[phpBB Debug] PHP Warning: in file [ROOT]/phpbb/session.php on line 580: sizeof(): Parameter must be an array or an object that implements Countable
[phpBB Debug] PHP Warning: in file [ROOT]/phpbb/session.php on line 636: sizeof(): Parameter must be an array or an object that implements Countable
Копуудын Улаан Булан You Will Never Walk Alone 2018-11-21T22:46:19+08:00 https://liverpoolfc.mn/forum/app.php/feed/topic/94 2018-11-21T22:46:19+08:00 2018-11-21T22:46:19+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=94&p=2843#p2843 <![CDATA[Re: 60/60/24/30/12/нэмэх]]> Статистик: Бичсэн Бичсэн Tungaa — Лх 11-р сарын 21, 2018 10:46 pm


]]>
2018-11-21T15:59:47+08:00 2018-11-21T15:59:47+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=94&p=2833#p2833 <![CDATA[Re: 60/60/24/30/12/нэмэх]]>
Ladykop бичсэн нь:
Лх 11-р сарын 21, 2018 3:26 pm
хайр, хамт байх гэдэг тэр л юм шиг байгаан. Дурлал бол мэдээж өөр, дүрэлзээд өнгөрдөг. Анх бие биендээ татагдсан тэр чанар нь байхаас гадна хамтдаа хөгжөөд, тэр хөгжлийн хэмнэл нь ижил байж хамтын амьдрал бүтэх байх.
Дурлалд бол ижил ханьсах ч хэрэггүй... түй ч хамаагүй бодлогогүй сайхан байх хэрэгтэйм шиг... Яг л тамхи эрүүл мэндэд муу ч сайхан мэдрэмж төрүүлдэг тайвшируулдаг гэдэг шиг... зүгээр л мэдрэмж...
харин хайр нь баахан бодлого нул ядаргаа стресс... тийм болоод л госууд удаад хамтран амьдрах нэг завинд суугаад ирэхээрээ л ядаж л алив наашаа суу л даа унах нь... эсвэл тэнцвэрээ ольё.. салхи аль чиглэлд байна... далбаагаа хэзээ хөдөлгөх үү... хамтдаа зэрэг эрэг рүү сэлүүрдэх үү... тиймээс өөрчлөлтгүй зүгээр биеэ бариад уусах уу эсвэл уусгах уу гэх асуултууд ундардаг юм шиг. Зөвхөн үлгэрт л хосууд учираад аз жаргалтай төгссдөг.. харин жинхэнэ асуудал тэндээс эхэлдэг... учир тохиол бол жижигхэн тогтмол тохиол гэх жижиг бодлууд урссаар л...

Статистик: Бичсэн Бичсэн Gunbold — Лх 11-р сарын 21, 2018 3:59 pm


]]>
2018-11-21T15:26:55+08:00 2018-11-21T15:26:55+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=94&p=2829#p2829 <![CDATA[Re: 60/60/24/30/12/нэмэх]]> Статистик: Бичсэн Бичсэн Ladykop — Лх 11-р сарын 21, 2018 3:26 pm


]]>
2018-11-21T14:31:14+08:00 2018-11-21T14:31:14+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=94&p=2827#p2827 <![CDATA[Re: 60/60/24/30/12/нэмэх]]> iframe

Статистик: Бичсэн Бичсэн Gunbold — Лх 11-р сарын 21, 2018 2:31 pm


]]>
2018-11-21T12:36:32+08:00 2018-11-21T12:36:32+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=94&p=2826#p2826 <![CDATA[Re: 60/60/24/30/12/нэмэх]]> Статистик: Бичсэн Бичсэн Нисдэг Чэстмир — Лх 11-р сарын 21, 2018 12:36 pm


]]>
2018-11-21T10:09:49+08:00 2018-11-21T10:09:49+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=94&p=2823#p2823 <![CDATA[Re: 60/60/24/30/12/нэмэх]]> iframe

Хүнд дурлаад өөрчлөгдөх ёстой юу... Эсвэл анх тэр хүн дурласнаар л байх хэрэгтэй юу... өөрчлөгдөхийг нь хүсэхгүй байх боломжтой юу... хайр ер нь заавал хэн нэгнийг өөрчлөх ёстой... бас өөрчлөгдөх нь илүү сайн, илүү хайрлаж хүндлэх хэлбэр мөн болвуу...

