[phpBB Debug] PHP Warning: in file [ROOT]/phpbb/session.php on line 580: sizeof(): Parameter must be an array or an object that implements Countable
[phpBB Debug] PHP Warning: in file [ROOT]/phpbb/session.php on line 636: sizeof(): Parameter must be an array or an object that implements Countable
Копуудын Улаан Булан You Will Never Walk Alone 2023-10-24T21:36:18+08:00 https://liverpoolfc.mn/forum/app.php/feed/topic/4 2023-10-24T21:36:18+08:00 2023-10-24T21:36:18+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=4&p=3439#p3439 <![CDATA[Re: Юргэн Норберт Клопп]]> Магадгүй би мөрөөдөж байгаа байх
ЮРГЕН КЛОПП

Би бага зэрэг ичмээр түүхээс эхлэх ёстой. Яагаад гэвэл би заримдаа гадаад ертөнц хөлбөмбөгчид, менежерүүд биднийг бурхан юм шиг хардаг байх гэж айдаг. Христэд итгэгчдийн хувьд би цорын ганц Бурханд итгэдэг бөгөөд Бурхан хөлбөмбөгтэй ямар ч холбоогүй гэдгийг баттай хэлж чадна. Үнэндээ бол бид бүгд байнга бүтэлгүйтдэг. Би залуу менежер байхдаа маш их бүтэлгүйтэж байсан.
Энэ бол тэдгээр түүхүүдийн нэг юм.

Бид 2011 он руу буцах ёстой. Миний Боруссиа Дортмундын баг Байерн Мюнхентэй тоглож байв. Энэ бол лигийн хамгийн том тоглолт байлаа. Бид Мюнхенд 20 жил түрүүлж үзээгүй. Би киноноос маш их урам зориг авдаг тул хөвгүүдэд урам зориг өгөх шаардлагатай үед би үргэлж Роки Балбоаг боддог байлаа. Миний бодлоор тэд Роки 1, 2, 3, 4-ийг дэлхийн бүх улсын сургуулиудад үзүүлэх ёстой. Энэ нь цагаан толгой сурахтай адил байх ёстой. Хэрэв та эдгээр кинонуудыг үзээд уулын оройд гарахыг хүсэхгүй байгаа бол танд ямар нэг зүйл буруу байна гэж би бодож байна.
Тиймээс бид Байернтай тоглохын өмнөх шөнө би бүх тоглогчдоо зочид буудалд цуглуулж, багийн яриа хийсэн билээ. Хөвгүүд бүгд сууцгаасан харагдана. Бүх гэрэл унтарсан байв. Би тэдэнд нөхцөл байдлын үнэнийг хэлсэн: “Сүүлчийн удаа Дортмунд Мюнхенд ялахад та нарын ихэнх нь “Памперс”-ндаа байсан.
Дараа нь би Роки IV-ийн зарим хэсгийг видео дэлгэц дээр гаргаж эхлэлээ. Иван Драготой Анги нь.. Миний бодлоор бол сонгодог.

Драго гүйлтийн зам дээр гүйж байгаа бөгөөд тэр том компьютерийн дэлгэцэнд холбогдсон бөгөөд эрдэмтэд түүнийг судалж байна. Санаж байгаа биз? Би хөвгүүдэд “Харж байна уу? Байерн Мюнхен бол Иван Драго. Бүх зүйлийн хамгийн шилдэг нь! Шилдэг технологи! Шилдэг машинууд! Тэрийг зогсоох боломжгүй!"
Дараа нь Рокки Сибирьт бяцхан дүнзэн байшиндаа бэлтгэл хийж байгааг хараарай. Тэр нарс модыг тайрч, цасан дундуур гуалин зөөж уулын орой руу гүйнэ.
Тэгээд би хөвгүүдэд “Та нар харж байна уу? Энэ бол бид. Бид бол Роки. Бид арай жижиг, тийм ээ. Гэхдээ бидэнд хүсэл тэмүүлэл бий! Бидэнд аваргын зүрх бий! Бид боломжгүй зүйлийг хийж чадна!!!!!"

Би үргэлжлүүлэн ярьсаар л байлаа, тэгээд нэг амьсгаа авахдаа тэдний хариу өүйдлийг харахын тулд зогсоод тэднийг харав.Тэднийг сандал дээрээ босоод галзууран орлилдож Сибирийн ууланд гүйхэд бэлэн байх болов уу гэж найдаж байтал
бүгд над руу үхсэн нүдээр ширтээд сууж байхыг харлаа.
Тэдний царайд ямар нэгэн сэтгэл хөдлөл үл илэрнэ


Тэд над руу "Энэ галзуу хүн юу яриад байгаа юм бэ?" гэцэн харцаар хараж аж.

Тэгээд би "Хүлээгээрэй, Роки IV 1980 оны яг хэзээ гарлаа?" Эдгээр хөвгүүд хэзээ төрсөн билээ?

Эцэст нь би “Залуусаа түр хүлээгээрэй. Хэрэв та нар Роки Балбоа гэж хэн бэ гэдгийг мэдэж байвал гараа өргөнө үү?"

Зөвхөн хоёр гар дээшээ гөргөгдөв Себастьян Кехл, Патрик Овомоела нар.

Бусад нь "Үгүй ээ, уучлаарай, дарга аа."

Миний бүх яриа - утгагүй зүйл болж таардаг байгаа! Энэ улирлын хамгийн чухал тоглолт. Магадгүй зарим тоглогчдын амьдралын хамгийн чухал тоглолт. Тэгээд менежер нь сүүлийн 10 минут Зөвлөлтийн технологи, Сибирийн талаар хашгирч байна! Хахахаха! Та үүнд итгэж чадах уу?

Би бүх яриагаа эхнээс нь эхлүүлэх хэрэгтэй боллоо.

Та нар харж байна уу, энэ бол бодит түүх юм. Энэ бол амьдралд тохиолддог зүйл юм. Бид бол хүн төрөлхтөн. Заримдаа бид өөрсдийгөө эвгүй байдалд оруулдаг. Ийм л байна. Бид өөрсдийгөө хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу илтгэлийг хэлж байна гэж бодох авч үнэндээ бид бүрэн утгагүй зүйл ярьж байгаагаа олж мэддэг. Яг л тийм зүйл надтай тэр өдөр тохиолдох нь тэр. Гэхдээ бид маргааш өглөө босоод дахиад л явна. Яагаад гэвэл бидэнд өөр сонголт байхгүй бөлгөө.

Энэ түүхийн хамгийн хачирхалтай хэсэг нь юу болохыг та мэдэх үү?

Яг үнэнийг хэлэхэд бид хожиж, хожигдсон эсэхээ мэдэхгүй байна. Би энэ илтгэлийг 2011 онд 3-1-ээр хожихоосоо өмнө хэлсэн гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд мэдээж энэ нь илүү сайн түүхийг бий болгосон нь гарцаагүй! Гэхдээ би 100 хувь итгэлтэй байж чадахгүй нь

Энэ бол хөлбөмбөгийн тухай хүмүүсийн ойлгодоггүй нэг зүйл юм.

