[phpBB Debug] PHP Warning: in file [ROOT]/phpbb/session.php on line 580: sizeof(): Parameter must be an array or an object that implements Countable
[phpBB Debug] PHP Warning: in file [ROOT]/phpbb/session.php on line 636: sizeof(): Parameter must be an array or an object that implements Countable
Копуудын Улаан Булан You Will Never Walk Alone 2019-04-03T15:30:29+08:00 https://liverpoolfc.mn/forum/app.php/feed/topic/63 2019-04-03T15:30:29+08:00 2019-04-03T15:30:29+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=63&p=3141#p3141 <![CDATA[Re: DEREN FC.... Deren champion with Fair Play]]>
Bobby Sinatra бичсэн нь:
Лх 4-р сарын 03, 2019 3:15 pm
Mademoiselle бичсэн нь:
Лх 4-р сарын 03, 2019 1:39 pm
Лиг эхлэнэ гэхээр сайхан санагдаж байна аа.
Хөнгөн салхитай дулаахан өдөр хөлбөмбөг үзээд суухаар бүр нэг аз жаргалтай санагдаад байдаг юм.
Худралт of the year :P
🖕

Статистик: Бичсэн Бичсэн Mademoiselle — Лх 4-р сарын 03, 2019 3:30 pm


]]>
2019-04-03T15:15:30+08:00 2019-04-03T15:15:30+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=63&p=3140#p3140 <![CDATA[Re: DEREN FC.... Deren champion with Fair Play]]>
Mademoiselle бичсэн нь:
Лх 4-р сарын 03, 2019 1:39 pm
Лиг эхлэнэ гэхээр сайхан санагдаж байна аа.
Хөнгөн салхитай дулаахан өдөр хөлбөмбөг үзээд суухаар бүр нэг аз жаргалтай санагдаад байдаг юм.
Худралт of the year :P

Статистик: Бичсэн Бичсэн Bobby Sinatra — Лх 4-р сарын 03, 2019 3:15 pm


]]>
2019-04-03T13:39:15+08:00 2019-04-03T13:39:15+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=63&p=3139#p3139 <![CDATA[Re: DEREN FC.... Deren champion with Fair Play]]> Хөнгөн салхитай дулаахан өдөр хөлбөмбөг үзээд суухаар бүр нэг аз жаргалтай санагдаад байдаг юм.

Статистик: Бичсэн Бичсэн Mademoiselle — Лх 4-р сарын 03, 2019 1:39 pm


]]>
2019-04-03T11:41:44+08:00 2019-04-03T11:41:44+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=63&p=3138#p3138 <![CDATA[Re: DEREN FC.... Deren champion with Fair Play]]>
За ихэнх нь мэджага байх, Дэрэн клуб болон Войкан дасгалжуулагчийн зам салсан.
Клубын эзэн Чука ах, энэ шийдвэрийг нэлээд бодож гаргасан лд. Ер нь бол клубээ одоо дахиад шинэ шатанд гарах ёстой л гэж үзсэн байх. Эхний маш том суурийг нь Войкан маань цутгаад өгчихсөн. Ер нь бас их том орон зай эзэлж байсныг нь явсных нь дараа ойлгосон.

Түүний орыг Гарьдаа маань залгамжлахаар болсон. Хүүхдүүдтэй олон жил ажилласан туршлагатай ч энэ жилээс л анх удаагаа насанд хүрэгчдийн багтай ажиллах гэж байна. Амаргүй, бас томоохон сорил болсон жил түүнийг хүлээж байгаа нь тодорхой. Тоглогчийн замналаа албан ёсоор өндөрлөөгүй, өөрийнх нь бодол нь бол зун болох ДАШТ-ний өмнөх урьдчилсан шатны тэмцээнээр л шипигээ хананд өлгөх бодолтой юм билээ. Шалтгааныг нь дараа хэлье хаха

