бололтой. Фабиньо бол аргагүй DM болохоор CB дээр тун сайн тоглолоо. Гэхдээ арын шугаманд ВВД бөмбөг бариад өөрөө зарим үед тууж ордог үйлдлүүд яах аргагүй үгүйлэгдэж байна лээ. Бодогдож байсан ганц зүйл нь дараагийн тоглолтонд Баеирн шал өөр Ливерпүүлтэй тулна. ВВД ирээд Фаб дундаа тоглоод ирэхээр илүү сайн хамгаалалт, илүү сайн дундын шугам, илүү сайн довтолгоотой хожихын төлөө тоглох багтай тулна.

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Да 2-р сарын 25, 2019 1:26 am
Бичсэн gremlin
4 хүн гэмтсэн, бэлдсэн хувилбар нурсан, ямарч ривал гэх шинжгүй ункиагүй тоглолт боллоо доо.
Клоппо хэт хаширлаад хамгаалалт голлоод үзээд явчихсан чинь нөгөөдүүл нь бүүр автустай шааж орж ирээд заваарсан юм боллоо :D

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Мя 2-р сарын 26, 2019 10:09 am
Бичсэн Chinggis
Энэ тоглолт дээр миний хувьд Арнолдыг заавал гаргах байсан болов уу. Хэдийгээр хамгаалалт талдаа Милнэрээс дутуу байж болох ч залуу Скаузер тоглогчийн хувьд Манютай заавал нүүрэлдүүлэх байсан гэж бодсон. Рашфордыг магадгүй алдчихаж мэднэ гэж л Клопп тооцоолсон байх. гэхдээ тэр нь олигтой ч байхгүй л байгаа шд. Дээр нь ийм чухал тоглолтод Стариж ёстой хэрэггүй байлаа. Кэйта юмуу Шакири гарч байж манай АМ дээр дутагдаад байгаа зүйлийг нөхүүлэх байтал бүүр эсрэг хүн гаргачихлаа. Ориги бол мэдээж сүүлд нь хийж болох хамгийн зөв сэлгээ нь мөн л дө. Тэгэхээр нь ерөөсөө тактик дээрээ л манайх давхар бүдэрчих шиг боллоо.

Манай урд хэдээс нэгээс нь ч нэг зүйл ерөөсөө харагдахгүй. Тэр нь нөгөө Дулмаа жигүүрээр тууж орж ирээд нүүрний шугам дээр айлын тоглогчийн өөдөөс айлын 16 луу бөмбөгөө туух маягаар хаядаг. Нэг бол айлын хүний хажуугаар салтаагаар өнгөрөөд аюул тарина. эсвэл нүүрний шугамаар булан болно. Ямар ч тохиолдолд манайд ашигтай үлддэг. Гэтэл Милнэр Салах Роббо Манэ хэнээс нь ч ийм овжин юм гарахгүй дандаа нэг чол хийсэн дээгүүр өгөхийн. Тэгээд ерөөсөө хараад байхад овжин нь Бобби л болж таараад байх шиг. Дунд хэсэгт бол Жини класс дээр овжин байж чадаад байдаг. Урд нь нэг ийм овжин зальтай золигийн амьтан хэрэгтэй байх юм. тэр Вэрнэр бол тийм нөхөр биш л юм билээ.

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Лх 3-р сарын 06, 2019 9:57 am
Бичсэн otgonbatt
Одоо ер нь манайд нэг бүтээлч хагас хамгаалагч, тэгээд Фирминьогийн сайн тоглолт л хэрэгтэй байна уу даа. Кэйтаг яагаад гаргахгүй байгаан бол? Би ч сүүлийн хэдэн тоглолтыг үзээгүй болохоор үнэндээ юу гэхээ мэдэхгүй байна хүмүүсийн хэлж байгаагаар бол ийм л байх шиг байна зөв үү?

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Да 3-р сарын 18, 2019 9:38 am
Бичсэн biggy
Бүгдийг нэг хэвэнд цутгах гэдгээ болино уу, баярлалаа.
Монгол хүн байна даа, бухимдах, уурлах, тэрийгээ гаргах эрх байлгүй л яахав. Лиг урт, хөлбөмбөгчид ч бас г дандаа сайхан байгаад, маниусын бодсоноор тоглохгүй, алдаа оноо гаралгүй л яахав. Хөлбөмбөгийн тоглолт ч тэр аяараа л зүрх савлуулсан, догдлуулсан байж, түүнээс л таашаал авч, адреналин ялгардаг учраас шууд үзэх дуртай байдаг шд.
ЛФС дэмждэг хүний хувьд баг, тоглогч болохгүй санагдвал тэрийгээ бичнэ шд, тэгэх гэж групп байгаа. Хөлбөмбөг тоглодоггүй, мундаг биш байж болох ч бүгд өөрийн оюун бодолтой тул ямар нэгэн байдлаар анализ хийж л таараа. Тэрийгээ энэ сонирхол нэгтэй хүмүүстэйгээ хуваалцах нь нийгэмших байдал, нийгмийн сүлжээний давуу тал, тэрийгээ ашиглаж байгаа хэлбэр. Ганцаараа дүмбийгээд яахын! Харааж ерөөх бол хэрэггүй ч болохгүй байгаа тоглогч, тоглолтын талаар эндээ хэлэхгүй бол хаана хэлэх билээ?
Өөр бусад групп, эсвэл өөрийнхөө ФБ дээрээ тавьж болох ч бусдын амны бай, бах тавыг хангасан болоод, эцэст нь ЛФС-ийнхэн хэрүүлч бла бла гээд дуусдаг. Олгой хагаравч тогоондоо гэдэг шиг эндээ сайн муугаа хэлэлцэх нь зөвөө. Зүгээр л хараал хэлэхгүйгээр үзэл бодлоо хэлэлцээд явъя