Үр дүн нь та мартагдана. Та дараа нь бүгдийг нь хольж хутгана.

Гэхдээ тэр залуус, миний амьдралын тэр үе, тэр бяцхан түүхүүд... Би тэднийг хэзээ ч мартахгүй.

Өнгөрсөн шөнө FIFA-гийн шилдэг эрэгтэй дасгалжуулагчийн шагналыг хүртсэндээ баяртай байна, гэхдээ би ганцаараа цомтой тайзан дээр зогсох дургүй л дээ. Энэ тоглоомонд миний хийсэн бүх зүйл зөвхөн миний эргэн тойронд байгаа бүх хүмүүсийн ачаар л боломжтой болсон. Зөвхөн миний тоглогчид ч биш, миний гэр бүл, хөвгүүд болон намайг маш энгийн байсан цагаас хойш надтай хамт байсан тэр бүх хүмүүс.
Үнэнийг хэлэхэд, намайг 20 настай байхад ирээдүйд хэн нэгэн миний амьдралд тохиолдох бүх зүйлийг надад хэлэх гэж ирсэн бол би итгэхгүй байсан. Хэрэв Майкл Ж.Фокс ( Ирээдүй рүү буцсан нь киног хэлж байна) өөрөө нисдэг Скэйтэн дээрээ нисч ирээд надад юу болохыг хэлэх байсан бол би үүнийг боломжгүй гэж хэлэх байсан.
Би 20 настай байхдаа амьдралаа бүрэн өөрчилсөн тэр мөчийг даван туулсан билээ. Би өөрөө дөнгөж хүүхэд байсан ч аав болсон юм. миний хувьд бүх зөил тийм ч сайхан байгаагүй хэлэх нь зүйтэй, шударга байцгаая. Би сонирхогчдын хөл бөмбөг тоглож, өдөр нь их сургуульд явдаг байлаа. Сургуулийнхаа төлбөрийг төлөхийн тулд би кино театрт зориулж кино хадгалдаг агуулахад ажиллдаг байв. Би өнөө үеийн залуусын мэддэг DVD-ийн тухай яриагүй. Энэ бол 80-аад оны сүүлч, бүх зүйл кино хальсан дээр байсан үе. Ачааны машинууд өглөөний 6 цагт ирж шинэ кинонуудаа авах бөгөөд бид тэр том төмөр каниструудыг ачиж буулгана. Үнэнийг хэлэхэд тэд нэлээд хүнд байсан шүү. Ямар нэгэн 4 дугуйтай кино эсвэл Бэн-Гүр зэргийг битгий үзүүлээсэй л гэж залбирдаг байв. Тэгэх юм бол тэр өдөр чиний хувьд муу өдөр байх болно.
Орой болгон таван цаг унтаад өглөө нь агуулах руугаа очиж, өдөр нь хичээлдээ явна. Шөнө бэлтгэлдээ явна, тэгээд гэртээ ирээд хүүтэйгээ жаахан цагийг өнгөрөөхийг хичээдэг байлаа. Энэ бол маш хэцүү үе байсан. Гэхдээ энэ нь надад бодит амьдралын талаар бүх зүйлийг ойлгуулж өгсөн юм.

Би залуудаа маш хурдан нухацтай, буурьтай хүн болохоос аргагүй байлаа. Найзууд маань бүгд намайг уушийн газар орохоор шөнө дуудах бөгөөд миний биеийн яс бүр “Тийм ээ! Тийм ээ! Би явмаар байна!"
Гэхдээ мэдээжийн хэрэг, би явж чадаагүй, учир нь би зөвхөн өөрийнхөө төлөө амьдрахаа больсон. Хүүхдүүдэд таны ядарч туйлдсан, үд дунд хүртэл унтмаар байгаа нь огт хамаагүй.
Хэрэв та энэ ертөнцөд авчирсан өөр нэг бяцхан хүний ​​ирээдүйн талаар санаа зовж байгаа бол энэ бол жинхэнэ санаа зоволт юм. Энэ бол жинхэнэ бэрхшээл. Хөлбөмбөгийн талбайд юу ч тохиолдсон нь үүнтэй харьцуулахад юу ч биш юм.
Заримдаа хүмүүс намайг яагаад үргэлж инээж байдаг юм бэ гэж асуудаг. Тоглолтонд хожигдсон ч заримдаа би инээмсэглэсээр л байдаг. Учир нь би хүүгээ төрөхөд хөлбөмбөг бол үхэл, амьдрал биш гэдгийг ойлгосон. Бид хүний ​​амийг авардаггүй. Хөлбөмбөг бол зовлон зүдгүүр, үзэн ядалт түгээх ёстой зүйлөгт биш. Хөлбөмбөг бол урам зориг, баяр баясгалан, ялангуяа хүүхдүүдэд зориулсан байх ёстой гэж би ойлгодог.
Жижигхэн бөөрөнхий бөмбөг миний олон тоглогчдын амьдралд юу өгч болохыг би харсан. Мо Сала, Садио Манэ, Роберто Фирмино болон миний олон хөвгүүдийн хувийн аялал үнэхээр гайхалтай. Германд залуу байхдаа надад тулгарч байсан бэрхшээлүүд тэдний даван туулах ёстой зүйлтэй харьцуулахад юу ч биш байв. Тэд амархан бууж өгч болох олон мөчүүд байсан ч тэд бууж өгөхөөс татгалзсан юм.

Тэд бурхан биш. Тэд зүгээр л мөрөөдлөө хэзээ ч орхиогүй.

Миний бодлоор хөлбөмбөгийн 98% нь ялагдалаа даван туулж, маргааш нь инээмсэглэж, баяр баясгаланг олж чаддаг байх явдал юм.
Би анхнаасаа л алдаанаасаа суралцсаар ирсэн. Би эхнийхийг нь хэзээ ч мартахгүй. Би 2001 онд 10 жил тоглогч байсан Майнцад ажлаа хүлээж авсан байсан үе. Асуудал нь бүх хөвгүүд миний найзууд хэвээрээ. Нэг шөнийн дотор би тэдний дарга болоодхов.. Тэд намайг “Клоппо” гэж дуудсаар л
Эхний тоглолтын бүрэлдэхүүнийг зарлах үед би очиж тоглогч бүрийг нүүрэн дээр нь хэлэх нь зөв гэж бодсон.

За, энэ бол маш муу төлөвлөгөө байсан, учир ньбидний буусан буудал 2 ихэр өрөөтэй өрөөтэй байж таарсан юм.
Тиймээс та үүнийг төсөөлөөд үз дээ. Би эхний өрөөнд орж, хоёр тоглогчийг орон дээр суулгаад нэг рүүгээ эргэж хараад "Чи маргааш гарааны 11 т багтсан" гэж хэлэв.

Би нөгөө рүүгээ эргэж хараад "Харамсалтай нь Чи маргааш тоглолтын гараанд гараагүй."
Хоёр дахь тоглогч миний нүд рүү хараад "Гэхдээ... Клоппо ... яагаад?" гэж асуухад миний төлөвлөгөө ямар тэнэг байсныг битэр ухвар мөчид ухаарч билээ.

