[phpBB Debug] PHP Warning: in file [ROOT]/phpbb/session.php on line 580: sizeof(): Parameter must be an array or an object that implements Countable
[phpBB Debug] PHP Warning: in file [ROOT]/phpbb/session.php on line 636: sizeof(): Parameter must be an array or an object that implements Countable
Копуудын Улаан Булан You Will Never Walk Alone 2019-04-12T18:18:10+08:00 https://liverpoolfc.mn/forum/app.php/feed/topic/44 2019-04-12T18:18:10+08:00 2019-04-12T18:18:10+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=44&p=3143#p3143 <![CDATA[Re: Шүлэг, яруу найраг]]>

Статистик: Бичсэн Бичсэн Нисдэг Чэстмир — Ба 4-р сарын 12, 2019 6:18 pm


]]>
2019-03-29T16:50:51+08:00 2019-03-29T16:50:51+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=44&p=3131#p3131 <![CDATA[Re: Шүлэг, яруу найраг]]>
Chinggis бичсэн нь:
Ба 3-р сарын 29, 2019 11:59 am
Fatcat клуб-т ер нь гайгүй сонин юмнууд бас болоод байдаг юмаа да
Өнгөрсөн долоо хоногт hip hop & blues гэж эвэнт болсон ... би сүүл хэсэгт нь очиж сонирхсон гоя л юм байлээ ... аа энэ яруу найраг бол сар бүр тогтмол болж байхаар болсон байсан ... пэйжийг нь дагачвал эвэнтүүд нь ороод ирнэ ээ ...

Статистик: Бичсэн Бичсэн Нисдэг Чэстмир — Ба 3-р сарын 29, 2019 4:50 pm


]]>
2019-03-29T11:59:30+08:00 2019-03-29T11:59:30+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=44&p=3130#p3130 <![CDATA[Re: Шүлэг, яруу найраг]]> Харин тэр шүлгийг сээгсий хоолойгоор уншдаг нтрийг чинь нэг л үзмээр санагдаад явчлаа шүү золиг. Шүлэгнээсээ илүү бусад мэдрэмжийг мэдэрмээр байх чинь. Fatcat клуб-т ер нь гайгүй сонин юмнууд бас болоод байдаг юмаа да

Статистик: Бичсэн Бичсэн Chinggis — Ба 3-р сарын 29, 2019 11:59 am


]]>
2019-03-26T19:24:24+08:00 2019-03-26T19:24:24+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=44&p=3126#p3126 <![CDATA[Re: Шүлэг, яруу найраг]]>
Mademoiselle бичсэн нь:
Мя 3-р сарын 26, 2019 9:04 am
Наадах чинь харин гоё юм болсон байна лээ. Баясгалан чинь бас аймар романтик хоолойтой нөхөр байна лээ шд. Толгойгоо хальт гилжийлгээд намуухан дуугаар уншсан чинь бараг уярч хайлдаггүй хүн хүртэл гайхширмаар сонсогдож байна лээ.
ЛоЛ Баясгалан чинь үнэхээрийн сээгсий хоолойтой ... тэгээд дээрээс нь шүлэг гоя умшина ... хэтэрхий уянгараад солгойроод явчку мөртлөө бас нэг тийм уянгатай умшдын ... харин ч тэр өдөр хүмүүсийг хоолойндоо биш шүлгэндээ анхааруулахын тулд нам дуугаар умших гэж гичээхдээ ээрч муураад элэг авсан гээд инээгээд байсан ... Хамгийн гоё нь тэр эвэнтэд оролцсон акулууд болох Баясаа, Тэгшээ, Заяа бүгд сандарч гар нь чичирч, ээрч түгдчээд, бүр Аюур агаа хүртэл зэгсэн сандралтай байгаа нь дөнгөж шүлэг бичиж, умшиж эхэлжугаа залууст гоя харагдсан байх гэж ярилцаж байв шд...

Статистик: Бичсэн Бичсэн Нисдэг Чэстмир — Мя 3-р сарын 26, 2019 7:24 pm


]]>
2019-03-26T09:04:18+08:00 2019-03-26T09:04:18+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=44&p=3122#p3122 <![CDATA[Re: Шүлэг, яруу найраг]]> Статистик: Бичсэн Бичсэн Mademoiselle — Мя 3-р сарын 26, 2019 9:04 am


]]>
2019-03-25T20:35:13+08:00 2019-03-25T20:35:13+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=44&p=3121#p3121 <![CDATA[Re: Шүлэг, яруу найраг]]> Статистик: Бичсэн Бичсэн Нисдэг Чэстмир — Да 3-р сарын 25, 2019 8:35 pm


]]>
2019-03-21T10:16:07+08:00 2019-03-21T10:16:07+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=44&p=3118#p3118 <![CDATA[Re: Шүлэг, яруу найраг]]> Б.Баясгалангийн Эдгэрэлээс бичье.

