Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Шинээ » Да 12-р сарын 17, 2018 4:34 pm

biggy бичсэн нь:
Да 12-р сарын 17, 2018 4:20 pm
Тоглолтын МОТМ нь Фабиньо болсон байна лээ :o
Өчдөр ч бүр яалт ч гүй л гангарч байна лээ шүү, маягтай. Бас харахад харьцангүй сайн бүрэлдхүүнтэй болжээ тээ.
Харин тэхх, Өнгөрсөн жилийн үндсэн багийн бүрэлдэхүүнээс Жан, Кариус 2 л явсан. Ингс ч бараг тоглоогүй болохоор нэг их нөлөөгүй юм даа. Бас Оксыг бэртэлд алдсан. Харин зун Алиссон, Кейта, Фабино, Шакири гэсэн дан чанартай гараанд гарахуйц тоглогчид авчирсан дээрээс нь өнгөрсөн жилийн бүрэлдэхүүний цөм нь байгаа болохоор сайхан бүрэлдэхүүнтэй л боллоо.
Хамгийн гол нь гэмтэл бэртэлээс л хол байвал ч хэнтэй ч, ямар ч тэмцээнд үзээтэй шүү дээ.

Фабиньо ямар потенциалтай тоглогч вэ гэдгээ харууллаа. Ийм тоглолтоо л тогтмол гаргавал ч янзын л байна. Одоо харин Кейта л илүү багт уусаад сайн тоглолтоо үзүүлмээр байна даа.
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Redman » Да 12-р сарын 17, 2018 4:42 pm

Харин тэхх...
Нэг хэсэг чинь одоо хэдэн муусайн хагасуудаа хялайтал нь нүдээд, түрүү улирлын төгсгөлд л гэхэд Хэндо, Милнэр, Жини гурваас бусад нь бүгд хэвтсэн шд.

Тэгэхэд сая ЧЛ-т Наполигийн эсрэг Хэндо, Милнэр, Жини гэж гаргаал дуусгаад хаячихсан
Сая Ман ютд-ын эсрэг Фаб, Кэйтэ, Жини гурвыг гаргачихлаа.
ТАА, Матип, Гомэз гурав хэвтчихдэг жаахан таагүй, аз болж Клайн хэрэгтэй үед эргээд ирлээ.
Ганц нэг алдсныг эс тооцвол 2 жил бараг тоглоогүй хүн гэхэд янзын л үзлээ...

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн biggy » Да 12-р сарын 17, 2018 4:44 pm

Шинээ бичсэн нь:
Да 12-р сарын 17, 2018 4:34 pm

Одоо харин Кейта л илүү багт уусаад сайн тоглолтоо үзүүлмээр байна даа.
Кейта бүр тааруухан гэхээргүй санагдсан, 2-р үед сэлгээ хийхээс өмнө харин унтарчихсан байсан. Сэлгээ ч цагаа олсон, зөв сэлгээ боллоо, ярих юу байхав.

Магадгүй цаашдаа саяны гарааны 3 хагасын эхний сонголт байхыг үгүйсгэхээргүй байна. Хамгаалалтын хагаст Фабиньо байвал хажууд нь Жини байна. Мань эр бас л класс болчихож. Сэлгээнд нь Милнер, Хэндо 2. Тэгээд урагшаа үлдсэн хэд нь солигдох юм болов уу.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Шинээ » Да 12-р сарын 17, 2018 4:49 pm

biggy бичсэн нь:
Да 12-р сарын 17, 2018 4:44 pm
Шинээ бичсэн нь:
Да 12-р сарын 17, 2018 4:34 pm