Ихэнх тохиолдолд хариулт байдаггүй. Цорын ганц бодит хариулт бол "Бид зөвхөн 11 тоглогчийг эхлүүлж чадна."
Харамсалтай нь би үүнийг дахин найман удаа хийх шаардлагатай болсон - есөн ихэр өрөөнд 18 тоглогч. Орон дээр сууж буй хоёр залуу. "Чи эхэлж байна, үгүй."

Тэр болгонд "Гэхдээ ... Клоппо ... яагаад?"

Хахаха! Энэ нь тэвчишгүй зүйл байлаа.

Энэ бол миний менежерээр ажиллаж байсан олон, олон, анхных баасан дээр гишгэсэн тохиолдол байлаа. Чи юу хийж чадах вэ? Та зүгээр л салфетка аваад баасаа цэвэрлээд түүнээс суралцахыг хичээ.
Хэрэв та надад итгэхгүй байгаа бол энэ тухай цайтар нэг ббодоорой: Менежерийн хувьд миний хамгийн том ялалт ч хамгийн цөхрөмөөр үйл явдалуудын улмаас бий болсон гэдэгт би 100% итгэдэг.

Өнгөрсөн улиралд Аваргуудын лигт Барселонад 3:0-ээр хожигдсон нь төсөөлж болох хамгийн муу үр дүн байлаа. Бид хоёр дахь тоглолтод бэлдэж байх үед багийн маань яриа маш энгийн байсан. Энэ удаад Роки байгаагүй. Би ихэвчлэн тактикийн талаар ярьсан юм. Гэхдээ би бас тэдэнд үнэнээ хэлэв. Би “Бид дэлхийн шилдэг хоёр довтлогчгүйгээр тоглох ёстой. Гаднах ертөнц үүнийг боломжгүй гэж хэлж байна. Үнэнийг хэлэхэд энэ нь боломжгүй байж магадгүй юм. Гэхдээ энэ бол та нар! Та нар учраас бидэнд боломж бий."

Би үүнд үнэхээр итгэсэн. Энэ нь тэдний хөлбөмбөгчдийн техникийн чадварын тухай огт биш. Энэ нь тэдн хүний ​​хувьд хэн байсан, тэдний амьдралдаа ямар ямар бэрхшээлийг даван туулсан тухай юм.

Миний нэмсэн цорын ганц зүйл бол "Хэрэв бид бүтэлгүйтвэл хамгийн сайханаар бүтэлгүйтье."

Мэдээжийн хэрэг, эдгээр үгсийг хэлэхэд надад хялбар байдаг л даа. Би зүгээр л талбайн хажуу зурааснаас хашгирч байгаа хүн. Тоглогчидод иймэрхүү бэрхшээлийг туулахад мэдээж маш хэцүү. Гэвч тэдгээр залуусын улмаас, мөн Энфилд дэх 54,000 хүний ​​ачаар бид боломжгүй зүйлийг хийж түүхийн шар хуудсанд нэрсээ мөнхөлсөн юм.

Хөлбөмбөгийн хамгийн сайхан зүйл бол та ганцаараа юу ч хийж чадахгүй. Юу ч байсан шүү, надад итгээрэй.
Харамсалтай нь Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн гайхалтай мөч... Би үүнийг харж чадсангүй. Магадгүй энэ нь хөлбөмбөгийн менежерийн амьдралыг зүйрлэсэн хамгийн сайн зүйрлэл байж магадгүй, би мэдэхгүй юм. Гэхдээ би Трент Александр-Арнольдын суут агшинг харж чадалгүй өнгөрсөн юм.

Бөмбөгийг булангаас гарахыг би харсан.

Би Трентийг бөмбөг булангаас цохихоор явахыг байхыг харлаа. Би Шакири түүнийг дагаж байхыг харав.

Харин дараа нь бид сэлгээ хийхээр бэлтгэж байсан тул би өөр тийшээ харсан байв. Би туслахтайгаа ярилцаж байсан бөгөөд ... энэ тухай бодох болгонд миний биеийн шар үс босдог юм ... би зөвхөн асар их чимээ сонссон.

Би талбай руу эргэтэл, бөмбөг хаалга руу нисч байгааг харлаа.

Би вандан сандал руугаа буцаж, Бен Вүүдберн рүү харахад тэр "Сая юу болов?!"

Тэгэхэд би "Надад ямар ч мэдэх юм алга!"

Анфилд үнэхээр галзуурав. Би туслахынхаа дууг арай ядан сонсоход тэр "Тэгэхээр... бид сэлгээгээ хийx үү?" гэж хашгирав.

Хахахаха! Түүнийг ингэж хэлснийг би хэзээ ч мартахгүй! Энэ агшин надтайнасан туршид хамт байх болно.

Та төсөөлж чадах уу? Арван найман жил дасгалжуулагчаар ажилласан, үзсэн хөлбөмбөгийн тоглолтууд маань бараг сая сая цагаар тоологдох хэмжээний олон тоглолт үзсэн, би хөлбөмбөгийн талбай дээр тохиолдож байсан хамгийн хачирхалтай гоолын дамжуулалт болон гоолыг харж чадсангүй гээд бод. Тэр шөнөөс хойш би Дивокийн гоолын бичлэгийг 500,000 удаа үзсэн байх. Гэхдээ би өөрийн биеэр бөмбөгийг торонд орохыг л харсан.

Тоглолтын дараа би жижигхэн гутлын өрөөндөө ирэхэд нэг ч балга шар айраг уусангүй. Надад хэрэггүй байсан. Би зүгээр л инээмсэглэн чимээгүйхэн савтай ус барин суулаа. Энэ бол үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж байлаа. Намайг гэртээ ирэхэд манай гэр бүл, найз нөхөд бүгд манай гэрт хонож, бүгд найрсаг уур амьсгалтай байж билээ. Гэвч би маш их сэтгэл санааны хувьд ядарсан байсан тул ганцаараа орондоо орлоо. Миний бие, сэтгэл бүхэлдээ хоосон тул ямарч бодох санах зүйл байсангүй.
Би амьдралынхаа хамгийн сайхан унталтаар тэр шөнө унтсан билээ.

Хамгийн сайхан мөч бол маргааш өглөө нь босоод “Энэ үнэн хэвээрээ. Энэ үнэхээр болсон” гэцэн мэдрэмж байлаа.
Миний хувьд хөлбөмбөг бол кино театраас илүү урам зориг өгдөг цорын ганц зүйл. Чи өглөө сэрэхэд ид шид нь жинхэнэ байсан. Чи үнэхээр Драгог цохиж унагаасан байлаа. Энэ үнэхээр болсон зүйл .