Энэ жилийн дээд лигт Дэрэн клуб 23 тоглогчтой оролцоно. Академиас 4 хүүхэд дээшээ орсон,
Манай эмзэг байрлал бол яах аргагүй хаалгач. Энэ жил 18 нас хүрсэн Мэндээ маань том талбайд хаахад арай л балчирдана, хангалттай боловсроогүй учраас дахиад л гадаад хаалгач авчрахаас өөр аргагүй болсон.
Денис Книга гэдэг "номонд нэвтэрхий" Орос хаалгачтай болсон.
Мөн Монголын лигт тоглож байсан туршлагатай Райн Фанте маань Дэрэнд дахин газардлаа. Уг нь хоёр жилийн өмнө гэрээ байгуулсан юм. Гэсэн ч хуучин тоглож байсан Унаганууд клуб нь визний асуудалтай болгож хаяснаас болоод хар тамга даруулж, Монгол руу орж ирэхээ 2 жилээр бандуулчихсан хаха

Гадаад тоглогчдын хувьд гэвэл ийм л байна. Энэ жилээс шинэ дүрэм мөрдөгдөж, баг бүр максимум 4 легионер /1 нь заавал Ази байх ёстой/ тоглогч бүртгүүлэх ёстой болсон. Лигийн бусад баг бүгд л энэ тоонд тулгаж байх шиг байна. Манайх хоёр гадаадтай л үзэх нь дээ.

Өнгөрсөн өвөл Түмэнжаргал Дэрэнтэй нэгдсэн. Цагтаа бас цалгиж л явсан довтлогч. Нас жаахан хэвийсэн, ясаа Дэрэнд тавих бодолтой, карьерынхаа сүүлийн хэдэн жилд улам хичээж, гялалзах л юм гэсэн. /хэвлэлийн бага хурлын үеэр өөрийнх нь хэлсэн үг шүү хахах/

За нэг иймэрхүү л байх шив дээ,

Эхэнд бичсэн, Дэрэн клуб маань шинэ түвшинд гарах цаг болсон. Дараа дараагийн олон ажлууд хийхээр төлөвлөгдсөн. Ямар ч байсан Цэнгэлдэхийн зүүн талд 82х40 харьцаатай өөрсдийн талбайгаа бариад бараг дуусчихлаа. Энэ намартаа багтаж, битүү дээвэртэй /Air Dome/ болгох ажлаа дуусгана. Ингэснээр өвөл хөлбөмбөг тоглох нөхцөл бүрдэнэ гэдэг бол сайн мэдээ. Мэдээж тэр талбайг бүх л өдөр, өвлийн турш зөвхөн манай клуб өөрсдөө ашиглана гэвэл утгагүй. Лигийн бусад багууд, шигшээ баг ч тэнд бэлтгэл хийх нөхцөл бүрдэнэ.

Хэдийгээр талбайн хэмжээ 11х11 тоглох стандартад хүрэхгүй ч 8х8 ч юм уу 9х9 хангалттай тоглож, бас бэлтгэлээ хийж болно. Өвөлдөө бөөндөө футзал тоглосноос л хамаагүй дээр байлгүй.

Ажлууд ч ар араасаа хөвөрч байна даа,
Өөө нээрээ, 4 сарын 14-нд манай U13 баг Португалийг зорьж, Iber Cup гээд нэлээд том тэмцээнд оролцоно. 6,7 сард уламжал ёсоор Швед явна. Иймэрхүү л сонин хачинтай байх шив дээ... :D

Статистик: Бичсэн Бичсэн Redman — Лх 4-р сарын 03, 2019 11:41 am


]]>
2019-01-10T15:14:30+08:00 2019-01-10T15:14:30+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=63&p=3034#p3034 <![CDATA[Re: DEREN FC.... Deren champion with Fair Play]]> Статистик: Бичсэн Бичсэн Chinggis — Пү 1-р сарын 10, 2019 3:14 pm


