[phpBB Debug] PHP Warning: in file [ROOT]/phpbb/session.php on line 580: sizeof(): Parameter must be an array or an object that implements Countable
[phpBB Debug] PHP Warning: in file [ROOT]/phpbb/session.php on line 636: sizeof(): Parameter must be an array or an object that implements Countable
Копуудын Улаан Булан You Will Never Walk Alone 2020-06-09T10:10:51+08:00 https://liverpoolfc.mn/forum/app.php/feed/topic/45 2020-06-09T10:10:51+08:00 2020-06-09T10:10:51+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=45&p=3425#p3425 <![CDATA[Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл]]>
Muujguu бичсэн нь:
Да 6-р сарын 08, 2020 4:07 pm

Намар нэгэн сайхан мэдээ, сураг чимээ Булганаас ирэх юм байна гэж таасан. Гэхдээ та нарт хэлэхгүй. Бэр, охин хоёрыг би зөндөө харсан, зургийг нь дараагүй, та нар өөрсдөө очиж танилцаарай 😂
хуримын зар тараах нь ээ дээ янз нь :D

Статистик: Бичсэн Бичсэн biggy — Мя 6-р сарын 09, 2020 10:10 am


]]>
2020-06-08T16:07:41+08:00 2020-06-08T16:07:41+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=45&p=3424#p3424 <![CDATA[Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл]]>

Жаахан кодолсон маягтай бичихгүй бол нээлттэй газар бас дэмий байх.

Сүүлийн хэдэн жил тасралтгүй хийгдэж буй судалгааныхаа хамрах хүрээг тэлэх зорилгоор аймгууд руу томилолт гарахад нь амарч, газар үзэнгээ яваад ирье гэж бодоод Хөвсгөлийг онилсон боловч, тухайн газраараа хүнд олдож зардал хэмнэгдсэн тул Ховд руу яваад ирэв. Ажил сайхан бүтэмжтэй, амжуулаад бас жаахан тэнэчихлээ.

Алаг нүдэнд ахын гэргий бас нэг алаг нүдэн бүсгүйтэйгээ танилцлаа, дахиад нэг алаг нүдэн охинтой ч танилцаад амжлаа.
Булгансайхан уулын хаяанд байрлах Булган сум төсөөлж байснаас гоё ногоон, оршин суугч ихтэй, хилтэй ойр тул наймаа панзын хөл хөдөлгөөн ихтэй байдаг нь ч илт байв. Ковидтой үе тул арай бага хөдөлгөөнтэй байгаа нь энэ аж.

Аргагүй л олон ястны өлгий юм. Ховд хот гэж заншсан Жаргалант сумыг бүтэн тойрч, самнахад янзан бүрийн л ахуй амьдрал, ажлын хэмнэл, харилцааны ялгаа, аялага ажиглагдаж сонирхолтой байлаа.

Гойд таалагдсан зүйлс нь далайн түвшнээс дээш 1400 гаран метрийн өндөрт, алтайн салбар уулсын дунд, сүрлэг уулсаар хүрээлэгдсэн байдал. Өглөө сэрээд харах, орой наран жаргахыг харах, өдөр нь уулсын бараа ажихад үнэн гоё амралт юм байналэ.

Гэр хорооллын айлуудын хашаа нь намхан байгаа нь бас таалагдсан. Нэг тийм дотно гэхиймүү, итгэлтэй ч гэхиймүү, тайван ч гэхиймүү ондоо мэдрэмж төрүүлдэг юм байналэ.

Булган сум далайн түвшнээс дээш 2000 гаран метр байхдаа. Өндөрлөгт учир салхи ихтэй, хурц нартай халуун, агаарын даралт сийрэг устай л ойр байхгүй бол бас чанга санагдсан сураагүй над мэтэд.

Жаргалантаас - Булган орох авто зам бол үнэндээ янзын юм билээ дээ. Ялангуяа тэр Үенч, Бодончийн хавцал дундуурх зам тасархай гоё. 7, 8 сард ид ногоорсон үеэр тэр хавцлаар дахин дахин давхимаар санагдсан даа.

Ах нутагтаа сайхан зохижээ. Танихгүй, мэдэхгүй хүн гэж алга. Ярзайгаад л ахаа, эгчээ, ахын дүү, андаа болоод явчих юм. Гэр бүлийн бизнес эхлээд удаагүй ч гоё тохижичихсон, барааны нэр төрөл сайтай, цэвэрхэн дэлгүүр байна лэ.

Цаг агаарт бол үнэн тархидуулсаар байгаад л 7 хоногийг өнгөрөөлөө. Өглөө нэг л бүүдгэр, зэврүүн дүү бороошиж магадгүй мэт харагдахаар нь жаахан дулаалаад гарахаар өдөр нь ёстой хуурай гамбир шиг л наахын билээ хаха.
Ямар сайндаа гэр хорооллын захын гудамжуудаар нь явахдаа дээгүүрээ нүцгэн чаахав. Таних хүн байх биш гээл гуссандаа 🤣

Ахын ээж, аавтай давхцаж таараад сайхан танилцаад авсаан. Ах, эгч хоёр сайхан яриа хөөрөөтэй, зочломтгой гэж жигтэйхэн. Би харин очихдоо шамирч очоод ядарсан амьтан нүд гархилаад урт удаан ярилцаж чадаагүй байх.

Өөрийн төрсөн өдөр, хүүхдийн баярын өдөр, ахын төрсөн өдөр давхцсан нэг л их адал явдалтай 7 хоног сар гаран болсон мэт л санагдлаа. Хотын агаарт дасахгүй даараад байна 😂

Намар нэгэн сайхан мэдээ, сураг чимээ Булганаас ирэх юм байна гэж таасан. Гэхдээ та нарт хэлэхгүй. Бэр, охин хоёрыг би зөндөө харсан, зургийг нь дараагүй, та нар өөрсдөө очиж танилцаарай 😂

Зургийн цомог дотроос оюутан цагийн зургийг олж харав. Бас л аргуун жаалууд байждээ.