6-р сард бид Ливерпүүлийн гудамжаар Аваргуудын лигийн цомыг барин явсанаас хойш би энэ тухай байнга бодож байгаа. Тэр өдрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх үг надад алга. Бид автобусанд сууж байсан бөгөөд парад дуусах байх Ливерпүүл хотод дахин хүн байх боломжгүй гэж гэж бодох бүрд - бид булан тойроход, парад үргэлжлэсээр л байсан нь үнэхээр гайхалтай. Үнэхээр бодит бус. Хэрэв та тэр өдөр тэнд байсан бүх сэтгэл хөдлөл, бүх хайрыг агаарт гаргаж, түүнийгээ савлаж чадсан бол дэлхий илүү сайхан газар байх байсан нь дамжиггүй юм.

Тэр өдрийн сэтгэл хөдлөлийг толгойноосоо гаргаж чадаагүй. Хөлбөмбөг надад амьдралын минь бүх зүйлийг өгсөн. Гэхдээ би дэлхийд буцааж өгөхийн тулд илүү ихийг хийхийг үнэхээр хүсч байна. Надад хэлэхэд амархан, л даа О.К. гарцаагүй. Гэхдээ та үнэндээ яаж өөрчлөлт хийх вэ?

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хуан Мата, Матс Хуммэльс, Мэган Рапино болон бусад олон хөлбөмбөгчдийг "Common Goal" хөдөлгөөнд нэгдэж байгааг хараад би үнэхээр урам зориг авсан юм. Хэрэв та тэдний хийж буй ажлын талаар мэдэхгүй бол энэ нь үнэхээр магтууштай ажил. 120 гаруй тоглогч олсон орлогынхоо 1%-ийг дэлхий даяарх хөлбөмбөгийн ТББ-уудыг санхүүжүүлэхэд зориулав. Тэд Өмнөд Африк, Зимбабве, Камбож, Энэтхэг, Колумб, Их Британи, Герман болон бусад олон оронд өсвөр үеийнхний хөлбөмбөгийн хөтөлбөрийг дэмжихэд аль хэдийн тусалцгааж байгаа.
Энэ нь зөвхөн дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчдөд зориулсан зүйл биш. Канадын эмэгтэйчүүдийн шигшээ баг бүх бүрэлдэхүүнээрээ өөрөөр хэлбэл 11 үүлээ энэ үйлсэд нэгдсэн. Япон, Австрали, Шотланд, Кени, Португал, Англи, Гана зэрэг улсаас хөлбөмбөгчид нэгдсэн. Үүнээс хэрхэн урам зориг авахгүй байх вэ? Хөлбөмбөгийн гол учир нь үүнд л байгаа билээ.

Би зүгээр л үүний нэг хэсэг байхыг хүсч байна. Тиймээс би жилийн цалингийнхаа 1%-ийг “Нэгдмэл зорилго”-ын төлөө зориулж байгаа бөгөөд хөлбөмбөгийн ертөнцийн олон, олон хүмүүс надтай нэгдэнэ гэж найдаж байтаа.
Шударга байцгаая, залуусаа. Бид туйлын азтай. Амьдралд нь зүгээр л боломж хэрэгтэй байгаа дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдэд ямар нэгэн зүйлийг буцааж өгөх нь бидний онцгой үүрэг хариуцлага юм.


Бидэнд үнэхээр асуудал тулгарсан үед ямар байсныг мартаж болохгүй. Бидний амьдарч буй энэ хөөсөн бөмбөлөг бол бодит ертөнц биш юм. Уучлаарай, гэхдээ хөлбөмбөгийн талбай дээр болдог зүйлс бол жинхэнэ асуудал биш юм. Энэ тоглоомонд орлого, цомоос илүү том зорилго байх ёстой, тийм ээ?

Дэлхийд эерэг өөрчлөлт авчрахын тулд бид бүгдээрээ нэгдэж, олсон орлогынхоо 1% -ийг өгвөл юу хийж чадахаа бодоод үзээрэй. Магадгүй би гэнэн ч байж магадгүй. Магадгүй би галзуу хөгшин мөрөөдөгч байх.

Гэхдээ энэ тоглоом хэнд зориулагдсан бэ?

Энэ тоглоом мөрөөдөгчдийн тоглоом гэдгийг бид бүгд сайн мэднэ.

2019 оны 9 сарын 24нд ийм нэгэн бичвэрийг Клоппо
Theplayerstribune.com дээр бичиж байсныг хуваалцья гэж бодсон юм. Одоогоор ПЛ-д нэг багтайгаа хамгийн удаж байгаа дасгалжуулагч бол Клопп юм. Бас дасгалжуулагчын хувиар нэг багт хамгийн удаж байгаа нь Ливэрпүүлд билээ.
Миний таньдаг Скаусэрууд түүнийг Шанклийгийн хойд дүр хэмээн үздэг, түүгээр бахархаж үлгэр дууриалалаа хийдэг гэдгийг Хойд нутагруу аялсан хэд хэдэн аялалынхаа явцад би олж мэдэж билээ. Би Шанксийг хараагүй түүнийг нас барахад төрөх битгий хэл сураггүй байсан л даа. Гэхдээ Шанксийн талаар олж мэдээд уншиж судлах тусам тэрхүү Шотланд эрхэмийг хайрлах хүндлэх сэтгэл минь байнга л ундардаг мөн түүний амьдралаа яаж өнгөрөөсөнөөс урам зориг авдаг юм. Гэхдээ хэзээ ч түүнийг Герман хойд дүрээр (Миний таних Жон гэдэг Скаусэр яг ингэж хэлсэн) Ливэрпүүлд яг хэрэгтэй үедээ буцаж ирнэ гэж төсөөлж байгаагүй. Тийм болохоор би өөрийгөө маш азтай гэж боддог. Түүний дор авсан нэг цомыг өөр бусдын дор авсан 10 цомтой зүйрлэсэн ч хангалттай их. Яагаад гэвэл тэр 2015 оны 10 сарын 8-нд Мэлвүүдийн хаалгаар орж ирсэн тэр цагаасаа эхлэн биднийг үгээр хэлж үзгээр илэрхийлшгүй аялалд дагуулан гарсан билээ. Заримдаа хүрэх газар чухал биш тэр газарт яаж аялж яаж хүрсэн нь чухал байдаг. Клоппын дор би хөлбөмбөгөөс авч чадах бүх сайн сайханг авсан, авсаар ч байгаа, ирээдүйд ч бүүр илүүг авах байх. Үүнд би 110% итгэлтэй байна...
Түүнийг зөвхөн хөлбөмбөгийн дасгалжуулагчын хувьд биш, хувь хүнийх нь хувьд ч хайрлаж бишрэхээс өөр аргагүй. Одоо цагт дэндүү олон болсон narcissistic, мөнгө хөөсөн маш их хүмүүс Хөлбөмбөгийн асар том талбар дээр хөл толгойгоо олохгүй эрхлэн тэнүүчилж байгаа. Тэдний дунд Клоппо эрхий хуруу шиг сондгойрон зогсох бөгөөд түүний ард Майнз, Дортмунд, Ливэрпүүлийн олон зуун мянган ажилчин ангийнхан түүнтэй зэрэгцэн зогсож салхи шуурга, амьдралын уналт босолтыг хамтдаа туулан явцгааж байгаа.
Тэр бол Бурханаас (Үүнд би хөлбөмбөгийн бурханг хэлж байгаам шүү) бидэнд ирсэн бэлэг.
Тэр бол Шанклийн хойд дүр...
Тэр бол Юргэн Норбэрт Клопп.. Тэр бол Ливэрпүүлийн дасгалжуулагч...