]]>
2019-01-10T14:49:19+08:00 2019-01-10T14:49:19+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=63&p=3033#p3033 <![CDATA[Re: DEREN FC.... Deren champion with Fair Play]]> Ямар ч байсан энэ жилдээ Гарьдааг харах байх.
Войканыг явуулсан шийдвэр хамгийн хүнд туссан нь Гарьдаад л байх.
Уг нь мань эр энэ жил тоглочихоод, албан ёсоор зодог тайлах гэж байсан юм. Бас энэ 5 сард ДАШТ-ний өмнөх урьдчилсан шатны тоглолтод оролцох шигшээдээ багтчих санаатай. Хэрвээ тэр тоглолтод оролцож чадвал 5 ДАШТ-ний өмнөх урьдчилсан шатанд тоглосон Монголын цорын ганц тоглогч болох боломжтой байсан юм.

Шууд дасгалжуулагчаараа явах уу?
Эсхүл тоглогч-дасгалжуулагч статусаар үзэх гэж оролдох нь уу, одоогоор хараахан шийдэлд хүрээгүй л байна.

Статистик: Бичсэн Бичсэн Redman — Пү 1-р сарын 10, 2019 2:49 pm


]]>
2019-01-10T14:10:11+08:00 2019-01-10T14:10:11+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=63&p=3032#p3032 <![CDATA[Re: DEREN FC.... Deren champion with Fair Play]]>
meesh бичсэн нь:
Пү 1-р сарын 10, 2019 1:39 pm
Өө явж байгаа юмуу, одоо тэгээд хэнийг тавих уу?
Гарьдмагнай орлоно гэсэн.

Статистик: Бичсэн Бичсэн Шинээ — Пү 1-р сарын 10, 2019 2:10 pm


]]>
2019-01-10T13:39:34+08:00 2019-01-10T13:39:34+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=63&p=3031#p3031 <![CDATA[Re: DEREN FC.... Deren champion with Fair Play]]> Статистик: Бичсэн Бичсэн meesh — Пү 1-р сарын 10, 2019 1:39 pm


]]>
2019-01-10T12:41:18+08:00 2019-01-10T12:41:18+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=63&p=3030#p3030 <![CDATA[Re: DEREN FC.... Deren champion with Fair Play]]>
Одоогоос хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад Монголын хөлбөмбөг үсрэнгүй хөгжиж, өөрчлөгдснийг хөлбөмбөг гадарладаг хүн бүгд л хэлэх байх. Үүнд Дэрэн клуб, Войкан дасгалжуулагчийн нөлөө чамгүй их юм.

Дээд лигийн үнэмлэхүй аварга Эрчимийг тэр дахин сэргээж, сүүлийн 3 жил дараалан тэд лигтээ босоо хэвээр байна. Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн залуу бүрэлдэхүүнтэй Дэрэн клубын 15,16 настай хөвгүүдээ удирдан дээд лигт анх орж, жилээс жилд Войканы хөвгүүдийн ур чадвар, амжилт нь өссөөр байгаа нь түүний хөдөлмөрийн нэгхэн хэсэг. Монголын хөлбөмбөгт хамгийн гоёмсог хөлбөмбөгийг Дэрэн тоглож, алсаас буудсан дамжуулалт зонхилсон хөлбөмбөгийг халж болно гэдгийг тэр Дэрэнгээр дамжуулан харуулж чадсан.

Монголын сагсанбөмбөг нэг хэсэг огцом хөгжиж, улмаар чансаа амжилт нь ч дагаад өссөн. Энэ амжилтын үндэс нь Пак хэмээх Өмнөд Солонгос эр байсныг хожим сагсанбөмбөг сонирхогчид ойлгосон билээ. Тэр л бэлтгэл сургуулилт, сагсанбөмбөгийн мэргэжлийн арга техникийн анхны суурийиг тавьсан гэдэг. Войканыгаа би Пактай адилтгамаар санагддаг юм. Зан ааш хурц ч ажил мэргэжилдээ бүхнээ зориулдаг дайчин занг нь үнэхээр биширмээр. Монголын хөлбөмбөгт түүний оруулсан хувь нэмэр маш их гэдгийг мэдэх олон хүмүүс бий. Пак багшийг явсны дараа мэдсэн шиг дараа нь ойлгох хүмүүс ч гарах байх.