Статистик: Бичсэн Бичсэн Muujguu — Да 6-р сарын 08, 2020 4:07 pm


]]>
2020-04-03T13:09:57+08:00 2020-04-03T13:09:57+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=45&p=3420#p3420 <![CDATA[Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл]]>
Chinggis бичсэн нь:
Лх 4-р сарын 01, 2020 3:23 pm
Өчигдөр улаан бал харсан л байх зарим нь. МАХН-ны Эрдэнэжамаян ерөнхийдөө өнөөдрийн байгаа эдийн засгийн хөрс суурыг сайн ойлгоод асуудлууд цаашаа энэ маягаар яваад юунд хүрэх вэ гэдгийг өөрийн харсан байна. Гарц гаргалгаа тал дээрээ, яаж хийх тал дээрээ цэвэр улс төрийн байр суурьтай байгаа нь харагдлаа. гэхдээ тун #сайн ярьсан.

Тэр бол улс төрч хүн. тэр дундаа сөрөг хүчин талын улс төрч. Түүний хэлсэн нь таалагдаж байгаа, бүр яг гол руу орж байгаа иргэд ч маш их байгаа. Учир тийм хүмүүст зориулсан бодлогорохуу юм яриад байгаа болхоор. Мэдээж хэлж ярьж өгсөн хүн нь Ганбаатар. Нөхөр сая нэвтрүүлэгт ороод оноо нь буурах биш харин ч өссөн байх. Ерөөсөө гарааны бизнесээ эхэлж байгаа, эхлээд алдсан, эхлэх бодолтой яваа гээд олон хүмүүсийн хувьд өнөөгийн байдлыг нь яг адилхан өнцөгөөр хэлчихсэн. бараг залуус их #өөрөөр харж хэлэсэн дээ.

5 сая төгрөг, үнэгүй байр гэдэг нь зүгээр л нийгмийн тодорхой анхааралыг буруу ч бай өөр дээрээ авах, дараа нь зөөллөж залруулж улс төрийн бодлогоо таниулах ПиАр. Монгол ялна гэдэгтэй нэн төстэй. АН ч гэсэн яг ийм байдлаар 3 сая ярьсан ч тоо нь багадчихсан. Ерөнхий улс төрийн хувьд оноо авах тактик маш сайн явчихлаа гэж харсан. Харин эндээс ганц таалагдсан бөгөөд ер нь цаашдаа энийг хүлээн зөвшөөрөөд байх ёстоймуу гэдгийг бодох хэмжээнд хэдэн зүйл хэлсэн шүү. Хувийн болон төрийн хэвшлийн сургулийн багш нар, 100 топ аж ахуй нэгж, Хадгаламжын 95% ийг 5% нь эзэмшдэг, Төв банк нь өөрөө мөнгө хүүлэгч болсон гээд. Зарим тун #чухал.

Сүүлийн хэдэн сонгуульд 2 гол нам ийм юмаа байнга л ярьж засна гэж гардаг ч өнөөдөр улам л эсрэг зүйлс хийсээр л байгаа. Бид ч тэрийг нь мэдсээр байж сонгосоор л ирсэн. Цаашдаа ч бараг сонгох байх. Тэтгэвэрийн реформ, боловсролын реформ, эрүүл мэндийн реформ, даатгалын реформ, эдийн засгийн реформ бүгдээрээ л бидэнд хэрэгтэй байгаач гэсэн чадаж болох хийж болох зүйлсээ дандаа хойшлуулдаг. Би бол үүнийг албаар санаатай тодорхой хэмжээнд #захиалгатай хийж буй ажил гэж харах болсон.

Сайпан арал дээр ажиллаж байгаа 100 гаран монгол барилгачин залуус, Япон Австралид зам барилга дээр ажилладаг залуус, Со-д байгаа үйлдвэр үйлчилгээнд ажилдаг залуус, европ америкаар тархсан гэр бүлээрээ гарцан олон залуус тэгээд байгалийн шалгарлаараа, дуртайдаа, илүү хүчирхэг монголыг бүтээнэ гээд явсан гэвэл ёстой нөү л гэе. Манай одоогийн шинэ үеийн залуусийн хамгийн том алдаа нь энэ. Монголыг гоё болгоно, гоё болох л байх хүсдэг боддог гэхдээ бид оролцохгүй, бид өөрсдийн онцлогтой гээд хойшоо суучихдаг. тодорхой хугацааны гараад гараад явчихна. сүүлийн 20 жил яг ингэж гаргаж явуулаад дорой монголыг улам дорой болгох бодлого дотор гаднаас хамтдаа хийгдсэн. одоо ч үр дүнг ирэх 2 жил улам их харна даа.
Та гэхдээ бүр яаг кино зохиол шаачжээ. Хартай хартай гэхэд бас арай арай :lol:

Зиа хүмүүс чинь сайхан хэлж, зарлаж байгаад сонгуульдана. Тэгнэ ингэнэ гэдэг юм байна. За болио өгшөөн гэх ч бас чанга юм байна. Харьцуулалт л хийх юмдаа. Тэр жагар магар, батзандан мандан, жавхлан мавхлангийн хажууд энэ нөхдүүд дээр байж чадах уу?, хотод ч аймагт ч байж чадах уу гэх мэтчилэн.
Ер нь бол барилга, үл хөдлөхтэй орооцолдсон бизнестэй нөхдүүд сүлжээрхүү болоод явцан байдгиймуудаа гэж л төсөөлөгдлөө. Бизнест хэлхээ холбоо, харилцаа сайтай байж явдаг хойно тэр утгаараа л нэгдэж, нийлээд, эхэлсэн, эхлүүлсэн хамтарсан хүмүүс тал талд өөдөлж, дэвшиж явсаар энэ түвшинд очицгоодог юм уу даа гэж бодсон.
Яг төрийн хар хүн гэхиймүү зарчимч, бизнес хөрөнгө биш, зохицуулалт, хууль журам, нийтийг хамарсан өөрчлөлт, өсөлтийг бодож, түүний төлөө эрх ашгаасаа татгалзаж, дундаж орлоготой, дундаж түвшинд амьдарч чадах хүн ер нь Монголд хэд байдаг юм болоо? би тэгэж чадах болов уу? гэх мэт асуултууд бол дагаад л явж байдаг болж. Би лав чадахгүй. Гэхдээ дөхүүлж бол чадна. Харин хүсэл минь өөр зүгт юмдаа.

