Статистик: Бичсэн Бичсэн Бамбууш — Мя 10-р сарын 31, 2023 7:10 pm
Хагацалд дасдаг юм гэж өнөөдөр чамайг тайтгаруулмаар л байна. Гэхдээ би хэзээ ч дасаагүй билээ. Дасъя гэж бодоо ч үгүй. Ямар ч нөхцөл байдал байлаа миний хайртай хүмүүсээс хальж одоход дотор нэг хар нүх онгойх шиг болдог. Гэхдээ ийн сэтгэл өвдөж, зүрх зүсэгдэж үлдэх нь мэдээжийн хэрэг, хүн өнгөрч байхад болж л байдаг юм шиг хүлээж авдаг байхыг би хүсэхгүй . Миний сэтгэлийн шарх сорвинууд бол тэр хүнтэй хуваалцсан, тэр хүнд зориулсан миний харилцаа, миний хайрын гэрч билээ.
Сорви тод байх тусам, хайр гүнзгий, том байжээ гэсэн үг. Тиймээс сэтгэлийн шархыг хүлээж ав.
Сорви бол амьдралын гэрч. Сорви бол би гүн гүнзгий хайрлаж, амьдарч, зүсэгдэж, бүр ухагдаж, тэгсэн ч тэрийгээ эдгээж, үргэлжлэн амьдарч, үргэлжлэн хайрлаж чадахын нэр . Сорвижоод эдгэсэн эс анхныхаасаа ч хүчирхэг болдог. Сорви бол амьдарсны гэрч. Сорви зөвхөн харах нүдгүй хүмүүст л муухай харагддаг.
Уй гуниг цагийн салхи, далайн давалгаа хөлөглөж ирнэ. Унасан хөлөг чинь эвдрэхүйд чи живэн алдана, сүйрсэн хөлгийн зомгол дунд. Эргэн тойронд чинь хөвөх сэг зомгол өмнө нь унасан хөлөг чинь хэчнээн үзэмж төгөлдөр байсныг, одоо тэр бүхэн үгүй болсныг сануулна. Тийм үед чиний хийж чадах ганцхан юм: хөвөх. Чи нэг банз олж авна, тэрэн дээрээ хэсэг тогтоно. Банз гэдэг нь ямар нэг бодит зүйл байж болно. Магадгүй жаргалтай дурсамжийг мөнхөлсөн гэрэл зураг. Магадгүй өөртэй чинь адилхан хаачихаа мэдэхгүй хөвж буй нэгэн. Хэсэгтээ чи хөвөхөөс өөр юм чадахгүй. Гэхдээ амьдар.
Эхэндээ давалгаа 100 тохой өндөр, чамайг ямар ч энэрэлгүй хунина. 10 хормын зайтай, амьсгал авах сэхээ ч өгөхгүй. Зүгээр тэс, хөв. Хэсэг хугацаа өнгөрөхөд, магадгүй 7 хоног, магадгүй сар, давалгаа өндөр хэвээр, гэхдээ зай нь холдоно. Ирэхдээ чамайг юу ч үгүй тууна, норгоно. Гэхдээ завсар хооронд нь чи амьсгаа авахтай болно, хөдлөхтэй болно. Чи уй гунигийг чинь юу сэдрээхийг хэзээ ч урдчилж мэдэхгүй, магадгүй дуу, магадгүй зураг, 4 замын уулзвар, аяга кофены үнэр... юу ч байж мэднэ. Давалгаа ирдгээрээ ирнэ, ирээд чамайг дарна, гэхдээ энэ хооронд амьдрал бий. Дахин цаг хугацаа өнгөрч, хүн бүрийх адилгүй ч давалгаа намжиж ирнэ, 80 тохой, 50 тохой. Ирэх нь ирнэ, гэхдээ хоорондох зай нь алсарна... ойн өдөр, төрсөн өдөр, шинэ жил, хамтдаа зугаалж асан газрууд. Чи хэзээ давалгаа ирдгийг мэддэг болно, өөрийгөө бэлддэг болно. Ирээд чамайг юу ч үгүй норгож усаар хучихад өөр хаа нэгтэйгээс чи дахин гарч ирэх замаа олдог болно.