Одоо харин Кейта л илүү багт уусаад сайн тоглолтоо үзүүлмээр байна даа.
Кейта бүр тааруухан гэхээргүй санагдсан, 2-р үед сэлгээ хийхээс өмнө харин унтарчихсан байсан. Сэлгээ ч цагаа олсон, зөв сэлгээ боллоо, ярих юу байхав.
Кейтаг муу гээгүй ээ. Сүүлд гэмтэлээсээ эргэн ирснээс хойш ч дажгүй байгаа. Яахав илүү хүлээлттэй байсан болохоор улам давраад илүү алж хядсан тоглолт хүсэх юм байна шдээ. :D
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Шинээ » Да 12-р сарын 17, 2018 4:53 pm

biggy бичсэн нь:
Да 12-р сарын 17, 2018 4:44 pm

Магадгүй цаашдаа саяны гарааны 3 хагасын эхний сонголт байхыг үгүйсгэхээргүй байна. Хамгаалалтын хагаст Фабиньо байвал хажууд нь Жини байна. Мань эр бас л класс болчихож. Сэлгээнд нь Милнер, Хэндо 2. Тэгээд урагшаа үлдсэн хэд нь солигдох юм болов уу.
Яг байнгын гараа гэж сонгохгүйгээр ээлжлүүлээд ротейшн хийгээд явах болов уу л гэж бодожийно доо. Ялангуяа 7 хоногт 2 тоглолттой үеүдэд ингэх нь их хэрэгтэй байх.

Дээрээс нь нэмээд урд талын 3-иа бас хааяадаа амрааж, хайрлаж байхгүй бол бас байнга нүдээд байвал улирлын төгсгөлд хэцүү л байх.
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Redman » Да 12-р сарын 17, 2018 5:08 pm

Өчигдөр Кэйта зүүн жигүүрийн хагасаар голдуу тоглож байгаа харагдсан.
Манэ баруун жигүүртээ, Салах төвийн довтлогчоор гараад, ард нь Бобби тоглосон.
Кэйта яг төвийн хагас дээрээ илүү чөлөөтэй тоглоод байгаам шиг санагдсан шд.
Хуучин багтаа бүх бөмбөгийг авдаг, довтолгоог эхлүүлдэг, илүү эрх мэдэлтэй тоглодог байсан учраас дагаад гоол/ассист стат нь ч сайн байдаг байсан бх. Харин Ливэрпүүлд ингэж тоглох боломжгүй. Бөмбөг хуваарилтаас эхлээд их олон зүйл өөр, тоглолтын арга барил өөр. Дасахад мэдээж амаргүй биз дээ...

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн biggy » Ба 12-р сарын 21, 2018 10:22 am

Энэ Ловренийг хэн нэгэн нь амаа тат гээд хэлээд өгдөг болоосой.
Клопп бодвол хэлж байгаа л байхдаа. Муухай сөрөг нөлөөтэй шд, тийм үг. Багийнханд шууд нөлөөлнө, үхсний хожигдохгүй байх нтр.
Гэхдээ энэ жил ёндоотой байгаа. Лиг дээр тэр Стариджийн сүүлд хийсэн аймаар цохилт, Махрезийн тэнгэр лүү цохьсон пенальт хожигдлоос аварсан бол Пикфордын тэнэг хатгалть Оригигийн сүүлийн мөргөлт хүснэгтийг тэргүүлэх боломж олгосон гэх мэт. Энэ тэнэг үг нь юм эргүүлчихээгүй байгаа л гэж.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Redman » Ба 12-р сарын 21, 2018 10:38 am

Энэ барууныхан хүртэл маниустайгаа адилхан мухар сүсэгтэйм бишүү
За айхтар цагаан хэл ам мам гэх нь ч хаашайн, гэхдээ л Ловрэнийг ингэж ярих ёсгүй байсан гэсэн зүйл хаа сайгүй.
Ер нь л дэмий юм байгаам

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Бя 12-р сарын 22, 2018 5:10 pm

this is anfield дээр нэг ийм юм байхаар нь орчуулчлаа ... Чингис саят руугаа хийвэл хийнэ буй заа ... би шууд пэйж рүү постоллоо шүү ...