Статистик: Бичсэн Бичсэн Gunbold — Лх 11-р сарын 21, 2018 10:09 am


]]>
2018-11-20T11:13:42+08:00 2018-11-20T11:13:42+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=94&p=2802#p2802 <![CDATA[Re: 60/60/24/30/12/нэмэх]]> https://youtu.be/wGFAi6WCWEY?list=RDwGFAi6WCWEY [/youtube]

Бүжиг гэдэг ер нь хүний сэтгэлийн хөдлөл мэдрэмжийг биеэр илэрхийлнэ гэдэг сонин сонирхолтой зүйл шүү... сүүлийн үед энэ аян дээр бүсгүйтэйгээ бол хэдэн ч удаа бүжиглээд уйдахгүй мэдрэмжтэй байгаа. Нэг л тийм дотно, дотроосоо илүү нэгэндээ уусч байгаа мэт санагддаг... Кизомба бачата ер нь бүжиглэж сурах л хэрэгтэй санагддаг.

Статистик: Бичсэн Бичсэн Gunbold — Мя 11-р сарын 20, 2018 11:13 am


]]>
2018-11-15T15:10:44+08:00 2018-11-15T15:10:44+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=94&p=2739#p2739 <![CDATA[Re: 60/60/24/30/12/нэмэх]]>
Цонхны цаана хүчтэй, хүйтэн салхи үе үе исгэчинэ. Маргааш, ирэх долоо хоногт амжуулах бүхий л ажлаа төлөвлөн амсхийх зуур аяга халуун цай оочингоо би алсыг ширтэнэ зогслоо. Ажлын хамгийн ачаалалтай өдөр болох ирэх даваа гариг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Тиймээс зөвхөн ажлаас илүү хөөрхөн охин, халамжит ханиа хэрхэн баярлуулах вэ, ямар бэлэг барих вэ гэдэг нь миний томоохон асуудал болоод байлаа.
Гэртээ ховорхон байдаг миний хувьд хором ч гэсэн зав гарвал тэднийгээ л баярлуулж, хамт байх нь амьдралын минь үнэ цэнэ. Гэвч бага цалин, олон зээл, цаг наргүй ажил үргэлж тэднээс минь намайг хол байлгана. Хаврын энэ хуурай, саарал өдөр бодол минь ч тав тухыг үл олон эргэлдэн байхад ажлын нөхөд минь цайндаа гаръя хэмээн бодол, санаанаас минь намайг сугалав.
Цасгүй, шавхай ч үгүй зөвхөн жихүүн салхи шавхуурдсан хүйтэн гудамжаар бид гүйлдэн ойролцоох цайны газарт ирцгээв. Даарсан, ядарсныг ч хэлэх үү, бүгд өөр өөрсдийн үргэлж захиалдаг дуртай хоолноосоо илүү банштай, хийцтэй цай ихэнх нь захиалав. Би ч бас бусдын адил захиалга өгөхөд залуус маань ам уралдуулан эмээ, ижий, эхнэрийнхээ хийцтэй сайхан цайг санагалзан магтацгаав.
Ийм л өдөр гэрээс гаралгүй хийцтэй баавар цайгаа уучхаад хөнжилдөө шурган эрхэлмээр байгаа хүслээ хэн нэгнээс санаа зоволгүй бүүр бахдан ярьцгаав. Миний дурсамж ч ганцаар үлдсэнгүй. Амралтын өдрийн өглөө болгон сэрэхэд минь хамар цоргион үнэртэн байдаг ижийнхээ хийцтэй цайг санав. Тогоо дүүрэн цайг ах бид хоёр ч ёроолгүй мэт уудагсан. Ах минь будаа, цайг нь харин би сүүлэнд багсарсан том том гурилд нь дуртай байж билээ. Ингэхэд би гэдэг хүн эмэгтэйчүүдийн баяр хэмээн байнга бодож байгаа хирнээ зөвхөн гэрийнхээ хоёрхон эмэгтэйг бодсон байна шүү дээ. Өөрийгөө ургуулан, өрнөөсөө сэмрүүлж төрүүлсэн ижийгээ мартаж л байдаг.
Энэ хүйтэн өдөр, ижий минь хөл нь хүйтэн, сэтгэл нь бүлээн, олны хөл бужигнасан ажил дээрээ сууж байгаа байхдаа хэмээх бодол минь намайг тайван суулгасангүй.
-Уучлаарай, нэг банштай цайгаа, авч явахаар шүү...
Утга нь үл олдох олон нааш цааш холхин гүйлдэх хотын төвд, жижигхэн сонин зардаг мухлагт үүрээс үдшийн бүрийг хүртэл суух ижий минь, дотнын хүнээ хүлээх мэт сонин гарчиглах хүмүүсийг, худалдаад авчих вий хэмээн итгэл тавин ширтэн сууна. Өдөр өдрийн өнгө шиг, өч төчнөөн эрээн цааснуудын цаана, жижигхэн тэр талбайдаа багтах гэсэн шиг улам жижгэрсэн энэ бүсгүй, зовхи нь унжсан ч гэрэл унтраагүй алаг нүд, хамар нь насаараа цаасан дунд ажиллаад хуурайшсандаа улайж холцруутсан ч түүнийгээ эмэгтэй хүний чадвараа ашиглан будгаар дарсан, хэчнээн жил болж элэгдэн хуучирсан ч солихыг хүсдэггүй, өөрт нь эвтэйхэн санагдах жижигхэн энгэрийн цүнхээ биеэсээ салгадаггүй, бусдын нүдэнд энгийн л нэг шар эмгэн байлаа. Харин миний хувьд...
-Ээж, сайн уу? Хүү нь харин ажилтай, үүгээр гүйж яваад, дайраад гаръя гээд ирлээ.
-Ээ миний хүү сайн уу? Алив... хэмээн хацрыг минь үнсэхэд олноос ичих миний тэнэглэл энэ үед л алга болж, харин амьдралд хамт байх хугацаа минь богино үлдсэн нь мэдрэгдэх шиг айдас дотогш элсэн цаг шиг урсаж эхэллээ.
Хүүгийнхээ авчирсан банштай цайг уун дулаацах ижий минь, намайг ирсэнд минь л илүү гялайн сууна. Хамрынх нь хөлс нь бурзайн суух ижий минь өег сэтгэлээ мэдрэн суухдаа дотроо уудлаж:
-Нэг удаа, миний хоёр хүү Мартын 8-аар ээждээ бууз хийж өгч баярлуулна, та цаашаа бай гээд гал тогоонд намайг ойртуулахгүй их бужигнасандаа. Тэгтэл хэншүү гарахаар нь очтол жигнүүрэндээ ус хийхгүй буузаа жигнээд, жигнүүрээтүлчихсэнбайжбилээ. Ээжньзагнажч чадаагүй. Ах нь анх удаа хоол хийж чи тусалж байсан юм.Ус хийж жигнэдэг гэж огт бодоогүй юм шиг байгаа юм. Тэгээд ээж нь жигнүүрээ солиод буузаа жигнээд идэх гэтэл ах нь:
-Ээжээ,та битгий уурлаарай. Бид хоёр сонгино, давсаа хийхээ мартчихаж. Та араас нь идчих үү гээд хэрчсэн сонгино, амтлагчийн савтай давсаа бариад зогсоцгоож байж билээ... хэмээн инээмсэглээд,
-Та хоёрыг унтуулчхаад ээж нь жигнүүрийнхээ түлэнхийг арилгах гэж шөнөжин үрж цэвэрлэсэн ч, давс сонгиногүй тэр бууз ээжийнх нь идсэн хамгийн сайхан амттай бууз байж билээ... гэв. Амт гэдэг сэтгэлд л тэгж илүү амтагддаг байхдаа.
Харин би тэр цагаас хойш өдийг хүртэл ижийгээ “сэтгэлийн амтатнаар ”цатгаагүй л явна.
2015. 02.08 Улаанбаатар.