Яг энэ цаг үед үндэсний ТВ-ээр House of cards гаргамаар ч санагдаж байна. Бүгд энэ новшийн улс төр гэж юу байдгийг нэг баримжаалаад авна биз. Тэр усан оргилуур муур бол ердөө л нэг анхаарал таталт л байхдаа.

За жаахан өөр юм ярий. Ийшээ орохоор тэгээд дуусдаггүй. Балай хэрүүлтэй сэдэв. Чингисээ.

Статистик: Бичсэн Бичсэн Muujguu — Ба 4-р сарын 03, 2020 1:09 pm


]]>
2020-04-01T15:23:35+08:00 2020-04-01T15:23:35+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=45&p=3419#p3419 <![CDATA[Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл]]> #сайн ярьсан.

Тэр бол улс төрч хүн. тэр дундаа сөрөг хүчин талын улс төрч. Түүний хэлсэн нь таалагдаж байгаа, бүр яг гол руу орж байгаа иргэд ч маш их байгаа. Учир тийм хүмүүст зориулсан бодлогорохуу юм яриад байгаа болхоор. Мэдээж хэлж ярьж өгсөн хүн нь Ганбаатар. Нөхөр сая нэвтрүүлэгт ороод оноо нь буурах биш харин ч өссөн байх. Ерөөсөө гарааны бизнесээ эхэлж байгаа, эхлээд алдсан, эхлэх бодолтой яваа гээд олон хүмүүсийн хувьд өнөөгийн байдлыг нь яг адилхан өнцөгөөр хэлчихсэн. бараг залуус их #өөрөөр харж хэлэсэн дээ.

5 сая төгрөг, үнэгүй байр гэдэг нь зүгээр л нийгмийн тодорхой анхааралыг буруу ч бай өөр дээрээ авах, дараа нь зөөллөж залруулж улс төрийн бодлогоо таниулах ПиАр. Монгол ялна гэдэгтэй нэн төстэй. АН ч гэсэн яг ийм байдлаар 3 сая ярьсан ч тоо нь багадчихсан. Ерөнхий улс төрийн хувьд оноо авах тактик маш сайн явчихлаа гэж харсан. Харин эндээс ганц таалагдсан бөгөөд ер нь цаашдаа энийг хүлээн зөвшөөрөөд байх ёстоймуу гэдгийг бодох хэмжээнд хэдэн зүйл хэлсэн шүү. Хувийн болон төрийн хэвшлийн сургулийн багш нар, 100 топ аж ахуй нэгж, Хадгаламжын 95% ийг 5% нь эзэмшдэг, Төв банк нь өөрөө мөнгө хүүлэгч болсон гээд. Зарим тун #чухал.

Сүүлийн хэдэн сонгуульд 2 гол нам ийм юмаа байнга л ярьж засна гэж гардаг ч өнөөдөр улам л эсрэг зүйлс хийсээр л байгаа. Бид ч тэрийг нь мэдсээр байж сонгосоор л ирсэн. Цаашдаа ч бараг сонгох байх. Тэтгэвэрийн реформ, боловсролын реформ, эрүүл мэндийн реформ, даатгалын реформ, эдийн засгийн реформ бүгдээрээ л бидэнд хэрэгтэй байгаач гэсэн чадаж болох хийж болох зүйлсээ дандаа хойшлуулдаг. Би бол үүнийг албаар санаатай тодорхой хэмжээнд #захиалгатай хийж буй ажил гэж харах болсон.

Сайпан арал дээр ажиллаж байгаа 100 гаран монгол барилгачин залуус, Япон Австралид зам барилга дээр ажилладаг залуус, Со-д байгаа үйлдвэр үйлчилгээнд ажилдаг залуус, европ америкаар тархсан гэр бүлээрээ гарцан олон залуус тэгээд байгалийн шалгарлаараа, дуртайдаа, илүү хүчирхэг монголыг бүтээнэ гээд явсан гэвэл ёстой нөү л гэе. Манай одоогийн шинэ үеийн залуусийн хамгийн том алдаа нь энэ. Монголыг гоё болгоно, гоё болох л байх хүсдэг боддог гэхдээ бид оролцохгүй, бид өөрсдийн онцлогтой гээд хойшоо суучихдаг. тодорхой хугацааны гараад гараад явчихна. сүүлийн 20 жил яг ингэж гаргаж явуулаад дорой монголыг улам дорой болгох бодлого дотор гаднаас хамтдаа хийгдсэн. одоо ч үр дүнг ирэх 2 жил улам их харна даа.

Статистик: Бичсэн Бичсэн Chinggis — Лх 4-р сарын 01, 2020 3:23 pm


]]>
2020-04-01T11:11:18+08:00 2020-04-01T11:11:18+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=45&p=3418#p3418 <![CDATA[Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл]]>
Muujguu бичсэн нь:
Мя 3-р сарын 31, 2020 10:18 am
Одоо ер нь радио ялангуяа дууны хөгжмийн радиог тэгэж тусад нь төлбөртэй сонсон ач холбогдолтой юу?
Үгүй ээ яах вэ, зарим хамтлаг дуучдын youtube-д ороогүй цацагдаагүй дуунуудыг сонсох, шинэ цомгийг нь цаг алдалгүй сонсох гээд гоё шдээ хаха

Статистик: Бичсэн Бичсэн Bobby Sinatra — Лх 4-р сарын 01, 2020 11:11 am


]]>
2020-03-31T11:32:15+08:00 2020-03-31T11:32:15+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=45&p=3417#p3417 <![CDATA[Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл]]>
Бизнесмэн болон энтрепренёр хүн гэдэг өөр юм байнаа. Өөр гэдэг нь тусгай загвартай, тусгай бүтэцтэй гэсэн үг биш багаас суусан суурь хүмүүжил, өсвөр насандаа олж авсан бусадтай харилцах ур чадвар аж. Хэт гүнзгий мэдлэгтэй эсвэл хэт уран фантааз нөхдүүд бол энэ салбарт бүткү. Гэхдээ бүткү гэдэг нь огт боломжгүй гэсэн үг биш суралцаж болно, жаахан хугацаа бас чармайлт хэрэгтэй байх гэсэн шүү ойлголт, ухаарал суусан шээг л явна. Худлаа гэвэл манай төрийн өндөрлөгүүдээ хараад бид мэдлэггүй, чадваргүй, поп гэж ихэнхийг нь дүгнэж байгаагаар батлагдана. Тэд манлайлах чадвартайдаа тэнд очсон. Тэдэнд манлайлж чаддаггүй, мэддэг, мэргэшсэн туслахууд байх ёстой. Тэд энэ хэсэг дээрээ л алддаг.