Чононуудын эсрэг тоглолтоос харагдсан 5 гол өнцөг.

Ливэрпүүл Чононуудын талбайгаас ялалт авсныхаа дараа удаах багаасаа 4 оноо холдлоо. Тэд аваргуудын чанарыг харуулахуйц тоглолт үзүүлсэн бөгөөд өчигдрийн тоглолт улаануудын шилдэг тоглолт биш хэдий ч санаачилгыг хангалттай гартаа атгаж чадсан юм. Мо Сала Лигийн 11 дэх гоолоо бүртгүүлснээс гадна Виргил Ван Дэйкт тоглолтын цэгийг хатгасан гоолын дамжуулалтыг мөн гаргаж өгсөн. Ийнхүү Европ даяар өргөн тэмдэглэдэг Кристмасын баярын бэлгээ фэнүүддээ гардуулж, улирлын эхний 18 тоглолт дараалан ялагдал амсалгүй, хүснэгтийн оргил дахь байр сууриа хадгалан үлдлээ.

Түүх бүтээгчид

Зураг
Манчэстэр Ситигийн гайхалтай формтой байх үед тэдэнтэй бодьтой өрсөлдөөн үзүүлж, түрүү байрны төлөө өрсөлдөж буй ганц багийн хувьд тэд эргэлзээгүй түүхэн амжилт харуулж буй хэмээн тооцож болно. Өнгөрөгч 6 улирлын 2 –т нь 48 оноог Ливэрпүүлчүүд 31 тоглолтын дараа авч байсан билээ. Тэд чононуудыг үүрэнд нь агнасныхаа дараа 48 оноонд 18 тоглолтын дараа хүрсэн нь нэг тоглолтонд дунджаар 2,66 оноо авч байгаа гэсэн гайхам статистик харууллаа. Клопп болон түүний хөвгүүдийн бүтээж буй энэ амжилтыг Анфилд урьд хожид харж байгаагүй.

Сала-гийн "үлэмж" нөлөө

Зураг
Сала Ливэрпүүлийн эгнээнд ирснээсээ хойш 77 тоглолтонд оролцож 58 гоол оруулаад байгаа нь ч мөн төсөөлөмгүй амжилт юм. Молиньё стадионд оруулсан гоёмсог гоол нь түүнийг лигийн довтлогчдын тэргүүн эгнээнд залсан нь фэнүүд болон Прэмьер Лигийн үзэгчдийн хувьд түүний талаарх “нэг улирлын гайхамшиг” гэсэн эргэлзээг тайлсан буй заа. Түүний энэ улиралд оруулсан 11 гоолын 8 нь тоглолтын эхний гоол буюу тоглолтын цорын ганц гоол байсан нь түүний нөлөө хэр болохыг өгүүлнэ. Тэрээр мөн энэ улирлын гоолын дамжуулалтын тоогоороо багаа тэргүүлж буйг дурдах нь зүйтэй.

