[phpBB Debug] PHP Warning: in file [ROOT]/phpbb/session.php on line 580: sizeof(): Parameter must be an array or an object that implements Countable
[phpBB Debug] PHP Warning: in file [ROOT]/phpbb/session.php on line 636: sizeof(): Parameter must be an array or an object that implements Countable
Копуудын Улаан Булан You Will Never Walk Alone 2025-01-14T12:36:26+08:00 https://liverpoolfc.mn/forum/app.php/feed/topic/86 2025-01-14T12:36:26+08:00 2025-01-14T12:36:26+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=86&p=3512#p3512 <![CDATA[Re: DAFTERPUNKER]]>
2024 оноо базахад жилийн сүүлийн улирал мөн 2025оны эхний нэг бас л үзээтэй хөөрхөн чанга байна шүү.
2024 онд болсон хамгийн том зүйл нь нээрээ би чинь ажлаа солисон юм байна шд.
Яахав солиод удаагүй явж л байна, өдөр болгон гэртээ хариад сайхан л байна.
Одоо л нэг энэ арлын Японд орон амьдарч эхлэнэ дээ.

Оны сүүлийн улиралыг эс тооцвол бас ч гэж сайхан жил болж өнгөрчээ, гэхдээ тэрнээс илүү энэ онд сурсан ойлгосон мэдэж авсан зүйлээсээ бичнэ ээ.

1. Шийдвэр зөв гаргаж сурах
-За энэ тал дээр бол энэ жил жаахан алдсан юм шиг сэтгэгдэл их төрж байгаа.
Хэтэрхий их бодоод гүн рүү явснаараа бусад зүйлсийг бодоогүйн улмаас буруу цагаа олоогүй шийдвэр гаргасан байна.

2. Ирмэг дээрээс буцах
-Ямар нэгэн зүйлийг эцсий нь хүртэл явсангүй, ирмэг дээрээс нь буцсан зүйл их байлаа. Ууг нь өөртөө энэ зан чанарыг сайн суулгах гээд л хичээж байна. Сүүлд нь эргээд харахад хэцүү зүйл биш байсан санагддаг юм байна.

3. Шантралт бас дахин шантралт
-За энэ 2024 оны 7сараас 11сар хүртэл бие махбод, сэтгэл зүйн маш их ядралтанд оров. Тэрнээсээ болоод ч тэр үү дээрх бүх буруу юм шиг санагдаж байгаа зүйлс болсон гэж бодож байна. Гэхдээ нээрээ одоо бол үнэхээр ямар ч нөхцөл байдалд ажиллаж, амьдарч чадахаар л хүчтэй болсон ч юм шиг. Эсрэгээрээ бас өөртөө илүү итгэлтэй болчихжээ кк. Ямар ч байсан их ядарсан одоо ч ул мөр нь арилаагүй байж л байна.

За нэг иймэрхүү л байна даа, ажил дээрээ ханиад хүрчихсэн нусаа татаад л сууж байна. Ядаргаа гээч зүйл ясандаа тулна гэдэг шиг нэг л сэргэж өгөхгүй ядралт байсаар л байна, нойр гэдэг хамгийн чухал биеийг анагаах зүйлээ эргүүлэн олж авч чадахгүй байсаар бас ахиад л нэг жилийг үдлээ. Нойр хоолондоо сайн байвал ч чоно байтугай л чацгаа алдаад, чацарга уугаад л ханиад томуу нь эдгэчихнэ дээ ууг нь кк

2025оны ганц 2 зорилтоо энд бичиж үлдээгээд эргээд нэг орж ирж дүгнэнэ.
1. Англи хэлний ямар нэгэн шалгалтын зэрэгтэй болох
2. Япон хэлээ сайжруулах
3. Ажлын ур чадвараа сайжруулах
4. Шинэ зүйл сурч дадал болгох
5. Аяллаар явах
6. Ном унших , ойрд ер нь нээх ном уншихгүй байгаа энэ жил өмнөхөөсөө их ном уншихыг хичээх.
7. Олон нийттэй, бусадтай харилцах тал дээр илүү сайжрах
8. Нийгмийн идэвхтэй байж байгууллага, клуб-д сайн дураар элсэн орж шинэ хүмүүстэй танилцах
9. Амьдралын зөв хэв маяг, нойрны асуудлаа шийдэх
10. Ютүб сувгаа амжилттай хөгжүүлэх