Сүүлийн жилүүдэд Монголд гэлтгүй олон улсад зөөлөн ур чадвар, харилцааны ур чадвар, манлайллаар хүнийг чиглүүлэх, удирдах ур чадвар гэх мэтээр хүний академик мэдлэг, чадвараас илүү бусдыг хөдөлгөж, бусдаар үйлдүүлэх сургалт, хөтөлбөрүүд их эрчийг авч, хүн бүр л энэ ур чадварт суралцах гэж хичээж, сургалтуудад хамрагдаж байгаа харагдах болсон. Онцлогтой нь ихэнх нь сүртэй сургалтанд суугаад юу ч олж авсангүй гэх хандлагатай байсан. Тэр буруу дүгнэлт биш л дээ. Манлайллын ур чадвар хүнд суудаг, зан төлөв хандлага болдог, хүн өөрөө өөрчлөгддөг тэр нь авч буй өгөөж, хүн түүнийгээ эхэн үед тэр бүр анзаардаггүйтэй холбоотой биз.

Зэ зэ энэ хэсэг ч яахав бүгд л мэдэж байгаа. Старт-ап-ын ертөнц руу орчих гээл энэ том далайн эргээр эвээ олохгүй тойрч алхана. Монголоосоо прайд бий болгох гэсэн залуус үнэхээр юмсыг хийсээр байгаа аж. Сингапурт, АНУ-д бүртгэлтэй Монгол залуусын компаниуд ч зөндөө болж (зах зухаас нь гадарладаг байсан). Дараагийн шатанд Монгол залуус өөрсдөө хөрөнө оруулагчид болж хөрөнгө оруулалтын сан үүсгэж Монголын гэлтгүй манайтай түвшин ойролцоо болон сул байгаа улс орнуудын старт-ап компани, бизнесүүдэд хөрөнгө оруулах, эзэмших чиглэл рүү орцгоож байгаа аж. Үүнийхээ идэвхижүүлэлт, зах зээлийн нэвтрэлт болгож олон улсын PITCH арга хэмжээнүүд зохион байгуулаад гоё ч яваа аж.

Судалж үзээд өөрийнхөө хувийн бодолтой харьцуулаад дүгнэхээр би бас хуучинсаг сэтгэхүйтэй талруугаа эсвэл бизнесмэн бус айдас хүйдэстэй комфорт зоони гар юм.
Банк, банк бус гэхгүйгээр хэдэн найз эсвэл танилуудаасаа мөнгө зээлэх эсвэл хамтран эзэмших байдлаар шийдэх нь хамгийн ажиллагаа багатай бас эрсдэл багатай хувилбар гэж үзэн эхэндээ ийн зорив.
Яваандаа хэд хэдэн хүнтэй уулзаж хэлэлцсэний дараа энэ бизнесийг ойлгож, юм олдох нь уу гэсэн горидлого тээж чадаж байгаа эсэхээс хамаараад бас би л ганцаараа юм сэдээд яваад байдаг юм биш, найзуудад маань ч бас мэргэн санаа байх бөгөөд харилцан санал тавиулаад удах янзтай.
Арай бичиг цаас багатай, санаа шийдэл алдах эрсдэл багатайгаар ББСБ-тэй найзлав. Яахав өгнө гээд авсан болохоор өгч л таарна. Ажлын тодорхой хэсгээ дажгүй ч явуулав.
Одоо харин хамгийн гоё хэсэг нь: бизнест, бараа бүтээгдэхүүнд, хүнд гээд бүх л зүйлд уналт, босолт, сэргэлт, мандалт, уналт, төгсгөл гэж байдаг гэдэг. Яг өдийд дэлхийн зах зээл өөрөө нэгэн уналтын үе дээрээ ирж таарав. Хэзээ сэргэхийг таашгүй, сэргэхэд бид дагаж хэзээ сэргэхийг таашгүй (уг нь бол хэцүү биш ОТ, ЭТТ, ЭР, ЭТ энэ хэдийг зүгээр явуулчихад л болоо). Бизнесүүд эргэлтийн хөрөнгөгүй болж, улмаар тогтмол зардал, төлбөрүүдээ төлөх боломжгүй болж эхлээд улмаар ажилтнуудаа цомхотгох талруугаа орж байна. Энийг дурандаа хийгээгүй л дээ.

За хадуурчихлаа. Тэгээд oasis.irbis.sg гэх venture capital-ын вэбсайтад бүртгүүлээд орхичихсон байсан юм. Гэтэл холбогдож байна. Очоод уулзлаа. Энэ постын эхлэл хэсэгт бичсэн мэдээллүүдийг олж авав. Спортын салбарт, тэр дундаа дата аналитикийн чиглэлийн стар-ап байдаггүй, сонирхолтой л юм. Хөрөнгө оруулагчид маань гоё санаа гэхээсээ илүү хүнийг нь, багийг нь чухалчлах хандлагатай болсон. Маш олон старт-ап компаниуд, янз бүрийн санаа, шийдлүүд гардаг ч тууштай биш, туршлагагүй багтай тохиолдолд дэмжлэг авдагүй г.м яриа өрнөв. Ер нь бол та сайхан мэдээллээ гүйцэт болгоод оруулчихаарай, тэгээд ярилцая л гэв. Нэгэнт зогсонги байгаа юм чинь хийгээд, оруулаад үзье гэж шийдээд one pager, pitch deck юмнуудаа бэлдээл суужийна даа ажлын хажуугаар.
Onepager - Нэг нүүр хуудсанд багтаан бизнесийн гол онцлог, давуу тал, өгөөж, зорилтот зах зээл г.м бизнес санаагаа илэрхийлэх
Pitch deck - Жаахан дэлгэрүүлээд хэзээ эхлэх, хэр хөрөнгө хэрэгтэй, хэн хэн оролцох, хэзээ эхлэх г.м-тээр төслийн танилцуулга.