Ван Дэйкийн "мангас" статистик

Зураг
Чононуудын эсрэг тоглолтын шилдэг тоглолтоор Мохамэд Сала-гийн довтолгооноос гадна Жордан Хэндэрсоны хагас хамгаалалт дахь сайн тоглолт, Виргил Ван Дэйкийн доминант хамгаалалтыг дурдах ёстой.
Голланд хамгаалагч маань агаарын тулаанууддаа 100% ялалт байгуулж, дамжуулалтуудынхаа 92% -ийг нь эзэнд нь оновчтой хаяглаж аюултай 5 бөмбөг цэвэрлэснээр барахгүй гоолын самбарт өөрийнхөө нэрийг бичүүлсэн нь түүнийг баасан гарагийн тоглолтын баатраар өргөмжлөхөд хангалттай.
Өнгөрөгч 1-р сард Ливэрпүүлд ирснээсээ хойш Ван Дэйк олон үзүүлэлтээр лигийн тоглогчдыг тэргүүлж байна.
Хамгийн олон бөмбөгөнд хүрсэн тоглогч: (2846)
Хамгийн олон минут талбайд тоглосон тоглогч: (2845 минут)
Хамгийн олон дамжуулалт өгсөн тоглогч: (2471)
Хамгийн олон бөмбөгний төлөөх тулаанд ялсан тоглогч: (213)
Хамгийн олон аюултай бөмбөг цэвэрлэсэн тоглогч: (173)
Хамгийн олон агаарын тулаанд ялсан тоглогч: (155)
Хамгийн олон бөмбөг таслалт хийсэн тоглогч: (38)
Хамгийн олон цохилтонд хаалт тавьсан тоглогч: (13)
Зүгээр л гайхалтай.
Түүний одоогийн формыг дэлхий дээр өөр ямар ч хамгаалагч давтаж чадаагүй байгаа юм.
Тэрээр хамгаалагч хэдий ч “Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны (PFA) оны шилдэг тоглогч” -ийн санал асуулгыг тэргүүлж явна.

Улаануудын “нэвтэлшгүй” хамгаалалт

Зураг
14 сарын өмнө Тоттэнхамд 4-1 –ээр хожигдсоны дараа Клоппын хамгаалалт? гэсэн том асуултын тэмдэг хөлбөмбөг сонирхогчдод байсан. Гэтэл өнгөрсөн хугацаанд герман мэнэжэр энэ асуултын тэмдэгийг баллуурдан хаяад байгаа юм. Өнгөрөгч улирлын гайхамшигт довтолгоо нь Европ даяар шагшигдаж байсан шиг эдүгээ улаануудын хамгаалалт дэлхийг бишрүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. 18 удаагийн лигийн тоглолтын дараа тэд хаалгандаа ердөө 7 гоол алдаж, 11 тоглолтонд хаалгандаа бөмбөг алдаагүй гэсэн үзүүлэлт Ливэрпүүлийн хамгаалалтыг тодорхойлчихож байна.
Брэндан Рожэрсын хамт Прэмьер Лигийн аваргын титэмд хамгийн ойртон очсон улиралд улаанууд бүтэн улирлын туршид 10-хан удаа хаалгандаа гоол алдалгүй тоглолтыг дуусгаж байсан байх юм.
Харин хамгийн сүүлд 1989/90 оны улиралд улаанууд Английн дээд лигийн аварга авахдаа Кристмасын үеэр 6 тоглолтонд хаалгаа хуурай манасан байх юм. Тэрхүү улиралд улаанууд улирлын 42 тоглолтын дараах байдлаар 12 удаа л хаалгандаа гоол алдалгүй тоглолтоо дуусгаж байж.

Клопп – ялалтын хөтөч

Зураг
Түүнийг Анфилдад Английн аваргын цомыг авч ирэх хүртэл хангалттай магтаал сайшаал ирэхгүй болов уу. Гэсэн хэдий ч тэр Ливэрпүүлийн мэнэжэрийн хувиар олон гайхалтай ажлуудыг хийсээр ирсэн. Клопп клубыг талбай дотор ч, талбайн гадна ч Английн болоод Европын хүчирхэг клуб болгон өөрчилж чадсан. 2016/17 оны улиралд ФА Цомоос улаануудыг мулталж хаясан Чононуудыг буулган авсан Ливэрпүүлийн босс ийнхүү Англид ирснээсээ хойш нүүр тулсан бүх 32 багаа бүгдийг нь хожиж чадсан үзүүлэлтийн эзэн болж байгаа юм.
Ливэрпүүл түүний гарт аюулгүй байх болно.

Нисдэг Чэстмир

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Redman » Да 12-р сарын 24, 2018 10:17 am

Ийм сайхан мөлжүүртэй юм уншилгүй удаж шүүү... дддуу

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 8 ба 0 зочин