зиаааа нэг ийм л байна даа өөр ч онц юмгүй шив дээ.
ууг нь энэ 2025 онд Монгол руугаа буцна гэж бодож байсайн болов ч ахиад жаахан харзнахаар шийдсэн дээ.
Удахгүй Отгонбат нь хариад бужигнаанд ороод, буцлаад өгөхийн төлөө гээд ганц сайхан хүйтэн пиаваар баричая.

Статистик: Бичсэн Бичсэн otgonbatt — Мя 1-р сарын 14, 2025 12:36 pm


]]>
2024-05-15T14:56:42+08:00 2024-05-15T14:56:42+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=86&p=3510#p3510 <![CDATA[Re: DAFTERPUNKER]]> Ууг нь төлөвлөж байснаар бол өнөөдөр өглөө тоглолт үзэх гээд нисэх байж кк,

Даанч бүх зүйл төлөвлсний дагуу явахгүй юм даа.
4сарын сүүлээс 5сарын 12 хүртэл төлөвлөсөн байсан ажил дээр маань осол гарсны улмаас төсөл маань 1жилээр ухрах боллоо. Яагаад вэ гэхлээр төлөвлөсөн ажил нь Косай-Микава хэмээх 275кВ-ын шугамын дэд станцаас 10дугаар тулгуур хүртэл аянгын трассыг солих ажил байсан юм. Үүний 8,9р тулгуур буюу ган цамхаг нь батерей үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрийн хашаан дотор байрлаж байгаа мөн ажил явагдахын тулд энэхүү шугамыг төлөвлөгөөт хугацаанд гүйдлийг таслах юм. Яагаад бүтэн жил ухрах болсон бэ гэх нэг шалтгаан нь энэхүү үйлдвэр энэд голден вик буюу энэ урт хугацааны амралтаар амардаг учир энэ үед нь гүйдлийг хүчдлийг тасалснаар ажил явах боломжтой, тэгтэл осол гарч хугацаа хойшлон олон хүчин зүйлсийн үр дүнгээс болон ийнхүү нэг жилээр хойшиллоо. Эдгээр өдрүүдэд ажиллах цалин болон амралтын өдрүүдээр ажиллах учир эргээд амралт авах зэрэг төлөвлөсөн зүйлс байхгүй болов кк.

За тэгхээр дараагийн төсөл буюу Ёкохама хотд байрлах Китахама шугамын ажил төлөвлөгөөт тог таслалт нь 9сард байгаа тэгхээр тэр хүртэл бэлтгэл ажил хийгдэнэ, ямар нэгэн нэмэлт энээ тэрээ тэр хүртэл байхгүй хаха.
9сарын тэрхүү яг таслалт хийх үеийн мөнгө амралт зэргийг аваад 10сард Анфилд явах төлөвлөгөөтэй байна даа.
Ууг нь шуналаар болдог бол 9сарын 23 буюу төрсөн өдрөөрөө чаачих бодолтой байсан ч үнэхээр яагаад ч амжихааргүй л байна, одоогийн төлөвлөгөөгөөр кк.

За тэгээд сурах зүйлс хийх зүйлс зөндөө байна даа.
Яг ингээд л дулаараад эхлэхээр Монгол-оо их санах юм даа. Хааяа тэгээд яах гэж ч энд ацаа хийгээд байгаа юм ч гэж бодох юм.
Амьдрах орчин, цалин хангамж, хоол хүнс, аюулгүй байдал гээд бүх зүйл нь илүү байгаа ч тэгээд бас нэг л сонин байсаар л байгаад байх юм. Хүний нутагт амьдрана гэдэг бол үнэхээр бас өөр зүйл гэдгийг ойлгож л байна. Удаан амьдарч буй хүмүүсийг бол үнэхээр биширч байна өө. Ямар их тэвчээр, сэтгэлийн хаттай хүмүүс вэ гэж бодох юм.