Дүр эсгэж
Эсгэснээ эвтэйхэн зүйж
Эвлүүлэн оёж
Энд тэнд явахдаа
Ээлжлэн зүүж
Уулзах хүн бүрийнхээ таашаалд зориулан
Углах дүрээ халаасан дотроо хулгайч шиг тэмтэрч
Бие биеийнхээ эсгэсэн дүрийн уран нарийнийг
Биширч, халуунаар тэврэлдэн салаад
Алжаасан бээр үдэш нь хуучин тольны өмнө
Амгалан, хүндтэй, ухаантай, дорой, омголон, завхай
Зүсэн зүйлийн зүйдэл болж зүдэрсэн царайгаа харан зогсохдоо
Зүрхээр үхэж, хэнд ч юм хачин ихээр гомдож.., тэгээд хутга шүүрэн
Эсгэсэн дүрүүдээ хайр найргүй ханз татна.., хурц мэдрэмж...
Эсгэчихсэн нүүрээ цочин дарахуй
Алган дотор час улаан гуниг.., тайвшрал, тэгээд нэг асуулт?
Амьдралд БИД байдаг гэж үү?

Статистик: Бичсэн Бичсэн Mademoiselle — Пү 3-р сарын 21, 2019 10:16 am


]]>
2018-11-14T11:16:55+08:00 2018-11-14T11:16:55+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=44&p=2723#p2723 <![CDATA[Re: Шүлэг, яруу найраг]]>
Oрчлoнд би олон ч биш, ганц ч биш

Огторгуй дор үүрд ч биш, зуурд ч биш!

Хүн байтгуай чулуу бууралтдаг хорвоод

Хүслээ нөмөрч л жавар хаадаг нүцгэн хөөрхий!

Нyyсан хайр минь хийсэн алдаа шигээ ил ээ

Нулимс, инээд хоёр минь ч үнэн болохоор ил ээ!

Манан бүсэлсэн хангай шиг хааяа дүнсийдэг ч

Магнайн гурван үрчлээндээ нар хонуулан дүнхийдэг ээ

Өд сөдөө ч зулах жигүүртэн сэтгэлд минь

Өрөвдөхийн халуун л шатан, нойргүй хонуулдагаа

Ганихрах гунихрахын цагт нөхөр үгүйлэх сүүрс

Гарааны мoрьд шиг цанхаалан цээжинд цамнадаг аа

Олон дунд өнчрөөд, мөрөөссөний урам хугаравч

Орой намрын навчистай адилыг нь бодон нөмөрлөдөг өө

Загийн үндэс шиг хайр минь чулуу мөргөвч

Зам муруйлгүй зүтгэсээр ард түмнээ зорьдог оо

Нүд хужирлах өнгөнд хөл алдахад нь зовниж

Нүцгэн биенд нь гал зурснаар дулаацахгүйд энэлж

Нүргээн дунд замхрах өнчин хонхон дуу

Нүүдэл удмын болор шүлгэндээ гунигаа юүлдэг ээ

Салхи шиг хуугиа бага наснаасаа би

Сайранд ургасан шарилж, бутаа ч эвийлэн харж

Санахын зовлонд дэвтcэн эгшиглэнт бясалгалаар

Санчиг, зулайгаа агийн толгой шиг цайлгасаан…

Орчлонд би олон ч биш, ганц ч биш

Огторгуй дор үүрд ч биш, зуурд ч биш!

Амьд байтгугай үхснийг элээдэг хорвоод

Аз заяагаар туйгаагүй минь хохь ч биш, зол ч биш ээ!

Д.Урианхай багшийн минь шүлгүүд энэ тийм уянгатай ч хүмүүс их ойлгодоггүй гэх тансаг шүлгүүд... зарим нь энэ бүүр шүлэг мөн үү гэдэг шд

Статистик: Бичсэн Бичсэн Gunbold — Лх 11-р сарын 14, 2018 11:16 am


]]>
2018-11-14T11:10:28+08:00 2018-11-14T11:10:28+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=44&p=2722#p2722 <![CDATA[Re: Шүлэг, яруу найраг]]>
Инээд шиг хуучин хүний амьдралд