Ямартай ч түүний тарьсан үр жимснүүд өнөөдөр Монголын хөлбөмбөгийн нүүр царай болж эхлээд байна. Харьцахад заримдаа хүндрэлтэй ч хамтран ажиллахад дэндүү урамтай, гайхамшигтай эрч хүчтэй, гал цогтой, зарчимдаа хэтэрхий үнэнч түүн шиг мэргэжлийн хүнтэй ховорхон учирч байлаа.

Монголын хөлбөмбөгийн төлөө, Дэрэн клубын төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа найз минь, бас ах минь... Цаашдын замналд чинь томоос том амжилт хүсье. УДахгүй дахиад эргэн уулзах биз ээ....

Thank you for everything my amigo... ☺️

Зураг

Статистик: Бичсэн Бичсэн Redman — Пү 1-р сарын 10, 2019 12:41 pm


]]>
2019-01-03T11:29:59+08:00 2019-01-03T11:29:59+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=63&p=3003#p3003 <![CDATA[Re: DEREN FC.... Deren champion with Fair Play]]> Статистик: Бичсэн Бичсэн meesh — Пү 1-р сарын 03, 2019 11:29 am


]]>
2018-12-24T12:08:10+08:00 2018-12-24T12:08:10+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=63&p=2996#p2996 <![CDATA[Re: DEREN FC.... Deren champion with Fair Play]]>
Tdi бичсэн нь:
Да 12-р сарын 24, 2018 11:26 am
Жоохон орон гаран уу? гайгүй юу?
Хэн би юу этр ххаха
Бэлтгэлээ сайн хийгээд өөрийгөө дайчилвал Наранболдыг бодвол хамаагүй олон талт тоглолттой, сайн финишэр л гэхийм бээшд... Чухам хэр үзэх юм байгаан

Статистик: Бичсэн Бичсэн Redman — Да 12-р сарын 24, 2018 12:08 pm


]]>
2018-12-24T11:26:33+08:00 2018-12-24T11:26:33+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=63&p=2995#p2995 <![CDATA[Re: DEREN FC.... Deren champion with Fair Play]]> Статистик: Бичсэн Бичсэн Tdi — Да 12-р сарын 24, 2018 11:26 am


]]>
2018-12-21T15:26:10+08:00 2018-12-21T15:26:10+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=63&p=2992#p2992 <![CDATA[Re: DEREN FC.... Deren champion with Fair Play]]>

Улаанбаатар сити клубээс Түмэнжаргалыг сугалав
LadyKop загнах вий дээ хахаха
Зураг

Статистик: Бичсэн Бичсэн Redman — Ба 12-р сарын 21, 2018 3:26 pm


]]>
2018-11-16T16:15:00+08:00 2018-11-16T16:15:00+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=63&p=2768#p2768 <![CDATA[Re: DEREN FC.... Deren champion with Fair Play]]> :lol:

Статистик: Бичсэн Бичсэн Ladykop — Ба 11-р сарын 16, 2018 4:15 pm


]]>
2018-10-10T10:50:36+08:00 2018-10-10T10:50:36+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=63&p=2637#p2637 <![CDATA[Re: DEREN FC.... Deren champion with Fair Play]]> Лигийн 2-руу оруулчаад, надтай хамт урагшаа 24 хоног явчихдаг щааасс
Эргээд ирсэн чинь 5-р байр хахаха

Статистик: Бичсэн Бичсэн Redman — Лх 10-р сарын 10, 2018 10:50 am


]]>