Гадаадад амьдарч буй хүмүүсийг бол үнэхээр үнэлэх хүндлэхийг ойлгож муу ахыгаа их л ойлгож байна даа. 10аад жил яаж бүх зүйлсээсээ хол өдий болтол байдаг байна аа. Харахад сайхан гадаад улсад амьдарч байгаа ч тэгээд хүний нутаг бол хүнийх л байдаг юм байна даа гэж бодон энэхүү урт замбраагүй бодлоо бичээд энд хадгалаад үлдээе даа.

Чадвал ууг нь нэг зураг нтр хавсаргаад явчих юмсан.

Статистик: Бичсэн Бичсэн otgonbatt — Лх 5-р сарын 15, 2024 2:56 pm


]]>
2024-04-19T14:24:53+08:00 2024-04-19T14:24:53+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=86&p=3509#p3509 <![CDATA[Re: DAFTERPUNKER]]>
Клопп-ын сүүлийн улирал гээд Англи явчих санаатай сүүлийн тоглолтын үеэр явах гэж байгаад болихоор шийдлээ.
Цэнгэлдэхэд нь орж тоглолт үзэж чадахгүй, шагийн тасалбарын үнэ бол өчигдөр гэхэд харахад аймар үнэтэй, тэгээд ч энд яг Голден Вийк болоод амралт таараад том үйлдвэрийн дотор ЦДАШ-ын тулгуур цамхаг байрлаж таараад амралтын үеэр ажиллахаас өөр аргагүй тэгээд яг нэг болж өгсөнгүй,

Тэгэнгуултраа шууд намар явая гэж шийдлээ. Ирэх улиралын тоглолтын хуваарь зарлагдангуут нь 9,10сарын үеэр гэртээ хийх тоглолтыг нь очиж үзэхээр болов.

Аа бас энд бичээд үлдээчихмээр санагдаад ганц юм бичэе.
Би гэдэг хүн сүүлийн тоглолтыг манайхан Монголоос ФЭНКЛУБ-ынхан бас явна, тийм учир очоод тэнд бас тааралдаад бас нэг орой ч юм уу ганц 2 пиав нтр уучдаг юм уу санаатай хэд хэдэн хүмүүстэй холбогдлоо. Тэгээд ямар нэгэн групп чат нтр байгаа юу, орж болох уу гээд асуулаа тэгсэн яг тоглолт үзэх хүмүүсийн л групп чат гээд, за тэгхээр нь ойлголоо окэй гээд, тэгээд байж байтал намайг чи яг КОП мөн юм уу гэж ш4сс хахаха, цэвэн цусны нтр гээд... Миланых юм уу жэх шиг ахахха СЦ-ын тэмцээнд Миланаас орсныг л нэг хүн маань одоо хүртэл санаад яваад байдаг юм байна. Яагаад орох болсон шалтгаан нь өөрөө бас сонин шдээ яахав тэрийг бичэе гэхээр хэтэрхий урт болох гээд байна. Тэгээд хамт яваад зүгээр юм уу нтр гээд гоёооо гоё тэр бүүр миний тэр өдрийг бүүр нэг хөгжилтэй болгосон шд.
Би одоо өлөв дөлөв хийгээд тэр хүмүүсийн аясыг хараад, царайчлаад горидоод явах гээд байгаа юм биш шүү дээ. Нэгэнт л нэг газар очих гэж байгаа юм чинь, бас очоод тааралдаад цагийг хамт өнгөрүүлвэл гоё юм болов уу гэж л бодож бичсэнээс тэр тоглолтын тасалбар нтр горидоод байгаа юм хум байхгүй ээ зду... нөгөө Чи Хэзээ ч Ганцаараа алхахгүй гэдэг үг энэ үед их бодогдлоо.

Come oooon... grow up!!! хамт явахад вайб нийлэхгүй нтр байвал яах уу нтр гээд...
Зиа за ямар ч байсан намар ганцаараа чаана даа сайхан. тэгээд нэгэнт явж байгаагийнх сайхан Анфилдэд тоглолт үзээд ирэх бодолтой байна.

тэр үе хүртэл сайхан энд бичээ явчихна аа. эцэст нь ЭМО боой болсон Тоби би

Чи Хэзээд Ганцаараа Алхана гээд бичээд дуусгая даа.