Статистик: Бичсэн Бичсэн Бамбууш — Мя 10-р сарын 24, 2023 9:36 pm


]]>
2023-10-23T20:35:51+08:00 2023-10-23T20:35:51+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=4&p=3432#p3432 <![CDATA[Re: Юргэн Норберт Клопп]]>

Статистик: Бичсэн Бичсэн Mademoiselle — Да 10-р сарын 23, 2023 8:35 pm


]]>
2023-10-23T19:28:35+08:00 2023-10-23T19:28:35+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=4&p=3431#p3431 <![CDATA[Re: Юргэн Норберт Клопп]]> Тэгээд тэр онгоцыг ирэх хүртэл бүгд track хийсэн дээ. Урьд нь хэн нэгнийг хэзээ ч ингэж сэтгэл хөдлөн хүлээж байсан нь нэн ховор аж. Юу болохыг ч төсөөлөөгүй байж дээ тэр үед. Эхний сэтгэл хөөрөл л сэтгэлд бужигнаж байснаас түүний дор яаж сэргэж яаж хөлбөмбөг тоглож ямар баг босож ирэх талаар төсөөлөл ч байгаагүй... Одоо санахад сайхан дурсамж. Сэтгэл нэг л бүлээцдэг юм. За удахгүй муу Gaffer-ынхаа талаар нэг бэсрэг зүйл бичнээ.. Форумдаа буцаад бичих сайхан байна.

Статистик: Бичсэн Бичсэн Бамбууш — Да 10-р сарын 23, 2023 7:28 pm


]]>
2020-03-26T13:40:03+08:00 2020-03-26T13:40:03+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=4&p=3413#p3413 <![CDATA[Re: Юргэн Норберт Клопп]]>
iframe

Статистик: Бичсэн Бичсэн Chinggis — Пү 3-р сарын 26, 2020 1:40 pm


]]>
2020-03-06T11:55:40+08:00 2020-03-06T11:55:40+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=4&p=3408#p3408 <![CDATA[Re: Юргэн Норберт Клопп]]>
Хүн болгон юм болгоны талаар өөрийн гэсэн бодолтой байдаг. Тэглээ гээд түүнийгээ хаа сайгүй цацаад явах шаардлагагүй л дээ.

Яриаг нь монголчилчихлоо. Түүнийг танихгүй хүмүүст хэлэхэд Ливерпүүл клубын менежер Юрген Клопп гэж хүн байна аа.

- Танаас коронавирүсийн талаар асуух гэсэн юм. Клубын хувьд, багийн хувьд энэ вирүсийн тархалт та бүхэнд яаж нөлөөлөх талаар санаа зовж байгаа юу?

- Сонс доо, амьдрал дээр ийм чухал юмны талаар хөлбөмбөгийн менежерийн санал бодлыг чухалчлах гээд байдагт би дургүй. Би ойлгодоггүй юм. Ерөөсөө ойлгодоггүй. Би танаас ч бас асууж болно шүү дээ, та бид хоёр яг адилхан л байранд байгаа, алдартай хүний хэлсэн үг чухал байх албагүй. Үгүй ээ. Юмсын тухай зөв байдлаар ярих ёстой. Тухайн зүйлийн талаар мэдлэг байхгүй над шиг хүмүүс мэдлэгтэй улсын ярьж байх ёстой сэдвээр яриад явж байж болохгүй. Тэр л хүмүүс нь хүмүүсийг тэг ингэ гэж хэлээд бүх юм сайжрах юм уу эсвэл сайжрахгүй байж болно. Ямар ч байсан хөлбөмбөгийн менежерүүд биш. Би энийг л ойлгохгүй байна. Улс төр, коронавирүс. Яагаад би гэж? Би ердөө саравчтай малгай өмсөж, сахлаа хусаагүй яваа л хүн. Миний хувьд бараг л тантай адилхан санаа зовоод явж байгаа, магадгүй арай бага ч байх. Таныг хэр санаа зовж байгааг би мэдэхгүй, ямар ч байсан миний бодол бол чухал биш. Би энэ гариг дээр амьдардгийн хувьд гаригаа аюулгүй, эрүүл байгаасай, бүгд энх тунх байгаасай гэж хүсдэг. Үнэхээр. Гэхдээ коронавирүсийн талаарх миний бодол бол ямар ч ач холбогдолгүй. Тогло гэж хүн хэлбэл бид тоглоно, яагаад гэвэл биднээс ухаантай улс биднийг хөлбөмбөг тоглож болно гэж хэлсэн учраас тэр. Би бол шийдвэр гаргах хүн биш.

Цогчулуун

Статистик: Бичсэн Бичсэн meesh — Ба 3-р сарын 06, 2020 11:55 am


]]>
2020-01-30T09:06:10+08:00 2020-01-30T09:06:10+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=4&p=3396#p3396 <![CDATA[Re: Юргэн Норберт Клопп]]>

Статистик: Бичсэн Бичсэн meesh — Пү 1-р сарын 30, 2020 9:06 am


]]>
2020-01-30T08:51:55+08:00 2020-01-30T08:51:55+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=4&p=3395#p3395 <![CDATA[Re: Юргэн Норберт Клопп]]>
Rodgers: Klopp can pick whoever he wants!

Manager's union

Статистик: Бичсэн Бичсэн meesh — Пү 1-р сарын 30, 2020 8:51 am


]]>
2019-12-10T14:01:36+08:00 2019-12-10T14:01:36+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=4&p=3355#p3355 <![CDATA[Re: Юргэн Норберт Клопп]]>
Клоппын дундын шугам

Зураг

Энэ нийтлэлд Клоппын системийн хамгийн чухал хэсэг болох дундын шугамын талаар өгүүлэх болно. Түүний хувилбар бол 4-2-3-1 формат мөн бөгөөд эндээс довтлох чиглэлийн 3 хагас хамгаалагчаас дасгалжуулагч маань юу хүлээдэг тухай юм. Эхлээд Дортмундын багийн 2011-12, болон 2012-13 улирлын урд шугамын тоглогчдын нэгтгэсэн стат руу анхаарал хандуулая.

Зураг

Мэдээж маш доор үнэлэмжээс өөрийгөө нээн харуулж чадсан Левандовски тэргүүлж байгаа, харин түүний ард тоглож байгаа тоглогчдыг анхаарна уу (Гросскройтцийг оруулаагүй тэрбээр 84 тоглолтонд 10 гоол хийсэн). Кагава Манчестер руу явахаасаа өмнөх улирал бол Ройс анхны улиралаа 2012-13 онд өнгөрөөсөн учир маш бага тоглолт хийцгээсэн. 2011-12 оны улиралд Кагава, Готзэ, Куба (Błaszczykowski) болон Гросскройтц нар 34 гоолыг бүх тэмцээнүүдэд оруулсан бол 12-13 оны улиралд Ройс, Готзэ, Куба нар 49 гоолыг оруулжээ. Хэрэв хагас хамгаалагчидын ийм тооны гоолууд ордог бол Ливэрпүүлд сүүлийн 15 сар тохиолдоод байсан довтлогчийн гоолгүй байдал нээх хамааралгүй зүйл болох юм.

