Гэснээс Бурханы хүү Мэсси энэ шагналыг 8 дахиа авлаа даа.
Зарим хүмүүс түүнийг хүртэх эрхгүй гэх бол зарим хүмүүс (Ихэнхи нь түүний фэнүүд) түүнийг 100% хүртэх эрхтэй гэж бодоцгоож байна билээ. Миний хувьд гэвэл тэр энэ жил яах аргагүй хүртэх ёстой л байх л даа. Хөлбөмбөгийн ДАШТ-д багаа оройлон оролцож түрүүлүүлсэн гэдэг утгаараа өрсөлдөгчгүй л авах байсан. ДАШТ-гүй улирал байсан бол Кэвин Дэ Брайн эсвэл нөгөө мэдрэл муутай Вайкинг Хааланд 2-н нэг нь бараг авах байсан байх. Манай Мо эхний 10-т багтсангүй. 11т орж... За тэгээд үнэхээр заримдаа Мо хэлсэн шиг энэ шагнал нэг л улс төрийн тоглоом шиг санагддаг болоод хэсэг хугацаа өнгөрчээ..Статистик: Бичсэн Бичсэн Бамбууш — Лх 11-р сарын 01, 2023 11:11 pm
]]>