Статистик: Бичсэн Бичсэн otgonbatt — Ба 4-р сарын 19, 2024 2:24 pm


]]>
2024-03-29T10:04:06+08:00 2024-03-29T10:04:06+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=86&p=3507#p3507 <![CDATA[Re: DAFTERPUNKER]]> Яагаад ч Монголд байхгүй байгаа болохоор их таалагдсан.

iframe
За энэ залуу бол бас л авяастай залуу байна лээ.
энэ дуунаас нь өөр бас тэр Колл оф Валхала нь гоё байна лээ.

iframe

За энэ хамтлагийг бол бүгд сонсож байгаа байхаа,
энэ дууг нь зохиосон дуучин охин бол үнэхээр гоё2

iframe

Өнөөдөр Английн Виз-нд оров,
анх удаа орж байгаа болохоор өөр улсад ямар байдгийг сайн мэдэхгүй юм,
Ямар ч байсан Япон-д орсон болоод ч тэр үү яасан бүү мэд ямар сайхан найрсаг харилцаа байв аа.
Ууг нь Англи хэл дээр гэж сонгосон ч өөдөөс япон-оор ярисаар байгаад намайг гаргав.
3-5 долоо хоног хүлээх юм уу даа.
За ямар ч байсан л амжаад гарчих байх, 5сарын 16,17 хавьцаа яваад 22,23нд буцаж ирэхээр л төлөвлөөд байна.

Статистик: Бичсэн Бичсэн otgonbatt — Ба 3-р сарын 29, 2024 10:04 am


]]>
2024-03-15T15:08:17+08:00 2024-03-15T15:08:17+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=86&p=3506#p3506 <![CDATA[Re: DAFTERPUNKER]]> Ютүб яаж оруулдагаа бас л чадахгүй л байна даа.

Ойрдоо энэд амьдрал хэр байгаа талаар жаахан бичдэг юм уу даа.

Статистик: Бичсэн Бичсэн otgonbatt — Ба 3-р сарын 15, 2024 3:08 pm


]]>
2024-03-15T15:01:01+08:00 2024-03-15T15:01:01+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=86&p=3505#p3505 <![CDATA[Re: DAFTERPUNKER]]> https://www.youtube.com/watch?v=ECanzDT7dmo[/youtube]

Энэ үнэхээр гоё хамтлаг байна лээ шүү.
Саяхан шинэ цомгоо стрийм платформууд дээр байршуулсан байсан.
Энэ цомгийн яах аргагүй хамгийн хамгийн дуу нь энэ дуу байна лээ.

Дуучин охин өөрөө энэ дуугаа зохиосон гэсэн,
гоё хоолоотой гоё дуулдаг тэгснээ ингээд сайхан зохиочихдог аргагүй л төрмөл авяас гэдэг нь энийг л хэлэх байх даа.

Удахгүй цомог нь пянз-аар гарах юм байна, түүнийг нь олж авах санаатай.
Санаатай ч гэж авна даа кк

Би спотифая ашиглан цомгийн бүх дуунуудыг сонссон улбар шаргал гэлүүдээ тэр нь бас их таалагдсан.
Манайхан сонсоод үзээрэй.

Статистик: Бичсэн Бичсэн otgonbatt — Ба 3-р сарын 15, 2024 3:01 pm


]]>
2024-03-15T14:56:42+08:00 2024-03-15T14:56:42+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=86&p=3504#p3504 <![CDATA[Re: DAFTERPUNKER]]> эхний хэдэн хуудсыг уншлаа бас л бичиж байдаг буян юм аа.

Одоо ингээд харсан чинь Япон-доо ирээд ажиллаад амьдраад,
гэр бүлтэй болоод нэг инээдтэй жижигхэн бацаантай болчихсон байна.
Цаг хугацаа ч хурдан юм аа нтр гээд уянгалаад уянгын халил болгоод байвал бас сонин тэ.

За юу байцгаана даа, улаан булангаараа ойрд орж ирээгүй ямар сайхан дотно байна аа.