Уг нь гоё хийчихээд нээлт хийгээд гэнэтийн бэлэг барих бодол байсаан байсан хаха. Одоо ч нэг улиг болсон, бүтэх бүтэхгүй нь мэдэгдэхгүй мэт сэтгэгдэл төрүүлж эхэлж байх шиг байна. Күэ тэгээд болгоод, бүтээгээд сайхан өдрүүд ирнэ дээ энэ корона гуайн дараа. Хүн бүр л хөшиж, дасгал сургуулилт, хөл, гар, сагсан бөмбөгүүдээ санагалзаж байна гэдэг нь учиртай.

Статистик: Бичсэн Бичсэн Muujguu — Мя 3-р сарын 31, 2020 11:32 am


]]>
2020-03-31T10:18:07+08:00 2020-03-31T10:18:07+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=45&p=3416#p3416 <![CDATA[Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл]]>
Bobby Sinatra бичсэн нь:
Мя 3-р сарын 31, 2020 10:01 am
Mademoiselle бичсэн нь:
Да 3-р сарын 09, 2020 11:47 pm
Spotify хаягтай хүн байвал зааж өгч, хаягтай болгож өгч туслаарай. Яаж vpn ашиглаад байршил сольж бас paypal ашиглаад төлбөр төлөх вэ? Бүр апп-ыг нь ч суулгаж чаддаггүй шүү. Уг нь овоо л ухаад байх шиг байдын. Худлаа юм гэж байхымаа. :roll: :D
Deezer ашигла л даа хаха
Одоо ер нь радио ялангуяа дууны хөгжмийн радиог тэгэж тусад нь төлбөртэй сонсон ач холбогдолтой юу?, шинэ уран бүтээлүүдийг л эрт сонсох гэхээс өөрөөр юу нь гоё байгаад тодорхой хэмжээний subscription төлж байгаа вэ?

Подкастс, юүтүб лайв гээд над мэтэт бол зовлонгүй болчихсон дөө :D

Статистик: Бичсэн Бичсэн Muujguu — Мя 3-р сарын 31, 2020 10:18 am


]]>
2020-03-31T10:01:10+08:00 2020-03-31T10:01:10+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=45&p=3414#p3414 <![CDATA[Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл]]>
Mademoiselle бичсэн нь:
Да 3-р сарын 09, 2020 11:47 pm
Spotify хаягтай хүн байвал зааж өгч, хаягтай болгож өгч туслаарай. Яаж vpn ашиглаад байршил сольж бас paypal ашиглаад төлбөр төлөх вэ? Бүр апп-ыг нь ч суулгаж чаддаггүй шүү. Уг нь овоо л ухаад байх шиг байдын. Худлаа юм гэж байхымаа. :roll: :D
Deezer ашигла л даа хаха

Статистик: Бичсэн Бичсэн Bobby Sinatra — Мя 3-р сарын 31, 2020 10:01 am


]]>
2020-03-17T16:52:18+08:00 2020-03-17T16:52:18+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=45&p=3412#p3412 <![CDATA[Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл]]>
Mademoiselle бичсэн нь:
Да 3-р сарын 09, 2020 11:47 pm
Spotify хаягтай хүн байвал зааж өгч, хаягтай болгож өгч туслаарай. Яаж vpn ашиглаад байршил сольж бас paypal ашиглаад төлбөр төлөх вэ? Бүр апп-ыг нь ч суулгаж чаддаггүй шүү. Уг нь овоо л ухаад байх шиг байдын. Худлаа юм гэж байхымаа. :roll: :D
Spotify ашигладаггүй болохоор мэддэггүй. Restricted region юм байна гэшш :lol:
Thunder, Nord хоёрыг их дажгүй гэж жиргээнд явж байналэ. Gamer-үүд сайн мэдэх байхаа.

Статистик: Бичсэн Бичсэн Muujguu — Мя 3-р сарын 17, 2020 4:52 pm


]]>
2020-03-09T23:47:55+08:00 2020-03-09T23:47:55+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=45&p=3411#p3411 <![CDATA[Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл]]> :D

Статистик: Бичсэн Бичсэн Mademoiselle — Да 3-р сарын 09, 2020 11:47 pm


]]>
2020-03-06T16:42:55+08:00 2020-03-06T16:42:55+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=45&p=3410#p3410 <![CDATA[Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл]]>
Muujguu бичсэн нь:
Ба 3-р сарын 06, 2020 1:55 pm
Jack бичсэн нь:
Пү 3-р сарын 05, 2020 6:01 pm
Кэлээд юугхүү. Дотор нь ороогүй ажиглагдаж, дам дамаанаа бужигнуулж яваа хүмүүстэй тааралдаж бариад ирэхээр энэ хотоос, энэ улсаас хөгжил өөрчлөлт хүлээе гэвэл аль нэг талдаа бүрэн шилжих хэрэгтэй гэдэг гаргалгааг би хувьдаа олж харсан. Аль нэг нам нь бүрэн эрх мэдлээ авна гэсэн үг юм уу даа.

За тэр сонгуулийн хууль, намын тухай хууль, орон нутаг, засаг захиргааны юу юу ч гэдэг юм хуулийн төсөл, саналуудыг нь бол судалж мэдэхгүй юм. Өнөөгийн энэ УИХ оролцоо, хамааралтай, том намын нөхдүүд бол тэгэхийг хүсэхгүй л болов уу.