Одоогоор Коутиньо 5 гоолоор багийн мэргэн буучийг тэргүүлж байгаа нь дээрхийн баталгаа юм, гэхдээ 4-ийг нь сүүлийн 3 ПЛ-н тоглолтонд оруулсан мөн Клоппыг ирснээс хойш Айб болон Фирмино (4 ассист өгчихөөд байгаа) гоол хийчихээд байгаа билээ. Клоппын шинэ системээс илүү ихийг хүлээж байгаа тэд зөвхөн довтлох ч биш хамгаалалтанд маш чухал үүрэгтэй. Саяханы хүртэл ихэнх Ливэрпүүлийн фенүүд дундын шугам хэрэг алга хэмээн гомдоллодог байсан. Бид урагш довтолж байхдаа бөмбөгөө алдах юм бол эсрэг багийнхан тэр дор сөрөг довтолгоо эхлүүлэн манай дундын шугамын доорхноо нэвтрэн хамгаалагчидад тулдаг байсныг олон тоглолтон дээр харж болно. Тэгвэл Клоппын системд эхний хамгаалалт бол урдах тоглогчидын хамгаалалт буюу түүний нэрлэснээр Gegenpressing (gegen-эсрэг) Дортмундад маш амжилттай хэрэгжиж байсан юм. Жишээ татан үзүүлбэл Боруссиа 2013 оны СЛ-д Реал Мадридын эсрэг хийсэн тоглолтын агшинуудыг харцгаая. (4-1 Боруссиа ялсан)

Зураг

Хажуугийн шугаман дээрээс бөмбөгийн оруулан Лева руу өгөхөд цээжин дээрээ тогтоогоод буулгахдаа эхний хүрэлт тааруу болсноор бөмбөгөө алдсан, бөмбөгийг Ройс авч чадаагүй харин Реалынхан аван сул байгаа Рамос руу дамжуулалт.

Зураг

Рамос сув сул бөмбөгийн хүлээн авсан боловч тэр даруй Свэн Бендерийн шахалтанд орлоо тэр даруй түүнийг аргалаад нааш дарсан боловч Готзэтай хамт арагш татаж байсан Ройс наад талыг дахин шахна. Рамос бөмбөг алдаагүйн дээр нааш Алонсо руу хаяхад өөр хавьд 3 эсрэг багийн тоглогч байгаа тэрбээр хойш дамжуулахаас аргагүй байдал хүрнэ. Марио шахалтыг гүйцээн Алонсо руу дөхснөөр бөмбөг Реалын арын шугам хүрнэ, энэ 9 секундэд буцаад Дортмундынхан байрлалаа авцгаана.

Хэрэв яг ийм шахалт бүтэхгүй эсрэг баг довтолгоонд орвол яах вэ? Хамгаалах чиглэлийн 2 хагас хамгаалагч өөрсдийн байраа аван, эсрэг багаа саатуулан өөрийн багаа хурдан байраа авахад туслах юм. Энэ тоглолтын 2-р хагасын эхэнд яг ийм нөхцөл байдал үүссэн.

Зураг

Рамос хагас хамгаалагчдыг давуулсан Варанын дамжуулалтыг хүлээн авах үед хамгаалагчид түүнийг авч байх үед довтолгооны 3 хагас тэр даруй араас нэхэн ирнэ. Рамосд маш бага хувилбар үлдсэн бөгөөд дотогш Өзил рүү дамжуулсан ч нөгөөх алдсан хэдий ч Алонсод бөмбөг иржээ. Энэ үед Гюндоган Алонсо рүү дөхөн, Бендер цаана байгаа Роналдо руу пасслах замыг нь хаана. Энэ нөхцөл нь Алонсог Рамос руу буцан дамжуулахаас аргагүйд хүргэх бөгөөд Гюндоганы орхисон зайг Ройс нөхсөн байх болно.

Зураг

Бөмбөг авсан Рамос алсын дамжуулалт өгөхөөс өөр аргагүй байдал хүрэн бөмбөгийг явуулснаар Суботич агаарт ялснаар Бендер бөмбөгийг цэвэрлэнэ. Яг энэ дундын хамгаалалтын шугам нь сайн ажиллавал арын 4 хамгаалагчидын оролцоо маш бага байдаг байна. Энэ тоглолтыг дахин үзэх юм бол зөвхөн эрч хүчээр давамгайлж тоглосон биш Клоппын олон жил хэрэгжүүлсэн тактикийг тоглогчид нь гүйцэлдүүлж байгааг харах болно. Эдгээр тоглогчид юу хийж байгаагаа, юу хийхээ үнэхээр мэддэг болсон ажээ.

Зураг

Одоо харин Ман Ситигийн эсрэг тоглосон Ливэрпүүлийн тухай. Багийн эрч хүч, зохион байгуулалт гайхалтай байсан нь хүн бүхэнд тодорхой харагдсан байх. Дундын шугам буюу Лаллана, Фирмино, Коу болон Лукасын прессингийн стат зургийг харцгаая.

Зураг

Урдаас эхлэе, Фирмино яг үнэндээ довтлогчийн байрлалд тоглосон хэдий ч хамгийн сайн прессингийг хийсэн юм. Түүний уг байрлал биш л дээ. 9 номер дээр тоглосон ч түүний арагш тусласан нь нийт прессингийн 41 хувь өөрийн зонд байгаа статаас харагдаж байгаа бол уу, үүнээс харахад түүний тоглох дуртай 10 номер дээр тоглуулах юм бол илүү их арагшаа туслах нь тодорхой зүйл байх нь.

Зураг

Коутиньо маргаангүй энэ тоглолтын шилдэг нь байсан, хэвлэл мэдээллийнхний үзэж байгаагаар тэр тийм ч их арагш шахалтанд туслаагүй гэж үзэж байгаа, гэвч тэр сүүлийн жилүүдийн хамгийн идэвхтэй ба тогтвортой прессинг хийгчдийн нэг билээ. Сити дээр бага зэрэг бэртлээс болон суусан боловч дажгүй прессинг хийсэн юм. Урд талд ихэнх прессингээ хийсэн бөгөөд өмнөх Дортмундын жишээн дээрх довтолгооны 3 хагас шиг шахалтыг бас хэд хэд амжилттай болгосон байна.

Зураг

Ливэрпүүлийн ихэнх шахалт баруун талаар буюу Санья, Навас нар дээр байсан хэдий ч Лалланагийн прессинг стат ч бас давгүй байсан. Айлын 16-н гадна тал хавьцаа түүний шахалтууд амжилттай болж байлаа. Мөн өөрийн хагаст хамгаалалтанд ч сайн байсан. Ингэж сайн туслах нь хамгаалах чиглэлийн хагасууд болон хамгаалагч нарт маш тустай болохыг өмнөх Дортмундын жишээн дээр харуулсан билээ.