ижийгээсээ сонссон өөрсдийнхөө бяцхан түүхийг баяжуулан өөрчлөн ийм жижигхэн өгүүллэг бичээд, ижийдээ төрсөн өдрийн баярт нь давхар бэлэг болгон өгч, нулимстай баярлуулчихлаа

Статистик: Бичсэн Бичсэн Gunbold — Пү 11-р сарын 15, 2018 3:10 pm


]]>
2018-11-14T16:43:18+08:00 2018-11-14T16:43:18+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=94&p=2733#p2733 <![CDATA[Re: 60/60/24/30/12/нэмэх]]>

Статистик: Бичсэн Бичсэн Chinggis — Лх 11-р сарын 14, 2018 4:43 pm


]]>
2018-11-14T12:04:25+08:00 2018-11-14T12:04:25+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=94&p=2728#p2728 <![CDATA[Re: 60/60/24/30/12/нэмэх]]> Статистик: Бичсэн Бичсэн Redman — Лх 11-р сарын 14, 2018 12:04 pm


]]>
2018-11-14T11:52:23+08:00 2018-11-14T11:52:23+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=94&p=2725#p2725 <![CDATA[60/60/24/30/12/нэмэх]]> Өөрийн нэг ийм хуудас нээлээ... 100дахь бичилтээ ингэж хиймээр санагдлаа... Бас бяцхан бодол, өдрийн тэмдэглэл, өөрийн өнцөг...
Амьдрал өөрөө дурсамж... БИд бүүр илүү их сэтгэлгээний хувьд санахын дурсахын жаргалыг илүү их мэдэрдэг ард түмэн юм шигээ... эртний л холоос нэгнээ санадаг үгүйлдэг уулзахаас илүү санаж хайрлаж илүү их эрхэмлэж сурсан ард түмэн гэж ойлгодог. Тиймээс эндээ тодорхой бодол дурсамж үйл явдал хадгалья дурсая гэж бодлоо.. бас та бүхэнтэй хуваалцаж байя

Статистик: Бичсэн Бичсэн Gunbold — Лх 11-р сарын 14, 2018 11:52 am


]]>