Нулимс шиг халуун байх

Маргааш шиг ойрхон байх

Магад ирэх үхэл шиг

Давтагдахгүй байх

Нулимс шиг хуучин хүний амьдралд

Мөрөөдөл шиг гэгээн байх

Хайргүй хүндээ ч хайр шагнах

Харагдахгүй бурхны хутаг олох

Мартагдахгүй гомдолдоо

Уйлахгүй тэсэхээр цайлган байх

Гомдол шиг хуучин хүний амьдралд

Харагдахгүй бурхан шиг ил байх

Өнөөдрийнх шиг уйтай өдрийг

Дахиад яасан ч тэвчихээргүй

Тэсрэмтгий байх

Өчигдрийнх шиг,

Уржигдрынх шиг,

Утгагүй тарчилгах удаан өдрөөс

Яасан ч дахиад амьд үлдэхээргүй

Тэрсүүд байх

Тэнэг шүлэг бичихээр

Дахин төрөхгүй байх

Инээд шиг хуучин...

Нулимс шиг хуучин...

Гомдол шиг хуучин..,

Харагдахгүй бурхан шиг

Хүний амьдралд

“Байхгүй юм” шиг нь

Үргэлж шинэ байх

Байгаа бүгдээс нь

Мөнхөд өөр байх

Статистик: Бичсэн Бичсэн Gunbold — Лх 11-р сарын 14, 2018 11:10 am


]]>
2018-11-01T12:11:36+08:00 2018-11-01T12:11:36+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=44&p=2684#p2684 <![CDATA[Re: Шүлэг, яруу найраг]]>
meesh бичсэн нь:
Пү 11-р сарын 01, 2018 10:27 am
30 нас давахад ч бас өөр болноо. Гол нь хүн төлөвшиж эхлэх үе байх гэж...Бас багаасаа төлөвшсөн хүн гэж байна гэхдээ цөөхөн байх.
Багадаа төлөвшиж чадаагүй хүн том болоод олигтой төлөвшиж чаддаггүй байхаа. Багадаа сууж сураагүй хүн ч том болоод бас сууж сурахдаа муу гэж сонссон юм байна. Ер нь энэ бага байхдаа олж авсан хүмүүжил, дадал хэвшил, төлөвшил гэдэг хүнийг насан туршид нь дагаж явдаг том хүчин зүйл байх.
Нилээн хэдэн жилийн өмнө Японы нэг төслийн менежментийн багш ирээд 1 сар хичээл заасан юм л да. Тэгээд буцахдаа манайхны хэдэн компаниудтай чөлөөтэй ярилцаж байхдаа Японд мэдээлэл технологийн чиглэлээр инженер авахдаа хүний мэдлэгийг шууд харгалзах бус харин хандлага харилцаа, сууж сурсан, үг сонсож сурсан, хувь хүмүүжил гээд зүйлүүдийг хамгийн их хардаг. Ур чадварыг бол нэгэнт зөв хүнээ олсон бол дараа нь эзэмшүүлэхэд ерөөсөө оройтохгүй шүү. Монгол залуус та нар энэ дээрээ л их анхаараарай гэж хэлж байлаа. Яг үнэн л дэ.
Тоондоо сайн хүүхэд хичнээн толгой сайн байгаад бусад нь зүйлс хаягдчихаар тэгээд л ерөнхий чанараараа 4 сурдаг хүүхдээс доошоо орчихдог. Тоондоо сайн байгаад юу хийхийн архинд ороод л дуусна. харин 3 сурсан хүүхдүүд чинь том том боссууд болж байна гэж одоо зарим улс ярьдаг нь үүнтэй ч холбоотой. Уг нь яг тийм гавал тооны нөхдөө бүр тусд нь бодлогоор бэлдэж академик байдлаар авч яваад бусад хэсгээ инженер, эдийн засаг руу нь сайхан хөтөлдөг болгомоор байгаам.
Бага боловсролын систем бол яг энэ төлөвшил гэдгийнхээ эсрэгээр л явагдаад байгааг хархаар тун харамсалтай.

Статистик: Бичсэн Бичсэн Chinggis — Пү 11-р сарын 01, 2018 12:11 pm


]]>
2018-11-01T10:27:38+08:00 2018-11-01T10:27:38+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=44&p=2683#p2683 <![CDATA[Re: Шүлэг, яруу найраг]]> Статистик: Бичсэн Бичсэн meesh — Пү 11-р сарын 01, 2018 10:27 am


]]>
2018-11-01T08:58:09+08:00 2018-11-01T08:58:09+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=44&p=2682#p2682 <![CDATA[Re: Шүлэг, яруу найраг]]> Гучин нас хүрэхэд, итгэж болох хүмүүс
Гудамжаар хийсэх сүүлчийн навчис шиг
улам л ховордоно.
Ойд хашгирсан,
хүүхэн хүний богинохон нэр шиг
Олон дахин цуурайтавч сураггүй замхрах

Хүн чанар, шударга ариуны тухай
Хүүхэд насны цагаахан төсөөллөө өрөвдөнө.
Цагаахан итгэлийг минь туучлах гутлуудын дороос
Цас нужигнах, өвөл айсуй дуулдана.