Статистик: Бичсэн Бичсэн otgonbatt — Ба 3-р сарын 15, 2024 2:56 pm


]]>
2019-03-06T10:22:30+08:00 2019-03-06T10:22:30+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=86&p=3099#p3099 <![CDATA[Re: DAFTERPUNKER]]>
Өмнө нь би гэхдээ ингэж тууштай байнга нтр тоглодоггүй байсан л даа. Харин энэ удаад нэг оролдоод үздийнмүү гээд тоглоом тоглонгоо тэрийг #LIVE STREAM" хийж үзэж байна. Энэ нь эхлээд сонсоод ойлгоход бэрхшээлтэй бас инээдтэй санагдаж байгаа байх, хаха. одоогоор дөнгөж эхлэж л байна, эргэн тойрны найз нөхөд л маш ихээр дэмжиж байна даа. Зун АНУ-д болох дэлхий аваргын тэмцээн тийшээ очих арга чарга бүх зүйл дээр тултал нь явна гэж бодоод байгаа :D, Миний одоо ер нь түлхүү тоглож байгаа тоглоом нь бол Epic Games компаний хөгжүүлж буй #FORTNITE хэмээх battle royal тоглоом юм. Харахад хүүхдийн инээдтэй фантазитай харагдана, би ч анхандаа тэгж харж байсан. Тэгтэл одоо яг өөрөө тоглож үзээд эхлэсэн чинь үнэндээ бас л тархины хурд, самбаачлах тэр хурд гарын хурууны хурд гээд үнэхээр зүгээр ч нэг буудалцаад элдэв юм бариад байгаа тоглоом биш юм. Толгойгоо ажлуулна хэн хурдан сэтгэнэ тэр нь л ялж байна гэж хараад байгаа.

2019онд Fortnite тоглоомын 2019 FORTNITE BATTLECUP шагналын сан нь $100,000,000 USD гэж зарлагдсан. ерөнхий журам нь 4сараас нээлттэй сонгон шалгаруулалт 7 хоног бүр болно тэнд оролцоход бүгд нээлттэй тэгээд оноо цуглуулна хэн хамгийн их оноог хурдан цуглуулна тэр нь тэр 7 хоногийн ялагч тэгээд тэр хүн 1сая доллар авна гэх шиг болсон. Яг энэ системээр 10 долоо үргэлжлээд нийт шилдэг 50 тоглогчийг шалгаруулаад 7сард болох үндсэн аваргын тэмцээнд оролцоно. Оролцож буй хүн бүр багадаа л гэхэд $50,000 USD авна гэж байгаа, Ялагч нь харин $3,000,000 USD халааслана. Пүүүүх бас л энэ дундаас нь хэмлэх юмсан хаха. Мэдээж энэ түвшинд очиход цаг хугацаа, бэлтгэл сургуулилт гээд их зүйл хол илүү бусад хүмүүсийг бодвол дутна л даа тэрийгээ мэдэж байгаа гэхдээ бас зүгээр эхний ээлжинд очиж үзээд ирвэл бүүр цаашлаад ядаж нэг 7 хоногт нь амжилт гаргачих юмсан гэж зориод байгаад аа хаха.

Манайхан бас намайг дэмжээрэй Wooohoo
баярлалаа

Доор нэмэлтээр өөрийнхөө "Live STREAM" хийж байгаа серверийн холбоосуудыг оруулав.

Facebook page name: Dafterpunker
https://www.facebook.com/DafterPunker-2130871587005323/


Twitch URL : https://www.twitch.tv/dafterpunker

Статистик: Бичсэн Бичсэн otgonbatt — Лх 3-р сарын 06, 2019 10:22 am


]]>
2019-01-06T16:31:44+08:00 2019-01-06T16:31:44+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=86&p=3008#p3008 <![CDATA[Re: DAFTERPUNKER]]>

Статистик: Бичсэн Бичсэн otgonbatt — Ня 1-р сарын 06, 2019 4:31 pm


]]>
2019-01-03T14:20:00+08:00 2019-01-03T14:20:00+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=86&p=3004#p3004 <![CDATA[Re: DAFTERPUNKER]]> https://www.youtube.com/watch?v=rpV4rhb7SaQ[/youtube]

За сайхан жил болох болтугай бүгдэд нь шинэ оны мэнд.