Гунигтай нь одоо энэ ондоо бужигнаад ирэх онд засаг төр хаашаа яаж эргэхээс хамаараад чиний хувь заяа ч бас шийдэгдэх нь дээ.
Нэг үе ээ бодоход нийслэл мөнгөтэй ч болчихсон, гадна дотноос санхүүжилт босгодог болчихсон. Тийм болохоор нийслэлийн удирдлагад нэг намыг дор хаяж 8, 12 жил тогтвортой байлгаж байж үр дүн гарна. Хотын инженерийн дэд бүтцийг сайжруулах гээд Оросоос авах 300 сая $-ийн зээл шийдэгдэх шатандаа яваа сурагтай байсан.

Тэр кабель кар бараг хийгдчих байх аа... Санхүүжилт нь шийдигчихсэн юм ярьж байналээ... Гэхдээ ажлын зургын трассаа манайхтай зөвшилцөөгүй л байна. Ярьсан юм аа ажил болгож оноо авахын тулд орон нутгийн сонгуулийн өмнө ямар ч байсан эхлүүлээд авах байх.

За тэгээд нам солигдоход манайд хэдэн дарга нар л солигдох байх. Манийх нь мээст бол гайгүй дээ...

Статистик: Бичсэн Бичсэн Jack — Ба 3-р сарын 06, 2020 4:42 pm


]]>
2020-03-06T13:55:58+08:00 2020-03-06T13:55:58+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=45&p=3409#p3409 <![CDATA[Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл]]>
Jack бичсэн нь:
Пү 3-р сарын 05, 2020 6:01 pm
Улаанбаатар - Аз жаргалтай хот

Нийслэлийн удирдлагууд, УИХ-ийн гишүүд мөнгөөр зүгээр л наадах юм аа. Байсгээд л энэ гишүүний санаачлага, тэр гишүүний багцад ийм хөрөнгө байна, тэнд тийм шугам хийнэ, энд ийм ажил хийнэ гээд л хэдэн цүнх баригч нар ороод ирэх юм. Сонгуулиас өмнө өөрийнхөө тойрогтоо болсон болоогүй ажил эхлүүлэхгээд бүр чичрээд дайрч байна. Эд нарын балагаар өнөөдөр 10, 20 жил шороонд булаатай ашиглах боломжгүй, чанаргүй шугам сүлжээ хотын захаар дүүрэн болчихжээ. Ямар ч тооцоо, судалгаагүй эхлүүлсэн, дээр нь хамгийн бага зардлаар чанаргүй хийсэн шугам сүлжээг ашиглах боломжгүйгээс газар доороо булагдаад орхигдсон. Хэд хэдэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих мөнгийг талыг нь идээд талыг нь зүгээр л шороонд булчихсан гэсэн үг.

Гэхдээ бас ч яваад байгаа ганц ажил нь гэр хорооллын дэд төвүүдийн ажил л байна. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил дуусах шатандаа бараг орж байна. Санхүүжилт нь хараахан шийдэгдээгүй ч цаашаа үргэлжлээд Толгойт, Шархад гээд явна. Гэр хорооллууд орчин үеийн хаус хороолол болох үе ойрхон л байгаад байна.
Дээр нь тэр гоё гоё нэртэй төслүүдээ яг хэрэгжүүлчих юм бол муу нийслэл хот маань бараг л "Аз жаргалтай хот" болчих гээд байдаг...
Кэлээд юугхүү. Дотор нь ороогүй ажиглагдаж, дам дамаанаа бужигнуулж яваа хүмүүстэй тааралдаж бариад ирэхээр энэ хотоос, энэ улсаас хөгжил өөрчлөлт хүлээе гэвэл аль нэг талдаа бүрэн шилжих хэрэгтэй гэдэг гаргалгааг би хувьдаа олж харсан. Аль нэг нам нь бүрэн эрх мэдлээ авна гэсэн үг юм уу даа.

За тэр сонгуулийн хууль, намын тухай хууль, орон нутаг, засаг захиргааны юу юу ч гэдэг юм хуулийн төсөл, саналуудыг нь бол судалж мэдэхгүй юм. Өнөөгийн энэ УИХ оролцоо, хамааралтай, том намын нөхдүүд бол тэгэхийг хүсэхгүй л болов уу.

Гунигтай нь одоо энэ ондоо бужигнаад ирэх онд засаг төр хаашаа яаж эргэхээс хамаараад чиний хувь заяа ч бас шийдэгдэх нь дээ.

Төр ч, хувь ч суурь шалтгаан нь ялгаагүйн билээ. Монголчууд бидний үеийнхэний төлөвшсөн төлөвшил нь: өөрийнхөөрөө буюу аль болох өөрийнхөө санааг, өөрөө гүйцэлдүүлэх сонирхолтой, бусадтай хамтрах тал дээр сул, ялангуяа бүр өөрийн санаагаа бусдад өгч, бусдаар хийлгэх дээр бүр таг. Ухаан орох үеийн нийгэм, эдийн засаг сайнгүй байж хувь хувьдаа, бие дааж, өөрийгөө болон өрх гэрээ авч явсан сэтгэхүй үе дамжин суусных биз.

Надад лав өөрийн санаагаа гүйцэлдүүлэхийн тулд төрийн эрх мэдэл авч байгаа нь огт таалагдаагүй. Оюуны Ундраагаараа тэр кабел кар энэ тэрээ хийгээд явсан бол илүү гоё санагдаж, дэмжих байв.
Уртаашаа ганц Энхтайваны өргөн чөлөөгөөр Улаанбаатарыг нэвт гарч дамжин өнгөрдөг байсныг сийрэгжүүлж Богд уулын хойд замыг тавьж чадсан. Гэвч тэхий голд нь Зайсан Хилл гэж багалзуур бариаад одоо явахын эцэсгүй болгочихсон. Бас л амин хувийн ашиг сонирхол нь УБ том эрх мэдэлтэй нийлсэнээр Монгол улсын ачаа болон зорчигч тээвэр хойноосоо урагшаа, урдаасаа хойшоо таг гацчихсан. Улаанбаатарын асуудал зөвхөн Улаанбаатарынх биш Монгол улсын асуудал гэж хармаар байгаамдаа.