Ий-тий. Хорин хэдэн өвлийн дурсамж
Энэ намар намайг юутай их хайрна вэ!
Итгэж болох хүмүүс гудамжаар хөглөрөх навчис шиг
Тэр л дурсамж руу цувна.

Тэр л дурсамж руу,
Тэгэхдээ ганц нэгээрээ, тасралтгүй!

***
...Разучились любить, разучились прощать,
Забывать никогда не научимся...


Тээр жил Варшавт харсан охин шиг
Сэтгэлийг минь хэн нэгэн сандаагаад хаячихаасай.
Тэр охин өөрөө хүрээд ирсэн ч,
Сэтгэл минь догдлохооргүй болчихоо биз дээ.

Одоо бол би түүнээс
Нэрийг нь асууна. Хаа нэгтэй урина.
Орой нь үнсэлцэнэ. Отель хайна.
Тэгэхээр юуных нь хайр байх вэ дээ.

Танихгүй польш охины ширэв татах нь ч
Таатай... Зүрх минь баяраар дүүрч билээ.
Одоо бол, тэгж харсан бүсгүйг
Оройжин бараадаж дагах минь юу л бол?

Бүтэлгүй дурлал цайлган итгэлээс
Биеэ татан авч насны эрхээр сурчээ.
Бүр эрт болоод нэгэнт өнгөрчихсөн
Шалдир булдирхан юмсыг л мартаж сурахгүй нь.

Статистик: Бичсэн Бичсэн Mademoiselle — Пү 11-р сарын 01, 2018 8:58 am


]]>
2018-10-23T10:38:51+08:00 2018-10-23T10:38:51+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=44&p=2667#p2667 <![CDATA[Re: Шүлэг, яруу найраг]]> Үзэсгэлэнгийн уршиг

Үй Ши хуан шүлгийг Батбаярын орчуулгаар.

Чамайг хайрлахын төлөө би
Намуун зөөлөнд суралцаж байна
Нялуун үгэнд аажимхан дасаж
Тэвэрмээр, гүйж хүрээд үнсэхийг
Эцэстээ хүсэх боллоо.

-Өө юу чинь ингэтлээ ховсодно вэ?
Хууз сахал чинь уу?
Хуурс ч дотор нь байгаа л биз дээ?

Чи дөрөвдүгээр сар биш
Чин үнэндээ аравдугаар сар энд өнгөрч байна.
Гагцхүү увайгүй эм би
Хүний ёсоор энгэр зөрүүлж
Хүмүүсийн бүхий л амар амгаланг
Гагц чамаас хүртэхийг, хулгайлахыг хүсэж байна

Ээ эгээ л ертөнцийн хамаг үзэсгэлэн найрсан зохироод
Эдэлж яваа хүн нь чи юм болохоор
Сарнай, цэцэрлэг, голын урсгал хийгээд үүлс, бүр хавар ч
Сайхныг чинь үл гүйцнэ

Чи таалдаа...
Булааж авсан энэ зам мөр дээр
Буруутан болж би чадах уу? үгүй юү?

Бурхан минь
Үзэсгэлэнгийн уршиг
өгүүлэхийн ч эцэс алга
Ор мөргүйгээр би бусниад өгвөл
Өвч биеийн чинь шарх сорви
Өнгөц ч бай хамаагүй
Өвдөж чадах уу? чи

Статистик: Бичсэн Бичсэн Mademoiselle — Мя 10-р сарын 23, 2018 10:38 am


]]>
2018-06-21T16:27:40+08:00 2018-06-21T16:27:40+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=44&p=2355#p2355 <![CDATA[Re: Шүлэг, яруу найраг]]> Статистик: Бичсэн Бичсэн Нисдэг Чэстмир — Пү 6-р сарын 21, 2018 4:27 pm


]]>
2018-06-21T13:00:29+08:00 2018-06-21T13:00:29+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=44&p=2347#p2347 <![CDATA[Re: Шүлэг, яруу найраг]]> Статистик: Бичсэн Бичсэн Gunbold — Пү 6-р сарын 21, 2018 1:00 pm


]]>