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Да 3-р сарын 18, 2019 12:15 pm
Бичсэн Chinggis
Эндээ л анализ хийж байх нь надад бол дээр юм билээ хэхэ. Тэр сошиалаар бол эрүүл согтуу нь мэдэгдэхгүй улсуудтай бараг маргалдах дон туссан шиг болж өгөхгүй юм билээ.
Өчигдөр тоглолтоо аягүй аятайхан үзэж байгаад нэг дуг хийчиж. тэгтэл дуу гэнэт чангараад юу болов гээд сэртэл Бабел маань хийж байдаг байгаа. Тэгээд л өөрийгөө яах гэж дуг хийв, тэрнээс л боллоо нтр гээд л элийрээд нэг сайн хартал Милнэр, Ориги 2 тууж явна. 10 минут тас явчихаж хаха. Гэхдээ тэр Манэ-ийн пен авчирдаг ашгүй хурдан болж нэг тайвширч авсан. хараад байхнээ Ориги сэлгээнээс орж ирээд дориун тоглоод байх шиг санагдсан. Бараг ирэх жил манайд үлдэх шинжтэй байхаа. Стар л хөөрхий минь бараг явчихлаа даа. 7-н тойрог дутуу байхад 76 оноотой байна гэдэг чинь ер нь 90 гарч байж улирлыг дуусгахнээ

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Да 4-р сарын 01, 2019 3:38 pm
Бичсэн Chinggis
Өчигдөр Хэндо бас л дажгүй тоглолоо гэж би харсан.Ойр хавьд байгаа хүнээ маш их харж тоглодог. Энэ нь заримдаа эзэндээ пасс очих, мөн хоцрох гээд байдаг давуу сул талуудтай байх шиг. Милнэр агаа харин ёстой буруу хөл дээрээ босцон байваа.
Уг нь Хэндог сэлгээдээд Милнэр Жини Фабино гэж гарах болов уу гэж таамагласан. дараагийн Саут дээр Хэндог гаргаж Фабиног аваргуудын лигтээ нөөчих байх гэж бодсон л до. Гэтэл Хэндог гаргаад ирхээр нь Тот дээр азаа үзэж байхаар олон жил өөдөөс нь тоглосон, тэднийг сайн мэддэгээр нь Хэндог гаргах сонголт хийжээ гэж бодсон. Милнэр бол угаасаа гараанд гарна. гарахгүй байлаа гэхэд сэлгээгээр зайлшгүй орж ирэх хүн нь байлаа. Кэйта олигтойхон шиг байсан бол Милнэр ингэж ачаалал авах ч гүй чүү. Ер нь Милнэр Хэндо Жинитэй лайныг хүмүүс их л муугаар хэлэх боловч яг төвдөө алуулахгүй байх тал дээрээ одоогоор л манай байгаа нөөцдөө хамгийн зэгзгэр улсууд нь гэж хараад байна. Клопп тийм л болхоор илүүрхэх боломжтой тоглолтууд дээр Лалана Фабино Кэйтагаас сонголт хийгээд гол тоглолтуудад Хэндотай лайнд найддаг. Ирэх жилээс Кэйта Фабино Жини гэсэн бараан лайн супер байх юм шиг харагдаж байгаа ч ачаалалтай тоглолтуудын дундуур Хэндо Милнэр Окс гэсэн англи лайн бас гарна да гарна. Ер нь сонголтууд их тусам ч үзэж байгаа маниусын голж шилэх нь ихсээд маяглацгаагаад байх юм.
Саутын талбайд зочлох тоглолтондоо нэг сайхан хүмүүсээ сэлгээд дундаа хоопп гээд бариад авчуул Порту бол надад нээх зовлонгүй л харагдаж байна.

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Да 4-р сарын 15, 2019 10:02 am
Бичсэн meesh
Зураг

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичсэн: Да 4-р сарын 22, 2019 1:54 pm
Бичсэн meesh
Зураг