Статистик: Бичсэн Бичсэн Muujguu — Ба 3-р сарын 06, 2020 1:55 pm


]]>
2020-03-05T18:01:56+08:00 2020-03-05T18:01:56+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=45&p=3407#p3407 <![CDATA[Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл]]>
Өнгөрсөн жил энэ мээстэн дээр ирсэнээс хойш их юм үзлээ, мэдлээ, ойлголоо нтр... Жоохон сүртэй биччихлээ... :idea:

Нийслэлийн удирдлагууд, УИХ-ийн гишүүд мөнгөөр зүгээр л наадах юм аа. Байсгээд л энэ гишүүний санаачлага, тэр гишүүний багцад ийм хөрөнгө байна, тэнд тийм шугам хийнэ, энд ийм ажил хийнэ гээд л хэдэн цүнх баригч нар ороод ирэх юм. Сонгуулиас өмнө өөрийнхөө тойрогтоо болсон болоогүй ажил эхлүүлэхгээд бүр чичрээд дайрч байна. Эд нарын балагаар өнөөдөр 10, 20 жил шороонд булаатай ашиглах боломжгүй, чанаргүй шугам сүлжээ хотын захаар дүүрэн болчихжээ. Ямар ч тооцоо, судалгаагүй эхлүүлсэн, дээр нь хамгийн бага зардлаар чанаргүй хийсэн шугам сүлжээг ашиглах боломжгүйгээс газар доороо булагдаад орхигдсон. Хэд хэдэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих мөнгийг талыг нь идээд талыг нь зүгээр л шороонд булчихсан гэсэн үг.

Хийгдээгүй, хийх ямар ч боломжгүй ажлуудын зураг, ТЭЗҮ гэхэд л хэдэн арван тэрбумаар төгрөгөөр үнэлэгдэх байх. Манай байгууллага дээр гэхэд л АН-ийн үед "Туул усан цогцолбор" гэж мөрөөдлийн төслийн ТЭЗҮ-г гадны байгууллагаар 3 тэрбум ₮-өөр хийлгэчихээд нам солигдонгуут шал өөр төсөл хэрэгжүүлээд эхэлчихсэн. Одоогийн төсөл нь хэрэгжээд эхэлчихсэн болохоор 3 тэрбумын ТЭЗҮ зүгээр л хог болоод үлдсэн гэсэн үг. Ямар ч байсан мань мэт амьд сэрүүндээ тэр "Туул усан цогзолбор"-ийг нүдээр үзэж чадахгүй байх. Манай салбарт л ийм байхад нийтдээ хэдэн ч тэрбумыг салхинд хийсгэчихсэн юм... бүү мэд...

Оны өмнөхөн Яармагаас хотын төв хүртэлх BRT (Bus Rapit Transit)-ийн ажлын зураг орж ирж ирсэн. Одоо болохоор LRT (Light Rail Transit)-ийн зураг бас хийгдэж байна. Дээр нь хот дотор, төв зам дагуу нийт 40 км гарам урт дугуйн замын ажлын зураг хийгдчихсэн. Энэ ажлууд аль хэдэн жилийн өмнө яригдаж яригдаж байгаад яг сонгуультай жилд шуурч бүгдийх нь зургийн ажлыг нь эхлүүлж байгаа нь зүгээр сонгуулийн шоу болж харагдаж байна. Яг л өмнөх метро, туул хурдны замын төсөлтэй адил. Хэдэн зуун саяар зураг, ТЭЗҮ хийчихээд огт тийм юм яригдаагүй юм шиг л алга болчихдог.

Гэхдээ бас ч яваад байгаа ганц ажил нь гэр хорооллын дэд төвүүдийн ажил л байна. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил дуусах шатандаа бараг орж байна. Санхүүжилт нь хараахан шийдэгдээгүй ч цаашаа үргэлжлээд Толгойт, Шархад гээд явна. Гэр хорооллууд орчин үеийн хаус хороолол болох үе ойрхон л байгаад байна.
Дээр нь тэр гоё гоё нэртэй төслүүдээ яг хэрэгжүүлчих юм бол муу нийслэл хот маань бараг л "Аз жаргалтай хот" болчих гээд байдаг...

Статистик: Бичсэн Бичсэн Jack — Пү 3-р сарын 05, 2020 6:01 pm


]]>
2020-02-11T19:25:52+08:00 2020-02-11T19:25:52+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=45&p=3401#p3401 <![CDATA[Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл]]>
Аль аль талдаа л асуудал. Ноолуур ашигтай гээд ямаа өсгөөд, үр дагаварт нь бэлчээргүйтэж, цөлжиж хуурайшаад өөрсдийгөө л боомилж байгаа асуудал. Тэрнээс ямааг нээх яргалж, тамлаад байгаа асуудал байхгүй. Энхрий хайрт амьтны эрх ашгийнхан маань хүртэл гэртээ муур тэжээж самнана, усанд оруулж орилуулна, хумс хурууг нь авч тэмцэх чадварыг нь үгүй хийнэ г.м :lol:

За тэр ч яахав. Comfort zone гэх ойлголтын тухай жаахан бичмээр санагдав, мэдрэв ч гэх юм уу.

Хийвэл хийсэн шиг хий, хийвэл бүү ай, өөрийгөө сорь, шинэ зүйл турш чадвараа хөгжүүл г.м үгс нь хэн нэгнийг нэгэн хэвийн эсвэл хүлээн зөвшөөрөгдөж тогтсон харилцаа, орон зайгаа солиод үз гэсэн агуулгатай юм уу даа. Товчдоо comfort zone-оосоо гараа л гээд байж.

Анхнаасаа л comfort zone гэж байхгүй буюу тэнэг хүн зоригтой гэдэг шиг шийдчихсэн алхамууд хийдэг хүмүүс амжилтанд хүрэх нь их, бас бүтэлгүйтэж унтрах нь түүнээсээ их боловч бүтэлгүйтсэн тэднийг нэг их хүн тоодоггүй учир бид анзаардаггүй байх. Гэхдээ тэнд comfort zone-оос гарчихсан risk takers учир дахиад л ямар нэг зүйл сэдээд, босгоод, хөдөлгөөд гараад ирдэг аж.