Арагшаа бүүр татах, яг үнэндээ Милнэрийн роль сүүлийн хэдэн тоглолт хачирхалтай. Клоппын энгийн 4-2-3-1-н оронд хамгаалж байгаа үед 4-3-2-1 хувилбарт бол Милнэр баруун жигүүр, яг Ситигийн эсрэг ингэж тоглосон эсэх нь бас эргэлзээтэй. Гэхдээ нэг зүйлийг өөрийн бодлоор таамаглахад, Клопп өөрийн хамгаалах чиглэлийн хагасуудад сайн итгэхгүй байгаа учир ийм Милнэрийн үүргийг бодож олсон байж мэдэх юм, Боруссиад бол Илкай болон Бендер нар байсан, тиймээс Лукас, Жан нарт Милнэрийг арагш илүү туслуулж байгаа байх.

Зураг

Лукас, тэр ажлаа үнэхээр сайн хийж байгаа, хамгаалагчидын урд талд бат хана босгон хамгаалж байгаа. Гэвч надаа нэг эргэлзээ байна учир юу вэ гэвэл 4-2-3-1 хувилбарын үед прессинг болон довтолгоонд шуурхайлан орж урд талын довтолгооны 3 хагастай нэгдэж чадах 2 гүний хагас хамгаалагч хэрэгтэй, яг энэ тохиолдолд Лукас тохирох боловуу. Гэвч бид одоо байгаа нөхцөл байдлаа харгалзан үзэх нь зайлшгүй хэрэгтэй.

Одоогоор маш олон тоглогчидтой нэр холбогдож байгаа цуурхалууд байна Пато, Биглиа, Санэ, Боуфал болон Гюндоган гэх мэт мэдээж ур чадвар сайтай тоглогчид мөнөөс мөн. Яг одоохондоо Клоппын 4-2-3-1 системд тоглоход хамгаалах чадвар, сэтгэхүйтэй хагасууд болон арагш сайн тусалдаг довтлогч хэрэгтэй байна. Гүнд сайн хамгаалдаг мөртлөө сөрөг довтолгоонд Фир, Коу нартай цуг дайран орох баруун жигүүр нэн чухал байна, Айб тоглож байгаа хэдий ч түүхий байна, Маркович сайн тохирно гэж зарим хүмүүс үзэж байгаа хэдий ч Клопп зээлнээс буцан ирэхээс нь өмнө өөр хүн авч мэдэх юм. За тэгээд энэ миний л бодол шүү, цаг гарган уншсанд баярлалаа.

Sean Loveridge

http://anfieldindex.com/

Статистик: Бичсэн Бичсэн meesh — Мя 12-р сарын 10, 2019 2:01 pm


]]>
2019-12-10T13:39:25+08:00 2019-12-10T13:39:25+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=4&p=3354#p3354 <![CDATA[Re: Юргэн Норберт Клопп]]>
Клоппын прессингт хамгийн тохирох тоглогч

Түүний өндөр темптэй "эсрэг прессинг" хийх тактикаа Ливэрпүүлд хэрэгжүүлэх үү гэдэг сонирхол татаж байна энэ мэдээж маш их гүйлтийн тэсвэр шаарддаг бөгөөд тоглогч бүр ГҮЙХ үүрэгтэй. Клоппын удирдлага доор 5 жилийг өнгөрөөсөн Патрик Овомоела Клоппын ирсэн анхны улирал багаараа 120 км гүйх ёстой гэсэн нь "бидэнд хожигдол амсахаас илүү хэцүү байсан" хэмээжээ. Энэ нь дундажаар тоглогч бүр 12 км гүйх ёстой хаалгачийг хасаад шүү дээ. Хэрэв бид зайг туулж чадвал хожиход хялбар байх болно гэж тэр тооцоолсон бөгөөд эндээс бид багаараа түүний төлөвлөгөө хэрэгжих юм байна гэдгийг ойлгоцгоосон гэж нэмэн хэлжээ.

Ливэрпүүлд энэ зайг нэг тоглолтонд туулж чадах Ингс, Хэндэрсон, Клайн, Морено нар байгаа ч Милнэр хамгийн тохирох гэж үзэж байна. Тэрээр энэ жил 8 тоглолтонд 99,91 км зай туулснаар АПЛ бүх тоглогчдын тэргүүлж түүний араас Сурман 96,19 (Бурнмут), Ричие 95,42, Рамсэй 93,56, Гарет Барри 91,9 тус тус гүйжээ. Тэгэхээр ардаа байгаа тоглогчоос 4 км илүү гүйж байгаа харагдаж байна. Иймээс Клоппын прессингд хамгийн тохирох Милнэр болж таарч байна. Олд Траффордод тоглосон тоглолтонд тэрбээр 12,901 км гүйсэн хамгийн их зай туулсан тоглолт нь болсон байна. Сүүлд Стоүкийн талбайд ч тэр 12 км босго давжээ.

Date Player Opposition Distance covered (km)
12/09/15 James Milner Manchester United 12.901
20/09/15 James Milner Norwich City 12.708
26/09/15 James Milner Aston Villa 12.574
04/10/15 James Milner Everton 12.574
29/08/15 James Milner West Ham 12.544

Харин энэ зай руу дөхсөн зайг Лаллана Борнмутын эсрэг 11,697 км, Коутиньо Норвичийн эсрэг 11,374 км тус тус гүйсэн топ 10-т багтаж байгаа юм байна. Мэдээж герман дасгалжуулагч маань зөвхөн гүйхийг шаардаад байхгүй нь ойлгомжтой гэхдээ статистикаар бол одоогоор Милнэр шалгуурт тэнцэж байна.