Статистик: Бичсэн Бичсэн otgonbatt — Пү 1-р сарын 03, 2019 2:20 pm


]]>
2018-12-25T15:11:40+08:00 2018-12-25T15:11:40+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=86&p=2999#p2999 <![CDATA[Re: DAFTERPUNKER]]> https://www.youtube.com/watch?v=U9saDq6UgSA

Статистик: Бичсэн Бичсэн otgonbatt — Мя 12-р сарын 25, 2018 3:11 pm


]]>
2018-12-25T15:10:50+08:00 2018-12-25T15:10:50+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=86&p=2998#p2998 <![CDATA[Re: DAFTERPUNKER]]> https://www.youtube.com/watch?v=U9saDq6UgSA[/youtube]

Ютүбээс бичлэг хуулахдаа яаж хуулахад зөв юм бэ? минийх болохгүй байгаад байх юм

Статистик: Бичсэн Бичсэн otgonbatt — Мя 12-р сарын 25, 2018 3:10 pm


]]>
2018-12-14T13:10:40+08:00 2018-12-14T13:10:40+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=86&p=2966#p2966 <![CDATA[Re: DAFTERPUNKER]]> https://www.youtube.com/watch?v=l8NHebm4nTY[/youtube]

Justice бас л саак гарууд шүү

Статистик: Бичсэн Бичсэн otgonbatt — Ба 12-р сарын 14, 2018 1:10 pm


]]>
2018-12-12T13:46:57+08:00 2018-12-12T13:46:57+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=86&p=2954#p2954 <![CDATA[Re: Газараас Тэнгэр лүү Хүнээр орсон Бороо хаха]]>
Зураг

Статистик: Бичсэн Бичсэн otgonbatt — Лх 12-р сарын 12, 2018 1:46 pm


]]>
2018-12-12T10:59:12+08:00 2018-12-12T10:59:12+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=86&p=2951#p2951 <![CDATA[Re: Газараас Тэнгэр лүү Хүнээр орсон Бороо хаха]]> Тэр хөлгүүдийг Ураг, Параг гэдэг хоёр ахмад жанжин удирдаж явж тэднийг монголчууд хүндлээд гуайлдаг байж тэгээд тэднийхээ нэрээр шинэ нутаг эзлэж Уругуай, Парагуай гэж нэрлэж одоо ямар улсууд нь ойлгомжтой бгаа биз дээ.
Монголчууд тэнд ч байлдан дагууллаа үргэлжлүүлжээ.Нэг үл таних улсыг эзлэхдээ нарийн арга хэрэглэжээ.Тэгээд тэр газраа "арга нь тийм" гэж ярилцацгааж тэр нь Аргентино болж.Цааш явсаар хүнгүй зэлүүд газар хүрчээ Уруг гуай жанжин Парагдаа уурлаж "-Чи л ийшээ явъя гээд бсан алив?.." гэж уурлаж тэр газрыг Чили гэж...Параг бухимдаад "-Заа болий болий буцья...пзду" гэж тэр нь Боливи улс болж...тэндээсээ тэд хөдлөөд уг нутаг нь үхэргүй газар бсан тул Параг жанжин нутгаа санаж "-Сайхан тарган бярууны мах идэхсэн..." гэж тэр газрийг "бяруу" гэж одоогын Перу улс болжээ.Цэргүүд амарч сайхан нуур олоод усанд умбаж шумбацгаажээ...гэтэл хөгшин жанжин Уруг тэднийг тээршааж "-Көөе кол очиж умбацгаа..кол умба.."мань жанжин ойрд хүн байж.. гэсэн нь Колумба болжээ.Ингээд бодохоор манай дээдэс ямар их юм хийснийг газар газрын нэрнээс бид харж болно шүү.Энэ бол зөвхөн америк тивд манай дээдэсийн явсан зам цааш нээх нь үр хойч бидний л үүрэг шүү...гээд марзан мэт санагдах түүхээ төгсгөе манай судалгааны баг цааш судалхаар хөдлөв...хаха #гэнээ

Статистик: Бичсэн Бичсэн otgonbatt — Лх 12-р сарын 12, 2018 10:59 am


]]>