Fyre Festival гэж галзуу шоу зохион байгуулахаар шулуудсан Billy McFarland гэх нөхрийн тухай баримтат киног үзээрэй. Хаанаас тийм их зориг, санаа, итгэл үнэмшил, бусдыг ятгах чадвар гардаг байнаа гэж бодогдсон доо хаха.
iframe
Нөхөр 25-26 настай үед аль хэдийн өөрийн компаниа байгуулчихсан олон нийтээс хөрөнгө босгож, хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулчихсан товчхондоо од нь гийчихсэн явжээ. Улмаар Ja Rule-тэй нийлж, түүнийг дагзадсанаар энэхүү баримтат кино бүтсэн галзуу түүхийг бүтээжээ. Алдарт Pablo Escobar-ын эзэмшилд байдаг (одоо тэдний гэр бүлийнхэн эзэмшиж, аж төрдөг) хувийн арал дээр, 2 долоо хоногийн галзуу шоу парти зохион байгуулахаар шийдсэн байгаа юм. Харамсалтай нь байгалийн давагдашгүй хүчин зүйл түүнд саад болсон болохоос бусад асуудлыг мань эр үнэндээ шийдэх шиг болсон байгаам. Эцэстээ уг парти бүтэлгүйтэж, мань эр шоронгийн хаалга татсан байдаг.

Энийг ярьсан шалтгаан нь өнөөдөр өөрөө старт-ап маягаар юм эхлүүлэх гээд явж байхдаа өөрийнхөө сул талыг маш тодоор хараад зогсохгүй мэдэрч байна. Өмнө хийхээргүй байсан алхам, шийдвэрийг хийгээд ирэхээр аажимдаа comfort zone-оосоо гарч буй мэдрэмж төрөөд гэхүүдээ. Өшөө шийдэмгий, өшөө санаачлагатай байх хэрэгтэйн байна шүү гэж ухаж ойлгох ч шиг.

Эцэст нь сайн сурагч, сайн ажилтан, сайн хамтрагч байхаас дутуугүй сайн санаачлагч, сайн ухуулагч/панаалдагч, өөртөө итгэлтэй буюу бусдад харагдах, итгүүлэх, ятгах дээрээ анхаарч байх ёстой байжээ гэж бодов.

Гэхдээ л энэ баагийг бүр шүтмээр гар байгаамшүү.


Энэ хэсэг шал утгагүй шүү хаха.
Улс төр дээрээс ч харж болж байгаа юм. Оюун-Эрдэнэ, Л.Болд, Батзандан мэтийн нөхдүүд бол risk takers (өнөөдрөөс нь маргааш нь шууд хамааралтай. Өнгөрсөн гэж байхгүй). Ялангуяа Оюун-Эрдэнэ өмнөх УИХ дарга Энхболдтой уулзаж, өргөх бичиж өгч байх мөчид risk taker болж хувирсан (бичлэг үзэхэд маш тод харагддаг. Ер нь сда гээл асаад ирдэг). Харин жилийн дараа гэхэд тэрээ хуучин шударга, тууштай, улс төрийг шинэчилж чадна гэсэн итгэл үнэмшлээсээ салж, дархан эрхтэй атманы дүр орсоноор comfort zone-оосоо гарчихсан байдаг.

Статистик: Бичсэн Бичсэн Muujguu — Мя 2-р сарын 11, 2020 7:25 pm


]]>
2020-02-03T14:15:25+08:00 2020-02-03T14:15:25+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=45&p=3399#p3399 <![CDATA[Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл]]>
Chinggis бичсэн нь:
Пү 1-р сарын 23, 2020 1:59 pm

Мах, ноос, ноолуур, арьс шир, өлөн гэх мэтчилэн малаас гаралтай гадагшаа гаргадаг гол түүхий эд, бүтээгдэхүүний боловсруулалт нь манай байгууллагын хувьд хамгийн хэцүү асуудлуудын нэг болоод удаж байгаа. Хүмүүст л сайхан сайхан бүтээгдэхүүнүүд харагдаад байгаа боловч цаанаа маш том бохирдол үүсгэж байгаа. Арьс шир боловсруулалтаас хром, сульфид гэх мэтийн химийн бодисууд, ноос, ноолуур боловсруулалтаас их хэмжээний үс, ноос, хялгас, лаг шавар, мах бэлтгэл, өлөн боловсруулалтаас өөх тос, цус, сэвс хотын ахуйн бохир ус цэвэрлэх зориулалттай цэвэрлэх байгууламж дээр шууд ирж байгаа. Сүүлийн жилүүдэд цэвэрлэх байгууламж дээр, бохир усны худагт хүн хийнд хордож унаж, үхэж байгаагийн цаад шалтгаан нь эдгээр бохирдуулагчаас л шууд хамааралтай. Бохир уснаас үүдэлтэй хүний амь эрсдэж байгаа нь ганц нэг ажилтны хайхрамжгүй алдаа биш цаана нь нэг том салбарын үйл ажиллагаатай холбоотой. Үйлдвэрүүдийг хотоос гаргая гэхээр мөнгө байхгүй, хаая гэхээр хөнгөн үйлдвэрлэлийн том салбарыг таг зогсоочиж болдоггүй... 2018 онд ус бохирдуулагч ААН-үүдэд өөрийн цэвэрлэх байгууламжтай болох талаар ЗГ-ийн тогтоол гаргасан ч хэрэгжилтэнд хяналт тавих ёстой мэргэжлийн хяналт нь юу ч хийгээгүй болохоор бараг л бахь байдгаараа л байгаа. Ганц нэг томоохон үйлдвэрүүд дөнгөж сая л тоног төхөөрөмж суурилуулж эхэлж байна. Үүрэг хүлээсэн мэргэжлийн хяналтын байгууллага нь ажлаа хийдэг болоосой...

Статистик: Бичсэн Бичсэн Jack — Да 2-р сарын 03, 2020 2:15 pm


]]>