Статистик: Бичсэн Бичсэн meesh — Мя 12-р сарын 10, 2019 1:39 pm


]]>
2019-10-10T13:08:18+08:00 2019-10-10T13:08:18+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=4&p=3308#p3308 <![CDATA[Re: Юргэн Норберт Клопп]]> Клоппыг Боруссия Дортмундын дасгалжуулагчаар томилогдоход сэтгүүлчид түүнээс тоглогчийн карьерийнх нь талаар асуухад “ур чадварын хувьд 4-р лигийн, толгойн хувьд дээд лиг байсан болохоор насаараа 2-р лигт тоглосон” гэж хариулж байж.
95/96 оны улирлыг Бундеслигийн 2-р дивизионы Майнц баг 8 тоглолтын дараагаар 7 хожигдолтойгоор эхлүүлжээ. Багийн ерөнхий менежер Хайдель дасгалжуулагчийг халан, удтал хайсны эцэст Волфганг Франк гэгч 44 настай эрийг таамгаар шахуу тавьсан нь германы хөлбөмбөгийн системийн тэр чигээр нь өөрчлөх эхийг нь тавих хүн нь болж байж.
Франк дасгалжуулагчаар томилогдонгуутаа байнга дүрэм зөрчиж, бэлтгэлийн үеэр хайрцаг хайрцгаар нь тамхи татаж байдаг багийн ахлагч, хамгаалагч Юрген Клоппыг багийнхны өмнө загнаж, ахлагчийн туузыг нь хурааж аван, тактикийн хичээлд ирэхийг нь хориглов. Ер нь л хэцүү, хүнд характертай хүн байж. Тэр улиралд Майнцыг доошоо унахыг бүгд зөгнөж байлаа. Ийм үед нэрмээс болгон багийн лидерийг байхгүй болгон, нэмээд либерогүйгээр, 4 хамгаалагчтай тоглох саналыг гарган Хайдель дээр орж зүрхийг нь зогсоох шахжээ. Хайдель тайвширсны дараагаар тэртэй тэргүй алдах зүйл байхгүй болсон тул өөрийн хүссэнээ хийхийг нь дасгалжуулагчид зөвшөөрсөн байна.
Тухайн үед германы хөлбөмбөг 3 хамгаалагч, либеро буюу sweeper /манайхан цэвэрлэгч гэж орчуулаад байдаг, энэ дээр баахан маргаан болж байсын, одоогийн цэвэрлэгчийн байрлал биш л дээ, эцсийн хамгаалагч гэсэн үг/ тэй тоглон, тухайн үед дэлхийд нэрээ гаргаж байсан ба бүх багуудад default маягаар энэ систем суун, Франц Беккенбауэрийн араас шинэ үеийн олон залуу авъяаслаг sweeper үүд төрөн гарч байсан 90 ээд онд айлын талбайд өндөр прессинг хийж 4 хамгаалагчтай тоглоно гэдэг амиа хорлохтой ижил зүйл гэж олон мэргэжилтнүүд үзэж байжээ. Мөн энэ зүйл хэзээ ч бундеслигт идээшихгүй гэж шүүмжилж байв. 20 жилийн өмнө тактик гэдэг зүйлийг ярьдаггүй байхад Франк өдөрт 2 цаг тактикийн хичээл хийн, видео роликуудыг хэдэн зуу дахин давтан үзүүлж байсан байна.
Юрген Клопп тэр 2 удалгүй эвлэрэн, дасгалжуулах философи, арга барил нь маш их таалагдсан Клоппод тактикийн хичээл дээр дэвтэр харандаатай ирж, хэлсэн бүгдийг нь тэмдэглэж авч бай, дараа нь чамд хэрэг болно хэмээн хэлж байжээ. Клопп түүний тактикийг маш сайн ойлгон авсан ч талбай дээр ур чадвар нь дутмаг байж. Хэхэ.
95/96 оны улиралын сүүлд Майнц 7 тоглолтоос 6 хожил авч, бусад дасгалжуулагчид ч түүний арга барил, системийг хуулбарлан эхэлсэн байна. Ер нь Франкийн тухай бичвэл бүтэн тусгай нийтлэл бичих хэрэгтэй тул Клопп руугаа эргэн оръё.
2 жилийн дараа шалихгүй шалтгаанаар Франк багаа орхин явж, араас нь ирсэн дасгалжууулагчид түүний тактикаар явахыг хичээсэн ч, огтхон ч ойлголтгүй байлаа. Харин Майнцын фэнүүд болон тоглогчдод 4 хамгаалагчтай шинэ систем аль хэдийн таалагдаж буцаж ухран 3 хамгаалагчтай тоглохыг огтхон ч хүссэнгүй.
Франкийн философийг угт нь тултал судалсан, түүний дагуу тоглуулна гэж амалсан Эрхарда Краутцун дасгалжуулагчаар томилогдсоноос сарын дараа Юрген Клопп бөөн уур ерөнхий менежер Хайделийн өрөөнд давхин орж “тэр юу ч ойлгохгүй байна, ийм дасгалжуулагч байдаг юм уу, тэр надаас өдөр болгон шахуу манай тактикийн талаар асууж байна. Би нэг л юмаа 3 цаг гаруй давтаж ярихаас залхаж байна. Бид буцаад либеротой тоглох болох нь, юу болоод байна?” хэмээн “хуурай агсам” тавьсан байна. Хариуд нь Хайдель “Бидний тоглохыг хүсч буй хөлбөмбөгийг Германд өөр хэн ч ойлгохгүй, өөр ямар ч дасгалжуулагчтай бүтэхгүй, чи харин үүнийг хийж чадах уу?” гэхэд нь Клопп эргэлзэлгүйгээр “Тиймээ” хэмээн хариулжээ.
2001 оны 2-р сарын 28-нд Майнцын шинэ дасгалжуулагчийг харахаар хэвлэлийн бага хуралд ирсэн сурвалжлагчдын өмнө хамгаалагч Юрген Клопп гарч иржээ. Түүнээс энд юу хийж явааг нь асуухад “дасгалжуулагч нь би юм шиг байна” гэж хариулсан байна.
3 жилийн дараа Майнц Вольфганг Франкийн хөлбөмбөгийг Юрген Клоппын удирдлага дор тоглон, түүхэндээ анх удаа дээд лигт дэвшин оржээ. Тэр үед дээд лигт либеро буюу sweeperтэй тоглодог ганц ч баг үлдээгүй байна.
Зураг

Статистик: Бичсэн Бичсэн Ladykop — Пү 10-р сарын 10, 2019 1:08 pm


]]>
2019-10-08T14:46:12+08:00 2019-10-08T14:46:12+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=4&p=3307#p3307 <![CDATA[Re: Юргэн Норберт Клопп]]>
🔴 221 Games
👏 131 Wins
⚽️ 474 Goals
🏆 1 UCL
🏆 1 Super Cup
👊 3,838 Fist Pump

Статистик: Бичсэн Бичсэн meesh — Мя 10-р сарын 08, 2019 2:46 pm


]]>
2019-10-08T14:20:39+08:00 2019-10-08T14:20:39+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=4&p=3306#p3306 <![CDATA[Re: Юргэн Норберт Клопп]]>

• Consistent Top 4 Finishes
• 3 European Finals.
• 1 Domestic Cup Final.
• 1 Super Cup.
• 1 Champions League.

Статистик: Бичсэн Бичсэн meesh — Мя 10-р сарын 08, 2019 2:20 pm


]]>
2019-10-01T15:21:16+08:00 2019-10-01T15:21:16+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=4&p=3305#p3305 <![CDATA[Re: Юргэн Норберт Клопп]]>

Статистик: Бичсэн Бичсэн meesh — Мя 10-р сарын 01, 2019 3:21 pm


]]>
2019-09-24T16:47:35+08:00 2019-09-24T16:47:35+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=4&p=3302#p3302 <![CDATA[Re: Юргэн Норберт Клопп]]>

Статистик: Бичсэн Бичсэн meesh — Мя 9-р сарын 24, 2019 4:47 pm


]]>
2019-09-24T16:43:31+08:00 2019-09-24T16:43:31+08:00 https://liverpoolfc.mn/forum/viewtopic.php?t=4&p=3299#p3299 <![CDATA[Re: Юргэн Норберт Клопп]]>

Статистик: Бичсэн Бичсэн meesh — Мя 9-р сарын 24, 2019 4:43 pm


]]>