Шалба норсон, нулимстай, гэхдээ ямар нэг тавцан, сэг олж зуураад тэр дундаас гарч ирнэ.
Хөгшин миний үгийг авагтун. Давалгаа хэзээ ч зогсохгүй, зарим талаар чи зугтахыг хүснэ. Гэхдээ цаг зуур чи тэндээс тэсэж үлдэх аргаа олно. Дахиад өөр давалгаа цохино, чи дахиад аргаа олно.
Чи азтай бол, чи олон шархдана, чамд олон сорви үлдэнэ, амьдрал хайрын чинь тэмдэг болж.
Статистик: Бичсэн Бичсэн Mademoiselle — Мя 10-р сарын 31, 2023 6:40 pm
Статистик: Бичсэн Бичсэн Mademoiselle — Мя 4-р сарын 19, 2022 8:38 am
Статистик: Бичсэн Бичсэн biggy — Пү 10-р сарын 24, 2019 11:21 am
Статистик: Бичсэн Бичсэн Mademoiselle — Лх 10-р сарын 23, 2019 10:34 am
Статистик: Бичсэн Бичсэн Шинээ — Мя 8-р сарын 20, 2019 3:46 pm
Статистик: Бичсэн Бичсэн Mademoiselle — Да 8-р сарын 19, 2019 4:03 pm
Статистик: Бичсэн Бичсэн Нисдэг Чэстмир — Да 5-р сарын 21, 2018 11:48 am
Санал нэг байна... Ганбилэг нь ч нээх тийм санагдахгүй л байгаа хахаНисдэг Чэстмир бичсэн нь: ↑Да 4-р сарын 16, 2018 12:42 pmӨчдөрийн Воис дээр тэр уйлсаар байгаад гараад ирдэг хүүхэн уг нь гайгүй л дуулсышд ... Тэр Ганбилэг бол зүгээр маяглаадээснаас биш тийм сүрхий амьтан ч юм уу даа ... гш
Статистик: Бичсэн Бичсэн Chinggis — Мя 4-р сарын 24, 2018 8:46 am
Чатан дээрээ л чатла л дааGunbold бичсэн нь: ↑Да 4-р сарын 23, 2018 2:06 pmСанал нэг байна... Ганбилэг нь ч нээх тийм санагдахгүй л байгаа хахаНисдэг Чэстмир бичсэн нь: ↑Да 4-р сарын 16, 2018 12:42 pmӨчдөрийн Воис дээр тэр уйлсаар байгаад гараад ирдэг хүүхэн уг нь гайгүй л дуулсышд ... Тэр Ганбилэг бол зүгээр маяглаадээснаас биш тийм сүрхий амьтан ч юм уу даа ... гш
Статистик: Бичсэн Бичсэн Gunbold — Мя 4-р сарын 24, 2018 8:37 am
Санал нэг байна... Ганбилэг нь ч нээх тийм санагдахгүй л байгаа хахаНисдэг Чэстмир бичсэн нь: ↑Да 4-р сарын 16, 2018 12:42 pmӨчдөрийн Воис дээр тэр уйлсаар байгаад гараад ирдэг хүүхэн уг нь гайгүй л дуулсышд ... Тэр Ганбилэг бол зүгээр маяглаадээснаас биш тийм сүрхий амьтан ч юм уу даа ... гш
Статистик: Бичсэн Бичсэн Mademoiselle — Да 4-р сарын 23, 2018 5:19 pm
Статистик: Бичсэн Бичсэн Gunbold — Да 4-р сарын 23, 2018 2:06 pm
Статистик: Бичсэн Бичсэн Нисдэг Чэстмир — Да 4-р сарын 16, 2018 12:42 pm
Статистик: Бичсэн Бичсэн boboZ — Мя 4-р сарын 10, 2018 5:28 pm